Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 2024/ШЦТ/263

 

 

 

 

 

 

 

  2024       06        11                                            2024/ШЦТ/263

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.А даргалж

 

Нарийн бичгийн дарга Д.У

Улсын яллагч Н.Д

Шүүгдэгч Б.О, Ш.Д нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.О, Ш.Д нарт холбогдох эрүүгийн 2425000000275 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт.

 

1. Б.О

2. Ш.Д

Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар.

 

1. Шүүгдэгч Б.О нь 2024 оны 03 дугаар сарын 27-ны шөнө 02 цагийн орчим Орхон аймгийн Баян-Өндөр сумын Дэнж багийн нутаг дэвсгэр баруун дэнжийн **** тоот Б.Л-н гэрт хохирогч Ш.Д-г гадаа такси хүлээлгээд гарч ирэхгүй удлаа гэсэн шалтгаанаар гараараа нүүр, гар, хэсэгт нь цохиж, хөлөөрөө хөл, гуя, өгзөгт өшиглөн эрүүл мэндэд нь “нүүрэнд амны баруун талд, хоёр гарын бугалга, баруун гарын шуу, хоёр хөлийн гуя, зүүн өгзөг, зүүн хөлийн шилбэнд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

2. Шүүгдэгч Ш.Д нь 2024 оны 03 дугаар сарын 27-ны шөнө 02 цагийн орчим Орхон аймгийн Баян-Өндөр сумын Дэнж багийн нутаг дэвсгэр баруун дэнжийн **** тоот Б.Л-н хохирогч Б.О-г намайг цохидог хэн бэ гэж уурлан ширээн дээрээс аяга авч шидэж нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь “духны баруун хэсэгт шарх, цээж, нуруу, баруун гарын тохойнд зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.О, Ш.Д нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.О мэдүүлэхдээ “Мэдүүлэг өгөхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Өөр хэлэх зүйлгүй” гэв.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Ш.Д мэдүүлэхдээ “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирогч Б.О мэдүүлэхдээ “Нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй” гэв.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирогч Ш.Д мэдүүлэхдээ “Гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэв.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

1. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд. /хх-ийн 17-19-р тал/

2. Хохирогч Б.О-н “2024 оны 03 дугаар сарын 26-ны өдөр гэр бүлийн найзууд болох Л , түүний эхнэр Б  нарын гэр болох Орхон аймгийн Баян-Өндөр сум, Дэнж баг, баруун дэнжийн **** тоотод очсон. Л  нь Орос яваад ирсэн, байшингаа зассан гээд архи гаргаж ирсэн. Эхнэр бид хоёр ч гэсэн архинаас уусан. Шөнө 02 цагийн үед би гэртээ харих гээд дуудлагын такси дуудаж ирүүлсэн. Эхнэр Д-г  явах уу гэж хэлээд Л ийн байшингаас түрүүлж гарч таксины хажууд хүлээж байгаад эргэж ороод Д-д  хандаж явмаар байна, такси хүлээгээд байна гэхэд Д , Б  хоёр юм яриад салахгүй байсан. Дуудлагын такси ойролцоогоор 20 орчим минут хүлээж байгаад явсан. Би Д-д  хандаж дуудлагын такси хүлээж байгаад явлаа гэж хэлснээс болж хоорондоо маргалдахад Д  над руу дайрсан. Би Д-г  өөрөөсөө холдуулах гээд гараас нь барьж түлхэж хоорондоо зодолдсон. Д  нь ширээн дээр байсан аяга, таваг зэргийг аваад над руу шидсэн. Шидсэн аяга нь миний духны баруун хэсгийг цохиж, цус гарсан. Би уурандаа Д-г ийн гар, гуя хэсэгт 2-3 удаа гараараа цохисон. Энэ үед цагдаад Б  дуудлага өгсөн. Цагдаа нар ирээд намайг эмнэлэгт хүргэж өгсөн. Д  бид хоёр хоорондоо зодолдсон. Л , Б  нар зодоонд оролцоогүй, салгаж байсан. Бид дөрвөөс өөр хүн байгаагүй, духны баруун хэсэг шалбарч 2 оёо тавиулсан, цээж, нуруу, баруун гарын тохой хэсэгт маажуулсан. Одоо биеийн байдал зүгээр байгаа” гэх мэдүүлэг. /хх-ийн 22-р тал/

