Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 2024/ШЦТ/319

 

 

2024       07         04                                            2024/ШЦТ/319

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.А даргалж

 

Нарийн бичгийн дарга Н.Б

Улсын яллагч Ж.Б

Өсвөр насны шүүгчдэгчийн хууль ёсны төлөөлөгч А.Ц, Т.Г

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Р.Ц, Ц.Э, О.С, Ц.Ж

Шүүгдэгч Б.Х, Ц.М, өсвөр насны шүүгдэгч Ө.Э, Ж.Н нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Х, Ц.М, Ө.Э, Ж.Н нарт холбогдох эрүүгийн 2325000000246 дугаартай хэргийг тус шүүхийн *** тоот танхимд хаалттай хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт.

1.-Б.Т

2.-Ц.М

3.-Ж.Н

4.-Ө.Э

Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар.

 

-Шүүгдэгч Б.Х нь 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдөр ********* дугаарын утаснаас Орхон аймгийн Баян-Өндөр сум Уурхайчин баг 3-16 дугаар байранд үйл ажиллагаа явуулдаг Май Чикен /Му сhicкен/ нэртэй хоолны газрын захиалгын үүрэн холбооны ******* дугаарт залгаж 60 000 төгрөгийн үнэтэй 5 хүний хоолны иж бүрдэл захиалж, Баян-Өндөр сумын Яргуйт багт хүргүүлэн авч төлбөрийг гэртээ ороод шилжүүлнэ гэж хуурч хохирол учруулсан, үргэлжилсэн үйлдлээр Ц.М, Ж.Н нартай үйлдлээрээ санаатай нэгдэн бүлэглэж 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Ж.Н эзэмшлийн үүрэн холбооны ********* дугаараас Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зэст багийн нутаг дэвсгэрт түргэн хоолны үйл ажиллагаа явуулдаг “Эдэн пицца” ХХК-ийн захиалгын үүрэн холбооны ********* дугаарт залгаж 129 500 төгрөгийн үнэ бүхий төрсөн өдрийн багц 1 ширхэг, тахианы сет 1 ширхгийг захиалж, Баян-Өндөр сумын Урт булаг багийн 5-14 дүгээр байрны гадна хүргүүлэн авч “төлбөрийг нь дансаар араас чинь шилжүүлнэ” гэж хуурч залилсан,

 

-Шүүгдэгч Ц.М нь Б.Х, Ж.Н нартай үйлдлээрээ санаатай нэгдэн бүлэглэж 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Ж.Н эзэмшлийн үүрэн холбооны ******** дугаараас Б.Х Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зэст багийн нутаг дэвсгэрт түргэн хоолны үйл ажиллагаа явуулдаг “Эдэн пицца” ХХК-ийн захиалгын үүрэн холбооны ******* дугаарт залгуулж 129 500 төгрөгийн үнэ бүхий төрсөн өдрийн багц 1 ширхэг, тахианы сет 1 ширхэгийг захиалж, Баян-Өндөр сумын Урт булаг багийн 5-14 дүгээр байрны гадна хүргүүлэн авч “төлбөрийг нь дансаар араас чинь шилжүүлнэ” гэж хуурч залилсан,

 

-Өсвөр насны шүүгдэгч Ж.Н нь Ц.М, Б.Х нартай үйлдлээрээ санаатай нэгдэн бүлэглэж 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдөр өөрийн эзэмшлийн үүрэн холбооны ******* дугаараас Б.Х Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зэст багийн нутаг дэвсгэрт түргэн хоолны үйл ажиллагаа явуулдаг ‘Эдэн пицца” ХХК-ийн захиалгын үүрэн холбооны ******** дугаарт залгуулж 129 500 төгрөгийн үнэ бүхий төрсөн өдрийн багц 1 ширхэг, тахианы сет 1 ширхгийг захиалга өгүүлж, Баян-Өндөр сумын Урт булаг багийн 5-14 дүгээр байрны гадна хүргүүлэн авч “төлбөрийг нь дансаар араас чинь шилжүүлнэ” гэж хуурч залилсан, үргэлжилсэн үйлдлээр Ө.Э үйлдлээрээ санаатай нэгдэн бүлэглэж 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Ө.Э-ийн үүрэн холбооны ******** дугаараас Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн 3-16 байранд түргэн хоолны үйл ажиллагаа явуулдаг “Хоёр мэргэд Үйлс” ХХК-ийн /Му сhicкен /-гийн захиалгын ********* дугаар луу залгаж 80 000 төгрөгийн үнэ бүхий 8 хүний холимог багц 1 ширхэгийг захиалж, улмаар Баян-Өндөр сумын Согоот багийн 6-12 дугаар байрны 4 дүгээр орцны гадна хүргүүлэн авч төлбөрийг нь дансаар эгч шилжүүлнэ” гэж хуурч залилсан,

 

-Өсвөр насны шүүгдэгч Ө.Э нь Ж.Н-тэй үйлдлээрээ санаатай нэгдэн бүлэглэж 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдөр өөрийн эзэмшлийн үүрэн холбооны ********* дугаараас Ж.Н-ээр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн 3-16 байранд түргэн хоолны хоолны үйл ажиллагаа явуулдаг “Хоёр мэргэд үйлс” ХХК-ийн /Му chicken/-гийн захиалгын *********** дугаар руу залгаж 80 000 төгрөгийн үнэ бүхий 8 хүний холимог багц 1 ширхгийг захиалж, улмаар Баян-Өндөр сумын Согоот багийн 6-12 дугаар байрны 4 дүгээр орцны гадна хүргүүлэн авч “төлбөрийг нь дансаар эгч шилжүүлнэ” гэж хуурч залилсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Х, Ц.М, Ө.Энхжин, Ж.Н нарыг хуурч бусдын эд хөрөнгийг авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Х мэдүүлэхдээ “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мэдүүлэг өгөхгүй. Хэлэх зүйлгүй” гэв.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.М мэдүүлэхдээ “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мэдүүлэг өгөхгүй. Хэлэх зүйлгүй” гэв.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч Ө.Э мэдүүлэхдээ “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мэдүүлэг өгөхгүй. Хэлэх зүйлгүй” гэв.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч Ж.Н мэдүүлэхдээ “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мэдүүлэг өгөхгүй. Хэлэх зүйлгүй” гэв.

 

Өсвөр насны шүүгдэгч нарын хууль ёсны төлөөлөгч А.Ц, Т.Г нар мэдүүлэхдээ “хэлэх зүйлгүй” гэв.

 

Хохирогч Ж.М, З.Г нар “шүүх хуралдаанд оролцохгүй, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байна.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

1. Хохирогч З.Г-ийн Би “Эдэн” пиццаны газрыг хариуцаж ажиллуулдаг юм. 2023 оны 03 сарын 28-ны өдөр манай ажлын ********** дугаарын гар утсанд төрсөн өдрийн багц 1ш, тахианы сет 1ш захиалж нийт 129 500 төгрөгний үнэ бүхий хоолыг *********** дугаарын утаснаас захиалан 5-14 дүгээр байрны 1 дүгээр орцны гадна худлаа хаяганд хүргүүлэн авч тооцоог нь дансаар араас чинь шилжүүлнэ гэж хэлээд дансны дугаар авсан боловч тооцооны мөнгө өгөөгүй залилсан энэ асуудлаар би цагдаагийн байгууллагад хандаж байна. Манайхаас хоол захиалж тооцоогоо хийгээгүй хүн нь эмэгтэй хүн байсан. Төрсөн өдрийн багц нь 82 000 төгрөг, тахианы сет нь 47 500 төгрөгний тус бүрийн үнэтэй. Өмнө нь мөрдөн шалгах ажиллагаа явуулж байсан эрүүгийн мөрдөгч Б.Т* нь 2023.04.27-ны өдөр миний эзэмшдэг Хаан банкны ************ дугаартай дансанд 129 500 төгрөгийг шилжүүлэн өгч манай байгууллагын хохирлыг барагдуулсан. Өөр надад өмнө нь өгсөн мэдүүлэгтээ нэмж ярих зүйл байхгүй. Гомдол санал байхгүй гэх мэдүүлэг. /1-р хавтаст хэргийн 7-8, 31 дүгээр тал/,

 

2. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хоол захиалгын тооцооны хуудас. /1-р хавтаст хэргийн 32 дугаар тал/

 

3. Хохирогч З.Г-ийн эзэмшлийн ********** дугаар Хаан банкны дансны хуулга. /1-р хавтаст хэргийн 33 дугаар тал/,

 

4. Гэрч Ц.Х-ийнБи 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдөр “Эдэн пицца хаус” кафед хоол хүргэлтийн ажил үүргээ гүйцэтгэж байсан бөгөөд ********* дугаарын гар утаснаас Орхон аймгийн Баян-Өндөр сум, Уртбулаг багийн 5-14 дүгээр байрны 1 дүгээр орцонд 129,500 төгрөгийн үнэ бүхий төрсөн өдрийн багц 1 ширхэг, тахианы сэт 1 ширхэгийг тус тус захиалж тус хүргэлтийг би өөрийн биеэр ганцаараа хүргэж өгсөн. 5-14 дүгээр байрны гадна талд очиж ********* дугаарын гар утас руу залгаж байрны чинь гадна талд ирсэн байна гэхэд өсвөр насны гэмээр эмэгтэй хүүхэд гарч ирээд танай данс руу тооцооны мөнгийг шилжүүлчихнэ гэж хэлэхээр нь итгээд хоолыг уг охинд өгөөд явсан. Мөнгөө шилжүүлэхгүй байгаад байхаар нь ********* дугаарын гар утас руу залгахад холбогдох боломжгүй болсон байсан. Тэгээд манай захирал Г Цагдаагийн байгууллагад гомдол, мэдээлэл гаргасан. Анх захиалга өгөхдөө 5-14 дүгээр байрны 1 дүгээр орц л гэж хэлсэн хэрнээ өөр орцноос гарч ирсэн. Тоотынхоо хаягийг хэлээгүй. Би Ц.М, Б.Х, Ж.Н, Ө.Э гэдэг эмэгтэй хүүхдүүдийн зургийг харлаа. Ц.М, Б.Х, Ө.Э гэдэг нэртэй эмэгтэй хүүхдүүдийг харж байгаагүй. Харин Ж.Н гэдэг нь 2023.03.28-ны өдөр Уртбулаг багийн 5-14 дүгээр байрны гадна талд гарч ирж хоол авсан хүүхэд байна. Хоолныхоо тооцоог шилжүүлнэ гэсэн болохоор итгээд хоолыг шууд өгчихсөн юм” гэх мэдүүлэг. /1-р хавтаст хэргийн 36  дугаар тал/

 

5. Яллагдагч Б.Х-ийнБи найз Ц.М, найз дүү Ж.Н нарын хамтаар Ж.- Ө.Энхжин хоёрын түрээслэн амьдарч байсан Орхон аймгийн Баян-Өндөр сум, Уртбулаг багийн 5-14 дүгээр байрны 4 дүгээр орцны 4 дүгээр давхрын 46 тоот байранд 2023.03.28-ны өдөр өдрийн цагаар байж байхдаа Ц.М, Ж.Н бид гурав санал нэгтэйгээр ярилцаж байгаад хоол захиалж идэхээр болсон. Би “Эдэн пицца”-ны ******** дугаарын утас руу Ж.Н-ий ********* дугаарын гар утаснаас залгаж 129,500 төгрөгийн үнэ бүхий пицца, тахианы холимог хоолыг 5-14 дүгээр байранд гэж хэлж захиалахад хэсэг хугацааны дараа “Эдэн пицца”-ны хүргэлтийн хүн 5-14 дүгээр байрны гадна талд ирчихлээ гэж Ж.Н-тэй утсаар ярихад Ж.Н ганцаараа гарч хоолыг оруулж ирсэн. Хоолыг авахдаа хүргэлтийн хүнд юу гэж хэлснийг би мэдэхгүй байна. Тэгээд бид гурав яг хоол идэх гээд байж байхад гаднаас Ө.Э орж ирсэн бөгөөд бид дөрөв дөрвүүлээ захиалсан хоолыг хуваан идэж дуусгасан. Ц.М, Ж.Нэ бид гурав хоол захиалахаасаа өмнө нэг нэгнийгээ мөнгөгүй байсан гэдгээ мэдэж байсан болохоор мөнгө цуглуулж байгаад хувааж төлөхөөр тохирсон байсан. Тэгээд захиалгын хоол ирэхэд бид гурав гурвуулаа мөнгө олж чадаагүй юм. Тэгээд мөнгө хайгаад ерөөсөө олдоогүй. Бид гурваас хэн нь ч би төлчихнө хоол захиалчих гэж хэлсэн хүн байхгүй. Хоолыг анх захиалахдаа төлбөрийг хэрхэн яаж хийх талаар “Эдэн пицца”-ны хүнтэй ярилцаагүй. Ж.Н гараад хоолыг авч ирсэн болохоор хүргэлтийн хүнд юу гэж хэлснийг нь мэдэхгүй байна. Ямар ч байсан тооцоог нь төлөлгүй хоолыг аваад ороод ирсэн. Хоол авч орж ирээд хүргэлтийн хүнд юу гэж хэлснээ Ц.М бид хоёрт хэлээгүй, бид хоёр ч асуугаагүй. Ж.Н мөнгөгүй байсан болохоор угаасаа тооцоог нь хийгээгүй гэдгийг мэдэж байсан” гэх мэдүүлэг. /1-р хавтаст хэргийн 44-45 дугаар тал/

 

6. Өсвөр насны яллагдагч Ж.Н-нийби хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь би өөрийн найз Э /17 настай хамт нэг сургуульд суралцдаг/-гийн түрээслэн амьдардаг Орхон аймгийн Баян-Өндөр сум, Уртбулаг багийн 5-14 дүгээр байрны 4 дүгээр орцны 4 дүгээр давхарт байрлах 3 өрөө байранд 2023.03.28-ны өдөр Ц.М, Б.Х нарын хамт байж байхад Х эгч мөнгө олчихлоо хоол захиалж идэх үү гэж М бид хоёроос асуухаар нь бид 2 аан за тэгье, тэгье гэж хэлэхэд миний ******** дугаарын гар утас нэгжтэй байсан болохоор Х эгч гар утсаа өгч байгаач гэж хэлээд надаас гар утсыг аваад “Эдэн пицца” руу залгаж хоолны захиалга өгсөн. Хоол захиалах үед нь би 00-ийн өрөөнд байж байсан болохоор яг юу гэж хэлснийг нь сонсоогүй. Тэгээд Х эгч надад хэлэхдээ захиалга ирж байгаа гэнэ, байрны 1 дүгээр орцны харалдаа байж байгаад хоолоо аваарай, 2 эгч нь ядраад байна, мөнгийг нь араас нь шилжүүлнэ, дансны дугаарыг нь явуулчих тэгээд хоол аваад ороод ир гэж хэлсэн. Тэгээд би утсаа авч гаралгүй үлдээсэн бөгөөд намайг гарахад хоол хүргэлтийн хүн ирчихсэн байхаар нь “Эдэн пицца” мөн үү захиалсан хоолоо авах гэсэн юм, эгч мөнгийг нь шилжүүлнэ гэсэн та дугаар руу нь дансны дугаараа мөнгөн дүнтэй нь мессежээр явуулчих гэж хэлсэн. Тэгээд хоолыг аваад ороход “гар утаснаас сим картаа авчих чиний дугаар руу миний таньдаг хүн байн, байн залгаад байгаа” гэж хэлээд миний сим картыг авчихсан. Тэгээд бид гурав байж байсан чинь араас Ө.Э орж ирээд хоолыг бүгд хувааж идсэн. Тэгээд би гэртээ харьж хоноод маргааш өдөр нь 5-14 дүгээр байранд Ө.Э-гийн гэрт ирээд би гар утсаа асаахад Эдэн пиццанаас олон удаа залгаж мессеж бичиж хоолны тооцоогоо нэхсэн байсан. Тэгсэн чинь Х эгч миний гар утсыг аваад хоолны тооцоо нэхээд байсан дугаарыг блок хийчихсэн. Би Х эгчээс та тооцоогоо хийгээгүй юм уу гэж асуусан чинь уг нь би хийсэн шүү дээ Хаан банк болоогүй юм байхдаа гээд байсан. Тэгсэн чинь Х эгч миний сим картыг авснаа өөр шинэ дугаар авчих шинэ дугаарых нь мөнгийг өгье гээд Мэгч өөрийнхөө дугаарыг надад өгсөн гэх мэдүүлэг. /1-р хавтаст хэргийн 54-55 дугаар тал/,

 

7. Яллагдагч Ц.М-ийнБи найз Б.Х, дүү найз Ж Н нарын хамтаар Ж.Н, Ө.Э нарын түрээслэн амьдарч байсан Орхон аймгийн Баян-Өндөр сум Уртбулаг багийн 5-14 дүгээр байрны 4 дүгээр орцны ** тоот хаягтай байранд 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдөр өдрийн цагаар байж байхдаа Б.Х, Ж.Н бид гурав санал нэгтэйгээр хоол захиалж идэх шийдвэр гаргаж Ж.-Н-ийн барьж байсан ********* дугаарын утаснаас Б.Х Эдэн пиццаны ******* дугаарын утас руу залгаж 129,500 төгрөгийн үнэтэй хоолыг захиалсан. Тэгээд бид гурав хоол захиалсан мөнгө хүмүүсээс олчих байх гэж бодоод хайтал мөнгө олдоогүй байж байсан чинь удалгүй хоол хүргэлтийн хүн 5-14 дүгээр байрны гадна талд ирчихлээ гэж Ж.Н-тэй яриад Ж.Н ганцаараа гарч хоолыг авч орж ирсэн. Хоолыг авахдаа юу гэж хэлснийг нь мэдэхгүй байна, ямар ч байсан аваад орж ирсэн, Б.Х бид хоёр ч юу гэж хэлэн хоолыг авсан талаар асуугаагүй, Ж.Н ч бид хоёрт хэлээгүй. Тэгээд хоол дөнгөж аваад байж байсан чинь Ө.Э гаднаас орж ирээд хоолноос идэлцэж бид нар хоолыг идэж дуусгахад Ж.Н, Ө.Э хоёр гарчихаад ирье гээд гар утсаа авч гараад маргааш өдөр нь ирсэн. “Эдэн пицца”-ны газраас мөнгөө асууж холбогдсон талаар мэдэхгүй байна. Ж.Н маргааш нь ирээд бид нарт “Эдэн пицца”-ны хоолны тооцооны талаар юм ярихгүй байсан гэх мэдүүлэг. /1-р хавтаст хэргийн 58 дугаар тал/

 

8. Хохирогч Ж.М-н Би Орхон аймаг Уурхайчин баг 3-16 дугаар байрны ** тоотод “Му сhicкен” нэртэй хоолны газар ажиллуулдаг. 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдөр манай захиалгын ********* дугаарын утас руу ********** дугаарын утаснаас 80.000 төгрөгний 8 хүний холимог багц Согоот баг 6-12 дугаар байр 4 дүгээр орцны гадаа захиалсан. Захиалгыг манай хүргэлтийн ажилтан Ц* аваачиж өгөхөд 4 дүгээр орцны үүдэнд шорт фудволка өмссөн эмэгтэй хүүхэд байсан. Манай хүргэлтийн ажилтан мөнгөө асуухад манай эгч тооцоо хийнэ гэж хэлээд орсон. Орой 21 цаг 30 минутад тооцоогоо хийгээд мөнгө ороогүй байхаар нь залгаад тооцоогоо хийгээрэй гэхэд блок хийсэн. Өөр дугаараас залгахад бас л адилхан блок хийсэн. “М*.Ц” гэх фэйсбүүк хаягтай эмэгтэйг сэжиглэж байна гэх мэдүүлэг. /1-р хавтаст хэргийн 177-178 дугаар тал/

 

9. Гэрч Б.Б-ийн Би тухайн үед “Му сhicкен” гэх нэртэй хоолны газарт хүргэлтийн ажилтнаар ажиллаж байсан юм. 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн барагцаагаар 14 цагийн үед би хүргэлт хийх гээд 5-12 дугаар байр луу явсан юм. Тэгтэл тус хүргэлтэн дээр гэрийн хаяг нь байхгүй байхаар нь би борлуулагчаас хаяг нь байхгүй байна шүү дээ гэтэл байрны орцны гаднаас тосож авна, дугаар нь байгаа гэж надад хэлсэн. Ингээд би 5-12 дугаар байрны гадаа ирээд нөгөө захиалга өгсөн дугаар луу залгатал орцны үүдэн дээр байна гэж хэлсэн. Тэгтэл дээгүүрээ фудволка бил үү нимгэн цамцтай, доогуураа гэрийн нимгэн өмдтэй барагцаагаар 160 орчим см өндөртэй, охин ирээд надаас тухайн захиалсан хоолыг авсан юм. Би түүнээс тооцоогоо хийгээрэй гэтэл тэрээр “манай эгч захиалсан юм, гэрээс мөнгийг нь шилжүүлчихнэ” гэж хэлэхээр нь би итгээд явсан юм. Би бодохдоо яг гэрээсээ гарч ирсэн хүүхэд байна гэж бодсон. Тэгээд тэр өдөртөө тухайн захиалгын тооцоо орж ирээгүйг мэдсэн бөгөөд захиалга өгсөн дугаар луу нь залгахад эхлээд авахгүй байсан, дараа нь блоклочихсон юмгэх мэдүүлэг. /1-р хавтаст хэргийн 188 дугаар тал/

