Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 2024/ШЦТ/501

 

 

 

 

 

 

  2024           04              25                                      2024/ШЦТ/.....   

 

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Энхцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжаргал

улсын яллагч Н.Өнөрбаяр,

шүүгдэгч Ц.Анх-Эрдэнэ, түүний өмгөөлөгч Н.Нарантуяа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Г” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар ял сонсгож яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн Самбуу овогт Цогт-Эрдэнийн Анх-Эрдэнэд холбогдох эрүүгийн 2302000000226 тоот 3 хавтас хэргийг 2023 оны 8 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн  биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1992 оны 8 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эмээгийн хамт амьдардаг, Улаанбаатар хот, Баянгол дүүргийн 15 дугаар хороо, 3 дугаар хороолол, Хасбаатарын гудамжны 31 дүгээр байрны 1-0 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй,

урьд нь: Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2011 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 115 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэг, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 12 жил 6 сарын хугацаагаар хорих ял,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 958 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад тус тус зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус ял шийтгэгдэж байсан, хэрэг хариуцах чадвартай, Самбуу овогт Цогт-Эрдэнийн Анх-Эрдэнэ (РД:УХ92081818).

 

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Яллагдагч Ц.Анх-Эрдэнэ нь 2023 оны 6 дугаар сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, 44 дүгээр гудамжны 34 тоот хашааны гадна өөрийн биедээ 275,5 грамм, 19-39 УЕМ улсын дугаартай хар өнгийн тоёота Приус 30 маркийн тээврийн хэрэгсэлд 0,6 грамм Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын хоёрдугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай "мөс" гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ  нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:

 

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудад үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч Ц.Анх-Эрдэнэ нь 2023 оны 6 дугаар сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, 44 дүгээр гудамжны 34 тоот хашааны гадна өөрийн биедээ 275,5 грамм, 19-39 УЕМ улсын дугаартай хар өнгийн тоёота Приус 30 маркийн тээврийн хэрэгсэлд 0,6 грамм Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын хоёрдугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай "мөс" гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг хэрэгт шүүгдэгч Ц.Анх-Эрдэнэ гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.

 

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:

 

1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Анх-Эрдэнэ мэдүүлэхдээ: “…Мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.

 

