Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 183/ШШ2021/02629

 

 

 

 

 

 

 

 

 

 

**0**1 оны *** сарын 17 өдөр

Дугаар 183/ШШ**0**1/0**6**9

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

****** дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ****** дүүрэг, *** дүгээр хороо, ** дугаар хэсэг, ****** гудамж, ****** дугаар байр, ** тоот хаягт оршин суух ****** овогт *******ын Г. /РД: ******/-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: ****** дүүрэг, *** дүгээр хороо, ** дугаар хэсэг, ****** гудамж, ****** дугаар байр, ** тоот хаягт оршин суух ****** овогт Н.Э /РД: *****/-д холбогдох

 

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгож, эвлэрлийн гэрээг баталгаажуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.Г., түүний өмгөөлөгч Т.Дарьсүрэн, хариуцагч Н.Э, нарийн бичгийн дарга Ж.Тэгшжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэлийг **0**1 оны 10 дугаар сарын **1-ний өдөр хүлээн авав.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Нэхэмжлэгч М.Г.гийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Н.Этай **008.10.**5-ны өдөр гэр бүл болж, **010.6.03-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн. Бидний дундаас **013.03.18-ны өдөр охин Э.З төрсөн. Хамтран амьдрах хугацаанд буюу сүүлийн 3-4 жилийн хугацаанд бид зан харилцаа, үзэл бодол нийлэхээ больж таарамжгүй харилцаатай болсон тул байнга маргалдаж, муудалцах болсон учраас **0**0.8 сараас эхлэн тус тусдаа амьдрах болж энэ хугацаанаас хойш би охин Э.З өөрөө өсгөн хүмүүжүүлж байна. Өнгөрсөн хугацаанд үүссэн тус тусын амьдрал болон зөрчилтэй байдал нь бидний болон хүүхдийн сэтгэл санаанд сөргөөр нөлөөлж, улмаар цаашдын амьдралыг үргэлжлүүлэх боломжгүй нөхцөл байдлыг нэгэнт үүсгэсэн тул цаашид Н.Этай хамт гэр бүлийн харилцааг үргэлжлүүлэх боломжгүй болсон. Бид гэрлэлт цуцлуулж, охин Э.З миний асрамжинд үлдээж, эцэг Н.Э нь охиныхоо өмнө хүлээх үүргийг хүлээж, эрхийг эдэлж, охинтойгоо хэдийд ч уулзаж болохоор, мөн цаашид охин Э.Зийн сургалтын төлбөрийг хэрхэн төлөх, эд хөрөнгийг хэрхэн хуваарилах талаар харилцан тохиролцсон тул гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгож, эвлэрлийн гэрээг баталгаажуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Н.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг зөвшөөрч байна. Бид нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд эвлэрлийн гэрээ байгуулсан бөгөөд уг гэрээнд бүх зүйлийг тохиролцсон гэв.

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад,

           ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч М.Г. хариуцагч Н.Эд холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгож, эвлэрлийн гэрээг баталгаажуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

М.Г., Н.Э нар **008 онд танилцаж, гэр бүл болж **010 оны 6 сарын 03-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлж, **013 оны 03 сарын 18-ны өдөр төрсөн охин Э.Зийн эцэг, эх болцгоож, иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад гэрлэлтээ бүртгүүлсэн болох нь зохигчдын тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан гэрлэлтийн болон хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар зэргээр тогтоогдож байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар шүүх нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Гэр бүлийн тухай хуулийн 14-р зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар гэрлэгчид нь шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хандаж, **0**1 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болсон үндэслэлээр дуусгавар болсон байх тул гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв. /хх-9/

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрлэгчид нь охин Э.З эх М.Г.гийн асрамжинд үлдээж, эцэг Н.Эгаас хүүхдийн тэтгэлгийг гаргуулахгүй байхаар харилцан тохиролцсон байна.

 

Түүнчлэн Гэр бүлийн тухай хуулийн **6 дугаар зүйлийн **6.1, **6.6 дахь хэсэгт заасан Эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ. ... эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглоно гэснээр охин Э.З эцэг Н.Этай уулзуулах нөхцлөөр хангахыг эх М.Г.д даалгаж, эцэг Н.Э нь үр хүүхдээсээ тусдаа амьдарч байгаа хэдий ч хуульд зааснаар үр хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэйг дурдах нь зүйтэй.

 

Нөгөөтэйгүүр зохигчид хүүхдийн тэтгэлэг, гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар дараах байдлаар харилцан тохиролцсоныг шүүхийн шийдвэрт тусгуулна гэжээ.

