| Шүүх | Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэнгийн Энхжаргал |
| Хэргийн индекс | 154/2021/00142/И |
| Дугаар | 154/ШШ2021/00188 |
| Огноо | 2021-09-06 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2021 оны 09 сарын 06 өдөр
Дугаар 154/ШШ2021/00188
| 2021 оны 09 сарын 06 өдөр | Дугаар 154/ШШ2021/00188 | Булган сум |
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ц.Энхжаргал би
Нэхэмжлэгч: С******** ХХК-ны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ховд аймгийн Булган сумын Баянгол багт оршин суух, РД:********, Ш******** овогт Р********гийн д холбогдох 122476 / нэг зуун хорин хоер мянга дөрвөн зуун далан зургаан/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С******** ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Р Ц******** нь манай үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч 2019 оны 07 сарын 23-ны өдөр дараа төлбөрт монголдоо 10 үйлчилгээний хэрэглэгч болох хүсэлт гарган гэрээг байгуулж 91270247 дугаарын эзэмшигч болсон. Гэтэл Р.Ц******** нь гэрээний үүргээ үл биелүүлж 91270247 дугаарын 2019 оны 09 сарын байдлаарх төлбөр 118476 төгрөгийг төлөөгүй байгаа тул гэрээний 6 дугаар зүйлийн 6.1-д заасны дагуу үйлчилгээг хаасан. Бид төлбөр төлөхийг сануулан мэдэгдэлийг өгч байсан боловч өдийг хүртэл төлөөгүй байна. Иймд Р.Ц********гаас төлбөрийн үлдэгдэл болох 118476 төгрөг үүнээс гэрээний 6 дугаар зүйлийн 6.5-дэх хэсэгт заасны дагуу барьцаа 0 төгрөгийг хасаад 118476. нотариатын зардалд 4000 төгрөг нийт 122476 / нэг зуун хорин хоер мянга дөрвөн зуун далан зургаан/ төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч С******** ХХК-ны Ховд салбарын захирал О.Батбаяр шүүхэд гаргасан тайлбартаа: С******** ХХК-ны 91270247 дугаарын хэрэглэгч Р.Ц******** нь / ********/ төлбөр123.030 төгрөгийг төлсөн тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээс татгалзаж байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С******** ХХК нь хариуцагч Р.Ц********гаас 122476 / нэг зуун хорин хоер мянга дөрвөн зуун далан зургаан/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн төлж барагдуулсан ба нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан байна.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д заасны дагуу хүлээн авч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1- д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч С******** ХХК нь хариуцагч Р.Ц********д холбогдох 122476 / нэг зуун хорин хоер мянга дөрвөн зуун далан зургаан/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч С******** ХХК-ны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.
ШҮҮГЧ Ц.ЭНХЖАРГАЛ