 

10. Насанд хүрээгүй гэрч О.М-н Одоогоос барагцаагаар 2-3 долоо хоногийн өмнө би Н-тэй хамт явж байтал тэрээр “Х эгч дуудаад байна, оччихоод ирье” гээд бид 2 хамт явсан. Ингээд Сөүл рестораны гадаа очоод Н дотогш орсон бөгөөд би гадаа нь үлдсэн юм. Барагцаагаар 10 гаруй минутын дараа Н ганцаараа гарч ирээд “Х эгч Э 2 байна, тэр 2 намайг цагдаа дээр битгий очоорой, чиний хэргийг аргалчихсан шүү, цагдаа дээр очоод хэрэггүй шүү гэнээ” гэж хэлсэн юм. Тэгээд Н бид 2 таксинд суугаад явж байтал Х нь Н руу залгаад “миний хэлсэн юмыг ойлгосон биз дээ” гэхэд Н ойлгосон гэж хэлж байсан юм. Ийм л үйл явдал болсон гэх мэдүүлэг. /1-р хавтаст хэргийн 190 дүгээр тал/

 

11. Өсвөр насны яллагдагч Ж.НБи яг огноог нь санахгүй байна. Тухайн өдрийн өглөө над руу найз Э залгаж “чи 5-12 дугаар байранд хүрээд ир, би энд байна” гэж ярьсан. Тэгэхээр нь би очсон юм. Тэгтэл найз Т гэрт Т, Т, Э нар байсан. Э тэгтэл надад хандан “би өлсөөд байна хоёулаа юм идье” гэхээр нь би за тэгье надад 5-6,000 төгрөг байна, хоёулаа гоймон авч идье гэтэл тэрээр “би ээжээс мөнгө авчихсан байгаа, хоёулаа нэг мөсөн хоол захиалж идье” гэж хэлсэн. Э тэгээд би нэг гоё хоолтой газар мэднэ гээд өөрийнхөө дугаараас залгасан бөгөөд тэгсэнээ май чи ярьчих, би нойл орлоо гээд надад утсаа өгчихөөд нойл орсон юм. Тэгэхээр нь би ярьсан бөгөөд Э-с ямар хоол захиалах юм бэ гэтэл 4-үүлээ байгаа юм чинь 4 хүний хоол захиалчих, нэмээд сет захиалчих гэж хэлсэн. Тэгээд би хоолны газрын хүнээс асууж байгаад 80 гаруй мянган төгрөгний хоолны багц захиалсан юм. Ингээд хэсэг хугацааны дараа Э нь надад хандан “чи залгаад асуу даа ирж байна уу” гэхээр нь би Э-н утаснаас хоолны газар луу залгатал “хүргэлт гарчихсан байгаа” гэж хэлсэн. Тэгээд би Э-д хандан хэн нь гарч хоол авах юм бэ гэтэл тэрээр хоёулаа гаръя гэсэн. Ингээд бид 2 гэрийн хаалгаар хамт гарсан бөгөөд тэгтэл удаан явалгүй Э нь надад хандан “чи ер нь орж байхгүй юу даа, би утсаар шилжүүлэх юм чинь би өөрөө аваад орчихъё” гэж хэлсэн. Тэгэхээр нь би гэр лүү буцаж орсон бөгөөд Э нь өөрийнхөө гар утастай гарсан юм. Тэгсэнээ тэрээр намайг 4 давхарт явж байтал доороос орилоод “хүлээж бай, хоёулаа нэг мөсөн хамт ороё” гэж хэлсэн. Ингээд Э нь барагцаагаар 5 минутын дараа хоол барьчихсан ирээд бид 2 хамт гэр лүү орсон. Ингээд Э бид 2 хоолоо идсэн бөгөөд тухайн үед Т, Т нар нь унтаж байсан юм. Анх хоол захиалах үед Т унтаагүй, Т нь унтаж байсан юм. Ийм л үйл явдал болсон. Э нь шорт, цамц, таавчиктай гарсан юм. Би түүний өмсөж байсан хувцасыг өмс гэж зааж өгөөгүй угаасаа намайг очиход тэрээр тус хувцастайгаа байсан юмгэх мэдүүлэг. /1-р хавтаст хэргийн 201-202 дугаар тал/

 

12. Өсвөр насны яллагдагч Ө.Э-ийн “Би тухайн өдөр 5-12 дугаар байранд байдаг найз Т гэрт найз Т, Т нарын хамт байж байхад Н ирсэн юм. Миний ********* дугаараас Н нь ярьж хоол захиалсан юм. Тухайн үед Н өлсөөд байна гэхээр нь би 5,000 төгрөг байна, гоймон авч идье гэтэл Н нь “үгүй ээ, яах юм бэ” гэж хэлсэн. Н намайг гараад авчих гэж хэлсэн юм. Тэгээд намайг өмдөө тайлаад шорттой гарчих гээд Т шортыг өмсчих гэж хэлсэн. Мөн таавчиктай гар гээд өөрийнхөө таавчикийг надад өмсүүлсэн юм. Хүргэлтийн ажилтан нь төлбөрийг нь шилжүүлнэ гэсэн үү гэхээр нь би тийм ээ, эгч шилжүүлнэ гэж хэлээд хоолоо аваад орсон юм. Яг хэн нэгэн нь төлнө гэж ярилцаагүй бөгөөд Н л өөрөө захиалсан юм. Би эгч гэж Н-ийг хэлж байгаа юм аа. Намайг хоол авах гээд гарах үед Н нь надад хандан “чи хоол авчирч буй хүнд төлбөрийг нь эгч шилжүүлнэ” гэж хэлээрэй гэж хэлсэн.  Тэгээд би хоолны газрын хүнтэй утсаар ярьж байгаа, би мэдэж байна” гэж хэлсэн. Би хоол авах гээд гээд гарахдаа гар утасгүй гарсан бөгөөд намайг гараад удаагүй байхад хоолны хүргэлтийн машин ирсэн юм. Н бид хоёр дөч дөчин мянган төгрөг гаргаж барагдуулсан. Манай ээж хоолны газрын хүний ********** гэсэн М гэх хүний данс руу шилжүүлж гүйлгээний утга дээрээ ээж өөрийнхөө *********** гэсэн дугаарыг бичсэн байгаа юм. Би Н өөрөө төлчих юм байна л гэж ойлгосон. Би мэдээгүй ээ, маргааш нь баахан дугаар блоклочихсон байсан бөгөөд тухайн үед Н нь миний утсаар хүмүүс рүү ярьдаг байсан. Миний утас үнэгүй ярьдаг юм. Ямартай ч олон дугаар залгаад, тэгээд 2-3 дугаарыг блоклочихсон байсан бөгөөд би ямар учиртайг нь Н асуугаагүй юм. Тэрээр миний утсыг үнэгүй гээд миний утсаар дандаа ярьдаг байсан. Миний утасны кодыг ч мэддэг юм. Хоолны асуудалтай холбоогүйгээр тэрээр намайг түүнтэй маргалдсанаас болж тэрээр намайг хуурай эгчээрээ чат бичүүлж дарамтуулсан. Намайг 4-р сургуулийн босго давах юм бол худлаа юм тарааж чамайг нэр хүндгүй болгоно шүү гэж бичиж байсан. Би тухайн үед юу ч бодоогүй Н үгэнд орсон нь буруу байсан байна, үгүй гэж хэлэх ёстой байсан байна. Надад өөр ярих зүйл байхгүй гэх мэдүүлэг. /1-р хавтаст хэргийн 215 дугаар тал/

 

13. Хохирогч Ж.М Би Орхон аймаг Уурхайчин баг 3-16 дугаар байрны 37 тоотод “Му chiкcеn” нэртэй хоолны шазар ажиллуулдаг 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдөр манай ажпын ******** дугаарын утас руу ********** дугаарын утаснаас 60.000 төгрөгний 5 хүний холимог багц Уртын гол багт захиалсан одоо хаягийг нь тодорхой санахгүй байна. Захиалгыг манай хүргэлтийн ажилтан Э аваачиж өгөхөд хашааны үүдэнд эмэгтэй хүүхэд гарч ирж авч байсан гэсэн. Манай хүргэлтийн ажилтан мөнгөө асуухад гэртээ ороод тооцоо хийнэ ахаа гэж хэлээд орсон. Маргааш өдөр хаягаар нь очиход нялх хүүхэдтэй эмэгтэй байсан "эгчээ манайх хоол захиалаагүй өчигдөр манай хажуу эзэнгүй байшинд хүүхдүүд архи уугаад хашаагаар орж гараад байсан” гэж хэлсэн. Би тухайн үедээ нэг удаа юм чинь гээд орхисон. Тэгсэн дараагийн удаа дахиад өөр дугаараас манайхыг залилсан тэгэхээр нь цагдаад хандсан юм. 2021 онд хэдэн сард гэдгийн санахгүй манайхаас “М Ц.” гэх хаягтай хүн хоол залилж аваад мөнгийг  өгөөгүй тэгээд тухайн үед цагдаагийн байгууллагад хандаж байж хохирлоо гаргаж авсан. Тэгээд М гэж бодоод байсан. Би бодохдоо Уртынгол баг гэж бодоод байсан. Яг хаягийг мэдэхгүй байна. Ямартай ч дараа нь мөнгөө нэхээд жолоочтойгоо явтал Хорооллын жаст ойл колонкоос дээшээ чигээрээ Булган гардаг чиглэлд яваад тэгээд Их залуу гэсэн самбараар эргээд нэлээн дээшээ яваад арай морь барианы газар луу явдаг замаас доош ойролцоогоор 520 метр орчмын доор ертөнцийн зүгээр баруун гар талруугаа гудмаар нилээн явж байж очдог газар байсан. Би очвол зааж өгч чадна хаягийг нь бол мэдэхгүй байна. Уртынгол баг биш байж магадгүй хаягны талаар би Эрдэнэтийг сайн мэдэхгүй. Би Э асуусан охин хүүхэд байсан учир итгээд өгөөд явуулсан. Эмэгтэй хүн байсан бол итгэхгүй дагаж очоод мөнгөө авах байсан гэж байсан. Тухайн хүнийг одоо харвал танихгүй гэж байсан. Дөнгөж 20 дөхөж байгаа насны хүүхэд байсан байсангэх мэдүүлэг. /1-р хавтаст хэргийн 246 дугаар тал, 2-р хавтаст хэргийн 7-8 дугаар тал/

 

14. Гэрч С.ЭБи тухайн хоолны газарт 2022 оны 08 дугаар сараас эхлэн ажиллаж эхэлсэн. Би тухайн үед хүргэлтийн жолоочоор явсан. 15-18 орчим насны дунд зэргийн нуруутай, нүүрээ будсан бололтой цагаандуу цайвар царайтай харагдаж байсан, эмэгтэй хүүхэд байсан. Одоо харвал танихгүй. Одоо хаягийг нь сайн санахгүй байна. Ямартай ч Яргуйт баг Эрдэнэс дэлгүүр тэр хавиар гудамж руу эргэж ороод цааш нилээн явж очиж байсан. Манай захирал Уртынгол баг гэж хаягийг нь андуурсан байх. Тухайн 60.000 төгрөгний хоолыг надаас аваад данс руу шилжүүлнэ гэж хэлээд данс аваад үлдэхээр нь би яваад өгсөн. Ер нь ихэнх хүмүүс дандаа мобайлдаж шилжүүлдэг учир гэх мэдүүлэг. /2-р хавтаст хэргийн 15-16 дугаар тал/

 

15. Яллагдагч Б.ХТухайн өдөр буюу 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдөр би найз Ж Яргуйт багийн нутаг дэвсгэрт байрлах /хаягийг хэлж мэдэхгүй гэх/ Эрдэнэс дэлгүүрийн орчимд байдаг гэрт нь түүний хамтаар байж байхдаа би өөрийн нэр дээр бүртгэлтэй байдаг ******* дугаарын утаснаас Му chicken нэртэй хоолны газрын ********* дугаарын утас руу залгаж 60,000 төгрөгийн үнэтэй тахианы хоол захиалахад хашааны үүдэнд ирчихлээ гээд захиапгын хүн залгахаар нь би хашаанаас гарч хоолыг авч Ж хамтаар идсэн. Ж намайг мөнгийг нь өгөлгүй хоолыг авсан гэдгийг мэдээгүй. Тухайн үед Ц.М найз минь байгаагүй гэх мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 24 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.

 

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч, шүүгдэгч нарын өмгөөлөгч нарын санал дүгнэлт:

 

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Ж.Б дүгнэлтдээ “Шүүгдэгч нар нь үйлдлээр санаатай нэгдэж, бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр бусдыг хуурч эд хөрөнгийг нь авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, хохирогчийн дансны хуулга, төлбөрийн баримт, шүүгдэгч нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Б.Х, Ц.М нарт тус бүр 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах, өсвөр насны шүүгдэгч Ө.Э, Ж.Н нарт ял оногдуулахгүйгээр тэнсэж, 1 жилийн хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх саналтай байна. Шүүгдэгч Б.Х ял оногдуулахгүйгээр тэнсэж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсан шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах, шүүгдэгч Ц.М хорих ял оногдуулахүйгээр тэнсэж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсан шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, шүүгдэгч Б.Х, Ц.М нарт оногдуулсан ялыг хуульд заасан журмын дагуу нэмж нэгтгэн эдлэх ялыг тогтоох нь зүйтэй. гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Ц дүгнэлтдээ “Шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэлийн талаар мэтгэлцэхгүй. Шүүгдэгч Ц.М нь өмнөх шийтгэх тогтоол гарах үед насанд хүрээгүй байсан учир өсвөр насны шүүгдэгчид ял оногдуулах журмын дагуу шийдвэрлэх ёстой. М ял оногдуулахгүйгээр тэнсэж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсан хугацаа одоо дууссан учир эрх зүйн байдлыг нь дээрдүүлж, ял оногдуулахгүй байх боломжтой. Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт торгох ялын доод хэмжээ буюу 450 000 төгрөгөөр торгох ял оногдуулах боломжтой байна” гэв.    

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Э дүгнэлтдээ “Шүүгдэгч Б.Х хувьд гэм буруу, хуулийн зүйлчлэлийн талаар мэтгэлцэхгүй. Өнөөдрийн байдлаар түүний өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан эрүүгийн хариуцлага, ялын тооцоо ирээгүй байна. Одоо бол тэнсэж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсан хугацаа дууссан. Х найман долоо хоногтой жирэмсэн байгаа. Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулах боломжгүй. Торгох ялын доод хэмжээгээр оногдуулж өгнө үү” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч О.С дүгнэлтдээ “Э 1 удаагийн үйлдэлтэй, анх удаа гэмт хэрэгт холбогдсон. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирлыг төлсөн, учруулсан хохирлын хэмжээ ялимгүй. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Ж дүгнэлтдээ: “Өсвөр насны шүүгдэгч Н одоо ерөнхий боловсролын сургуульд суралцаж байгаа. Насанд хүрээгүй хүүхдийн нөхцөл байдлыг бүх талаас нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага оногдуулах ёстой. Шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх хуулийн заалтийг хэрэглэж өгнө үү” гэв.

 

Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, шүүгдэгч нарын мэдүүлэг, улсын яллагч, өмгөөлөгч нарын санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

 

1. Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэл, хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:

 

            Шүүх хавтаст хэрэгт авагдсан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.Г 2023 оны 03 сарын 28-ны өдөр манай ажлын ******** дугаарын гар утсанд төрсөн өдрийн багц 1ш, тахианы сет 1ш захиалж нийт 129 500 төгрөгний үнэ бүхий хоолыг ********** дугаарын утаснаас захиалан 5-14 дүгээр байрны 1 дүгээр орцны гадна худлаа хаяганд хүргүүлэн авч тооцоог нь дансаар араас чинь шилжүүлнэ гэж хэлээд дансны дугаар авсан боловч тооцооны мөнгө өгөөгүй залилсан гэх мэдүүлэг, хоол захиалгын тооцооны хуудас, хохирогч З.Г эзэмшлийн *********** дугаар Хаан банкны дансны хуулга, гэрч Ц.ХБи 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдөр “Эдэн пицца хаус” кафед хоол хүргэлтийн ажил үүргээ гүйцэтгэж байсан бөгөөд ********* дугаарын гар утаснаас Орхон аймгийн Баян-Өндөр сум, Уртбулаг багийн 5-14 дүгээр байрны 1 дүгээр орцонд 129 500 төгрөгийн үнэ бүхий төрсөн өдрийн багц 1 ширхэг, тахианы сэт 1 ширхэгийг тус тус захиалж тус хүргэлтийг би өөрийн биеэр ганцаараа хүргэж өгсөн. 5-14 дүгээр байрны гадна талд очиж ********** дугаарын гар утас руу залгаж байрны чинь гадна талд ирсэн байна гэхэд өсвөр насны гэмээр эмэгтэй хүүхэд гарч ирээд танай данс руу тооцооны мөнгийг шилжүүлчихнэ гэж хэлэхээр нь итгээд хоолыг уг охинд өгөөд явсан. Мөнгөө шилжүүлэхгүй байгаад байхаар нь ********* дугаарын гар утас руу залгахад холбогдох боломжгүй болсон байсан” гэх мэдүүлэг, яллагдагч Б.ХЦ.М, Ж.Н бид гурав санал нэгтэйгээр ярилцаж байгаад хоол захиалж идэхээр болсон. Би “Эдэн пицца”-ны ********* дугаарын утас руу Ж.- ********* дугаарын гар утаснаас залгаж 129 500 төгрөгийн үнэ бүхий пицца, тахианы холимог хоолыг 5-14 дүгээр байранд гэж хэлж захиалахад хэсэг хугацааны дараа “Эдэн пицца”-ны хүргэлтийн хүн 5-14 дүгээр байрны гадна талд ирчихлээ гэж Ж.Н-тэй утсаар ярихад Ж.Н ганцаараа гарч хоолыг оруулж ирсэн” гэх мэдүүлэг, өсвөр насны яллагдагч Ж.НХ эгч мөнгө олчихлоо хоол захиалж идэх үү гэж М бид хоёроос асуухаар нь бид 2 аан за тэгье, тэгье гэж хэлэхэд миний ******** дугаарын гар утас нэгжтэй байсан болохоор Х эгч гар утсаа өгч байгаач гэж хэлээд надаас гар утсыг аваад “Эдэн пицца” руу залгаж хоолны захиалга өгсөн. Хоол захиалах үед нь би 00-ийн өрөөнд байж байсан болохоор яг юу гэж хэлснийг нь сонсоогүй. Тэгээд Х эгч надад хэлэхдээ захиалга ирж байгаа гэнэ, байрны 1 дүгээр орцны харалдаа байж байгаад хоолоо аваарай, 2 эгч нь ядраад байна, мөнгийг нь араас нь шилжүүлнэ, дансны дугаарыг нь явуулчих тэгээд хоол аваад ороод ир гэж хэлсэн гэх мэдүүлэг, яллагдагч Ц.МБи найз Б.Х, дүү найз Ж.Н нарын хамтаар Ж. Ө.Э нарын түрээслэн амьдарч байсан Орхон аймгийн Баян-Өндөр сум Уртбулаг багийн 5-14 дүгээр байрны 4 дүгээр орцны 46 тоот хаягтай байранд 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдөр өдрийн цагаар байж байхдаа Б.Х, Ж.Н бид гурав санал нэгтэйгээр хоол захиалж идэх шийдвэр гаргаж Ж.Н барьж байсан ******** дугаарын утаснаас Б.Х Эдэн пиццаны ********** дугаарын утас руу залгаж 129,500 төгрөгийн үнэтэй хоолыг захиалсан. Тэгээд бид гурав хоол захиалсан мөнгө хүмүүсээс олчих байх гэж бодоод хайтал мөнгө олдоогүй байж байсан чинь удалгүй хоол хүргэлтийн хүн 5-14 дүгээр байрны гадна талд ирчихлээ гэж Ж.Н яриад Ж.Н ганцаараа гарч хоолыг авч орж ирсэн гэх мэдүүлэг, хохирогч Ж.М 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдөр манай захиалгын ********** дугаарын утас руу *********** дугаарын утаснаас 80.000 төгрөгийн 8 хүний холимог багц Согоот баг 6-12 дугаар байр 4 дүгээр орцны гадаа захиалсан. Захиалгыг манай хүргэлтийн ажилтан Ц аваачиж өгөхөд 4 дүгээр орцны үүдэнд шорт фудволка өмссөн эмэгтэй хүүхэд байсан. Манай хүргэлтийн ажилтан мөнгөө асуухад манай эгч тооцоо хийнэ гэж хэлээд орсон. Орой 21 цаг 30 минутад тооцоогоо хийгээд мөнгө ороогүй байхаар нь залгаад тооцоогоо хийгээрэй гэхэд блок хийсэн. Өөр дугаараас залгахад бас л адилхан блок хийсэн” гэх мэдүүлэг, гэрч Б.Б би 5-12 дугаар байрны гадаа ирээд нөгөө захиалга өгсөн дугаар луу залгатал орцны үүдэн дээр байна гэж хэлсэн. Тэгтэл дээгүүрээ фудволка бил үү нимгэн цамцтай, доогуураа гэрийн нимгэн өмдтэй барагцаагаар 160 орчим см өндөртэй, охин ирээд надаас тухайн захиалсан хоолыг авсан юм. Би түүнээс тооцоогоо хийгээрэй гэтэл тэрээр “манай эгч захиалсан юм, гэрээс мөнгийг нь шилжүүлчихнэ” гэж хэлэхээр нь би итгээд явсан юм. Би бодохдоо яг гэрээсээ гарч ирсэн хүүхэд байна гэж бодсон. Тэгээд тэр өдөртөө тухайн захиалгын тооцоо орж ирээгүйг мэдсэн бөгөөд захиалга өгсөн дугаар луу нь залгахад эхлээд авахгүй байсан, дараа нь блоклочихсон юмгэх мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч О.М Н ганцаараа гарч ирээд “Х эгч Э 2 байна, тэр 2 намайг цагдаа дээр битгий очоорой, чиний хэргийг аргалчихсан шүү, цагдаа дээр очоод хэрэггүй шүү гэнээ” гэж хэлсэн юм. Тэгээд Н бид 2 таксинд суугаад явж байтал Х нь Н руу залгаад “миний хэлсэн юмыг ойлгосон биз дээ” гэхэд Н ойлгосон гэж хэлж байсан юм. Ийм л үйл явдал болсон гэх мэдүүлэг, өсвөр насны яллагдагч Ж.НЭ тэгээд би нэг гоё хоолтой газар мэднэ гээд өөрийнхөө дугаараас залгасан бөгөөд тэгсэнээ май чи ярьчих, би нойл орлоо гээд надад утсаа өгчихөөд нойл орсон юм. Тэгэхээр нь би ярьсан бөгөөд Э ямар хоол захиалах юм бэ гэтэл 4-үүлээ байгаа юм чинь 4 хүний хоол захиалчих, нэмээд сет захиалчих гэж хэлсэн. Тэгээд би хоолны газрын хүнээс асууж байгаад 80 гаруй мянган төгрөгийн хоолны багц захиалсангэх мэдүүлэг, өсвөр насны яллагдагч Ө.Э “Тухайн үед Н өлсөөд байна гэхээр нь би 5000 төгрөг байна, гоймон авч идье гэтэл Н нь үгүй ээ, яах юм бэ гэж хэлсэн. Н намайг гараад авчих гэж хэлсэн юм. Тэгээд намайг өмдөө тайлаад шорттой гарчих гээд Т шортыг өмсчих гэж хэлсэн. Мөн таавчиктай гар гээд өөрийнхөө таавчикийг надад өмсүүлсэн юм. Хүргэлтийн ажилтан нь төлбөрийг нь шилжүүлнэ гэсэн үү гэхээр нь би тийм ээ, эгч шилжүүлнэ гэж хэлээд хоолоо аваад орсон юм. Яг хэн нэгэн нь төлнө гэж ярилцаагүй бөгөөд Н л өөрөө захиалсан юм. Би эгч гэж Н хэлж байгаа юм аа. Намайг хоол авах гээд гарах үед Н нь надад хандан чи хоол авчирч буй хүнд төлбөрийг нь эгч шилжүүлнэ гэж хэлээрэй гэж хэлсэн гэх мэдүүлэг, хохирогч Ж.М ******* дугаарын утаснаас 60000 төгрөгийн 5 хүний холимог багц Уртын гол багт захиалсан одоо хаягийг нь тодорхой санахгүй байна. Захиалгыг манай хүргэлтийн ажилтан Э аваачиж өгөхөд хашааны үүдэнд эмэгтэй хүүхэд гарч ирж авч байсан гэсэн. Манай хүргэлтийн ажилтан мөнгөө асуухад гэртээ ороод тооцоо хийнэ ахаа гэж хэлээд орсонгэх мэдүүлэг, гэрч С.Э15-18 орчим насны дунд зэргийн нуруутай, нүүрээ будсан бололтой цагаандуу цайвар царайтай харагдаж байсан, эмэгтэй хүүхэд байсан. Тухайн 60 000 төгрөгийн хоолыг надаас аваад данс руу шилжүүлнэ гэж хэлээд данс аваад үлдэхээр нь би яваад өгсөн гэх мэдүүлэг, яллагдагч Б.Хби өөрийн нэр дээр бүртгэлтэй байдаг ******* дугаарын утаснаас Му chicken нэртэй хоолны газрын ********** дугаарын утас руу залгаж 60 000 төгрөгийн үнэтэй тахианы хоол захиалахад хашааны үүдэнд ирчихлээ гээд захиалгын хүн залгахаар нь би хашаанаас гарч хоолыг авч Жанъягийн хамтаар идсэн гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

 

- Шүүгдэгч Б.Х нь 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдөр ********* дугаарын утаснаас Орхон аймгийн Баян-Өндөр сум Уурхайчин баг 3-16 дугаар байранд үйл ажиллагаа явуулдаг Мая Чикен /Му сhicкен/ нэртэй хоолны газрын захиалгын үүрэн холбооны ********* дугаарт залгаж 5 хүний хоолны иж бүрдэл захиалж, Баян-Өндөр сумын Яргуйт багт хүргүүлэн авч төлбөрийг гэртээ ороод шилжүүлнэ гэж хуурч 60 000 төгрөгийн хохирол учруулсан,

 

- Шүүгдэгч Б.Х, Ц.М, өсвөр насны шүүгдэгч Ж.Н нар нь 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Ж.Н эзэмшлийн үүрэн холбооны ********* дугаараас Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зэст багийн нутаг дэвсгэрт түргэн хоолны үйл ажиллагаа явуулдаг “Эдэн пицца” ХХК-ийн захиалгын үүрэн холбооны ******** дугаарт залгаж төрсөн өдрийн багц 1 ширхэг, тахианы сет 1 ширхэгийг захиалж, Баян-Өндөр сумын Урт булаг багийн 5-14 дүгээр байрны гадна хүргүүлэн авч “төлбөрийг нь дансаар араас чинь шилжүүлнэ” гэж хуурч 129 500 төгрөгийн хохирол учруулсан,

 

