| Шүүх | Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэнгийн Энхжаргал |
| Хэргийн индекс | 154/2021/00147/И |
| Дугаар | 154/ШШ2021/00191 |
| Огноо | 2021-09-06 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2021 оны 09 сарын 06 өдөр
Дугаар 154/ШШ2021/00191
| 2021 оны 09 сарын 06 өдөр | Дугаар 154/ШШ2021/00191 | Булган сум |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ц.Энхжаргал би
Нэхэмжлэгч: Ховд аймаг Булган сум Т б************ХХК-ны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ховд аймгийн Булган сумын Б багт оршин суух, РД:*********, У********* овогт Ц*********ийн У*********,
Хариуцагч: Ховд аймгийн Булган сумын Б багт оршин суух, РД:*********, Х********* овогт Д********* ы Х********* д нарт холбогдох 12.505.744 /арван хоер сая таван зуун таван мянга долоон зуун дөчин дөрвөн/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т б************ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Ц*********ийн У*********, Д********* гийн Х********* нар нь 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Төрийн банкны Булган тооцооны төвтэй 110200328373 зээлийн данстай 15-1592 дугаартай барьцаат зээлийн гэрээ /малчны зээл/ байгуулан, 17,000,000 /арван долоон сая/төгрөгийн зээлийн жилийн 22.8 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай малчны зээл авсан байдаг. Зээлдэгч Ц.У********* нь зээл авах үедээ Ховд аймаг Булган сум 3-р баг Б багийн малчин зээлийн барьцаанд 739 толгой мал, 6 ханатай гэр, цахилгаан үүсгүүр болон малчны шар зэргийг барьцаалсан. Хариуцагч Ц.У********* нь Ховд аймаг Булган сум 3 дугаар Б багт оршин суудаг, Б багийн малчин, Д.Х********* нь Ховд аймаг Булган сумын 3 дугаар баг Б багт оршин суудаг Б багийн малчин тул Ховд аймаг Булган сум дахь сум дундын шүүхэд нэхэмжпэл гаргаж байна. Ц.У*********, Д.Х********* нар нь шүүхэд нэхэмжпэл гаргах өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөрөөс 4,692,936 төгрөгийг хүүгийн хамт төлсөн.
Хариуцагч Ц.У*********, Д.Х********* нар нь зээлийн гэрээний дагуу зээл болон хүүгийн төлбөрийг бүрэн төлөх үүргээ биелүүлэхгүй, банкны ажилтнаас тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлэхгүй, зээлийн гэрээний 3.2.1-т заасан үүргээ зөрчиж, төлбөрийн хариуцлагаас зайлсхийх гэсэн үйлдэл, оролдлогууд нь төлбөрийг барагдуулах ажиллагаанд хүндрэл учруулсаар өнөөдрийг хүрлээ.
Иймээс Ц.У*********, Д.Х********* нартай байгуулсан барьцаат зээлийн гэрээ/ малчны зээлийн/-ийн 4 дүгээр зүйлийн 4.1.5 дахь заалт 6 дугаар зүйлийн 6.2, 6.2.2 болон 6 3-д заасныг үндэслэн 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн байдлаар дор дурдсан шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж байна. Үүнд:Үндсэн зээлийн үлдэгдэл 12,307,063 төгрөг, зээл хүүгийн төлбөр 183.162 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 15.519 төгрөг, нийт зээл хүүний төлбөр 12.505.744 төгрөг төлөгдөөгүй байна. Иймд хариуцагч Ц.У*********, Д.Х********* нараас зээл, зээлийн хүүгийн төлбөр 12,505,744 төгрөг, нотариатын үйлчилгээний зардал 5000 төгрөгийг тус тус гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ц.У*********, Д.Х********* нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Булган сумын Төрийн банкны шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Бид нар төрийн банкнаас 12505744 / арван хоер сая таван зуун таван мянга долоон зуун дөчин дөрвөн/ төгрөгний зээл авсан нь үнэн болно. Зээлийн төлбөр 12505744 төгрөгийг 2021 оны 12 дугаар сард төлж барагдуулах болно. Хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т б************ХХК-ны 12505744 / арван хоер сая таван зуун таван мянга долоон зуун дөчин дөрвөн/ төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ц.У*********, Д.Х********* нар 2021 оны 12 дугаар сард төлөхөөр хүлээн зөвшөөрсөн байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1- д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Т б************ХХК-ны нэхэмжлэлийн шаардлага 12505744 / арван хоер сая таван зуун таван мянга долоон зуун дөчин дөрвөн/ төгрөгийг хариуцагч Ц.У*********, Д.Х********* нар 2021 оны 12 дугаар сард төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Т б************ХХК-ны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 215041 төгрөгийн 107520 төгрөгийг 100160200941 тоот данснаас, 107520 төгрөгийг хариуцагч Ц.У*********, Д.Х********* нараас тус тус гаргуулж нэхэмжлэгч Т б************ХХК-д буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.
ШҮҮГЧ Ц.ЭНХЖАРГАЛ