Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 24 өдөр

Дугаар 184/ШШ2021/03129

 

 

 

 

       2021            11             24                                           184/ШШ2021/03129

 

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

          Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  Л.Оюунцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: “Ш” ХЗХ-ны нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Г.О холбогдох

 

           Зээлийн гэрээний үүрэгт 4,100,000 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

             Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагч Г.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Галмандах нар оролцов.

 

                                         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Хариуцагч Г.О нь 2018 оны 9 сарын 22-ны өдөр “Ш” ХЗХ-ны гишүүнээр элсэн 2019 оны 9 сарын 24-ний өдөр ЗГ1851 дугаартай зээлийн гэрээ байгуулан 12 сарын хугацаатай сарын 3.5 хувийн хүүтэй,  дүүрэг,  дугаар хороо, т  гудамж,  тоот хаягт орших үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалан 2,000,000 төгрөгийн зээлийг №ЗГ1851 дугаартай зээлийн гэрээ байгуулан авсан. Хоршооны зүгээс зээлдэгчийг зээлийн гэрээний үүргээ үл биелүүлж зээлийн эргэн төлөлтийг хуваарийн дагуу төлөхийг шаардан мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл гэрээнд заасан үүргээ үл биелүүлээгүй, нэхэмжлэгч “Ш” ХЗХ-нд хохирол учруулж байна. Талуудын хооронд байгуулсан ЗГ1851 тоот зээлийн гэрээний дагуу үндсэн зээлийн төлбөр 2,000,000 төгрөг, 2018 оны 9 сарын 24-ний өдрөөс 2021 оны 3 сарын 24-ний өдөр хүртэл нийт 30 сарын үндсэн хүү 2,100,000 төгрөг нийт 4,100,000 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилсэн зээлийн хүү 70,000 төгрөг,  2021 оны  10 сард 350,000 төгрөг төлсөн тул 3,680.000 төгрөгийг гаргуулах, БГ-18092402 дугаартай барьцааны гэрээний дагуу барьцаа хөрөнгө болох  дүүрэг,  дугаар хороо, т  гудамж,  тоот хаягт байрлах Г-000515036 гэрчилгээний дугаартай үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэв.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр “Ш” ХЗХ-оос 2,000,000 төгрөгийг зээлийг, өөрийн газрын гэрчилгээг барьцаалж авсан. Миний бие энэхүү зээлийг авсан өдрөөс хойш 2020 оны 12 дугаар сар хүртэл биеийн байдал тааруу, хэвтэрт байсан учраас зээлээ төлж чадаагүй. Амьдралын боломжгүй нөхцөл үүссэн учир тухайн үед “Ш” ХЗХ-ны дарга гэж хүн байсан. Түүнтэй уулзаж мэдэгдэхээр очиж байсан боловч    байсан газраасаа нүүгээд явсан учир холбоогүй болж хаана байгааг нь мэдэхгүй байсан. Нэхэмжлэгч талаас зээлийн гэрээний сунгалт хийе гэсэн хүсэлт ирээгүй. Миний хувьд зээл авсан юм чинь зээлээ өөрийн боломжоор төлье гэж бодож байгаа. Нэхэмжлэгч талаас хугацаа өгөх юм бол тэтгэврийн мөнгөнөөс сар сардаа төлөөд явъя гэсэн саналтай байгаа. Миний зүгээс нэхэмжлэгч талд 70,000 төгрөгөөр, 350,000 төгрөгөөр тус тус 2 удаагийн төлөлт хийсэн хуулийн дагуу  шийдвэрлэж өгнө үү гэв. 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбарууд болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад

                 ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Ш” ХЗХ нь иргэн Г.Од холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөр 2,000.000 төгрөг, 30 сарын хүү 2,100.000 төгрөг нийт 4,100,000 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шаардлагыг гаргасан байна. Шүүх хуралдаанд нэхэмжлэлийн  шаардлагаас хасаж 3,680 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилжээ. 

Хариуцагч нь Г.О нэхэмжлэлийн шаардлагын татгалзах үндэслэлээ  өвчний улмаас гэрээний дагуу үүргээ биелүүлэх боломжгүй байсан боловч 420,000 төгрөг төлсөн. Зээлийн гэрээг сунгаагүй, үлдэх төлбөрийг төлнө гэжээ.