- Өсвөр насны шүүгдэгч Ө.Э, Ж.Н нар нь 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдөр ******** дугаараас Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн 3-16 байранд түргэн хоолны хоолны үйл ажиллагаа явуулдаг “Хоёр мэргэд үйлс” ХХК-ий /Му chicken/-гийн захиалгын ********** дугаар руу залгаж 8 хүний холимог багц 1 ширхгийг захиалж, Баян-Өндөр сумын Согоот багийн 6-12 дугаар байрны 4 дүгээр орцны гадна хүргүүлэн авч “төлбөрийг нь дансаар эгч шилжүүлнэ” гэж хуурч 80 000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

 

            Шүүгдэгч Б.Х нь бусдын эд зүйлийг үнэ төлбөргүй авч ашиглах зорилго бүхий шунахай сэдэлтэй, шууд санаатай, 2 удаагийн үргэлжилсэн үйлдлээр ганцаараа болон бусадтай үйлдлээрээ санаатай нэгдэн бүлэглэж, хуурч, бусдын эд хөрөнгийг авч ашиглан 189 500 төгрөгийн хохирол учруулсан, шүүгдэгч Ц.М нь бусдын эд зүйлийг үнэ төлбөргүй авч ашиглах зорилго бүхий шунахай сэдэлтэй, шууд санаатай, 1 удаагийн үйлдлээр бусадтай үйлдлээрээ санаатай нэгдэн бүлэглэж, хуурч, бусдын эд хөрөнгийг авч ашиглан 129 500 төгрөгийн хохирол учруулсан, өсвөр насны шүүгдэгч Ж.Н нь бусдын эд зүйлийг үнэ төлбөргүй авч ашиглах зорилго бүхий шунахай сэдэлтэй, шууд санаатай, 2 удаагийн үргэлжилсэн үйлдлээр, бусадтай үйлдлээрээ санаатай нэгдэн бүлэглэж, хуурч, бусдын эд хөрөнгийг авч ашиглан 209 500 төгрөгийн хохирол учруулсан, өсвөр насны шүүгдэгч Ө.Э нь бусдын эд зүйлийг үнэ төлбөргүй авч ашиглах зорилго бүхий шунахай сэдэлтэй, шууд санаатай, 1 удаагийн үйлдлээр, бусадтай үйлдлээрээ санаатай нэгдэн бүлэглэж, хуурч, бусдын эд зүйлийг авч ашиглан 80 000 төгрөгийн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч, бусдын эд хөрөнгийг авч залилах гэмт хэргийн шинжийг тус тус хангаж байх тул шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

            Эрүүгийн 2325000000246 дугаартай хэрэгт хийгдвэл зохих ажиллагаа хуульд заасан үндэслэл журмын дагуу бүрэн хийгдсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолвол зохих байдал нотлогдож тогтоогдсон, оролцогчийн эрхийг зөрчсөн, хууль бус нотлох баримт цуглуулсан гэх үндэслэл тогтоогдоогүй, шүүгдэгч нарын гэм буруу, үйлдэл, оролцоо, хуулийн зүйлчлэлийн талаар оролцогчдоос зөрүүтэй санал дүгнэлт гараагүй, Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Х, Ц.М, Ө.Э, Ж.Н нарыг яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгч нарын гэм буруу нотлогдсон байх тул шүүгдэгч нарт эрүүгийн хариулцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

            Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн улмаас “Хоёр мэргэд үйлс” ХХК-ий “Мая чикэн” түргэн хоолны газарт 140 000 төгрөгийн хохирол, “Эдэн пицца” ХХК-нд 129 500 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч тэдний хууль ёсны төлөөлөгч нар хохирлыг төлж барагдуулсан байх тул шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй байна.

 

            2. Эрүүгийн хариуцлага, хэрэгт хамааралтай бүхий бусад зүйлсийн талаар:

 

Шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан хохирол нөхөн төлснийг ял шийтгэлийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан ял шийтгэлийг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршиг, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй.

 

Шүүгдэгч нар нь шунахай сэдэлтэй, шууд санаатай үйлдлээр гэмт хэрэг үйлдсэн боловч гэмт хэрэг үйлдсэн арга, хэлбэр болон учруулсан хохирлын хэмжээ, шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдэх үедээ 16-18 настай байсан хувийн байдал зэргийг харгалзан үзэв.

 

Өсвөр насны шүүгдэгч Ж.Н, Ө.Э нар гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хуулийн зүйлчлэлийг сайн дураар хүлээн зөвшөөрч, учруулсан хохирлоо нөхөн төлсөн байх тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, өсвөр насны шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх боломжтой гэж үзлээ.

 

Өсвөр насны шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8 дугаар бүлэгт заасан журмаар эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх тухай заалт нь өсвөр насны шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дээрдүүлж байх тул уг заалтийг хэрэглэх нь зүйтэй.

 

Шүүгдэгч Б.Х, Ц.М нар нь гэмт хэрэг үйлдэж, шүүхээс ял оногдуулахгүйгээр тэнсэж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэсэн хугацаанд дахин гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Х Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 210 дугаар шийтгэх тогтоолоор ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэсэн шийдвэрийг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ял, шүүгдэгч Ц.М Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 307 дугаар шийтгэх тогтоолоор ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэсэн шийдвэрийг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хорих ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Ц.М нь өмнөх шийтгэх тогтоолоор гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн гэмт хэргийг үйлдэх үедээ 18 насанд хүрээгүй байсан нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1, 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар оногдуулсан хорих ялыг 2 дахин багасгаж эдлэх ялыг тогтоох нь зүйтэй.

 

Шүүгдэгч Ц.М хэрэг хянан шийдврлэх ажиллагааны явцад 181 хоног цагдан хоригдсон, шүүгдэгч Б.Х, өсвөр насны шүүгдэгч Ж.Н, Ө.Э нар цагдан хоригдоогүй байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Э овгийн Б Х, Дархан овгийн Ц М, өсвөр насны шүүгдэгч С овгийн Ө Э, өсвөр насны шүүгдэгч Б овгийн Ж Н нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч, бусдын эд хөрөнгийг авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Х 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Ц.М 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Ж.Н, Ө.Э нарыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Х Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 210 дугаар шийтгэх тогтоолоор ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэсэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Ц.М Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 307 дугаар шийтгэх тогтоолоор ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэсэн шийдвэрийг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1, 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялыг 2 дахин багасгаж 1 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар сарын 1, 2.1, 2.4-т зааснаар шүүгдэгч Б.Х Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 000 төгрөгөөр торгох ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 900 000 /есөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Ц.М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1, 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус тогтоосугай.

 

7. Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М оногдуулсан 1 жил /нэг/ 1 /нэг/ сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.М цагдан хоригдсон 181 /нэг зуун наян нэг/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

 

9. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Х, өсвөр насны шүүгдэгч Ө.Э, Ж.Н нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргиүйлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Ц.М авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

10. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Х оногдуулсан 900 000 төгрөгөөр торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Орхон аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 15 нэгжийг хорих ялын нэг хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулсугай.

 

11. Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй Б.Х, Ж.Н, Ө.Э нар нь цагдан хоригдоогүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

12. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ц.А