2.Мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар Ц.Анх-Эрдэнийн өгсөн: “…Тухайн өдөр буюу 2023 оны 6 дугаар сарын 18-нд өдрийн 16 цагийн үед намайг Зайсанд явж байхад өмнө нь Хөдөө аж ахуй дээр хүүхэн зардаг байсан урьдны танил Бадрал гэдэг хүн над руу эхлээд фейсбүүкээр холбогдож миний дугаарыг асуусан. Дараа нь намайг гар утасныхаа дугаарыг өгсний дараа мөн 70-тай дугаараас гар утас руу залгаж "чиний дугаарыг өгчихлөө одоо чам руу нэг хүн залгахаар нь тэр хүнээс гутал энэ, тэр аваад түүнийгээ Драгон дээр аваачаад өгчих гэж хэлсэн. Тэгээд байж байсан чинь миний 99620775 гэсэн дугаар луу Бадралын хэлсэн үл таних эгчмэд эмэгтэй залгаж *65 дугаар сургуулийн 34 дүгээр хашаанаас гутлаа аваарай гэж хэлсэн". Тэгэхээр нь би хорооллын эцэс рүү очиж хоол идэж байгаад өмнө нь нэгээс хоёр удаа уулзаж байсан таксинд явдаг таньдаг дүү рүү залгаж хүргэж өгөөч гэж хэлсэн. Тухайн үед тэр дүү маань таксинд явдаг хэрэгтэй бол хэлж байгаарай гэж хэлж байсан болохоор тэр дүүтэй цуг хорооллын эцсээс гутал авах гээд Толгойтын 65 дугаар сургууль руу буюу заасан хаягт нь очсон. Тэгэхэд би тэр хүнээс гутал аваад удаагүй байсан чинь цагдаа нар ирж намайг барьсан. Тухайн үед би баригдахдаа нөгөө эгчийн өгсөн зүйлийг юу ч байгааг мэдэхгүй байсан чинь цагдаагийн үзлэг хийсэн чинь мөс буюу хар тамхи байсан. Харин таньдаг дүүгийн машин дотор байсан миний хар өнгийн үүргэвчинд байсан жинлүүр, зиплок уутнууд нь миний хэд хоногийн алт жинлэж зарсан хүний эд зүйлс байгаа юм. Тэр хүн мартаад би аваад үлдчихсэн байсан нь тэр юм. Миний мэдэх Улаанаа гэдэг миний танил ах байдаг бөгөөд тэр хүн алт зарсан хүнийг мэднэ. Би урьд өмнө хүүхэд байхдаа цавуу үнэрлэж байсан. Өөр мансууруулах бодис хэрэглэж байгаагүй. Би Бадралыг 2009, 2010 оны үеэс эхэлж мэднэ. Тухайн үед Хөдөө аж ахуй дээр хүүхэн зардаг байсан танилын холбоотой. Бадралыг одоо хаана байгааг би мэдэхгүй. Би дээр дурдагдсан алт зарсан мөнгөөрөө Бадралаас 3.000.000 төгрөгөөр мөс худалдаж авсан. Тухайн үед би Бадралын данс руу өөрийн данснаас мөнгө шилжүүлээд авсан. Бадралтай уулзаагүй байршил заасан газраас нь очиж авсан. Тэр мөсөө би өөрөө хэрэглээд явж байсан ба баригдахад миний биеэс гарч ирсэн мөс нь тухайн мөсний үлдэгдэл байсан юм. Харин баригддаг өдөр миний тухайн хүнээс авсан эд зүйл нь Туркээс ирсэн илгээмж нь дотроо мөстэй гэдгийг мэдээгүй. Машин дотроос гарч ирсэн 0.5 грамм мөсийг бас мэдэхгүй байна. Миний мөс бол биш. Би урьд нь 3.000.000 төгрөгөөр мөс авч хэрэглэсэн нь үнэн, мөн тэр мөсний үлдэгдэл байсан нь үнэн. Сая авсан илгээмжид мөс байсныг ч мэдээгүй гутал байгаа л гэж мэдэж байсан. Машинд байсан мөсийг бас мэдэхгүй. Надад мөс хэмээх мансууруулах бодисыг зарж борлуулах зорилго байгаагүй. Юу гэдгийг нь аваад баригдсан нь үнэн түүнийгээ хүлээн зөвшөөрч байна. Надад нэмж ярих зүйл байхгүй. Миний биеийн байдал муу байгаа. Миний эмээ Дун гэх хүн одоо 80 нас гарсан хүн байдаг. Би өөрөө ажил төрөл хийж эмээгээ асран хамгаалдаг юм... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 120-122 дугаар хуудас/,

 

3.Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч С.Уянгын өгсөн: “…Тухайн хар өнгийн 19-39 УЕМ улсын дугаартай тоёото приус маркийн тээврийн хэрэгсэлийн эзэмшигч нь би байгаа юм. Тухайн үед 2022 оны 12 дугаар сард цалин авч урьдчилгаа хийгээд банк бусаар авч байсан машин юм. Одоо Нэт капитал дээр зээл нь төлөгдөөд явж байгаа. Би тухайн 2023 оны 06 дугаар сарын 18-ны өдөр буюу бүтэн сайнд 18 цагийн үед байсан санагдаж байна, өөрийн машинаа манай нөхрийн ээжийн дүүгийн хүүхэд болох Зоригтод өгч явуулсан. Надаас ойрхон гарчихаад ирье гээд машиныг маань авсан. Өөр юм хэлээгүй, урьд өгч явуулдаг байсан. Асуудал гаргадаггүй болохоор нь өгөөд явуулсан. Би Ч.Зоригийн сэтгэцэд нөлөөт эм, мансууруулах бодис хэрэглэдэг эсэх талаар мэдэхгүй... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 48-49 дүгээр хуудас/

 

4.Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Р.Нармандахын өгсөн: “…Би 2 жилийн өмнөөс гадаадаас ирсэн илгээмж буюу каргог авч гэртээ аваачдаг болсон бөгөөд ажил нь амжихгүй хүмүүс надаар тосуулаад дараа нь гэрээс ирж авдаг бөгөөд би дундаас нь 4050 мянган төгрөгийг ашиг авдаг юм. Өнөөдөр буюу 2023 оны 6 дугаар сарын 18-ны өдөр Турк улсаас ирсэн каргоог Тэнгис кино театрын ард талд байрлах байрнаас очиж авсан. Намайг очиж авахад хар өнгийн тор скочтсон байдалтай өгсөн. Тус гялгар ууттай зүйлийг аваад би гэртээ ирсэн. Удалгүй тэр гялгар ууттай зүйлийг нэг залуу авах гэж ирсэн бөгөөд би тэр залууд өгөхөд цагдаа нар гарч ирээд тус залууг барьсан... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 51-52 дугаар хуудас/

