| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэвээнлхазалын Алтангадас |
| Хэргийн индекс | 171/2024/0280/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/294 |
| Огноо | 2024-06-27 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | Ц.Лхамсүрэн |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 06 сарын 27 өдөр
Дугаар 2024/ШЦТ/294
2024 06 26 2024/ШЦТ/294
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.А даргалж,
Нарийн бичгийн дарга Э.Э
Улсын яллагч Ц.Л
Шүүгдэгч Г.Г нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж үйлдэж хялбаршуулсан журмаар хянан хэлэлцүүлэх саналтай ирүүлсэн Г.Г-д холбогдох эрүүгийн 2425000000357 дугаартай хэргийг тус шүүхийн *** тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Г.Г
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Г.Г нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байх үедээ 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр 23 цагийн орчимд Б.А-ын эзэмшлийн **** ОРБ улсын дугаартай Тоёото прусс-30 загварын тээврийн хэрэгслийг Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут багийн нутаг дэвсгэрт байх тамхины цэгийн орчимд жолоодон тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Г.Г-г тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байхдаа согтууруулах ундаа хэрэглэж тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.
Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн мэдүүлэг, тайлбар:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Г Г мэдүүлэхдээ “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Эрүүгийн хариуцлагыг зөвшөөрч байгаа” гэв.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:
1. Эрх бүхий албан тушаалтны “драгер 7510 серийн дугаартай төхөөрөмжийн заалт 0,63 хувь” тэмдэглэл. /хх-ийн 7 дугаар хуудас/
2. Гэрч Б.Б-гийн “2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Оюут багийн нутаг дэвсгэрт эргүүл хяналт шалгалтаар ажиллах үед Оргил худалдааны төвийн замын урд талын тамхины цэгийн хажууд **** ОРБ улсын дугаартай Тоёото прусс-30 тээврийн хэрэгслийг зогсоож жолоочийн бичиг баримт болон архи согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгахад жолооч эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нөхцөл байдал тогтоогдсон. Тухайн жолоочийг согтуурал хэмжигч багажаар шалгахад 0,63 хувийн согтолтын зэрэгтэй байсан. Тээврийн хэрэгслийн жолооны хүрдний ард Ганхуурай, эсрэг талын суудалд нэг эмэгтэй сууж байсан. Өөр хүн байгаагүй. Тухайн эмэгтэй хэлэхдээ “хамт олноороо салхинд гараад архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн болохоор машинаа бариулъя гэж дуудсан. Тэгээд Орхон аймаг руу машинаа барьж оруулж ирээд машиндаа хоёр хоёр шар айраг уусан. Би энэ хүнд гай болчихлоо, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон хариуцлагыг нь би хүлээж болох уу гэж яриад байсан. Тамхины бөөний төвийн хажууд байх шороон зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөн орж ирж байхаар нь **** ОРБ дугаартай тээврийн хэрэгслийг зогсоож шалгасан” гэх мэдүүлэг. /хх-ийн 17 дугаар хуудас/
3. Гэрч Б.А-ын “миний машиныг Г барьж орж ирсэн. Ингээд манай байрны замын урд талын тамхины цэгээс тамхи аваад зогсож байсан. Энэ үед Г нь авах хүнээ дуудаад миний машинд хүлээж суух хооронд бид хоёр нэг нэг лааз шар айраг уусан. Ингээд шар айргийг ууж байхдаа машинаа эргүүлээд зогсоох гээд Г нь машинаа хөдөлгөөд зогссон чинь цагдаа нар ирээд баримт бичиг шалгаж Г-гийн согтолтыг зэргийг шалгасан” гэх мэдүүлэг. /хх-ийн 19 дүгээр хуудас/
4. Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 2024/ЗШ/365 дугаартай шийтгэвэр /хх-ийн 22-25 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзлээ.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн санал дүгнэлт:
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Ц.Л дүгнэлтдээ “Шүүгдэгч Г.Г нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байх үедээ 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр 23 цагийн орчимд Б.А-ын эзэмшлийн **** ОРБ улсын дугаартай Тоёото прусс-30 загварын тээврийн хэрэгслийг Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут багийн нутаг дэвсгэрт байх тамхины цэгийн орчимд жолоодон тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацагаар хасч, 27000 нэгж буюу 2 700 000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна” гэв.
Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:
1. Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэл хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:
Шүүх хавтаст хэрэгт авагдсан эрх бүхий албан тушаалтны зөрчлийн шинжтэй үйлдлийг илрүүлсэн тухай тэмдэглэл, гэрч Б.Б-гийн “Оргил худалдааны төвийн замын урд талын тамхины цэгийн хажууд **** ОРБ улсын дугаартай Тоёото прусс-30 тээврийн хэрэгслийг зогсоож жолоочийн бичиг баримт болон архи согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгахад жолооч эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нөхцөл байдал тогтоогдсон. Тухайн жолоочийг согтуурал хэмжигч багажаар шалгахад 0,63 хувийн согтолтын зэрэгтэй байсан” гэх мэдүүлэг, гэрч Б.А-ын “шар айргийг ууж байхдаа машинаа эргүүлээд зогсоох гээд Г нь машинаа хөдөлгөөд зогссон чинь цагдаа нар ирээд баримт бичиг шалгаж Г-гийн согтолтыг зэргийг шалгасан” гэх мэдүүлэг, Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 2024/ЗШ/365 дугаартай шийтгэвэр зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Г.Г нь Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 2024/ЗШ/365 дугаартай шийтгэвэрээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан байхдаа 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр 23 цагийн орчимд Б.А-ын эзэмшлийн **** ОРБ улсын дугаартай Тоёото прусс-30 загварын тээврийн хэрэгслийг согтууруулах ундаа хэрэглэн Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут багийн нутаг дэвсгэрт байх тамхины цэгийн орчимд жолоодсон үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч Г.Г нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байхдаа Б.А-ын эзэмшлийн **** ОРБ улсын дугаартай Тоёото прусс-30 тээврийн хэрэгслийг 0.63 хувийн согтууралтайгаар жолоодсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй.
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Г.Г-г яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
2. Эрүүгийн хариуцлага, хэрэгт хамааралтай бусад нөхцөл байдалын талаар:
Улсын яллагчаас шүүгдэгчид санал болгосон 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасч, 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2 700 000 төгрөгөөр торгох ял оногдуулах тухай саналыг шүүгдэгч сайн дураар хүлээн зөвшөөрсөн, уг санал нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, учруулсан хохирол, хор уршиг, хувийн байдалд нь тохирсон бөгөөд хуульд нийцсэн байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д овгийн Г-ын Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г-н тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасч 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2 700 000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Г-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г-д оногдуулсан 2 700 000 төгрөгөөр торгох ялыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 15 нэгжийг хорих ялын нэг хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулсугай.
5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн арвандолдугаар бүлэгт зааснаар торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн 1 ширхэг CD хуурцгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хавсарган үлдээж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.
7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн үндэслэлээр шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.А