Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 183/ШШ2021/02630

 

 

 

 

 

 

 

 

 

 

2021 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 183/ШШ2021/02630

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн ... дугаар хороо твин хаус 31/5 дугаар байр 9 тоот хаягт оршин суух *******гийн ******* /РД:УС73041535/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн ... дугаар хороо твин хаус 31/5 дугаар байр 9 тоот хаягт оршин суух *******ын ******* /РД: ............./-д холбогдох

 

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгож, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ноогдох хэсгээ гаргуулах тухай иргэний хэргийг иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Т, хариуцагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О, нарийн бичгийн дарга Ж.Тэгшжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэлийг 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авав.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Нэхэмжлэгч С.А гийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.А Н.Атай 1994 онд танилцаж 1996 оны 01 дүгээр сарын 7-ний өдөр гэр бүл болсон боловч 2013 онд Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гэр бүл цуцлуулах нэхэмжлэл гаргаж шүүх хурлын шийдвэрээр гэр бүлээ цуцлуулсан билээ. Гэвч С.А Н.Атай дахин гэрлэхээр харилцан тохиролцож 2015 оны 6 дугаар сарын 5-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлийн 002/03-т бүртгэж, гэрчилгээ авсан. Талууд нь 2008 оны 7 дугаар сарын 11-нд төрсөн 13 настай А.А хүүтэй. Тэд 2016 оноос хойш хамтын амьдралгүй болж, тус тусдаа амьдарч байгаа бөгөөд хүү А.Аээж Н.Агийн асрамжид байдаг болно. Цаашид нэхэмжлэгч нь Н.Атай хамтран амьдрах боломжгүй гэж үзэж гэрлэлтээ цуцлуулж хүүхдээ асрамжид авч, эцгээс нь тэтгэлэг гаргуулах, дундын өмчлөлийн эд хөрөнгөөс өөрт болон хоёр хүүхдэд ноогдох хэсгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Цаашид талууд хамтран амьдрах боломжгүй гэж үзэж гэр бүл цуцлуулахаар харилцан тохиролцож гэрлэлт цуцлах, эд хөрөнгийн хуваарилалт болон хүү А.А ын асрамж, хүүхдийн тэтгэлэг, хүүхдийн хэрэглээний зардал, сургалтын төлбөр дээр харилцан тохиролцож, хүүгээ бие даан, ухамсартай, соёлтой сайн хүн болоосой гэж хүссэн чин хүсэл зориг сайн дурын үндсэн дээр гэрээ байгуулсан тул гэрлэлт цуцлуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Иймд талуудын гэрлэлтийг цуцалж, тэдний харилцан тохиролцсон гэрээг үндэслэн нэхэмжлэлийн шаардлага тус тус гаргаж байгааг шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Хариуцагч Н.Агийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талууд хоёулаа Англи улсад ажиллаж амьдардаг бөгөөд хүү А.Ань эх Н.Агийн асрамжинд өнөөдрийг хүртэл хүмүүжиж байгаа бөгөөд талууд хүүхдийн асрамж, тэтгэлэг болон эд хөрөнгийн талаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан тул тэдний гэрлэлтийг цуцалж, эвлэрлийн гэрээг нь баталгаажуулж өгнө үү гэв.

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад,

           ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч С.А хариуцагч Н.Ад холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгож, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ноогдох хэсгээ гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Нэхэмжлэгч С.А , хариуцагч Н.А нар нь Англи улсын Лондон хотод ажиллаж, амьдарч байгаа талаараа тайлбар гаргаж, хуульд заасны дагуу итгэмжлэгдсэн төлөөлөгч нараараа дамжуулан нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байх ба төлөөлөгч нартаа олгосон итгэмжлэлүүд нь хуульд нийцжээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

С.А , Н.А нар 1994 онд танилцаж, гэр бүл болж 2008 оны 7 сарын 11-ний өдөр төрсөн хүү А.А ын эцэг, эх болцгоож, иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад гэрлэлтээ 2015 оны 6 сарын 05-ны өдөр бүртгүүлсэн болох нь зохигчдын тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан гэрлэлтийн болон хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар зэргээр тогтоогдож байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар шүүх нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Гэр бүлийн тухай хуулийн 14-р зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар гэрлэгчид нь шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хандаж, 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болсон үндэслэлээр дуусгавар болсон байх тул гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв. /хх-9/

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрлэгчид нь хүү А.А ыг эх Н.Агийн асрамжинд үлдээж, эцэг С.А гаас хүүхдийн тэтгэлгийг гаргуулахаар харилцан тохиролцсон байна.

