Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2021 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 154/ШШ2021/00192

 

 

 

 

 

2021 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 154/ШШ2021/00192

Булган сум

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ц.Энхжаргал даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Ховд аймаг Булган сумын Баянгол багт оршин суух Х*********  овогт О*********  ын У*********   /*********  /-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Ховд аймгийн Булган сумын Засаг даргын тамгын газар татварын улсын байцаагч ажилтай Аманбай овогтой Эржолд холбогдох 2019, 2020 оны сургалтын төлбөрийн хөнгөлөлт 946.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож, нэхэмжлэгч О.У*********   /онлайн/ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч О.У*********   шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би 2019, 2020 оны оюутны сургалтын төлбөрийн буцаан олголтыг бичиг баримтаа бүрдүүлэн Булган сумын татварын байцаагч А.Эржолд хүлээлгэн өгсөн.

2019 оны бичиг баримтыг А.Эржол нь хугацаанаас нь орхигдуулж чирэгдэл учруулсан. А.Эржолд хэлэхэд та 2020 оны бичиг баримтын хамт өгөөрэй гэж хэлэхэд нь 2021 оны 1 сард бичиг баримтаа өөрийн биеэр аваачиж өгсөн.

Сургалтын төлбөрийн хөнгөлөлт чөлөөлөлт орж эхэлхэд манай хүүхдийн төлбөрийн хөнгөлөлт ороогүй А.Эржолоос асуухад та яасан азгүй юм бэ орсонгүй гэж хэлсэн.Иймд гэм буруутай албан тушаалтнаас сургалтын төлбөрийн хөнгөлөлтийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч А.Эржол шүүхэд гаргасан тайлбартаа: О.У*********  ийн нэхэмжилж байгаа 946.000 төгрөгний сургалтын төлбөрийн хөнгөлөлтийн 2019 оны 300.000 төгрөгийг төлж өгнө. Харин 2020 онд гаргасан тайлангийн үеийн төлбөрийн хөнгөлөлт 646.000 төгрөгийг би хариуцахгүй. 2020 оны баримт нь цахим мэдээлэлд тодорхой тусгагдсан байгаа энэ баримтыг цаасаар хүргүүлнэ. Иймд 646.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч О.У*********   нь хариуцагч А.Эржолд холбогдуулан оюутан хүүхдийн сургалтын төлбөрийн хөнгөлөлт болох 946.000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авч нэхэмжлэлийн зарим шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байгаа бөгөөд хариуцагч нь шүүх хуралдааныг хойшлуулах талаар хүсэлт ирүүлснийг нэхэмжлэгч хариуцагчгүйгээр шүүх хуралдааныг хийж өгнө үү гэж хүсэлт гаргаснаар нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн болно.

Нэхэмжлэгч нь үүрэг гүйцэтгэгч А.Эржолоос төлбөрийн хөнгөлөлт олгох хугацаа хэтрүүлснээс учирсан хохиролыг арилгуулахаар шаардах эрхтэй боловч 946.000 төгрөгний нэхэмжлэлийн шаардлагаа тодорхой гаргаагүй хувь хүний орлогын албан татвараас чөлөөлөх, албан татварын хөнгөлөлт эдлүүлэх журамын 3 дугаар зүйлийн 3.17.3-д заасан шаардлагыг хангаагүй байна.

Журамд зааснаар тухайн хөнгөлөлтийг эдлэх оюутан нь анхны бакалавр, дипломын мэргэжил эзэмших их, дээд, сургууль коллеж болон мэргэжлийн болон техникийн боловсролын сургуульд суралцаж байгаа суралцах хугацаандаа хэдэн төгрөгний төлбөр төлж төлбөрийн хэмжээнээс хэдэн төгрөгний хөнгөлөлт эдлэж байгаа талаар шүүхэд болон шүүх хуралдаанд нотлох баримтыг ирүүлээгүй нь нэхэмжлэлийн шаардлагын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ биелүүлээгүй гэж үзнэ.

Энэ нь нотлох баримтыг хэрэгт хамааралтай ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлэх боломжгүй байх тул нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангахаас татгалзаж шийдвэрлэх үндэслэл тогтоогдож байна.

Хариуцагч А.Эржол нь 2019 оны сургалтын төлбөрийн хөнгөлөлтийг хариуцан төлөхөөр хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.3-д заасан нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн буюу түүний зарим хэсгийг хүлээн зөвшөөрч болно гэх хуулийн заалттай нийцэж байх тул нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрсөнд тооцож хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Иймд О.У*********  ийн нэхэмжлэлтэй сургалтын төлбөрийн хөнгөлөлт 946.000 төгрөгний нэхэмжлэлийн шаардлагаас 300.000 төгрөгний нэхэмжлэлийн шаардлагыг хангаж үлдэх 646.000 төгрөгний нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд 27240 төгрөг төлснийг дурьдаж, нэхэмжлэлийн шаардлагын хангасан хэмжээгээр хариуцагчаас 9650 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгож шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

          1. Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.7 дахь хэсэгт зааснаар хариуцагч А.Эржолоос 300.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч О.У*********  т олгосугай.

             2. О.У*********  ийн 946.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас 646.000 төгрөгний нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 57 дугаар зүйлийн 56. 2, 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 27240 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж хариуцагч А.Эржолоос 9650 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгосугай.

          4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ               Ц.ЭНХЖАРГАЛ