Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 66

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                               

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 Дорноговь аймаг сум дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг шүүгч Д.Адъяасүрэн даргалж,

           

Нарийн бичгийн дарга Э.Уранбилэг

Улсын яллагчаар хяналтын прокурор  Ө.Мөнхнавч

нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татах тогтоол үйлдсэнийг баталж ирүүлсэн Ончууд овогт Шархүүгийн Анхбаярт холбогдох эрүүгийн 201710010120 тоот хэргийг 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, Сэлэнгэ аймаг, Мандал суманд 1990 оны 04 сарын 23-ны өдөр төрсөн. 27 настай, эрэгтэй, яс үндэс халх, ам бүл 4 ээж, ах, дүүгийн хамт амьдардаг, бүрэн бус дунд боловсролтой, хүнд машин механизмийн оператор мэргэжилтэй, Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3 дугаар баг Үтрэм 1-34 тоотод оршин суудаг, “Хера Экүйпмент” ХХК-ний эксковаторын оператор ажилтай Ончууд овогт Шархүүгийн Анхбаяр /М390042391/

 

Шүүгдэгч Ш.Анхбаяр нь Дорноговь аймгийн Даланжаргалан сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Штайн Коле ХХК-ын Далангийн Уурхайн хөрс овоолго дээр 2017 оны 04 сарын 09-ний өдөр Д.Тэмүүжинтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж  Д.Тэмүүжингийн зүүн гар тус газарт боолтны 50/55 түлхүүрээр цохиж бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /прокурорын яллагдагчаар татах тогтоолд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Ш.Анхбаярын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би Тэмүүжингээс чи сая намайг гөлөг гэж хэлсэн үү гэж асуусан чинь тийм тэгээд чи яах юм гэхээр нь би эксковаторын жолоочийн бүхээгрүү буцаж ирээд боолтны түлхүүр аваад түлш түгээдэг машин дээр очиж жолоочийн хаалгыг онгойлгоод Д.Тэмүүжинг айлгах санаатай түлхүүр барьсан гараа далайсан чинь миний өөдөөс хөлөөрөө жийхээр нь сандарсандаа Д.Тэмүүжингийн зүүн гарын булчин тус газар нь цохьсон тэгээд дахиад далайсан чинь цаад талын хаалгаар гараад зугтахаар нь араас хөөж очиж барьж аваад дахиад зүүн талын хөлнийх нь гуянд цохьсон чинь больё хөгшөөн уучлаарай гэхээр нь больсон гэсэн мэдүүлэг,

Хохирогч Д.Тэмүүжингийн хэрэг бүртгэлтэнд өгсөн:“...Би 2017 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 10 цагийн үед уурхайн хөрс овоолго дээр түлш түгээж явахад 1200 дугаарын эксковаторын оператор Анхбаяр түлш дуусаж байна гэж богино долгионы холбоогоор хэлсэн. Би богино долгионы холбоогоор Анхбаяраас нэг ээлжинд 12 цаг болоогүй байхад 1 тонн 400 литр түлш дуусаад байгаа юмуу гэж асуусан. Тэгэхэд Анхбаяр угаасаа ингэж зарцуулдаг шүү дээ өөр яалгах гээд байгаа юм гэж уурлахаар нь би Анхбаярт юм тодруулж байхад ямар сүртэй гөлөг вэ гэж хэлээд богино долгионы холбоогоо хаасан. Тэгээд би түлшний машиныг бариад түгээгч Мөнхцогтын хамт Анхбаярын эксковатор дээр очсон. Анхбаярын эксковаторын хажууд очоод түлш хийх гээд Мөнхцогт машинаас буусан. Түлшний машин дотор сууж байсан чинь Анхбаяр ирээд хаалга онгойлгоод чи намайг богино долгионы холбоогоор гөлөг гэсэн үү гэж надаас асуухаар нь би Анхбаярт чиний түлшний нормыг асууж байхад юу гэж уурлаад байгаа юм гэж хэлсэн. Тэгсэн чи намайг гөлөг гэж дуудахгүй шүү гэхээр нь би чамтай хэрэлдээд яахав гээд машины хаалга хаасан. Тэгээд 5 орчим минутын дараа машины зүүн талын толинд харахад Анхбаяр ирж байгаа харагдсан. Тэгээд Анхбаяр хаалга онгойлгоод үгийн зөрүүгүй боолтны түлхүүрээр миний зүүн гар болон нуруулуу цохиод эхэлсэн...” гэсэн мэдүүлэг

   Гэрч С.Мөнхцогтын хэрэг бүртгэлтэнд өгсөн: “...Би 2017 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр 10 цагийн үед Штайн Коле ХХК- ний түлшний нярав Д.Тэмүүжингийн хамт түлш түгээдэг 39-55ДАР улсын дугаартай Хюндай Маяти-2 маркийн автомашинаар уурхайн хөрс овоолго дээр ажиллаж байгаа эксковаторуудыг түлшээр цэнэглэж явсан. Тухайн үед нярав Д.Тэмүүжин түлш түгээдэг машиныг жолоодож явсан. Тэгээд 5 дугаартай эксковаторыг түлшээр цэнэглээд түлш түгээдэг машины бүхээгт орж ирж суугаад түлшний нярав Д.Тэмүүжинд 1200 дугаартай эксковатор ойрхон байгаа юм чинь түлшээр цэнэглэчээд явъя гэж хэлсэн тэгээд 1200 дугаартай эксковаторын хажууд ирж зогсоод би түлшний хоолойг 1200 дугаартай эксковаторын түлшний банканд холбоод түлш цэнэглээд зогсож байхад 1200 дугаартай эксковаторын оператор Ш.Анхбаяр бууж ирээд сая намайг хэн гөлөг гэж хэлсэн бэ гэж надаас асуухаар нь би мэдэхгүй гэж хэлсэн чинь цаашаа яваад өгсөн. Тэгсэн нэг харсан чинь түлшний нярав Д.Тэмүүжин түлш түгээдэг машины жолоочийн эсрэг талын хаалгаар бууж байгаа харагдсан. Түлш түгээдэг машины урд талаар нь 1200 дугаартай эксковаторын оператор Ш.Анхбаяр тойрон гарч ирж байгаа харагдсан. Түлшний нярав Д.Тэмүүжин 1200 дугаартай эксковаторын оператор Ш.Анхбаяр нарыг хоорондоо зодолдож байхыг хараагүй. Тэр хоёрыг юунаас болж хоорондоо муудсаныг би мэдэхгүй. Намайг 1200 дугаартай эксковаторыг түлшээр цэнэглэж дуусаад бууж ирж ирээд түлшний хоолойг хурааж байсан чинь 1200 дугаартай эксковаторын оператор Ш.Анхбаяр миний хажууд ирж зогсоод Д.Тэмүүжингээс уучлалт гуйж байсан...” гэсэн мэдүүлэг,

           

Эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол /хх-ийн 1/

Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тогтоол /хх-ийн 2/

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5/

Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 13/

Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тогтоол /хх-ийн 22/

Шинжээчийн дүгнэлт /хх-ийн 23/                                                                                                                      ...........Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 41/

Хялбаршуулсан журмаар шалгасан хэрэгт ял оногдуулах тухай прокурорын санал /хх-ийн 45/ зэргийг шинжлэн судлав.

Эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан гэмт хэргийн нөхцөл байдлын талаар хуульд заасан үндэслэл журмын дагуу буюу нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан, тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хамааралтай гэж шүүх дүгнэсэн болно. 

Шүүгдэгч Ш.Анхбаяр нь Дорноговь аймгийн Даланжаргалан сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Штайн Коле ХХК-ын Далангийн Уурхайн хөрс овоолго дээр 2017 оны 04 сарын 09-ний өдөр хамт ажиллаж байсан Д.Тэмүүжинтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж  түүний зүүн гарт нь  боолтны 50/55 түлхүүрээр цохиж бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь гэрч С.Мөнхцогтын хэрэг бүртгэлтэнд өгсөн: ….Намайг 1200 дугаартай эксковаторыг түлшээр цэнэглэж дуусаад бууж  ирээд түлшний хоолойг хурааж байсан чинь 1200 дугаартай эксковаторын оператор Ш.Анхбаяр миний хажууд ирж зогсоод Д.Тэмүүжингээс уучлалт гуйж байсан...” гэсэн мэдүүлэг, хохирогч Д.Тэмүүжингийн хэрэг бүртгэлтэнд өгсөн: “...5 орчим минутын дараа машины зүүн талын толинд харахад Анхбаяр ирж байгаа харагдсан. Тэгээд Анхбаяр хаалга онгойлгоод үгийн зөрүүгүй боолтны түлхүүрээр миний зүүн гар болон нуруулуу цохиод эхэлсэн...” гэсэн мэдүүлэг,шинжээчийн 448 дугаартай шинжээчийн дүгнэлт зэргээр тогтоогдож байна.

Шүүгдэгч Ш.Анхбаяр нь уг үйлдлийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн, үйлдсэн хэргийн гэм буруу нь тогтоогдсон, Дорноговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгчид ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзэв.

     Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг боолтны түлхүүр нь шүүгдэгчийн ажил албандаа ашигладаг хэрэгцээт эд байх тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгохоор шийдвэрлэв.