Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 08 сарын 12 өдөр

Дугаар 2024/ШЦТ/67

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн  Ерөнхий шүүгч Г.Сарантуяа даргалж,

           Улсын яллагч Н.Бадам,

Хохирогч  У.Мөнхбаяр,

            Шүүгдэгч .....,

            Шүүгдэгч ......,

            Шүүгдэгч нарын өмгөөлөгч Д.Даваахүү, 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ариунбаяр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

     Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн .... овогт ......., Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр тус тус ирүүлсэн .... овогт ..... нарт холбогдох эрүүгийн .... тоот хэргийг 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1.Монгол улсын иргэн, .... оны .... дугаар сарын ....-ний өдөр .... хотод төрсөн, .... настай, ..., бүрэнд дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, “......” ХХК-ийн уул уурхайн цехэд гагнуурчин ажилтай,ам бүл 7, аав, ээж, дүү нарын  хамт .... аймгийн .... сумын .... баг, .... тоотод оршин суух,  .... овогт ...... (РД:........)

2.Монгол улсын иргэн, .... оны ..... дугаар сарын .....-ны өдөр ..... аймгийн ..... суманд төрсөн, .... настай, ....., бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, ...... үйлдвэрт цахилгаанчин ажилтай, ам бүл 7,  аав, ээж, дүү нарын хамт ..... аймгийн .... сумын .... баг, ..... тоотод оршин суух, .... овогт ..... (РД:.....)

 

Холбогдсон хэргийн талаар:

1.Шүүгдэгч .... нь согтуурсан үедээ шүүгдэгч  ..... бүлэглэж 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр "...... аймгийн ..... сумын .... дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “..... газрын гадна хохирогч ..... хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж түүний нүүрэн тус газар нь гараараа цохиж түүний биед хамар ясны хугарал, дээд уруулд язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд доод зовхи, баруун чихний хөхлөг сэртэн, баруун бугалгад цус хуралт, хүзүүнд зулгаралт бүхий гэмтэл учруулан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг

 

2. Шүүгдэгч .... нь согтуурсан үедээ шүүгдэгч .....  бүлэглэж 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр ".... аймгийн .... сумын .... дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “..... газрын гадна хохирогч ...... хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж түүний нүүрэн тус газар нь гараараа цохиж түүний биед хамар ясны хугарал, дээд уруулд язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд доод зовхи, баруун чихний хөхлөг сэртэн, баруун бугалгад цус хуралт, хүзүүнд зулгаралт бүхий гэмтэл учруулан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг

Шүүгдэгч ..... нь 2024 оны 04 дүгээр сарын 03-ны мөн цаг үед хохирогч ..... маргалдаж байх үед нь салгахаар ирсэн хохирогч ...... хөлөөрөө газарт хавирч унаган биед нь дагзны хуйханд язарсан шарх гэмтэл учруулан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн, Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6, 2.11-д заасан заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах  гэмт хэргийг бүлэглэж 2 хүний биед хөнгөн хохирол учруулан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн,

Шүүгдэгч ..... нь согтуурсан үедээ 2024 оны 05 дугаар сарын 25-ны өдөр "........ аймгийн ........... сумын ........ дугаар баг .......... хороололд байх хүүхдийн тоглоомын талбай орчимд хохирогч ......... машин руу өшиглөсөн гэх шалтгаанаар хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж түүний хоолойг боож эрүү нүүр орчимд нь гараараа цохиж биед нь эрүү ясны ооч хэсгийн зөрөөтэй хугарал, эрүүний зүүн үеийн толгой хэсгийн зөрүүгүй хугарал, эрүүнд зөөлөн эдийн няцрал, хүзүү зүүн тохойд зулгаралт гэмтэл учруулан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэм буруугийн талаар:

1.Шүүгдэгч  ......... нь согтуурсан үедээ  ........ бүлэглэж 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр "...... аймгийн ........ сумын ........ дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг ............ газрын гадна хохирогч ........ хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж түүний нүүрэн тус газар нь гараараа цохиж түүний биед хамар ясны хугарал, дээд уруулд язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд доод зовхи, баруун чихний хөхлөг сэртэн, баруун бугалгад цус хуралт, хүзүүнд зулгаралт гэмтэл учруулан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах  буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн,

  Шүүгдэгч .......... нь согтуурсан үедээ ........... бүлэглэж 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр ".......... аймгийн ......... сумын ..... дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг ........ газрын гадна хохирогч .......... хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж түүний нүүрэн тус газар нь гар, хөлөөрөө цохиж түүний биед хамар ясны хугарал, дээд уруулд язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд доод зовхи, баруун чихний хөхлөг сэртэн, баруун бугалгад цус хуралт, хүзүүнд зулгаралт гэмтэл учруулан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,

Түүнчлэн Яллагдагч ........ нь 2024 оны 04 дүгээр сарын 03-ны мөн цаг үед хохирогч ........... маргалдаж байх үед нь салгахаар ирсэн хохирогч .......... хөлөөрөө газарт хавирч унаган биед нь дагзны хуйханд язарсан шарх гэмтэл учруулан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн, Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6, 2.11-д заасан заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах  гэмт хэргийг бүлэглэж 2 хүний биед хөнгөн хохирол учруулан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн,

