Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2021 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 154/ШШ2021/00189

 

 

 

 

 

2021 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 154/ШШ2021/00189

Булган сум

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ц.Энхжаргал би

Нэхэмжлэгч: М******** ББСБ ХХК-ны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймгийн Булган сумын Бүрэнхайрхан багт оршин суух, РД:******** регистрийн дугаартай, Б******** овогт М********ийн  д холбогдох 229122 /хоер зуун хорин есөн мянга нэг зуун хорин хоер/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М******** ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: М. Б******** нь манай "Үйлчилгээний нөхцөл"-ийг хүлээн зөвшөөрч 2020 оны 01 сарын 20-ны өдөр Мобиком Корпораци ХХК-ний 9970***** дугаар дээр зээлийн эрх нээлгэх хүсэлт гарган 140000516487 тоот Зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулсан. М. Б******** нь уг гэрээний үндсэн дээр 2020 оны 12 сарын 11-ний өдөр сарын 2,9 % хүүтэй 200,000 төгрөгийг зээлээр авсан. М. Б******** нь хууль болон гэрээнд заасан үүргээ үл биелүүлэн зээл, зээлийн хүүгээ төлөөгүй учир гэрээнд заасны дагуу төлөх зээл. зээлийн хүүг төлөхийг удаа дараа сануулж "Анхааруулах хуудас" илгээсэн боловч зээлээ огт төлөөгүй байна. Иймд М. Б********гээс 2021 оны 05-р сарын 23-ны өдрийн байдлаарх төлөгдөөгүй байгаа зээл 200.000 төгрөг, зээлийн хүү 25,270 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3.852 төгрөг нийт 229,122 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч М.Б******** шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Би 229122 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М******** ББСБ ХХК нь 229122 /хоер зуун хорин есөн мянга нэг зуун хорин хоер/ төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч М.Б******** нь М******** ББСБ ХХК д төлөх 229122 төгрөгийг төлж нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч М.Б******** биелүүлснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1- д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

          1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар М******** ББСБ ХХК-ний нэхэмжлэлийн шаардлага 229122 /хоер зуун хорин есөн мянга нэг зуун хорин хоер/төгрөгийг хариуцагч М.Б******** биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

              2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч М******** ББСБ ХХК-ний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 7524 төгрөгийн 3762 төгрөгийг 100160200941 тоот данснаас, 3762 төгрөгийг хариуцагч М.Б********гээс тус тус гаргуулж нэхэмжлэгч М******** ББСБ ХХК-д буцаан олгосугай.

                3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснааар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Ц.ЭНХЖАРГАЛ