| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гончигсумын Сарантуяа |
| Хэргийн индекс | 150/2024/0056/Э/ |
| Дугаар | 2024/ШЦТ/61 |
| Огноо | 2024-08-02 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | П.Даваасүрэн |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 08 сарын 02 өдөр
Дугаар 2024/ШЦТ/61
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Г.Сарантуяа даргалж,
Улсын яллагч П.Даваасүрэн,
Шүүгдэгч, хохирогч .............,
Шүүгдэгч, хохирогч ..........,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дулам нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр тус тус ирүүлсэн ..... овогт ........, ....... овогт ......... нарт холбогдох эрүүгийн ........ тоот хэргийг 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1.Монгол улсын иргэн, .... оны .... дугаар сарын ....-ны өдөр ..... хотод төрсөн, ... настай, ....., тусгай дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, ..... үйлдвэрт гагнуурчин ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт, ..... аймаг ..... сумын .... төвийн ..... давхарт оршин суух хаягтай, ..... ургийн овогт ...... (РД:.....),
2. Монгол улсын иргэн, ... оны ... дугаар сарын ...-ны өдөр .... аймгийн .... суманд төрсөн, .... настай, ...., дээд боловсролтой, нийтийн хоолны технологич мэргэжилтэй, ..... зоогийн газрын захирал ажилтай, Ам бүл 5, нөхөр, 3 хүүхдийн хамт, ..... аймаг ..... сумын ..... төвийн .... давхарт оршин суух хаягтай, . .....ургийн овогт ...... (РД:......),
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ..... нь 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдөр ...... аймгийн .... сумын ..... дүгээр багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг .... зоогийн газар согтуурсан үедээ хохирогч ....... хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж гараараа нүүрэн тус газар нь цохиж түүний биед хамарт зөөлөн эдийн няцрал, дух тохойнд зулгаралт, зүүн нүдний баруун доор, баруун хөх, баруун зүүн гарын бугалганд цус хуралт гэмтэл учруулан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар (гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж) үйлдсэн,
Шүүгдэгч ..... нь 2024 оны 06 дугаар сарын 12 ний өдөр .... аймгийн .... сумын ..... дүгээр багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг ..... зоогийн газар согтуурсан үедээ хохирогч ...... хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж гараараа нүүрэн тус газар нь цохиж түүний биед хамарт зөөлөн эдийн няцрал, дух тохойнд зулгаралт, зүүн нүдний баруун доор, баруун хөх, баруун зүүн гарын бугалганд цус хуралт гэмтэл учруулан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар (гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж) үйлдсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч ..... нь 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдөр ..... аймгийн .... сумын ..... дүгээр багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг ..... зоогийн газар согтуурсан үедээ хохирогч ..... хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж гараараа нүүрэн тус газар нь цохиж түүний биед хамарт зөөлөн эдийн няцрал, дух тохойнд зулгаралт, зүүн нүдний баруун доор, баруун хөх, баруун зүүн гарын бугалганд цус хуралт бүхий гэмтэл учруулж, “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн,
Шүүгдэгч ..... нь 2024 оны 06 дугаар сарын 12 ний өдөр .... аймгийн .... сумын ..... дүгээр багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг ..... зоогийн газар согтуурсан үедээ хохирогч ....... хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж баруун нүдний алиманд цус хуралт бүхий гэмтэл учруулж “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгч нарын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна
1.Хохирогч ..... мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хх-ийн 27-31-р хуудас),
2.Хохирогч ...... мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хх-ийн 29-31-р хуудас),
3.Эд мөрийн баримтаар эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 4 дүгээр хуудас),
4.Согтуурлын зэргийг тодорхойлсон тэмдэглэл, гэрэл үургийн үзүүлэлтүүд (хх-ийн 88,101-р хуудас),
5.Аюулын зэргийн үнэлгээ хийсэн тэмдэглэл (хх-ийн 4-21-р хуудас),
6....... аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч ..... 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 586 тоот шинжээчийн дүгнэлт (хх-ийн 50-51-р хуудас),
7........ аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч ..... 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 595 тоот шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна (хх-ийн 42-43-р хуудас),
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч нар өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иргэний нэхэмжлэлийн талаар: Хохирогч нар гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэв.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрхзүйн байдлыг дордуулахгүйгээр, Прокурорын санал болгож шүүгдэгч нарын хүлээн зөвшөөрсөн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж шийдвэрлэлээ.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д зааснаар торгох ял болох таван зуун мянган төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор ..............нар төлж барагдуулахаар тогтоосон болно.
Шүүгдэгч нар нь торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солино” гэж заасныг ............. нарт мэдэгдэх нь зүйтэй.
Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хоолны сэрээ 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй байна.
Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ...........нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсэн болно.
Шүүгдэгч нарын өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд оролцох хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүх шүүгдэгчийн өөрөө өөрийгөө өмгөөлөх эрхийг хангасан болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1......... овогт ................. “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.З............ овогт ............. “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ................ 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
4.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ........... 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
5.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар торгох ял болох таван зуун мянган төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор .......... нар төлж барагдуулсугай.
6.Шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хурааж авсан хоолны сэрээ 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
8.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ..... нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрт талууд, оролцогч гагцхүү эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны Прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаас бусад тохиолдолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргахгүй болохыг дурдсугай.
12. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.САРАНТУЯА