| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Амарын Нарантуяа |
| Хэргийн индекс | 150/2021/00149/И |
| Дугаар | 150/ШШ2021/00099 |
| Огноо | 2021-10-18 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2021 оны 10 сарын 18 өдөр
Дугаар 150/ШШ2021/00099
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1,116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Нэхэмжлэгч Жалайр овогт *******, хариуцагч Урианхай овогт ******* нарын 2011 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 16 дугаарт бүртгэгдсэн 0076747 дугаартай гэрлэлтийг цуцалж, 2011 оны 09 сарын 11-ний өдөр төрсөн охин Э.Энэрэлийг эх *******гийн асрамжид үлдээсүгэй.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д заасан хүүхдийн тэтгэмжийн талаар гаргасан нэхэмжлэл тул эх ******* нь хүүхдийн тэтгэмжид оногдох улсын тэмдэгтийн хураамж 54.694 төгрөгөөс чөлөөлөгдөх болохыг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилсан төлсөн 140.000 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, энэ хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагч ******* гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагад оногдох 70.200 төгрөг, хүүхдийн асрамж тогтоолгох шаардлагад оногдох 70.200 төгрөг, хүүхдийн тэтгэмжид оногдох 54.694 төгрөг тус тус гаргуулан Төрийн сангийн орлогод оруулсугай.
4.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т зааснаар охин Э.Энэрлийг 16 нас, суралцаж байгаа бол 18 нас хүртэл тухай бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшний хэмжээгээр сар бүр эцэг *******тэтгүүлсүгэй.
5.Шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлт цуцалсан шийдвэрийн хувийг Сэлэнгэ аймгийн Сайхан сумын засаг даргын Тамгын газрын иргэний бүртгэлийн ажилтанд, энэ хуулийн 38.4-д зааснаар хүүхдийн тэтгэлэг тогтоосон шийдвэрийн хувийг иргэний гэр бүлийн бүртгэлийн төв байгууллагад тус тус хүргүүлсүгэй.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3,119.4-т зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр бичгээр үйлдэж гарын үсэг зурсан шийдвэрийн хувийг шүүх хуралдаанд оролцсон Ж.Бираа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Даваахүү нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг гардан авахыг мэдэгдсүгэй.
8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар шүүхийн шийдвэрийг хуульд заасан хугацааны дотор гардаж аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэрийг зохигч тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.НАРАНТУЯА