| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батнасангийн Мөнхжаргал |
| Хэргийн индекс | 183/2021/03049/И |
| Дугаар | 183/ШШ2021/02624 |
| Огноо | 2021-11-17 |
| Маргааны төрөл | Асран тэтгэх, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 11 сарын 17 өдөр
Дугаар 183/ШШ2021/02624
2021 оны **сарын 17 өдөр Дугаар 18*/ШШ2021/02624 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
***** дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ***** дүүрэг, **дүгээр хороо, * дугаар хэсэг, ХХАИС, 1 дүгээр байр, 5 тоот хаягт оршин суух ***** овогт ******гийн Б /РД:********/-ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: ***** дүүрэг, *-р хороо, ******* 9-р байр, 5* тоот хаягт оршин суух ********д овогт Бгийн Б /РД: ********/-д холбогдох
Хүүхдийн эцэг болон хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ч.Б, хариуцагч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Тэгшжаргал нар оролцов.
Нэхэмжлэлийг 2021 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авав.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ч.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Б.Бтой танилцаж хамтран амьдрах болсон бөгөөд 2008.0*.*1-ний өдөр хүү Б.М, 2010.10.20-ны өдөр охин Бийн Мөнхөө, хүү Б.Э нар төрсөн. Бидний амьдрал эхэн үед сайн сайхан байсан боловч үзэл бодлын таарамжгүй байдал болон Б.Бийн архины хамаарлаас үүдэлтэй олон жилийн хэвийн бус харьцаа, тайван бус байдлаас үүдэн хамт амьдрах нөхцөлгүй болсны улмаас 2021 оны 4 дүгээр сараас тус тусдаа, хүүхдүүд миний асрамжинд амьдарч байна. Ийнхүү дээрх хүнд нөхцөл байдалтай ахуй орчинд хүүхдүүдийг өсгөх Б.Б нь Архины хамааралтай, хүүхэд асран хүмүүжүүлэх чадамжгүй/ бодит боломжгүй байна. Бид өнгөрсөн хугацаанд тодорхой шалтгааны улмаас гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй байсан. Иймд 2008 оны * дугаар сарын *1-нд хүү Б.М, 2010 оны 10 дугаар сарын 20-ны өдөр охин Б.М, хүү Б.Э нарын төрсөн эцэг нь Б.Б мөн болохыг тогтоож хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Б.М, Б.М, Б.Э нарт эцэг тогтоолгох шинжилгээ хийлгэх шаардлагагүй гэж үзэж байна. Өөрийн хүүхдүүдэд 6 сар тутам хуулийн дагуу тэтгэлэг төлнө гэв.
Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ч.Б нь хариуцагч Б.Бт холбогдуулан эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар шаарджээ.
Ч.Б, Б.Б нар нь 2005 оны танилцаж, хамтран амьдарч, 2008 оны * сарын *1-ний өдөр төрсөн хүү Б.М, 2010 оны 10 сарын 20-ны өдөр төрсөн охин Б.М, 2015 оны 7 сарын 16-ны өдөр төрсөн хүү Б.Э нарын эцэг, эх болцгоосон болох нь зохигчдын тайлбар зэргээр тогтоогдож байх тул Гэр бүлийн тухай хуулийн *4 дүгээр зүйлийн *4.1 дэх хэсэгт зааснаар шүүх нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хавтаст хэрэгт 2008 оны * сарын *1-ний өдөр төрсөн хүү Б.М, 2010 оны 10 сарын 20-ны өдөр төрсөн охин Б.М, 2015 оны 7 сарын 16-ны өдөр төрсөн хүү Б.Э нарын төрсний гэрчилгээний хуулбар авагдсан байх ба тэдний нэрийг эцэг Б.Боор овоглосон байх тул захиргааны журмаар эцэг тогтоосон гэж үзэх үндэслэлтэй.
Түүнчлэн эцэг Б.Б нь хүүхдүүдийн эцэг биш гэж маргаагүй тул шүүхийн журмаар эцэг тогтоох шаардлагагүй байна.
Зохигчдын хэн аль нь хүүхдийн асрамж, тэтгэлгийн асуудлаар маргаагүй тул 2008 оны * сарын *1-ний өдөр төрсөн хүү Б.М, 2010 оны 10 сарын 20-ны өдөр төрсөн охин Б.М, 2015 оны 7 сарын 16-ны өдөр төрсөн хүү Б.Э нарыг эх Ч.Бын асрамжинд үлдээж, хуульд заасан тэтгэлэгийг эцэг Б.Бат зоригоос гаргуулах нь хуульд нийцнэ.
Түүнчлэн Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.6 дахь хэсэгт заасан Эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ. ... эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглоно гэснээр хүү хүү Б.М, охин Б.М, хүү Б.Э нарыг эцэг Б.Бтой уулзуулах нөхцлөөр хангаж, эцэг нь үр хүүхдээсээ тусдаа амьдарч байгаа хэдий ч хуульд зааснаар үр хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэйг дурдах нь зүйтэй.
Хүүхдийн асрамжийн талаар зохигчид маргаагүй, нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй байх боловч хүүхдийн эрх ашгийн үүднээс энэ шүүхийн шийдвэрээр асрамжийг шийдвэрлэх нь хуульд харшлахгүй болно.
Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагад нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг төлснийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, хүүхдийн тэтгэлгийн хэмжээнд тохирсон тэмдэгтийн хураамжийг хариуцагчаас гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан 2008 оны * сарын *1-ний өдөр төрсөн хүү Б.М, 2010 оны 10 сарын 20-ны өдөр төрсөн охин Б.М, 2015 оны 7 сарын 16-ны өдөр төрсөн хүү Б.Э нарыг эх Ч.Бын асрамжинд үлдээсүгэй.
2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан 2015 оны 7 сарын 16-ны өдөр төрсөн хүү Б.Эийг **нас хүртэл тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа газрын бүс нутагт тогтоогдсон амжиргааны доод түвшингийн 50 хувиар, 2008 оны * сарын *1-ний өдөр төрсөн хүү Б.М, 2010 оны 10 сарын 20-ны өдөр төрсөн охин Б.М, 2015 оны 7 сарын 16-ны өдөр төрсөн хүү Б.Э нарыг 11-16 нас /суралцаж байгаа бол 18/ нас хүртэл болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа газрын бүс нутагт тогтоогдсон амжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Б.Боос сар бүр тэтгэлэг гаргуулан тус тус тэжээн тэтгүүлсүгэй.
*. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.6 дахь хэсэгт заасныг баримтлан эцэг Б.Б нь хүү Б.М, охин Б.М, хүү Б.Э нартай уулзахад болон эцэг нь хүүхдийнхээ өмнө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх Ч.Бод даалгасугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Б.Боос улсын тэмдэгтийн 70 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ч.Бод олгож, хариуцагч Б.Боос хүүхдийн тэтгэлэгт тохирсон улсын тэмдэгтийн хураамжинд 127 *46 төгрөгийг гаргуулан улсын төсөвт оруулсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ Б. МӨНХЖАРГАЛ