Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 183/ШШ2021/02587

 

 

 

 

 

 

 

 

 

2021 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 183/ШШ2021/02587

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Х дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ***** дүүрэг, 6 дугаар хороо, 6 дугаар хороолол, ****дүгээр байр, 39 тоот хаягт оршин суух С овогт Нын М /РД:*********/-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Х дүүрэг, 1 дүгээр хороо, ********, ****** дугаар байр, ****** тоот хаягт оршин суух Ч овогт Бын Н /РД:*********/-т холбогдох

 

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.М, хариуцагч Б.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Тэгшжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэлийг 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авав.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Нэхэмжлэгч Н.Мгийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2008 онд Б.Нтай танилцаж 2015 онд гэр бүл болж, гэрлэлтээ батлуулсан. Охин Н.З 2012.08.19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн. Сүүлийн 2 жил бид зан харьцаа болон бусад тааламжгүй байдлын улмаас гэр бүлийн маргаантай амьдарч байна. Бидний салах болсон шалтгаан нь зан харьцааны асуудлаас гадна бэлгийн харьцааны таарамжгүй асуудал байна. Одоогоор охин Н.З нь аавынхаа асрамжинд байдаг. Н.М сүүлийн 2 жил БНСУ-д ажиллаж амьдарч байгаа бөгөөд эх орондоо ирсний дараа охиноо өөрийнхөө асрамжинд авч, хүүхдийн тэтгэлгийг сайн дураар төлж байхаар тохиролцсон. Бид эд хөрөнгийн маргаангүй, тус тусын амьдралтай болсон учир гэрлэлт цуцалж өгнө үү гэв.

 

Хариуцагч Б.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна. Охин ********* нь одоо миний асрамжинд байгаа бөгөөд ээж Н.Мг Монголд ирэхээр нь охиноо ээжид нь өгөхөөр ярилцсан. Одоо өөрийн асрамжиндаа авна. Ээжээс нь тэтгэлэг гаргуулахгүй, эд хөрөнгийн маргаан байхгүй. Н.М нь Солонгос улсад сурч, амьдардаг тул өөрийн эгчээрээ дамжуулж нэхэмжлэл гаргасныг зөвшөөрч байна гэв.

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад,

           ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Н.М хариуцагч Б.Нт холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийг гаргажээ.

 

Нэхэмжлэгч Н.М нь БНСУлсад ажиллаж, амьдардаг бөгөөд итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Мт итгэмжлэл олгож, нэхэмжлэл гаргасан байх ба үүнийг хариуцагч Б.Н зөвшөөрсөн байна.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Н.М, Б.Н нар 2008 онд танилцаж, гэр бүл болж, 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлж, 2012 оны 8 дугаар сарын 19-ний өдөр төрсөн охин Н.Згийн эцэг, эх болцгоож, иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад гэрлэлтээ бүртгүүлсэн болох нь зохигчдын тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан гэрлэлтийн болон хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар зэргээр тогтоогдож байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар шүүх нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Гэр бүлийн тухай хуулийн 14-р зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар гэрлэгчид нь шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хандаж, 2021 оны 8 дугаар сарын 16-ны өдөр 95 дугаар эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болсон үндэслэлээр дуусгавар болсон байна. /хх-9/

 

Гэрлэгчид цаашид гэр бүлээ үргэлжлүүлэх боломжгүй, тусдаа амьдраад 2 жил гаруй хугацаа өнгөрсөн, нэхэмжлэгч нь гадаад улсад амьдарч байгаа цаашид хамтран амьдрах нөхцөл байдал байхгүй талаар хэн аль нь тайлбар гаргаж, гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байх тул гэрлэлтийг цуцлахаар шийдвэрлэв.

 

Гэрлэгчид нь хүүхдийн асрамжийн асуудлаар маргаагүй бөгөөд 2012 оны 8 дугаар сарын 19-ний өдөр төрсөн охин Н.Зг эцэг Б.Нын асрамжинд үлдэхээр харилцан тохиролцсон нь Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасантай нийцжээ.

 

Түүнчлэн Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.6 дахь хэсэгт заасан Эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ. ... эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглоно гэснээр эцэг Б.Н нь охин Н.Зг эх Н.Мтай уулзуулах нөхцлөөр хангаж, эцэг нь үр хүүхдээсээ тусдаа амьдарч байгаа хэдий ч хуульд зааснаар үр хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэйг тайлбарлах нь зүйтэй.

 

Дээрхийг нэгтгээд гэрлэгчдийн гэрлэлтийг цуцалж, охин Н.Зг эцэг Б.Нын асрамжинд үлдээж, хүүхдийн тэтгэлэг гаргуулахгүй, эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 131 дүгээр зүйлийн 131.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан С овгийн Нын М /РД:*********/, Ч овгийн Ч овогт Бын Н /РД:*********/ нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан 2012 оны 8 дугаар сарын 19-ний өдөр төрсөн охин Н.З /РД:УЦ 12281981/-г эцэг Б.Нын асрамжинд үлдээсүгэй.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.6 дахь хэсэгт заасныг баримтлан эх Н.Мг охин Н.Зтай уулзуулахад болон эх нь хүүхдийнхээ өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх Б.Нт даалгасугай.

 

4. Гэрлэгчид нь эд хөрөнгийн маргаангүй, хүүхдийн тэтгэлэг гаргуулахгүй гэснийг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Наас 70 200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Н.Мд олгосугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Б.МӨНХЖАРГАЛ