Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 08 сарын 27 өдөр

Дугаар 1099

 

 

 

 

 

 

        2020          8              27                                      2020/ДШМ/1099       

 

 

Л.Ат холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Б.Батзориг, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

                               

прокурор Н.Гэрэлмаа,

шүүгдэгч Л.А,

нарийн бичгийн дарга Б.Халиунгоо нарыг оролцуулан,

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж, шүүгч Т.Шинэбаяр, Д.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 1007 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Л.Аын гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 1906000002486 дугаартай хэргийг 2020 оны 7 дугаар сарын 29-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Боржигон овгийн Л.А, 1986 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Дорнод аймагт төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, хэрэг үйлдэх үедээ эрхэлсэн тодорхой ажилгүй байсан, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, 4 дүгээр хэсгийн 282 тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:ЖЭ86121775/;

 

Баянзүрх дүүргийн шүүхийн 2008 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн 451 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар,

            Баянзүрх дүүргийн шүүхийн 2012 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн 457 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар,

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн 487 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан,  

 

1. Л.А нь 2014 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 19 цагийн үед Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, 4 дүгээр хэсэг 267 тоот хашааны хажууд иргэн О.Дулмаагийн толгой руу цохиж амь биед аюултайгаар хүч хэрэглэн цүнхийг нь дээрэмдэн авч 67.000 төгрөгийн хохирол учруулсан хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

 

  1. Б.Чинбаттай бүлэглэн 2015 оны 7 дугаар сарын 8-ны өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо Жаргалантын 13а-149 тоотод оршин суух Д.Жаргалмаагийн гэрийн хаалганы цоожийг эвдэн орж 32 инчийн Тошиба маркийн зурагт, шаазан эвтэй дөрвөн амьтан 1 ширхэг, хос морь 2 ширхэг түрийвч зэргийг хулгайлж 1.249.000 төгрөгийн,

 

  1. Б.Чинбаттай бүлэглэн 2015 оны 7 дугаар сарын 8-ны өдөр 16-19 цагийн хооронд Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр Монелын 19-427 тоотод оршин суух иргэн Ч.Ёндоншаравын өвлийн сууцны цонхыг түлхэн орж бурхан, мөнгөн бүс зэргийг хулгайлж 510.000 төгрөгийн Монелын 19-4276 тоотод оршин суух Д.Отгонсүрэнгийн гэрийн цоожийг эвдэн орж зурагт, гар утас, ээмэг бөгж, мөнгө зэргийг хулгайлж 695.000 төгрөг буюу нийт 1.205.000 төгрөгийн,

 

  1. Б.Чинбаттай бүлэглэн 2015 оны 7 дугаар сарын 6-ны өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо Цайзын 44 дүгээр гудамж 795 тоотод байрлах Ч.Чинзоригийн гэрийн хаалгыг эвдэж "Самсунг" маркийн 32 инчийн зурагт, Шарп маркийн индукцин плитка, корсет 1 ширхэг, түрийвч 1 ширхэг болон бусад эд зүйлс хулгайлж 300.000 төгрөгийн,

 

  1. Ганцаараа 2015 оны 7 дугаар сарын 9-ний өдөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Улиастайн гүүрний баруун талд  задгайд оршин суух иргэн Б.Баярсайханы гэрээс 43 инчийн зурагт, гитар, аккумулятор, антен зэргийг хулгайлж 820.000 төгрөгийн,

 

  1. Ганцаараа 2015 оны 8 дугаар сарын 5-ны өдөр Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Дэнжийн 28-364 тоотод оршин суух иргэн А.Рэгзэдмаагийн гэрт хууль бусаар нэвтрэн орж 42 инчийн зурагт, 2 ширхэг хөөрөг, гуулин бурхан зэргийг хулгайлж 4.500.000 төгрөгийн,

 

  1. Ганцаараа 2016 оны 2 дугаар сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр Бага Дарь Эхийн 1499 тоотод оршин суух иргэн Р.Жадамбаагийн гэрт хууль бусаар орж 21 инчийн хавтгай дэлгэцтэй зурагт, сиди тоглуулагч зэргийг хулгайлж 290.000 төгрөгийн,

 

  1. Ганцаараа 2016 оны 4 дүгээр сарын 8-ны орой 18 цагийн үед Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Консулын 7-176 тоотод оршин суух иргэн Цолмонгийн гэрийн хаалганы цоожийг эвдэн орж, 32 инчийн зурагт, Могул брэндийн нөүтбүүк зэргийг хулгайлж 620.000 төгрөгийн,
  2. Ганцаараа 2016 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Баруун Алтан Өлгийн 30-20 тоот иргэн Р.Амармөрөнгийн байшинд хууль бусаар нэвтэрч 42 инчийн Скайворт зурагт хулгайлж 420.000 төгрөгийн,

 

  1. Ганцаараа 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо Монгол хотхон 66с байрны 04 тоотод оршин суух иргэн Х.Алтанхуягийн байрны цонхоор орж мөнгөн аяга 1ширхэг, бага гарын мөнгөн аяга, Асер маркийн нөүтбүүк, алтан нуухтай шүрэн толгойтой гартааман хөөрөг зэрэг эд зүйл хулгайлж 6.640.000 төгрөгийн,

 

  1. Б.Чинбаттай бүлэглэн 2017 оны 1 дүгээр сарын 9-нөөс 11-ний хооронд Баянзүрх дүүрэг 22 дугаар хороо, Алтан өлгий 29-4896 тоотод оршин суух иргэн М.Дэлгэрмаагийн гэрийн хаалганы цоожийг эвдэн орж Самсунг маркийн 32 инчийн зурагт, мөнгөн бүс, мөнгөн зүүлт, кулон, эрэгтэй савхин куртика хулгайлж 675,000 төгрөгийн,

 

  1. Ганцаараа 2017 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Баруун Алтан Өлгий 17-215 тоот А.Давхарбаярын гэрт хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлж 760.000 төгрөгийн,

 

  1. Б.Чинбаттай бүлэглэн 2017 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр Баянзүрх дүүрэг 22 дугаар хороо, Зүүн алтан өлгийн 1-26 тоотод суух иргэн Э.Өнөрсайханы байшинд хууль бусаар нэвтэрч Самсунг маркийн 32 инчийн зурагт, нөүтбүүк, пүүз зэргийг хулгайлж 980.000 төгрөгийн,

 

  1. Ганцаараа 2017 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр Баянзүрх дүүрэг 24 дүгээр хороо, Хоршоолол 1-23 тоотод суух иргэн П.Нямсүрэнгийн гэрт хууль бусаар нэвтэрч Самсунг маркийн инчийн зурагт, мөнгөн ээмэг, ЛЖ гар утас зэрэг хулгайлж 560.000 төгрөгийн,
  2. Ганцаараа 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Баярнзүрх дүүргийн 24 дүгээр хороо, 11 дүгээр гудамж 10 тоот иргэн Ц.Ариунсайханы байшинд хууль бусаар нэвтэрч мөнгөн бүс, халтар манан хөөрөг, мөнгөн аяга 2 ширхэг, сөнгийн мөнгөн аяга хулгайлж 630.000 төгрөгийн,

 

  1. Ганцаараа 2017 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр Баянзүрх дүүрэг 24 дүгээр хороо,  Хоршоолол 24-9 тоотод суух иргэн Т.Мөнхтунгалагийн гэрт хууль бусаар нэвтэрч Тошиба маркийн зурагт хулгайлж 580.000 төгрөгийн,

 

  1. Ганцаараа 2017 оны 7 дугаар сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар  хороо, Зүүн Алтан-Өлгийн 6-1126 тоот, иргэн Х.Шагайхүүгийн өвлийн сууцанд хууль бусаар нэвтэрч угаалгын машин, мөнгөн бөгж зэргийг хулгайлж, 233.000 төгрөгийн,

 

  1. Ганцаараа нь 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Зүүн Алтан өлгийн 1-14 тоот иргэн М.Баттулгын монгол гэрт хууль бусаар нэвтэрч ЛЖТ маркийн 40 инчийн зурагт хулгайлж 244.400 төгрөгийн,

 

  1. Ганцаараа 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, дүүргийн 10-514 тоот иргэн Б.Пүрэвдуламын өвлийн сууцанд хууль бусаар нэвтэрч шинэ цагийн хөөрөг, гар утас, зургийн аппарат зэргийг хулгайлж 330.000 төгрөгийн,

 

  1. Ганцаараа 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Баруун Алтан өлгийн задгай тоот иргэн Т.Байгалмаагийн байшинд хууль бусаар нэвтэрч Тошиба маркийн 32 инчийн зурагт хулгайлж 128.000 төгрөгийн,

 

  1. Ганцаараа 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Зүүн Алтан өлгийн 7-143 тоот иргэн Б.Болорчулууны байшинд хууль бусаар нэвтэрч Самсунг маркийн 49 инчийн зурагт хулгайлж 1.399.920 төгрөгийн,

 

  1. Ганцаараа 2019 оны 8 дугаар сарын 9-ний өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Зүүн Алтан өлгийн 6-136 тоот иргэн М.Хосцэцэгийн байшинд хууль бусаар нэвтэрч Самсунг маркийн 42 инчийн зурагт хулгайлж 372.000 төгрөгийн,

 

  1. Ганцаараа 2019 оны 6 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Цайзын 10а гудамж 329 тоот иргэн Д.Чимэддоржийн байшинд хууль бусаар нэвтэрч Самсунг маркийн 42 инчийн зурагт хулгайлж 312.800 төгрөгийн,

 

  1. Ганцаараа 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Өлгийн 2 дугаар гудамж 19а тоот иргэн Б.Энхжаргалын эзэмшлийн байшинд хаалганы цоожийг эвдэн хууль бусаар нэвтэрч, 42 инчийн Шарп брэндийн зурагт, Сансар дижитал төхөөрөмжийг хулгайлж 441.790 төгрөгийн,

 

  1. Ганцаараа 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Баруун Алтан Өлгийн 22 дугаар гудамж 333 тоот иргэн С.Болормаагийн эзэмшлийн байшингийн цонхоор, хууль бусаар нэвтэрч 32 инчийн Могул брэндийн зурагтыг хулгайлж 342.000 төгрөгийн,

 

  1. Ганцаараа 2017 оны 8 дугаар сарын 9-ний өдрөөс 16-ны өдрийн хооронд Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Гэгээ хотхоны 168-1 тоот иргэн Л.Атарцэцэгийн эзэмшлийн байшингийн цонхоор хууль бусаар нэвтэрч 2 ширхэг мөнгөн аяга, сувдан эдлэл зэрэг эд зүйлсийг хулгайлж 1.711.900 төгрөгийн,

 

  1. 2019 оны 8 дугаар сарын 8-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Зүүн алтан Өлгийн 5 дугаар гудамж 109 тоот иргэн Ж.Отгонбатын эзэмшлийн Монгол гэрт хууль бусаар нэвтэрч, 42 инчийн Хайсана брэндийн зурагтыг хулгайлж 480.000 төгрөгийн хохирол учруулсан буюу нийт 26 удаагийн үйлдлээр хүн байнга амьдрах орон байранд хууль бусаар нэвтэрч 23.750.490 төгрөгийн хохирол учруулж, хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэгт холбогджээ.

