Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 08 сарын 13 өдөр

Дугаар 2024/ШЦТ/87

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Цэдэнпэлжээ даргалж,

Нарийн бичгийн дарга М.Э

Улсын яллагч Д.З, О.А,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.О,

Шүүгдэгч Э.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны 1-р танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э овогт Э.А холбогдох эрүүгийн 2220000800089 тоот хэргийг 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1979 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 45 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт амьдрах, Х  аймгийн   сумын 1-р баг,   тоотод оршин суух хаягтай, Т   ХХК-ийн ерөнхий захирал ажилтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Э  овогт Э.А  /РД: /

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Э.А р нь 2018 оны 12 дугаар сараас 2019 оны 06 дугаар сар хүртэлх хугацаанд Дорноговь аймгийн Эрдэнэ сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Хунхат гэх газар тусгай зөвшөөрөлгүйгээр 9.783.99 м3 эзэлхүүнтэй, 0.32 га (3.160.29 м2) газрын хэвлийд хууль бусаар халдаж, ашигт малтмалын олборлолт явуулан, 45.6 тонн жонш олборлож 1,824,000 төгрөг, байгаль орчинд 18,135,814.65 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

2 Гэм буруугийн талаар: Шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцэгч талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Шүүгдэгч Э.А  шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлгээ үнэн зөв өгсөн учир дахин өгөх шаардлагагүй” гэв.

Иргэний нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч С.Б  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “....Би 2023 оны 10 дугаар сарын дунд үеэр орон нутгийн тусгай хамгаалалт авах газрын кординат тогтоох ажлаар явж байхдаа тухайн Хунхат гэх газраар очсон, тухайн газарт кемп байгаа боловч ...эзэнгүй байсан. Тухайн газар тэр чигтээ цооног том том нүхнүүд, овоолсон чулуу шороо байсан ...” гэжээ. /3-р xx-ийн 206-208/

Гэрч Д.З  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Намайг 2018 оны 12 дугаар сард Дундговь аймгийн Хулд суманд жонш олборлох чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан Тавин-Эх ХХК-нд ажиллаж байхад тус компанийн захирал А  надад Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Хунхат гэх газар жоншны уурхайтай болсон, тэр газар очиж техник хэрэгслээ хариуцаад ажилла гэхээр нь би зөвшөөрсөн. Тэгээд 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр би таньдаг хүнтэйгээ зээлийн гэрээ байгуулан 1 экскаватор авч Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Хунхат гэх газарт очсон. Тухайн үед намайг очиход гадуураа харуул хамгаалалттай газарт үйл ажиллагаа явуулж байсан бөгөөд би Баттулга гэх хүнтэй уулзаж жонш олборлох үйл ажиллагаанд оролцсон. Тухайн газарт би 2019 оны 06 дугаар сар гартал ажиллаж Анхбаяраас цалин гэж 2.800.000 төгрөг ...авсан, бусад цалинг өгөөгүй. ...Намайг Хунхат гэх газарт ажиллаж байхад А-н компани нөхөрлөлийн газраасаа хэтрүүлэн жонш олборлосон. ... Энэ талаар надад Мэндээ гэх залуу хэлсэн. Би тухайн үед Хунхатад ухаж байхдаа мэдсэн. Энэ талаар А-т хэлсэн чинь би гэрээтэй хамаагүй олборло гэж хэлсэн. Тухайн үед мэдсэн хэрнээ А  захирал олборло гэхээр нь би ухсан. Олборлосон жоншоо тухайн үед ялгаад шууд Хэнтий аймгийн Бор-Өндөр лүү явуулдаг байсан...” гэжээ. / 1- р хх-ийн 9-11/,