5.Шүүх сэтгэц эмгэг судлалын 536 дугаар дүгнэлт: ...Ц.Анх-Эрдэнэ нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Ц.Анх-Эрдэнэ нь хэрэг үйлдэгдэх 2023 оны 6 дугаар сарын 18-ны өдөр сэтгэцийн ямар нэгэн өвчтэй байсан гэх баримт мэдээлэл үгүй байна. Ц.Анх-Эрдэнэ нь хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. Ц.Анх-Эрдэнэ нь хэрэг хариуцах чадвартай байна... гэх дүгнэлт /хавтаст хэргийн 37 дугаар хуудас/,

 

6.Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 2856 дугаар ...Ирүүлсэн дээжүүд нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. Г-136 Ц.Анх- Эрдэнэ биеэс хар өнгийн гялгар ууттай мөс а/д Э.Пунцагсүрэн 2023.06.18 гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн цагаан өнгийн талстлаг зүйл, "Г-136 Ц.Анх-Эрдэнэ биеэс цагаан зиплок ууттай мөс а/д М.Айдын 2023.06.18" гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн цагаан өнгийн талстлаг зүйл зэргээс Метамфетамин /methamphetamine/ илэрсэн. Илэрсэн бодис нь НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай" конвенцын 2 дугаар жагсаалтад багтдаг болно. "Г-136 Ц.Анх-Эрдэнэ биеэс хар өнгийн гялгар ууттай мөс а/д Э.Пунцагсүрэн 2023.06.18" гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн цагаан өнгийн талстлаг зүйлийн гялгар ууттай жин 262,1 г, цэвэр жин 253,5 г, "Г-136 Ц Анх-Эрдэнэ биеэс цагаан зиплок ууттай мөс а/д М.Айдын 2023.06.18" гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн цагаан өнгийн талстлаг зүйлийн гялгар ууттай жин 10,6 г, цэвэр жин 9,2 г байна. (Жич: Шинжилгээнд ирүүлсэн дээжийг буцаан хүргүүлэв.)... гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 55-57 дугаар хуудас/,

 

7.Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 2857 дугаар ...Шинжилгээнд ирүүлсэн эд зүйлс нь шинжилгээ хийхэд тэнцэнэ. Мөс мэт зүйлийн уутны хамт жин нь 0,6156 гр. цэвэр жин нь 0,5517 гр байна. Г-136 Ч.Зориг машин доторх цүнхэн дотор эд зүйл, ногоон, цагаан өнгийн гуурс 2 ш, шилэн сав 1ш, хөвөн мод 4ш. шар асаагуур 1ш, шилэн гаанс 1ш, а/д Э.Пунцагцэрэн 2023.06.18" гэж хаягласан шар өнгийн асаагуур, ногоон өнгийн гуурс, хөвөнтэй мод /4ш/ тус бүрээс мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис илрээгүй. Мөс мэт зүйл, цагаан өнгийн гуурс, гуурстай шилэн сав, шилэн бортого мэт зүйл тус бүрээс метамфетамин /methamphetamine/ илэрсэн.

Метамфетамин /methamphetamine/ нь НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай" конвенцын жагсаалтад хамаарна... гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 60-63 дугаар хуудас/,

 

8.Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 2858 дугаар ...Шинжилгээнд ирүүлсэн "Ч.Зориг МЮ00292210 2023.6.18" хаягтай шээснээс тетрагидроканнабинол (tethrahydrocannabinol), метамфетамин (methamphetamine) илэрч байна. Илэрсэн бодисууд нь НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай" конвенцын 2 дугаар жагсаалтад багтдаг болно... гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 66-68 дугаар хуудас/,

 

9. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 15332 дугаартай шинжээчийн дүгнэлт хэсэгт:

...Б.Азжаргалын биед зүүн чамархайн хуйханд язарсан шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Уг гэмтэл тухайн цаг үед үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийн түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... гэсэн дүгнэлт  /хавтаст хэргийн 30-31 дүгээр хуудас/  

 

10.Сэжигтнийг баривчилсан тухай тэмдэглэл 2023 оны 6 дугаар сарын 19-ний өдөр /хавтаст хэргийн 84-86 дугаар хуудас/,

 