Шүүгдэгч .......... нь согтуурсан үедээ 2024 оны 05 дугаар сарын 25-ны өдөр "......... аймгийн ........ сумын ....... дугаар баг ......... хороололд байх хүүхдийн тоглоомын талбай орчимд хохирогч ............ машин руу өшиглөсөн гэх шалтгаанаар хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж түүний хоолойг боож эрүү нүүр орчимд нь гараараа цохиж биед нь эрүү ясны ооч хэсгийн зөрөөтэй хугарал, эрүүний зүүн үеийн толгой хэсгийн зөрүүгүй хугарал, эрүүнд зөөлөн эдийн няцрал, хүзүү зүүн тохойд зулгаралт гэмтэл учруулан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан  буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.4 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэргийг тус тус  үйлдсэн болох нь шүүгдэгч нарын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна

1.Хохирогч .......... мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хх-ийн 11-12-р хуудас),

2.Хохирогч .......... мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хх-ийн 175-176-р хуудас),

3.Хохирогч .......... мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (2-р хх-ийн 32-33-р хуудас),

4.Гэрч ......... мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хх-ийн 39--р хуудас),

5.Гэрч ........ мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хх-ийн 42-р хуудас),

6.Гэрч .......... мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хх-ийн 44-р хуудас),

7.Гэрч ........ мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хх-ийн 48-49-р хуудас),

8.Гэрч .......... мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хх-ийн 51-р хуудас),

9.Гэрч .......... мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хх-ийн 53-р хуудас),

10.Гэрч .......... мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хх-ийн 188-р хуудас),

11.Гэрч ........... мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хх-ийн 193-194-р хуудас),

12.Гэрч ......... мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хх-ийн 196-197-р хуудас),

13. Гэрч .......... мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хх-ийн 202-203-р хуудас),

14.Гэрч ......... мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хх-ийн 205-206-р хуудас),

15.Гэрч .......... мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хх-ийн 211-212-р хуудас),

16. Бичлэгтэй Си Ди-нд үзлэг хийсэн тэмдэглэл (хх-ийн 2-6-р хуудас),

17.Хяналтын камерын бичлэгт хийсэн үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 122-124-р хуудас),

18.Хяналтын камерын бичлэгт хийсэн үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 126-131-р хуудас),

19.Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн 7184 тоот шинжээчийн дүгнэлт  (хх-ийн 58-59, 64-65-р хуудас),

20......... аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч ......... 2024 оны 04 дүгээр сарын 10-ний өдрийн 323 тоот шинжээчийн дүгнэлт (хх-ийн 165-166-р хуудас),

21.......... аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч ......... 2024 оны 04 дүгээр сарын 10-ний өдрийн 331 тоот шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна (хх-ийн 22-23-р хуудас),

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай,  хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэргийн, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт  заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч нар өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иргэний нэхэмжлэлийн талаар: Шүүгдэгч ......... нь хохирогч ........... хохиролд 650,000 төгрөг, хохирогч ......... 5,100,000 төгрөг,  шүүгдэгч ............ хохирогч ............. 2,180,000 төгрөг тус тус төлсөн ба хохирогч.........., ........... нар нь гомдол саналгүй гэсэн болно.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрхзүйн байдлыг дордуулахгүйгээр, Прокурорын санал болгож шүүгдэгч нарын хүлээн зөвшөөрсөн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч .......... 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч ........ 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ........... 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөг торгох ял тус тус оногдуулж шийдвэрлэсэн болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн  дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч ............Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1,000,000 төгрөгөөр торгох ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1,000,000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх торгох ялын хэмжээг 2,000,000 төгрөгөөр тогтоосон болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар .......... торгох ялын 2,000,000 төгрөгийг 02 жилийн хугацаагаар, ........... торгох ялын  1,000,000 төгрөгийг 01 жилийн хугацаагаар тус тус хэсэгчлэн төлж барагдуулахаар шийдвэрлэлээ.

Шүүгдэгч нар нь торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг  нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ......... нарт мэдэгдэх нь зүйтэй.

Шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримт ирээгүй, хэрэгт ирсэн дүрс бичлэгийн СД-1 ширхгийг хэрэгт хавсаргах нь зүйтэй байна.

Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч .......... нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсэн болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн  5,  36.2 дугаар зүйлийн 4,  36.6, 36.7, 36.8-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1....... овогт ........... бүлэглэж  хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг,

Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2........ овогт .............. бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ......... 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгийн торгох ял, шүүгдэгч ............ 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгийн торгох ял тус тус оногдуулсугай.

4.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч .......... 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөг торгох ял оногдуулсугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн  дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч ......... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1,000,000 төгрөгийн торгох ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1,000,000 төгрөгийн торгох ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх торгох ялын хэмжээг 2,000,000 төгрөгөөр тогтоосугай.

6.Эрүүгийн хуулийн ерөнхий 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар .......... торгох ялын 2,000,000 төгрөгийг 02 жилийн хугацаанд, ......... торгох ялын  1,000,000 төгрөгийг 01 жилийн хугацаанд тус тус хэсэгчлэн төлж барагдуулсугай.

7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ........... нарт  мэдэгдсүгэй.

8.Хохирогч ......... цаашид гарах эмчилгээний зардлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл эрхтэй болохыг дурдсугай.

9.Шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримт ирээгүй, хэрэгт ирсэн дүрс бичлэгийн СД-2 ширхгийг хэрэгт хавсаргасугай.

10.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ............ нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрт талууд, оролцогч гагцхүү эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны Прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаас бусад тохиолдолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргахгүй болохыг  дурдсугай.

12. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                      Г.САРАНТУЯА