| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашхүүгийн Цолмон |
| Хэргийн индекс | 135/2018/00502/И/Т |
| Дугаар | 001/ХТ2024/00320 |
| Огноо | 2024-12-19 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2024 оны 12 сарын 19 өдөр
Дугаар 001/ХТ2024/00320
Б , Н , М , Э нарын
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж, шүүгч Н.Батчимэг, П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 148/ШШ2024/00193 дугаар шийдвэр,
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 208/МА2024/00050 дугаар магадлалтай,
Б , Н , М , Э нарын нэхэмжлэлтэй,
“Н ” ХХК-д холбогдох
Дархан-Уул аймгийн Дархан сумын 16-р багийн нутаг дэвсгэрт байрлах 8667 м.кв талбайтай 9 давхар орон сууцны өмчлөх эрхийг “Х” ХХК-аас “Н” ХХК-д шилжүүлсэн хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, Б ыг Дархан-Уул аймгийн Дархан сумын 16-р багийн техникийн төв ... тоот орон сууцны шударга эзэмшигчээр, Э ыг Дархан сумын 16-р багийн техникийн төв ... тоот орон сууцны шударга эзэмшигчээр, Н ийг Дархан сумын 16-р багийн техникийн төв ... тоот орон сууцны шударга эзэмшигчээр, М ыг Дархан сумын 16-р багийн техникийн төв ... тоот орон сууцны шударга эзэмшигчээр тус тус тогтоолгох үндсэн нэхэмжлэл,
нэхэмжлэгч М-д холбогдуулан Дархан сумын 16-р багийн техникийн төв ... тоот орон сууцыг албадан чөлөөлүүлэх, 2018 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх тус орон сууцыг бусдад хөлслүүлж олох ёстой байсан орлого 11,648,000 төгрөгийг гаргуулах,
нэхэмжлэгч Э т холбогдуулан Дархан сумын 16-р багийн техникийн төв ... тоот орон сууцыг албадан чөлөөлүүлэх, 2018 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх тус орон сууцыг бусдад хөлслүүлж олох ёстой байсан орлого 10,360,000 төгрөгийг гаргуулах,
нэхэмжлэгч Н т холбогдуулан Дархан сумын 16-р багийн техникийн төв ... тоот орон сууцыг албадан чөлөөлүүлэх, 2018 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх тус орон сууцыг бусдад хөлслүүлж олох ёстой байсан орлого 10,888,000 төгрөг, байр ашиглалтын зардал 453,574 төгрөг, нийт 11,341,574 төгрөгийг гаргуулах,
нэхэмжлэгч Б д холбогдуулан Дархан сумын 16-р багийн техникийн төв ... тоот орон сууцыг албадан чөлөөлүүлэх, 2018 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх тус орон сууцыг бусдад хөлслүүлж олох ёстой байсан орлого 10,360,000 төгрөг, байр ашиглалтын зардал 446,553 төгрөг, нийт 10,806,553 төгрөгийг тус тус гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Нэхэмжлэгчдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б , Н нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д , нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Э , Ч , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Б , Н , М , Э нар нь “Н ” ХХК-д холбогдуулан Дархан-Уул аймгийн Дархан сумын 16-р багийн нутаг дэвсгэрт байрлах 8667 м.кв талбайтай 9 давхар орон сууцны өмчлөх эрхийг “Х ” ХХК-аас “Н ” ХХК-д шилжүүлсэн хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, Б ыг Дархан-Уул аймгийн Дархан сумын 16-р багийн техникийн төв ... тоот орон сууцны шударга эзэмшигчээр, Э ыг Дархан сумын 16-р багийн техникийн төв ... тоот орон сууцны шударга эзэмшигчээр, Н ийг Дархан сумын 16-р багийн техникийн төв ... тоот орон сууцны шударга эзэмшигчээр, М ыг Дархан сумын 16-р багийн техникийн төв ... тоот орон сууцны шударга эзэмшигчээр тус тус тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, нэхэмжлэгч М д холбогдуулан Дархан сумын 16-р багийн техникийн төв ... тоот орон сууцыг албадан чөлөөлүүлэх, 2018 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх тус орон сууцыг бусдад хөлслүүлж олох ёстой байсан орлого 11,648,000 төгрөгийг гаргуулах, нэхэмжлэгч Э т холбогдуулан Дархан сумын 16-р багийн техникийн төв ... тоот орон сууцыг албадан чөлөөлүүлэх, 2018 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх тус орон сууцыг бусдад хөлслүүлж олох ёстой байсан орлого 10,360,000 төгрөгийг гаргуулах, нэхэмжлэгч Н т холбогдуулан Дархан сумын 16-р багийн техникийн төв ... тоот орон сууцыг албадан чөлөөлүүлэх, 2018 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх тус орон сууцыг бусдад хөлслүүлж олох ёстой байсан орлого 10,888,000 төгрөг, байр ашиглалтын зардал 453,574 төгрөг, нийт 11,341,574 төгрөгийг гаргуулах, нэхэмжлэгч Б д холбогдуулан Дархан сумын 16-р багийн техникийн төв ... тоот орон сууцыг албадан чөлөөлүүлэх, 2018 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх тус орон сууцыг бусдад хөлслүүлж олох ёстой байсан орлого 10,360,000 төгрөг, байр ашиглалтын зардал 446,553 төгрөг, нийт 10,806,553 төгрөгийг тус тус гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.
2. Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 148/ШШ2024/00193 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б , Э , Н , М нарын Дархан-Уул аймгийн Дархан сумын 16-р багийн нутаг дэвсгэрт байрлах 8667 м.кв талбайтай 9 давхар орон сууцны өмчлөх эрхийг “Х ” ХХК-аас “Н ” ХХК-д шилжүүлсэн хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах,
Б ыг Дархан-Уул аймгийн Дархан сумын 16-р багийн техникийн төв ... тоот орон сууцны шударга эзэмшигчээр, Э ыг Дархан сумын 16-р багийн техникийн төв ... тоот орон сууцны шударга эзэмшигчээр, Н ийг Дархан сумын 16-р багийн техникийн төв ... тоот орон сууцны шударга эзэмшигчээр, М ыг Дархан сумын 16-р багийн техникийн төв ... тоот орон сууцны шударга эзэмшигчээр тус тус тогтоолгох шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож,
Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын нэхэмжлэгч М ыг Дархан сумын 16-р багийн техникийн төв ... тоот орон сууцнаас албадан чөлөөлүүлэх,
нэхэмжлэгч Э ыг Дархан сумын 16-р багийн техникийн төв ... тоот орон сууцнаас албадан чөлөөлүүлэх, нэхэмжлэгч Н ийг Дархан сумын 16-р багийн техникийн төв ... тоот орон сууцнаас албадан чөлөөлүүлэх, нэхэмжлэгч Б ыг Дархан сумын 16-р багийн техникийн төв ... тоот орон сууцнаас албадан чөлөөлүүлэх шаардлагыг тус тус хангаж,
Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3, 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан сөрөг нэхэмжлэлийн шаардлагын нэхэмжлэгч М аас Дархан сумын 16-р багийн техникийн төв ... тоот орон сууцыг 2018 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд бусдад хөлслүүлж олох ёстой байсан орлого 11,648,000 төгрөгийг гаргуулах,
нэхэмжлэгч Э аас Дархан сумын 16-р багийн техникийн төв ... тоот орон сууцыг 2018 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд бусдад хөлслүүлж олох ёстой байсан орлого 10,360,000 төгрөгийг гаргуулах,
нэхэмжлэгч Н ээс Дархан сумын 16-р багийн техникийн төв ... тоот орон сууцыг, 2018 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд бусдад хөлслүүлж олох ёстой байсан орлого 10,888,000 төгрөг, байр ашиглалтын зардал 453,574 төгрөг, нийт 11,341,574 төгрөгийг гаргуулах,
нэхэмжлэгч Б ыг холбогдуулан Дархан сумын 16-р багийн техникийн төв ... тоот орон сууцыг албадан чөлөөлүүлэх, 2018 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх тус орон сууцыг бусдад хөлслүүлж олох ёстой байсан орлого 10,360,000 төгрөг, байр ашиглалтын зардал 446,553 төгрөг, нийт 10,806,553 төгрөгийг гаргуулах шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч нарын төлсөн улсын тэмдэгтийн хураамж, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагын мөнгө гаргуулах шаардлагад төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг тэнцүү хэмжээгээр гаргуулж, хариуцагчид олгож шийдвэрлэжээ.
3. Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 208/МА2024/00050 дугаар магадлалаар: Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 193 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Маргаан бүхий орон сууц нь Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Холбоот улс, Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Засгийн газар хоорондын 1975.04.13-ны өдөр байгуулагдсан хэлэлцээр, 1979.09.11-ний өдөр байгуулагдсан хэлэлцээрийн үндсэн дээр 1979 онд ЗСБНХУ-ын хүч хөрөнгөөр Монгол Улсын нутаг дэвсгэрт баригдсан тухайн үед ЗСБНХУ-ын өмчлөлд бүртгэлтэй байсан орон сууц юм. Тус орон сууцанд Зөвлөлтийн мэргэжилтнүүд Монголд ажиллах хугацаандаа амьдарч байгаад 1990 оноос зөвлөлтийн мэргэжилтнүүд нутаг буцсанаар Монгол иргэд тухайн үед хариуцаж байсан этгээдүүдтэй түрээсийн гэрээний үндсэн дээр эзэмшиж ,ашиглаж байсан бөгөөд цаашид хувьчилж авах зорилготой амьдарч байсан болно. Дээр дурдсан 1979 оны хоёр улсын хэлэлцээрийн 2 дугаар заалтад: "Энэхүү хэлэлцээрийн нэгдүгээр зүйлд заасан газарт баригдсан барилга, бусад объектууд нь ЗСБНХУ-ын өмч байх бөгөөд гэхдээ тэдгээрийг Монгол талын зөвшөөрөлгүйгээр гуравдагч этгээдэд худалдах буюу шилжүүлэн өгч үл болно" /Энэхүү хэлэлцээр нь өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр үйлчилж байгаа болно/ Гэтэл хоёр улс хоорондын хэлэлцээрийн дээрх заалтыг зөрчиж Монгол Улсын Засгийн газрын зөвшөөрлийг авалгүй 1990.09.24-ний өдөр ЗСБНХУ-ын Хөдөө аж ахуйн машин үйлдвэрлэлийн яам нь "АвтоТ " нээлттэй нийгэмлэгт худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр шилжүүлсэн нь дээр дурдсан хэлэлцээрийн хоёр дугаар заалтыг зөрчсөнөөс гадна Иргэний хуулийн 50 дугаар зүйлийн 50.1, 105 дугаар зүйлийн 105.1, 243 дугаар зүйлийн 243.1, 303 дугаар зүйлийн 303.1 дэх заалтуудыг зөрчиж тухайн орон сууцыг олон жилийн туршид шударгаар эзэмшиж байсан иргэдийн хуульд заасан эрхийг зөрчсөн үйл баримт тогтоогдож байхад шүүх энэ байдалд үндэслэлгүй дүгнэлт хийж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь заалтыг хэрэглэсэн нь хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй гэж үзэж байна. Иргэний хуулийн 2 дугаар зүйлийн 2.2-т "Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээг дагаж мөрдөнө" гэж заасныг хэрэглэж мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь заалтыг хэрэглэж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжтой байсан гэж үзэж байна. Учир нь 1979 оны ЗСБНХУ, БНМАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр нь олон улсын гэрээ бөгөөд гэрээний заалтыг хэрэглэх боломжтой байсан гэж үзэж байна. Давж заалдах шатны шүүх "Хянавал" хэсэгтээ хийсэн дүгнэлтдээ: " ... анхан шатны шүүхээс Дархан-Уул аймгийн Дархан сумын 16-р баг, ... 9 давхар 36 айлын орон сууцны өмчлөгч нь "Н " ХХК болох нь өмнөх шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон гэж үзсэнийг буруутгах боломжгүйн дээр хоёр улсын Засгийн газрын 1979.09.11-ний өдөр байгуулсан хэлэлцээрийн оролцогч бус талуудын гомдлоор уг гэрээ хэлэлцээрийн 2 дахь заалт зөрчигдсөн эсэхийг шүүх дүгнэх боломжгүй болно" гэж дүгнэсэн нь үндэслэлгүй дүгнэлт болжээ. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгөхийг хяналтын шатны шүүх бүрэлдэхүүнээс хүсэж байна гэжээ.
5. Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Э ийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.04.05-ны өдрийн 148/ШШ2024/00193 тоот шийдвэрийг Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2024.09.04-ний өдрийн 208/МА2024/00050 тоот магадлалаар хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172.2.1, 172.2.2, 172.2.3-т заасан дор дурдсан үндэслэлээр хяналтын журмаар энэхүү гомдлыг гаргаж байна.
Нэг. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 172.2.1-д заасан шүүх хууль хэрэглээний зөрүүг арилгах үндэслэлийн тухайд: Давж заалдах шатны шүүх магадлалын “Хянавал” хэсгийн 6-д “Дээрх үйл баримт болон хэрэгт авагдсан улсын бүртгэлийн гэрчилгээ, улсын бүртгэлийн лавлагаа, шүүхийн шийдвэр зэрэг хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар Дархан-Уул аймаг, Дархан сум 16 дугаар багт байрлах ... 9 давхар байрны орон сууцны өмчлөгч “Н ” ХХК болох нь тогтоогдож байна. Тухайн хөрөнгийн өмчлөгч болон улсын бүртгэл хүчингүй болсон талаар хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа тул Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй. Иймд нэхэмжлэгч нарын Дархан-Уул аймгийн Дархан сумын 16-р багийн нутаг дэвсгэрт байрлах 8667 м.кв талбайтай орон сууцны өмчлөх эрхийг “Х ” ХХК-аас “Н ” ХХК-д шилжүүлсэн хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хүлээн авч хянан шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй бөгөөд анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болсон байна” гэж дүгнэснийг Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 14/-т “Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, ..., нотлох баримтыг шалгуулах, шударга шүүхээр шүүлгэх, хэргээ шүүх ажиллагаанд биеэр оролцох, шүүхийн шийдвэрийг давж заалдах эрхтэй.“ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “Монгол Улсын хууль, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй.” гэж заасны дагуу зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр шүүхэд нэхэмжлэл гаргаж түүний дагуу иргэний хэрэг үүсгэсэн байхад давж заалдах шатны шүүх “нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хүлээн авч хянан шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй” гэж дүгнэснээрээ хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг буюу ИХШХШ тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.2, 3 дугаар зүйлийн 3.1, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8, 56.1.10 дугаар зүйлийг хэрэглэх ёстой байсныг хэрэглэлгүй шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл, маргаан бүхий орон сууцны улсын бүртгэлтэй холбоотой маргаан биш, улсын бүртгэлийн үндэслэл болсон хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байхад нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой дүгнэлт хийж шийдвэрлээгүй. Нэхэмжлэгч нар маргаан бүхий байрыг хэний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө болох талаар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн бусад хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байхад давж заалдах шатны шүүх үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлтэй холбоотой асуудалд дүгнэлт хийж шийдвэрлэсэн. Ингэснээрээ Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т заасныг хэрэглэж хэрэглэх ёсгүй хууль хэрэглэсэн. Давж заалдах шатны шүүх БНМАУ, ЗСБНХУ-ын Засгийн газар хооронд 1979 онд байгуулсан 2 талын газар олголт, түүн дээр тухайн улсын өмч хөрөнгөөр барьж байгуулсан үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой, түүнчлэн түүний өмчлөлийн асуудлыг гуравдагч этгээдэд шилжүүлэхэд газрын өмчлөгчөөс зөвшөөрөл авах тухай хэлэлцээрийн хоёр дахь заалт зөрчигдсөн болохыг тогтоолгох нь “тухайн хэлэлцээрийг байгуулагч эрх бүхий этгээдүүдийн эрх хэмжээний асуудал” гэж давж заалдах шатны шүүх дүгнэв” гэж дүгнэснээрээ нэхэмжлэлийн шаардлагаас хальсан дүгнэлт хийж шийдвэрлэснийг хууль бус гэж үзэж байна. Давж заалдах гомдолд олон улсын гэрээний заалтыг биелүүлээгүй тул хэлцэл хүчин төгөлдөр бус болох тухай хангалттай нотолж дурдсан байгаа. Гэтэл давж заалдах шатны шүүх олон улсын гэрээний талаарх зохицуулалтыг анхаарахгүй, маргааны үндэслэл болгож байгаа, хэлэлцээрийн 2 дахь заалт зөрчигдсөн эсэхийг шүүх дүгнэх боломжгүй гэж нэхэмжлэлийн шаардлагад дүгнэлт хийхгүй шийдвэрлэсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байгаа юм. Давж заалдах шатны шүүх түрээсийн гэрээ, хөлслөх гэрээний талаарх зохицуулалтыг буруу тайлбарлаж, агуулга нь хөлслөх гэрээ байна гэж үндэслэлгүйгээр дүгнэн Иргэний хуулийн 318 дугаар зүйлийг огт хэрэглээгүй. Давж заалдах шатны шүүх хэрвээ орон сууц хөлслөх гэрээ гэж дүгнэсэн бол Иргэний хуулийн 303 дугаар зүйлийг хэрэглэж шийдвэрлэх ёстой байтал нэхэмжлэгч нарыг хууль ёсоор эзэмшиж байсан, эсхүл хууль ёсны гэж үзэхгүй гэсэн хоёр салаа утгаар дүгнэж хууль зөрчсөн.
Хоёр. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.2-т заасан хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн үндэслэлийн тухайд: Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч зэрэг хэргийн оролцогч нар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй. Гэтэл давж заалдах шатны шүүх хариуцагчийн үүргээ биелүүлээгүй байдлыг зөвтгөх байдлаар маргаан бүхий орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлтэй холбоотой асуудлыг дүгнэсэн нь хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэх үндэслэл болно. Давж заалдах шатны шүүх магадлалын “Хянавал” хэсэгт “БНМАУ, ЗСБНХУ-ын Засгийн газар хооронд 1979 онд байгуулсан 2 талын газар олголт, түүн дээр тухайн улсын өмч хөрөнгөөр барьж байгуулсан үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой, түүнчлэн түүний өмчлөлийн асуудлыг гуравдагч этгээдэд шилжүүлэхэд газрын өмчлөгчөөс зөвшөөрөл авах тухай хэлэлцээрийн хоёр дахь заалт зөрчигдсөн болохыг тогтоолгох нь “тухайн хэлэлцээрийг байгуулагч эрх бүхий этгээдүүдийн эрх хэмжээний асуудал” гэж дүгнэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөнийг зөвтгөсөн асуудал гэж үзэж зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч нараас удаа дараа гуравдагч этгээдээр ОХУ-ын Алс дорнодын өмчийн газрыг татан оролцуулах хүсэлт гаргахад хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн атлаа эрх бүхий этгээдүүдийн эрх хэмжээний асуудал гэж дүгнэсэн, Захиргааны хэргийн шүүх хэлцэлтэй холбоотой асуудлаар нэхэмжлэл гаргах эрхтэй болох талаар дүгнэсэн байхад үүнийг дүгнээгүй нь хуулиар тогтоосон журам зөрчжээ. Давж заалдах шатны шүүх “Анхан шатны шүүх Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хэргийг нэгтгэх болон тусгаарлан шийдвэрлэх ажиллагааг нэхэмжлэгч тус бүрээр тусгаарлахдаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан эрх зүйн акт болон хэргийн оролцогчдоос ирүүлсэн баримтуудыг хуулбарлаж байгаа нь нотлох баримтын хуульд заасан шаардлагад нийцүүлээгүй, баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай байх байдлаар хэргийг эмхэтгээгүй” гэж хуулиар тогтоосон журам зөрчигдсөнийг хүлээн зөвшөөрсөн атлаа энэ алдааг засуулахгүйгээр шийдвэрлэсэн нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй шийдвэр болсон гэж үзэж байна. Нэхэмжлэгч Б нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж түрээсийн гэрээний дагуу төлсөн төлбөрөө хариуцагчаас нэхэмжилсэн байхад хэргийг тусгаарлах болон нэгтгэхдээ уг нэхэмжлэлийг хэргээс алга болгож хэрэг хянан шийдвэрлэх тухай журам зөрчигдсөн байхад үүнд дүгнэлт хийлгүй шийдвэрлэсэн.
Гурав. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 172.2.3. хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн үндэслэлийн тухайд: Улсын Дээд шүүхийн 2009.06.15-ны өдрийн 18-р тогтоолоор Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасан “өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах” эрхийг тайлбарласан байх бөгөөд ингэхдээ энэ эрх нь зөвхөн хууль бус эзэмшилд хамаарахаар, Иргэний хуулийн 93 дугаар зүйлийн 93.1-д зааснаар хууль ёсны эзэмшлээс өмчлөгч эд хөрөнгөө шаардах эрхгүй талаар тайлбарлажээ. Нэхэмжлэгч маргаан бүхий орон сууцыг хууль бусаар эзэмшээгүй талаар давж заалдах шатны шүүх дүгнэсэн атлаа сөрөг нэхэмжлэлийг хангасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж давж заалдах гомдлыг хангахгүй шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болжээ. Улсын Дээд шүүхийн 2009.06.15-ны өдрийн “Иргэний хуулийн 10, 11 дүгээр бүлгийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” 17 тоот тогтоолын 3.1-д “энэ зүйлийн 90.1-д заасан “шударга эзэмшигч” гэдэгт мөн зүйл, хэсэгт заасан этгээдээс гадна өөрийн эзэмшлийг хууль ёсны гэж ойлгож, эзэмшлээ хууль бус болохыг мэдээгүй буюу мэдэх боломжгүй байсан хууль бус эзэмшигчийг хамааруулж болно.“ гэж заасан байхад давж заалдах шатны шүүх Улсын дээд шүүхийн дээрх тайлбараас өөрөөр хэрэглэж шударга эзэмшигч гэж үзэхгүй буруу дүгнэсэн байна. Улсын дээд шүүхийн 2010.06.22-ны өдрийн “Иргэний хуулийн 5,6,7 дугаар бүлгийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай 17 дугаар тогтоолын 5.1-д “Хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан “хууль зөрчсөн” гэж хуулийн хориглох хэм хэмжээг зөрчсөн, эсхүл хуулийн шаардлага хангаагүй хэлцэл хамаарах ба энэ зөрчил нь хэлцлийн эрх зүйн үндэслэлтэй байх зарчимд нийцэхгүй байхыг хэлнэ”, 5.5-д “зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл” гэдэгт тухайн хэлцлийг хийхэд тодорхой этгээдийн зөвшөөрлийг авах хуулиар тогтоосон шаардлага зөрчигдсөн байхыг ойлгоно” гэж заасан байхад давж заалдах шатны шүүх үүнд дүгнэлт хийхгүй шийдвэрлэснээрээ Дээд шүүхийн тайлбараас өөрөөр шийдвэрлэсэн гэж үзнэ. Мөн дээрх 17 тоот тогтоолын 5.7-д “мөн зүйлийн 56.1.10-т заасан “хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн бусад хэлцэл” гэдэгт хүчин төгөлдөр бус хэлцэлтэй шалтгаант нөхцөл байдлаар салшгүй холбогдсон, энэ хэлцэл хүчин төгөлдөр болсноор эрх зүйн үндэслэл нь үгүйсгэгдэх хэлцлийг хамааруулан ойлговол зохино гэж зааснаас өөрөөр буюу маргаан бүхий хэлцлийн хүчин төгөлдөр эсэхэд давж заалдах шатны шүүх дүгнэлт хийхгүйгээр шийдвэрлэснийг хууль бус гэж үзэж байна.
Дөрөв. ИХШХШ тухай хуулийн 172.2.4-т заасан “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” үндэслэлийн тухайд: Үл хөдлөх эд хөрөнгийг газраас салгаж ойлгох боломжгүй. Иргэний хуулийн 102 дугаар зүйлийн 102.1. Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар төрийн өмчид байна. 102.5-д Төрийн өмчийн газрыг хувьчлах, эзэмших, ашиглахтай холбоотой харилцааг хуулиар зохицуулна. Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д Гадаад улс, олон улсын байгууллага, гадаад улсын хуулийн этгээдэд газар ашиглуулах асуудлыг энэ хуулийн
18.1,6-д заасны дагуу шийдвэрлэнэ. 17.1. Улсын Их Хурал газрын харилцааны талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: гадаад улс, олон улсын байгууллага, гадаадын хуулийн этгээдэд газрыг тодорхой хугацаагаар түрээс, төр, хувийн хэвшлийн түншлэлийн гэрээгээр ашиглуулах талаар шийдвэр гаргах” гэж Улсын Их Хурлын бүрэн эрх байхаар тодорхойлжээ. Дээрх агуулгаас үзэхэд давж заалдах шатны шүүх тухайн олон улсын гэрээгээр газартай холбоотойгоор гэрээний нөгөө талаас зөвшөөрөл авах талаар гэрээний 2 дугаар зүйлд зохицуулсан талаар дурдсан нь энэ төрлийн маргааныг шийдвэрлэхэд эрх зүйн шинэ ойлголт, хууль хэрэглээг тогтооход энэ хэргийг үнэн зөв шийдвэрлэх нь чухал ач холбогдолтой. Дээр дурдсан үндэслэлүүдийг хянан үзэж Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.04.05-ны өдрийн 148/ШШ2024/00193 тоот шийдвэр, Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2024.09.04-ний өдрийн 208/МА2024/00050 тоот магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.
6. Нэхэмжлэгчдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлээр Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024.11.29-ний өдрийн 001/ШХТ2024/01441 дүгээр тогтоолоор хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.
ХЯНАВАЛ:
7. Нэхэмжлэгч Б , Н , М , Э нар нь хариуцагч “Н ” ХХК-д холбогдуулан Дархан-Уул аймгийн Дархан сумын 16-р багийн нутаг дэвсгэрт байрлах 8667 м.кв талбайтай 9 давхар орон сууцны өмчлөх эрхийг “Х ” ХХК-аас “Н ” ХХК-д шилжүүлсэн хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, Б ыг уг байрны ... тоот, Э ыг ... тоот, Н ийг ... тоот, М ыг ...тоот орон сууцны шударга эзэмшигчээр тус тус тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ “...9 давхар 36 айлын орон сууц нь тухайн үеийн нэрээр ЗСБНХУ, БНМАУ-ын Засгийн газар хоорондын 1975.04.13-ны өдөр, 1979.09.11-ний өдөр тус тус байгуулагдсан хэлэлцээрийн үндсэн дээр зөвлөлтийн мэргэжилтнүүдийг Монголд ажиллах хугацаанд нь байрлуулах зорилгоор 1976 онд ЗСБНХУ-ын хүч хөрөнгөөр баригдсан. 1993 оноос Зөвлөлтийн мэргэжилтнүүд нутаг буцаж, орон сууц эзэнгүй үлдэж байсан үед нэхэмжлэгч нар нь 1993 оноос эхлээд тухайн орон сууцыг хариуцаж байсан этгээдүүдтэй амаар, бичгээр гэрээ байгуулаад амьдарсан. Уг орон сууцанд анх орохдоо ОХУ өмчлөлд байгаа 2 улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрээр Монгол Улсын талд шилжсэний дараа өөрсдийн эзэмшиж байгаа орон сууцыг хувьчилж авна гэсэн ойлголттой байсан.
Маргааны зүйл болж буй энэ байр ОХУ-ын трактор, экспорт гэх нийгэмлэгийн өмчид бүртгэлтэй байсан. 1979.09.11-ний өдрийн ЗСБНХУ, БНМАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн 2-т “...орон сууцыг хувьчлахаар бол Монгол Улсын Засгийн газрын зөвшөөрөлгүйгээр хувьчилж үл болно...” гэсэн заалт байдаг. 1990.09.24-ний өдрийн авто трактор, экспорт нээлттэй нийгэмлэгээс өөр байгууллагад шилжүүлэхдээ энэ хэлэлцээрийн заалтыг зөрчөөд шилжүүлсэн тул зөвшөөрөл авбал зохих этгээдийн зөвшөөрөлгүйгээр хийсэн хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэж байна. Хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр тус орон сууц олон өмчлөгчийг дамжин шилжсэн. Хамгийн сүүлд Т гэсэн эмэгтэй худалдаж авсан хүчин төгөлдөр байгаа хэлцлийн дагуу энэ байр “Н ” ХХК-ийн нэр дээр улсын бүртгэлд бүртгэлтэй байна. Энэ нь Иргэний хуулийн 50 дугаар зүйлийн 1, 105 дугаар зүйлийн 1, 243 дугаар зүйлийн 1, 303 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг зөрчсөнөөс гадна 1997 оны Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан бүрдүүлбэр хангагдаагүй байхад Дархан-Уул аймаг дахь Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газар 2000.04.26-ны өдөр улсын бүртгэлийн ... дугаарт бүртгэж, өмчлөх эрхийн гэрчилгээг ОХУ-ын Москва хотын Трактор экспорт нийгэмлэгт олгосон нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8 дахь хэсэгт заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэл болсон гэж үзэж байгаа бөгөөд энэхүү хүчин төгөлдөр бус байх хэлцлийн үндсэн дээр хийгдсэн Трактор экспорт нийгэмлэгээс Т-т, түүнээс “... ” ХХК-д, “... ” ХХК-аас “Х ” ХХК-д, “Х ” ХХК-аас “Н ” ХХК-д шилжсэн хэлцлүүд нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-д заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэл тул “Н ” ХХК-ийн нэр дээр улсын бүртгэлийн ... дугаарт бүртгэгдсэн өмчлөх эрхийн гэрчилгээг олгох үндэслэл болсон хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулна.
Түүнчлэн уг орон сууцанд 1993 оноос хойш 3-27 жил амьдарч, эзэмшиж байгаа иргэд нь Иргэний хуулийн 105.1, 303.1 дэх хэсэгт зааснаар тухайн орон сууцыг тэргүүн ээлжид худалдан авах, орон сууц хөлслөх гэрээг эхний ээлжид байгуулах эрхтэй байтал Иргэний хуулийн 270 дугаар зүйлийн 270.1 дэх хэсэгт заасан эрхийг хэрэгжүүлэх боломж олгоогүй гуравдагч этгээдэд худалдсан хэлцэл нь Иргэний хуулийн 271 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэл болж байна. Худалдах эсхүл бусдад шилжүүлэх тохиолдолд эхний ээлжид нэхэмжлэгч нарт худалдах, түрээслэх эрх нь бол хуулиараа нээлттэй байсан. Гэтэл эрхийг нь зөрчиж тухайн үед уг байранд оршин сууж, эзэмшиж байсан иргэдийн зөвшөөрлийг авахгүй, мэдэгдэлгүйгээр орон сууцыг гуравдагч этгээдэд шилжүүлсэн асуудал нь хуульд нийцээгүй. Нэхэмжлэгч нар нь Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр орон сууцыг өөрсдийн эзэмшилд авч, 3-27 жил тасралтгүй эзэмшсэн болох нь баримтуудаар тогтоогдож байгаа тул нэхэмжлэгч нарыг уг байрны шударга эзэмшигчээр тогтоох эрх зүйн үндэслэлтэй” гэсэн агуулга бүхий тайлбар гаргасан байна.
8. Хариуцагч “Н ” ХХК нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, “...Иргэний хуулийн 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсэгт эд хөрөнгийг хууль ёсны эзэмшигчээс шаардаж болохгүй гэж заасан, тухайн орон сууц нь “Н ” ХХК-ийн өмч гэдэг нь Захиргааны хэргийн 3 шатны шүүхээр тогтоогдсон, орон сууцыг шилжүүлсэн гэрээнүүд бүгд хуулийн дагуу хийгдсэн. Иргэний хуулийн 183 дугаар зүйлд улсын бүртгэлд бичигдсэн бүртгэл үнэн зөв байх гэсэн заалт бий. Иймээс нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй” гэж маргаад сөрөг нэхэмжлэл гаргасан байна.
Нэхэмжлэгч М д холбогдуулан ... тоот орон сууцыг албадан чөлөөлүүлэх, 2018.04.01-2022.11.01-ний өдрийг хүртэл тус орон сууцыг бусдад хөлслүүлж олох ёстой байсан орлого 11,648,000 төгрөг гаргуулах, нэхэмжлэгч Э т холбогдуулан ... тоот орон сууцыг албадан чөлөөлүүлэх, ... орлого 10,360,000 төгрөг гаргуулах, нэхэмжлэгч Н т холбогдуулан ... тоот орон сууцыг албадан чөлөөлүүлэх, ... орлого 10,888,000 төгрөг, байр ашиглалтын зардал 453,574 төгрөг, нийт 11,341,574 төгрөг гаргуулах, нэхэмжлэгч Б д холбогдуулан ... тоот орон сууцыг албадан чөлөөлүүлэх, ... орлого 10,360,000 төгрөг, байр ашиглалтын зардал 446,553 төгрөг, нийт 10,806,553 төгрөгийг тус тус гаргуулна гээд үндэслэлээ тайлбарлахдаа “... Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт “өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй” гэж заасны дагуу “Н ” ХХК нь орон сууцыг нэхэмжлэгч нараас албадан чөлөөлүүлэх үндэслэлтэй. Мөн хуулийн 227 дугаар зүйлийн 227.3, 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан хууль зүйн үндэслэлээр олох ёстой орлогоо шаардана. Олох ёстой байсан орлогыг тухайн үед нэхэмжлэгч нарт мэдэгдэж байсан орон сууцны хөлс болох 208,000 төгрөг болон сар бүрийн түрээсэлж байсан үнийн дүн болох 185,000 төгрөгийг сараар үржүүлж, хүн тус бүрд ноогдох төлбөрийг бодож гаргасан.” гэжээ.
Нэхэмжлэгч нар сөрөг нэхэмжлэлийг эс зөвшөөрч, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8 дах хэсэгт заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэл учир үүнээс хойш хийгдсэн бүх хэлцлүүд мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10 дахь хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцлийн үндсэн дээр хийгдсэн бусад бүх хэлцэл үүнээс хойш хүчингүй, хүчин төгөлдөр бус байна гэдэг үндэслэлээр “Н ” ХХК-ийн нэр дээр бүртгэгдсэн 9 давхар орон сууцны өмчлөх эрх нь хүчин төгөлдөр бус байх хэлцлийн үндсэн дээр олгогдсон учраас хүчин төгөлдөр бусд тооцож болох хэлцэл юм. Мөн нэхэмжлэгч 4 иргэн бол тус байранд 2015 оноос хойш гэрээ хийгээд “Н ” ХХК-тай гэрээний хугацаа дуусаад өнөөдрийг хүртэл оршин сууж байгаа учраас нэхэмжлэгч нар тус байрны шударга эзэмшигч байх бүрэн үндэслэлтэй. Нэхэмжлэгч нар шударга эзэмшигч тул олох ёстой байсан орлого гэдгийг төлөх ёсгүй, байр ашиглалтын зардлын талаар баримт байхгүй байна, хэрэв нэхэмжлэх бол тухайн үйлчилгээ үзүүлсэн аж ахуйн нэгж нэхэмжилнэ, иймээс сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй.” гэж маргажээ.
9. Анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн байна.
Үндсэн нэхэмжлэлийн тухайд: ...Засгийн газар хоорондын 1979.09.11-ний өдрийн хэлэлцээрийн 2 дахь заалт болох Монгол талын зөвшөөрөлгүй гуравдагч этгээдэд худалдах буюу шилжүүлж үл болно гэсэн хэлэлцээрийн заалт зөрчигдсөнийг хуулиар тогтоосон шаардлага зөрчигдсөн гэж үзэхгүй. Мөн дээрх гэрээний нэг тал болох Монгол Улсын Засгийн газраас “...тус орон сууцны өмчлөх эрхийн маргаанд Монгол Улсын Засгийн газрын болон төрийн өмчийн өмчлөх эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй, эдгээр иргэдийн өмчлөх эрхийг зөрчсөн аливаа үйлдэл, үйл ажиллагааг Монгол Улсын Засгийн газраас гаргаагүй” гэсэн тайлбарыг гаргасан тул нэхэмжлэгч нарын тайлбар үндэслэлгүй байна.
...ЗХУ-ын Хөдөө аж ахуйн машин үйлдвэрлэлийн яам болон А гадаад эдийн засгийн хувьцаат нийгэмлэгт 1990.09.24-ний өдөр тухайн үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлсэн хэлцэл болон түүнээс хойш хийгдсэн хэлцлүүд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хуулийн хориглох ямар хэм хэмжээг зөрчсөн, хуулийн тавьсан ямар шаардлагыг хангаагүй, ийнхүү зөрчил нь хэлцлийн эрх зүйн үндэслэлтэй байх зарчимд ямар үндэслэлээр нийцэхгүй байгааг хангалттай үндэслэл, нотолгоогоор нотолж чадсангүй. Иймд Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д заасны дагуу маргаан бүхий Дархан-Уул аймгийн Дархан сумын 16-р багийн нутаг дэвсгэрт байрлах 8667 м.кв талбайтай 9 давхар орон сууц нь хэлцлийн үндсэн дээр худалдан авч байсан этгээдүүдийн өмч байх бөгөөд эцсийн байдлаар одоо хариуцагч “Н ” ХХК-ийн өмч байна.
Нэхэмжлэгч нарын “...тухайн орон сууцанд 1993 оноос хойш амьдарч байсан тул Иргэний хуулийн 105 дугаар зүйлийн 105.1, 270 дугаар зүйлийн 270.1, 271 дүгээр зүйлийн 271.1, 303 дугаар зүйлийн 303.1-д зааснаар тухайн орон сууцыг худалдахдаа давуу эрх бүхий орон сууцанд амьдарч буй иргэдэд мэдэгдэх ёстой байсан, иймд орон сууцыг худалдсан хэлцэл хүчин төгөлдөр бус гэсэн тайлбар” үндэслэлгүй. Учир нь, орон сууцыг хэлцлийн үндсэн дээр өмчилж авсан өмчлөгч “Н ” ХХК болон түүнээс өмнө өмчилж байсан хуулийн этгээд, иргэн нь заавал тухайн байранд байсан иргэдэд мэдэгдэх үүрэггүй байсан бөгөөд нэхэмжлэгч нарт давуу эрх үүссэн гэж үзэх үндэслэлгүй” гэсэн агуулгатай дүгнэлт хийж, нэхэмжлэгч нарын үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.
Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар хариуцагч “Н ” ХХК-ийг өмчлөгч тул нэхэмжлэгч нараас маргаан бүхий 9 давхар байрны амьдарч буй орон сууцнаас албадан чөлөөлүүлэх сөрөг шаардлагыг хангаж шийдвэрлэсэн байна. Харин орон сууцыг бусдад хөлслүүлж олох ёстой байсан орлого гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо ”... нэхэмжлэгч нар нь тухайн эд хөрөнгөөс сөрөг нэхэмжлэлийн шаардлагад дурдсан орлогыг олсон нь нотлогдохгүй байна. ... орон сууцыг түрээслэх гэрээ 2018 онд дуусгавар болсон, нэхэмжлэгч нар гэрээг үргэлжлүүлэх хүсэлгүй улмаар шүүхэд нэхэмжлэл гаргасан тул тухайн түрээсийн төлбөрийг нэхэмжлэгч нар төлөх үүрэгтэй байсан гэж үзэх үндэслэлгүй, Иргэний хуулийн 187 дугаар зүйлд заасны дагуу үүрэг үүсээгүй байна. Мөн ашиглалтын зардал нь тухайн оршин суугчдын зардал, мөн энэхүү зардлыг хариуцагч нэхэмжлэгч нарын өмнөөс төлсөн гэдэг нь нотлогдохгүй байна” гэсэн агуулгатай дүгнэлт хийж, сөрөг нэхэмжлэлийн М аас 11,648,000 төгрөг, Э аас 10,360,000 төгрөг, Н ээс нийт 11,341,574 төгрөг, Б ас нийт 10,806,553 төгрөг гаргуулах шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосон байна.
10. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч талаас гаргасан гомдлоор хэргийг хянаад, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэхдээ “...маргааны үйл баримт, улсын бүртгэлийн гэрчилгээ, лавлагаа, шүүхийн шийдвэр зэрэг хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар маргаан бүхий орон сууцны өмчлөгч “Н ” ХХК болох нь тогтоогдож байна. Тухайн хөрөнгийн өмчлөгч болон улсын бүртгэл хүчингүй болсон талаар хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа тул ... орон сууцны өмчлөх эрхийг “Х ” ХХК-аас “Н ХХК-д шилжүүлсэн хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хүлээн авч хянан шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй бөгөөд анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болсон байна.
Нэхэмжлэгч нар нь орон сууцны байрыг түрээслэх, хөлслөх гэрээ байгуулснаар тухайн орон сууцыг гэрээний туршид өөрийн мэдэлд байлгах буюу эд хөрөнгийг эзэмших эрх үүссэн. Өөрөөр хэлбэл, тухайн орон сууцыг өмчлөгчтэй байгуулсан гэрээний үндсэн дээр эзэмших эрхийг олж авснаар шударга эзэмшигч болсон байна. Нэхэмжлэгч Б , М нар нь маргаан бүхий орон сууцны шударга эзэмшигч байсан боловч гэрээний хугацаа дууссанаар, үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч солигдсоноор, нэхэмжлэгч Н , Э нар нь тухайн өмчлөгчтэй эд хөрөнгийг эзэмших талаар хэлцлийг тус тус хийгээгүй тул тэднийг тухайн хөрөнгийн хувьд шударга эзэмшигч гэж үзэх үндэслэлгүй юм.
Сөрөг нэхэмжлэлийн тухайд: “Н ” ХХК нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасны дагуу шаардлага гаргах үндэслэлтэй. Нэхэмжлэгч Б нь маргаан бүхий орон сууцны 29 тоотыг 2016 оноос эхлэн, М нь 22 тоот орон сууцыг 2017 оноос эхлэн, Н , Э нарын хувьд тусгайлан гэрээ байгуулаагүй боловч бусдаас дамжуулан маргаан гарах хүртэл хугацаанд эд хөрөнгө хөлслөх гэрээний дагуу эзэмшиж байсан, гэрээний хугацаа дууссанаар түүний эзэмшил дуусгавар болсон байх ба тухайн хөрөнгийн өмчлөгч “Н ” ХХК-ийн хувьд нэхэмжлэгч Б , М , Н , Э нарын хөрөнгийн эзэмшил нь хууль ёсны гэж үзэх үндэслэл болохгүй юм. Иймд хариуцагч “Н ” ХХК-ийн орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлөх нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан. Харин тухайн орон сууцыг бусдад хөлслүүлж олох ёстой байсан орлого, байр ашиглалтын зардлыг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд анхан шатны шүүхийн хийсэн эрх зүйн дүгнэлтийг буруутгах боломжгүй, сөрөг нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэл бүхий болж чадаагүй, нэхэмжлэлийн шаардлага нотлогдоогүй байна. Нэхэмжлэгч Б , Э , Н , М нар нь уг маргаан бүхий орон сууцанд тухайн үеийн өмчлөгч болон эзэмшигчидтэй гэрээ хэлцлийн үндсэн дээр байрыг хууль ёсоор эзэмшиж байсан бөгөөд үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх хуулийн үндэслэл хангагдахгүй, нэхэмжлэгч нар нь тухайн эд хөрөнгөөс сөрөг нэхэмжлэлийн шаардлагад дурдсан орлогыг олсон нь нотлогдохгүй талаар анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.” гэж дүгнэсэн байна.
11. Нэхэмжлэгчдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлээр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлж, гомдлын зарим хэсгийг хангаж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.
12. Хэргийн баримтаас үзэхэд маргааны зүйл болж буй Дархан-Уул аймаг, Дархан сумын XVI баг, ... 9 давхар орон сууц нь ЗСБНХУ-аас БНМАУ-д нийлүүлж буй машин, тоног төхөөрөмж ба бусад эдлэлүүдийн үйлчилгээнд дэмжлэг үзүүлэх зөвлөлтийн техникийн төвүүдийг байгуулахад зориулж БНМАУ газар олгох ба тус төвүүдийг барих нөхцөлийн тухай ЗСБНХУ, БНМАУ-ын Засгийн газар хооронд 1979.09.11-ний өдөр гэрээ байгуулагдсаны дагуу Дархан хотын X бичил дүүрэгт байрлах 7.5 га талбайтай газрыг төлбөргүй, хугацаагүй ашиглахаар олгож, гэрээний нөхцөлүүдийн үндсэн дээр Дархан сумын XVI багийн нутаг дэвсгэрт байрлах Техникийн төвийн иж бүрдэл гэх худалдааны төвийн 2 давхар барилга болон 9 давхар орон сууцны барилгууд баригдаж 1984.02.10-ны өдөр ашиглалтад орсон. Улмаар 1990.07.24-ний өдрийн ЗСБНХУ-ын СНЗ-ийн ... дугаар захирамж, ЗХУ-ын Хөдөө аж ахуйн машин үйлдвэрлэлийн яам болон А гадаад эдийн засгийн хувьцаат нийгэмлэг нарын хооронд хийгдсэн 1990.09.24-ний өдрийн гэрээ, Т нээлттэй хувьцаат нийгэмлэгийг төлөөлж Ерөнхий захирал М нарын хийсэн 1999.04.30-ны өдрийн Дархан хотод байрлах техник худалдааны төвийг худалдах-худалдан авах гэрээ, ... нээлттэй нийгэмлэг болон иргэн Д нарын байгуулсан 2003.01.21-ний өдрийн Дархан хотод байрлалтай Техник-худалдааны төвийг худалдан авах-худалдах гэрээний дагуу иргэн Д ийн өмч болсон. Тэрээр уг хөрөнгийг “Д ” ХХК-ийн нэр дээр шилжүүлснээр, “Д ” ХХК улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгүүлж, ... дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ олгогдсон байна.
ОХУ-ын Ерөнхийлөгчийн Хэрэг эрхлэх газрын Алс Дорнодын бүс нутгийн Улс орнуудын төлөөлөгч И нь Дархан-Уул аймгийн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн албанд холбогдуулж эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгуулах “... ” нэгдлийн орон сууцны барилгыг “Д ” ХХК-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг Дархан-Уул аймгийн Захиргааны хэргийн шүүх 2009.01.16-ны өдрийн 02 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж, давж заалдах болон Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2009.05.18-ны өдрийн 88 дугаар тогтоолоор ... нэхэмжлэгч И гийн ...улсын бүртгэлийн албанаас 2003.03.24-ний өдрийн ... дугаарт бүртгэж олгосон өмчлөх эрхийн ... дугаар гэрчилгээг хууль бусд тооцуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, “... ” нэгдлийн 9 давхар орон сууцны барилгыг “Д” ХХК-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, энэ хэсэгт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэснээр маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг “Д ” ХХК-ийн өмчлөлд бүртгэсэн улсын бүртгэл хүчин төгөлдөр, өмчлөгч гэж үзсэн. Улмаар “Д ” ХХК нь маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг 2008.03.31-ний өдрийн гэрээгээр “Х ” ХХК-ийн өмчлөлд шилжсэн, тус компанийн 2012.09.28-ны өдрийн хувьцаа эзэмшигчийн хурлын шийдвэрээр уг үл хөдлөх эд хөрөнгийг “Н ” ХХК-ийн өмчлөлд шилжүүлж, 2015.12.08-ны өдөр улсын бүртгэлд бүртгэж, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ... дугаар гэрчилгээг “Н ” ХХК-д олгосон үйл баримтын талаар талууд маргаагүй.
Харин уг орон сууцанд оршин сууж байсан гадаадын мэргэжилтнүүд эх орондоо буцсантай холбоотойгоор тус улсын иргэд 1993 оноос маргаан гарах хүртэл хугацаанд оршин суухдаа үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчтэй орон сууц ашиглах гэрээ байгуулан эзэмшиж байсан бөгөөд хөрөнгө хариуцагч “Н” ХХК -ийн өмчлөлд шилжсэний дараа тухайн хөрөнгийг засварлах, орон сууцны түрээсийн гэрээг цуцлах зэрэг асуудлаас үүдэн тухайн хөрөнгийн өмчлөгч, эзэмшигч хэн болох талаар маргаан үүссэн байна.
13. Анхан болон давж заалдах шатны шүүх талуудын харилцан гаргасан үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд эрх зүйн дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.2-т заасан зөрчил гаргасан гэж үзэх нөхцөл тогтоогдохгүй байх тул хяналтын шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтын хүрээнд дүгнэлт хийж, маргааныг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
14. Нэхэмжлэгч нар нь маргаан бүхий орон сууцны барилга одоогийн өмчлөгчид шилжих хүртэлх бүх хэлцлийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8, 56.1.10-д заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох, өөрсдийн эзэмшиж буй орон сууцны “шударга эзэмшигч”-ээр буюу хууль ёсны эзэмшигчээр тогтоолгох үндсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Харин хариуцагч талаас нэхэмжлэгч нарын хууль бус эзэмшлээс орон сууцыг албадан чөлөөлүүлэх, олох ёстой орлого болон ашиглалтын зардлыг тус тус гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
15. Анхан болон давж заалдах шатны шүүх үндсэн нэхэмжлэлийн эхний шаардлага болох Дархан-Уул аймгийн Дархан сумын XVI багийн нутаг дэвсгэрт байрлах 8667 м.кв талбайтай 9 давхар орон сууцны өмчлөх эрхийг “Х ” ХХК-аас “Н ” ХХК-д шилжүүлсэн хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хяналтын шатны шүүхээс хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ. Өөрөөр хэлбэл, маргааны үйл баримт, улсын бүртгэлийн гэрчилгээ, лавлагаа, шүүхийн шийдвэр зэрэг хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар маргаан бүхий орон сууцны өмчлөгч “Н ” ХХК болох нь тогтоогдож байна. Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан үндэслэл тогтоогдоогүй гэсэн агуулга бүхий дүгнэлт хийснийг хяналтын шатны шүүхээс буруутгах боломжгүй байна.
16. Нэхэмжлэгч нарын “... ЗХУ-ын Хөдөө аж ахуйн машин үйлдвэрлэлийн яам 1990.09.24-ний өдөр тухайн үл хөдлөх эд хөрөнгийг А гадаад эдийн засгийн хувьцаат нийгэмлэгт худалдахдаа ЗСБНХУ болон БНМАУ-ын Засгийн газар хоорондын 1979.09.11-ний өдрийн хэлэлцээрийн 2 дахь заалт болох Энэхүү хэлэлцээрийн нэгдүгээр зүйлд заасан газарт барьсан барилга, бусад объектууд нь ЗСБНХУ-ын өмч бөгөөд тэдгээрийг Монгол талын зөвшөөрөлгүй гуравдагч этгээдэд худалдах буюу шилжүүлж үл болно гэсэн заалтыг зөрчиж, Монгол Улсын Засгийн газраас зөвшөөрөл аваагүй тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцэл. Иймд “Х ” ХХК-аас маргааны зүйл болж буй үл хөдлөх эд хөрөнгийг “Н ” ХХК-д шилжүүлсэн хэлцэл нь дээрх хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийгдсэн хэлцэл тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл гэж тайлбарласан байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Монгол Улсын Засгийн газраас зөвшөөрлийг авсан эсэх талаар лавлагаа авахад Гадаад харилцааны яамнаас “..ЗСБНХУ-ын Хөдөө аж ахуйн, машин үйлдвэрийн яам А нээлттэй нийгэмлэгтэй 1990.09.24-ний өдөр байгуулсан гэрээ болон түүнтэй холбогдох баримт байхгүй” гэсэн хариуг ирүүлсэн. Мөн уг гэрээний нэг тал болох Монгол Улсын Засгийн газраас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гуравдагч этгээдээр оролцохдоо “...тус орон сууцны өмчлөх эрхийн маргаанд Монгол Улсын Засгийн газрын болон төрийн өмчийн өмчлөх эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй, эдгээр иргэдийн өмчлөх эрхийг зөрчсөн аливаа үйлдэл, үйл ажиллагааг Монгол Улсын Засгийн газраас гаргаагүй” гэсэн тайлбарыг гаргасан гаргажээ.
Нөгөөтээгүүр, тухайн үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлсэн анхны хэлцлийг зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийснийг мэдээгүй, мэдэх боломжгүйгээр дараа дараагийн өмчлөгчид өмчлөх эрх үүссэнийг Иргэний хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж үзэх тул хариуцагч “Н” ХХК-ийн өмчлөх эрх хамгаалагдах үндэслэлтэй. Түүнчлэн нэхэмжлэлийн шаардлагад заасан үндэслэлээр маргааны зүйл болж буй үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой бүх хэлцлийг буцааснаар уг хөрөнгө ОХУ-ын өмчлөлд шилжих бөгөөд ингэснээр нэхэмжлэгч нарын эрх, ашиг хэрхэн сэргэх нь тодорхойгүй байх тул нэхэмжлэгч талаас гаргасан гомдлыг хангах боломжгүй.
17. Үндсэн нэхэмжлэлийн хоёр дахь шаардлага болох “...тоот орон сууцыг хууль ёсны эзэмшилдээ байлгах, цаашдаа эзэмшинэ” гэдэг агуулгаар гаргасан шаардлагыг нэхэмжлэгч Б , М нарын хувьд хангах үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч нар нь “шударга эзэмшигч”-ээр тогтоолгоно гэх боловч маргааны үйл баримт өрнөсөн, үргэлжилсэн үйл явц, талуудын мэтгэлцээн, хэрэгт авагдсан баримт, тайлбар зэргээс үзэхэд энэ нь “хууль ёсны эзэмшигч” болохоор тогтоолгох шаардлага гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нар нь орон сууцыг хэлцлийн үндсэн дээр эзэмшиж байсан, гэрээг үндэслэл болгож байгаа зэргээс үзэхэд эрх зүйн хувьд “хууль ёсны эзэмшигчээр тогтоолгох” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэж үзэхээр байна.
18. Нэхэмжлэгч М ы хувьд “Н ” ХХК-тай 2017.01.01-ний өдөр байгуулсан орон сууц хөлслөх, хөлслүүлэх гэрээний дагуу 9 давхар орон сууцны 22 тоот орон сууцыг, Б ын хувьд “Н” ХХК-тай 2016.01.01-ний өдрөөс орон сууцны түрээсийн гэрээ байгуулан уг байрны 29 тоот байранд амьдарч байсан болох нь хэрэгт авагдсан гэрээнүүд болон зохигчдын тайлбараар тогтоогдож байна.
Иргэний хуулийн 303 дүгээр зүйлийн 303.1-д “орон сууц хөлслөгч нь тухайн орон сууцыг сүүлийн гурван жил тасралтгүй эзэмшиж үүргээ зохих ёсоор биелүүлж байсан бол хөлслөгчийн тавьсан нөхцөлөөр уг орон сууцыг тэргүүн ээлжид худалдан авах буюу орон сууц хөлслөх шинэ гэрээг тэргүүн ээлжид байгуулах давуу эрхтэй” гэж заасан. Б , М нар нь өмчлөгчтэй орон сууц хөлслөх гэрээг хуульд зааснаар байгуулсан байх тул тэднийг хууль ёсны эзэмшигч гэж үзнэ. Харин нөгөө талаас гэрээг цуцлах мэдэгдэл 2018.02 сард өгсөн хэдий ч Иргэний хуулийн 303.1-д заасны дагуу хууль ёсоор эзэмшиж байгаа, үүргээ зөрчөөгүй эзэмшигчийн хувьд цаашаа энэ гэрээг хөлслөгчөөс санал болгосон, эсхүл гуравдагч этгээдэд санал болгосон нөхцөлөөр үргэлжлүүлэн хөлслөх давуу эрх олгогдоно. Хуулийн энэ зохицуулалт нь худалдан авах давуу эрх биш, үргэлжлүүлэн хөлслөх давуу эрх. Иймээс Б , М нарын хувьд орон сууц хөлслөх гэрээний хугацаа нь дууссан байж болох хэдий ч гэрээ цаашаа үргэлжлэх боломжтой буюу гэрээний хүрээнд хууль ёсны эзэмшигч мөн гэж үзэх тул үндсэн нэхэмжлэлийн энэ хэсэг хангагдаж, сөрөг нэхэмжлэлийн энэ хэсэгт хамаарах шаардлагыг хэрэгсэхгүй болгоно.
19. Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч Н , Э нарын хувьд түрээсийн болон орон сууц хөлслөх гэрээ байгуулж байсан баримт байхгүй, Н Н.Болормаагийн түрээсийн гэрээгээр эзэмшиж байсан 36 тоот байранд, Э нь Б түрээсийн гэрээгээр эзэмшиж байсан ... тоот байранд тус тус эзэмшигчдийн зөвшөөрлөөр амьдарч байсан буюу нэхэмжлэлийн шаардлага гаргаж буй гэрээний харилцаа, үндэслэл тодорхойгүй байна. Өөрөөр хэлбэл, хэрэгт авагдсан баримтаар үндсэн хөлслөгч, дамжуулан хөлслөгчийн харилцаа нь Н , Э нарын эзэмшлийг хууль ёсны гэж үзэх хэмжээнд тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийн энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгож, орон сууцыг албадан чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангасан хоёр шатны шүүхийн шийдлийг хэвээр үлдээнэ.
20. Хоёр шатны шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас олох ёстой байсан орлого болон ашиглалтын зардал, хохирол нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгохдоо хэргийн баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар үнэлсэн, дүгнэлтийг үндэслэл бүхий гэж үзнэ. Хариуцагч талаас энэ талаар гомдол гаргаагүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 208/МА2024/00050 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 148/ШШ2024/00193 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10, 93 дугаар зүйлийн 93.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б , Э , Н , М нарын хариуцагч “Н ” ХХК-д холбогдох Дархан-Уул аймгийн Дархан сумын XVI багийн нутаг дэвсгэрт байрлах 8667 м.кв талбайтай 9 давхар орон сууцны өмчлөх эрхийг “Х ” ХХК-аас “Н” ХХК-д шилжүүлсэн хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох, Э ыг Дархан сумын XVI багийн техникийн төв ... тоот орон сууцны шударга эзэмшигчээр, Н ийг Дархан сумын XVI багийн техникийн төв ... тоот орон сууцны шударга эзэмшигчээр тогтоолгох шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Б ыг Дархан-Уул аймгийн Дархан сумын XVI багийн техникийн төв ... тоот орон сууцны хууль ёсны эзэмшигчээр, М ыг Дархан сумын XVI багийн техникийн төв ... тоот орон сууцны хууль ёсны эзэмшигчээр тогтоосугай” гэж,
шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтаар “Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасны дагуу сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас нэхэмжлэгч Э ыг Дархан сумын 16-р багийн техникийн төв ... тоот орон сууцнаас, нэхэмжлэгч Н ийг Дархан сумын 16-р багийн техникийн төв ... тоот орон сууцнаас албадан чөлөөлүүлэх шаардлагыг тус тус хангаж, нэхэмжлэгч М, Б нарт холбогдуулан гаргасан ..., ... тоот орон сууцнаас албадан чөлөөлүүлэх тухай шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай” гэж,
Шийдвэрийн тогтоох хэсгийн 3 дахь заалтаар “Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3, 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан сөрөг нэхэмжлэлийн шаардлагын нэхэмжлэгч М аас 11,648,000 төгрөг, нэхэмжлэгч Э аас 10,360,000 төгрөг, нэхэмжлэгч Н ээс 11,341,574 төгрөг, нэхэмжлэгч Б-аас 10,806,553 төгрөгийг гаргуулах шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай” гэж нэмж,
2 дахь заалтыг “4” гэж, 3, 4 дэх заалтыг “5, 6” гэж дугаарлан, 3 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч нарын төлсөн улсын тэмдэгтийн хураамж, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Э, Н нараас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг тус тус гаргуулж, хариуцагчид олгосугай” гэж тус тус өөрчилж, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 10 дугаар сарын 02 -ны өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАЯРМАА
ШҮҮГЧИД Н.БАТЧИМЭГ
П.ЗОЛЗАЯА
Д.ЦОЛМОН
Х.ЭРДЭНЭСУВД