Үүнд: Охин Э.З Язгуур сургуулийн 3 дугаар ангид сурдаг бөгөөд ерөнхий боловсролын сургуулийг төгсөх хүртэлх хугацаанд хамаарах сургалтын төлбөрийг эцэг Н.Э төлөх, Э.З нь өөр сургуульд шилжин суралцах тохиолдолд эцэг Н.Этай заавал зөвшилцөх,

- эцэг Н.Эгаас хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар шаардахгүй,

- Гэрээ хүчин төгөлдөр болсноос 1 жилийн хугацаны дотор Н.Э нь Зайсанд ** өрөө 50 мкв орчим талбайтай, 1 мкв талбайн үнэ нь ** 700 000 төгрөг, нийт 135 000 000 төгрөгөөс багагүй үнийн дүнтэй орон сууц болон автозогсоолын хамтаар худалдан авч М.Г., Э.З нарын өмчлөлд шилжүүлэх, үүргийг гүйцэтгэх хугацаа өнгөрснөөс хойш 3 сарын дотор орон сууцны үнэ 135 000 000 төгрөгийг мөнгөн хэлбэрээр М.Г.д дансанд шилжүүлэх

- М.Г. нь өөрийн эзэмшилд байгаа Засаг даргын **014.1**.15-ны өдрийн А/919 дүгээр шийдвэртэй 1869130***5***97 нэгж талбарын дугаар бүхий аялал жуулчлалын зориулалтай 15 жилийн хугацаатай, Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг дэвсгэр 1 дүгээр баг, Баяндавааны ард байрлах **0 га газрын эзэмших эрх болон уг газарт байрлаж байгаа 35/0.4 кв-ын 630 кВа Тр-тай дэд станцын хамт Н.Эд шилжүүлж өгөх ба дараах байдлаар тохиролцсон байна.

а.М.Г.гаас Н.Эд 3 жилийн хугацаатай газар эзэмших эрхийг бусдад шилжүүлэхтэй холбоотой бүх эрхийг олгосон итгэмжлэлийг нотариатаар олгож, төр захиргааны байгууллагын шийдвэрээр газрын эзэмшил шилжүүлэхийг зогсоосон болон бусад шалтгаанаар итгэмжлэлд 3 жилийн хугацаанд Н.Э газар эзэмших эрхийг бусдад шилжүүлж амжаагүй тохиолдолд М.Г. нь итгэмжлэлийн хугацааг сунгаж дахин олгоно.

б. Н.Э нь олгосон итгэмжлэлээр газрыг шилжүүлээгүй тохиолдолд М.Г. нь газар эзэмших эрхийг Н.Эгийн шилжүүлэн өгөхийг хүсч, нэр заасан хүнд аливаа саадгүй шууд шилжүүлэн өгнө. Үүнд хугацаа хамаарахгүй.

в. Дээрх бүх тохиолдолд газар эзэмших эрхийг бусдад шилжүүлэхтэй холбоотойгоор М.Г. нь өөрөөс шалтгаалах бичиг баримтыг бүрдүүлэн өгч, шаардлагатай үйлдлийг саадгүйгээр хийх,

г. М.Г. нь ирээдүйд газар эзэмших эрхтэй холбоотой нэхэмжлэл, гомдол, өргөдөл, шаардлага гаргахгүй, ямар нэгэн хариу төлбөргүйгээр шилжүүлэн өгөх,

д. М.Г. нь газар эзэмших эрхийг шилжүүлэн өгөхөөс татгалзсан шилжүүлэхэд саад учруулсан аливаа үйлдэл гаргасан тохиолдолд газрыг эзэмших хугацаанд гарсан баримтаар нотлогдох бүх зардлыг М.Г. нөхөн төлөх үүрэг хүлээх

-М.Г. нь Голомт банкны зээлийн барьцаанд байгаа Н.Эгийн өмчлөлийн ****** дүүргийн *** дүгээр хороо, Зайсан ****** гудамж, ****** дугаар байр, ** тот хаягт байрлах 101.** мкв талбай бүхий 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөс хувь авахгүй байхаар харилцан тохиролцсон байна./хх-ийн 10-1**/

 

Шүүх дээрх байдлуудаас болон зохигч талуудын тайлбар зэргээс дүгнэхэд гэрлэгчид нь цаашид гэр бүлээ үргэлжлүүлэх боломжгүй, тусдаа амьдраад 1 жил гаруй хугацаа өнгөрсөн, цаашид хамтран амьдрах нөхцөл байдал байхгүй талаар хэн аль нь тайлбар гаргаж, гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байх тул гэрлэлтийг цуцлахаар шийдвэрлэв.

 

Дээрхийг нэгтгээд гэрлэгчдийн гэрлэлтийг цуцалж, охин Э.З эх нэхэмжлэгч М.Г.гийн асрамжинд үлдээж, зохигчид нь хүүхдийн тэтгэлэг болон эд хөрөнгийн асуудлаар эвлэрсэн эвлэрлийг шүүхийн шийдвэрт тусгаж, улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ***5 дугаар зүйлийн ***5.1, ***5.**.1, ***6, ***8, 131 дүгээр зүйлийн 131.1, 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан ****** овогт *******ын Г. /РД:******/, ****** овогт Н.Э /РД:*****/ нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

**. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан **013 оны 03 сарын 18-ны өдөр төрсөн охин Э.З/ЦА 13**31843/-г эх М.Г.гийн асрамжинд үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн **6 дугаар зүйлийн **6.1, **6.6 дахь хэсэгт заасныг баримтлан охин Э.З эцэг Н.Этай уулзахад болон эцэг нь хүүхдийнхээ өмнө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх М.Г.д даалгасугай.

4. Гэрлэгчид хүүхдийн тэтгэлэг гаргуулахгүй гэснийг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан Охин Э.З Язгуур сургуулийн 3 дугаар ангид сурдаг бөгөөд ерөнхий боловсролын сургуулийг төгсөх хүртэлх хугацаанд хамаарах сургалтын төлбөрийг эцэг Н.Э төлөх, Э.З нь өөр сургуульд шилжин суралцах тохиолдолд эцэг Н.Этай заавал зөвшилцөх, эцэг Н.Эгаас хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар шаардахгүй, гэрээ хүчин төгөлдөр болсноос 1 жилийн хугацаны дотор Н.Э нь Зайсанд ** өрөө 50 мкв орчим талбайтай, 1 мкв талбайн үнэ нь ** 700 000 төгрөг, нийт 135 000 000 төгрөгөөс багагүй үнийн дүнтэй орон сууц болон автозогсоолын хамтаар худалдан авч М.Г., Э.З нарын өмчлөлд шилжүүлэх, үүргийг гүйцэтгэх хугацаа өнгөрснөөс хойш 3 сарын дотор орон сууцны үнэ 135 000 000 төгрөгийг мөнгөн хэлбэрээр М.Г.д дансанд шилжүүлэхээр, М.Г. нь өөрийн эзэмшилд байгаа Засаг даргын **014.1**.15-ны өдрийн А/919 дүгээр шийдвэртэй 1869130***5***97 нэгж талбарын дугаар бүхий аялал жуулчлалын зориулалтай 15 жилийн хугацаатай, Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг дэвсгэр 1 дүгээр баг, Баяндавааны ард байрлах **0 га газрын эзэмших эрх болон уг газарт байрлаж байгаа 35/0.4 кв-ын 630 кВа Тр-тай дэд станцын хамт Н.Эд шилжүүлж өгөх ба шилжүүлэн өгөхдөө а/.М.Г.гаас Н.Эд 3 жилийн хугацаатай газар эзэмших эрхийг бусдад шилжүүлэхтэй холбоотой бүх эрхийг олгосон итгэмжлэлийг нотариатаар олгож, төр захиргааны байгууллагын шийдвэрээр газрын эзэмшил шилжүүлэхийг зогсоосон болон бусад шалтгаанаар итгэмжлэлд 3 жилийн хугацаанд Н.Э газар эзэмших эрхийг бусдад шилжүүлж амжаагүй тохиолдолд М.Г. нь итгэмжлэлийн хугацааг сунгаж дахин олгоно. б/.Н.Э нь олгосон итгэмжлэлээр газрыг шилжүүлээгүй тохиолдолд М.Г. нь газар эзэмших эрхийг Н.Эгийн шилжүүлэн өгөхийг хүсч, нэр заасан хүнд аливаа саадгүй шууд шилжүүлэн өгнө. Үүнд хугацаа хамаарахгүй. в/. Дээрх бүх тохиолдолд газар эзэмших эрхийг бусдад шилжүүлэхтэй холбоотойгоор М.Г. нь өөрөөс шалтгаалах бичиг баримтыг бүрдүүлэн өгч, шаардлагатай үйлдлийг саадгүйгээр хийх, г/.М.Г. нь ирээдүйд газар эзэмших эрхтэй холбоотой нэхэмжлэл, гомдол, өргөдөл, шаардлага гаргахгүй, ямар нэгэн хариу төлбөргүйгээр шилжүүлэн өгөх, д/. М.Г. нь газар эзэмших эрхийг шилжүүлэн өгөхөөс татгалзсан шилжүүлэхэд саад учруулсан аливаа үйлдэл гаргасан тохиолдолд газрыг эзэмших хугацаанд гарсан баримтаар нотлогдох бүх зардлыг М.Г. нөхөн төлөх үүрэг хүлээх/, М.Г. нь Голомт банкны зээлийн барьцаанд байгаа Н.Эгийн өмчлөлийн ****** дүүргийн *** дүгээр хороо, Зайсан ******гудамж, ****** дугаар байр, ** тот хаягт байрлах 101.** мкв талбай бүхий 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөс хувь авахгүй байхаар харилцан тохиролцсон гэрлэгчдийн эвлэрлийг баталсугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.** дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч М.Г.гаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ***9 дүгээр зүйлийн ***9.**, ***9.7, 1**0 дугаар зүйлийн 1**0.** дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Б.МӨНХЖАРГАЛ