| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэвээнлхазалын Алтангадас |
| Хэргийн индекс | 171/2024/0298/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/305 |
| Огноо | 2024-07-01 |
| Зүйл хэсэг | 17.3.2.1., |
| Улсын яллагч | Т.Дэлгэрмэнд |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 07 сарын 01 өдөр
Дугаар 2024/ШЦТ/305
2024 07 01 2024/ШЦТ/305
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.А даргалж
Нарийн бичгийн дарга Н.Б
Улсын яллагч Т.Д
Шүүгдэгч Ц.А нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрүүлэх саналтай ирүүлсэн Ц.Анхбаярт холбогдох эрүүгийн 2425000000371 дугаартай хэргийг тус шүүхийн *** тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт.
Ц.А
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.
Шүүгдэгч Ц Ц.А нь “Эрдэнэт ус, дулаан түгээх сүлжээ” ОНӨХК-д борлуулалтын байцаагчаар ажиллаж байх хугацаандаа үргэлжилсэн үйлдлээр албан тушаалын байдлаа ашиглаж Орхон аймаг аймгийн Баян-Өндөр сумын Даваат багийн зураагийн 10-28 тоотод үйл ажиллагаа явуулдаг “Илчит хайрхан” ХХК-ийн “Ээж хайрхан” хүнсний дэлгүүрийг ажиллуулдаг хохирогч Ж.Б-д “та тогны мөнгөө над руу явуулчих би тогны мөнгийг чинь төлчихөөд төлсөн баримтыг нь аваачаад өгье” гэж бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч хохирогчийн цахилгааны 12 дугаар сарын хэрэглээний төлбөр болох 1 800 000 төгрөгийг 3 удаагийн гүйлгээгээр 2023 оны 12 дугаар сарын 23-наас 12 дугаар сарын 30-ны өдрийн хугацаанд өөрийн эзэмшлийн Хаан банкны ******** тоот, ********* тоот, нөхөр Г.Б эзэмшлийн Хаан банкны ******** дансаар тус тус шилжүүлжэн авч залилсан, 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Даваат багийн Зураагийн **** б тоотод суух оршин суух хохирогч Н.Н утсаар холбогдон “тогны тооцоо болох 600 000 гарсан өнөөдөр төлөхгүй бол алданги тооцоод өндөр төлбөр тавигдана шүү гэж өөрийн Хаан банкны ******* тоот дансыг өгч, энэ данс руу төлбөрөө хийнэ гэж бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч хохирогчийн цахилгааны 12 сарын хэрэглээний төлбөр болох 600 000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Хаан банкны ******** тоот дансаар 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр шилжүүлэн авч залилсан, 2024 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Говил багийн арбулаг ***** тоотод оршин суух хохирогч Б.Г “2024 оны 01 дүгээр сарын хэрэглээний төлбөрөө над руу шилжүүлчих” гэж бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч хохирогчийн цахилгааны 1 сарын хэрэглээний төлбөр болох 287 000 төгрөгийг 2024 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр өөрийн эзэмшлийн Төрийн банкны ********* тоот дансаар шилжүүлэн авч нийт 2 687 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ц.А-г албан тушаалын байдлаа ашиглан хуурч, бусдын эд хөрөнгийг авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.А мэдүүлэхдээ “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, хохирлыг нөхөн төлсөн” гэв.
Хохирогч Ж.Б, Н.Н, Б.Г нар “шүүх хуралдаанд оролцохгүй, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байна.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:
1. Хохирогч Ж.Б “манай байгууллага анх “Эрдэнэт ус дулаан түгээх сүлжээний” газартай 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Ц борлуулалтын ажилтан А нартай гэрээ байгуулсан. 380 тавиулахад заавал хуулийн этгээдээр аж ахуй нэгжээр гэрээ байгуулдаг юм байна лээ. Манай “Илчит хайрхан” ХХК нь нэг хүний орон тоотой захирлаар миний бие Ж.Б ажиллаж байна. Цахилгааны төлбөрийн сар бүрийн 10-ны өдрийн дотор Эрдэнэт ус дулаан түгээх сүлжээний газарт кассан дээр нь очиж өөрийн биеэр мөнгөө тушаадаг. Тухайн үед сарын 10-ны өдөр өнгөрцөн байсан юм би дэлгүүр дээрээ ажилтай байсан тэгсэн чинь над руу Ц.А залгаад тогны мөнгө төлөх хугацаа өнгөрчихсөн байна та тогны мөнгөө төлөөрэй гэж ярихаар нь би ажилтай болохоор амжихгүй байгаад удчихлаа гэсэн чинь Ц.А надад над руу явуулчих би тогны мөнгийг чинь төлчхөөд төлсөн баримтыг нь би аваачаад өгье гэж хэлэхээр нь би Ц.А данс руу мөнгө шилжүүлсэн. 2023 оны 12 дугаар сарын тогны мөнгө 1.800.000 төгрөг гарсан байсан тэрийг Ц.А шилжүүлсэн өөр ямар нэгэн хохирол учраагүй алданги тооцоогүй. 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Эрдэнэт ус дулаан түгээх сүлжээний газраас 4,567,263 төгрөг 2023 оны 12 дугаар сараас хойш гарсан байна гээд төлсөн” гэх мэдүүлэг. /хх-ийн 27-р тал/
2. Гэрч А.О “би Орхон аймаг Баян-Өндөр сумын Эрдэнэт ус дулаан түгээх сүлжээний ОНӨХК-ын газарт хүний нөөцийн менежер албан тушаалтай ажиллаж байна. Уг албан тушаалд 8 сар ажиллаж байна. Манай байгууллагад Ц.А 2023 оны 06 дугаар сараас эхлэн 2024 оны 02 дугаар сар хүртэлх хугацаанд борлуулалтын ажилтан Их залуу, Яргуйт овоот, Яргуйт хөтөл, ар булаг, Баянцагаан, Яргуйт толгод, Даваат баг Манхан, Халиун Толгод, Зүйл гэсэн багийг хариуцан ажиллаж байсан. Борлуулалтын ажилтны ажлын чиг үүрэг нь тухайн оршин суугч айлын тогны цахилгаан, ус тогны заалтыг бичиж авах нэгтгэх, шивж оруулах ажлын чиг үүрэгтэй. Тухайн ажилтан маань цахилгааны төлбөрийг ямар нэгэн байдлаар авах эрх байхгүй заавал байгууллагын дансаар дамжиж цахилгаан ус тогны мөнгө нь төлөгддөг. Тухайн хэрэглэгч маань тогны мөнгөө Эрдэнэт ус Дулаан түгээх сүлжээний байран дээр ирээд төлбөрөө хийж болно, эсвэл Худалдаа хөгжил -*******, Хаан банкны ******** Голомт банкны ******** Төрийн банкны ********** тоот нийт 4 данс байдаг. Тухайн дансны нэрүүд нь Эрдэнэт ус ДТС ОНӨХК гэж гарч ирдэг, гүйлгээний утган дээр гэрийн хаяг, утасны дугаараа бичин гүйлгээ хийдэг. Тухайн ажилтан Ц.А ажлын чиг үүрэгт сар болгоны сүүлээр цахилгааны тоолуурын заалтыг тулгаж ажиллах ёстой байдаг, одоогоор цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа 3 иргэн байгаагаас өөр ямар нэгэн хүн байхгүй байна” гэх мэдүүлэг. /хх-ийн 30-р тал/
3. Хохирогч Ж.Б-н Хаан банкны ******** тоот дансны хуулга. /хх-ийн 20-22-р тал/
4. Яллагдагч Ц.А-н эзэмшлийн Хаан банкны ********, ******** тоот дансны хуулга, Г.Б-ий Хаан банкны ********** тоот дансны хуулга. /хх-ийн 57-70-р тал/
5. “Эрдэнэт ус, дулаан түгээх сүлжээ” орон нутгийн өмчит хувьцаат компанид ажиллах хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт. /хх-ийн 11-15-р тал/
6. “Эрдэнэт ус, дулаан түгээх сүлжээ” орон нутгийн өмчит хувьцаат компаний захирлын 2024 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн Б/145 дугаартай Ц.А-г ажилд авах тухай тушаал. /хх-ийн 17-р тал/
7. “Эрдэнэт ус, дулаан түгээх сүлжээ” орон нутгийн өмчит хувьцаат компаний захирлын 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн Б/32 дугаартай Сахилгын арга хэмжээ авах тухай тушаал. /хх-ийн 18-р тал/
8. “Эрдэнэт ус, дулаан түгээх сүлжээ” орон нутгийн өмчит хувьцаат компаний захирлын 2024 оны 02 дугаар сарын 19-ны өдрийн Б/58 дугаартай Ц.А-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаал. /хх-ийн 16-р тал/
9. Яллагдагч Ц.А-н “Би Эрдэнэт Ус, дулаан түгээх сүлжээ ОНӨХК-д борлуулалтын байцаагчаар ажиллаж байх хугацаандаа албан тушаалын байдлаа ашиглаж өөрийн хувийн данс болох ******** тоот дансаар 2023 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 800,000 төгрөг, 2023 оны 12 дугаар сарын 23-ны өдөр нөхөр Г.Б-ий эзэмшлийн хаан банкны ********** дансаар 800,000 төгрөг 2023 оны 12 дугаар сарын 30-ны өдөр өөрийн эзэмшлийн хаан банкны ********** тоот дансаар 200,000 төгрөг нийт 1,800,000 төгрөгийг шилжүүлэн авч хувийн хэрэгцээндээ ашигласан нь үнэн. Би уг гэмт хэргийг үйлдсэн, тогтоолыг хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг. /хх-ийн 40-р тал/
10. Хохирогч Н.Н “2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр манай багийг хариуцдаг Эрдэнэт усын ажилтан Ц.А гэж хүн ирээд танай гэрийн тогны тооцоо 600,000 төгрөг гарсан өнөөдөр төлөхгүй бол алданги тооцоод өндөр төлбөр тавигдана шүү гэхээр нь би хүүхдүүдээсээ 600,000 төгрөг аваад ********* гэсэн данс өгсөн юм тэгээд дансыг нь хийсэн чинь А гэсэн хүн байхаар нь төлбөр болох 600,000 төгрөг явуулсан. Би гайхаад хувь хүний данс байхаар нь А гэх хүн рүү залгаад мөнгө орсон уу гэсэн чинь орсон гэж хэлсэн, наад данс чинь хувь хүний данс юм биш үү гэсэн чинь тийм угаасаа энэ данс руу хийдэг гэж хэлээд гар утсаа салгачихсан. Тэгээд 2024 оны 03 дугаар сарын сүүлээр танай тогны мөнгө 2.000.000 төгрөг гарсан байна гэж хэлсэн тэгэхээр нь би мөнгөө төлсөн шүү дээ 600.000 төгрөг шилжүүлсэн гэж хэлтэл хийгээгүй байна манай ажилтан хувьдаа авсан байна гэж хэлсэн. Би өмнө харж байгаагүй 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр тогны мөнгө 600,000 гарсан байна гэж ирсэн. Манайх өвөл цахилгаан халаалт тавиулаад 5 ширхэг жижиг паар тавиулсан юм. Тог их муу байхаар нь 380-н тог татуулсан юм” гэх мэдүүлэг. /хх-ийн 129-р тал/
11. Яллагдагч Ц.А-н эзэмшлийн Хаан банкны ********* тоотдансны хуулга. /хх-ийн 150-152-р тал/
12. Яллагдагч Ц.А-н “Би Эрдэнэт Ус, дулаан түгээх сүлжээ ОНӨХК- д борлуулалтын байцаагчаар ажиллаж байх хугацаандаа албан тушаалын байдлаа ашиглаж Орхон аймаг Баян-Өндөр сум Даваат баг Зураагийн **** тоотод оршин суух хаягтай хохирогч Н.Н-с 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр утсаар холбогдон гэрийн тогны тооцоо 600.000 төгрөгийг ********* тоот дансаар шилжүүлэн авч хувийн хэрэгцээндээ ашигласан нь үнэн. Цахилгааны төлбөр болон, цахилгааны хэмжилтийг бага гаргах ямар ч боломж байхгүй учир би Цахилгааны төлбөр болон, цахилгааны хэмжилтийг бага гаргаж чадахгүй” гэх мэдүүлэг. /хх-ийн 139-р тал/
13. Хохирогч Б.Г-н “Би Орхон аймаг Баян-Өндөр сум Говил баг ар булаг ****тоотод нөхрийн хамт 2023 оны 12 дугаар сарын эхээр амьдарч эхэлсэн юм тэгээд 12 дугаар сарын тогны мөнгө 200,000 гаран мянган төлж байсан юм тэгээд 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Ц.А гэх эмэгтэй рүү залгаад манай тогны мөнгө гарсан уу хэдэн төгрөг гарсан байна гэж асуухад танай тогны тооцоо гараагүй байна гэж байсан. 2024 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр би дахин Ц.А руу залгаад одоо гарсан уу, манайх хэд гарсан байна гэж асуусан чинь 287.000 төгрөг гарсан байна *********** гэсэн төрийн банкны өөрийн дансаа өгөхөөр нь тэр дор нь шилжүүлсэн юм. Тэгээд 2024 оны 04 дүгээр сард тогны мөнгө гарсан чинь 1,500,000 төгрөг гарсан байсан би яагаад ийм өндөр гарж байгаа юм бэ танаас өөр хүн байсан гэсэн чинь хүн нь солигдсон 1 дүгээр сарын мөнгө чинь төлөгдөөгүй байна гэж хэлсэн юм. Ганц хоёр удаа уулзаж байсан тогны мөнгөө төлөөрэй гэж залгаж хэлдэг байсан. Ихэвчлэн би өөрөө Эрдэнэт ус дээр очиж төлдөг байсан. Манайх цахилгаан халаагууртай өөр ямар нэгэн хүчтэй цахилгаан дамжуулах хэрэглэх зүйл байхгүй. Би сайн мэдэхгүй байна 1-4 сарын тогны мөнгө 1,500,000 төгрөг гарсан байсан” гэх мэдүүлэг. /хх-ийн 89-р тал /
14. Яллагдагч Ц.А-н эзэмшлийн Төрийн банкны ********** тоот дансны хуулга. /хх-ийн 72-78-р тал/
15. Яллагдагч Ц.А-н “Би Эрдэнэт Ус, дулаан түгээх сүлжээ ОНӨХК-д борлуулалтын байцаагчаар ажиллаж байх хугацаандаа албан тушаалын байдлаа ашиглаж Орхон аймаг Баян-Өндөр сум Говил баг ар булаг ***** тоотод оршин суух хаягтай хохирогч Б.Г-с 2024 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр өөрийн эзэмшлийн төрийн банкны ********** тоот дансаар 287.000 төгрөгийг шилжүүлэн авч хувийн хэрэгцээндээ ашигласан нь үнэн. Цахилгааны төлбөр болон, цахилгааны хэмжилтийг бага гаргах ямар ч боломж байхгүй учир би Цахилгааны төлбөр болон, цахилгааны хэмжилтийг бага гаргаж чадахгүй” гэсэн мэдүүлэг/хх-ийн 98-р тал/ холбогдон гэрийн тогны тооцоо 600.000 төгрөгийг ********** тоот дансаар шилжүүлэн авч хувийн хэрэгцээндээ ашигласан нь үнэн. Цахилгааны төлбөр болон, цахилгааны хэмжилтийг бага гаргах ямар ч боломж байхгүй учир би Цахилгааны төлбөр болон, цахилгааны хэмжилтийг бага гаргаж чадахгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 139-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн санал дүгнэлт:
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Т.Д дүгнэлтдээ “Шүүгдэгч Ц Ц.А нь үргэлжилсэн үйлдлээр “Эрдэнэт ус, дулаан түгээх сүлжээ” ОНӨХК-д борлуулалтын байцаагчаар ажиллаж байх хугацаандаа албан тушаалын байдлаа ашиглаж Орхон аймаг аймгийн Баян-Өндөр сумын Даваат багийн зураагийн **** тоотод үйл ажиллагаа явуулдаг “Илчит хайрхан” ХХК-ийн “Ээж хайрхан” хүнсний дэлгүүрийг ажиллуулдаг хохирогч Ж.Б “...та тогны мөнгөө над руу явуулчих би тогны мөнгийг чинь төлчихөөд төлсөн баримтыг нь аваачаад өгье” гэж бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч хохирогчийн цахилгааны 12 дугаар сарын хэрэглээний төлбөр болох 1.800.000 төгрөгийг 3 удаагийн гүйлгээгээр 2023 оны 12 дугаар сарын 23-наас 12 дугаар сарын 30-ны өдрийн хугацаанд өөрийн эзэмшлийн Хаан банкны ********** тоот, ********** тоот, нөхөр Г.Б-ний эзэмшлийн Хаан банкны ********** дансаар тус тус шилжүүлжэн авч залилсан, 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Даваат багийн Зураагийн **** б тоотод суух оршин суух хохирогч Н.Н-тэй утсаар холбогдон “тогны тооцоо болох 600,000 гарсан өнөөдөр төлөхгүй бол алданги тооцоод өндөр төлбөр тавигдана шүү гэж өөрийн Хаан банкны ******** тоот дансыг өгч, энэ данс руу төлбөрөө хийнэ гэж бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч хохирогчийн цахилгааны 12 сарын хэрэглээний төлбөр болох 600,000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Хаан банкны ******** тоот дансаар 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр 1 удаагийн үйлдлээр шилжүүлэн авч залилсан, 2024 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Говил багийн арбулаг **** тоотод оршин суух хохирогч Б.Г-г “...2024 оны 01 дүгээр сарын хэрэглээний төлбөрөө над руу шилжүүлчих” гэж бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч хохирогчийн цахилгааны 1 сарын хэрэглээний төлбөр болох 287,000 төгрөгийг 2024 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр өөрийн эзэмшлийн Төрийн банкны ********** тоот дансаар шилжүүлэн авч нийт 2,687,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч нарын мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ, банкны дансны хуулга, шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Ц.А-т 10 000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 10 сая төгрөгөөр торгох ял оногдуулж, оногдуулсан торгох ялыг 1 жил 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна.” гэв.
Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:
1. Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэл, хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:
Шүүх хавтаст хэрэгт авагдсан хохирогч Ж.Б-н “Ц.А залгаад тогны мөнгө төлөх хугацаа өнгөрчихсөн байна та тогны мөнгөө төлөөрэй гэж ярихаар нь би ажилтай болохоор амжихгүй байгаад удчихлаа гэсэн чинь Ц.А надад над руу явуулчих би тогны мөнгийг чинь төлчхөөд төлсөн баримтыг нь би аваачаад өгье гэж хэлэхээр нь би Ц.А-н данс руу мөнгө шилжүүлсэн. 2023 оны 12 дугаар сарын тогны мөнгө 1.800.000 төгрөг гарсан байсан тэрийг Ц.А-т шилжүүлсэн өөр ямар нэгэн хохирол учраагүй алданги тооцоогүй. 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Эрдэнэт ус дулаан түгээх сүлжээний газраас 4,567,263 төгрөг 2023 оны 12 дугаар сараас хойш гарсан байна гээд төлсөн” гэх мэдүүлэг, гэрч А.О-ний “заавал байгууллагын дансаар дамжиж цахилгаан ус тогны мөнгө нь төлөгддөг. Тухайн хэрэглэгч маань тогны мөнгөө Эрдэнэт ус Дулаан түгээх сүлжээний байран дээр ирээд төлбөрөө хийж болно, эсвэл Худалдаа хөгжил **********, Хаан банкны ********** Голомт банкны ********* Төрийн банкны ********** тоот нийт 4 данс байдаг. Тухайн дансны нэрүүд нь Эрдэнэт ус ДТС ОНӨХК гэж гарч ирдэг, гүйлгээний утган дээр гэрийн хаяг, утасны дугаараа бичин гүйлгээ хийдэг.” гэх мэдүүлэг, хохирогч Ж.Б-н Хаан банкны ********* тоот дансны хуулга, яллагдагч Ц.А-н эзэмшлийн Хаан банкны ********* ********* тоот дансны хуулга, Г.Б-ний Хаан банкны ********** тоот дансны хуулга, “Эрдэнэт ус, дулаан түгээх сүлжээ” орон нутгийн өмчит хувьцаат компанид ажиллах хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт, “Эрдэнэт ус, дулаан түгээх сүлжээ” орон нутгийн өмчит хувьцаат компаний захирлын 2024 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн Б/145 дугаартай Ц.А-г ажилд авах тухай тушаал, “Эрдэнэт ус, дулаан түгээх сүлжээ” орон нутгийн өмчит хувьцаат компаний захирлын 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн Б/32 дугаартай Сахилгын арга хэмжээ авах тухай тушаал, “Эрдэнэт ус, дулаан түгээх сүлжээ” орон нутгийн өмчит хувьцаат компаний захирлын 2024 оны 02 дугаар сарын 19-ны өдрийн Б/58 дугаартай Ц.А-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаал, яллагдагч Ц.А-ын “...********* тоот дансаар 2023 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 800,000 төгрөг, 2023 оны 12 дугаар сарын 23-ны өдөр нөхөр Г.Б*-*ний эзэмшлийн хаан банкны ********* дансаар 800,000 төгрөг2023 оны 12 дугаар сарын 30-ны өдөр өөрийн эзэмшлийн хаан банкны ********** тоот дансаар 200,000 төгрөг нийт 1,800,000 төгрөгийг шилжүүлэн авч хувийн хэрэгцээндээ ашигласан нь үнэн. Би уг гэмт хэргийг үйлдсэн, тогтоолыг хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг, хохирогч Н.Н-н “...Ц.А гэж хүн ирээд танай гэрийн тогны тооцоо 600,000 төгрөг гарсан өнөөдөр төлөхгүй бол алданги тооцоод өндөр төлбөр тавигдана шүү гэхээр нь би хүүхдүүдээсээ 600,000 төгрөг аваад *********** гэсэн данс өгсөн юм тэгээд дансыг нь хийсэн чинь А гэсэн хүн байхаар нь төлбөр болох 600,000 төгрөг явуулсан...” гэх мэдүүлэг, яллагдагч Ц.А-н эзэмшлийн Хаан банкны ********* тоотдансны хуулга, яллагдагч Ц.А-н “...Орхон аймаг Баян-Өндөр сум Даваат баг Зураагийн **** тоотод оршин суух хаягтай хохирогч Н.Нэргүйгээс 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр утсаар холбогдон гэрийн тогны тооцоо 600.000 төгрөгийг ********* тоот дансаар шилжүүлэн авч хувийн хэрэгцээндээ ашигласан нь үнэн.” гэх мэдүүлэг, хохирогч Б.Г-н “...2024 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр би дахин Ц.А руу залгаад одоо гарсан уу, манайх хэд гарсан байна гэж асуусан чинь 287.000 төгрөг гарсан байна ********* гэсэн төрийн банкны өөрийн дансаа өгөхөөр нь тэр дор нь шилжүүлсэн юм.” гэх мэдүүлэг, яллагдагч Ц.А эзэмшлийн Төрийн банкны ********* тоот дансны хуулга, яллагдагч Ц.А-н “...Орхон аймаг Баян-Өндөр сум Говил баг ар булаг **** тоотод оршин суух хаягтай хохирогч Б.Г 2024 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр өөрийн эзэмшлийн төрийн банкны ********** тоот дансаар 287.000 төгрөгийг шилжүүлэн авч хувийн хэрэгцээндээ ашигласан нь үнэн” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
-Шүүгдэгч Ц Ц.А нь “Эрдэнэт ус, дулаан түгээх сүлжээ” ОНӨХК-д борлуулалтын байцаагчаар ажиллаж байхдаа Орхон аймаг аймгийн Баян-Өндөр сумын Даваат багийн зураагийн **** тоотод үйл ажиллагаа явуулдаг “Илчит хайрхан” ХХК-ийн “Ээж хайрхан” хүнсний дэлгүүрийг ажиллуулдаг хохирогч Ж.Б-д “...та тогны мөнгөө над руу явуулчих би тогны мөнгийг чинь төлчихөөд төлсөн баримтыг нь аваачаад өгье” гэж 12 дугаар сарын хэрэглээний төлбөр болох 1 800 000 төгрөгийг 2023 оны 12 дугаар сарын 23-наас 12 дугаар сарын 30-ны өдрийн хугацаанд 3 удаагийн гүйлгээгээр өөрийн эзэмшлийн Хаан банкны ********* тоот, ********** тоот, нөхөр Г.Б*-*ний эзэмшлийн Хаан банкны ********* дансаар тус тус шилжүүлжэн авсан,