3. Хохирогч Ш.Д-г ийн “2024 оны 03 дугаар сарын 26-ны орой нөхөр О  бид хоёрын гэр бүлийн найзууд болох Л , Б  нар гэртээ урьсан. Нөхөр бид хоёр Л ийн гэрт очиход ширээ засчихсан, байшиндаа засвар хийсэн гээд архи гаргаж ирсэн. Бид 4 архи ууж, хоорондоо юм ярьж сууж байгаад шөнийн 02 цагийн орчимд нөхөр бид хоёр гэртээ харих гээд дуудлагын такси дуудсан. Такси ирээд нөхөр О  түрүүлээд гарсан. Би Б тай юм яриад сууж байхад нөхөр О  нь гаднаас орж ирээд “такси хүлээлгээд мөнгө үрээд байх юм” гэж хэлээд уурласан. Үүнээс шалтгаалж О  бид хоёр хэрэлдээд зодолдсон. Би уурандаа ширээн дээр байсан аяга, таваг зэргийг О  руу шидсэн. Миний шидсэн аяга О ын духны баруун хэсгийг оносны улмаас цус гарсан. О  нь уурлаж миний гар, хөл, гуя, өгзөг хэсэг рүү гараараа цохиж, өшиглөсөн. Л , Б  нар бид хоёрыг салгах гэж оролдож байснаас зодоонд оролцоогүй. Б  цагдаад дуудлага өгсөн. Дуудлагаар ирсэн цагдаа нар бид нарыг машиндаа суулгаад О ыг эмнэлэгт хүргэж өгсөн. Миний биеийн байдал зүгээр болсон тухайн үедээ миний нүүр хоёр гарын бугалга, шуу хөл, өгзөг хөхөрсөн байсан” гэх мэдүүлэг. /хх-ийн 25-р тал/

4. Гэрч Э.Б гийн “2024 оны 03 дугаар сарын 26-ны өдөр манай гэрт нөхөр Б.Л , найз Б.О, Ш.Д нарын хамт уулзаж, хоол хийж идээд архи уусан. Ойролцоогоор 0.5 литрийн 4 шил архи уусан. Шөнө дунд Б.О эхнэртээ хандаж такси дуудаад гэртээ харих уу гэж хэлээд дуудлагын такси дуудсан. Манай хашааны гадна дуудсан такси нь ирэхэд О  түрүүлээд гарсан. Д  надтай юм яриад сууж байхад О  гаднаас орж ирээд “чи ямар удаан юм бэ, такси хүлээгээд мөнгө яваад байна” гэж хэлснээс болж хоорондоо маргалдсан. Улмаар О  нь эхнэр Д-г ийн нүүрэн тус газарт нь гараараа алгадаж унагаасан. Тухайн үед манай нөхөр Л  бие засах гээд байшингаас гарчихсан байсан. Би О ыг салгах гээд очиход намайг түлхсэн, Д  газраас босож ирээд “чи намайг цохидог хэн бэ” гэж хэлээд О ын хувцаснаас зуурч, хүзүү, гэдэс хэсгийг нь хумсаараа урсан, мөн өмсөж явсан фудволкыг нь урчихсан. О  нь Д-г  хойш нь түлхсэн чинь Д  толгойн ар талаар хана савсан. Д  ширээн дээр байсан аяга таваг гэх мэт бүх зүйлийг О  руу шидсэн. Энэ үед О ын толгойноос цус гарч эхэлсэн. Гаднаас нөхөр Л  орж ирээд тэр хоёрыг салгаж, би цагдаад дуудлага өгсөн” гэх мэдүүлэг. /хх-ийн 27-р тал/

