| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гончигсумын Сарантуяа |
| Хэргийн индекс | 150/2024/0065/Э/ |
| Дугаар | 2024/ШЦТ/54 |
| Огноо | 2024-07-24 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | П.Даваасүрэн |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 07 сарын 24 өдөр
Дугаар 2024/ШЦТ/54
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Г.Сарантуяа даргалж, Улсын яллагч П.Даваасүрэн, Шүүгдэгчийн өмгөөлөгч, улсын өмгөөлөгч Б.Үржинханд, Шүүгдэгч ................, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дулам нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ............. ургийн овогт .................... холбогдох эрүүгийн ................. тоот хэргийг 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, ........... оны ......... дугаар сарын ..........-ны өдөр ............ аймгийн ........... суманд төрсөн, .......... настай, ..........., бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, малчин, Ам бүл 6, нөхөр, 4 хүүхдийн хамт ............. аймгийн .............. сумын .......... дүгээр баг .............. хороолол ............. тоотод оршин суух хаягтай, .............. ургийн овогт ...................... /РД:/......................../,
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч ............... нь 2024 оны 05 сарын 30-ны өдөр ............... аймгийн ............... сумын нутаг дэвсгэрт хохирогч ................... гээгдүүлсэн Huawei nova y-61 маркийн гар утсыг бусдын эзэмшил өмчлөлд байгааг мэдсээр байж завшсаны улмаас хохирогчид 500,000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар: Шүүгдэгч .................... нь 2024 оны 05 сарын 30-ны өдөр ..................... аймгийн ................ сумын нутаг дэвсгэрт хохирогч ................... гээгдүүлсэн Huawei nova y-61 маркийн гар утсыг бусдын эзэмшил өмчлөлд байгааг мэдсээр байж завшсаны улмаас хохирогчид бага хэмжээнээс дээш 500,000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна 1.Насанд хүрээгүй хохирогч ...................... мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хх-ийн 25-26-р хуудас),
2.Гэрч ................ мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хх-ийн 33-34-р хуудас),
3.Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 2-3-р хуудас),
4.Мөрдөн шалгах ажиллагааны явцад үүрэн холбооны ..................... 4/4708 дугаартай албан бичгээр ирүүлсэн 862972061188832 дугаарийн имэй кодтой утсанд 2024 оны 06 дугаар сарын 02- ны .............. гэх утасны дугаартай ............ овогтой ................. нь ашигласан байна гэх албан бичиг(хх-ийн 17-20-р хуудас),
5............. аймгийн “................” ХХК-ний Huawei nova Y-61 маркийн гар утас 500,000 төгрөгийн үнэтэй гэх шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. (хх-ийн 7-9-р хуудас)
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна. Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.
Шүүгдэгч өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Иргэний нэхэмжлэлийн талаар: Хохирогч .................. Huawei nova Y-61 маркийн гар утсыг 2024 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хүлээлгэн өгсөн тул бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв. (хх-ийн 58-р хуудас),
Эрүүгийн хариуцлагын талаар: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрхзүйн байдлыг дордуулахгүйгээр, Прокурорын санал болгож шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д зааснаар торгох ял болох таван зуун мянган төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор ................ нь төлж барагдуулахаар тогтоосон болно.
Шүүгдэгч торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солино” гэж заасныг ................ мэдэгдэх нь зүйтэй.
Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Саранчимэгт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1................ ургийн овогт ...................... Гээгдэл эд хөрөнгө завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
3.Торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160.1-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос 90 хоногийн дотор төлж барагдуулахыг мэдэгдсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.
5.Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6.Шийтгэх тогтоол уншин сонсгомогц хүчинтэй болохыг мэдэгдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт талууд оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг давж заалдах гомдол гаргах прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
7.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолыг хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.САРАНТУЯА