Гэрч Б.Б  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Миний бие 2018 оны 12 дугаар сараас 2019 оны 04 дүгээр сар хүртэл Дорноговь аймгийн Эрдэнэ сумын 1 дүгээр баг Хунхат гэх газарт Аргалын уулын эрдэнэс нөхөрлөлийн менежерээр тухайн үед ажиллаж байсан. Уг нөхөрлөлийг тухайн үед Г  гэх хүн даргаар нь ажиллаж байсан. Манай Аргалын уулын Эрдэнэс нөхөрлөлийн ашиглалтын талбайд манай нөхөрлөлөөс гадна 4 нөхөрлөл хамтарч үйл ажиллагаа явуулж байсан. 2018 оны 10 дугаар сарын сүүлээр Тавин Эх ХХК-ийн захирал А  надад Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Хунхат гэх газарт гэрээгээр жонш олборлоё гэж гуйхаар нь би нөхөрлөлийн ахлагч нар болох Г, М  нарт хэлсэн чинь зөвшөөрсөн. Ингээд 2018 оны 12 дугаар сарын сүүлээр Т  ХХК-ийн захирал А 1 экскаватор, 1 ковш, 1 камаз маркийн тээврийн хэрэгслүүдтэй ирж Аргалын уулын эрдэнэс нөхөрлөлийн ажилчдын байрны зүүн хойд талд байрлах ухагдаагүй шинэ газарт 2019 оны 01 дүгээр сараас эхлэн Анхбаяр жонш ухаж гаргах ажиллагаа эхэлсэн.  Бохироор 600-800 орчим тонн хүдрийн агууламжтай жонш гарсан. Би А т 60 хувийг өгөөд үлдэгдэл 40 хувийг Аргалын уулын эрдэнэс нөхөрлөлд өгдөг байсан. Нөхөн сэргээлтийн ажлыг бид 2 хийж гүйцэтгээгүй. Мөн А , З  нарт зогоон хэтрүүл гэж хэлээгүй. Тусгай зөвшөөрөлтэй талбайн зогсоолыг хэтрүүлсэн бол Т ХХК хариуцлага хүлээх ёстой ....” гэжээ. / 1-р хх-ийн 30-32/,

Гэрч Ц.Гамөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2018-2019 онд Аргалын уулын эрдэнэс гэх нөхөрлөлийг хариуцан ахлагчаар нь ажиллаж байсан. ... Манай уурхай дээр ажиллаж байсан нэг экскаваторын жолооч сүүлд уурхайн үйл ажиллагаа зогссоны дараа над руу утсаар яриад намайг ажиллаж байсан талаарх баримт бичээд өгөөч гээд гуйхаар нь би тэр баримтыг бичиж өгсөн. Учир нь тэр экскаваторын жолооч /Золжаргал/ нь манай Аргалын уулын эрдэнэс нөхөрлөлийн зүүн хойно ажиллаж байсан. Аргалын уулын эрдэнэс нөхөрлөл нь Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Хунхат гэх газарт 2018 оны 04 сараас 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хүртэл ажилласан....” гэжээ. / 1-р хх-ийн 35-37, 91/,

Гэрч Д.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “... Тухайн үед Хунхат гэх газарт байрлах Аргалын уулын эрдэнэс нөхөрлөлийн талбайн ажилчдын байрны /кемп/ зүүн хойд талд 2018-2019 онд Тавин-Эх ХХК үйл ажиллагаа явуулж байсан. Тухайн үед би зөвшөөрөлтэй ашиглалтын талбай дотроо хэсэг газарт олборлолт явуулж байтал гэнэт манай Та ХХК-ийн захирал Э.А намайг тэр хойд талд ухаж байсан газраас цааш нь үргэлжлүүлээд ух гээд хэлсэн. Тэгэхээр нь би ухаж байсан газраа дээр нь гараад хартал хуучин зогоон зурвас татсан газар байсан. Тэгээд энэ талаар захирал А-т хэлтэл тэр хамаагүй би мэдэж байна, чи цааш нь үргэлжлүүлээд ухаад бай гэж надад хэлсэн учраас би цааш ухсан. Ингээд би цааш нь 20-30 метр газар үргэлжлүүлж ухаад миний ажиллаж байсан хугацаа дуусаад буцсан. Би ашиглалтын талбайг тойруулж зогоон татсан байсныг бол хараад Э.Анхбаярт хэлж байсан. Харин хашаа татсан зүйл байгаагүй....” гэжээ. / 1-р хх-ийн 89-91/,

Гэрч С.Д мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би Т ХХК-д 2019 он шиг санагдаж байна. Тухайн оны 03 дугаар сард экскаваторын оператороор ажиллаж байгаад 06 сард буусан. А гэдэг залуу бол Т компанийн захирал нь бөгөөд ирэн очин байдаг байсан. Харин бид нарын байрлаж байгаа газарт бид нарыг хариуцдаг байсан хүн бол Золоо гэх бүтэн нэрийг нь мэдэхгүй залуу хариуцдаг байсан. Тэр байгууллага бол бид нараар жонш ухуулж байсан. Бид нарыг Золоо удирдаж ажиллуулдаг байсан. Жонш ухаж байсан газар ковшин дээр Мөнхжаргал, Золоо бид 3 байдаг байсан. Харин жонш ялгадаг маш олон хүн байдаг байсан, тэд нарын нэрийг бол мэдэхгүй. Би ажилчдын байрны зүүн хойд талд цаашаагаа уруудсан ам байсан. Тэнд бол олборлолт хийсэн. Намайг А захирал ухаарай гэж хэлсэн. Тэрнээс бол би өөрөө дур мэдэж хэтрүүлэн ухсан зүйл байхгүй. А болон Золоо нарын хэлсэн газарт л очиж ухдаг байсан. Зөвшөөрөлтэй болон зөвшөөрөлгүй гэдгийг нь би мэддэггүй байсан. Надад тэр талаар хэлж байгаагүй....” гэжээ. / 1-р хх-ийн 93-95/,

Гэрч А.Ммөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2018 оны 06 сараас 2019 оны 08 дугаар сар хүртэлх хугацаанд Дорноговь аймгийн Эрдэнэ сумын 1 дүгээр баг Хунхат гэх газар жонш олборлох чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан. Манай нөхөрлөлийн ахлагчаар Ганбат нөхөрлөлийн бичиг баримтуудыг, би аж ахуйн талыг, Б жонш олборлох, тээвэрлэх, зарах зэргийг, Н хөдөлмөр хамгаалал аюулгүй байдлыг, М механизмын жолооч буюу оператор, С засвар үйлчилгээ, Э хоол хүнч, жижиг урсгал ажлуудыг хариуцан ажилладаг байсан. Бид нар үйл ажиллагаа явуулахдаа Дорноговь аймгийн Эрдэнэ сумаас нөхөрлөл ашиглалт явуулах зөвшөөрөл авч, сумын газрын албаны алба хаагч, байгаль орчны байцаагч А нар Хунхат гэх газарт ирцгээн олборлолт явуулах газрыг зааж өгсөн. Бид нар зааж өгсөн газрыг тэр дор нь техникээр шуудуу татан тэмдэглэж авсан, тэмдэглэсэн газар олборлолт хийж байсан....” гэжээ. / 1-р хх-ийн 199-201/,