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Л.Аын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2, мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Боржигон овогт Л.Аыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн авч дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн,

бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгож үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хоёр жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар зургаан жилийн хугацаагаар хорих ялаар шүүгдэгч Л.Аыг тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Ат Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 6 жилийн хугацаагаар хорих ялд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт ялыг 8 /найм/ жилийн хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Ат оногдуулсан 8 жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Аын цагдан хоригдсон 1.109 /нэг мянга нэг зуун ес/ хоногийг эдлэх ялд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хохирогч О.Дулмаад 67.000 төгрөг, Д.Жаргалмаад 624.500 төгрөг, Ч.Ендоншаравт 255.000 төгрөг, Д.Отгонтөгс 347.500 төгрөг, Ч.Чинзоригт 150.000 төгрөг, Б.Баярсайханд 820.000 төгрөг, Н.Лхагвасүрэнд 4.500.000 төгрөг, Р.Жамбаад 290.000 төгрөг, Т.Цолмонд 620.000 төгрөг, Р.Анармөнхөд 420.000 төгрөг, Х.Алтанхуягт 6.370.000 төгрөг, М.Дэлгэрмаад 337.500 төгрөг, А.Давхарбаярт 760.000 төгрөг, Э.Өнөрсайханд 490.000 төгрөг, П.Нямсүрэнд 40.000 төгрөг, Ц.Ариунсайханд 630.000 төгрөг, Т.Байгалмаад 128.000 төгрөг, Б.Болорчулуунд 1.399.920 төгрөг, Д.Чимэддоржид 312.800 төгрөг, Б.Энхжаргалд 441.790 төгрөг С.Болормаад 342.000 төгрөг Л.Атарцэцэгь 1.711.900 төгрөг, Ш.Оюунбатад 480.000 төгрөгийг шүүгдэгч Л.Ааас гаргуулан тус тус олгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Ат хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Л.А давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие 2017 оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс 5 дугаар сарын 30-ны өдөр хүртэл 4 сар 9 хоног цагдан хоригдсон. Гэвч шийтгэх тогтоол болон прокурор яллах дүгнэлтдээ 2017 оны 1 дүгээр сарын 21-ний өдрөөс 2017 оны 3 дугаар сарын 28-ний өдөр хүртэл 66 хоног цагдан хоригдсон гэж тооцсон бөгөөд 2 сар 9 хоног дутуу тооцсон байдаг. 2017 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Агар нь Б.Чинбат, Г.Ганзориг болон Л.А миний биед холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2, мөн хуулийн 145 дугаар зүйлийн 145.3, 181 дүгээр зүйлийн 181.2.1, 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан зүйлчлэлээр яллах дүгнэлт үйлдэн хэргийн материалыг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлж тус шүүхээс Б.Чинбат, Г.Ганзориг болон надад цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шүүх хуралдаан болтол цагдан хорих тогтоол гаргасан.

2017 оны 2 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж хэргийг хэлэлцэж Б.Чинбат, Г.Ганзориг нарт болон Л.А надад хорих ял оногдуулсан. Энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бид гурвын зүгээс Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаснаар Л.А миний бие болон Б.Чинбат бид цахимаар оролцсон. Давж заалдах шатны шүүх Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг прокурорт очтол хэвээр үлдээж шийдвэрлэсэн. 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Давж заалдах шатны шүүхийн магадлалын дагуу бид гурвыг Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Агар Нийслэлийн Хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн мөрдөгч, хошууч Чимэддагва нь батлан даалтад гаргасан. Ийм байхад ямар учраас яллах дүгнэлт болон шийтгэх тогтоолд 2017 оны 1 дүгээр сарын 21-ний өдрөөс 2017 оны 3 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд цагдан хоригдсон гэж тооцоолж байгаа нь ойлгомжгүй байгаа тул цагдан хоригдсон хугацааг нягталж дутуу тооцсон 2 сар 3 хоногийг зөв тооцож өгнө үү.

2. 2016 оны 12 дугаар сард Л.А миний бие Б.Чинбатын хамт Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Монгол Хотхоны 66с байранд иргэн Х.Алтанхуягийн байрны цонхыг хагалан орж хөөрөг 1ш, мөнгөн аяга 2ш, нөүтбүүк, мөнгөн ээмэг, бөгж, хүүхдийн ёолк дээр бэлэн байсан 70.000 төгрөг зэргийг хулгайлсан. Энэ хулгайн үйлдлээ миний бие Баянзүрх дүүргийн 1 дүгээр хэлтсийн эрүүгийн тасгийн мөрдөгч ахлах дэслэгч Мөнхбаатарт илчилсэн бөгөөд уг мөрдөгч нь Б.Чинбатын гэрээс хохирогч Х.Алтанхуягийн хөөрөгний толгойг олж, хураан авч мөн Б.Чинбатаар 2 ширхэг мөнгөн аяга худалдсан гэх ченжийг заалган уг 2ш мөнгөн аягыг хураан авч хохирогчид хүлээлгэн өгсөн. Бусад эд зүйлсийг нь Б.Чинбат зарж борлуулан мөнгийг нь өөртөө зарцуулсан. Миний бие хулгайн гэмт хэргээс хүүхдийн ёолк дээр байсан бэлэн 70.000 төгрөгийг авсан нь үнэн бөгөөд уг гэмт хэргийг үйлдсэндээ гэмшиж цагдаагийн байгууллагад хэргээ илчилсэн. Б.Чинбат нь намайг хохирогч Х.Алтанхуягийн гэрээс хулгай хийсэн үйлдлээ Цагдаагийн байгууллагад илчиллээ хэмээн уурлаж хүргэн болон хүргэнийхээ машинтай Цагаан давааны оршуулгын газар аваачин зодож дарамтлан “Чамайг энд алаад булчихсан байхад амийг чинь хэн нэхэх юм, чамайг гэх хүн байхгүй биз дээ, чи өөрөө цагдаад илчилсэн хэргээ өөрөө даагаарай” гэж айлган сүрдүүлсний улмаас уг хэргийг ганцаараа үйлдсэн гэж мэдүүлэг өгсөн юм. Иймд уг хулгайн гэмт хэргийг хамтран үйлдсэн Б.Чинбатад бас хариуцлага тооцож, хохирогчид учруулсан 6.370.000 төгрөгийг шударга ёсны зарчим нийцүүлэн ялгамжтай хувааж бодит байдлыг үнэн зөвөөр тогтоож өгнө үү.

3. Баянзүрх дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтсийн Эрүүгийн тасгийн мөрдөгч, хошууч Даваахүү нь 2017 оны 2 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс цагдан хориотой намайг хэний, ямар зөвшөөрөлтэй гэдэг нь тодорхойгүйгээр зам шалгах нэрээр авч яван үйлдэл 16 буюу хохирогч гэх Ц.Ариунсайхан, Т.Мөнхтунгалаг нарын орон гэрээс эд зүйлс хулгайлсан болгож мөрдөн байцаагч нар хөтөлж мэдүүлэг авсан бөгөөд хохирогч гэх Ц.Ариунсайхан, Т.Мөнхтунгалаг нартай мөрдөгч хошууч Даваахүү нь утсаар холбогдож “танайх хаана байдаг юм бэ? Та зам дээр гарч ирээд гэрээ заагаад өгчих, зураг авах гэсэн юм” гэж утсаар холбогдон хашааных нь гадаа очиж миний зургийг авсан. Ийм байдлаар уг 2 үйлдлийг надад өгсөн. Баянзүрх дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтсийн Эрүүгийн тасгийн мөрдөгч, хошууч Даваахүү нь “Ааа эргэлт тойролтгүй хэцүү байгаа биз дээ 24 дүгээр хороонд эзэн холбогдогч нь олдохгүй хоёр хулгайн үйлдэл байна. Чи бид хоёрын яриа нийлэх юм бол болно ш дээ. Угаасаа чамд хоёр хулгайн үйлдэл юу ч биш тийм биз дээ? Би чиний дансанд чинь юм уу, одоо шууд 50.000 төгрөг бэлэн өгье” гэхээр нь би хүлээн зөвшөөрч хохирогч гэх Ц.Ариунсайхан, Т.Мөнхтунгалаг нарын орон байранд нэвтэрч хулгайн гэмт хэрэг үйлдсэн гэж хүлээн зөвшөөрсөн. Энэ 2 үйлдлийг хийгээгүй гэдгээ 2020 оны 1 дүгээр сарын 23-ны шүүх хуралдаанд ярьж хэлсэн боловч Н.Баасанбат шүүгч “чи тэгээд ярьж тохиролцон мөнгө төгрөгийг авч идэж уучхаад одоо болохоор энэ 2 үйлдлээ хүлээхгүй гээд байгаа юм уу?” гэж хэлсэн. Миний бие шударга шүүхийн өмнө шударгаар гэмт хэргээ шүүн таслуулах гэсэн боловч Н.Баасанбат дээрх хоёр хулгайн үйлдлийг огт авч хэлэлцээгүй шүүн тасалсан.

4. 2016 оны 6 дугаар сарын 7-ны өдөр Баянзүрх дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсээс, Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Баруун Алтан-Өлгий нутаг дэвсгэрт бусдын орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж 2016 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр хүртэл хугацаанд цагдан хоригдсон байдаг. Гэвч хяналтын прокурор Н.Гэрэлмаагийн 2019 оны 12 дугаар сарын 7-ны өдөр үйлдсэн яллах дүгнэлтэд дээрх цагдан хоригдсон хулгайн гэмт хэргийг хасаж, цагдан хоригдсон хоногийг тооцож яллах дүгнэлт үйлдсэн. Энэ талаар прокурор Н.Гэрэлмаа нь Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “2016 оны 2, 4 сард үйлдсэн үйлдэл дээр нь 2016 оны 6 дугаар сарын 7-ны өдрөөс 9 дүгээр сарын 4-ний өдөр хүртэл цагдан хорьсон үйлдлийг нь бичсэн” гэж хэлсэн. Гэвч 2016 оны 2, 4 сард үйлдсэн үйлдэлд Л.А намайг цагдан хорьсон прокурорын тогтоол байдаггүй. Прокурор Н.Гэрэлмаагийн 2, 4 сард үйлдсэн үйлдэлд цагдан хорьсон гэж үзэж байгаа нь ойлгомжгүй бөгөөд тухайн 2 хулгайн үйлдэл нь 2016 оны 2, 4 сард Баянзүрх дүүргийн өөр хорооны нутаг дэвсгэрт үйлдэгдсэн. 2016 оны 6 дугаар сарын 7-ны өдөр Л.А намайг Баянзүрх дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтсээс тус дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрээс бусдын орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж тус дүүргийн прокурорын газрын цагдан хорих тогтоолтой нийцэхгүй байдаг. Иймд дээрх цагдан хоригдсон хулгайн гэмт хэргийг хавтаст хэргийн материалд нэгтгэн шалгуулмаар байх тул хүсэлтийг хүлээн авч шалгуулж өгнө үү.

5. Шийтгэх тогтоолд хохирогч П.Нямсүрэнд мөрдөн шалгах ажиллагааны явцад зурагт болон гар утсыг нь бүрэн хүлээлгэн өгсөн. Хохирогч П.Нямсүрэнд 40.000 төгрөгийн хохирлыг надаас гаргуулж шийдвэрлэсэн. Миний бие эд зүйлсийг нь бүгдийг нь хүлээлгэн өгсөн байхад ямар учраас 40.000 төгрөгийг нэхэмжлээд байгааг ойлгохгүй байгаа тул тодорхой тайлбарлаж өгнө үү.

6. 2019 оны 11 дүгээр сард Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “ЧКА” гэх зочид буудалд иргэн Эрдэнэцэцэгийг хүчиндсэн гэж надад холбогдох эрүүгийн хэргийн материалыг Баянзүрх дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтсийн мөрдөгч дэслэгч Нандин-Эрдэнэ одоог хүртэл шалгаж байгаа. Уг хүчиндэх хэрэгт намайг холбогдсоныг хяналтын прокурор Н.Гэрэлмаа болон Нийслэлийн хулгайн гэмт хэрэгтээ тэмцэх тасгийн мөрдөгч Пүрэвжав мэдсээр байж уг хүчиндэх гэмт хэргийг нэмж нэгтгэж шийдвэрлэхгүйгээр надад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байдаг. Уг хүчиндэх гэмт хэрэгт хяналт тавьж байгаа хяналтын прокурор Ц.Ганцэцэг нь 2020 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Төв аймгийн Баян сумын нутаг дэвсгэрт байрлах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх 415 дугаар хаалттай хорих ангид хоригдсон надаас цусны шинжилгээ авах албан тоотоор цусны шинжилгээ авсан. Энэ талаар Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 28-ны шүүх хуралдаанд ярих гэсэн боловч даргалагч шүүгч Н.Баасанбат хүлээн авч хэлэлцээгүй. Иймд дээрх хүчиндэх гэмт хэргийг эцэслэн шийдвэрлүүлж нэг шийтгэх тогтоолоор шийтгүүлэх хүсэлтэй байх тул хүчиндэх гэмт хэргийг нэмж нэгтгүүлэн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү.

