Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 08 сарын 19 өдөр

Дугаар 2024/ШЦТ/69

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн  Ерөнхий шүүгч Г.Сарантуяа даргалж,

           Улсын яллагч Н.Бадам,

           Шүүгдэгч .....,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дулам нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

     Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн .... овогт ..... холбогдох эрүүгийн .... тоот хэргийг 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, .... оны .... дугаар сарын ....-ны өдөр .... аймгийн ... суманд төрсөн, .... настай, ...., бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “....” уурхайд жолоочийн ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг, ..... аймгийн .... сум .... дүгээр баг .... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, .... овогт ..... (РД:.....)

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч .... нь 2024 оны 05 дугаар сарын 27-ны орой 22 цагийн орчимд .... сумын төвд .... улсын дугаартай, Тоёота приус 41 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.4. Жолооч дараах үүргийг хүлээнэ: г / хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд ноцтой хохирол учирсан байж болзошгүй зам тээврийн ослын тохиолдол харсан даруйд очиж бололцоотой тусламж үзүүлэх, цагдаагийн байгууллагад яаралтай мэдэгдэх; д/ зам тээврийн осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлэх, түүнийг эмнэлэгт яаралтай хүргэх,

3.5. Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ, 3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 10.1. Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана, 12.2. Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна. 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтыг зөрчин тээврийн хэрэгсэл жолоодож ухрах үйлдэл хийх явцдаа өөрийн эхнэр ...... мөргөж зам тээврийн осол гаргаж хохирогч ..... эрүүл мэндэд хүнд хохирол учруулан Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж энэ гэмт хэргийг согтуурсан, мансуурсан үедээ үйлдсэн,

Шүүгдэгч .... Энэ хуулийн 27.10 дугаар зүйлд заасан 2024 оны 05 дугаар сарын 27-ны орой 22 цагийн орчимд .... сумын төвд Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт  хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд дурдсанаар)

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчдын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судлав:

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч  ..... нь 2024 оны 05 дугаар сарын 27-ны орой 22 цагаас эхлэн  ... сумын төвд ..... улсын дугаартай, Тоёота приус 41 маркийн тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодож явах үедээ өөрийн  хашаан дотор ухрах үйлдэл хийх үедээ эхнэр .... мөргөж  эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан,

Шүүгдэгч ..... 2024 оны 05 дугаар сарын 28 нд  04 цагийн орчимд .... сумын төвд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан ба хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан   үйл баримт нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтаар тогтоогдож байна. Үүнд:

 

1.Хохирогч ..... мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: : “...2024 оны 05 дугаар сарын 27-ны орой 22 цагийн орчимд .... сумын төвд байдаг дэлгүүрээс 1 сав буюу 2,5 литрийн пиво авч .... гэрт очиж гэрийнх гадна талд ....., .... буюу .... бид 5-лаа хувааж уусан. Ууж дуусгаад ... гэрт очсон. Тэгээд .... 2 дэлгүүр явж 1 пиво, 0,5 литрийн хараа архи 3 шилийг авч ирсэн. Би өглөө ажилтай гэж хэлээд архинаас уухгүйгээр пиво ууж байгаад сүүлд нь 3 хундага архи уусан. Тэгээд шөнийн 03 цаг өнгөрч байхад буюу 04 цаг болж байхад нөхөр .... хамт хашаандаа машинтайгаа орж ирсэн. Хашаан дотроо машинтайгаа орж ирээд буугаагүй байхдаа нөхөртэйгөө маргалдсан. Тэгсэн чинь миний нүүр лүү цохихоор нь би зөрүүлээд цохиод чи яасан зэвүүн юм бэ? Би чамайг цагдаад өгнө гэж хэлээд машинаас бууж гэрт орж ирээд утсаа аваад буцаад гарсан. Гарахад машины жолоочийн эсрэг талын хаалга онгорхой байсан ба очоод цонхноос нь барьж авах шиг болсон ба гэнэтхэн ухаан баларсан. Сэрээд харсан чинь машин ухарч байгаад урд хаалгаар гараад явчихсан. Тэгээд хүүхдүүдээ дуудах гэсэн чинь дуу гараагүй хэсэг байж байгаад дуудсан чинь гарч ирсэн. Манай нөхөр нэлээд согтчихсон байсан. Харин би өөрийн гэсэн ухаантай байсан...” надад гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн мэдүүдэг (хх-ийн 54-56-р хуудас),