Гэрч З.З мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би Дорноговь аймгийн Эрдэнэ сумын засаг Даргын тамгын газарт газрын даамлаар ажилладаг. Дорноговь аймгийн Эрдэнэ сумын 1 дүгээр баг Хунхат гэх газарт 2018-2019 онд жонш олборлох чиглэлээр үйл ажиллагаа явуулсан Тавин-Эх ХХК-ийн газарт Garmin 78 SC загварын кординат байршлыг тогтоох багаж ашиглан ухагдсан газрын 4 цэгийн байршлыг тогтоосон. Уг 4 цэгийн байршлыг тогтоож үзлэг явуулахад 3500 метр квадрат газрыг доош ухсан байдалтай байсан. Ухагдсан газрын 4 цэгийн байршлыг авч Хунхат гэх газарт байрлах Аргалын уулын эрдэнэс нөхөрлөлийн зөвшөөрөлтэй газрын кординат байршилтай харьцуулан ажиллахад Тавин эх ХХК-ийн ухагдсан талбай нь Аргалын уулын эрдэнэс нөхөрлөлийн зөвшөөрөлтэй газартай давхцалгүй, тухайн газраас зүүн хойд зүгт 267 метрийн хойно ухсан байсан. Энэ нь Та ХХК-ийн 2018-2019 онд Хунхат гэх газарт ашиглалт явуулсан газар зөвшөөрөлгүй газар гэсэн үг юм. Тавин-Эх ХХК-ийн 2018-2019 онд олборлолт явуулсан талбай нь Аргалын уулын эрдэнэс, Нарны эргэлт, Хунхат уулын говь нөхөрлөлийн зөвшөөрөлтэй талбайтай огт давхцалгүй, кемпийн зүүн хойд талд зөвшөөрөлгүй газар байсан. Тухайн Тавин-Эх ХХК-ийн ухсан газар нь тусгай зөвшөөрөлтэй газартай ямар ч давхцалгүй байсан....” гэжээ. / 1-р хх-ийн 218-220/,

Гэрч Я.Ц мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...21-26 УН улсын дугаартай Doosan-SD300 маркийн ...техник нь Улаанбаатар хот ХУД-ийн 12 дугаар хороонд манай ажил дээр байгаа, ...техникийн гэрчилгээ миний нэр дээр байгаа. Би А 2 жилийн өмнө 50 сая төгрөгөөр худалдаж авч байсан...” гэжээ. / 3 дугаар хх-ийн 2-4/, Хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 209-215/,

Т ХХК-ийн ухагдсан газрын зураглал /1-р хх-ийн 221-223/,

Т ХХК-ийн захирал Э.А, Хунхат уул нөхөрлөлийг төлөөлж Б.Б нар хамтран ажиллахаар байгуулсан гэрээ болон улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /1- р хх-ийн 184-186/,

Геолайн ХХК-аас Дорноговь аймаг, Эрдэнэ сум, 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Хунхат жонш олборлох талбайд хийгдсэн газар шорооны эзлэхүүн тодорхойлсон ажлын тайлан /2-р хх-ийн 15-29/, 

"Теэм Смайл" ХХК-ийн байгаль орчны экологи, эдийн засгийн хохирлын үнэлгээ, нөхөн сэргээлтийн зардлыг тогтоосон шинжээч нарын “...Экологи, эдийн засгийн хохирлын дүн нийт 18,135,814.65 төгрөг”... гэх дүгнэлт, тайлан /2-р хх-ийн 30-74/,

Ашид билгүүн ХХК-ийн хөрөнгө даатгалын хохирлын нэгжийн үнэ 40.000 төгрөг, 35 хувийн агууламжтай 45.6 тонн жонш нийт 1.824.000 төгрөг..." гэх үнэлгээ / 3-р ххийн 231-234/

Шүүгдэгч Э.А, гэрч Б.Б нарын эзэмшдэг арилжааны банкны дансны хуулгад үзлэг хийсэн тэмдэглэл, дансны хуулгууд /3-р хх-ийн 47-167,

198, 209-220/ Хөрөнгө битүүмжилсэн тогтоол, тэмдэглэлд "...21-26 УН улсын дугаартай Doosan-SD300N маркийн техник...", лавлагаа /3-р хх-ийн 24-28/

Ашид билгүүн ХХК-ийн хөрөнгө даатгалын хохирлын "...21-26 УН улсын дугаартай Doosan-SD300N ...45.000.000 төгрөгийн үнэлгээтэй байна" гэх үнэлгээ /2-р хх-ийн 101-103/

Хөрөнгө битүүмжилсэн тогтоол, тэмдэглэлд "...63-68 УН улсын дугаартай Robex 300LD маркийн техник...", лавлагаа /2-р хх-ийн 112-113, 119/

Ашид билгүүн ХХК-ийн хөрөнгө даатгалын хохирлын "...63-68 УН улсын дугаартай Robex 300LC ...75.000.000 төгрөгийн үнэлгээтэй байна" гэх үнэлгээ /2-р хх-ийн 106-109/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 100-101/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл гэм буруугийн талаар: Шүүгдэгч Э.А нь 2018 оны 12 дугаар сараас 2019 оны 06 дугаар сар хүртэлх хугацаанд Дорноговь аймгийн Эрдэнэ сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Хунхат гэх газар тусгай зөвшөөрөлгүйгээр 9.783.99 м3 эзэлхүүнтэй, 0.32 га (3.160.29 м2) газрын хэвлийд хууль бусаар халдаж, ашигт малтмалын олборлолт явуулан, 45.6 тонн жонш олборлож 1,824,000 төгрөг, байгаль орчинд 18,135,814.65 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт болжээ.

Шүүгдэгч Э.А энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, боловсруулалт, ашиглалт явуулсан, хууль бусаар газрын хэвлийд халдсан гэмт хэргийн шинжийг агуулж байна.

Шүүгдэгч Э.А нь 2018 оны 12 дугаар сараас 2019 оны 06 дугаар сар хүртэлх хугацаанд Дорноговь аймгийн Эрдэнэ сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Хунхат гэх газар тусгай зөвшөөрөлгүйгээр 9.783.99 м3 эзэлхүүнтэй, 0.32 га (3.160.29 м2) газрын хэвлийд хууль бусаар халдаж, ашигт малтмалын олборлолт явуулан, 45.6 тонн жонш олборлож 1,824,000 төгрөг, байгаль орчинд 18,135,814.65 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон иргэний нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч С.Баярсүхийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “....Би 2023 оны 10 дугаар сарын дунд үеэр орон нутгийн тусгай хамгаалалт авах газрын кординат тогтоох ажлаар явж байхдаа тухайн Хунхат гэх газраар очсон, тухайн газарт кемп байгаа боловч эзэнгүй байсан. Тухайн газар тэр чигтээ цооног том том нүхнүүд, овоолсон чулуу шороо байсан ...” гэх мэдүүлэг /3-р xx-ийн 206-208/,

гэрч Д.З мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Намайг Хунхат гэх газарт ажиллаж байхад А компани нөхөрлөлийн газраасаа хэтрүүлэн жонш олборлосон. ... Энэ талаар надад Мэндээ гэх залуу хэлсэн. Би тухайн үед Хунхатад ухаж байхдаа мэдсэн. Энэ талаар А хэлсэн чинь би гэрээтэй хамаагүй олборло гэж хэлсэн. Тухайн үед мэдсэн хэрнээ Анхбаяр захирал олборло гэхээр нь би ухсан. Олборлосон жоншоо тухайн үед ялгаад шууд Хэнтий аймгийн Бор-Өндөр лүү явуулдаг байсан...” гэх мэдүүлэг/ 1-р хх-ийн 9-11/,

гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “... 2018 оны 10 дугаар сарын сүүлээр Тавин-Эх ХХК-ийн захирал Анхбаяр надад Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Хунхат гэх газарт гэрээгээр жонш олборлоё гэж гуйхаар нь би нөхөрлөлийн ахлагч нар болох Ганбат, Мэндбат нарт хэлсэн чинь зөвшөөрсөн. Ингээд 2018 оны 12 дугаар сарын сүүлээр Тавин-Эх ХХК-ийн захирал А 1 экскаватор, 1 ковш, 1 камаз маркийн тээврийн хэрэгслүүдтэй ирж Аргалын уулын эрдэнэс нөхөрлөлийн ажилчдын байрны зүүн хойд талд байрлах ухагдаагүй шинэ газарт 2019 оны 01 дүгээр сараас эхлэн А жонш ухаж гаргах ажиллагаа эхэлсэн. Бохироор 600-800 орчим тонн хүдрийн агууламжтай жонш гарсан. Би Анхбаярт 60 хувийг өгөөд үлдэгдэл 40 хувийг Аргалын уулын эрдэнэс нөхөрлөлд өгдөг байсан. Нөхөн сэргээлтийн ажлыг бид 2 хийж гүйцэтгээгүй. Мөн Анхбаяр, Золжаргал нарт зогоон хэтрүүл гэж хэлээгүй. Тусгай зөвшөөрөлтэй талбайн зогсоолыг хэтрүүлсэн бол Тавин-Эх ХХК хариуцлага хүлээх ёстой ....” гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 30-32/,

