| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэвээнлхазалын Алтангадас |
| Хэргийн индекс | 171/2024/0231/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/273 |
| Огноо | 2024-06-13 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Ц.Лхамсүрэн |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 06 сарын 13 өдөр
Дугаар 2024/ШЦТ/273
2024 06 13 2024/ШЦТ/273
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.А даргалж
Нарийн бичгийн дарга Д.У
Улсын яллагч Ц.Л
Насанд хүрээгүй хохирогч Д.Ө
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Д
Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Бямбажав, Д.Н
Шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Л.Н, Л.Х, Г.Н
Өсвөр насны шүүгдэгч А.А, Л.Б, Т.Бнарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн өсвөр насны А.А, Л.Б, Т.Бнарт холбогдох эрүүгийн 2425000000170 дугаартай хэргийг тус шүүхийн 107 тоот танхимд хаалттай хянан хэлэлцэв.
Өсвөр насны шүүгдэгч нарын биеийн байцаалт.
1. А.А
2. Т.Б
3. Л.Б
Өсвөр насны шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар.
Өсвөр насны яллагдагч А.А нь өсвөр насны Т.Б, Л.Б нартай үйлдлээрээ нэгдэж бүлэглэн 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот багийн нутаг дэвсгэрт 6-17 дугаар байрны гадаа насанд хүрээгүй хохирогч Д.Ө-г“Н.М-гзодсон” гэсэн шалтгаанаар өшиглөж унагаан гэдэс рүү нь цохиж, зодон эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
Өсвөр насны яллагдагч Т.Бнь өсвөр насны А.А, Л.Б нартай үйлдлээрээ нэгдэж бүлэглэн 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот багийн нутаг дэвсгэрт 6-17 дугаар байрны гадаа насанд хүрээгүй хохирогч Д.Ө-г“Н.М-гзодсон” гэсэн шалтгаанаар нүүр лүү нь 2-3 удаа цохиж, гэдэс рүү нь өшиглөн зодож, эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
Өсвөр насны яллагдагч Л.Б нь өсвөр насны А.А, Т.Бнартай үйлдлээрээ нэгдэж бүлэглэн 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот багийн нутаг дэвсгэрт 6-17 дугаар байрны гадаа насанд хүрээгүй хохирогч Д.Ө-ггүйж байхад нь барьж аван нүүр лүү цохиж, зодон эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Орхон аймгийн Прокурорын газраас өсвөр насны шүүгдэгч А.А, Л.Б, Т.Бнарыг бүлэглэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч А.А мэдүүлэхдээ “гэм буруугаа ойлгож байна М-г зодсон гэхээр уулзах гэж сургууль дээр очсон. Тэдгээр хүүхдүүд хүрээд ир гээд өдөөд байсан” гэв.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч Л.Б мэдүүлэхдээ “гэм буруугаа ойлгож байна” гэв.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч Т.Б мэдүүлэхдээ “гэм буруугаа ойлгож байна. А нар наад хүүхдээ бариад ав гэхээр татаж зогсоосон” гэв.
Өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Л.Б“хэлэх зүйлгүй” гэв.
Өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Л.Х“хэлэх зүйлгүй” гэв.
Өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Г.Наранцэцэг “хэлэх зүйлгүй” гэв.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт насанд хүрээгүй хохирогч Д.Өмэдүүлэхдээ “намайг сургуулийн нойлд ороход Б М-г цохиж байсан. Хичээл тараад Б-тэй хамт харих гэж байхад эдгээр хүүхдүд ирэхэд Б зугтаарай гэхээр бид нар зугтсан чинь намайг татаж унагаад зодсон” гэв.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Д мэдүүлэхдээ “Эдгээр хүүхдүүд олон насны зөрүүтэй бага хүүхдийг ямарч буруугүй байхад нь зодож гэмтээсэн. Хажуугаар нь явж байсан хүмүүс салгаагүй бол юу болохыг хэлж мэдэхгүй байна. Хүүхэд маань маш их зодуулсан цустайгаа холилдсон байсан. 16 нас хүрэхээр нь хамрын хагалгаанд орно гэсэн. Гомдолтой байна” гэв.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:
1. Насан хүрээгүй хохирогч Д.Ө-н “2024 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Согоот багт байх Ерөнхий боловсролын 14-р сургууль дээр хичээлдээ сууж байгаад завсарлагаан болоод бие засах өрөө рүү ороход 8а ангийн сурагч М гэдсээ дараад бөхийсөн байдалтай байсан. Э, С хоёр М-н хажууд зогсож байсан. М болъё гэж хэн нэгэнд хэлж байсан. Цаана нь манай ангийн Б чи бага өднө шүү гэж М-д хэлсэн. Би тэр хоёрыг маргасан юм байна гэж ойлгосон. Орой 18 цаг 50 минутын үед хичээл тараад Б, Д, Сугар, А бид тав сургуулийн арын талбай дээр явж байхад М тэнд бид тавтай таарсан Б нь М чи яах гээд байгаа юм гэж хэлсэн. М урдаас нь чи манай ах нарыг ирэхээр нь тэд нарын урдаас орилоорой гэж хэлсэн. Б ах нар чинь аль сургуулийнх юм гэхэд Эрдэнэтийнх биш гэсэн тэгсэн 5-8 том ах нар бид нар луу зүглээд ирж байгаа харагдсан. Ирэх замдаа бид тав руу шүгэлдээд байсан. Бид тав тавуулаа өөр өөр зүгт зугтаасан. Гүйж байхад хар өнгийн хувцастай ах намайг татаад зогсоосон. Хажуугаас намайг нэг ах газар унагааж, нүүр лүү хамар хэсэг рүү бээлийтэй гараараа гурваас таван удаа цохиж, гэдэс рүү өшиглөж, дүү яасан гэнэ гээд миний малгайнаас нэг ах татсан. Би М зодоогүй гэж тэд нарт хэлсэн. Тэр үед өөр нэг ах миний хамар хэсэг рүү гараараа цохисон. Танихгүй хоёр эгч бид нарыг больцгоо гэсэн. намхан биетэй, бор өнгийн цамцтай танихгүй ах сургуулийн зүгээс ирснээ маргааш М зодсон хүүхдийг гаргаж ирнэ шүү, би маргааш сургууль дээр чинь ирнэ гээд яваад өгсөн. Танихгүй ах, эгч хоёр намайг эмнэлэг дээр буулгаад үзүүлээрэй гээд яваад өгсөн. Би аав Д руу залгаад хүнд зодуулчихлаа гэж хэлсэн. Хар өнгийн цахилгаантай цамцтай, махлаг царайтай ах намайг гүйж байхад барьж аваад нүүр лүү цохисон нь Л.Б, цагаан цамцтай, Т.Бнүүр хэсэгт 2-3 удаа цохиж, гэдэс рүү өшиглөсөн. Ногоон цэнхэр өнгийн үстэй, А.А нь миний гэдэс рүү цохиж, чи маргааш надад манай дүүг зодсон хүүхдийг олж өгнө шүү гэж хэлсэн. Харанхуй болж байсан учраас тухайн гурван хүнээс өөр хүн байсан үгүйг сайн мэдэхгүй байна. гурван хүн намайг зодсон гэдгийг мэдэж байна” гэх мэдүүлэг. /хх-ийн 20-21, 23 дугаар хуудас/
2. Насанд хүрээгүй гэрч Н.М-н “14-р сургууль дээр бие засах өрөөнд найз С, Э нарын хамт байхад гаднаас Д, А, Х, Ө нар орж ирсэн. Тэгснээ Б нь сүүлд орж ирснээ намайг мөрлөсөн. Д, Х хоёр хаалган дээр зогсоод Б намайг зодсон. Миний нүүр лүү алгадаад, нүд харанхуйлаад доошоо тонгойход намайг элэгдсэн. Доош унахад дээрээс дэвсээд гэдэс рүү өшиглөсөн. Тэгснээ Б та нар атмаануудаа ингэж ярьж болохгүй шүү гэж хэлсэн. Нөгөө хэд нь инээлдээд гараад явсан орой хичээл тараад явж байхад Т, Т нар таараад 8в ангийнхан чамайг байж байгаарай гэж байна гэж хэлээд яваад өгсөн. Манай найз С айгаад байна гэхээр нь гэр лүү нь дөхүүлж өгөх гээд Э бид хоёр явж байсан. 8в ангийн 8-9 хүүхэд бид нар дээр гүйж ирсэн. Б, Д нар нь ах нараа дуудсан уу, одоо дахиж зодуулах уу гэсэн. Өдөр нь би таньдаг ах А, Б гэх ах нарт хүүхдэд зодуулсан талаараа хэлэхэд орой хичээл тарахаар яваад очъё гэж хэлж байсан. А, Б нар зодох гэж ирээгүй, загнах гэж ирсэн. Нөгөө хэд нь урдаас нь зодолдоно гээд шүгэлдээд байсан. А, Б ах нарыг дөхөж очиход бүгд тал тал тийшээ гүйлдээд яваад өгсөн. Тэрнээс цааш би мэдэхгүй байна” гэх мэдүүлэг. /хх-ийн 25-26 дугаар хуудас/
3. Насанд хүрээгүй гэрч Б.Х-н “4-р цагийн завсарлагааны үеэр эрэгтэйчүүдийн 00-д ороход манай ангийн Б, Д хоёр байсан. Миний араас 8а ангийн М, Э, С гурав орж ирсэн. М Б мөрлөсөн, санаатай, санамсаргүй гэдгийг мэдэхгүй байна. Б уурлаад М аятайхан яваач гэснээ гэдэс рүү нь гараараа нэг удаа цохиж байгаа харагдсан. Би хичээл тараад сургуулиас Б, Д, Ө, А, С нарын хамт гарсан. Сургуулийн зүүн талд байх тоглоомын талбай дээр явж байхад арав гаруй хүмүүс бид нар дээр ирснээ Д эрээн куртиктэй ах, А улаан куртиктэй ах хөл рүү нь цохиж унагаасан. Та нарын хэн нь манай дүүг зодсон бэ гэхээр нь С бид хоёр агаа бид нар биш гэхэд М намайг зодсон хүүхдүүд цаашаа гүйчихлээ гэхэд Б Ө хоёр гүйж яваа харагдсан. Араас нь тухайн хүмүүс гүйлдээд явсан. Тэгээд цааш нь юу болсон талаар мэдэхгүй байна” гэх мэдүүлэг. /хх-ийн 30-31 дүгээр хуудас/
4. Насанд хүрээгүй гэрч Б.Э-н “3 давхрын 00-д бие засаад гарч ирэхэд 8в ангийн Б М-н мөрөнд санаандгүй хүртэл манай найзыг заамдаж авч зүүн гараараа нүүр лүү нь алгадаад газар унагаасан. Газар унасан хойно нуруулуу нь өшиглөөд байсан” гэх мэдүүлэг. /хх-ийн 33 дугаар хуудас/
5. Насанд хүрээгүй гэрч Э.Б-н “Би Д, А, С, Ө, М нарын хамт Согоот баг **** дугаар байрны ойролцоо харих гээд явж байсан. Тэгтэл М, Э, С нар байж байгаарай гэсэн. Тэгсэн ах нар нь олуулаа ирэхээр нь би найзуудыгаа зугтаарай гээд Ө бид хоёр зугтаасан. Эргээд харахад Ө баригдчихсан газар унаж байгаа харагдсан” гэх мэдүүлэг. /хх-ийн 37 дугаар хуудас/
6. Орхон аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн “2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 221 дугаартай “Д.Ө-н биед хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт. /хх-ийн 41-42 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч, өмгөөлөгч нарын санал дүгнэлт
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Ц.Л дүгнэлтдээ “өсвөр насны шүүгдэгч А.А, Л.Б, Т.Бнар нь 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот багийн нутаг дэвсгэрт 6-17 дугаар байрны гадаа насанд хүрээгүй хохирогч Д.Ө-гбүлэглэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдоож байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1, 8.7 дугаар зүйлийг журамлан тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч нарт ял оногдуулахыг тэнсэж, 1 жилийн хугацагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Б дүгнэлтдээ “Өсвөр насны шүүгдэгч нарын гэм буруу, хуулийн зйүлчлэлийн талаар мэтгэлцэхгүй. Хүлээн зөвшөөрч байна. Шүүгдэгч нар нь насанд хүрээгүй, анх удаа гэмт хэрэг холбогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлыг төлсөн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Н дүгнэлтдээ “Шүүгдэгч нарын гэм буруу, хуулийн зйүлчлэлийн талаар мэтгэлцэхгүй. Шүүгдэгч нар нь насанд хүрээгүй, анх удаа гэмт хэрэг холбогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлыг төлсөн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү” гэв.
Шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:
1.Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэл, хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:
Шүүх хавтаст хэрэгт авагдсан насан хүрээгүй хохирогч Д.Ө-н “Гүйж байхад хар өнгийн хувцастай ах намайг татаад зогсоосон. Хажуугаас намайг нэг ах газар унагааж, нүүр лүү хамар хэсэг рүү бээлийтэй гараараа гурваас таван удаа цохиж, гэдэс рүү өшиглөж, дүү яасан гэнэ гээд миний малгайнаас нэг ах татсан. Тэр үед өөр нэг ах миний хамар хэсэг рүү гараараа цохисон. Хар өнгийн цахилгаантай цамцтай, махлаг царайтай ах намайг гүйж байхад барьж аваад нүүр лүү цохисон нь Л.Б, цагаан цамцтай, Т.Б нүүр хэсэгт 2-3 удаа цохиж, гэдэс рүү өшиглөсөн. Ногоон цэнхэр өнгийн үстэй, А.А нь миний гэдэс рүү цохиж, чи маргааш надад манай дүүг зодсон хүүхдийг олж өгнө шүү гэж хэлсэн” гэх мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч Н.М-н “А, Б ах нарыг дөхөж очиход бүгд тал тал тийшээ гүйлдээд яваад өгсөн. Тэрнээс цааш би мэдэхгүй байна” гэх мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч Б.Х-н “М намайг зодсон хүүхдүүд цаашаа гүйчихлээ гэхэд Б, Ө хоёр гүйж яваа харагдсан. Араас нь тухайн хүмүүс гүйлдээд явсан. Тэгээд цааш нь юу болсон талаар мэдэхгүй байна” гэх мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч Б.Э-н “Б М-н мөрөнд санаандгүй хүртэл манай найзыг заамдаж авч зүүн гараараа нүүр лүү нь алгадаад газар унагаасан. Газар унасан хойно нуруулуу нь өшиглөөд байсан” гэх мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч Э.Б-н “Эргээд харахад Ө баригдчихсан газар унаж байгаа харагдсан” гэх мэдүүлэг, Орхон аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 221 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад өсвөр насны яллагдагч А.А Т.Б, Л.Б нар нь 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот багийн нутаг дэвсгэрт 6-17 дугаар байрны гадаа насанд хүрээгүй хохирогч Д.Ө-г“Н.М-г зодсон” гэсэн шалтгаанаар татаж унаган нүүр, гэдэс рүү нь цохих, өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Өсвөр насны шүүгдэгч А.А, Л.Б, Т.Бнар нь үйлдээрээ санаатай нэгдэж, бусдыг бүлэглэн зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч Д.Ө-н эрүүл мэндэд хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учирсан бөгөөд насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Д хохирогчийн эмчилгээний зардал 228 500 төгрөг нэхэмжилсэн, мөн хохирогч 16 насанд хүрсний дараа хамрын хагалгаанд орох учир зардлыг нэхэмжлэнэ гэсэн байна. Өсвөр насны шүүгдэгч нарын хууль ёсный төлөөлөгч нар 228 500 төгрөгийн хохирлыг шүүх хуралдааны явцад төлж барагдуулсан байна. Насанд хүрээгүй хохирогчийн хамрын хагалгааны зардлыг шүүх хуралдааны явцад тодорхойлох боломжгүй тул хэлэлцэлгүй орхиж нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдав.
Орхон аймгийн Прокурорын газраас өсвөр насны шүүгдэгч А.А, Л.Б, Т.Бнарыг яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгч нарын гэм буруу нотлогдсон байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.
2. Эрүүгийн хариуцлага, хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдлын талаар:
Өсвөр насны шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял шийтгэлийг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан өсвөр насны шүүгдэгч А.А, Л.Б, Т.Бнар ял оногдуулахгүйгээр тэнсэж, тодорхой хугацаагаар албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэв.
Өсвөр насны шүүгдэгч А.А, Л.Б, Т.Бнарт авсан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэхийг Орхон аймгийн хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын газарт, хяналт тавихыг Орхон аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгаж, өсвөр насны шүүгдэгч нар нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсан хугацаанд санаатай гэмт хэрэгт үйлдсэн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулах нь зүйтэй.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, өсвөр насны шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, өсвөр насны шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Өсвөр насны шүүгдэгч Б овгийн А-н А, өсвөр насны шүүгдэгч Т овгийн Т Б, өсвөр насны шүүгдэгч Хүрд овгийн Л-н Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бүлэглэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 3, 8.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч А.А, Л.Б, Т.Б нарт ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
3. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол өсвөр насны шүүгдэгч А.А, Л.Б, Т.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5, 8.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч А.А, Л.Б, Т.Б нарт авсан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэхийг Орхон аймгийн хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын газарт, хяналт тавихыг Орхон аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгаж, өсвөр насны шүүгдэгч нар нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсан хугацаанд санаатай гэмт хэрэгт үйлдсэн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, өсвөр насны шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нар цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.Ац