| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гончигсумын Сарантуяа |
| Хэргийн индекс | 150/2024/0059/Э/ |
| Дугаар | 2024/ШЦТ/64 |
| Огноо | 2024-08-07 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | П.Даваасүрэн |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 08 сарын 07 өдөр
Дугаар 2024/ШЦТ/64
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Г.Сарантуяа даргалж,
Улсын яллагч П.Даваасүрэн,
Насанд хүрээгүй шүүгдэгч .....,
Насанд хүрээгүй шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч ......,
Насанд хүрээгүй шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Үржинханд
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дулам нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ..... овогт ...... ..... холбогдох эрүүгийн ..... тоот хэргийг 2024 оны 08 дугаар сарын 05-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, .... оны .... дугаар сарын ....-ны өдөр .... аймгийн .... суманд төрсөн, ... настай, ...., бүрэн бус дунд боловсролтой, .... сумын .... дүгээр сургуулийн сурагч, Ам бүл 4, аав, ээж дүүгийн хамт .... аймгийн ... сумын .... дүгээр баг .... тоотод оршин суух хаягтай, .... ургийн .... .... (РД:......)
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ...... нь .... аймгийн .... сумын .... дугаар байрны ойролцоо .... 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдөр гээгдүүлсэн түүний өмчлөлийн 750,000 төгрөгийн үнэтэй Redmi note 13 pro маркийн гар утсыг бусдын эзэмшил өмчлөлд байгааг мэдсээр байж завшсаны улмаас хохирогчид бага хэмжээнээс дээш буюу 750,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч ..... нь ..... аймгийн .... сумын .... дугаар байрны оролцоо .... 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдөр гээгдүүлсэн түүний өмчлөлийн 750,000 төгрөгийн үнэтэй Redmi note 13 pro маркийн гар утсыг бусдын эзэмшил өмчлөлд байгааг мэдсээр байж завшсаны улмаас хохирогчид бага хэмжээнээс дээш буюу 750,000 төгрөгийн хохирол учруулан “бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна
1.Хохирогч ..... мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хх-ийн 9-10-р хуудас),
2.Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 1-2-р хуудас),
3.Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл (хх-ийн 27-29-р хуудас),
4.Мөрдөн шалгах ажиллагааны явцад үүрэн холбооны ..... корпорацаас 4/4708 дугаартай албан бичгээр ирүүлсэн 860862063495107 дугаарийн имэй кодтой утсанд ..... гэх утасны дугаартай ..... овогтой ...... нь ашигласан байна гэх (хх-ийн 59-60-р хуудас),
5....... аймгийн “.....” ХХК-ний Redmi note 13 pro маркийн гар утас 750,000 төгрөгийн үнэтэй гэх шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. (хх-ийн 19-20-р хуудас)
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иргэний нэхэмжлэлийн талаар: Хохирогч ...... нь Redmi note 13 pro маркийн гар утсыг хүлээлгэн өгсөн ба гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэжээ. (хх-ийн 5-р хуудас)
Эрүүгийн хариуцлагын талаар:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрхзүйн байдлыг дордуулахгүйгээр, Прокурорын санал болгож шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, зан үйлээ засах, хөдөлмөрлөх, дадал олгох сургалтад хамрагдах хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 73 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 8.7 дугаар зүйлийн 2, 8.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ...... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас чөлөөлөх нь зүйтэй байна.
Өсвөр насны шүүгдэгч ..... зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг ..... аймгийн ..... сумын хүүхдийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад даалгаж шийдвэрлэлээ.
Шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг өсвөр насны шүүгдэгч ...... мэдэгдэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ..... авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1...... овогт ...... ..... “гээгдэл хөрөнгө завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ....... 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, зан үйлээ засах, хөдөлмөрлөх, дадал олгох сургалтад хамрагдах хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 8.7 дугаар зүйлийн 2, 8.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ...... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас чөлөөлсүгэй.
4....... зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг ..... аймгийн ..... сумын хүүхдийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хэрэгжүүлсүгэй.
5. Шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шийдвэрийг хүчингүй болгож, ялыг оногдуулахыг мэдэгдсүгэй.
6.Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
7.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч .... авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрт талууд, оролцогч гагцхүү эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны Прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаас бусад тохиолдолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргахгүй болохыг дурдсугай.
11. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.САРАНТУЯА