гэрч Д.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Тухайн үед би зөвшөөрөлтэй ашиглалтын талбай дотроо хэсэг газарт олборлолт явуулж байтал гэнэт манай Та ХХК-ийн захирал Э.Ар намайг тэр хойд талд ухаж байсан газраас цааш нь үргэлжлүүлээд ух гээд хэлсэн. Тэгэхээр нь би ухаж байсан газраа дээр нь гараад хартал хуучин зогоон зурвас татсан газар байсан. Тэгээд энэ талаар захирал А хэлтэл тэр хамаагүй би мэдэж байна, чи цааш нь үргэлжлүүлээд ухаад бай гэж надад хэлсэн учраас би цааш ухсан. Ингээд би цааш нь 20-30 метр газар үргэлжлүүлж ухаад миний ажиллаж байсан хугацаа дуусаад буцсан. Би ашиглалтын талбайг тойруулж зогоон татсан байсныг бол хараад Э.Анхбаярт хэлж байсан. Харин хашаа татсан зүйл байгаагүй....” гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 89-91/,

гэрч С.Д мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Та ХХК-д 2019 он шиг санагдаж байна. Тухайн оны 03 дугаар сард экскаваторын оператороор ажиллаж байгаад 06 сард буусан. ...Би ажилчдын байрны зүүн хойд талд цаашаагаа уруудсан ам байсан. Тэнд бол олборлолт хийсэн. Намайг Ар захирал ухаарай гэж хэлсэн. Тэрнээс бол би өөрөө дур мэдэж хэтрүүлэн ухсан зүйл байхгүй. А болон Золоо нарын хэлсэн газарт л очиж ухдаг байсан. Зөвшөөрөлтэй болон зөвшөөрөлгүй гэдгийг нь би мэддэггүй байсан. Надад тэр талаар хэлж байгаагүй....” гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 93-95/,

хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 209-215/,

Т ХХК-ийн ухагдсан газрын зураглал /1-р хх-ийн 221-223/,

Тавин-Эх ХХК-ийн захирал Э.А, Хунхат уул нөхөрлөлийг төлөөлж Б.Батбаяр нар хамтран ажиллахаар  байгуулсан гэрээ болон улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /1-р хх-ийн 184-186/,

Геолайн ХХК-аас Дорноговь аймаг, Эрдэнэ сум, 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Хунхат жонш олборлох талбайд хийгдсэн газар шорооны эзлэхүүн тодорхойлсон ажлын тайлан /2-р хх-ийн 15-29/,

Теэм Смайл" ХХК-ийн байгаль орчны экологи, эдийн засгийн хохирлын үнэлгээ, нөхөн сэргээлтийн зардлыг тогтоосон шинжээч нарын “...Экологи, эдийн засгийн хохирлын дүн нийт 18,135,814.65 төгрөг”... гэх дүгнэлт, тайлан /2-р хх-ийн 30-74/ зэрэг нотлох баримтуудаар батлагдан тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт, боловсруулалт, ашиглалт явуулсан гэмт хэргийн үндсэн шинж нь тусгай зөвшөөрөлгүй этгээд газрын хэвлийд нэвтрэн малталт хийж ашигт малтмалын төрөл зүйлийг өөрийн эзэмшилд авсан үйлдэл хийснээр илэрч, хохирол, хор уршиг шаардахгүй байдгаараа онцлог юм. Шүүгдэгч Э.А нь анхнаасаа тусгай зөвшөөрөлгүйгээр бусдын зөвшөөрөлтэй газарт гэрээний үндсэн дээр ашигт малтмалын олборлолт явуулахдаа зөвшөөрөгдсөн талбайнаас хэтрүүлэн ухаж зөвшөөрөгдөөгүй газарт буюу хууль бусаар ашигт малтмалын олборлолт явуулан, 45.6 тонн жонш олборлож 1,824,000 төгрөгийн ашиг олж, экологи, байгаль орчинд 18,135,814.65 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь санаатай үйлдэл гэж үзнэ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хуульд нийцсэн, нотолгооны ач холбогдолтой, хэргийн үйл баримтад хамааралтай хийгээд мөрдөн байцаалт болон шүүхээс хэргийг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн байдал тогтоогдоогүй болно. Шүүгдэгч Э.А нь уг үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэрээр, шунахай сэдэлтээр үйлдэж, байгаль орчинд 18,135,814.65 төгрөгийг хохирол учруулсан, шүүгдэгчийн үйлдсэн хэргийн гэм буруу нь тогтоогдсон, Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна. Шүүгдэгч Э.А нь үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч гэм буруугийн болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй болно.

Энэ талаар түүний өмгөөлөгч Д.О тусгайлан санал, хүсэлт гаргаж, мэтгэлцээгүй болно. Хохирлын хувьд: "Теэм Смайл" ХХК-ийн байгаль орчны экологи, эдийн засгийн хохирлын үнэлгээ, нөхөн сэргээлтийн зардлыг тогтоосон шинжээч нарын дүгнэлтээр шүүгдэгч Э.А нь хууль бусаар ашигт малтмалын олборлолт явуулсаны улмаас “...Экологи, эдийн засгийн хохиролд  нийт 18,135,814.65 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад дээрх хохирлыг төлж барагдуулсан байна.

Мөн Ашид билгүүн ХХК-ийн хөрөнгө даатгалын хохирлын үнэлгээгээр шүүгдэгч Э.А нь хууль бусаар ашигт малтмалын 35 хувийн агууламжтай 45.6 тонн жонш олборлож, нийт 1.824.000 төгрөгийн орлого олсон бөгөөд гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 1,824,000 төгрөгийн хурааж, Байгаль орчин, уур амьсгалын сангийн орлого бологхоор шийдвэрлэв.

Эрүүгийн хариуцлагын хувьд: Шүүхээс шүүгдэгч Э.А Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, боловсруулалт, ашиглалт явуулсан, хууль бусаар газрын хэвлийд халдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна. Ашид билгүүн ХХК-ийн хөрөнгө даатгалын хохирлын үнэлгээний дүгнэлтээр 21-26 УН улсын дугаартай Doosan-SD300N маркийн тээврийн хэрэгслийг 45.000.000 төгрөгөөр, 63-68 УН улсын дугаартай Robex 300LC тээврийн хэрэгслийг 75.000.000 төгрөгөөр тус тус үнэлсэн байна. Улсын яллагчаас шүүгдэгч Э.А гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл болох 75.000.000 төгрөгний үнэлгээтэй, 63-68 УН улсын дугаартай, Robex 300LС маркийн, 45.000.000 төгрөгийн үнэлгээтэй, 21-26 УН улсын дугаартай Doosan-SD300N маркийн тээврийн хэрэгслүүдийг хураах санал гаргажээ.

Гэтэл хэрэгт цугларсан нотлох баримтуудаар зөвшөөрөгдөөгүй газарт хууль бусаар олборлолт хийхдээ 75.000.000 төгрөгний үнэлгээтэй, 63-68 УН улсын дугаартай, Robex 300LС маркийн тээврийн хэрэгсэл буюу экскаватораар газар ухаж ашиглаж байсан нь гэрч Б.Эрдэнэчулуун, С.Доржнамжил нарын мэдүүлгээр нотлогдож байна. Харин 45.000.000 төгрөгийн үнэлгээтэй, 21-26 УН улсын дугаартай Doosan-SD300N маркийн тээврийн хэрэгсэл буюу ковшыг ашигласан болох нь нотлогдохгүй байна.