7. Л.А миний бие Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 131 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх хэсэгт зааснаар 8 жилийн хугацаагаар хаалттай хорих ялаар шийтгэсэн тогтоолыг эс зөвшөөрч Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан боловч Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг ноцтой зөрчиж тогтоолыг түдгэлзүүлсэн байхад намайг Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх 415 дугаар хаалттай хорих ангид “Шийтгэх тогтоолгүйгээр хоригдол болно ял эдлүүлж, эрх зүйн байдлыг илт дордуулсан бөгөөд 2020 оны 4 сарын 9-ний өдөр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 сарын 23-ны өдрийн 131 дүгээр шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт “Эрүүгийн хууль буруу тайлбарлаж хэрэглэсэн” гэх үндэслэлээр хүчингүй болгосон байдаг. Тус шүүхийн магадлалд “Хэргийг дахин хэлэлцүүлэх болсонтой холбогдуулан шүүгдэгч миний цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг” хоёр сараар дутуу тооцсон эсэх, мөн Х.Алтанхуягийн хэргийг бусадтай хамтарсан эсэх, мөн зарим хэргийг хүлээлгэсэн талаарх дүгнэлт гаргах нь зүйтэй.” гэсэн боловч 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар дээрх асуудлыг хэлэлцэхгүйгээр прокурор Н.Гэрэлмаа болон даргалагч Н.Баасанбат нар шууд яллах талыг баримталсан.

Тус шүүх хуралдаанаар намайг шүүгдэгчээр оролцуулахдаа Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх 415 дугаар хаалттай хорих ангиас шууд авчран “хавтаст хэргийн материалтай танилцуулан дахин яллах дүгнэлт гардуулахгүйгээр “Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн магадлалыг баримтлан ял оногдуулсанд миний бие Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэж байна. Мөн тус шүүх хуралдаан дуусахад хяналтын прокурор Н.Гэрэлмаа нь “яах гэж давж заалдах гомдол гаргасан юм, ял чинь багадаад байна уу,” гэхэд шүүгч Н.Баасанбат “чи хэл ам хийгээд дахиад гомдол гаргаад үзэхгүй юу. Ял чинь багадаад байвал...” гэх мэт үгээр прокурортой нийлэн хэл амаар басамжлан, сэтгэл зүйн дарамт үзүүлсэн байдаг.

Иймд эрхэм шүүгч та бүхэн миний гаргаж буй гомдлыг дүгнэн Б.Чинбаттай үйлдсэн маргаантай хэргийг, мөн нэмж нэгтгүүлэх хүсэлтэй байгаа хэргийг минь эрх зүйн байдлыг дордуулахгүй үүднээс авч үзэн ариун мэлмийдээ тольдон, тунгалаг оюун ухаандаа тунгаан бодит байдлаар үнэн зөвөөр нь шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

 

Прокурор Н.Гэрэлмаа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Уг хэрэгт 2012 оноос хойш мөрдөн шалгах ажиллагаа явуулж 2016 оноос хойш 26 үйлдэл, 1 дээрмийн хэргийг нь Чинбат нарын хэргээс тусгаарласан байгаа. Иймд гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдож тогтоогдсон гэж үзэж байна. Л.А нь яллах дүгнэлт үйлдсэний дараа “би үйлдээгүй, хэрэг тулгасан” гэж ярьж байгаа нь үндэслэлгүй байна. Учир нь, Л.Ат яллагдагчаар татах тогтоолыг танилцуулж, хуульд заасан үндэслэл журмын дагуу мэдүүлэг авсан. Цагдан хорионы тухайд 2 сарын асуудал яригдаж байна. Прокуророос хэрэгт авагдсан бүх материалуудыг тоолж цагдан хоригдсон хоногийг тооцсон. Л.А нь 2017 онд Чингэлтэй дүүрэгт хоригдож байсан. Үүнтэйгээ андуураад байна гэж ойлгож байна. Мөн Л.Ат холбогдох хүчингийн хэрэг байгаа юм шиг байна. Гэхдээ үүнийг тусад нь шийдвэрлэх боломжтой. Ингэснээр эрх зүйн байдал нь дордохгүй тул давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Б.Гүррагчаад холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ гомдлын үндэслэлээр хязгаарлахгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

 

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж, тодруулснаас гадна оролцогчдын эрхийг хасч буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гараагүй байна.

 

Шүүгдэгч Л.А нь:

1. 2014 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 19 цагийн үед Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, 4 дүгээр хэсэг 267 тоот хашааны хажууд иргэн О.Дулмаагийн толгой руу цохиж амь биед аюултайгаар хүч хэрэглэн цүнхийг нь дээрэмдэн авч 67.000 төгрөгийн хохирол учруулсан хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

 

2. Б.Чинбаттай бүлэглэн 2015 оны 7 дугаар сарын 8-ны өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо Жаргалантын 13а-149 тоотод оршин суух Д.Жаргалмаагийн гэрийн хаалганы цоожийг эвдэн орж 32 инчийн Тошиба маркийн зурагт, шаазан эвтэй дөрвөн амьтан 1 ширхэг, хос морь 2 ширхэг түрийвч зэргийг хулгайлж 1.249.000 төгрөгийн,

 

3. Б.Чинбаттай бүлэглэн 2015 оны 7 дугаар сарын 8-ны өдөр 16-19 цагийн хооронд Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр Монелын 19-427 тоотод оршин суух иргэн Ч.Ёндоншаравын өвлийн сууцны цонхыг түлхэн орж бурхан, мөнгөн бүс зэргийг хулгайлж 510.000 төгрөгийн Монелын 19-4276 тоотод оршин суух Д.Отгонсүрэнгийн гэрийн цоожийг эвдэн орж зурагт, гар утас, ээмэг бөгж, мөнгө зэргийг хулгайлж 695.000 төгрөг буюу нийт 1.205.000 төгрөгийн,

 

4. Б.Чинбаттай бүлэглэн 2015 оны 7 дугаар сарын 6-ны өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо Цайзын 44 дүгээр гудамж 795 тоотод байрлах Ч.Чинзоригийн гэрийн хаалгыг эвдэж "Самсунг" маркийн 32 инчийн зурагт, Шарп маркийн индукцин плитка, корсет 1 ширхэг, түрийвч 1 ширхэг болон бусад эд зүйлс хулгайлж 300.000 төгрөгийн,

 

5. Ганцаараа 2015 оны 7 дугаар сарын 9-ний өдөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Улиастайн гүүрний баруун талд  задгайд оршин суух иргэн Б.Баярсайханы гэрээс 43 инчийн зурагт, гитар, аккумулятор, антен зэргийг хулгайлж 820.000 төгрөгийн,

 

6. Ганцаараа 2015 оны 8 дугаар сарын 5-ны өдөр Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Дэнжийн 28-364 тоотод оршин суух иргэн А.Рэгзэдмаагийн гэрт хууль бусаар нэвтрэн орж 42 инчийн зурагт, 2 ширхэг хөөрөг, гуулин бурхан зэргийг хулгайлж 4.500.000 төгрөгийн,

 

7. Ганцаараа 2016 оны 2 дугаар сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр Бага Дарь Эхийн 1499 тоотод оршин суух иргэн Р.Жадамбаагийн гэрт хууль бусаар орж 21 инчийн хавтгай дэлгэцтэй зурагт, сиди тоглуулагч зэргийг хулгайлж 290.000 төгрөгийн,

 

8. Ганцаараа 2016 оны 4 дүгээр сарын 8-ны орой 18 цагийн үед Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Консулын 7-176 тоотод оршин суух иргэн Цолмонгийн гэрийн хаалганы цоожийг эвдэн орж, 32 инчийн зурагт, Могул брэндийн нөүтбүүк зэргийг хулгайлж 620.000 төгрөгийн,

 

9. Ганцаараа 2016 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Баруун Алтан Өлгийн 30-20 тоот иргэн Р.Амармөрөнгийн байшинд хууль бусаар нэвтэрч 42 инчийн Скайворт зурагт хулгайлж 420.000 төгрөгийн,

 

10. Ганцаараа 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо Монгол хотхон 66с байрны 04 тоотод оршин суух иргэн Х.Алтанхуягийн байрны цонхоор орж мөнгөн аяга 1ширхэг, бага гарын мөнгөн аяга, Асер маркийн нөүтбүүк, алтан нуухтай шүрэн толгойтой гартааман хөөрөг зэрэг эд зүйл хулгайлж 6.640.000 төгрөгийн,

 

11. Б.Чинбаттай бүлэглэн 2017 оны 1 дүгээр сарын 9-нөөс 11-ний хооронд Баянзүрх дүүрэг 22 дугаар хороо, Алтан өлгий 29-4896 тоотод оршин суух иргэн М.Дэлгэрмаагийн гэрийн хаалганы цоожийг эвдэн орж Самсунг маркийн 32 инчийн зурагт, мөнгөн бүс, мөнгөн зүүлт, кулон, эрэгтэй савхин куртика хулгайлж 675,000 төгрөгийн,

 

12. Ганцаараа 2017 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Баруун Алтан Өлгий 17-215 тоот А.Давхарбаярын гэрт хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлж 760.000 төгрөгийн,

 

13. Б.Чинбаттай бүлэглэн 2017 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр Баянзүрх дүүрэг 22 дугаар хороо, Зүүн алтан өлгийн 1-26 тоотод суух иргэн Э.Өнөрсайханы байшинд хууль бусаар нэвтэрч Самсунг маркийн 32 инчийн зурагт, нөүтбүүк, пүүз зэргийг хулгайлж 980.000 төгрөгийн,

 

14. Ганцаараа 2017 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр Баянзүрх дүүрэг 24 дүгээр хороо, Хоршоолол 1-23 тоотод суух иргэн П.Нямсүрэнгийн гэрт хууль бусаар нэвтэрч Самсунг маркийн инчийн зурагт, мөнгөн ээмэг, ЛЖ гар утас зэрэг хулгайлж 560.000 төгрөгийн,

 

15. Ганцаараа 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Баярнзүрх дүүргийн 24 дүгээр хороо, 11 дүгээр гудамж 10 тоот иргэн Ц.Ариунсайханы байшинд хууль бусаар нэвтэрч мөнгөн бүс, халтар манан хөөрөг, мөнгөн аяга 2 ширхэг, сөнгийн мөнгөн аяга хулгайлж 630.000 төгрөгийн,

 

16. Ганцаараа 2017 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр Баянзүрх дүүрэг 24 дүгээр хороо,  Хоршоолол 24-9 тоотод суух иргэн Т.Мөнхтунгалагийн гэрт хууль бусаар нэвтэрч Тошиба маркийн зурагт хулгайлж 580.000 төгрөгийн,

 

17. Ганцаараа 2017 оны 7 дугаар сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар  хороо, Зүүн Алтан-Өлгийн 6-1126 тоот, иргэн Х.Шагайхүүгийн өвлийн сууцанд хууль бусаар нэвтэрч угаалгын машин, мөнгөн бөгж зэргийг хулгайлж, 233.000 төгрөгийн,

 

18. Ганцаараа нь 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Зүүн Алтан өлгийн 1-14 тоот иргэн М.Баттулгын монгол гэрт хууль бусаар нэвтэрч ЛЖТ маркийн 40 инчийн зурагт хулгайлж 244.400 төгрөгийн,

 

19. Ганцаараа 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, дүүргийн 10-514 тоот иргэн Б.Пүрэвдуламын өвлийн сууцанд хууль бусаар нэвтэрч шинэ цагийн хөөрөг, гар утас, зургийн аппарат зэргийг хулгайлж 330.000 төгрөгийн,

 

20. Ганцаараа 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Баруун Алтан өлгийн задгай тоот иргэн Т.Байгалмаагийн байшинд хууль бусаар нэвтэрч Тошиба маркийн 32 инчийн зурагт хулгайлж 128.000 төгрөгийн,

 

21. Ганцаараа 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Зүүн Алтан өлгийн 7-143 тоот иргэн Б.Болорчулууны байшинд хууль бусаар нэвтэрч Самсунг маркийн 49 инчийн зурагт хулгайлж 1.399.920 төгрөгийн,

 

22. Ганцаараа 2019 оны 8 дугаар сарын 9-ний өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Зүүн Алтан өлгийн 6-136 тоот иргэн М.Хосцэцэгийн байшинд хууль бусаар нэвтэрч Самсунг маркийн 42 инчийн зурагт хулгайлж 372.000 төгрөгийн,

 

23. Ганцаараа 2019 оны 6 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Цайзын 10а гудамж 329 тоот иргэн Д.Чимэддоржийн байшинд хууль бусаар нэвтэрч Самсунг маркийн 42 инчийн зурагт хулгайлж 312.800 төгрөгийн,

 

24. Ганцаараа 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Өлгийн 2 дугаар гудамж 19а тоот иргэн Б.Энхжаргалын эзэмшлийн байшинд хаалганы цоожийг эвдэн хууль бусаар нэвтэрч, 42 инчийн Шарп брэндийн зурагт, Сансар дижитал төхөөрөмжийг хулгайлж 441.790 төгрөгийн,

 

25. Ганцаараа 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Баруун Алтан Өлгийн 22 дугаар гудамж 333 тоот иргэн С.Болормаагийн эзэмшлийн байшингийн цонхоор, хууль бусаар нэвтэрч 32 инчийн Могул брэндийн зурагтыг хулгайлж 342.000 төгрөгийн,

 

26. Ганцаараа 2017 оны 8 дугаар сарын 9-ний өдрөөс 16-ны өдрийн хооронд Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Гэгээ хотхоны 168-1 тоот иргэн Л.Атарцэцэгийн эзэмшлийн байшингийн цонхоор хууль бусаар нэвтэрч 2 ширхэг мөнгөн аяга, сувдан эдлэл зэрэг эд зүйлсийг хулгайлж 1.711.900 төгрөгийн,

 

27. 2019 оны 8 дугаар сарын 8-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Зүүн алтан Өлгийн 5 дугаар гудамж 109 тоот иргэн Ж.Отгонбатын эзэмшлийн Монгол гэрт хууль бусаар нэвтэрч, 42 инчийн Хайсана брэндийн зурагтыг хулгайлж 480.000 төгрөгийн хохирол учруулсан буюу нийт 26 удаагийн үйлдлээр хүн байнга амьдрах орон байранд хууль бусаар нэвтэрч 23.750.490 төгрөгийн хохирол учруулж, хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Хохирогч О.Дулмаагийн “...2014 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 19 цагийн үед хичээлээ тараад Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, 4 дүгээр хэсэг, манай гэрийн урд баруун талын нарийн гудамжаар явж байсан. Миний хажуугаар хүн өнгөрлөө гэж бодтол толгойн зүүн хэсэгт гараараа цохисон. Ингээд миний зүүн гарт байсан гар цүнхийг авч баруун гарт байсан самсунг маркийн гар утсыг мушгиж байгаад аваад зугтсан юм. Би араас нь гүйсэн. Нарийн гудамжаар гараад нэг хашаа руу яваад орчихсон юм. Намайг тосож байсан нөхөр Пүрэвжавыг ирэхээр би нөгөө айлыг зааж өгсөн юм. Ингээд нөхөр маань уг хашаа руу ороод гарч ирэхдээ миний цүнхийг бариад гараад ирсэн. Гар утас, виза карт маань байхгүй байсан. Намайг цохисон залуу урьд нь манай тэнд ус аваад явж харагддаг юм. ...”/1хх 31/,

 

Гэрч Ш.Сэржпхүмбийн “... гаднаас Л.А орж ирээд намайг дуудаж ягаан өнгийн мэдрэгчтэй гар утас харуулаад энэ гар утсыг тавих уу гэхээр нь би үгүй гэсэн. Ингээд байж байхад гаднаас 2 цагдаатай нэг залуу орж ирээд танайд нэг залуу орж ирсэн байна гэхээр нь би хар гээд гэрээ харуулсан. Хашаан доторхыг харж манай байшингийн хажуу талд хэвтүүлсэн хаалганы доороос хар өнгийн цүнх олоод намайг хамт авч яваад эрүүлжүүлсэн. ...”/1хх 26/,

 

Гэрч Б.Солонгын “...Сэржпхүмбэ, А ах, бас юмаа алдсан гээд хоёр эрэгтэй хүнтэй яриад зогсож байсан. Цагдаа дуудна гээд энэ хооронд А алга болчихсон байсан. Удалгүй цагдаа нар ирээд гэр орон болон хашааны дотор хэсгийг хараад Сэржпхүмбийг аваад явсан. Орой нь 21 цагийн үед А гаднаас орж ирсэн. ...” /1хх 27/,

 

Гэрч Б.Пүрэвжавын “...2014 оны 12 дугаар сарын 17-ны орой 19 цагийн үед манай эхнэр Дулмаа хичээлээ тарлаа тосож аваарай гээд Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, хангамжийн баазын 4 дүгээр хэсэг, 267 тоот хашааны хажуугийн нарийн гудамж руу баруун талаас явж байхад манай эхнэр Дулмаагийн хөөе зогс гээд дуу гарч нарийн гудамжны хойноос үл таних залуу эмэгтэй хүний цүнх баруун гартаа бариад гүйгээд хангамжийн баазын 4 дүгээр хэсэг 267 тоот хашаа руу орсон. Би шууд нөгөө 267 тоот хашаа руу явж ороод хашаанд байрлах шавар байшин руу орсон. Үл таних залуу зуухны хажууд гадуур хувцастай зогсож байсан. Үл таних 3 хүүхний нэг нь зуухны дэргэд нөгөө хоёр нь баруун талд байх модон орон дээр сууж байсан.

...Зуухны дэргэд байсан залуу сандарч байхыг хараад цагдаад мэдэгдэнэ гээд гарсан. Хашаанаас гараад Дулмаатай уулзаж, Дулмаа уйлчихсан, сандраад миний гар цүнх, гар утас аваад явсан. Намайг толгойд цохиж, гар мушгиад гар утас, цүнх аваад явлаа гэж хэлсэн. ...” /1хх 34/,

-самсунг маркийн жижиг товчлууртай гар утас 40.000 төгрөг, оюутны виза карт 5000, гар цүнх 20.000 төгрөг, 2 ширхэг дэвтэр 2000 төгрөгөөр тус тус үнэлж, нийт 67.000 төгрөгийн эд зүйлийн үнэлгээ /1хх 32/,

 

Шүүгдэгч Л.Аын яллагдагчаар өгсөн: “...Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, 4 дүгээр хэсэг, хангамжийн нарийн гудамжинд явж байсан 25-30 орчим насны эмэгтэй хүний гар цүнх болон мэдрэгчтэй гар утсыг 2014 оны 12 дугаар сарын сүүлээр булаан авч яваад өөрийн гэрийн урд байх хадам аав Батхүүгийн эгчийн хашаанд булаасан цүнхээ орхиод явсан. ...” /1хх 24/,

 

            Хохирогч Д.Жаргалмаагийн “...2015 оны 7 дугаар сарын 8-ны 08 цаг өнгөрөөгөөд манай нөхөр бид хоёр ажилдаа явахаар гэрээсээ гарсан. Гэрт бага хүү Энх-Амгалан түүний найз 2 унтаад үлдсэн. Манай хашаанд тусдаа гэрт байдаг манай ээж Гүнсмаа, манай том хүү Нямдорж нар үлдсэн. 16 цагийн үед манай нөхөр над руу залгаад “гэрт хулгай орчихсон байна гэж ээж ярьлаа, би цагдаад дуудлага өгчихсөн, чи хурдан гэр рүү яваад оч” гэхээр нь би ажлаасаа чөлөө аваад гэр рүүгээ явж байхад цагдаагаас над руу залгаад “юмандаа битгий хүрээрэй, гарын хээ авна шүү” гэж хэлсэн. Намайг очих үед цагдаа нар ирээгүй байсан. Тэгээд ирээд үзлэгхийждууссаны дараа гэрээс чинь юу алдагдсан байна бүртгэ гэж хэлэхээр нь бүртгэхэд авдранд байсан эд зүйлийг бүгдийг нь онгичоод тараагаад хаячихсан байсан. ...” /1хх 55/,

-нийт 1.249.000 төгрөгөөр үнэлэгдсэн эд зүйлийн үнэлгээний тайлан /1хх 56/,

           

Хохирогч Ч.Ёндоншаравын “2015 оны 7 дугаар сарын 8-ны өдөр би аав, ээж хоёртой хоол идэх гээд 16 цаг 10 минутын үед гэрээсээ гарсан. Тэгээд бид 3 гарч хоол идчихээд буцаад 19 цагийн үед ирэхэд манай гэрийн урд 2 цонхны баруун талын вакум цонх нь онгойчихсон байхаар ороод харсан чинь хулгай орж бурхан тахил хамаг юм оролдсон байсан. ...” /1хх 61/,

нийт 330.000 төгрөгөөр үнэлэгдсэн эд зүйлийн үнэлгээний тайлан /1хх 79/,

 

Хохирогч Д.Отгонтөгсийн  “...Би 2015 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 18 цагийн үед Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны Монелын 19-ийн 427 тоотод хаягтай гэртээ ирсэн юм. Тэгээд хашааныхаа хаалгыг онгойлгоод хашаандаа машинаа оруулаад хартал байшингийн цонх болон хаалга онгорхой, цонхны хөшиг нь хаалттай, гэрт хүн байгаа юм шиг харагдсан. Би охиноо гэрт ирсэн юм байна гэж ойлгосон. Тэгээд гэртээ яваад ортол хүн байхгүй, гэрийн зүүн талын буланд тавиур дээр байсан зурагт байхгүй байхаар нь би гэрт хулгай орсон байна гэж бодоод юмнуудаа шалгаж үзсэн. Тэгсэн зурагтын тавиур дээр тавьсан байсан охин бид хоёрын 2 ширхэг түрийвчийг онгойлгоод хаячихсан, доторх мөнгө нь байхгүй байсан. Мөн охины орон дээр тавьсан байсан гар утас нь цэнэглэгчтэйгээ алдагдсан байсан. Мөн телевизийн тавиур дээр байсан цагаан өнгийн дөрвөлжин хэлбэртэй дунд зэргийн ээмэг бөгжний саван дотор байсан ээмэг, гинж, кулон бөгж цаг зэрэг зүйлүүд байхгүй, савыг нь доош харуулаад хаячихсан байсан. Тэгээд би цагдаагийн 102 дугаарын утсаар залгаж дуудлага өгсөн гэх мэдүүлэг /1хх 81-82/,

 

Гэрч Б.Баатарын “...тэгтэл тэр газраас надад хэдэн ширхэг хуучин nokia маркийн гар утаснууд үзүүлсэн. Тэгээд би таалагдахгүй байхаар нь гарах гэтэл дахин ийм гар утас байна гээд Самсунг бичигтэй жижиг хар өнгийн хагас мэдрэгчтэй гар утас үзүүлсэн. Тэгэхээр нь уг гар утасны үнийг асуухад 25.000 төгрөг гэсэн. Тэгэхээр нь би 20.000 төгрөгөөр зарах уу гэхэд наадам болж байгаа юм ав гэхээр нь би уг гар утсыг 20.000 төгрөгөөр худалдаж худалдаж аваад барьж байсан юм гэх мэдүүлэг /1хх 86/,

 

Гэрч Б.Амгалангийн “...Би 2015 оны 7 дугаар сарын эхээр ямар хүн ирж надад гар утас зарсныг санахгүй байна. Би ямар ч байсан нэгхүнээс Самсунг маркийн дэлгэц нь мэдрэгчтэй гэхдээ дэлгэц нь гэмтэлтэй утсыг 5000 төгрөгөөр худалдаж авсан. Тэгээд 2015 оны 7 дугаар сарын 10-ны өдөр би нөгөө утсыг нь засаж янзлаад нэг залууд зарсан байна лээ. Би өдөр болгон хүмүүстэй харьцаж хүнээс юм авч өгдөг болохоор одоо санахгүй байгаа . ...” /1хх 87/,

нийт 695.000 төгрөгөөр үнэлэгдсэн эд зүйлийн үнэлгээний тайлан /1хх 84-85/,

 

            Хохирогч Ч.Чинзоригийн “...Би орой 19 цагийн үед гэртээ ирсэн чинь хашааны хаалга онгорхой, гэрийн хаалга онгорхой байхаар нь би гайхаад ээж рүү ярьсан чинь ээж “би хаалга үүдээ цоожлоод явсан, цагдаа руу ярь” гэсэн. Тэгээд цагдаад дуудлага өгсөн. Хулгайч манай гэрээс “Затзипд” маркийн 32 инчийн телевиз, “SHARP” брэндийн индукцэн плетка, урт улаан хүрэн өнгийн косет, эрэгтэй хүний түрийвч, түрүүвч дотор бэлэн 5000 төгрөг, Хас банкны вика карт, шар алаг өнгийн эрэгтэй хүний 41.3 размерийн Technika пүүз, саарал алаг adidas кет улаан өнгийн bang bang куртик, даавуун өмд, шинэ биеийн тамирын өмд, сорочкин шинэвтэр цамц, хуучин цэнхэр цамц, цагаан өнгийн подволька, майк, цэцгэн хээтэй цайвар шаргал өнгийн бүтээлэг зэргийг авсан. ...” /1хх 117/

нийт 300.000 төгрөгөөр үнэлэгдсэн эд зүйлийн үнэлгээний тайлан /1хх 118/,

           

Хохирогч Б.Баярсайханы “...Би ээжтэйгээ хамт 2015 оны 5 дугаар сарын 20-ны үеэр Баянзүрх дүүргийн 10 дугаар хороонд байх газарт гэр бариад буусан. Тэгээд наадам өнгөрөөд буцаад нүүх санаатай 7 дугаар сарын 09-ний өдөр зурагтаа хайрцаганд нь хийгээд нүүхэд бэлдэж тавиад өглөө 9 цагт гэрээс гараад гадуур явж байтал 13 цагийн үед манай урд айлын залуу над руу залгаад гэрт чинь хулгай орсон байна гэхээр нь иртэл хаалга цөмлөөд дотор нь байсан зурагт, гитар аккумулятор зэрэг алдагдсан байсан тул цагдаад дуудлага өгсөн. ...” /1 хх 131/,

нийт 820.000 төгрөгөөр үнэлэгдсэн эд зүйлийн үнэлгээний тайлан /1хх 132/,

           

Хохирогч Н.Лхагвасүрэнгийн “...2015 оны 8 дугаар сарын 5-ны өдөр Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Дэнжийн 28-364 тоотод байрлах манай байшингаас TCL маркийн 42 инчийн зурагт, алдагдсан. Бас хоёр ширхэг хөөрөг, гуулин бурхан, пүүз зэрэг эд зүйл алдагдсан. Манай гэрт эхнэр Рэгзэдмаа гэрт байж байгаад ажилдаа явсан хойгуур манай гэрт хулгай орсон байсан. Тэгээд манай эхнэр орой 18 цаг өнгөрч байхад гэртээ ирсэн чинь хулгай орсон байсан. Тухайн үед би Эрээн хотод байсан. ...”/1хх 156/,

нийт 4.500.000 төгрөгөөр үнэлэгдсэн эд зүйлийн үнэлгээний тайлан /1хх 158/,

           

Хохирогч Р.Жадамбаагийн “...миний бие тухайн өдрөө тэмцээндээ орчихоод Толгойтод байдаг ах Гантөмөрийн гэрт очиж хоночихоод байж байтал маргааш нь буюу 2016 оны 3 дугаар сарын 27-ны өдөр 15 цагийн үед манай Мөнхбат ахын эхнэр нь манай гэрт ирсэн чинь манай гэрт хулгай орсон байсан гэсэн. Тэгээд би өдөр 17 цагийн үед гэртээ ирсэн чинь манай гэрийн цонх хагарчихсан байсан ба гэрийнхээ цонхоор харсан чинь манай гэрийн эд зүйлийг эмх замбараагүй болгоод хаячихсан байсан. Ингээд миний бие цагдаагийн байгууллагад хандсан. ...”/1хх 182/,

нийт 290.000 төгрөгөөр үнэлэгдсэн эд зүйлийн үнэлгээний тайлан /1хх 182/,

 

            Хохирогч Т.Цолмонгийн “...Би 2016 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Консулын 7-176 тоотод байх гэрээсээ 11 цагийн үед гараад гэрт манай эгч Уянга ганцаараа гэртээ үлдээд 14 цагийн үед гараад орой 18 цаг өнгөрөөгөөд ирсэн чинь гэрийн хаалганы цүүц эвдэж хулгай орж ТС1_ маркын 32 инчийн хар өнгийн зурагт Могул брэндийн 12 инчийн нөүтбүүк, манай нөхрийн бор өнгийн өвлийн гутал, гадаа байсан усны тэрэг зэрэг эд зүйл хулгайд алдагдсаныг мэдээд цагдаагийн байгууллагад хандан болсон. ...”/1хх 201/,

-нийт 620.000 төгрөгөөр үнэлэгдсэн эд зүйлийн үнэлгээний тайлан /1хх 182/,

           

Хохирогч А.Алтанбаганын “... Би Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах баруун алтан өлгийн 37-20 тоотод гэр бүлийн хамт амьдардаг бөгөөд 2016 оны 12 дугаар сарын 29-ний өдөр намайг гэртээ байхгүй байхад манай байшингийн цонхоор хулгайч орж том өрөөний хананд байсан 42 инчийн Скайворт маркийн зурагтыг хулгайлж авч явсан байсан. Тухайн үед хулгай орсныг манай аав болох Рэгзэнгийн Амармөрөн мэдээд цагдаад дуудлага өгөөд, миний өмнөөс манай гэрт хулгай орсон гэж мэдүүлэг өгсөн байсан. ...” /2хх 37/,

-нийт 420.000 төгрөгөөр үнэлэгдсэн эд зүйлийн үнэлгээний тайлан /2хх 39/,

           

Хохирогч Х.Алтанхуягийн “...2014 оны 12 дугаар сарын 20-ны өдөр гэртээ ганцаараа байж байгаад 12 цаг өнгөрч байхад гэрээсээ гараад Өгөөмөр зах ороод тээврийн хэрэгслийн эд анги аваад банк ороод дүү Шаарийхүүгийнхээс хүүхдээ аваад оройн 18 цаг 40 минутын орчимд гэртээ ороход балконы цонх онгорхой гадна цонх хагарсан 2 ширхэг мөнгөн аяга, хөөрөг, нөөтбүүк, хүүхдийн шинэ жилийн модон дээр байсан 70.000 төгрөг эхнэрийн мөнгөн ээмэг бөгжнүүд савтайгаа алга болсон байсан. ...” /2хх 77/,

-нийт 6.640.000 төгрөгөөр үнэлэгдсэн эд зүйлийн үнэлгээний тайлан /2хх 78/,

         

Хохирогч М.Дэлгэрмаагийн “...Би 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр би ажил явах гээд гэрээсээ 06 цаг 50 минутын үед гэрээсээ гараад ажилдаа яваад 2017 оны 01 дүгээр сарын 11-ний 03 цагийн үед ажлаасаа оройтож тараад гэртээ ганцаараа ирэхэд манай амбаар, гэрийн хаалга эвдэрсэн байдалтай байхаар нь би гэртээ ороход манай гэрийн хамаг эд зүйлийг тараагаад хаясан байхаар нь цагдаа дуудсан. Цагдаа ирээд үзлэг хийгээд эд зүйлээ шалгаж үзэхэд манай 32 инчийн “sharp” брэндийн зурагт, мөнгөн бүс, мөнгөн, ээмэг, мөнгөн бөгж 2 ширхэг, урт савхин эмэгтэй дээл нэг ширхэг, богино савхин эрэгтэй куртик 1 ширхэг, нөүтбүүк цүнх, орны бүтээлэг, зурагтын удирдлага, дүүгийн оюутны үнэмлэх, иргэний үнэмлэх гэх зэрэг эд зүйл алдагдсан байсан. ...”/2хх 95/,

-нийт 675.000 төгрөгөөр үнэлэгдсэн эд зүйлийн үнэлгээний тайлан /2хх 96-97/,

           

Хохирогч А.Давхарбаярын “...Би 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр эхнэртэйгээ 07 цаг 30 минутын үед гэрээсээ гараад ажил дээрээ байж байгаад орой 19 цаг 30 минутын үед гэртээ 2-лаа ирэхэд манай гэрийн гал тогооны цонх онгойсон байдалтай байсан. Тэгээд гэртээ ороход хамаг эд зүйл эмх замбараагүй байдалтай, хаалга онгойсон байсан. Тэгээд цагдаад дуудлага өгсөн. ...”/2хх 124/,

-нийт 1.545.000 төгрөгөөр үнэлэгдсэн эд зүйлийн үнэлгээний тайлан /2хх 125/,

           

Хохирогч Э.Өнөрсайханы “...тэгээд би 16 цаг 40 минутын үед дүүрүүгээ залгаад “манайд ороод нүүрс хийчих” гэж хэлсэн. Тэгээд дүү надруу удалгүй залгаад “аниа танай байшингийн цонх онгорхой зурагт чинь байхгүй, хамаг хувцасыг чинь гаргаад хаясан байна” гэхээр нь би ажилтай байсан болохоор шууд цагдаад мэдэгдсэн. Ингээд манай дүү Мөнхсайхан ажлаасаа ирж таараад хэргийн газарт цуг байж байгаад намайг Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэс дээр ирж мэдүүлэг өг гээд би ирж мэдүүлэг өгсөн. ...” /2хх 143/,

-нийт 980.000 төгрөгөөр үнэлэгдсэн эд зүйлийн үнэлгээний тайлан /2хх 144-

145/,

           

Хохирогч П.Нямсүрэнгийн “...2014 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр би нөхөр хүүхдийн хамт 12 цаг 30 минутын үед гараад Гачуурт тосгон орж салхинд гарчихаад орой 18 цаг өнгөрөөгөөд ирэхэд үүдний таамбарны гэр талын хэсгийн хуулж эвдээд, гэрийн вакум хаалгыг эвдээд, гэрийн вакум хаалгыг эвдээд хулгай орж 46 инчийн БНХАУ-д үйлдвэрлэсэн Самсунг брэндийн Шар өнгийн хүрээтэй зурагт болон манай хүүгийн ЛС маркийн цагийн өнгийн гар утас мөн миний ээмэг зүүлтний хослолууд зэрэг эд зүйл хулгайд алдагдсан байсан болохоор цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. ...”/2хх 170/,

-нийт 560.000 төгрөгөөр үнэлэгдсэн эд зүйлийн үнэлгээний тайлан /2хх 172/,

           

Хохирогч Ц.Ариунсайханы “...Манай Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, Хоршооллын 11-10 тоот хашаанд байдаг бөгөөд уг хашаа байшиндаа 2016 оны 10 дугаар сараас хойш байхгүй байгаа бөгөөд хамгийн сүүлд 2016 оны 12 дугаар сарын 25-нд очиж аяга таваг авч байсан. Тэгээд 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Хоршооллын 11-10 тоот хашаа байшиндаа ирэхэд 2 давхарын мансардны ертөнцийн зүгээр урд зүг харсан вакум цонхны шил нь хагараад дотор талаас нь бариулаар нь хаалга онгойлгосон байсан. Тэгээд цагдаад дуудлага өгсөн. ...”/2хх 199/

-нийт 630.000 төгрөгөөр үнэлэгдсэн эд зүйлийн үнэлгээний тайлан /2хх 197/, -мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /2хх 202/,

           

Хохирогч Т.Мөнхтунгалагийн “...2017 оны 02 дугаар сарын 20-ны өглөө 10 цаг өнгөрч байхад гэрээсээ гарсан. Тухайн үед манай гэрт ямар нэгэн хүн үлдээгүй. Тэгээд орой 21 цаг болж байхад гэртээ ирсэн юм. Тэгээд гэртээ ороод хувцасаа солиод зурагтаа асаах гэсэн чинь том өрөөнд байсан 42 инчийн Тошиба брэндийн ЛСД зурагт хулгайд алдагдсан байхаар нь 102 дугаарт залгаж дуудлага өгсөн. Мөн тухайн үед гэрийн эд зүйлээ бүртгэж үзэхэд өөр ямар нэгэн зүйл алдагдаагүй, харин жижиг өрөөний вакум цонх салхивчаараа онгойсон байсан. Тэгээд цагдаа нар манай гэрт үзлэг хийж байгаад явсан. ...” /2хх 217/,

нийт 580.000 төгрөгөөр үнэлэгдсэн эд зүйлийн үнэлгээний тайлан /2хх 218/,

           

Хохирогч Х.Шагайхүүгийн “... 2017 оны 7 дугаар сарын 11-ний өдөр Завхан аймгийн Их-Уул суманд явж байхад хажуу айлын ах Хангай надруу залгаад гэрт чинь хулгай орсон байна. Намайг өглөө 8 цаг гээд ажилдаа явах үед зүгээр байсан гэсэн. Эхнэр Байгалмаа нь өглөө 12 цагийн үед манайхыг харахад байшингийн хаалга онгорхой, хулгай орсон шинжтэй байхаар нь цагдаад дуудлага өгсөн гэсэн.

... ингээд хөдөө явж байгаад 2017 оны 7 дугаар сарын 26-ны өдөр гэртээ ирээд гэрийнхээ эд зүйлийг бүртгэж үзэхэд байшингийн хаалганы хажуу талд байсан хагас автомат цагаан өнгийн улаан хүрэн канттай шилэн тагтай угаалгын машин шинээрээ 1 ширхэг, цонх таглаад тавьсан байсан шар өнгийн шкафны том хаалганы дээд талын тавиур дээр төмөр хайрцаганд байсан очиртой мөнгөн бөгж, голдоо хар өнгийн шигтгээтэй, би өөрөө хүнээр хийлгэж байсан, битүү цоорхой хээтэй кольцо хэлбэрийн мөнгөн бөгж, талийгаач хадам аавын зурагны ар талд байсан 5000 төгрөг зэрэг эд зүйл алга болсон байсан гэх мэдүүлэг /4хх 144-145/,

“Дамно” хөрөнгийн үнэлгээний 2017 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн №Б31-190 дугаар: 6 кг багтаамжтай хятад улсад үйлдвэрлэсэн угаалгын машин, эрэгтэй хүний очиртой мөнгөн хар өнгийн шигтгээтэй грамм тодорхойгүй мөнгөн бөгж нь нийт 233.000 төгрөгөөр үнэлэгдэв. ...” /4хх 147-149/,

 

            Хохирогч М.Баттулгын “...Өнөөдөр өглөө 06:50 цагт гэрээсээ гарсан гэрт эхнэр Оюунцэцэг үлдсэн бөгөөд 11 цагийн орчим ажилдаа явсан. Тэгээд орой 17 цагийн орчим ээж надруу яриад гэрт чинь хулгай орсон байна гэж хэлсэн. Тэгээд гэртээ ирэхэд 16:20 цагаас 17:00 цагийн хооронд гэрийн тооноор хулгай орж гарахдаа хаалганы самбарыг дотроос нь  цөмлөж хулгайч орж 40 инчийн LTG ЛЕД загварын зурагт алдагдсан байсан. ...”/4хх 169/,

 

            Гэрч Г.Нямцэцэгийн “...Намайг 2018 оны  12 дугаар сарын 10-ны 17 цагийн үед эмнэлэг ороод гэртээ харихаар Алтан-Өлгийн оршуулгын газрын хашааны зүүн талаар урдаасаа хойш ганцаараа алхаж явахад өмнөөс манай гудамжаар хойноос урагш нэг танихгүй эрэгтэй хүн зурагт тэврээд алхаад надтай зөрсөн. Тэгээд би гэртээ ирээд байж       байхад манай хадам ээж манай урд талын эмээгийнд хулгай ороод зурагт алдагдсан байна гэж хэлсэн гэх мэдүүлэг/4хх 172-173/,

 

Гэрч Э.Золзаяагийн “...тэдэнтэй зэрэгцээд манай нөхрийн найз Мандах бас нэрийг нь мэдэхгүй залуу хоёр ирээд манай нөхөр Н.Ганбаярыг дуудаад тэр 3 гарч Алтан-Өлгийн оршуулгын газрын хашааны тэнд суусан. ... 16:30 цагаас 17:30 цагийн хооронд юм уу цагийг нь сайн санахгүй байна, миний нэрийг нь мэдэхгүй залуу манай гэрт хавтгай дэлгэцтэй хар өнгийн зурагт тэврээд ганцаараа орж ирээд “май энэ зурагт” гээд гэрийн баруун хойд хөшигний араар нууж хийснээ гараад гадаа Мандухай архи уумаар байна гээд хэрэлдээд байх шиг байсан. Тэгээд тэр хоёр гэрт орж ирээд манай нөхөр Ганбаяртай тэр зурагтыг зарах уу, ломбарданд тавих уу гэж ярилцаж байсан. ...”/4хх 174- 175/,

 

Гэрч Н.Ганбаярын “...Миний бие 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр гэртээ эгч Давхарбаяр, хүргэн Амарболд нарын хамт байж байсан чинь бүрэнхий болж байхад буюу 18 цагийн үед манай гэрт гаднаас манай ойролцоо амьдардаг байсан багын найз болож Жаамкаа хочтой А нилээн халамцуу байдалтай хар өнгийн хавтгай дэлгэцтэй зурагт барьчихсан орж ирсэн. ...”/4хх 176/,

“Дамно” хөрөнгийн үнэлгээний 2018 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн №Б31-18-1294 дугаар: 2015 онд ВSВ төвөөс 890.000 төгрөгөөр худалдаж авч байсан түүнээс хойш ашиглаж байгаа LG загварын 40 инчийн LED зурагт нь 244.400 төгрөгөөр үнэлэгдэв. ...”/4хх 182/,

 

            Хохирогч Б.Пүрэвдуламын “...Би 2017 оны 8 дугаар сарын 25-ны 09:05 цагийн үед байшингаа цоожилж гараад орой 16:30 цагийн үед гэртээ ирэхэд байшингийн урд цонхны салхивч дотогш онгойсон байдалтай байхаар нь цагдаагийн газар дуудлага өгсөн. Цагдаа нарын хамт гэртээ орж эд зүйлээ орж бүртгэхэд ширээн дээр байсан сим ордоггүй самсунг гар утас, галакси гэсэн бичигтэй симгүй гар утас, хувцасны шүүгээний тавиур дээр байсан шинэ цагийн чулуун хөөрөг, самсунг нэртэй хар өнгийн зургийн аппарат зэрэг эд зүйл алдагдсан байсан. ...”/4хх 217-218/,

 

“Дамно” хөрөнгийн үнэлгээний 2018 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн №531-18-1256 дугаар: “...хөөрөг 150.000 төгрөг, зургийн аппарат 132.000 төгрөг, гар утас 48.000 төгрөг нийт 330.000 төгрөгөөр үнлэгдэв. ...”/4хх 233/,

 

            Хохирогч Т.Байгалмаагийн “...Би 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өглөө 09 цагийн үед ажилдаа гарсан юм. Тэгээд орой 21 цагийн үед гэртээ ирээд хашаа руугаа орох гэтэл хашааны хаалга онгорхой байсан. Хашаандаа ороод байшингийн цонх онгорхой байхаар нь цонхоороо харсан. Тэгтэл манай зурагт байхгүй болохоор нь дуудлага өгсөн юм. 32 инчийн LED тошиба брэндийн зурагт алга болсон байсан. ...” /5хх 4/,

“Дамно” хөрөнгийн үнэлгээний 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн №531-18-1469 дугаар: “... Toshiba брэндийн 32 инчийн LED дэлгэцтэй 2015 онд 270000 төгрөгөөр худалдаж авч байсан ба түүнээс хойш ашиглаж байгаа зурагт 128000 төгрөгөөр үнлэгдэв гэх тайлан. ...” /5хх 9/,

            Хохирогч Б.Болорчулууны “...Би өнөөдөр өглөө хүүхэдтэйгээ өглөө 7 цагт яваад өдөр 17 цагт ирэхэд гэрт хулгай орсон байсан. 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдөр номин дэлгүүрээс Самсунг брэндийн 45 инчийн LED зурагт 1.750.000 төгрөгөөр худалдаж авсан зурагт алдагдсан байна. ...”/5хх 27/,

“Дамно” хөрөнгийн үнэлгээний 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн №Б31-18-1627 дугаар: “...Самсунг брэндийн 49 инч, номин дэлгүүрээс 2018 оны 8 дугаар сард лизингээр 1.650.000 төгрөгөөр авсан. 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хүртэл ажиллаж байсан зурагт 1.399.920 төгрөгөөр үнэлэгдэв. ...”/5хх 32/,

 

            Хохирогч М.Хосцэцэгийн “...Би 2019 оны 8 дугаар сарын 9-ний өдөр өглөө 06:30 цагт гэрээсээ гарсан ба гарахдаа хүүхдээ ээжинд үлдээгээд гэрээ цоожлоод явсан. Тэгтэл миний ээж болох Мөнхтуяа нь тус өдрийн 20-21 цагийн үед ажил дээр байх үед надруу залгаж, гэрт чинь хулгай орсон байна, зурагт байхгүй байна гэсэн. Тэгэхээр нь би ээжийг дуудлага өгчих гээд цагдаад дуудлага өгүүлсэн. ...” /5хх 75/,

 

Гэрч Н.Мөнхтуяагийн “...2019 оны 8 дугаар сарын 9-ний өглөө 9 цагийн үед ажилдаа явсан. Орой 19 цагийн орчим гэртээ ирсэн чинь манай охин М.Хосцэцэгийн гэрийн хаалга нь онгорхой байсан. Гэрт нь орсон чинь гэрийн хойморт байсан зурагт, удирдлага зэрэг нь алга болсон байсан. Тэгээд би М.Хосцэцэг рүү залгаад цагдаагийн 102-т дуудлага өгсөн. Удалгүй Баянзүрх дүүргийн цагдаагийн нэг дүгээр хэлтсээс хүмүүс ирж үзлэг шалгалт хийгээд явсан. Манай гэрийн ар талд дүүгийнх байдаг. Дүүгийнд ороод М.Хосцэцэгийн гэрт байсан зурагт алга болчихсон байна гэсэн чинь Л.Аыг өдөр ирээд явсан. Мөн охин нь нарийн төмөр аваад явсан гэж хэлсэн. Тэгээд л Л.Аыг хулгай хийсэн гэдгийг мэдсэн. ...” /5хх 80/,

 

Гэрч Г.Гантулгын “...Би Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Бунхны 1-01 тоотод хувиараа түүхий эд /төмөр/ авдаг бөгөөд 2019 оны 8 дугаар сард зүс мэдэх А гэх хүн ирээд ломбарданд зурагт тавих гэсэн чинь бичиг баримт байдаггүй, тэ энэ зурагтийг авчихаач гээд бор шаргал өнгийн хүрээтэй Самсунг гэсэн бичиг бүхий том зурагтыг бариад явж байсан. Тэгэхээр нь би юун зурагт юм гэхэд манай найзын зурагт байгаа юм нь гэхээр нь би 200.000 төгрөгөөр авахаар болсон.