-2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Даваат багийн Зураагийн **** б тоотод суух оршин суух хохирогч Н.Н утсаар холбогдон “тогны тооцоо болох 600,000 гарсан өнөөдөр төлөхгүй бол алданги тооцоод өндөр төлбөр тавигдана шүү гэж өөрийн Хаан банкны ********* тоот дансыг өгч, 12 сарын хэрэглээний төлбөр болох 600 000 төгрөгийг 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр шилжүүлэн авсан,
-2024 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Говил багийн арбулаг ***** тоотод оршин суух хохирогч Б.Г-г “2024 оны 01 дүгээр сарын хэрэглээний төлбөрөө над руу шилжүүлчих” гэж 1 сарын хэрэглээний төлбөр болох 287.000 төгрөгийг 2024 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр өөрийн эзэмшлийн Төрийн банкны ********** тоот дансаар шилжүүлэн авсан үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч Ц.А нь шууд санаатай үйлдлээр албан тушаалын байдлаа ашилан хуурч, бусдын эд хөрөнгийг авч нийт 2.687.000 төгрөгийн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан албан тушаалын байдлаа ашиглан хуурч, бусдын эд хөрөнгийг авч залилах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт, гэм буруу хуулийн зүйлчлэлийн талаар оролцогчид мэтгэлцээгүй, зөрүүтэй санал дүгнэлт гараагүй байна.
Шүүгдэгч Ц.А-н гэмт үйлдлийн улмаас хохирогч нарт нийт 2 687 000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирлыг бүрэн төлж барагдуулсан байна.
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ц.А-г яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй.
2. Эрүүгийн хариуцлага, хэрэгт хамааралтай бүхий бусад зүйлсийн талаар:
Улсын яллагчаас шүүгдэгчид санал болгосон 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хэсэгчлэн төлүүлэх саналыг шүүгдэгч сайн дураар хүлээн зөвшөөрсөн, уг санал нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, учруулсан хохирол, хор уршиг, хувийн байдалд нь тохирсон бөгөөд хуульд нийцсэн гэж үзлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Г овгийн Ц-н А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан албан тушаалын байдлаа ашиглан хуурч, бусдын эд хөрөнгийг авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Ц.А-г 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 10 000 000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.А-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.А-т оногдуулсан 10 000 000 төгрөгөөр торгох ялыг 1 жил 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 15 нэгжийг хорих ялын нэг хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулсугай.
5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн арвандолдугаар бүлэгт зааснаар торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.
7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн үндэслэлээр шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.А