11.Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн яллагдагчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай ...Яллагдагч, Самбуу овогт Цогт-Эрдэнийн Анх-Эрдэнэ /РД: УХ92081818/-ийг 2023 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн 1 /нэг/ сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан... шүүгчийн захирамж /хавтаст хэргийн 89-90 дүгээр хуудас/,

 

12.Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг сунгах тухай ...яллагдагч, Самбуу овогт Цогт-Эрдэнийн Анх-Эрдэнэд авсан цагдан хорих аслан сэргийлэх арга хэмжээний хугацааг 2023 оны 07 дугаар сарын 18-ны өдрөөс хлэн 1 (нэг) сарын хугацаагаар сунгаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын сарьяа Цагдан хорих 461 дүгээр ангид үргэлжлүүлэн цагдан хорих... шүүгчийн захирамж /хавтаст хэргийн 98-99 дүгээр хуудас/

 

13.Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг сунгах тухай ...яллагдагч, Самбуу овогт Цогт-Эрдэнийн Анх-Эрдэнэд авсан цагдан хорих аслан сэргийлэх арга хэмжээний хугацааг 2023 оны 8 дугаар сарын 18-ны өдрөөс хлэн 1 (нэг) сарын хугацаагаар сунгаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын сарьяа Цагдан хорих 461 дүгээр ангид үргэлжлүүлэн цагдан хорих... шүүгчийн захирамж /хавтаст хэргийн 191-192 дугаар хуудас/

 

14.Гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 1 дүгээр хуудас/, эд зүйл /баримт, бичиг тээврийн хэрэгсэл, ачаа тээш, мал, амьтан/-д үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 5-10 дугаар хуудас/, эд зүйл /баримт, бичиг тээврийн хэрэгсэл, ачаа тээш, мал, амьтан/-д үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 11-15 дугаар хуудас/, хүний биед үзлэг хийж, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг тестээр шалгасан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 16-22 дугаар хуудас/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 23-27 дугаар хуудас/, хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 32-34 дүгээр хуудас/, гар утсанд хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 38-39 дүгээр хуудас/, эрүүгийн 2302000000226 дугаар хавтаст хэрэгт гэрч Ч.Зориг миний бие 2023 оны 6 дугаар сарын 28-ны өдөр galaxy А20 маркийн утсыг бүрэн бүтэн хүлээж авсан гэх тайлбар /хавтаст хэргийн 40 дүгээр хуудас/, эд мөрийн баримтаар ...Эрүүгийн 2302000000226 дугаартай хэрэгт 1 гэж дугаарласан Цагдаагийн ерөнхий газрын эд мөрийн баримт хадгалах уут гэсэн бичиглэлтэй тунгалаг өнгийн гялгар ууттай 2856- ХТТГ-03 гэсэн бичиглэлтэй дотроо Г-136 Ц.Анх-Эрдэнэ биеэс гялгар ууттай мөс а/д Э.Пунцагцэрэн 2023.06.18 гэсэн хаягтай гялгар ууттай жин нь 262,1 грамм жинтэй мөс мэт талстлаг зүйл, Г-136 Ц.Анх-Эрдэнэ биеэс гялгар ууттай мөс а/д М.Айдын 2023.06.18 гэсэн хаягтай гялгар ууттай жин нь 10,6 грамм, нийт гялгар ууттай нийт жин нь 0,280 грамм жинтэй мөс мэт талстлаг зүйл, Цагдаагийн ерөнхий газрын эд мөрийн баримт хадгалах уут гэсэн бичиглэлтэй тунгалаг өнгийн гялгар Ууттай 2857-ХТТГ-23 гэсэн бичиглэлтэй дотроо улаан өнгийн зиплок түгжээтэй тунгалаг өнгийн гялгар ууттай нийт 0,6156 грамм жинтэй мөс мэт талстлаг зүйл, улаан өнгийн зиплок түгжээтэй тунгалаг өнгийн гялгар ууттай хөвөнтэй мод 4 ширхэг, гуурстай шилэн сав 1 ширхэг, шар өнгийн асаагуур 1 ширхэг, ногоон өнгийн хуванцар гуурс 1 ширхэг, цагаан өнгийн хуванцар гуурс 1 ширхэг, шилэн бортого мэт зүйл 1 ширхэг зэрэг, Цэнхэр өнгийн жинсэн өмд, хар өнгийн жинсэн өмд, бор өнгийн түрийтэй гутал, шар өнгийн скочоор ороосон тунгалаг өнгийн гялгар уут, хар өнгийн нүдний шилний гэр 1 ширхэг, safety matches avion гэсэн бичиглэлтэй шүдэнз 1 ширхэг, хар өнгийн электрон жин 1 ширхэг, улаан өнгийн зиплок түгжээтэй гялгар уут 28 ширхэг, үзмэн ягаан өнгийн Ірhоnе 14 рго мах маркийн мэдрэгчтэй гар утас зэрэг эд зүйл... эдгээрийг тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хавтаст хэргийн 43 дугаар хуудас/, эрүүгийн 2302000000226 дугаартай хэргийн 2856, 2857 эд мөрийн баримтад үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 44, 45 дугаар хуудас/, эд мөрийн баримтыг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 46 дугаар хуудас/, Ашид билгүүн ХХК-ийн ...Автомашины техникийн үнэлгээний тайлан ... /хавтаст хэргийн 72-75 дугаар хуудас/, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хавтаст хэргийн 111-114 дүгээр хуудас/, хуулийн этгээд бүртгэлгүй тухай лавлагаа /хавтаст хэргийн 124 дүгээр хуудас/, үндэсний энгийн гадаад паспортын бүртгэлгүй лавлагаа /хавтаст хэргийн 125 дугаар хуудас/, төрсний бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 126 дугаар хуудас/, регистрийн дугаарын лавлагаа /хавтаст хэргийн 127 дугаар хуудас/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 128 дугаар хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 129 дүгээр хуудас/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хавтаст хэргийн 130 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 131 дүгээр хуудас/, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2011 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 115 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 134-156 дугаар хуудас/, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 958 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 157-169 дүгээр хуудас/, хэргийн материалл танилцуулсан тэмдэглэл /хавтаст хэргийн 184 дүгээр хуудас/,

