Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 102/ШШ2021/02941

 

 

 

 

2021 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 102/ШШ2021/02941

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Оюунтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

нэхэмжлэгч: Б-ын нэхэмжлэлтэй,

 

хариуцагч:Б-д холбогдох,

 

гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч О.*******, хариуцагч Н.******* нар оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Өлзийсайхан хөтлөв.

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч О.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: .... миний бие 2007 онд Н.*******тэй танилцаж гэр бүл болон хамтран амьдарсан. Бид 2009 онд гэрлэлтээ бүртгүүлж, хүү Б.******* 2008 оны 11 сарын 07-ны өдөр төрсөн. Зан байдлын таарамжгүйн улмаас бид 2013 оноос хойш тусдаа амьдарч байгаа ба тусдаа амьдрах хугацаандаа өөр хүнтэй хамтрын амьдралтай болж үр хүүхдүүдтэй болсон. Иймд бидний гэрлэлтийг цуцалж, хүү Б.*******ыг миний асрамжид үлдээж, эцгээс нь тэтгэлэг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна... гэв.

  Хариуцагч Н.******* шүүхэд гаргасан тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ....миний бие О.*******гийн шүүхэд гаргасан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Эд хөрөнгийн маргаан байхгүй. Би өөрөө гэр бүлтэй хүүхэдтэй болсон... гэв.

 

 Шүүх хуралдаанаар зохигч талуудын тайлбар, нэхэмжлэл, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг нэг бүрчлэн уншин сонсгож шинжлэн судлав.               

                         ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч О.******* хариуцагч Н.*******д холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч О.*******, хариуцагч Н.******* нар 2007 оны 11 сарын 14-ний өдөр гэр бүл болсноо 2009 оны 3 сарын 30-ны өдөр бүртгүүлж хууль ёсны гэр бүл болж, 2008 оны 11 сарын 07-ны өдөр хүү Б.******* төрсөн болох нь хүүхдийн төрсний гэрчилгээ, гэрлэлтийн гэрчилгээ, зохигчдын тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. /хэргийн 4-6 дугаар тал/

Зохигчид хоорондын таарамжгүй харьцааны улмаас 2013 оноос эхлэн одоо хүртэл тусдаа амьдарч байгаа, хэн аль нь цаашид эвлэрэн хамтран амьдрах боломжгүй, гэрлэлтээ цуцлуулахыг зохигчид хүлээн зөвшөөрч байгаа, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрч маргаагүй, хэн аль нь өөр өөрсдийн тусдаа гэр бүл хүүхэдтэй болсон, цаашид гэр бүлийн хамтын амьдралаа хэвийн үргэлжлүүлэх боломжгүй байдалд хүрсэн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж тэднийг дахин эвлэрүүлэх арга хэмжээ авалгүйгээр гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.

Иймд зохигчдын гэрлэлтийг цуцалж, 2008 оны 11 сарын 07-ны өдөр төрсөн хүү Б.*******ыг эх О.*******гийн асрамжид үлдээж, эцэг Н.*******гээс сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.

Зохигчид эд хөрөнгийн маргаангүй гэснийг тайлбарлах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, мөн хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 60 780 төгрөг гаргуулан улсын орлогод оруулахаар тогтоов.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Боржигон овогт Оюунгэрэлийн *******, Нямууд овогт Нямдоржийн ******* нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2008 оны 11 сарын 07-ны өдөр төрсөн хүү Б.*******ыг эх О.*******гийн асрамжид үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр 40.1.2 дахь хэсэгт зааснаар 2008 оны 11 сарын 07-ны өдөр төрсөн хүү Б.*******ыг 11-16 /суралцаж байгаа бол 18/ нас хүртэл тус бүр тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Н.*******гээс сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

4. Зохигчид эд хөрөнгийн маргаангүй болохыг дурьдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, мөн хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 60 780 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.

6. Шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор шийдвэрийн хувийг гэрлэлтийг бүртгэсэн Иргэний Гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслахт даалгасугай.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОЮУНТУУЛ