| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэвээнлхазалын Алтангадас |
| Хэргийн индекс | 171/2024/0293/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/300 |
| Огноо | 2024-07-01 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Т.Төгөлдөр |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 07 сарын 01 өдөр
Дугаар 2024/ШЦТ/300
2024 07 01 2024/ШЦТ/300
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.А даргалж,
Нарийн бичгийн дарга Н.Б
Улсын яллагч Т.Т
Шүүгдэгч Б.Д нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцүүлэхээр ирүүлсэн Б.Д-т холбогдох эрүүгийн 2425000000393 дугаартай хэргийг тус шүүхийн *** тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Б.Д
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Д нь 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 07 цаг 40 минутын орчимд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Бүрэнбүст багийн 5-5 дугаар байрны урд талын асфальтан зам дээр буюу хорооллын доторх зам дээр **** ОРО улсын дугаартай Тоёота Приус-30 загварын тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино., 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэгт “хорооллын дотор явган зорчигч нь явган хүний замаас гадна зорчих хэсгээр явж болно. Хорооллын дотор явган зорчигч давуу эрхтэй зорчих бөгөөд ингэхдээ тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд санаатайгаар саад хийхийг хориглоно гэсэн заалтуудыг зөрчиж, зам хөндлөн гарах зорилгоор гүйж явсан насанд хүрээгүй явган зорчигч О.Х мөргөж эрүүл мэндэд нь зүүн талын хоншоор ясны хугарал, зүүн нүдний ухархайн дотор ба доод хананы хугарал, нүүрний зүүн хэсэгт зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алим, зовхинд цус хуралт, нүүрний зүүн хэсэг, зүүн сарвуу, зүүн өвдөг, шилбэнд зулгаралт, зүүн шагайн үений дотор хэсэгт зулгарсан шарх бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Д-ыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч нарын мэдүүлэг, тайлбар:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Д мэдүүлэхдээ “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Миний буруу” гэв.
Насанд хүрээгүй хохирогч О.Х, түүний хууль ёсны төлөөлөгч Ч.С нар шүүх хуралдаанд оролцохгүй, гомдолгүй нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байна.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:
1. Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд. /хх-ийн 9-12-р тал/
2. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд. /14-19, 54-57-р тал/
3. Насанд хүрээгүй хохирогчийн нас тоолсон тухай тэмдэглэл. /хх-ийн 22-р тал/
4. Хувцасанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд. /хх-ийн 24-28-р тал/
5. Насанд хүрээгүй хохирогч О.Х-ийн “Би 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн өглөө хичээлдээ явах гээд гэрээсээ гарч явсан бөгөөд тэгээд хөлбөмбөгийн талбай дундуур явж талбайгаас гарч машин зам руу гарахад машин урдаас ирээд мөргөсөн юм. Тэгээд би юу болсон талаар мэдэхгүй байна, нэг сэрсэн чинь эмнэлэгт байсан юм. Би тухайн үед ганцаараа явсан бөгөөд хичээлээсээ хоцрох гээд байсан учир гүйж явсан юм. Тухайн үед би зам хөндлөн гарах гэж байсан бөгөөд тухайн машиныг явж байхыг мэдээгүй юм” гэх мэдүүлэг. /хх-ийн 71-р тал/
6. Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.С-гийн “Надад одоо гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Тухайн жолоочтой хохирлын талаар тохиролцож одоогоор 3,000,000 төгрөгийг өгсөн байгаа бөгөөд үлдэгдэл 3 000 000 төгрөгийг удахгүй өгнө гэсэн юм” гэх мэдүүлэг. /хх-ийн 73-р тал /
7. Гэрч Ө.Э “2024 оны 05 дугаар сарын 21-ний өглөө барагцаагаар 07 цаг 45 минутын үед би ажил руугаа 5-5 дугаар байрны урд явж байтал тас хийх чимээ гарсан юм. Тэгэхээр нь би эргээд хартал усан цэнхэр өнгийн Приус-30 машинтай эмэгтэй жолооч нь “хүүхэд мөргөчихлөө яана аа, аав ээж нь байна уу” гээд хашхираад байсан. Мөргүүлсэн хүүхэд нь машины цаана газарт уначихсан байсан юм. Би тэгэхээр нь буцаж алхаж очсон бөгөөд тэр мөргүүлсэн хүү нь ухаангүй, уйлагнасан байдалтай байсан. Жолооч эмэгтэй нь шокын байдалтай байсан. Тэр жолооч эмнэлэг рүү аваад явъя гэхээр нь би тэр хүүг өргөж машинд арын суудалд нь суулгасан юм. Тухайн үед тэр жолооч эмэгтэй бага насны нэг хүүхэдтэй явсан юм. Тэгээд осол болсноос удалгүй эмнэлэг явсан бөгөөд би явсных нь дараа өөрийнхөө дугаараас цагдаа руу залгаж ослын талаар мэдээлэл өгсөн юм. Ийм л үйл явдал болсон. Тухайн үед надаас гадна сургуулийн хүүхдүүд байсан бөгөөд өөр том хүн бол анзаарагдаагүй ээ” гэх мэдүүлэг. /хх-ийн 75-р тал/
8. Яллагдагч Б.Д-ын “би 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 07 цаг 40 минутын үед өөрийн **** ОРО улсын дугаартай, цайвар цэнхэр өнгийн Тоёота Приус-30 загварын машинтайгаа 2 хүүгээ сургууль, цэцэрлэгт нь хүргэж өгөх гээд явж байсан юм. Ингээд би 5-р сургуульд том хүүхдээ буулгаж өгчихөөд хөдөлсөн юм. Би хөдлөөд 40-50 метр зайд явж байтал жолооч талаас нэг хүүхэд гэнэт үсэрч гарч ирээд машины жолооч талын гэрэл, хамар хэсгийг мөргөөд унасан юм. Тэгээд би тоормослоод машинаас буухад нэг хүүхэд машины жолооч талын буюу баруун урд хэсэгт газарт хэвтэж байсан. Би сандарсан бөгөөд нэг хүн ирээд эмнэлэг яваач гэхээр нь би тэр хүүг өргөж машиндаа суулгаад шууд нэгдсэн эмнэлэг явсан юм. Тэгээд хүүхдийг эмнэлэгт хүргэсэн бөгөөд тэр хүү нь манай хүүгийн ангийн хүүхэд байсан юм. Эмнэлэг дээр очиход цагдаа дуудсан уу гэж асуусан бөгөөд тэгэхээр нь би цагдаа руу залгахад дуудаад болохгүй байсан. Тэгтэл эмнэлэг рүү цагдаа залгаад надтай утсаар ярьсан юм. Удалгүй эмнэлэг дээр цагдаа ирсэн юм. Тухайн осол нь 5-4 дүгээр байрны ертөнцийн зүгээр баруун талаас зүүн тийш 2 юм уу 3 дугаар орцны урд болсон юм. Би тус байрны баруун буланд нь зогсож хүүхдээ буулгачхаад хөдөлсөн бөгөөд тэр хүүхэд ертөнцийн зүгээр урдаас хойшоо чиглэлтэй явж байсан. Миний хувьд баруунаас зүүн тийш явж байсан юм. Би тухайн үед хэдэн км цагийн хурдтай явснаа хараагүй бөгөөд гэхдээ хурдтай яваагүй. Гадаа нартай цэлмэг байсан. Тэр хүүхэд яг урд байгаагүй бөгөөд хажуу талаас гэнэт орж ирсэн юм. Тус газарт гарц ч юм уу ямар нэг тэмдэг тэмдэглэгээ байгаагүй. Мөн тухайн үед тус зам дагуу ертөнцийн зүгээр урд хэсгийнх нь дагуу хүмүүс машинаа байрлуулчихсан байсан юм. Би осол болох үед согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй, 5 настай цэцэрлэгийн хүүхэдтэй хоёулаа явсан бөгөөд тэр хүүхэд ганцаараа явсан. Тухайн осол болсон газар цус гараагүй, харин машин дотор тэр хүүхдийн хамраас цус гарсан юм. Миний хувьд В ангилалтай бөгөөд 2014 онд жолооч болоод түүнээс хойш тээврийн хэрэгслийг тасралтгүй жолоодож байна. Би хохирогчийн хохирол, эмчилгээний төлбөрт 6,000,000 төгрөгийг өгөхөөр тохиролцсон бөгөөд одоогоор 3 000 000 төгрөгийг хүүгийн аавынх нь данс руу хийсэн юм. Үлдсэнийг нь ойрын хугацаанд төлнө, би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөн би жолооны үнэмлэхээ хаячихсан бөгөөд надад биетээр жолооны үнэмлэх байхгүй байна, харин сангаас бол хүчинтэй хэвээрээ байгаа юм” гэх мэдүүлэг. /хх-ийн 108-р тал/
9. Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 514 дугаартай “О.Х-ийн биед зүүн талын хоншоор ясны хугарал, зүүн нүдний ухархайн дотор ба доод хананы хугарал, нүүрний зүүн хэсэгт зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алим, зовхинд цус хуралт, нүүрний зүүн хэсэг, зүүн сарвуу, зүүн өвдөг, шилбэнд зулгаралт, зүүн шагайн үений дотор хэсэгт зулгарсан шарх гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь хатуу зүйлийн цохих, цохигдох хүчний үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүсгэгджээ. Шинэ гэмтлүүд ба хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүсгэгдсэн байна. Зүүн талын хоншоор ясны хугарал, зүүн нүдний ухархайн дотор ба доод хананы хугарал, нүүрний зүүн хэсэгт зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алим, зовхинд цус хуралт, нүүрний зүүн хэсэг, зүүн сарвуу, зүүн өвдөг, шилбэнд зулгаралт, зүүн шагайн үений дотор хэсэгт зулгарсан шарх нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарагдана. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт. /хх-ийн 82-84-р тал/
10. Орхон аймгийн Автотээврийн төвийн 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 16 дугаартай техникийн хяналтын үзлэг хийсэн тухай шинжээчийн дүгнэлт. /хх-ийн 91-97-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзлээ.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн санал дүгнэлт:
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Т.Т дүгнэлтдээ “Шүүгдэгч Б.Д нь 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 07 цаг 40 минутын орчимд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Бүрэнбүст багийн 5-5 дугаар байрны урд талын асфальтан зам дээр буюу хорооллын доторх зам дээр **** ОРО улсын дугаартай Тоёота Приус-30 загварын тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино., 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэгт “хорооллын дотор явган зорчигч нь явган хүний замаас гадна зорчих хэсгээр явж болно. Хорооллын дотор явган зорчигч давуу эрхтэй зорчих бөгөөд ингэхдээ тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд санаатайгаар саад хийхийг хориглоно гэсэн заалтуудыг зөрчиж, зам хөндлөн гарах зорилгоор гүйж явсан насанд хүрээгүй явган зорчигч О.Х мөргөж эрүүл мэндэд нь зүүн талын хоншоор ясны хугарал, зүүн нүдний ухархайн дотор ба доод хананы хугарал, нүүрний зүүн хэсэгт зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алим, зовхинд цус хуралт, нүүрний зүүн хэсэг, зүүн сарвуу, зүүн өвдөг, шилбэнд зулгаралт, зүүн шагайн үений дотор хэсэгт зулгарсан шарх бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн байдал, учруулсан хохирол хор уршиг, хувийн байдал зэргийг нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх саналтай байна” гэв.
Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:
1. Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэл, хохирол хор уршигийн талаар:
Шүүх хавтаст хэрэгт авагдсан хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд, насанд хүрээгүй хохирогчийн нас тоолсон тухай тэмдэглэл, хувцасанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд, насанд хүрээгүй хохирогч О.Х-ийн “Би 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн өглөө хичээлдээ явах гээд гэрээсээ гарч явсан бөгөөд тэгээд хөлбөмбөгийн талбай дундуур явж талбайгаас гарч машин зам руу гарахад машин урдаас ирээд мөргөсөн юм. Тэгээд би юу болсон талаар мэдэхгүй байна, нэг сэрсэн чинь эмнэлэгт байсан юм” гэх мэдүүлэг, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.С-гийн “Надад одоо гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Тухайн жолоочтой хохирлын талаар тохиролцож одоогоор 3 000 000 төгрөгийг өгсөн байгаа бөгөөд үлдэгдэл 3,000,000 төгрөгийг удахгүй өгнө гэсэн юм” гэх мэдүүлэг, гэрч Ө.Э-ын “5-5 дугаар байрны урд явж байтал тас хийх чимээ гарсан юм. Тэгэхээр нь би эргээд хартал усан цэнхэр өнгийн Приус-30 машинтай эмэгтэй жолооч нь “хүүхэд мөргөчихлөө яана аа, аав ээж нь байна уу” гээд хашхираад байсан. Мөргүүлсэн хүүхэд нь машины цаана газарт уначихсан байсан юм. Би тэгэхээр нь буцаж алхаж очсон бөгөөд тэр мөргүүлсэн хүү нь ухаангүй, уйлагнасан байдалтай байсан” гэх мэдүүлэг, яллагдагч Б.Д-ын “жолооч талаас нэг хүүхэд гэнэт үсэрч гарч ирээд машины жолооч талын гэрэл, хамар хэсгийг мөргөөд унасан юм. Тэгээд би тоормослоод машинаас буухад нэг хүүхэд машины жолооч талын буюу баруун урд хэсэгт газарт хэвтэж байсан” гэх мэдүүлэг, Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 514 дугаартай дүгнэлт, Орхон аймгийн Автотээврийн төвийн 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 16 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Б.Д нь 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 07 цаг 40 минутын орчимд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Бүрэнбүст багийн 5-5 дугаар байрны урд талын асфальтан зам дээр буюу хорооллын доторх зам дээр **** ОРО улсын дугаартай Тоёота Приус-30 загварын тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино., 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэгт “хорооллын дотор явган зорчигч нь явган хүний замаас гадна зорчих хэсгээр явж болно. Хорооллын дотор явган зорчигч давуу эрхтэй зорчих бөгөөд ингэхдээ тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд санаатайгаар саад хийхийг хориглоно гэсэн заалтуудыг зөрчиж, зам хөндлөн гарах зорилгоор гүйж явсан насанд хүрээгүй явган зорчигч О.Х-г мөргөж эрүүл мэндэд нь зүүн талын хоншоор ясны хугарал, зүүн нүдний ухархайн дотор ба доод хананы хугарал, нүүрний зүүн хэсэгт зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алим, зовхинд цус хуралт, нүүрний зүүн хэсэг, зүүн сарвуу, зүүн өвдөг, шилбэнд зулгаралт, зүүн шагайн үений дотор хэсэгт зулгарсан шарх бүхий хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Д нь замын хөдөлгөөний дүрмийн заалтуудыг зөрчсний улмаас зам тээврийн осол гаргаж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй.
Гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч О.Х-ийн эрүүл мэндэд нь зүүн талын хоншоор ясны хугарал, зүүн нүдний ухархайн дотор ба доод хананы хугарал, нүүрний зүүн хэсэгт зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алим, зовхинд цус хуралт, нүүрний зүүн хэсэг, зүүн сарвуу, зүүн өвдөг, шилбэнд зулгаралт, зүүн шагайн үений дотор хэсэгт зулгарсан шарх бүхий хүндэвтэр хохирол учирсан бөгөөд 2 сая төгрөгийн хохирол төлөгдсөн, насанд хүрээгүй хохирогч болон түүний хууль ёсны төлөөлөгч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байна.
Эрүүл мэндийн даатгалын сангаас хохирогчийн эрүүл мэндийн үйлчилгээнд 1 771 304 төгрөгийн зардал гарсан тухай баримтыг шүүхэд ирүүлсэн, шүүгдэгч уг зардлыг төлөхөө илэрхийлсэн байх тул шүүгдэгчээс гаргуулан Эрүүл мэндийн даатгалын санд олгуулах нь зүйтэй.
2. Эрүүгийн хариуцлага, хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдлын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх санал нь Эрүүгийн хуульд нийцсэн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж шийдвэрлэх нь зүйтэй.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн 1 ширхэг CD хуурцагийг хэргийн хадгалах хугацааг дуустал хавсарган үлдээж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т овгийн Б Д-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар шүүгдэгч Б.Д-ыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.
3. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Д-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д-аас 1 771 304 төгрөг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын санд олгосугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийг 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг CD хуурцгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хавсарган үлдээж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.А