| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батнасангийн Мөнхжаргал |
| Хэргийн индекс | 183/2021/03484/И |
| Дугаар | 183/ШШ2021/02585 |
| Огноо | 2021-11-15 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 11 сарын 15 өдөр
Дугаар 183/ШШ2021/02585
2021 оны 11 сарын 15 өдөр Дугаар 183/ШШ2021/02585 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
*** дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *** дүүрэг, ** дугаар хороо, ***** 5 дугаар гудамж, *** а тоот хаягт оршин суух ***** овогт Дгийн Д /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: *** дүүрэг, ** дугаар хороо, ***** 1, 728 дугаар байр, 53 тоотод оршин суух ***** овогт ****ын Б/РД:**********/-д холбогдох
Эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг болон тэжээн тэтгэхэд зарцуулагдсан зардлаас ногдох 400 000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Тэгшжаргал нар оролцов.
Нэхэмжлэлийг 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авав.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Д шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Б.Бтай 2020 оны 6 дугаар сард танилцаж, 8 дугаар сараас хамтран амьдарсан. Гэтэл Б.Бнь хамт амьдарснаас хойш архи уусан болон эрүүл үедээ надад гар хүрч, зоддог болсон ч гэсэн би нэгэнт хамт амьдарна гээд шийдсэн учраас түүний гаргасан зан авирыг тэвчээд өнгөрдөг байсан. Намайг ажилд явуулах дургүй, найз нөхөдтэйгөө уулзаад удахаар хэлэх хэлэхгүй үгээр хэлж, харддаг, байнга утсаар ярьж дарамталдаг байсан. Сүүлдээ гар хүрсэн учраас цагдаад дуудлага өгч, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гээд 10 хоногийн баривчилгаанд явсан. Энэ мэт байдал нь цаашид хамтран амьдрах ямар ч боломжгүй болгосон тул арга буюу тусдаа амьдрахаар шийдсэн. Тусдаа амьдарснаас хойш одоог хүртэл сураггүй байна. Иймд 2021.7.11-ний өдөр төрсөн хүү Д.Бын эцгийг Б.Бмөн болохыг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулж, Д.Быг тэжээн тэтгэхэд зарцуулагдсан зардлаас ногдох 400 000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Б.Бхүүхэд мөн эсэх дээр маргаагүй учир эцэг тогтоолгох шаардлагагүй гэв.
Хариуцагч Б.Бшүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие 2020 оны 6 сард Д.Дтэй танилцсан нь үнэн болно. Удалгүй ойлголцоод хамт амьдрах санал надад тавьсан учир би итгэсэн. Гэтэл хамт амьдарсан цагаас эхлэн намайг хөдөө замд явж байхад удаа дараа гадуур хонож, архидан согтуурч утсаа авах чадваргүй согтож эрэгтэй хүн утсыг нь авч ярь хэмээн бас бус үгээр доромжилж байсан. Мөн хэрүүл хийж яваад 7-30 хоногийн дараа гэртээ ирдэг байсан. Улмаар 3 сард намайг согтуу байхад гэрт ирэн хэрүүл өдөөд таньдаг цагдаадаа уурандаа худлаа хэлж юм бичээд өгчихсөн өргөдлөө авна гэж худал хэлээд авалгүй 10 хоног баривчлуулсан. Бид 2-ын хэрүүл үл ойлголцолд Дгийн ээж байнга оролцож хэм амаар доромжилдог. Дг 7 сарын 11-нд эмнэлэгт хүргэж өгч төрүүлэн өлгий даавуу гэх мэт бүх зүйлийг бэлдсэн. Хоол цайг нь зөөж байгаад эмнэлэгээс гарах өдөр ээж нь цуг яваад гарган ирсний дараа гуй авсан биш гэж хэлээд гэртээ асарна гэхэд би ажлаасаа чөлөө авсан өөрөө асрана гэхэд цагдаад дуудлага өгөөд цагдаа надад танд хүүхэд авч явах хуулийн эрх зүй байхгүй гээд явуулсан. Гэтэл маргааш нь авч явна гээд дахин хоёр цагдаа авчирчихаад 10 000 төгрөгөөр торгоод Д.Д түүний эх хүү гурвыг алаг тэргэндээ суулгаад гэрээс аваад явсан. Иймд би хүүгээ өөр дээрээ авах хүсэлтэй байна. Өсгөж хүмүүжүүлэх бүрэн боломжтой. Төдийгөөс өдий хүртэл би хүүгээ харж үзэхийг хүсээгүйдээ биш, миний авч өгсөн бүр зүйлийг голж байсан учир би дахин юм авч өгөөгүй болно. Хүүг минь надад өгөхгүй бол өөрөөрөө овоглохыг хүсэхгүй байна. Би хуулийн дагуу хүүдээ тэтгэмжийг нь төлөх болно гэв.
Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Д нь хариуцагч Б.Бд холбогдуулан Эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг болон тэжээн тэтгэхэд зарцуулагдсан зардлаас ногдох 400 000 төгрөгийг гаргуулахаар шаарджээ.
Д.Д, Б.Бнар нь 2020 оны 6 сард танилцаж, мөн оны 8 сараас хамтран амьдарч, 2021 оны 7 сарын 11-ний өдөр төрсөн хүү Д.Бын эцэг, эх болцгоосон болох нь зохигчдын тайлбар зэргээр тогтоогдож байх тул Гэр бүлийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт зааснаар шүүх нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч Д.Д нь 2021 оны 7 сарын 11-ний өдөр төрсөн хүү Д.Бын нэрийг авахдаа өөрийн нэрээр овоглож, түүний эцгийн нэрийг аваагүй байх ба энэ нь хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна.
Хариуцагч Б.Бнь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа Иймд би хүүгээ өөр дээрээ авах хүсэлтэй байна. Өсгөж хүмүүжүүлэх бүрэн боломжтой. Төдийгөөс өдий хүртэл би хүүгээ харж үзэхийг хүсээгүйдээ биш, миний авч өгсөн бүр зүйлийг голж байсан учир би дахин юм авч өгөөгүй болно. Хүүг минь надад өгөхгүй бол өөрөөрөө овоглохыг хүсэхгүй байна. Би хуулийн дагуу хүүдээ тэтгэмжийг нь төлөх болно гэх тайлбар гаргажээ. Дээрхээс дүгнэхэд хариуцагч нь хүүхдийн асрамж болон тэтгэлгийн асуудлаар маргаагүй байна.
Харин хариуцагч Б.Бнь 2021 оны 7 сарын 11-ний өдөр төрсөн хүү Д.Бын эцэг мөн талаар зөвшөөрсөн тайлбарыг гаргаж энэ асуудлаар маргаагүй байх тул Гэр бүлийн тухай хуулийн 23, 38, 40 дүгээр зүйлүүдэд зааснаар дээрх шаардлагыг хангах үндэслэлтэй байна.
Нөгөөтэйгүүр, нэхэмжлэгч нь нэмэлт зардалд 400 000 төгрөг гаргуулахаар шаардаж, холбогдох баримтуудын хамт гаргаж ирүүлсэн нь хуульд заасантай нийцжээ.
Иймд 2021 оны 7 сарын 11-ний өдөр төрсөн хүү Д.Бын эцгээр Б.Бмөн болохыг тогтоож, эх Д.Дгийн асрамжинд үлдээж, хуульд зааснаар эцэг Б.Бгаас тэтгэлэг гаргуулан, нэмэлт зардалд 400 000 төгрөгийг гаргуулах нь зүйтэй байна.
Түүнчлэн Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.6 дахь хэсэгт заасан Эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ. ... эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглоно гэснээр хүү Д.Бийг эцэг Б.Бтай уулзуулах нөхцлөөр хангаж, эцэг нь үр хүүхдээсээ тусдаа амьдарч байгаа хэдий ч хуульд зааснаар үр хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэйг дурдах нь зүйтэй.
Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагад нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 82 850 төгрөг төлснийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, хүүхдийн тэтгэлгийн хэмжээнд тохирсон тэмдэгтийн хураамжийг хариуцагчаас гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй.
Хариуцагчид шүүх хуралдааны товыг 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр мэдэгдсэн бөгөөд шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүй тул түүний эзгүйгээр шүүх хуралдааныг шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг ирүүлсэн нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.4-т заасантай нийцэж байх тул түүний эзгүйгээр шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 1**, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт заасныг баримтлан 2021 оны 7 сарын 11-ний өдөр төрсөн хүү Д.Бын эцгээр Б.Бг тогтоосугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан 2021 оны 7 сарын 11-ний өдөр төрсөн хүү Д.Быг эх Д.Дгийн асрамжинд үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан 2021 оны 7 сарын 11-ний өдөр төрсөн хүү Д.Быг 11 нас хүртэл тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа газрын бүс нутагт тогтоогдсон амжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-** нас /суралцаж байгаа бол 18/ нас хүртэл болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа газрын бүс нутагт тогтоогдсон амжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Б.Бгаас сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.
4. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасныг баримтлан тэжээн тэтгэхэд зарцуулагдсан зардлаас ногдох 400 000 төгрөгийг хариуцагч Б.Бгаас гаргуулж, нэхэмжлэгч Д.Дд олгосугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.6 дахь хэсэгт заасныг баримтлан эцэг Б.Бнь хүү Д.Бтай уулзахад болон эцэг нь хүүхдийнхээ өмнө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх Д.Дд даалгасугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 82 650 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Б.Бгаас улсын тэмдэгтийн хураамжинд 82 650 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Дд олгож, хариуцагч Б.Бгаас хүүхдийн тэтгэлэгт тохирсон улсын тэмдэгтийн хураамжинд 37 030 төгрөгийг гаргуулан улсын төсөвт оруулсугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ Б. МӨНХЖАРГАЛ