Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 2024/ШЦТ/56

 

                            

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Г.Сарантуяа даргалж,

Улсын яллагч П.Даваасүрэн,

шүүгдэгчийн өмгөөлөгч Улсын өмгөөлөгч Б.Үржинханд,

Шүүгдэгч .....................,

Нарийн бичгийн дарга Б.Дулам нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

 Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхээр ирүүлсэн ............. ургийн овогт ..................... холбогдох ....................... дугаартай хэргийг 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан шийдвэрлэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, .......... оны ............. дугаар сарын .............-ний өдөр ............. аймгийн .............. суманд төрсөн, .............. настай, ..........., боловсролгүй, мэргэжилгүй, малчин, Ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт ............ аймгийн .............. сумын ............ дүгээр баг тоотод оршин суух хаягтай, ............... ургийн овогт ..................... /РД:...................../,

 

Шүүгдэгчийн холбогдсон хэрэг:

Шүүгдэгч ............... нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь :

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч ................. нь согтуурсан үедээ 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдөр ................. аймгийн ................. сум Ивэн .............. дүгээр багийн нутаг дэвсгэрт өөрийн гэртээ эхнэр ..................... найзтайгаа хардлаа гэх шалтгааны улмаас маргалдаж нүүр хэсэгт нь толгойгоороо 2 удаа мөргөж түүний биед зүүн 1 дүгээр шүдний хугарал, хоёр шуунд зөөлөн эдийн гэмтэл учруулан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар /гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн үйл баримт тогтоогдож байна.

Дээрх үйл баримт нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна хохирогч ................... мэдүүлэг/хавтаст хэргийн 32-33 дугаар хуудас/,

...................... аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 05 сарын 16-ны өдрийн 438 дугаартай шинжээчийн дүгнэлт/хавтаст хэргийн 13-14 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж үзэв.

Шүүгдэгч ................ нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн зэрэг хуульд заасан шаардлагыг хангаж байгаагаас гадна шүүгдэгч өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан, прокурор Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг шүүгдэгчид танилцуулсан зэрэг нь хуульд нийцсэн байна.

 

Иймд шүүгдэгч ................... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж  шийдвэрлэлээ.

Торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160.1-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос 90 хоногийн дотор төлж барагдуулахыг даалгаж шийдвэрлэв.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч ................ эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх тул шүүгдэгч ................... бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдав.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг,36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6,36.7,36.8,36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.................. ургийн овогт .................... хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5  дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

3.Торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160.1-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос 90 хоногийн дотор төлж барагдуулахыг мэдэгдсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.

5.Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6.Шийтгэх тогтоол уншин сонсгомогц хүчинтэй болохыг мэдэгдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт талууд оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг давж заалдах гомдол гаргах прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

7.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолыг хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг дурдсугай.

 

    

 

                                ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                   Г.САРАНТУЯА