“Дамно” хөрөнгийн үнэлгээний 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн №НЦГ-19-240 дугаар: “...42 инчийн Самсунг брэндийн зурагт 372.000 төгрөгөөр үнэлэгдэв. ...”/7хх 8-9/,

 

            Хохирогч Б.Энхжаргалын “...2019 оны 6 дугаар сарын 14-ний өдөр 12 цагийн орчим 2 хүүхэдтэйгээ хамт найзынхруугаа 13 дугаар хороолол явсан юм. Өглөө найзындаа унтаж байтал хадам аав 10 цагийн орчим залгаад танайд ирсэн чинь хашааны хаалга болон гэрийн хаалга онгорхой байна гэж хэлсэн. Тэгээд би найзынхаасаа гараад гэртээ ирээд зурагт алдагдсаныг мэдсэн юм. Тэгээд гэртээ ирээд эд зүйлээ үзчихээд цагдаагийн байгууллагад хандсан юм. ...”/5хх 136-137/,

“Дамно” хөрөнгийн үнэлгээний 2019 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн №Б31- 19-357 дугаар “...42 инчийн sharp брэндийн зурагт 399.970, сансар дижитал төхөөрөмж, цагаан өнгөтэй 42.000 төгрөг, ний 441970 төгрөгөөр үнлэгдэв. ...”/5хх 141/,

 

            Хохирогч С.Болормаагийн  “...Би өнөөдөр өглөө 08.40 цагийн үед ажилдаа яваад орой 18.00 цагт дүү Уугандалай, Баттунгалаг нарын хамт гэртээ ирэхэд хашааны хаалга онгорхой, байшингийн цонхны салхивч дотогш онгойсон байдалтай байсныг хараад цонхоор харахад зурагт байхгүй байсан тул дуудлага өгсөн. Өдөр манай хүргэн Уугандалай 13.30 цагийн үед гэрээс гарсан гэсэн ба 13.30-18.00 цагийн хооронд хулгай орсон байна. манай гэрээс 32 инчийн хар өнгийн хүрээтэй Могул брэндийн LED зурагт, ямар нэгэн хээ, бичиг байхгүй, амар хэсэг нь цохигдож хонхойсон дунд гарын мөнгөн аяга, шүүгээн дотор байсан цүнхнээс бэлнээр 30.000 төгрөг алдагдсан байна. ...”/5хх 170/,

“Дамно” хөрөнгийн үнэлгээний 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн №Б31-18-16 дугаар “...2014 онд худалдан авсан 32 инчийн Могул брэндийн зурагт 192.000 төгрөгөөр үнэлэгдэв. ...” /5хх 182/,

“Дамно” хөрөнгийн үнэлгээний 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн №НЦГ-19-239 дүгээр “...Хуучин хэрэглэж байсан хээ бичиг байхгүй, амсар цохигдож хонхойсон дунд гарын мөнгөн аяга 120.000 төгрөгөөр үнэлэгдэв. ...”/7хх 12-13/,

 

            Хохирогч Д.Чимэддоржийн “...2019 оны 6 дугаар сарын 23-ны өдөр цагийг сайн санахгүй байна гэрээ цоожлоод гарсан. Гадуур явж байгаад ойролцоогоор 15 цаг өнгөрч байхад гэртээ ирсэн чинь гэрийн урд талын ертөнцийн зүгээр зүүн талын вакум цонхны жижиг порчиг нь онгойсон байдалтай хулгай орсон шинжтэй байхаар нь Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст дуудлага өгсөн. Цагдаа нарыг иртэл гэртээ ороогүй. Удалгүй цагдаа нар ирээд хэргийн газрын үзлэг хийсэн. Том өрөөний баруун урд талын буланд байсан бор өнгийн шилэн хаалгатай стикэний дээд талын тавиур дээр байсан эд зүйлийг эмх замбараагүй байдалтай болгосон байсан. Мөн манай эхнэрийн шаргал өнгөтэй бөөрөнхий дотроо шигтгээтэй хос ээмэг, хүзүүний зүүлт 2 ширхэг кулонтой шигтгээтэй бөгж, гарын бугуйвч нь мөнгөн шигтгээтэй нилээн дээр үед авсан. Ийм л эд зүйлс алдагдсан байсан. ...”/5хх 204/,

 

Гэрч М.Наранцэцэгийн “...Өнөөдөр 16 цагийн орчимд нөхөр хүүхдийн хамт гэрээ цоожлоод явсан ба 18 цаг 40 минутын орчимд гэртээ иртэл гадна хаалганд эвдрэлгүй байсан ба гэрийн зүүн урд цонх эвдрэлтэй, онгорхой байсан. Мөн жижиг өрөөний шкаф дээр байсан Чингэлтэй дүүрэгт байдаг газрын гэрчилгээ болон гоёлын ээмэг, зүүлт, бугуйвч зэрэг эд зүйлс байхгүй, шкаф доторх эд зүйлс эмх замбараагүй гаргасан байсан. Тэгээд цагдаад хандсан юм. ...”/5хх 206/,

 

“Дамно” хөрөнгийн үнэлгээний 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн №Б31-19-469 дугаар “...Шаргал өнгөтэй бөөрөнхий дотроо шигтгээтэй монетон ээмэг 206.400 төгрөг, эмэгтэй хүний хүзүүний 2 ширхэг шармал төмөр зүүлт 5400 төгрөг, кулонтой шигтгээтэй бөгж шармал төмөр хослол 21.000 төгрөг, мөнгөн шигтгээтэй бугуйвч 80.000 төгрөг, нийт 312.800 төгрөгөөр үнэлэгдэв. ...” /5хх 182/,

 

            Хохирогч Л.Атарцэцэгийн ... 2017 оны 8 дугаар сарын 16-ны орой 20 цагийн орчим гэртээ ирэхэд манай байрны манаач өвгөн хүрч ирээд танайд хулгай орсон байгаа, битгий гэр рүүгээ ороорой гэж хэлсэн. Тэгээд би Баянзүрх дүүргийн цагдаагийн нэг дүгээр хэлтэст дуудлага өгсөн юм. Цагдаад дуудлага өгчхөөд гэрийн хаалгаа онгойлгоод гэрт ороход гал тогооны өрөөний хойшоо харсан вакум цонхны порчик нь дотор тал руугаа онгорхой байдалтай байсан. Гал тогооны өрөөний хананд байрлах тавилганы шилэн хаалга нь онгорхой байдалтай дээд талын шилэн тавиур дээр байсан их гарын нэг ширхэг, дунд гарын мөнгөн аяга нэг ширхэг зэрэг эд зүйлс алдагдсан байсан. ...” /6хх 2-3/,

“Дамно” хөрөнгийн үнэлгээний 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн №Б31- 19-004Н дугаар: “...Их гарын мөнгөн аяга 250.000 төгрөг, дунд гарын мөнгөн аяга 120.000 төгрөг, Япон улсад үйлдвэрлэсэн цагаан сувдан, эмэгтэй хүний бугуйндаа зүүдэг зүүлт 45.000, Улаан өнгөтэй, нийт хэмжээ нь хүрээ нь 2.1 см хүрээтэй ба 1.7 см хэмжээтэй хөөрөгний толгой хийх боломжтой өв дамжсан шүр 900.000 төгрөг, 585 сорьцтой 17 размерын цагаан сувдан бөгж 170.100 төгрөг, 585 сорьцтой цагаан сувдан ээмэг 151.200 төгрөг, 750 сорьцтой 18 кратын монетон, нэг талаасаа толь шиг цулгуй байсан ба нэг талдаа цэцгэн хээтэй кулон 75.600 төгрөг, нийт 1.711.900 төгрөгөөр үнэлэгдэв. ...” /6хх 11-12/,

 

            Хохирогч Ж.Отгонбатын “...Би 2019 оны 8 дугаар сарын 07-ны өдөр 22-23 цагийн үед ажилруугаа гарсан ба Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, 5-109 тоот гэрт аав, ээж үлдсэн. Би 2019 оны 8 дугаар сарын 08-ны өдөр 16 цаг өнгөрөөгөөд гэртээ ирэхэд хаалганы цоож хөшөөд мурийлгачихсан байхаар нь би түлхүүрээрээ хаалга онгойлгоод нэрт орж ирэхэд зурагт байхгүй байхаар нь цагдаад дуудсан. ...” /6хх 32/,

 

Гэрч О.Цэрэнболдын “...2019 оны 8 дугаар сарын 08-ны өдөр цагийг нь мэдэхгүй байна, хулгай ордог айлын зүүн талын айлд байж байгаад гэртээ ороод ирсэн чинь хар өнгөтэй хавтгай дэлгэцтэй урт зурагт тавьчихсан байсан. Ямар учиртай юун зурагт юм бол гэж бодоод байж байсан чинь Л.А нэг залуутай орж ирээд зурагтаа аваад явсан гэх мэдүүлэг /6хх 37/,

“Дамно” хөрөнгийн үнэлгээний 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн №Б31-19-504 дугаар: “... Hisense 42 инчийн LCD зурагт 480.000 төгрөгөөр үнэлэгдэв гэх тайлан /бхх 39-40/,

 

Шүүгдэгч Л.Аын яллагдагчаар өгсөн: “...Би 2019 оны 11 сарын 11-ний өдрийн 231 дугаартай яллагдагчаар татах тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах тухай прокурорын тогтоолтой танилцсан. Зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Өөрийнхөө хийсэн хэргүүдийн талаар хэрэг бүр дээр мэдүүлэг өгсөн нь үнэн. Би өөрийн хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. ...”/1хх 27/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 4 дүгээр сарын 01- ний 2258 дугаартай: “...Шинжилгээнд ирүүлсэн 1, 2 дугаартай гарын мөр адилтгалын шинжилгээнд тэнцэнэ. Харин 3, 4 дугаартай гарын мөр адилтгалын шинжилгээнд тэнцэхгүй. Шинжилгээнд тэнцэж буй 1 дугаартай гарын гарын мөр сангаас Л.Аын зүүн гарын эрхийн хуруугаар үүсгэгдсэн байна. Л.Аын санд 2655464, ММ005210009596, ММ000310009969, ММ003320004459, дугаараар Л.А нэрээр, ММ1000310022594 дугаараар Лхамын Атарсайхан нэрээр 5 удаа бүртгэгдсэн байна. Шинжилгээнд тэнцэж буй 2 дугаартай гарын мөр санд бүртгэлтэй гарын дардсууд болон эзэнгүй хэргийн гарын мөрүүдтэй тохирохгүй. ...”/1хх 184/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 10 дугаар сарын 18-ны 5921 дугаартай: “...Шинжилгээнд ирүүлсэн №1, 3 дугаарын 2 ширхэг гарын мөр харьцуулах шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн №2, 4 дугаарын 2 ширхэг гарын мөр харьцуулах шинжилгээнд тэнцэхгүй. Шинжилгээнд тэнцсэн №3 дугаарын 1 ширхэг гарын мөр санд ММ00031000549, ММ03320004459, ММ000310009969, 2655464, ММ000310022594,    ММ05210011778,       ММ005210009695 дугааруудад Л.А нэрээр 7 удаа бүртгэгдсэн хүний зүүн гарын ядам хурууны дардастай тохирч байна. Шинжилгээнд тэнцсэн №4 дугаарын гарын мөр санд байхгүй эзэнгүй хэргийн гарын мөрүүд болон санд бүртгэлтэй хүмүүсийн гарын хээний дардастай тохирохгүй байна. ...” /4хх 225/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Анхан шатны шүүх дээрх нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалж, шүүх хуралдааны оролцогчдын тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн Л.Аыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн авч дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгож үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгч субъектүүдийг оролцуулан хуульд зааснаар тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүхээс Л.Аыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн авч дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгож үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хоёр жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар зургаан жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт ялыг 8 /найм/ жилийн хугацаагаар хорих ялаар тогтоосон нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.