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт оролцсон улсын яллагчын зүгээс: “…Шүүгдэгч Ц.Анх-Эрдэнэ нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын хоёрдугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай "мөс" гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байгаа тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Иймд шүүгдэгч Ц.Анх-Эрдэнэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 05 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэмж нэгтгэн нийт 6 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар хаалттай хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна. Шүүгдэгчийн цагдан хоригдсон хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцох, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан мөнгөн дэвсгэртийг Монгол банкинд тушаах, бусад эд мөрийн баримтыг устгахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах саналтай байна…” гэжээ.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: “…Хэргийн зүйлчлэлтэй маргах зүйлгүй. Миний үйлчлүүлэгч анхнаасаа үйлдсэн хэргээ ухамсарлаж хэргийн талаар үнэн зөв, тогтвортой мэдүүлэг өгсөөр ирсэн. Эрүүгийн хариуцлагын хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар хэрэглэх боломжтой гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар улсын яллагчийн зүгээс 5 жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх санал гаргаж байна. Анх-Эрдэнийн эмээ нь нас барсан, айлын ганц хүүхэд, цаашид гэмт хэрэгт холбогдохгүйгээр хувиараа ажил хөдөлмөр эрхлээд сайн сайхан амьдарч чадна гэдгээ өмгөөлөгчид хэлсэн. Тухайн мөс гэх бодисыг цааш нь бусад хүмүүст зарж борлуулж хор учруулаагүй өөртөө хадгалаж байгаад баригдсан гэдгээ хэлж байсан. Иймд тус зүйл ангид зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял болгож хөнгөрүүлж өгнө үү..” гэжээ. 

                                                                                                                                

Дээрх шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, нотолбол зохих байдлыг хангалттай тодруулж, хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.

 

Дээрх шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг нь нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг ихтэй, энэ төрлийн бодис нь олон нийтийн эрүүл мэндэд болон нийгэмд хортой үр дагавартай учир тухайн төрлийн бодис, эм бэлдмэлийг хууль бус аргаар олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулах, түгээх, тарьж ургуулах, боловсруулж бэлтгэхэд чиглэсэн аливаа үйл ажиллагаа, уг төрлийн бодисын үндэстэн дамнасан хууль бус аливаа эргэлтийг хориглож, олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэргийн төрөлд хамааруулж үндэсний хууль тогтоомж болон Олон улсын гэрээ, конвенцид заасан.

Түүнчлэн сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг гагцхүү эмчийн заавраар хэрэглэхээс бусад бүх тохиолдлыг Монгол Улсын нутаг дэвсгэрт хориглосон бөгөөд зохих тусгай зөвшөөрөл, хяналтаас гадуур өөрийн бие, эд зүйл, цүнх сав, тээврийн хэрэгсэл, орон байр, агуулах, тусгай бэлтгэсэн нуувч зэрэгт сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодис байлгахыг “хууль бусаар хадгалсан” гэж үзнэ.

Уг гэмт хэрэг нь нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй хийснээр үйлдэгдсэнд тооцогдох хэлбэрийн бүрэлдэхүүнтэй тул заавал хор уршиг учирсан байхыг шаардахгүй ба борлуулах зорилгогүйгээр, эсхүл борлуулах зорилготойгоор олж авсан, хадгалсан гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдэгдэх онцлогтой, “худалдан борлуулах зорилго”-тойгоор мансууруулах буюу сэтгэцэд нөлөөт бодисыг олж авах нь тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршгийг үлэмж ихэсгэх үр дагавартай учир уг гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүн болж хуульчлагдсан.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг нь нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг ихтэй, энэ төрлийн бодис нь олон нийтийн эрүүл мэндэд болон нийгэмд хортой үр дагавартай учир тухайн төрлийн бодис, эм бэлдмэлийг хууль бус аргаар олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулах, түгээх, тарьж ургуулах, боловсруулж бэлтгэхэд чиглэсэн аливаа үйл ажиллагаа, уг төрлийн бодисын үндэстэн дамнасан хууль бус аливаа эргэлтийг хориглож, олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэргийн төрөлд хамааруулж үндэсний хууль тогтоомж болон Олон улсын гэрээ, конвенцид заасан.

Түүнчлэн сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг гагцхүү эмчийн заавраар хэрэглэхээс бусад бүх тохиолдлыг Монгол Улсын нутаг дэвсгэрт хориглосон бөгөөд зохих тусгай зөвшөөрөл, хяналтаас гадуур өөрийн бие, эд зүйл, цүнх сав, тээврийн хэрэгсэл, орон байр, агуулах, тусгай бэлтгэсэн нуувч зэрэгт сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодис байлгахыг “хууль бусаар хадгалсан” гэж үзнэ.

Уг гэмт хэрэг нь нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй хийснээр үйлдэгдсэнд тооцогдох хэлбэрийн бүрэлдэхүүнтэй тул заавал хор уршиг учирсан байхыг шаардахгүй ба борлуулах зорилгогүйгээр, эсхүл борлуулах зорилготойгоор олж авсан, хадгалсан гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдэгдэх онцлогтой, “худалдан борлуулах зорилго”-тойгоор мансууруулах буюу сэтгэцэд нөлөөт бодисыг олж авах нь тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршгийг үлэмж ихэсгэх үр дагавартай учир уг гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүн болж хуульчлагдсан.

Тухайлбал Ц.Анх-Эрдэнэ нь 2023 оны 6 дугаар сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, 44 дүгээр гудамжны 34 тоот хашааны гадна өөрийн биедээ 275,5 грамм болон тоёота Приус 30 маркийн19-39 УЕМ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 0,6 грамм Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын хоёрдугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай "мөс" гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хадгалсан нөхцөл байдал тогтоогдсон гэж үзнэ.  

Иймд шүүгдэгч Ц.Анх-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх баримт байхгүй, шүүгдэгч хэргийн үйл баримт, зүйлчлэлийн талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Хоёр.Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий өнгийн 1.4 дүгээр зүйлд заасан “гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Ц.Анх-Эрдэнэ нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохиролыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд ял шийтгэл оногдуулах, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болгов.

 

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Ц.Анх-Эрдэнэд Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон байх, нөгөө талаас түүний хувийн байдалд хамаарах урьд энэ төрлийн гэмт хэрэгт шүүхээр  ял шийтгэгдэж байсан атлаа засрал хүмүүжлийг олоогүй, мансууруулах бодисын хэрэглээтэй байдал зэргийг харгалзан гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.

Шүүхээс шүүгдэгч Ц.Анх-Эрдэнэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад учруулсан хохирлоо нөхөн төлсөн байхыг шаардах бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах” гэмт хэргийн хувьд бусдад төлөх бодит хохиролгүй боловч хүн амын эрүүл мэндийг богино хугацаанд өргөн хүрээнд хамран сарниулдаг, дахин хэрэглэх зуршлыг бий болгодог, ойр дотны болон бусад хүмүүсийг хэрэглээндээ татан оролцуулдаг, олон нийтийн аюулгүй байдалд нөхөн төлөх боломжгүй хохирол, хор уршиг учруулах аюултай.

Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис нь хүний төв мэдрэлийн системд өвөрмөц нөлөөлөл үзүүлж, улмаар өөрийгөө удирдан жолоодох чадвар муудаж, уураг тархи, төв мэдрэлийн системд хүчтэй давамгайлал үйлчилж, мансууруулах сэтгэцийн өвчин үүсгэдэг нөлөөлөл бүхий бодис юм.

Иймд өмгөөлөгч Н.Нарантуяаг гаргасан “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэж өгнө үү...” гэсэн санал дүгнэлтүүдийг шүүх хүлээн аваагүй болно.

Эрүүгийн хариуцлагын талаар гаргасан улсын яллагчийн санал дүгнэлтийг шүүх хүлээн авч шүүгдэгч Ц.Анх-Эрдэнэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт  ........жил ...... сарын хугацаагаар хорих ял оногдуулав.  

Шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа хувийн байдлыг нь харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.

Гурав..Бусад асуудлын талаар:

Энэ хэргийн хувьд Ц.Анх-Эрдэнэ нь хууль бусаар мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор улсын дугаартай Toyota Prius 30 маркийн тээврийн хэрэгсэлд хадгалсан нь тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтээр тогтоогдсон.

(1-р хавтаст хэргийн 72-75 дугаар хуудас)-д авагдсан тээврийн хэрэгслийн лавлагаагаар улсын дугаартай Toyota Prius 30 маркийн автомашин нь “Нэт капитал Эс Би Ди” капитал ББСБ-ын өмчлөлийнх байх ба тухайн автомашин “Ашид билгүүн” ХХК-ийн эд зүйлийн үнэлгээгээр 23.000.000 төгрөгөөр  үнэлэгдсэн байна.

Энэ талаар улсын яллагчаас шүүгдэгч Ц.Анх-Эрдэнийг мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор өөрийн бус тээврийн хэрэгсэлд хадгалсан нь тогтоогдсон тул бусдын өмчлөлийн тээврийн хэрэгслийг хураах, түүний үнийг улсын төсөвт шилжүүлэх  шаардлагагүй гэсэн санал дүгнэлт гаргасан болохыг дурдах нь зүйтэй.

Хяналтын прокурорын яллах дүгнэлтийн хавсралтад хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “...Эрүүгийн 2302000000226 дугаартай хэрэгт 1 гэж дугаарласан Цагдаагийн ерөнхий газрын эд мөрийн баримт хадгалах уут гэсэн бичиглэлтэй тунгалаг өнгийн гялгар ууттай 2856- ХТТГ-03 гэсэн бичиглэлтэй дотроо Г-136 Ц.Анх-Эрдэнэ биеэс гялгар ууттай мөс а/д Э.Пунцагцэрэн 2023.06.18 гэсэн хаягтай гялгар ууттай жин нь 262,1 грамм жинтэй мөс мэт талстлаг зүйл, Г-136 Ц.Анх-Эрдэнэ биеэс гялгар ууттай мөс а/д М.Айдын 2023.06.18 гэсэн хаягтай гялгар ууттай жин нь 10,6 грамм, нийт гялгар ууттай нийт жин нь 0,280 грамм жинтэй мөс мэт талстлаг зүйл, Цагдаагийн ерөнхий газрын эд мөрийн баримт хадгалах уут гэсэн бичиглэлтэй тунгалаг өнгийн гялгар Ууттай 2857-ХТТГ-23 гэсэн бичиглэлтэй дотроо улаан өнгийн зиплок түгжээтэй тунгалаг өнгийн гялгар ууттай нийт 0,6156 грамм жинтэй мөс мэт талстлаг зүйл, улаан өнгийн зиплок түгжээтэй тунгалаг өнгийн гялгар ууттай хөвөнтэй мод 4 ширхэг, гуурстай шилэн сав 1 ширхэг, шар өнгийн асаагуур 1 ширхэг, ногоон өнгийн хуванцар гуурс 1 ширхэг, цагаан өнгийн хуванцар гуурс 1 ширхэг, шилэн бортого мэт зүйл 1 ширхэг зэрэг, Цэнхэр өнгийн жинсэн өмд, хар өнгийн жинсэн өмд, бор өнгийн түрийтэй гутал, шар өнгийн скочоор ороосон тунгалаг өнгийн гялгар уут, хар өнгийн нүдний шилний гэр 1 ширхэг, safety matches avion гэсэн бичиглэлтэй шүдэнз 1 ширхэг, хар өнгийн электрон жин 1 ширхэг, улаан өнгийн зиплок түгжээтэй гялгар уут 28 ширхэг, үзмэн ягаан өнгийн Ірhоnе 14 рго мах маркийн мэдрэгчтэй гар утас зэрэг эд зүйл...” эдгээрийг тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хавтаст хэргийн 43 дугаар хуудас/ зэргийг Цагдаагийн Ерөнхий Газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгааг дурдав.