Шүүх хэрэгт ирүүлсэн нотлох баримтууд болон зохигчдын тайлбар, хэргийн үйл баримтуудаар дараах байдал тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагаас  заримыг хангаж зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. 

            Нэхэмжлэгч буюу “Ш” Хадгаламж зээлийн хоршоо нь Санхүүгийн зохицуулах хорооноос 2017 оны 06 сарын 07-нд олгосон ТЗ401/421 дугаартай тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, болон гэрчилгээний хавсралт, улсын бүртгэлийн  6160816 тоот регистрийн дугаарын дагуу зөвхөн гишүүддээ зээл олгож     зээлийн үйл ажиллагаа явуулж байгаа эрх бүхий хуулийн этгээд болох нь тогтоогдож байна. /4-6 дугаар тал/

Хариуцагч нь 2018 оны 9 сарын 24-нд гишүүний хувь хөрөнгө болох 50,000 төгрөгийн хөрөнгө оруулж гишүүн болсон ба мөн өдрөө №ЗГ-18092402 дугаар зээлийн болон үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг байгуулан гэрээний зүйл болох 2,000,000 төгрөгийг 3,5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлэхээр тохиролцон -ийн р хороо, Т  тоот Г- дугаартай газар эзэмших эрхийн бичгийг барьцаалж зээлж авсан болох нь хэрэгт ирүүлсэн  гишүүний анкет, мөнгө төлсөн баримт, зээл хүссэн өргөдөл, дансны хуулга, мөнгө хүлээлцсэн баримт болон талуудын тайлбараар тогтоогдож байна.  /хх-н 9-11,21-22  дүгээр тал/

Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээнд заасны дагуу зээлийн  мөнгөн  хөрөнгийг хариуцагч  Г.О хүлээн авсан тухай тайлбарлаж байгаа ба зохигчдын хооронд Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-д заасан дагуу гэрээ байгуулагдаж мөн хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1-д зааснаар Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний үүрэг үүссэн байна. 

Түүнчлэн талууд гэрээний хүчин төгөлдөр байдлын тухайд маргаагүй тул дээрх үйл баримтууд тогтоогдсон гэж үзлээ. /хх 12-16 дугаар тал/

Улмаар талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 3.1.1-д Гэрээгээр хүлээсэн үүргийг хоршооноос шаардах, 6.2.1-д “зээлийн эргэн төлөлтийн хуваарь зөрчиж байгаа талаар зээлдэгчид удаа дараа мэдэгдэл хүргүүлсэн боловч зөрчлийг арилгах арга хэмжээ авахгүй бол гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээс хангуулах, зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргээ тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол гэрээг цуцлах... ” гэсэн заалтыг тус тус тусгасан байх ба гэрээний дагуу болон    хуульд зааснаар шаардах эрхээ хугацаандаа хэрэгжүүлсэн эсэх нь хэрэгт ирүүлсэн  баримтаар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч Хадгаламж зээлийн хоршоо нь гэрээний хугацаа дууссанаас хойших хугацааны хүү тооцох эрхээ Иргэний хуулийн   224 дүгээр зүйлийн 224.2.3-д зааснаар мөнгөн төлбөрийн гэрээний үүргийн дагуу   тодорхой хэмжээнд алдсан гэж дүгнэлээ.   

            Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д “Иргэний эрх зүйн харилцаанд оролцогч хууль буюу гэрээнд заасан эрх үүргээ үнэнч шударгаар хэрэгжүүлнэ” гэж,  мөн хуулийн  13.3-д “... эрх үүргээ хэрэгжүүлэхдээ ...хууль ёсны давуу байдлаа   хууль бусаар ашигласан үйл ажиллагаа явуулж болохгүй бөгөөд хэрэв зөрчвөл  хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээнэ” гэж тус тус зааснаар иргэн хуулийн этгээд аль аль нь хуулийн өмнө тэгш эрх эдлэх шударга ёсны зарчимд нийцэх ёстой гэж үзлээ.

Нэхэмжлэгч хариуцагч нарын хооронд 2018 оны 09 сарын 24-нд байгуулсан   зээлийн гэрээний хугацаа 2019 оны 9 сарын 24-нд дууссан байна.

           Нэхэмжлэгчээс хариуцагчийг гэрээний үүргийг зохих ёсоор биелүүлээгүй гэж үзэж 2021.07.07-нд шүүхэд нэхэмжлэл гаргасан байх тул гэрээнээс татгалзаж    гэрээний үүргийн биелэлтийг шаардах эрхтэй байна.

          Харин 2018 оны 09 сарын 24-нд байгуулсан талуудын хоорондох зээлийн гэрээний 12 сарын хугацаа дууссан байхад зээлдүүлэгч шаардах эрхээ  хугацаандаа  хэрэгжүүлээгүй бөгөөд Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2-д зааснаар ямар нэгэн үйлдэл хийгээгүй энэ талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй, нэхэмжлэгч нь утсаар шаардсан гэх тайлбараа баримтаар нотолж чадахгүй байгаа бөгөөд  Иргэний хэрэг шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн 25 дугаар зүйлийн  25.2, 38 дугаар зүйлийн  38.1-д “Зохигч,  тэдгээрийн төлөөлөгч,...шүүхэд гаргасан  нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй  холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах үүрэгтэй” гэж заасан хуулийн шаардлагыг биелүүлэх үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзлээ.  

Шүүх хуралдаанд хариуцагчаас: хүндэтгэн үзэх шалтгааны улмаас үүргээ  хугацаандаа биелүүлэх боломжгүй болсон талаар дарга С.Мөнхбаатарт мэдэгдэхээр тухайн үед зээлийн гэрээнд бичсэн хаягаар очсон, гэтэл нүүсэн байсан ба хаана байгааг нь мэдээгүй, холбогдоогүй гэж тайлбарлажээ.

Энэ байдал нь талуудын хооронд хийсэн гэрээнд:  “ ...нэг талаас ,-р хороо, ”” ХХК-н байрны 301 тоот хаягт орших 9031003034 тоот улсын бүртгэлийн, 6160816 тоот регистрийн дугаартай “Ш” ХЗХ  түүнийг төлөөлж ” гэж тусгагдсан байна.

Нэхэмжлэгчээс шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлд дурдсан хаяг нь: “, -р хороо, ” гэж бичсэн байгаа  болох нь  тогтоогдож байгаа ба  хариуцагчид нүүсэн хаягаа мэдэгдээгүй шаардах эрхээ хэрэгжүүлээгүй байдал нь нотлогдож байна. / хх 12 дахь талын 6,7 дугаар мөр/ 

Нэхэмжлэгч нь гэрээний үүргийг хугацаандаа шаардаагүй тул дээрх гэрээний үлдэх хэсгийг хүү тооцох ёсгүй гэж үзлээ.

Хариуцагч шүүх хуралдааны хэлэлцүүлэг дээр 2,000,000 төгрөгийг зээлж  авсан, 420,000 төгрөг төлсөн гэж тайлбарлаж энэ талаар талууд маргаагүй болно.

Хариуцагч нь 12 сарын хугацаатай 2,000,000 төгрөгийн зээлийг авч зээл буцаан төлөх хуваарийн дагуу эргэн төлөлтөд сард зээлийн хүү 70,000 төгрөг төлөх ба 2018.10.24-нд 70,000 төгрөг, 2021.10.08-нд 350,000 төгрөг, нийт 6 сарын хүү 420,000 төгрөг төлсөн байна. /хх-ийн 10, 11- 16 дугаар тал/

            Нэхэмжлэгчийн тооцсон үндсэн нэхэмжлэл болон 30 сарын хүү 2,100.000 төгрөг нэхэмжилсэн нь зээлдэгчийн эрхийг дордуулсан, гэрээний талуудын тэгш эрхийн зарчимд нийцэхгүй гэж үзлээ.

Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.8-д “Иргэний эрх зүйн харилцааг  өөрчлөх, дуусгавар болох” гэж мөн хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.5-д “хууль буюу гэрээнд заасан бусад үндэслэл” гэж зааснаар иргэний эрх ашиг сонирхол  дээрх хуулиар хамгаалагдахаар хууль зохицуулсан байна.   

         Харин Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д ... “үүргийг хугацаанд нь  шударгаар биелүүлэх үүрэгтэй, мөн хуулийн 452 дугаар зүйлийн 452.1-д “Зээлдүүлэгчээс олгох зээл нь хүүтэй буюу хүүгүй байж болно” гэж тус тус зааснаар зээлдүүлэгч нь гэрээний үүргийн үлдэх хэсгийг биелүүлэхийг шаардах эрхтэй, зээлдэгч нь гэрээний үүргийг биелүүлэх үүрэгтэй байна.

 

Иймд хэргийн нөхцөл байдлыг харгалзан хариуцагчаас гэрээний дагуу 6 сарын хүү 420,000 төгрөг, үндсэн зээл 2,000,000 төгрөг нийт 2,420,000 төгрөг  гаргуулах үндэслэлтэй байх тул нэхэмжлэлийн шаардлагаас 1,260,000  төгрөгийг  хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.   

Хариуцагч Г.О нь “Ш” ХЗХ-той 2018 оны 9 сарын 24-ний өдрийн ЗГ-18092402 дугаартай зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар БГ-18092402 Зээлийн барьцааны гэрээ байгуулсан бөгөөд тус гэрээгээр хариуцагч Г.Оы эзэмшлийн нэгж талбарын 18625313550951 дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүрэг, 22 дугаар хороо Т 24 гудамж, 11 тоот хаягт байрлах 700 м.кв газрын эрхийн бичгийг барьцаалжээ. /хх-ийн 17-20/

Барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлээгүй байх бөгөөд талууд зээлийн болон барьцааны гэрээ байгуулагдсан, гэрээний хүчин төгөлдөр байдал, мөнгө хүлээн авсан тухайд маргахгүй байгаа болно.

Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 175 дугаар зүйлийн 175.1-д тус тус зааснаас үзэхэд барьцаагаар хангагдах үүргийг хариуцагч биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шаардсан нь хуульд нийцжээ.

Хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалсан хариуцагч Г.Оы эзэмшлийн нэгж талбарын  дугаарт бүртгэлтэй,  дүүрэг,  дугаар хороо т  гудамж,  тоот хаягт байрлах 700 м.кв газрыг албадан худалдаж, үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах нь зүйтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн /80,550+70,200/ нийт 150,750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж хариуцагчаас 123,870 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Хэрэг  хянан шийдвэрлэх ажиллагааны тухайд:

Нэхэмжлэгч нь 2021 оны 7 сарын 7-нд шүүхэд нэхэмжлэл гаргасан ба 2021 оны 9 сарын 01-нд талууд 3,000 000 төгрөгийг хугацаа  тохирч  төлж  барагдуулахаар эвлэрч нэхэмжлэгч 1,100,000 төгрөгөөс татгалзан зохигчдын эвлэрлийг баталж  хэргийг хэрэгсэхгүй болгон 02051 дугаар захирамж гарч байсан байна. /хх 41-43 дугаар тал/

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс дээрх захирамж нь хуульд  нийцээгүй гэх үндэслэлээр захирамжийг хүчингүй болгох тухай хүсэлтийг 2021 оны 9 сарын 29-нд ирүүлсэн ба шүүх 2021 оны 10 сарын 06-нд 11124 дугаар захирамжаар хүчингүй болгож хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дахин явуулсан байна. /хх-ийн 46-48,52 дугаар тал/

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1, 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар хариуцагч Г.Оаас 2,420,000 /хоёр сая дөрвөн зуун хорин мянган/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Ш” ХЗХ-нд олгож нэхэмжлэлийн шаардлагаас 1,260,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалсан хариуцагч Г.Оы эзэмшлийн нэгж талбарын 18625313550951 дугаарт бүртгэлтэй,  дүүрэг,  дугаар хороо т  гудамж, тоот хаягт байрлах 700 м.кв газрыг албадан худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг  мэдэгдсүгэй.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай  хуулийн  7 дугаар зүйлийн  7.1.1,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн /80,550+70,200/ нийт 150,750 төгрөгийг улсын оролгод хэвээр үлдээж хариуцагчаас 123,870 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.  

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2- д зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                                 Л.ОЮУНЦЭЦЭГ