Шүүгдэгч Л.Аын “...шийтгэх тогтоолд 2017 оны 1 дүгээр сарын 21-ний өдрөөс 2017 оны 3 дугаар сарын 28-ны өдөр хүртэл цагдан хоригдсон хугацааг нягталж дутуу тооцсон 2 сар 3 хоногийг зөв тооцож өгнө үү, хулгайн гэмт хэргийг хамтран үйлдсэн Б.Чинбатад бас хариуцлага тооцож, хохирогчид учруулсан 6.370.000 төгрөгийг шударга ёсны зарчим нийцүүлэн ялгамжтай хувааж бодит байдлыг үнэн зөвөөр тогтоож өгнө үү, Ц.Ариунсайхан, Т.Мөнхтунгалаг нарын орон байранд нэвтэрч хулгайн гэмт хэрэг үйлдсэн гэж хүлээн зөвшөөрсөн. Энэ 2 үйлдлийг хийгээгүй гэдгээ 2020 оны 1 дүгээр сарын 23-ны шүүх хуралдаанд ярьж хэлсэн огт авч хэлэлцээгүй, 2016 оны 2, 4 дүгээр сард үйлдсэн үйлдэлд Л.А намайг цагдан хорьсон прокурорын тогтоол байдаггүй. Прокурор Н.Гэрэлмаагийн 2, 4 сард үйлдсэн үйлдэлд цагдан хорьсон гэж үзэж байгаа нь ойлгомжгүй бөгөөд тухайн 2 хулгайн үйлдэл нь 2016 оны 2, 4 сард Баянзүрх дүүргийн өөр хорооны нутаг дэвсгэрт үйлдэгдсэн. 2016 оны 6 дугаар сарын 7-ны өдөр Л.А намайг Баянзүрх дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтсээс тус дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрээс бусдын орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж тус дүүргийн прокурорын газрын цагдан хорих тогтоолтой нийцэхгүй байдаг. Иймд дээрх цагдан хоригдсон хулгайн гэмт хэргийг хавтаст хэргийн материалд нэгтгэн шалгуулмаар байх тул хүсэлтийг хүлээн авч шалгуулж өгнө үү, хохирогч П.Нямсүрэнд эд зүйлсийг нь бүгдийг нь хүлээлгэн өгсөн байхад ямар учраас 40.000 төгрөгийг нэхэмжлээд байгааг ойлгохгүй байгаа тул тодорхой тайлбарлаж өгнө үү, 2019 оны 11 дүгээр сард иргэн Эрдэнэцэцэгийг хүчиндсэн гэх хэрэгт холбогдсоныг хяналтын прокурор Н.Гэрэлмаа мөрдөгч Пүрэвжав мэдсээр байж уг хүчиндэх гэмт хэргийг нэмж нэгтгэж шийдвэрлэхгүйгээр  яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн. Иймд хүчиндэх гэмт хэргийг нэмж нэгтгүүлэн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

 

Хэрэгт байгаа баримтаас үзэхэд:

1.Шүүгдэгч Л.А нь 2016 оны 12 сард Баянзүрх дүүргийн 16 хороо Монгол хотхоноос иргэн Х.Алтанхуягийн  байрны цонхыг хагалан орж 1 ширхэг хөөрөг, мөнгөн аяга 2 ширхэг мөнгөн аяга, “Асеr” маркийн нөүтбүүк, алтан нуухтай шүрэн толгойтой гартааман хөөргийг хулгайлжээ.

 

Хохирогч Х.Алтанхуяг нь хөөрөгний толгой, жижиг болон дунд хэмжээний мөнгөн аяга зэрэг 270 000 төгрөгийн үнэлгээ бүхий эд зүйлийг хэргийг мөрдөн шалгах ажиллагааны явцад биет байдлаар шүүгдэгч Л.Ааас хүлээн авсан бөгөөд харин үлдэх нөүтбүүк-280.000, мөнгөн ээмэг, бөгж-20.000, хөөрөг 1 ширхэг-6.000.000, биетээр 70.000 буюу  нийт 6.370.000 төгрөгийн эд зүйлийг төлөөгүй тул шүүгдэгч Л.Ааас гаргуулан хохирогчид олгуулахаар шийдсэн  нь зөв байна.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч  Л.Ааас мэдүүлэг авахад 2017 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр өгсөн мэдүүлэгтээ: Та хулгай хийхдээ ямар хүнтэй хамт явсан талаар ярина уу гэсэн мөрдөгчийн асуултанд “хулгай хийхдээ ганцаараа явсан” гэж /2хх 166/ гэх мэдүүлсэн бөгөөд тухайн гэмт хэргийг Б.Чинбаттай үйлдсэн талаар нотлох баримт хэрэгт байхгүй байна. Мөн 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 1906000002486 дугаартай тогтоолоор  Л.Ат холбогдох хэргийг шүүгдэгч Б.Чинбатад холбогдох хэргээс тусгаарласан байна. /1хх 1-6/,

 

2. Хохирогч Ц.Ариунсайхан “...2016 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Хоршооллын 11-10 тоот хашаа байшиндаа ирэхэд 2 давхарын мансардны ертөнцийн зүгээр урд зүг харсан вакум цонхны шил нь хагараад дотор талаас бариулаар нь хаалга онгойлгосон байсан. Мөнгөн бүс, халтар манан хөөрөг, мөнгөн аяга 2 ширхэг хулгайд алдсан ...” /2хх 199/,

 

хохирогч Т.Мөнхтунгалаг “...2017 оны 2  дугаар сарын 20-ны орой гэртээ ирээд ороод хувцасаа солиод зурагтаа асаах гэсэн чинь төм өрөөнд байсан 42 инчийн Тошиба брэндийн ЛСД зурагт хулгайд алдагдсан байсан. Жижиг өрөөний вакум цонх салхивчаараа онгойсон байсан” гэж хулгайд алдсан эд зүйлийн талаараа мэдүүлжээ.

Хохирогч Ц.Ариунсайханыхаас алдсан эд зүйлийн талаар Л.Аын яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ “...Хулгайлсан зүйлээ Нарантуул зах дээр очиж танихгүй хүнд 150.000 төгрөгөөр зарсан. Тэр айлааса хөөрөг бол аваагүй. Хулгай хийхдээ ганцаараа явсан. ...” /2хх 201/, хохирогч Т.Мөнхтунгалагийн гэрээс алдсан эд зүйлийн талаар асуухад “...2017 оны 1 дүгээр сарын 20-ны орой 17-18 цагын хооронд Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо Хоршоолол 24 дүгээр гудамж 9 тоот хашаанд байх өвлийн сууцны ертөнцийн зүгээр баруун талын вакум цонхны салхивчыг түлхэж байшин дотор орход том өрөөнд нь 42 инчийн Тошиба маркийн ЛСД зурагт байхаар нь жижиг өрөөнд байсан орны бүтээлгээр ороогоод хаалгаар нь гараад уг хулгайлсан зурагтаа барьж яваад Газарчин дээд сургуулийн ертөнцийн зүгээр урд талын зам дээрээс улсын дугаар нь мэдэхгүй приус 11 маркийн автомашинд суусан. Тэгсэн таксины жолооч наад зурагтаа зарчих гэхээр нь таксины мөнгөө хасаад 180.000 төгрөгөөр зарсан. ...” /2хх 224/ гэж тус тус хэргээ хүлээн  мэдүүлсэн бөгөөд энэ хэрэгт хүчээр тулгаж байсан, хэргийг хилсээр хүлээлгэсэн байж болох баримт байхгүй байна.   

 

3. Шүүгдэгч Л.А хохирогч П.Нямсүрэнд эд зүйлсийг нь бүгдийг  хүлээлгэн өгсөн байхад шүүх 40.000 төгрөгийг гаргуулсныг ойлгохгүй байна гэжээ.

 

Хэрэгт буй баримтаас үзэхэд шүүгдэгч Л.А нь хохирогч П.Нямсүрэнгийн гэрээс зурагт, гар утас, 2 ширхэг мөнгөн ээмэг хулгайлсан байх бөгөөд  зурагт болон гар утсыг 2017 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр  хохирогчид хүлээлгэн өгсөн нь эд зүйл хүлээлгэн өгсөн баримтаар нотлогддог. Харин тус бүр нь 20 000 төгрөгөөр үнэлэгдсэн  шигтгээтэй мөнгөн ээмгийн хохирлыг барагдуулаагүй байна. Иймд Л.Ааас 40.000 төгрөгийг гаргуулсан анхан шатны шүүхийн шийдвэр зөв байна.

 

4.   2019 оны 11 дүгээр сард “ЧКА”  зочид буудалд Эрдэнэцэцэгийг хүчиндсэн гэх хэрэгт холбогдсон учир хүчиндэх гэмт хэргийг эцэслэн шийдвэрлүүлж нэг шийтгэх тогтоолоор шийдвэрлүүлэх хүсэлтэй байгаа гэж боловч 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 1007 дугаартай хурлын тэмдэглэлд “Ганцэцэг гэдэг прокурор хүчингийн хэрэгт холбогдуулж цусны шинжилгээ авсан” /7хх 208/ гэж  шүүгдэгч Л.А мэдүүлснээс  өөрөөр хүчингийн хэрэгт холбогдуулан шалгаж байгаа талаар баримт хавтаст хэрэгт байхгүй байна. 

 

5. Л.А нь 2016 оны 6 дугаар сарын 7-ны өдрөөс 2016 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр хүртэл цагдан хорихдоо 2016 оны 2, 4 дүгээр сард үйлдсэн хорьсон тогтоол байддагүй гэж байгаа боловч Баянзүрх дүүргийн 2016 оны 6 дугаар сарын 9-ны өдрийн 30 дугаартай захирамж /2хх 238/, 2016 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 30/я дугаартай захирамж /2хх 239/, 2016 оны 8 дугаар сарын 5-ны өдрийн 30/1 дугаартай  цагдан хорих захирамжууд  /2хх 240/  хэрэгт байгаа тул тухайн үеүүдэд  шүүгдэгч Л.А цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан гэдгийг нотолж байна.

 

6.  Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 106/ө дугаартай захирамжид /2хх 46-47/ “ яллагдагч Л.Ат цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилсүгэй”   гэжээ. Гэвч энэ захирамжийн дагуу хувийн баталгаа гаргах болон бусад байдлаар таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан баримт байдаггүй бөгөөд 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 278/ө дугаартай захирамжаар /3хх 22/ шүүгдэгч Л.Аын цагдан хорихоор авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилсөн байна.Иймээс шүүгдэгч Л.Аын 2017 оны 3 сарын 28-наас 2017 оны 5 сарын 30-ыг хүртэл цагдан хоригдсон 2 сар 3 хоногийг цагдан хоригдсоноор тооцоогүй гэсэн гомдол нь үндэслэлтэй бөгөөд уг 2 сар 3 хоногийн цагдан хоригдсон  хугацаанд  оруулан тооцох нь хууль зүйн үндэслэлтэй, энэ талаар гаргасан шүүгдэгчийн гомдлыг хүлээж авах нь зүйтэй.

 

Харин анхан шатны шүүхээс шүүгдэгч Л.Аын 1109 хоног цагдан хоригдсон хоног дотор Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн 487 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хорих ялыг биечлэн эдэлсэн хугацааг оролцуулан тооцож  алдаа гаргасан тул  1 жил буюу 365 хоногийг 1109 хоногоос хасч, шүүгдэгчийн гомдолд дурдсан 63 / 2 сар 3 хоног/ хоногийг нэмээд нийт цагдан хоригдсон  807 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд  оруулан тооцож шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй.

 

Давж заалдах шатны шүүхээс Л.Ат холбогдох хэргийн цагдан хоригдсон хоног,  хэргийг бусадтай хамтарсан эсэх, зарим хэргийг хүчээр хүлээлгэсэн талаар маргаж байгаа асуудалд дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэхийг  өмнөх 2020 оны 4 сарын 9-ний өдрийн 442 дугаартай магадлалаар анхан шатны шүүхэд даалгасан байтал энэ талаар огт дүгнэлт хийлгүй хэргийг шийдвэрлэсэн нь буруу байгааг дурдах нь зүйтэй.

 

Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 1007 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Л.Аын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3 дахь заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 1007 дугаартай шийтгэх тогтоолын:

   тогтоох хэсгийн 5 дахь заалтын “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Аын цагдан хоригдсон 1109 /нэг мянга нэг зуун ес/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай. ...” гэснийг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Аын цагдан хоригдсон 807 /найман зуун долоо/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай. ...” гэж өөрчилж бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, шүүгдэгч Л.Аын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй

 

 

 

                                ДАРГАЛАГЧ,

                        ШҮҮГЧ                                           М.ПҮРЭВСҮРЭН

 

                                    ШҮҮГЧ                                           Б.БАТЗОРИГ

 

                        ШҮҮГЧ                                           О.ЧУЛУУНЦЭЦЭГ