Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 66

 

                                               

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Дорноговь аймаг сум дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг шүүгч Д.Адъяасүрэн даргалж,          

Нарийн бичгийн дарга Э.Уранбилэг

Улсын яллагчаар хяналтын прокурор  Ө.Мөнхнавч

нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татах тогтоол үйлдсэнийг баталж ирүүлсэн Ш.Ат холбогдох эрүүгийн...тоот хэргийг 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Ш.А

 

Шүүгдэгч Ш.А нь Дорноговь аймгийн .... дээр 2017 оны 04 сарын 09-ний өдөр Д.Ттэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж  Д.Тгийн зүүн гар тус газарт боолтны 50/55 түлхүүрээр цохиж бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /прокурорын яллагдагчаар татах тогтоолд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Ш.Аын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би Тгээс чи сая намайг гөлөг гэж хэлсэн үү гэж асуусан чинь тийм тэгээд чи яах юм гэхээр нь би эксковаторын жолоочийн бүхээгрүү буцаж ирээд боолтны түлхүүр аваад түлш түгээдэг машин дээр очиж жолоочийн хаалгыг онгойлгоод Д.Тг айлгах санаатай түлхүүр барьсан гараа далайсан чинь миний өөдөөс хөлөөрөө жийхээр нь сандарсандаа Д.Тгийн зүүн гарын булчин тус газар нь цохьсон тэгээд дахиад далайсан чинь цаад талын хаалгаар гараад зугтахаар нь араас хөөж очиж барьж аваад дахиад зүүн талын хөлнийх нь гуянд цохьсон чинь больё хөгшөөн уучлаарай гэхээр нь больсон гэсэн мэдүүлэг,

Хохирогч Д.Тгийн хэрэг бүртгэлтэнд өгсөн:“...Би 2017 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 10 цагийн үед уурхайн хөрс овоолго дээр түлш түгээж явахад 1200 дугаарын эксковаторын оператор А түлш дуусаж байна гэж богино долгионы холбоогоор хэлсэн. Би богино долгионы холбоогоор Ааас нэг ээлжинд 12 цаг болоогүй байхад 1 тонн 400 литр түлш дуусаад байгаа юмуу гэж асуусан. Тэгэхэд А угаасаа ингэж зарцуулдаг шүү дээ өөр яалгах гээд байгаа юм гэж уурлахаар нь би Ат юм тодруулж байхад ямар сүртэй гөлөг вэ гэж хэлээд богино долгионы холбоогоо хаасан. Тэгээд би түлшний машиныг бариад түгээгч Мын хамт Аын эксковатор дээр очсон. Аын эксковаторын хажууд очоод түлш хийх гээд М машинаас буусан. Түлшний машин дотор сууж байсан чинь А ирээд хаалга онгойлгоод чи намайг богино долгионы холбоогоор гөлөг гэсэн үү гэж надаас асуухаар нь би Ат чиний түлшний нормыг асууж байхад юу гэж уурлаад байгаа юм гэж хэлсэн. Тэгсэн чи намайг гөлөг гэж дуудахгүй шүү гэхээр нь би чамтай хэрэлдээд яахав гээд машины хаалга хаасан. Тэгээд 5 орчим минутын дараа машины зүүн талын толинд харахад А ирж байгаа харагдсан. Тэгээд А хаалга онгойлгоод үгийн зөрүүгүй боолтны түлхүүрээр миний зүүн гар болон нуруулуу цохиод эхэлсэн...” гэсэн мэдүүлэг

   Гэрч С.Мын хэрэг бүртгэлтэнд өгсөн: “...Би 2017 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр 10 цагийн үед ...- ний түлшний нярав Д.Тгийн хамт түлш түгээдэг ... улсын дугаартай Хюндай Маяти-2 маркийн автомашинаар уурхайн хөрс овоолго дээр ажиллаж байгаа эксковаторуудыг түлшээр цэнэглэж явсан. Тухайн үед нярав Д.Т түлш түгээдэг машиныг жолоодож явсан. Тэгээд 5 дугаартай эксковаторыг түлшээр цэнэглээд түлш түгээдэг машины бүхээгт орж ирж суугаад түлшний нярав Д.Тд 1200 дугаартай эксковатор ойрхон байгаа юм чинь түлшээр цэнэглэчээд явъя гэж хэлсэн тэгээд 1200 дугаартай эксковаторын хажууд ирж зогсоод би түлшний хоолойг 1200 дугаартай эксковаторын түлшний банканд холбоод түлш цэнэглээд зогсож байхад 1200 дугаартай эксковаторын оператор Ш.А бууж ирээд сая намайг хэн гөлөг гэж хэлсэн бэ гэж надаас асуухаар нь би мэдэхгүй гэж хэлсэн чинь цаашаа яваад өгсөн. Тэгсэн нэг харсан чинь түлшний нярав Д.Т түлш түгээдэг машины жолоочийн эсрэг талын хаалгаар бууж байгаа харагдсан. Түлш түгээдэг машины урд талаар нь 1200 дугаартай эксковаторын оператор Ш.А тойрон гарч ирж байгаа харагдсан. Түлшний нярав Д.Т 1200 дугаартай эксковаторын оператор Ш.А нарыг хоорондоо зодолдож байхыг хараагүй. Тэр хоёрыг юунаас болж хоорондоо муудсаныг би мэдэхгүй. Намайг 1200 дугаартай эксковаторыг түлшээр цэнэглэж дуусаад бууж ирж ирээд түлшний хоолойг хурааж байсан чинь 1200 дугаартай эксковаторын оператор Ш.А миний хажууд ирж зогсоод Д.Тгээс уучлалт гуйж байсан...” гэсэн мэдүүлэг,

           

Эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол /хх-ийн 1/

Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тогтоол /хх-ийн 2/

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5/

Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 13/

Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тогтоол /хх-ийн 22/

Шинжээчийн дүгнэлт /хх-ийн 23/                                                                                                                      ...........Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 41/

Хялбаршуулсан журмаар шалгасан хэрэгт ял оногдуулах тухай прокурорын санал /хх-ийн 45/ зэргийг шинжлэн судлав.

Эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан гэмт хэргийн нөхцөл байдлын талаар хуульд заасан үндэслэл журмын дагуу буюу нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан, тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хамааралтай гэж шүүх дүгнэсэн болно. 

Шүүгдэгч Ш.А нь Дорноговь аймгийн .... дээр 2017 оны 04 сарын 09-ний өдөр хамт ажиллаж байсан Д.Ттэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж  түүний зүүн гарт нь  боолтны 50/55 түлхүүрээр цохиж бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь гэрч С.Мын хэрэг бүртгэлтэнд өгсөн: ….Намайг 1200 дугаартай эксковаторыг түлшээр цэнэглэж дуусаад бууж  ирээд түлшний хоолойг хурааж байсан чинь 1200 дугаартай эксковаторын оператор Ш.А миний хажууд ирж зогсоод Д.Тгээс уучлалт гуйж байсан...” гэсэн мэдүүлэг, хохирогч Д.Тгийн хэрэг бүртгэлтэнд өгсөн: “...5 орчим минутын дараа машины зүүн талын толинд харахад А ирж байгаа харагдсан. Тэгээд А хаалга онгойлгоод үгийн зөрүүгүй боолтны түлхүүрээр миний зүүн гар болон нуруулуу цохиод эхэлсэн...” гэсэн мэдүүлэг,шинжээчийн :... дугаартай шинжээчийн дүгнэлт зэргээр тогтоогдож байна.

Шүүгдэгч Ш.А нь уг үйлдлийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн, үйлдсэн хэргийн гэм буруу нь тогтоогдсон, Дорноговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгчид ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзэв.

     Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг боолтны түлхүүр нь шүүгдэгчийн ажил албандаа ашигладаг хэрэгцээт эд байх тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгохоор шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294-298-р зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Ш.Аын бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар шүүгдэгч Ш.Ат хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1200000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 47 дугаар зүйлийн 47.3-т зааснаар шүүгдэгч нь оргох ялаас ноцтойгоор зайлсхийвэл уг ялын хэмжээнээс хамааруулан торгох ялыг 3 жил хүртэл хугацаагаар хорих ялаар сольж болохыг анхааруулсугай.

4.Шүүгдэгч Ш.А нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүхэд иргэний бичиг баримт хураагдан ирээгүй болохыг дурдсугай.

5.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 50/55 боолтны түлхүүрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчид буцаан олгосугай.

6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.Ат авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай. Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч уг тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй. ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АДЪЯАСҮРЭН