| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Шонхойн Оюунтуул |
| Хэргийн индекс | 102/2021/03281/И |
| Дугаар | 102/ШШ2021/02881 |
| Огноо | 2021-11-08 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 11 сарын 08 өдөр
Дугаар 102/ШШ2021/02881
| 2021 оны 11 сарын 08 өдөр | Дугаар 102/ШШ2021/02881 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Шарнууд овогт Цогтсайханы *******, Монгол овогт Эрдэнийн ******* нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2008 оны 8 сарын 31-ний өдөр төрсөн ******* С.*******, 2010 оны 8 сарын 05-ны өдөр төрсөн С.*******, 2018 оны 5 сарын 01-ний өдөр төрсөн С.******* нарыг эх Ц.*******ийн асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар 2018 оны 5 сарын 01-ний өдөр төрсөн, 03 настай, С.*******ийг 11 нас хүртэл амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 2008 оны 8 сарын 31-ний өдөр төрсөн, 13 настай, ******* С.*******, 2010 оны 8 сарын 05-ны өдөр төрсөн, 11 настай, ******* С.*******, 2018 оны 5 сарын 01-ний өдөр төрсөн, 3 настай С.******* нарыг 11-16 /суралцаж байгаа бол 18/ нас хүртэл тус бүр тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр тус бүр эцэг Э.*******аас сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.
4. Зохигчид эд хөрөнгийн маргаангүй болохыг дурьдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 129 526 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.
6. Шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор шийдвэрийн хувийг гэрлэлтийг бүртгэсэн Иргэний Гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслахт даалгасугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОЮУНТУУЛ