Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 184/ШШ2021/03172

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Нямсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг,  дүгээр хороо,  дүгээр хэсэг СКЭ  тоотод оршин суух, Р овогт Э.С/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:Сонгинохайрхан дүүрэг,  дугаар хороо, Өнөр хороолол,  тоотод оршин суух, Б овогт Н.Г/-т холбогдох,

 

Орон сууц хөлслөх, хөлслүүлэх гэрээг хүчингүйд тооцуулж, 2,5**************,********************* төгрөг гаргуулах тухай иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Номинжаргал нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Э.С шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Э овогтой С 2*******21 оны 3 дугаар сарын 2*******-ны өдөр иргэн Н.Гтай тавилгагүй орон сууц хөлслөх, хөлслүүлэх 1 жилийн гэрээ байгуулан улмаар өөрийн бүх тавилга, эд хогшилоо нүүлгэн суусан. Гэрээнд заасны дагуу сарын түрээсийн төлбөр болох 55*******,********************* төгрөгийг 6 сар тутамд төлөх байсан ба эхний зургаан сарын төлбөр болох 3,3**************,********************* төгрөг дээр нэмж 1 сарын барьцаа мөнгө болох 55*******,********************* төгрөгийн хамт 3,85*******,********************* төгрөгийг гэрээнд заасан данс руу шилжүүлсэн. Орон сууц хөлслөх, хөлслүүлэх гэрээг нотариатаар гэрчлүүлэх хүсэлт миний зүгээс тавьсан боловч “Марко ресурс” зуучлах товчооны зүгээс манайх Монгол Улсад албан ёсны эрхтэй компани ба зуучлалын үйл ажиллагааг явуулах тусгай зөвшөөрлөө үзүүлж, “бид эд хөрөнгийн маргаангүй, эрхийн зөрчилгүй орон сууцыг үйлчлүүлэгч нартаа хөлслүүлэхэд зуучилдаг байгаа, та энэ тал дээр санаа зовох хэрэггүй” гэж хэлсэн учир нотариатаар гэрчлүүлээгүй болно. Улмаар дараагийн 6 сарын төлбөр болох 3,3**************,********************* төгрөгийг 2*******21 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр төлөхөөр бэлтгэж байтал 2*******21 оны 9 дүгээр сарын *******9-ний өдөр хөлслүүлэгч тал болох Н.Г болон орон сууц зуучлах товчооноос холбогдож “гэрээг сунгах боломжгүй, манай байр шүүхийн шийдвэрээр хураагдаж байгаа, сарын дараа суллаж өгнө үү” гэж утсаар мэдэгдэж, хөлсөлж байгаа орон сууцны хаалганы завсар мэдэгдэл үлдээсэн байсан. 2*******21 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр “Марко ресурс” зуучлах товчооны ажилтанд “хариу тайлар” өгсөн ба үүнд дээрх орон сууцыг жилээр хөлслүүлэх, тавилгагүй болохоор нь миний бие зөвшөөрч хөлсөлсөн. Өөрийн өмчлөлийн орон сууцыг худалдаад шинээр орон сууц захиалсан ба захиалсан орон сууц маань ашиглалтанд орох хугацаа хүртэл дахин нүүж суухгүйгээр нэг жилийн хугацаанд амьдрах боломжтой гэж сонгосон. Хөлслүүлэгчийн хүсэлтээр “орон сууц хөлслөх, хөлслүүлэх гэрээ”-г цуцалж заасан хугацаанд орон сууцыг чөлөөлье гэхэд иргэн Э.С надад тавилгуудаа задалж, угсруулах, эд хогшилоо нүүлгэх, шинээр орон сууц хөлслөхөд нэмэлт зардал гарах тул, эдгээр зардлыг барагдуулна гэвэл заасан хугацаанд орон сууцыг чөлөөлье гэдгээ зуучлалын компаний ажилтанд бичгээр тайлбарласан. Иймд орон сууц хөлслүүлэгч талын хүсэлтээр гэрээг цуцалсанаас үүдэн хөлслөгч Э.С надад Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2 өрөө орон сууц шинээр хөлслөхөд дунджаар сарын 9**************,********************* төгрөгийн үнэ ханштай байна, тавилга эд хогшил нүүлгэх, задалж угсрах зардалд 4**************,********************* төгрөгийг зарцуулсан болно. 35*******,********************* төгрөг нүүлгэлт тавилга задалж угсрах зардал 2,5**************,********************* төгрөгийг хөлслүүлэгч талаар төлүүлэх хүсэлттэй байгааг шийдвэрлэж өгнө үү. Иргэн Н.Г нь эд хөрөнгийн эрхийн зөрчилтэй орон сууцыг хөлсөлж байгаа нь хууль зөрчиж байх тул “орон сууц хөлслөх, хөлслүүлэх гэрээ”-г хүчингүй болгож өгнө үү.