5. Гэрч Б.Л-н “Би нэлээн архи уучихсан байсан болохоор байшингаас гарч нойлын хажууд очиж бөөлжиж байгаад эргээд гэртээ ороход О ын толгойноос цус гарчихсан, түүний эхнэр Д  нь манай ширээн дээр байсан бүх аяга, таваг зэргийг О  руу шидээд хагалчихсан байсан. Би эхнэртээ хандаж цагдаад дуудлага өгчих гэж хэлээд О , Д  нарыг дахиж зодолдохоос сэргийлж салгасан. Удалгүй цагдаа нар ирээд О ын толгойноос цус гарч байсан болохоор эмнэлэг рүү авч явсан. О , Д  нар манай байшинд хоорондоо зодолдсон, эхнэр бид хоёр уг зодоонд оролцоогүй, харин ч салгасан. Би Д-г  анзаарч хараагүй болохоор юу нь гэмтсэн талаар мэдэхгүй байна. 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдөр О , Д  нартай уулзахад хоорондоо эвлэрчихсэн, нэг нэгэндээ гомдол, саналгүй, цагдаагаас дуудахгүй байх гэж ярьж байсан” гэх мэдүүлэг. /хх-ийн 29-р тал/

6. Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 351 дугаартай “Б.О-н биед духны баруун хэсэгт шарх, цээж, нуруу, баруун гарын тохойнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Духны баруун хэсэгт үүссэн шарх нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цээж, нуруу, баруун гарын тохойн үений гадна хэсэгт зулгаралт нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүссэн байхаар байна” гэх дүгнэлт. /хх-ийн 32-33-р тал/

7. Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 352 дугаартай “Ш.Д-г ийн биед нүүрэнд амны баруун талд, хоёр гарын бугалга, баруун гарын шуу, хоёр хөлийн гуя, зүүн өгзөг, зүүн хөлийн шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1- д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Уг гэмтэл нь нэг цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүссэн байхаар байна” гэх дүгнэлт. /хх-ийн 38-39-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн санал дүгнэлт:

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Н.Д дүгнэлтдээ “Шүүгдэгч Б.О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 03 дугаар сарын 27-ны шөнө 02 цагийн орчим Орхон аймгийн Баян-Өндөр сумын Дэнж багийн нутаг дэвсгэр баруун дэнжийн **** тоот Б.Л-н гэрт гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч хохирогч Ш.Д-г гадаа такси хүлээлгээд гарч ирэхгүй удлаа гэсэн шалтгаанаар гараараа нүүр, гар, хэсэгт нь цохиж, хөлөөрөө хөл, гуя, өгзөгт өшиглөн эрүүл мэндэд нь “нүүрэнд амны баруун талд, хоёр гарын бугалга, баруун гарын шуу, хоёр хөлийн гуя, зүүн өгзөг, зүүн хөлийн шилбэнд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, шүүгдэгч Ш.Д нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 03 дугаар сарын 27-ны шөнө 02 цагийн орчим Орхон аймгийн Баян-Өндөр сумын Дэнж багийн нутаг дэвсгэр баруун дэнжийн **** тоот Б.Л-н гэрт гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч хохирогч Б.О-г намайг цохидог хэн бэ гэж уурлан ширээн дээрээс аяга авч шидэж нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь “духны баруун хэсэгт шарх, цээж, нуруу, баруун гарын тохойнд зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгч нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Иймд шүүгдэгч нарыг тус бүр 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулж, 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна гэв.

Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

 

1. Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэл, хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд, хохирогч Б.О-н “Д  нь ширээн дээр байсан аяга, таваг зэргийг аваад над руу шидсэн. Шидсэн аяга нь миний духны баруун хэсгийг цохиж, цус гарсан. Би уурандаа Д-г ийн гар, гуя хэсэгт 2-3 удаа гараараа цохисон” гэх мэдүүлэг, хохирогч Ш.Д-г ийн “Би уурандаа ширээн дээр байсан аяга, таваг зэргийг О  руу шидсэн. Миний шидсэн аяга О ын духны баруун хэсгийг оносны улмаас цус гарсан. О  нь уурлаж миний гар, хөл, гуя, өгзөг хэсэг рүү гараараа цохиж, өшиглөсөн” гэх мэдүүлэг, гэрч Э.Б гийн “О  нь эхнэр Д-г ийн нүүрэн тус газарт нь гараараа алгадаж унагаасан. Д  газраас босож ирээд “чи намайг цохидог хэн бэ” гэж хэлээд О ын хувцаснаас зуурч, хүзүү, гэдэс хэсгийг нь хумсаараа урсан, мөн өмсөж явсан фудволкыг нь урчихсан. О  нь Д-г  хойш нь түлхсэн чинь Д  толгойн ар талаар хана савсан. Д  ширээн дээр байсан аяга таваг гэх мэт бүх зүйлийг О  руу шидсэн. Энэ үед О ын толгойноос цус гарч эхэлсэн” гэх мэдүүлэг, гэрч Б.Л-н “О ын толгойноос цус гарчихсан, түүний эхнэр Д  нь манай ширээн дээр байсан бүх аяга, таваг зэргийг О  руу шидээд хагалчихсан байсан” гэх мэдүүлэг, Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 351 дугаартай дүгнэлт, Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 352 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Б.О нь 2024 оны 03 дугаар сарын 27-ны шөнө 02 цагийн орчим Орхон аймгийн Баян-Өндөр сумын Дэнж багийн нутаг дэвсгэр баруун дэнжийн **** тоот Б.Л-н гэрт хохирогч Ш.Д тай маргалдаж, гараараа нүүр, гар, хэсэгт нь цохиж, хөлөөрөө хөл, гуя, өгзөгт өшиглөн эрүүл мэндэд нь “нүүрэнд амны баруун талд, хоёр гарын бугалга, баруун гарын шуу, хоёр хөлийн гуя, зүүн өгзөг, зүүн хөлийн шилбэнд цус хуралт” бүхий хөнгөн хохирол учруулсан, шүүгдэгч Ш.Д нь 2024 оны 03 дугаар сарын 27-ны шөнө 02 цагийн орчим Орхон аймгийн Баян-Өндөр сумын Дэнж багийн нутаг дэвсгэр баруун дэнжийн **** тоот Б.Л-н гэрт хохирогч Б.О тай маргалдаж, аяга авч шидэн нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь “духны баруун хэсэгт шарх, цээж, нуруу, баруун гарын тохойнд зулгаралт” бүхий хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

            Шүүгдэгч Б.О нь хүний эрүүл мэндэд санаатайгаар халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг, шүүгдэгч Ш.Д нь хүний эрүүл мэндэд санаатайгаар халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

            Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.О, Ш.Д нарыг яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгч нарын гэм буруу нотлогдсон байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

            Гэмт хэргийн улмаас хохирогч Б.О-н эрүүл мэндэд духны баруун хэсэгт шарх, цээж, нуруу, баруун гарын тохойнд зулгаралт бүхий хөнгөн хохирол, хохирогч Ш.Д-г ийн эрүүл мэндэд нүүрэнд амны баруун талд, хоёр гарын бугалга, баруун гарын шуу, хоёр хөлийн гуя, зүүн өгзөг, зүүн хөлийн шилбэнд цус хуралт бүхий хөнгөн хохирол тус тус учирсан бөгөөд хохирогч нар гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байна.

 

            2. Эрүүгийн хариуцлага, хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдлын талаар:

            Шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял шийтгэлийг хөнгөрүүлэх болон, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршиг, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

            Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.О, Ш.Д нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

 

            Шүүгдэгч Б.О, Ш.Д нарт оногдуулсан торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг биелүүлэхийг Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ш овгийн Б-гийн О ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Н овгийн Ш-ын Д-г  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Ш.Д-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.О, Ш.Д нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О, Ш.Д нарт оногдуулсан 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг биелүүлэхгүй бол биелэгдээгүй ялын 15 нэгжийг хорих ялын нэг хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулсугай.

 

5. Шүүгдэгч Б.О, Ш.Д нарт оногдуулсан торгох ялыг биелүүлэхийг Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ц.А