Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2021 оны 08 сарын 20 өдөр

Дугаар 150/ШШ2021/00092

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116 , 118,  132 дугаар зүйлийн 132.2.6-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Зүүн харъяат овогт *******, Сонгоол овогт ******* нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-т зааснаар 2015 оны 02 дугаар сарын 16-ны өдөр төрсөн хүү Ц.Г-г эцэг Т.Ц-н асрамжид, 0000 оны 00 дугаар сарын 00-ны өдөр төрсөн охин Ц.М-г эх ******* асрамжид үлдээсүгэй.

3. Нэхэмжлэгч Э.Н-э хүүхдийн тэтгэлэг тогтоолгохгүй гэснийг дурдсугай.

4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6 дах хэсэгт зааснаар зохигчид хүүхэдтэйгээ чөлөөтэй уулзах эрхтэйг дурдаж, хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулах, хүүхдээ хүмүүжүүлэхэд эдлэх тэгш эрхийг хязгаарлаж болохгүйг дурдсугай.

5. Гэр бүлийн тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу хүүхдийн асрамж өөрчлөх тодорхой нөхцөл үүссэн тохиолдолд зохигчид хүүхдийн асрамж өөрчлүүлэх нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

6. Гэрлэгсэд эд хөрөнгийн талаар маргаангүй гэснийг дурдсугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Ц-с улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

8. Зохигчид хүүхдийн тэтгэлэг тогтоолгохоор нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

9. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн улсын бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах ******* даалгасугай.

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

11. Шийдвэрийг эс зөвшөөрвөл нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ              Г.АЛГИРМАА