Хариуцагч Н.Гийн байрыг би сонгож 3 сард анх гэрээ байгуулж орохдоо ажилд ойрхон, бас арай хямд байсан учир сонгосон. Тэгээд 1 жилийн хугацаатай түрээслэх тухайгаа хэлж байсан. Гэрээ жилийн хугацаатай байгуулагдаж, төлбөрөө 6 сараар барьцааны хамт 3,85*******,********************* төгрөгийг төлсөн байсан. Тэр үед буюу 3,4 сард  орон сууцны түрээсийн төлбөр бусад саруудаас арай хямд байдаг улирал нь таарсан. 9 сард түрээсийн гэрээ цуцаллаа, сулла гэхэд байр орон сууцны түрээсийн төлбөр нэмэгдсэн, бас сургууль эхэлсэн байсан учир хөдөө орон нутгаас хүмүүс ирсэн байр ховор болсон байсан үе тул тийм хурдан байр олдохгүй байсан. Анх надад шүүхийн шийдвэрээр хураагдаж байгаа гэж хэлж байсан учир би хүчингүйд тооцуулна гэж байсан юм. Одоо харин худалдах гэсэн юм гэж байгааг зөвшөөрөхгүй. Би энэ хүмүүсийг залгахад ажилтай байсан үедээ утсаа аваагүй байж болно. Гэхдээ би эргээд залгаад гэрээгээ цуцлахаар надад хүнд байгааг хэлж, нүүлгэлт, тавилга салгах угсрах хүртэл зардал гардаг гэж хэлсэн. Анхнаасаа надад 6 сарын хугацаатай түрээслнэ гэсэн бол би уг байрыг хөлслөхгүй өөр байр хайх боломж байсан. Тэр үедээ би өөр байр хөлсөлсөн бол ядаж 5**************-6************** мянгөн төгрөгний хооронд сарын хөлстэй байр олчих байсан. Намайг одоо маш хүнд байдалд оруулсан. Би  яах аргагүй болж байр хайсаар дөнгөж 11 сард байр олж шүүхэд нэхэмжлэл гаргаснаасаа хойш л орон сууц олж гэрээгээ саяхан хэд хоногийн өмнө сарын 9**************,********************* төгрөгөөр байгуулсан. Нүүж ороход нүүлгэлтийн хөлс 2**************,********************* төгрөг төлсөн. Мөн уг байрны түрээсийн төлбөр 1 сарынх нь 9**************,********************* төгрөг болж өссөн байгаа. Иймд учраас энэ хүн миний хохирлыг барагдуулах ёстой. Би байрыг хүлээлгэн өгөхөөр Гт утсаар мэдэгдсэн боловч түлхүүрээ өгөх гэхээр авахгүй, өнөөдөр ч өгөхөд бэлэн байрыг суллаж нүүсэн байгаа гэв.

 

Хариуцагч Н.Гийн шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Э.Сын хөлслүүлэгч талаас 2,5**************,********************* төгрөг гаргуулах нэхэмжлэл нь ямар ч үндэслэлгүй бөгөөд Э.С нь шүүхэд нэхэмжлэл гаргасан нэрээр хугацаа хожиж бусдын орон сууцанд үнэ төлбөргүй, дур мэдэн амьдрах, дээр нь хөлслүүлэгч талаас элдэв аргаар мөнгө нэмж гаргуулах хүсэл, зорилготой, залилан луйврын шинжтэй үйл ажиллагаа хийж байгаа энэ хүнд ичих нүүр байхгүй, ингэж сурсан хүн юм болов уу гэх хардлагыг төрүүлж байна. Орон сууц хөлслөх, хөлслүүлэх гэрээг бэлтгэх, боловсруулах хөлслөгч Э.Сыг сонгох зэргийг “Марко ресурс” ХХК-ийн зуучлагч Б.Энхсайхан биечлэн хийсэн ба гэрээг цуцлах болох 1 сарын өмнө бичгээр мэдэгдэнэ гэж тохирч энэ талаар 6 дугаар зүйлийн 6.7-д тусгасан ба энэ дагуу гэрээг цуцлах мэдэгдлийг би хөлслөгч Э.Сад 2*******21 оны 9 дүгээр сарын *******9-нд өгсөн. Гэрээ хийх үед Э.С 6 сарын хөлс, барьцааг төлсөн ба одоо хөлс төлсөн хугацаа дуусаад 2 дахь сардаа орсон байхад хөлслөгч үүргээ биелүүлэхгүй байгаа болно. Иймд энэ хүн хөлс төлсөн хугацаандаа амьдарч хугацаа нь дууссан, гэрээг цуцлах мэдэгдлийг авсан талаараа нэхэмжлэхдээ дурдсан атлаа амьдарсан 6 сарынхаа мөнгийг хууль бус аргаар буцааж авах нэхэмжлэл шүүхэд гаргаж байгаа нь үндэслэлгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Анх зуучлагчаар дамжуулан уулзахад ээжтэйгээ хамт амьдрана гэж байсан. 6 сараар гэрээгээ байгуулж 6 сарын төлбөрөө төлсөн. Манайх байраа урьд өмнө нь хэзээ ч 6 сараас дээш хугацаагаар хөлслүүлж байгаагүй. Дандаа 3,3 сараар хөлсөлдөг байхад энэ С гуйсаар байгаад 6 сараар байгуулсан. Бидний өмчлөлийн эд хөрөнгө биш бөгөөд Д.Л гэдэг хүний өмчлөлийн орон сууцыг биднийг бусдад хөлслүүлэх эрхийг манай нөхөр Н.Гт итгэмжлэлээр хийж өгсөн байсан. Тэр хүн гэнэт байраа зарах боллоо гэсэн учир шалтгаанаар 9 сард байраа суллаж өгөхийг Сад мэдэгдсэн. Гэрээнд заасны дагуу 1 сарын өмнө мэдэгдсэн байгаа. Гэрээг ямар ч шалтгаанаар цуцлах боломжтой, бид яагаад хөрөнгөө зарж борлуулж болохгүй гэж. Шалтгаан байсан болоод л хугацаа дууссан гар гэж хэлнэ биз дээ. Хүний орон сууцанд үнэгүй 3 сар сууж байгаа, бид энэ хугацааны төлбөрийг харин нэхэмжлээгүй байгаа. Сая байрыг суллаж нүүсэн гэсэн боловч бидэнд түлхүүрийг өгөөгүй байгаа гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                        ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Э.С нь хариуцагч Н.Гт холбогдуулан орон сууц хөлслөх, хөлслүүлэх гэрээг хүчингүйд тооцуулж, 2,5**************,********************* төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Хэрэгт авагдсан баримт болон талуудын тайлбараар дараах үйл баримт тогтооогдож байна.

 

Э.С, Н.Г нар нь “Орон сууц хөлслөх, хөлслүүлэх гэрээ” байгуулан Хан-Уул дүүргийн -р хороо, Үйлдвэрчийн гудамж, -р байрны  тоот, 41.25 м.кв талбайтай 2 өрөө Д.Лийн өмчлөлийн байрыг 2*******21 оны 3 дугаар сарын 2*******-ны өдрөөс эхлэн 2*******22 оны 3 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл 1 жилийн хугацаатай сарын 55*******,********************* төгрөгийн хөлс төлөх, мөн 1 сарын хөлстэй тэнцэх хэмжээний барьцаа төлбөрийн хамт 6 сарын хугацааны хөлсийг бүхэлд нь урьдчилан  төлөхөөр харицан тохиролцсон байна. Мөн орон сууцны 6 сарын төлбөр болон барьцаа мөнгө болох 3,85*******,********************* төгрөгийг 2*******21 оны *******3 дугаар сарын 2*******-ны дотор Н.Гийн ХААН банк дахь 5**************7562*******81 тоот дансанд хийх, үлдсэн 6 сарын төлбөр болох 3,3**************,********************* төгрөгийг  2*******21 оны *******9 дүгээр сарын 2*******-ны өдөр мөн төлөхөөр тохиролцон талууд гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулсан байна.

Талуудын хооронд Иргэний хуулийн 3*******2 дугаар зүйлийн 3*******2.1 дэх хэсэгт заасан Орон сууц хөлслөх гэрээ байгуулагдсан байна. Уг гэрээгээр хөлслүүлэгч нь сууцны зориулалттай байшин, сууц, орон сууцны өрөөг хөлслөгчийн эзэмшилд шилжүүлэх, хөлслөгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг.

Гэрээний дагуу хөлслүүлэгч Н.Г нь орон сууцыг хөлслөгчийн эзэмшилд шилжүүлэх үүргээ биелүүлж нь орон сууцыг хөлслөгч буюу Э.Сын эзэмшилд шилжүүлэн өгсөн талаар болон хөлслөгч нь уг гэрээний дагуу 2*******21 оны 3-р сарын 2*******-ны өдрөөс 2*******21 оны 9 дүгээр сарын 2*******-ны өдрийг хүртэлх хугацааны буюу 6 сарын төлбөр 3,3**************,********************* төгрөг болон 1 сарын төлбөртэй тэнцэх хэмжээний буюу 55*******,********************* төгрөгийг барьцаа болгон өгч нийт 3,85*******,********************* төгрөгийг 2*******21 оны 3 дугаар сарын 2*******-ны өдөр төлсөн байна. Талууд хэн аль нь орон сууцыг шилжүүлсэн өгсөн талаар болон дээрх хугацааны төлбөрийг төлсөн талаар маргаагүй, хүлээн зөвшөөрсөн тайлбарыг гаргадаг.   

 

Харин талууд гэрээний хугацаа, хугацаа дуусахаас өмнө нэг талын санаачилгаар гэрээг цуцлах эрхтэй байсан эсэх талаар маргаж байна.

Хариуцагч Н.Г түүний төлөөлөгч Г.Г нар нь уг гэрээний хугацаа анхнаасаа 6 сар байсан гэж, мөн үл хөдлөх эд хөрөнгийг бусдад худалдах болсон гэж тайлбарлаж байна. Гэрээний 1 дүгээр зүйлийн 1.2, 3 дугаар зүйлийн 3.1-т зааснаар гэрээний хугацаа 1 жил байх бөгөөд төлбөрийг 6 сараар хувааж төлөхөөр тохиролцсон байна.

Хариуцагч тал уг орон сууц хөлслөх гэрээг эхний 6 сарын хугацаа дуусмагц цуцлах тухай мэдэгдлийг 2*******21 оны 9 дүгээр сарын 1*******-ны өдөр утсаар мэдэгдэн, зуучлагчаар дамжуулан бичгээр мэдэгдэл өгсөн, түүнийг хөлслөгч тал буюу  нэхэмжлэгч тал хүлээн авсан болохоо хүлээн зөвшөөрсөн тайлбарыг гаргаж байна.

Харин уг гэрээг хугацаанаас өмнө цуцалсантай холбогдуулан гарсан нүүлгэлтийн зардал 4**************,********************* төгрөг, өөр орон сууц хөлслөх гэрээг өндөр үнэтэйгээр байгуулсан тул түрээсийн төлбөрийн зөрүү 1 сарыг 35*******,********************* төгрөгөөр тооцон 6 сарын зөрүүд нийт 2,1**************,********************* төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэгч шаардаж байна.

Хариуцагч уг нэхэмжлэлийг эс зөвшөөрч гэрээний 6 дугаар зүйлийн 6.7-д зааснаар нэг талын санаачилгаар гэрээг цуцлах тухай мэдэгдийг 1 сарын өмнө мэдэгдэж, барьцаа мөнгийг буцаан олгохоор тохиролцсны дагуу мэдэгдсэн гэж тайлбарлан мэтгэлцэж байна.

 

Талууд хэн аль нь уг гэрээг байгуулахдаа “Макро ресурс” нэртэй зуучлах товчоогоор дамжуулан байгуулсан гэх боловч гэрээнд энэ талаар дурдаагүй, гэрээний тал биш байна. Мөн талууд уг байгууллагатай байгуулсан гэрээ, хэлцэл болон уг зуучлалын байгууллагатай холбоотой бичгийн баримтуудыг гаргаж ирүүлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах талаар хүсэлт санал гаргаагүй болно.

Иргэний хуулийн 294 дүгээр зүйлийн 294.1-д зааснаар эд хөрөнгө хөлслөх гэрээ нь гэрээний хугацаа дууссан бол, гэрээг тодорхой бус хугацаагаар байгуулсан бол гэрээ цуцлах тухай аль нэг тал нь мэдэгдсэнээс хойш хууль буюу гэрээнд заасан хугацаа өнгөрсөн бол, хууль буюу гэрээнд заасан үндэслэлээр гэрээг цуцалсан бол гэсэн эдгээр үндэслэлээр дуусгавар болох боломжтой.

Мөн Иргэний хуулийн 294 дүгээр зүйлийн 294.2-т хүндэтгэн үзэх шалтгаанаар гэрээг цуцалж болох үндэслэлүүдийг зааж өгсөн байна. Талуудын байгуулсан орон сууц хөлслөх гэрээний 6 дугаар зүйлд гэрээг цуцлах тухай заалтуудыг оруулан тохиролцсон байгаа боловч хөлслүүлэгчийн зүгээс ямар хүндэтгэн үзэх шалтгаан, тодорхой нөхцөл байдлаас шалтгаалан гэрээний хугацаа дуусахаас өмнө гэрээг цуцлах эрхтэй болох талаар тусгаагүй байна. Хариуцагч Н.Г “...өмчлөгч байраа зарна гэж мэдэгдсэн тул...” гэсэн үндэслэлээр орон сууц хөлслөх гэрээг цуцлах тухай мэдэгдэлийг өгсөн гэх боловч энэ талаарх баримтаа шүүхэд бичгээр гарган ирүүлээгүй байх тул түүнийг тодорхой хүндэтгэн үзэх шалтгаан нөхцөлийн улмаас гэрээг цуцлах хүсэлт гаргасан гэж үзэх боломжгүй байна. Иймд Иргэний хуулийн 294 дүгээр зүйлийн 294.3-т зааснаар гэрээнд өөрөөр заагаагүй, тодорхой нөхцөл байдлаас шалтгаалаагүй бол эд хөрөнгө хөлслөх гэрээг цуцлах хугацаа 3 сар байна. Энэ хугацаанд гэрээг цуцлах тухай нөгөө талдаа мэдэгдэл өгснөөс хойш тоолно гэж заасны дагуу хөлслүүлэгч Н.Гаас гэрээ цуцлах мэдэгдлийг 2*******21 оны 9 дүгээр сарын 1*******-ны өдөр өгсөн гэж үзвэл түүнээс хойш 2*******21 оны 12 дугаар сарын 1*******-ны өдөр гэрээг цуцлагдсан гэж үзэхээр байна.

Харин нэг талын санаачилгаар гэрээ цуцалсантай холбогдуулан нэхэмжлэгч Э.С хариуцагч Н.Гаас өөрт учирсан хохирлыг гаргуулахаар шаардаж байна. Нэхэмжлэгч Э.С нь өөрт учирсан хохирлоо нотлох зорилгоор өөрийн шинээр бусадтай байгуулсан орон сууц хөлслөх гэрээний хуулбар, төлбөр төлсөн баримт, банкны дансны хуулгыг гарган ирүүлсэн байна. Уг баримтаар Э.С нь Ч.Алтангэрэл гэгчтэй ХУД-ийн 2-р хороо, 19-р хороололд байрлах орон сууцыг 2*******21 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн 6 сарын хугацаатай сарын 9**************,********************* төгрөгийн хөлс төлөхөөр тохиролцож, 6 сарын төлбөрт 5,4**************,********************* төгрөгийг шилжүүлсэн өгсөн, улмаар нүүлгэхэд гарсан зардалд 2**************,********************* төгрөгийг шилжүүлэн өгчээ. Нэхэмжлэгч эдгээр баримтыг үндэслэн 2*******21 оны 9 дүгээр сарын 2*******-ны өдрөөс 2*******22 оны *******3 дугаар сарын 2*******-ны өдөр буюу гэрээний хугацаа дуусах хүртэлх 6 сарын түрээсийн зөрүүг 35*******,********************* төгрөгөөр тооцон 2,1**************,********************* төгрөг, нүүлгэлтийн зардал 4**************,********************* төгрөг, нийт 2,5**************,********************* төгрөгийг гэрээнээс татгалзсантай холбогдуулан гарсан зардал, хохиролд тооцон нэхэмжилжээ.

 

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг шаардах эрхтэй бөгөөд орон сууц хөлслөх гэрээний зөрүү төлбөрийг эд хөрөнгийн алдагдалд тооцон нэхэмжилэх эрхтэй байна.

Нэхэмжлэгч Э.С нь хариуцагч Н.Гийн орон сууцанд 2*******21 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн орон сууц хөлслөх гэрээ байгуулагдах хүртэл хугацаанд сууж, эзэмшиж байсан талаар хүлээн зөвшөөрсөн тайлбарыг гаргадаг тул энэ хүртэлх хугацааны хөлсийг хөлслүүлэгчид төлөх үүрэгтэй байна. Иймд 2 сарын хугацааны төлбөр 1,1**************,********************* /55*******,********************* x2/ төгрөгийг төлөх үүрэгтэй гэж үзвэл үүнээс түүний 1 сарын барьцаа төлбөрт урьдчилан байршуулсан 55*******,********************* төгрөгийг уг төлбөрөөс суутган тооцвол хариуцагч Н.Гт 55*******,********************* төгрөгийг төлөхөөр байна.

 

Талуудын байгуулсан гэрээний хугацаа 2*******22 оны *******3 дугаар сарын 2*******-ны өдөр дуусах ёстой байсан бөгөөд хөлслүүлэгчийн санаачилгаар гэрээг хугацаанаас өмнө цуцалсантай холбогдуулан гэрээний төлбөрийн зөрүүг гэрээний хугацаа дуусан өдөр хүртэл хугацаагаар тооцвол 4 сарын төлбөрийн зөрүү нийт 1,4**************,********************* /35*******,*********************х4/ төгрөг болж байна. Үүнээс орон сууцыг чөлөөлөх хүртэл хугацаанд ашигласан хугацааны 1 сарын төлбөр 55*******,********************* төгрөгийг тооцон хасч нийт 85*******,********************* төгрөгийг гэрээнээс учирсан хохиролд тооцон хариуцагчаас гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.

Харин нэхэмжлэгч Э.С нүүлгэлтийн хөлс 4**************,********************* төгрөг гаргуулахаар шаардсан ба баримтаар 2**************,********************* төгрөгийг төлсөн байдаг. Эдгээр нүүж ирэхдээ болон нүүж явахдаа гаргасан зардал нь нэхэмжлэгчээс зайлшгүй гарах зардал тул хариуцагчаас шаардах эрхгүй байна.

Шүүх дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 85*******,********************* төгрөгийг хангаж, үлдэх 1,65*******,********************* төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байна.  

Түүнчлэн талууд хэн аль нь зуучлагчтай байгуулсан гэрээнээс учирсан хохирлоо түүнтэй байгуулсан гэрээний дагуу шаардан гаргуулахад энэхүү шийдвэр саад болохгүй болохыг дурдаж байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116,  118-д заасныг удирдлага болгон

                                                                                                            ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 3*******2 дугаар зүйлийн 3*******2.1, 294 дүгээр зүйлийн 294.3, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан Н.Гаас 85*******,********************* төгрөгийг гаргуулан Э.Сад олгож, үлдэх 1,65*******,********************* төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 125,15******* төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Гаас 24,95******* төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э.Сад  олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12******* дугаар зүйлийн 12*******.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

 

                         

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            Ч.НЯМСҮРЭН