| Шүүх | Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэнгийн Энхжаргал |
| Хэргийн индекс | 154/2021/00144/И |
| Дугаар | 154/ШШ2021/00190 |
| Огноо | 2021-09-06 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2021 оны 09 сарын 06 өдөр
Дугаар 154/ШШ2021/00190
| 2021 оны 09 сарын 06 өдөр | Дугаар 154/ШШ2021/00190 | Булган сум |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ц.Энхжаргал би
Нэхэмжлэгч: Ховд аймаг Булган сум Т**** б***** ХХК-ны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ховд аймгийн Булган сумын А багт оршин суух, РД:**************, Х************ овогт И************гийн О************,
Хариуцагч: Ховд аймгийн Булган сумын А*********** багт оршин суух, РД:************, Хасгууд овогт И************гийн Б************ нарт холбогдох 4.296.094 / дөрвөн сая хоер зуун ерэн зургаан мянга ерэн дөрвөн/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т б************ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч И.О************, И. Б************ нар нь 2019 оны 01-р сарын 24-ний өдөр Төрийн банкны Булган тооцооны төвтэй 110200308632 зээлийн данстай 15-1429 дугаартай Барьцаат зээлийн гэрээ /малчны зээл/ байгуулж, 132 толгой мал, 6 ханатай гэр болон цахилгаан үүсгүүр барьцаалан банкнаас 3.000,000 / гурван сая / төгрөгийн зээлийг жилийн хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай малчны зээл авсан. 2019 оны 07-р сарын 30-ны өдөр 110200308632/15-1528 дугаартай "Барьцаат зээлийн гэрээ /малчны зээл/ байгуулж малчны зээлийн үлдэгдэл 1,998,000 /нэг сая есөн ерөн найман мянган/ төгрөг дээр нэмж 2.200.000/ хоёр сая оёр зуун мянган / төгрөг нийт 4,198.000 /дөрвөн сая нэг зуун ерөн найман мянган/ төгрөгийн зээлийг 24% хүүтэй 24 сарын хугацаатай малчны зээл авсан. 2020 онь 09 дүгээр сарын 02-ны өдөр 110200308623/15-1528 дугаартай "Барьцаат зээлийн гэрээ /малчны зээл/ байгуулж, зээлийн үлдэгдэл 3,595,021 /гурван сая таван зуун ерэн таван мянга хорин нэгэн/ төгрөгийг ковид 19 цар тахалтай холбоотойгоор 132 толгой мал, 6 ханатай гэр болон цахилгаан үүсгүүр барьцаалан "Барьцаат зээлийн гэрээ /малчны зээл/-д өөрчлөлт оруулан 24 сараар хойшлуулсан. Зээлдэгч И.О************ нь зээл авах үедээ Ховд аймгийн Булган сумын Алагтолгой багийн малчин бөгөөд зээлийн барьцаанд 132 толгой мал, 6 ханатай цахилгаан үүсгүүр зэргийг барьцаалсан. И.Б************ нь Ховд аймгийн Булган сумын Алагтолгой багт оршин суудаг. Алагтолгой багийн малчин тул Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. И.О************, И.Б************ нар нь шүүхэд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөрөөс 1,604,978 төгрөгийг хүүгийн хамт төлсөн.
Хариуцагч И.О************, И.Б************ нар нь зээлийн гэрээний дагуу зээл болон хүүгийн төлбөрийг бүрэн төлөх үүргээ биелүүлэхгүй, банкны ажилтнаас тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлэхгүй, зээлийн гэрээний 3.2.1-т заасан үүргээ зөрчиж, төлбөрийн хариуцлагаас зайлсхийх гэсэн үйлдэл, оролдлогууд нь төлбөрийг барагдуулах ажиллагаанд хүндрэл учруулсаар өнөөдрийг хүрлээ.
Иймээс И.О************, И.Б************ нартай байгуулсан Барьцаат зээлийн гэрээ /малчны зээл/-ний 4 дүгээр зүйлийн 4.1.5 заалт, 6 дугаар зүйлийн 6.2, 6.2.2 болон 6.3- -д заасныг үндэслэн 2021 оны 07 дугаар сарын 09-ны өдрийн байдлаар дор дурдсан шаардлага бүхий нэхэмжпэлийг гаргаж байна. Үндсэн зээлийн үлдэгдэл 3,595,021, зээл хүүгийн төлбөр 698.177, нэмэгдүүлсэн хүү 2,895.23, нийт зээл, хүүний гөлбөр 4,296,094 гөгрөг төлөгдөөгүй байна. Иймд И.О************, И.Б************ нараас зээл, зээлийн хүүгийн төлбөр 4.296.094 төгрөгийг тус тус гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч И.О************, И.Б************ нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Булган сумын Төрийн банкнаас малчны зээл авсан нь үнэн. Үндсэн зээлээ цаг хугацаанд нь төлсөн. Үлдэгдэл мөнгөө төлөх үед Ковид-19 халдвар авч зээлээ төлж чадаагүй тул зээлээ хойшлуулахаар тохирсон юм. Зээлийн үлдэгдэл 4.296.094 / дөрвөн сая хоер зуун ерэн зургаан мянга ерэн дөрвөн/ төгрөгийг 2021 оны 09 сараас эхлэн бага багаар өөрийн боломжоор 12 сар хүртэл бүрэн төлж барагдуулна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т б************ХХК-ны 4.296.094 / дөрвөн сая хоер зуун ерэн зургаан мянга ерэн дөрвөн/ төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч И.О************, И.Б************ нар 2021 оны 12 дугаар сард төлөхөөр хүлээн зөвшөөрсөн байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1- д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Т б************ХХК-ны нэхэмжлэлийн шаардлага 4.296.094 / дөрвөн сая хоер зуун ерэн зургаан мянга ерэн дөрвөн/ төгрөгийг хариуцагч И.О************, И.Б************ нар 2021 оны 12 дугаар сар хүртэл бүрэн төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Т б************ХХК-ны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 83687 төгрөгийн 41843 төгрөгийг 100160200941 тоот данснаас, 41843 төгрөгийг хариуцагч И.О************, И.Б************ нараас тус тус гаргуулж нэхэмжлэгч Т б************ХХК-д буцаан олгосугай
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.
ШҮҮГЧ Ц.ЭНХЖАРГАЛ