Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 102/ШШ2021/03142

 

 

 

 

2021 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 102/ШШ2021/03142

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Гүн овогт Даваадоржийн *******, Боржигон овогт Нэргүйн ******* нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар ******* оны 5 сарын 23-ны өдөр төрсөн ******* Ү.*******, ******* оны 02 сарын 19-ний өдөр төрсөн ******* Ү.******* нарыг эх Д.*******ийн асрамжид үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 40.1.1, 40 дүгээр 40.1.2 дахь хэсэгт зааснаар ******* оны 02 сарын 19-ний өдөр төрсөн, 6 настай ******* Ү.*******ийг 11 нас хүртэл амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, ******* оны 02 сарын 19-ний өдөр төрсөн, 6 настай ******* Ү.*******, ******* оны 5 сарын 23-ны өдөр төрсөн, 12 настай ******* Ү.******* нарыг 11-16 нас /суралцаж байгаа бол 18нас/ хүртэл тус бүр тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Н.*******аас сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

4. Зохигчид эд хөрөнгийн маргаангүй болохыг дурьдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, мөн хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 83 695 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.

6. Шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор шийдвэрийн хувийг гэрлэлтийг бүртгэсэн Иргэний Гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслахт даалгасугай.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОЮУНТУУЛ