| Шүүх | Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэнгийн Энхжаргал |
| Хэргийн индекс | 154/2021/00163/И |
| Дугаар | 154/ШШ2021/00187 |
| Огноо | 2021-09-02 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2021 оны 09 сарын 02 өдөр
Дугаар 154/ШШ2021/00187
| 2021 оны 09 сарын 02 өдөр | Дугаар 154/ШШ2021/00187 | Булган сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ц.Энхжаргал даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Мөст суманд 1966 оны 12 сарын 05-ны өдөр төрсөн, ** настай, Ховд аймгийн Мөст сумын Д****** багт оршин суух, РД:********,Т******** овогт Ц********ийн Д********ийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтантуяа, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Хосбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Ц.Д******** шүүхэд гаргасан хүсэлтдээ: Би 1981 онд 8 дугаар ангиа гүйцэт төгсөхгүйгээр мал дээр гарч 1986 оны 6 дугаар сард цэрэгт татагдан Дорноговь аймгийн ХЦ-ийн 0129р ангид 2 жил 2 сар цэргийн алба хаасан. 1988 онд цэргээс халагдаж ирээд Мөст сумын Туяа нэгдэлд малчнаар орж ажиллаж өнөөдрийг хүртэл мал маллан амьдарч байна.
Иймд намайг 1981 оноос хойш нэгдэл тарж хувьцаат компани болох хүртэл Ховд аймгийн Мөст сумын Туяа нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг шүүхэд гаргаж өгсөн баримтыг үндэслэн шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Хосбаяр шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Ц.Д******** нь Ховд аймгийн Мөст суманд малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.Ц.Д******** нь эхнэр нь нас барж хүүхдүүдтэйгээ хамт амьдардаг.Ховд аймгийн Мөст сумын Туяа нэгдэлд малчнаар ажиллаж байх хугацаандаа цэргийн алба хааж ирээд үргэлжлүүлэн мал маллан малчнаар ажиллаж байгаа болно.
Ц.Д********ийг 1983 оноос цэрэгт явах хүртэл хугацаанд Ховд аймгийн Мөст сумын Туяа нэгдэлд малчнаар,цэргээс халагдаж ирээд 1992 оны 03 сар хүртэл мөн Туяа нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Ц.Д******** нь 1983 оны 01 сарын 01-ны өдрөөс 1986 оны 06 сарын 30-ны өдөр хүртэл Ховд аймгийн Мөст сумын Туяа нэгдэлд малчнаар, 1988 оны 08 сарын 03-ны өдрөөс 1992 оны 03 сарын 03-ны өдөр хүртэл мөн Ховд аймгийн Мөст сумын Туяа нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Ц.Д******** нь 1983 оны 01 сарын 01-ны өдрөөс 1986 оны 06 сарын 30-ны өдөр хүртэл Ховд аймгийн Мөст сумын Туяа нэгдэлд малчнаар, 1988 оны 08 сарын 03-ны өдрөөс 1992 оны 03 сарын 03-ны өдөр хүртэл мөн Ховд аймгийн Мөст сумын Туяа нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь:
- түүний шүүхэд гаргасан хүсэлт,
1986 оны 02 сарын 05-ны өдөр олгосон баярын бичиг
Ховд аймаг Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2021 оны 07 сарын 01-ны өдрийн 712 дугаартай....Ховд аймгийн Мөст сумын 3 дугаар бригадын 70 дугаар данснаас 1983-1986, 1988-1995 оны хөдөлмөрийн хөлсийг хуулбарлан хавсралтаар хүргүүлэв гэх архивын лавлагаа
1991 оны 01 сарын 15-ны өдөр олгосон 1991-1994 оны ажиллаж байсан байдлын талаархи бичилттэй хөдөлмөрийн дэвтэр
Гэрч Хасгууд овогт Баастын Гансүхийн шүүхэд гэрчээр мэдүүлсэн....Ц.Д******** нь сургуулиасаа гараад Ховд аймгийн Мөст сумын Туяа нэгдэлд малчнаар ажиллаж байгаад цэргийн албанд явсан. Цэргээс ирээд тус нэгдлийн Давст багт 1994 он хүртэл малчин хийж байсан. Ц.Д********ийн эцэг нь улсын аварга малчин хүн байсан. Ц.Д******** нь 500 гаруй мал маллаж байсан би тухайн үед Давст багийн сургуульд багшаар ажиллаж байсан.Давст багийн дарга нь Батдэлгэр гэж хүн ажилладаг байсан. Ц.Д******** нь мал маллахаас өөр ажил эрхэлж байгаагүй гэх мэдүүлэг
Гэрч Багшийнхан овогт Шавирын Явдалмаагийн шүүхэд гэрчээр мэдүүлсэн.... Ц.Д******** нь Ховд аймгийн Мөст сумын Туяа нэгдэлд мал маллан амьдарч байгаа. Ц.Даваасүрэн нь мал маллаж нэгдэл тарах хүртэл ажиллаж байгаад нэгдэл тарснаас хойш өнөөдрийг хүртэл хувийнхаа мал аж ахуй эрхлэн Мөст сумандаа амьдарч байна. Тухайн үедээ баярын бичиг сайшаалын үнэмлэх зэрэг гавьяа шагнал авч байсан байх сайн мэдэхгүй байна гэх мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоож байна.
Нотлох баримтуудыг үнэлэхэд: Хүсэлт гаргагчийн шүүхэд гаргаж өгсөн баримтууд, гэрчийн мэдүүлгүүд нь хоорондоо харилцан хамааралтай, тухайн тогтоолгох гэж буй жилүүдэд холбогдох, нэг нь нөгөөгөө тодотгосон шинжтэй баримтууд байх бөгөөд хуульд заасан нотлох баримтыг гаргах цуглуулах журмын дагуу гаргаж өгсөн эргэлзээгүй, үнэн зөв баримтууд гэж дүгнээд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Т******** овогт Ц********ийн Д********ийг 1983 оны 01 сарын 01-ны өдрөөс 1986 оны 06 сарын 30-ны өдөр хүртэл Ховд аймгийн Мөст сумын Туяа нэгдэлд малчнаар, 1988 оны 08 сарын 03-ны өдрөөс 1992 оны 03 сарын 03-ны өдөр хүртэл мөн Ховд аймгийн Мөст сумын Туяа нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ЭНХЖАРГАЛ