Эдгээр эд мөрийн баримтуудыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц үзмэн ягаан өнгийн Ірhоnе 14 рго мах маркийн мэдрэгчтэй гар утсыг буцаан олгож, бусад эд зүйлсийг устгуулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлж, шилжүүлсэн эд мөрийн баримтын жагсаалт болон хэрхэн устгагдсан баримтыг хэрэгт хавсаргахыг Цагдаагийн Ерөнхий Газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст даалгав.

2023 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр тус шүүхийн 2081 дугаартай  шүүгчийн захирамжаар Ц.Анх-Эрдэнэд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээтэй давхардуулан авсан Монгол Улсын хилээр гарахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгож цагдан хорьж, түүний цагдан хоригдсон 2023 оны 6 дугаар сарын 19-ний өдрөөс 2023 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр хүртэлх 95 хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эдлэх ялд оруулан тооцно.

Хэрэгт хавсаргаж, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг үгүй  болохыг дурдаж байна.

Монгол Улсын Шүүхийн Тухай Хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Самбуу овогт Цогт-Эрдэнийн Анх-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгүйгээр хууль бусаар хадгалсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2.Шүүгдэгч Ц.Анх-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт 6 /зургаа/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Ц.Анх-эрдэнийн эдлэх 6 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар цагдан хоригдсон 194 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4, 3 дахь хэсэгт тус тус зааснаар Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа үзмэн ягаан өнгийн Ірhоnе 14 рго мах маркийн гар утас, Цэнхэр өнгийн жинсэн өмд, хар өнгийн жинсэн өмд, бор өнгийн гутал зэргийг Ц.Анх-Эрдэнэд буцаан олгож, 20,000-ын дэвсгэрт 1 ширхэг, 5000-ын дэвсгэрт 1 ширхэг, 1000-ын дэвсгэрт 6 ширхэг, 500-ын дэвсгэрт 1 ширхэг, 100-ын дэвсгэрт 2 ширхэг зэргийн Монгол банкинд тушааж баримтыг хэрэгт хавсаргах,

Бусад эд мөрийн баримт болох цэвэр жин 253,3 грамм, 9.2 грамм, 0,5517 грамм жинтэй “мөс” мэт зүйл, хөвөнтэй мод 4 ширхэг, гуурстай шилэн сав 1 ширхэг, хар өнгийн асаагуур 1 ширхэг, ногоон өнгийн хуванцар гуурс 1 ширхэг, цагаан өнгийн хуванцар гуурс 1 ширхэг, шилэн бортого мэт зүйл 1 ширхэг зэрэг, шар өнгийн скочоор ороосон тунгалаг өнгийн гялгар уут, хар өнгийн нүдний шилний гэр 1 ширхэг, safety matches avion гэсэн бичиглэлтэй шүдэнз 1 ширхэг, хар өнгийн электрон жин 1 ширхэг, улаан өнгийн зиплок түгжээтэй гялгар уут 28, цэвэр жин 5,7212 грамм “мөс” мэт зүйл, цагаан өнгийн шилэн гаанс мэт зүйл, цэвэр жин 1,5549 грамм “мөс” мэт зүйл, цэнхэр өнгийн гаанс мэт  зүйл 1 ширхэг, шилэн гаанс мэт зүйл 1 ширхэг, зиплок уутнууд зэрэг эд зүйлийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж, шилжүүлэхийг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст, шилжүүлсэн эд мөрийн баримтыг устгаж  жагсаалтыг шүүхэд ирүүлж хэрэгт хавсаргахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгасугай.

            7.Хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Ц.Анх-Эрдэнэ нь бусдад төлөх төлбөргүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийдвэрийг уншин сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар прокурор , дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10.Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Анх-Эрдэнэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Г.ЭНХЦЭЦЭГ