Тухайн үед шүүгдэгч нь хоёр тээврийн хэрэгслээр газар ухаж байсан гэдэг ерөнхий ойлголтоор хоёр тээврийн хэрэгслийг хурааж боломжгүй юм. Зөвшөөрөгдөөгүй газарт хууль бусаар олборлолт хийхдээ ашигласан тээврийн хэрэгслийг хураах хууль зүйн үндэслэлтэй бөгөөд 75.000.000 төгрөгний үнэлгээтэй, 63-68 УН улсын дугаартай, Robex 300LС маркийн тээврийн хэрэгсэл буюу экскаваторыг хурааж, улсын орлого болгон, 45.000.000 төгрөгийн үнэлгээтэй, 21-26 УН улсын дугаартай Doosan-SD300N  маркийн тээврийн хэрэгсэл буюу ковшыг ашигласан нотлогдоогүй тул 2024 оны 02 сарын 20- ны өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй байна.

Уг тээврийн хэрэгсэл нь 2022 оны 09 сарын 21-ний өдөр Я.Ц худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр шилжсэн байна. Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, болон хүндрүүлэн үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасан. Улсын яллагч шүүгдэгчид 18,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 18,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан болно. Шүүгдэгч нь энэ үйлдлийг 2018 оны 12 сараас эхлэн 2019 оны 06 сар хүртэл үйлдсэн бөгөөд шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасны дагуу шүүгдэгчид эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг хэрэглэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч Э.А ял оногдуулахдаа хууль бусаар ашигт малтмалын олборлолт явуулж, экологи, байгаль орчинд учруулсан хохирол 18,135,814.65 төгрөгийг төлж барагдуулсан, гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 1,824,000 төгрөгийг төлж барагдуулахаа илэрхийлсэн байдал, анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгчийн хувийн амьдралын нөхцөл байдал, прокурорын торгох ялын санал гаргасан зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж түүнд үйлдсэн хэрэгт нь тохирсон ял оногдуулах нь зүйтэй гэж үзэж байна.

Иймд шүүгдэгч Э.А 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгийн торгох ял оногдуулж, торгуулийн хэмжээ, шүүгдэгчийн цалин орлого зэргийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг 2 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв. Шүүгдэгч Э.А нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, иргэний баримт бичиг нь шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Эовогт Э.Анхбаяр /РД:/- ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт, боловсруулалт, ашиглалт явуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э овогт Э.А /РД:М/-ыг 10,000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.А оногдуулсан 10,000,000 /арван сая/ төгрөгийн торгох ялыг 2 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий 7.5 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.А гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох хууль бусаар олборлосон жоншны үнэ 1,824,000 /нэг сая найман зуун хорин дөрвөн мянга/ төгрөгийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын сангийн орлого болгож, экологи байгаль орчинд учруулсан хохирол 18,135,814.65 /арван найман сая нэг зуун гучин таван мянга найман зуун арван дөрвөн төгрөг жаран таван мөнгө /төгрөгийг төлсөн болохыг дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий 7.5 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгож, 45,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий 21-26 УН улсын дугаартай Doosan-SD-300N маркийн тээврийн хэрэгслийг эзэмшигч Я.Цэрэндашид буцаан олгож, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 75,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий 63-68 УН улсын дугаартай, Robex 300LС маркийн тээврийн хэрэгслийг хурааж улсын орлого болгосугай.

6. Шүүгдэгч Э.А нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хураагдаж ирсэн эд мөрийн баримтгүй, иргэний бичиг баримт нь шүүхэд ирээгүй, гаргуулбал зохих мөрдөн шалгах ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгчид урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлсүгэй. 11 8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар прокурор, дээд шатны прокурор, шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЦЭДЭНПЭЛЖЭЭ