Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 2024/ШЦТ/290

 

 

 

2024       06        25                                            2024/ШЦТ/290

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.А даргалж

 

Нарийн бичгийн дарга Б.З

Улсын яллагч Т.Т

Шүүгдэгч Б.Т нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Т-д холбогдох эрүүгийн 2425000000319 дугаартай хэргийг тус шүүхийн *** тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт.

Б.Т

            Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

 

Шүүгдэгч Б.Т нь 2024 оны 04 дүгээр сарын 21-ний шөнийн 02 цагийн орчимд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Булаг багийн **** тоотод Б.Б-г надтай хамт амьдарсангүй, амьдралаа авч явж чадахгүй гэх шалтгаанаар маргалдаж, улмаар нүүр болон толгойн тус газарт нь гараараа, өмдний тэлээгээр удаа дараа цохиж эрүүл мэндэд нь тархины баруун тал бөмбөлгийн дух, чамархайн дэлбэнд хатуу хальсан доорх цусан хураа, баруун талын сильвиевийн ховил, баруун тенториум болон шулуун синуст цус хуралт, хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, 1 шүдний булгарал, 1 шүдний эмтрэл, дээд уруулд цус хуралт, шарх, зүүн чамархай, зүүн хацарт шарх, зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн нүдний зовхи, дух, баруун чих, баруун, зүүн хацар, эрүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун мөр, баруун, зүүн бугалга, баруун, зүүн шуу, баруун алга, нуруу, хэвлий, баруун, зүүн өгзөг, баруун, зүүн гуя, баруун шилбэнд цус хуралт бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Т-ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Т мэдүүлэхдээ “архи ууж их согтсон болохоор болсон явдлыг санахгүй байгаа. Хүүхдийнхээ ээжийг зодож, гэмтэл учруулсандаа маш их харамсаж байна. Бид хоёр дундаасаа цуглуулж байсан мөнгөнөөсөө эмчилгээнд зарцуулсан. Торгох шийтгэл оногдуулж өгнө үү” гэв.

 

Хохирогч Б.Б “шүүх хуралдаанд оролцохгүй, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байна.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

1. Хохирогч Б.Б-гийн “Би Б.Т-тай 10 жилийн нэг ангийн хүүхдүүд байсан юм. Одоогоос 2 жилийн өмнө үерхэж дотно харилцаатай болж хамт амьдрахаар болоод дундаасаа нэг хүүхэдтэй болсон. Би өөрөө өмнө нь нэг охинтой байсан. Одоогоор хамт амьдардаггүй тусдаа байдаг. Бид хоёрын дундаас гарсан охин Б.Т дээр байдаг. Би Улаанбаатар хотод аав, ээж, том охин нарынхаа хамтаар амьдардаг. Албан ёсны гэр бүлийн баталгаа байхгүй. Б.Т нь архи уухаараа агсам согтуу тавьдаг, архи их уудаг, ааш авир муутай. Би Улаанбаатар хотоос ажлаар 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр хамтран амьдарч байсан Б.Түвшинбатын хамтаар ирсэн. Тэгээд өөрийн хүүхэд Т.Е- уулзахаар Б.Т-ын гэрт нь очсон. Тэгээд 2024 оны 04 дүгээр сарын 20-ны орой Б.Т-ын гэрийн гадаа нь Б.Т болон найз Г нарын хамтаар 1 шил архи уусан. Б.Т нь надтай жаахан маргаад байхаар нь манай найз Г гэрлүүгээ яваад өгсөн. Тэгээд гэрт нь орсон, гэрт нь Б.Т-ын ээж Б болон манай охин, дүүгийнх нь 5 настай хүүхэд байсан. Тэгтэл Б.Т нь намайг гараараа нүүрэн хэсэгт олон удаа цохисон. Улмаар миний хоёр нүд хөхөрч, үүдэн нэг шүд хугарсан. Өмдний тэлээгээр толгой, зүүн хацар луу цохисон. Зүүн хацар болон толгой доо тус бүр нэг нэг оёдол тавиулсан. Хамраас нөжтэй цус ихээр гарсан. Хамар хугарсан байх их хөндүүрлэж байгаа. Нүүр ам, их зовуурьтай байна. Б.Т нь надтай хамт амьдарсангүй, амьдралаа аваад явж чадахгүй, дандаа аав, ээж рүүгээ гүйдэг, амнаасаа болоод надад зодуулж байгаа шүү гэж хэлээд намайг зодсон. Би 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрөөс 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн хооронд Орхон аймгийн БОЭТ-ийн Гэмтлийн тасагт хэвтэн эмчлүүлж байгаад гарсан. Гаднаас эм тариа авсан зардал болон хугарсан хамраа мэс ажилбар хийлгэсэн зардал, тархины цахилгаан бичлэг хийлгэсэн гэх зардлуудыг өнөөдрийн байдлаар хамтран амьдарч байсан Э.Т нь бүрэн барагдуулсан. Биеийн байдал гайгүй болж байгаа, цаашид үүдэн хоёр шүдээ хийлгэнэ. Тухайн зардлыг Э.Т бүрэн барагдуулах болно гэдгээ хэлсэн. Хамраа БОЭТ-ийн чих хамар хоолойн тасагт 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдөр засуулсан. Надад учирсан эмчилгээний зардал мөнгийг бүрэн барагдуулж байгаа учраас гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Миний хамтран амьдрагч Б.Т нь өнгөрсөн зун буюу 2023 оны 07 дугаар сарын 10-ны үеэр архи уучхаад өөрийнхөө гэртээ над руу дайрч түлхэж газарт унагааж байсан. Надад гэмтэл учраагүй учраас эмнэлэг болон цагдаад огт хандаж байгаагүй. Тэр болгон хамт байдаггүй болохоор хүчирхийлэл үйлдэж байгаагүй. 2021 оны 12 сараас эхлэн хамтран амьдарч байсан. Гэхдээ тэр болгон хамт амьдарч байгаагүй ирэн очин байдаг байсан. Одоо ч хүртэл тусдаа байгаа. Надад учирсан эмчилгээний зардал мөнгийг гаргаж өгсөн. Надад нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг. /хх-ийн 11-12, 14-15, 17-18 дугаар хуудсууд/

2. Гэрч Б.Г-ийн “2024 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр найз Б чат бичээд Улаанбаатар хотоос ирчихсэн байна. Хамт кино үзэх үү гэхээр нь тэгье гэсэн. Улмаар намайг Б.Б, Э.Т хоёр гэрээс ирж авсан. Бид гурав кино үзэж чадаагүй. Тэгээд караоке орж уух гэж байгаад болиод Э.Т-ын гэрийн гадаа машинд нь 2 шил 0,75 граммын архи уусан. Эхний архийг нь Б.Б, Э.Т бид гурав уусан, дараагийн архийг нь Э.Т бид хоёр уусан. Тэгээд би 01 цаг өнгөрч байхад явсан. Манай хоёр найз ирж авсан. Тэр хоёр машиндаа үлдсэн. Миний дэргэд Б.Б, Э.Т нар зодоон хийгээгүй. Харин Э.Т нь манай ангийн охинтой чат бичсэн байсан юм шиг байна лээ. Тэгээд Б.Б нь яахаараа ангийн охинтой чат бичдэг юм бэ гээд түүнээсээ болоод жаахан харилцан маргалдаад байсан. Гэхдээ айхтар зодоон цохион болчихоор шинжтэй маргаан яригдаагүй. Б.Б-г Э.Т-д зодуулсан талаар маргааш нь мэдсэн, тэгээд манай найз эмнэлэгт хэвтсэн” гэх мэдүүлэг. /хх-ийн 20 дугаар хуудас/

3. Гэрч Б.Б-н “Би хуульд зааснаар хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй, мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна” гэх мэдүүлэг. /хх-ийн 22 дугаар хуудас/

4. Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 409 дугаартай “Б.Б-ийн биед тархины баруун тал бөмбөлгийн дух, чамархайн дэлбэнд хатуу хальсан доорх цусан хураа, баруун талын сильвиевийн ховил, баруун тенториум болон шулуун синуст цус хуралт, хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, 1 шүдний булгарал, 1 шүдний эмтрэл, дээд уруулд цус хуралт, шарх, зүүн чамархай, зүүн хацарт шарх, зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн нүдний зовхи, дух, баруун чих, баруун, зүүн хацар, эрүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун мөр, баруун, зүүн бугалга, баруун, зүүн шуу, баруун алга, нуруу, хэвлий, баруун, зүүн өгзөг, баруун, зүүн гуя, баруун шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх тархины баруун тал бөмбөлгийн дух, чамархайн дэлбэнд хатуу хальсан доорх цусан хураа, баруун талын сильвиевийн ховил, баруун тенториум болон шулуун синуст цус хуралт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт, хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, 1 шүдний булгарал, 1 шүдний эмтрэл, дээд уруулд цус хуралт, шарх, зүүн чамархай, зүүн хацарт шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь дан дангаараа, бусад гэмтэл нь нийтдээ гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтлүүд нь хэвтээ, босоо, суугаа альч байрлалд үүсгэгдэх боломжтой байна. Дээрх гэмтлүүд нь цохих, цохигдох үед үүсгэгдэх боломжтой. Дээрх 1 шүдний булгарал гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 5% алдагдуулна. Бусад гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ эдгэрэлтийн үр дүнгээс хамаарна” гэх шинжээчийн дүгнэлт. /хх-ийн 28-35 дахь тал/

5. Яллагдагч Б.Т-ын “Надад сонсгосон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож байгааг хүлээн зөвшөөрч байна. 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Улаанбаатар хотоос эхнэр Б Б-ийн хамтаар Орхон аймагт ирсэн. Орхон аймагт ирэх болсон шалтгаан гэвэл эхнэр бид хоёрын дундаас гарсан охин Т.Е-ийг манай ээж Б.Б хардаг юм. Бид хоёр хүүхэд болон ээж дээрээ ирцгээсэн. Би өөрөө Өмнөговь аймагт байдаг “SJS” Овоот төсөл ХХК-д ажилдаг. Эхнэр маань Улаанбаатар хотод байдаг, Орхон аймаг болон Улаанбаатарт хотын хооронд ирэн очин байдаг. Эхнэр бид хоёр Орхон аймагт ирээд 2024 оны 04 дүгээр сарын 20-ны орой эхнэр бид хоёр ангийн хүүхэд Б.Г-ийн хамтаар кино үзэх гэсэн боловч болиод гэрийн гадаа миний машинд эхнэр Б.Б, ангийн охин Б.Г бид гурав 2 шил архи уусан. Эхний архийг нь 3 уулаа уусан. Дараагийн архийг нь Б.Г-г бид хоёр уусан. Тэгээд шөнө Б.Г яваад өгсөн. Б.Г-ийг явсны дараагаар эхнэр бид хоёр харилцан хэрүүл маргаан хийгээд байсан талаараа санаж байна. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би нэлээн их архи уучихсан байсан учраас ухаан санаа орж гараад байсан. Би архи уухаараа үйлдлээ мэдэхгүй тасардаг юм. Би эхнэрийгээ зодож гэмтэл учруулсандаа их харамсаж байна. Эмчилгээний төлбөр мөнгийг цаг тухай бүрд нь гаргаж эмчлүүлж байгаа. Цаашид дахин эхнэрийгээ зодохгүй, энэ алдаагаа дахин давтахгүй. Өөрийнхөө ааш зангаа засна. Би эхнэрээсээ уучлалт гуйж байна. Би эхнэртэйгээ албан ёсны гэр бүлийн баталгаа байхгүй. Эхнэр бид хоёр 10 жилийн нэг ангийн хүүхдүүд байсан юм. Эхнэр бид хоёр 2 жилийн өмнөөс хамтран амьдрахаар болсон. Албан ёсоор хамтран амьдарч үзээгүй. Хоёр талд ирж очин л байдаг. Манай охин 1 ой 7 сартай хүүхэд байгаа юм” гэх мэдүүлэг /хэргийн 41-42 дахь тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн санал дүгнэлт

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Т.Т дүгнэлтдээ “Шүүгдэгч Б.Т нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 04 дүгээр сарын 21-ний шөнийн 02 цагийн орчимд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Булаг багийн **** тоотод Б.Б-г надтай хамт амьдарсангүй, амьдралаа авч явж чадахгүй гэх шалтгаанаар маргалдаж, улмаар нүүр болон толгойн тус газарт нь гараараа, өмдний тэлээгээр удаа дараа цохиж эрүүл мэндэд нь тархины баруун тал бөмбөлгийн дух, чамархайн дэлбэнд хатуу хальсан доорх цусан хураа, баруун талын сильвиевийн ховил, баруун тенториум болон шулуун синуст цус хуралт, хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, 1 шүдний булгарал, 1 шүдний эмтрэл, дээд уруулд цус хуралт, шарх, зүүн чамархай, зүүн хацарт шарх, зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн нүдний зовхи, дух, баруун чих, баруун, зүүн хацар, эрүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун мөр, баруун, зүүн бугалга, баруун, зүүн шуу, баруун алга, нуруу, хэвлий, баруун, зүүн өгзөг, баруун, зүүн гуя, баруун шилбэнд цус хуралт бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогчийн мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Иймд шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 15.000 нэгжтэй тэнцэх хэмжээгээр торгох ял оногдуулж, хэсэгчлэн төлүүлэх саналтай байна гэв.

 

Шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

 

1. Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэл, хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:

Шүүх хавтаст хэрэгт авагдсан хохирогч Б.Б-гийн “Б.Т нь намайг гараараа нүүрэн хэсэгт олон удаа цохисон. Улмаар миний хоёр нүд хөхөрч, үүдэн нэг шүд хугарсан. Өмдний тэлээгээр толгой, зүүн хацар луу цохисон. Зүүн хацар болон толгой доо тус бүр нэг нэг оёдол тавиулсан. Хамраас нөжтэй цус ихээр гарсан. Хамар хугарсан байх их хөндүүрлэж байгаа. Нүүр ам, их зовуурьтай байна. Б.Т нь надтай хамт амьдарсангүй, амьдралаа аваад явж чадахгүй, дандаа аав, ээж рүүгээ гүйдэг, амнаасаа болоод надад зодуулж байгаа шүү гэж хэлээд намайг зодсон” гэх мэдүүлэг, гэрч Б.Г-гийн “Б.Б нь яахаараа ангийн охинтой чат бичдэг юм бэ гээд түүнээсээ болоод жаахан харилцан маргалдаад байсан. Б.Б-г Э.Т-д зодуулсан талаар маргааш нь мэдсэн, тэгээд манай найз эмнэлэгт хэвтсэн” гэх мэдүүлэг, Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 409 дугаартай дүгнэлт, яллагдагч Б.Т-ын “Б.Г-гийг явсны дараагаар эхнэр бид хоёр харилцан хэрүүл маргаан хийгээд байсан талаараа санаж байна. Би нэлээн их архи уучихсан байсан учраас ухаан санаа орж гараад байсан. Би архи уухаараа үйлдлээ мэдэхгүй тасардаг юм” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Б.Т нь 2024 оны 04 дүгээр сарын 21-ний шөнийн 02 цагийн орчимд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Булаг багийн 5-4б тоотод Б.Б-тай  маргалдаж, нүүр болон толгойн тус газарт нь гараараа цохих, өмдний тэлээгээр цохих зэргээр зодож, эрүүл мэндэд нь тархины баруун тал бөмбөлгийн дух, чамархайн дэлбэнд хатуу хальсан доорх цусан хураа, баруун талын сильвиевийн ховил, баруун тенториум болон шулуун синуст цус хуралт, хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, 1 шүдний булгарал, 1 шүдний эмтрэл, дээд уруулд цус хуралт, шарх, зүүн чамархай, зүүн хацарт шарх, зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн нүдний зовхи, дух, баруун чих, баруун, зүүн хацар, эрүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун мөр, баруун, зүүн бугалга, баруун, зүүн шуу, баруун алга, нуруу, хэвлий, баруун, зүүн өгзөг, баруун, зүүн гуя, баруун шилбэнд цус хуралт бүхий хүнд хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Нотлох баримтаар тогтоогдсон үйл баримтын талаар улсын яллагч болон хохирогч, шүүгдэгч нараас зөрүүтэй санал дүгнэлт гараагүй бөгөөд хэрэг учрал болсон цаг хугацаа, газар, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шалтгаан, оролцогчдын үйлдэл оролцоо, учирсан хохирол, хор уршиг зэрэг нотлогдвол зохих зүйлүүд хангалттай нотлогдож тогтоогдсон байна

            Шүүгдэгч Б.Т шууд санаатай үйлдлээр бусдыг зодож эрүүл мэндэд нь хүн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

            Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Т-ыг яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

 

            Гэмт хэргийн улмаас Б.Б-ийн эрүүл мэндэд тархины баруун тал бөмбөлгийн дух, чамархайн дэлбэнд хатуу хальсан доорх цусан хураа, баруун талын сильвиевийн ховил, баруун тенториум болон шулуун синуст цус хуралт, хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, 1 шүдний булгарал, 1 шүдний эмтрэл, дээд уруулд цус хуралт, шарх, зүүн чамархай, зүүн хацарт шарх, зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн нүдний зовхи, дух, баруун чих, баруун, зүүн хацар, эрүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун мөр, баруун, зүүн бугалга, баруун, зүүн шуу, баруун алга, нуруу, хэвлий, баруун, зүүн өгзөг, баруун, зүүн гуя, баруун шилбэнд цус хуралт бүхий хүнд хохирол учирсан бөгөөд хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байна. Хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн боловч түүний эрүүл мэндэд хүн хохирол учирсан, эмчилгээ хийлгэж байгаа гэсэн тул эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдав.

 

            2. Эрүүгийн хариуцлага, хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдлын талаар:

            Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял шийтгэлийг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулж, тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ч овгийн Б Т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т-ыг 15.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 15.000.000 /арван таван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Т-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т-д оногдуулсан 15.000.000 төгрөгөөр торгох ялыг 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 15 нэгжийг хорих ялын нэг хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулсугай.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй бөгөөд хохирогч нь эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурьдсугай.

 

6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ц.А