 

Түүнчлэн Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.6 дахь хэсэгт заасан Эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ. ... эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглоно гэснээр хүү А.А ыг эцэг С.А тай уулзуулах нөхцлөөр хангахыг эх Н.Ад даалгаж, эцэг С.А нь үр хүүхдээсээ тусдаа амьдарч байгаа хэдий ч хуульд зааснаар үр хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэйг дурдах нь зүйтэй.

 

Нөгөөтэйгүүр зохигчид хүүхдийн тэтгэлэг, гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар дараах байдлаар харилцан тохиролцсоныг шүүхийн шийдвэрт тусгуулна гэжээ.

Үүнд: С.А нь хүүхдийн амжиргааны зардал буюу хүүхдийн тэтгэлэгт сар бүр 300 фунтийг Н.Агийн Англи улс дахь Сантандер банкны sort code ......, .......тоот дансанд сар бүрийн 1-ний дотор шилжүүлэх,

-Талууд хүү А.А ын сургуулийн амралт болон сургуулиас зохион байгуулж байгаа арга хэмжээнтэй холбоотой зардлуудыг адил тэнцүү хуваах, их дээд сургуулийн сургалтын төлбөр болон амжиргааны зардлыг адил тэнцүү хувааж төлөх,

-С.А нь талуудын Англи улс, ................. хаягт байрлах байрны өөрт ногдох хэсгийг хүү А.А т өгөх, Англи улсын хууль журмын дагуу үл хөдлөх хөрөнгийг хүү А.А ын нэр дээр бүрэн шилжүүлж,өөрийн нэрийг хасуулах,

-С.А нь талуудын түрээслэх зориулалтаар авсан ............................................. хаягт байрлах байрыг Н.Агийн нэр дээр шилжүүлэхийг зөвшөөрч харилцан тохиролцжээ./хх-ийн 11/

 

Дээрхээс дүгнэхэд гэрлэгчид нь цаашид гэр бүлээ үргэлжлүүлэх боломжгүй, тусдаа амьдраад 6 жил гаруй хугацаа өнгөрсөн, цаашид хамтран амьдрах нөхцөл байдал байхгүй талаар хэн аль нь тайлбар гаргаж, гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байх тул гэрлэлтийг цуцлахаар шийдвэрлэв.

 

Дээрхийг нэгтгээд хүү А.А ыг эх Н.Агийн асрамжинд үлдээж, зохигчид нь хүүхдийн тэтгэлэг болон эд хөрөнгийн асуудлаар эвлэрсэн эвлэрлийг шүүхийн шийдвэрт тусгаж, улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 131 дүгээр зүйлийн 131.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан Хатиган овогт Сийн А /РД:................................./, Хатиган овогт Нын А /РД:............./ нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан 2008 оны 7 сарын 11-ний өдөр төрсөн хүү А.А/РД:................/-ыг эх Н.Агийн асрамжинд үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.6 дахь хэсэгт заасныг баримтлан хүү А.А ыг эцэг С.А тай уулзахад болон эцэг нь хүүхдийнхээ өмнө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх Н.Ад даалгасугай.

4. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2 дахь хэсэгт заасныг баримтлан С.А нь хүүхдийн амжиргааны зардал буюу хүүхдийн тэтгэлэгт сар бүр 300/гурван зуу/ фунтийг Н.Агийн Англи улс дахь Сантандер банкны sort code ......, .......тоот дансанд сар бүрийн 1-ний дотор шилжүүлэх, талууд хүү А.А ын сургуулийн амралт болон сургуулиас зохион байгуулж байгаа арга хэмжээнтэй холбоотой зардлуудыг адил тэнцүү хуваах, их дээд сургуулийн сургалтын төлбөр болон амжиргааны зардлыг адил тэнцүү хувааж төлөхөөр харилцан тохиролцсон болохыг баталсугай.

 

5. Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.2 дахь хэсэгт заасныг баримтлан С.А нь талуудын Англи улс, ................. хаягт байрлах байрны өөртногдох хэсгийг хүү А.А т өгөх, Англи улсын хууль журмын дагуу үл хөдлөх хөрөнгийг хүү А.А ын нэр дээр бүрэн шилжүүлж,өөрийн нэрийг хасуулах, С.А нь талуудын түрээслэх зориулалтаар авсан ............................................. хаягт байрлах байрыг Н.Агийн нэр дээр шилжүүлэхийг зөвшөөрч харилцан тохиролцсон болохыг баталсугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч С.А гаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн ........... төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Б.МӨНХЖАРГАЛ