2.Гэрч ..... мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 05 дугаар сарын 28-ны өглөө үүрийн 04 цаг 10 минутад манай гэрийн хаалгыг хүн тогшихоор нь онгойлгох гээд босож байтал гэрийн цонх тогшихоор нь хартал арын айл ..... 2 баг хүүхэд нь байхаар нь хаалгаа онгойлгоод яасан юм бэ? гэсэн чинь ээж машинд дайруулчихлаа гэхээр нь очоод хартал манай найз ... газар хажуу тал руугаа харсан байрлалтай ямар ч хөдөлгөөнгүй хэвтэж байсан. Тэгээд би эмнэлэг, цагдаа руу залгаж дуудлага өгсөн. Хажууд нь хүүхдүүд нь байсан. ......2 хамт явж байгаад шөнө ирсэн гэсэн. Нөхөр нь машинаар мөргөсөн гэсэн. Хүүхдүүд нь хэлж байсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 101-р хуудас),

3.Гэрч ..... мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 05 дугаар сарын 27-ны орой би найз ..... очсон юм. Манай эхнэр .... араас ирсэн. Тэгээд орой 22 цаг өнгөрч байхад ..... 2 ирээд бид 6-лаа 1 шил архи 1 том пиво уучхаад тэндээсээ гараад .... гээд найзындаа очсон. Тэнд 4 шил 0,5 литрийн архи уусан. ...., манай эхнэр Туул 3 түрүүлээд харихаар явсан. ..... өглөө үүрээр 4 цагийн үед .... 2-той хамт харихаар гарсан. Намайг гэрт .... гээд найз хүргэж өгсөн. ..... нар тусдаа харьсан. Тэгээд би гэртээ харьсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 103-р хуудас),

4. Гэрч ..... мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 05 дугаар сарын 27-ны орой 22 цаг өнгөрч байхад .... эхнэр .... хамт манай гэрээс уурын индүү авахаар ирсэн юм. Тухайн үед манай гэрт найз .... ирчихсэн байсан. Тэгээд манай нөхөр ...., би Тэрбиш, ..... эхнэр ...., ..... бид 6-лаа 1 шил 0,75 литрийн архи, 1 том пиво ууж дуусаад манайхаас гараад .... гээд найзынд очоод дэлгүүрээс 0,5 литрийн Хараа нэртэй архи 4 шилийг аваад би нөхөртэйгөө 2 шил архийг нь уучхаад түрүүлээд гэртээ харьсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 105-р хуудас),

5. Гэрч .... мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн өглөө 08-09 цагийн үед би гэртээ охины хамт байж байхад хүү .... нь .... сумаас цагаан өнгөтэй машинтайгаа ирээд уйлаад байсан. Юу болсон юм бэ? Тайвшраад ярь гэхэд "Би машинаар хүн дайрчихлаа шүү дээ" гээд уйлаад байсан. Охин хажуугаас наадах чинь эхнэрээ дайрчихлаа гээд байгаа юм биш үү? Гэхээр нь би юу гэж эхнэрээ дайрдаг юм, муу ёрлоод гэж хэлээд хүүгээ тайвшир яах гээд архи уугаад согтуу машин бариад явж байгаа юм гэхэд та бензин байвал өгөөч, би машиндаа хийх гэсэн юм гэхээр нь би амиа хорлочхож магадгүй гэж бодоод яах гээд байгаа юм, чи миний хажууд машиндаа хий гээд хийлгэсэн. Гэтэл хүү ээж минь та биеэ бодно шүү, би явж хэргээ хүлээнэ гэж хэлээд машинтайгаа яваад өгсөн. Удалгүй цагдаа нар хүү ..... хайгаад ирсэн...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 107-108-р хуудас),

6.Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 1-р хуудас),

            7.Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд хх-ийн 03-14 дүгээр хуудас/

8. ..... аймаг дахь бүсийн Шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч .... 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдөр гаргасан 503 дугаартай

1...... биед ууц ясны 1,2,3,4,5-р нугалмын баруун хөндлөн сэртэнгийн зөөлөн хугарал, баруун талын сүүж ясны дэлбэнгээс түнхний үе хүртэлх олон ясны сэтэрхий үүсгэсэн хугарал, зүүн талын суудал яс, умдаг ясны няцарсан хугарал, цээжний 2 талын 7,8-р хавирганы хугарал гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр буюу зам тээврийн ослын үед, хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

3.Дээрх ууц ясны 1,2,3,4,5-р нугалмын баруун хөндлөн сэртэнгийн зөөлөн хугарал, баруун талын сүүж ясны дэлбэнгээс түнхний үе хүртэлх олон ясны сэтэрхий үүсгэсэн хугарал, зүүн талын суудал яс, умдаг ясны няцарсан хугарал гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.15-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт, цээжний 2 талын 7,8-р хавирганы хугарал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна гэх  шинжээчийн дүгнэлт (хх-ийн 26-27-р хуудас),

             9...... авто сургуулийн дүрмийн багш ..... 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдөр гаргасан 09 дугаартай шинжээчийн дүгнэлт (хх-ийн 18-19-р хуудас),

             10.Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмчийн 2024 оны 06 дугаар сарын 18 ний өдрийн 3364 дугаартай

              ... цусан дахь 0,7 промилли спиртийн агууламж согтолтын хөнгөн зэрэгт хамаарна гэсэн дүгнэлт (хх-ийн 43-45-р хуудас),

 11.Шүүгдэгч ..... шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Тухайн үед гэртээ согтуу байсан болохоор ийм хэрэг хийсэндээ гэмшиж байна. Эхнэрээ дайраад зугтсан гэсэн мэдүүлэг зэрэг болно.

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, шинжээчийн дүгнэлтийг тухайн хэрэгт хувийн сонирхолгүй, дүгнэлтийнхээ хариуцлагыг бүрэн хүлээх үүрэг хүлээсэн шинжээчид гаргасан, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогч талуудын эрхийг хязгаарласан байдал тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон байна гэж дүгнэв.

 

Дээрх үйл баримтыг үгүйсгэсэн нотлох баримт хэрэгт авагдаагүй болно.

Шүүх хуралдаанд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар улсын яллагч “...Өнөөдрийн шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс улсын яллагчаар оролцож байна.

...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалт, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1  дэх  заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтаар тогтоогдож байна. Иймд гэм буруутайд тооцуулах саналтай байна...    ... Иргэний нэхэмжлэл гараагүй.’’ гэв.

          Өөрийгөө өмгөөлж оролцсон шүүгдэгч ..... би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, эхнэрээ асарч хөл дээр нь заавал босгоно.” гэв.

 

Эрүүгийн хуулийн 2.1 дугаар зүйлийн 2 дах хэсэгт  “Энэ хуулийн тусгай ангид  заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг  учирсныг гэмт хэрэгт  тооцно”   гэжээ.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч   ..... 2024 оны 05 дугаар сарын 27-ны орой 22 цагийн орчимд .... сумын төвд .... улсын дугаартай, Тоёота приус 41 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.4. Жолооч дараах үүргийг хүлээнэ: г / хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд ноцтой хохирол учирсан байж болзошгүй зам тээврийн ослын тохиолдол харсан даруйд очиж бололцоотой тусламж үзүүлэх, цагдаагийн байгууллагад яаралтай мэдэгдэх; д/ зам тээврийн осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлэх, түүнийг эмнэлэгт яаралтай хүргэх,

3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 10.1. Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана, 12.2. Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна. 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтуудыг зөрчин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож ухрах үйлдэл хийх явцдаа өөрийн эхнэр ....... мөргөж  эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйлдэл нь

тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, хүний биед хүнд хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь хэсэгт заасан   гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангасан,

Мөн шүүгдэгч ..... согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, улмаар эхнэр ..... мөргөж  эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан боловч хэргийн газраас зугтсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь хэсэгт заасан  гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаах буюу  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  заасан “Авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн үйлдсэн жолооч зугтаах” гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг тус тус бүрэн хангасан, гэмт хэрэгт  тооцох  үйлдэл байна гэж шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “ энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл эс үйлдлээр хангасан бол үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно.” гэжээ.

Шүүгдэгч ..... эхнэр ..... хамт 2024 оны 05 дугаар сарын 27-ны орой 22 цагийн орчимоос эхлэн  ..... сумын төвд  байдаг дэлгүүрээс 2.5 литрийн пиво авч ..... гэх айлуудаар орж архи пиво ууж улмаар  ..... улсын дугаартай, Тоёота приус 41 маркийн тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодож яваад өөрийн хашаанд ирж зогсон  ухрах үйлдэл хийх хашаанаасаа гарах үедээ эхнэр ..... мөргөсөн энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдээр хангасан үргэлжилсэн нэг гэмт хэрэгт тооцох үйлдэл гэж дүгнэлээ.

                 Хохирогч ..... биед учирсан ууц ясны 1,2,3,4,5-р нугалмын баруун хөндлөн сэртэнгийн зөөлөн хугарал, баруун талын сүүж ясны дэлбэнгээс түнхний үе хүртэлх олон ясны сэтэрхий үүсгэсэн хугарал, зүүн талын суудал яс, умдаг ясны няцарсан хугарал бүхий хүнд гэмтэл нь шүүгдэгч ..... согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож ухрах үйлдэл хийх явцдаа  хохирогчийг мөргөсөн үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой гэж дүгнэв.       

Иймд тээврийн хэрэгслийн жолооч шүүгдэгч .... хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, хүний биед хүнд хохирол учруулсан  буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т заасан гэмт хэргийг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн этгээд болох ..... нь хэргийн газрыг зориуд орхин зугтаасан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан  гэмт хэрэг үйлдсэн  гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэлээ.

Прокуророос ..... үйлдлийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн ирүүлсэн нь хуулийн шаардлагад нийцэж байна.

Шүүгдэгч .... гэм буруугаа хүлээн зөвшөөрч маргахгүй байгаа болно.

 

Иргэний нэхэмжлэлийн талаар:

Хохирогч ..... нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болно.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч .....  нь тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан энэ гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн этгээд болох .... нь хэргийн газрыг зориуд орхин зугтаасан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан  гэмт хэрэг үйлдсэн  гэм буруутайд тус тус тооцсон  тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. 

            Шүүхээс шүүгдэгч .... ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.

            Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ  шүүгдэгчийн хувийн байдал, хохирогчид учруулсан хохирлын шинж байдал, эхнэрээ асарч байгаа зэргийг харгалзан үзэж  шүүгдэгч  нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол нэхэмжлээгүйг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэхь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, харин эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Гэмт хэрэг гарахад иргэдийн ахуйн шинжтэй архидалт их байгаа байдал нөлөөлсөн байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар ..... тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 05 жилийн хугацаагаар хасаж, 02 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, ..... 06 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оногдуулж шийдвэрлэлээ.  

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар .... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар оногдуулсан 02 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 06 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг  нэмж нэгтгэн .... нийт эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялыг 02 жил 06 сарын хугацаагаар тогтоож, хязгаарлалтын бүсийг .... аймгийн .... сумын нутаг дэвсгэрээс гаргахгүй байхаар тогтоож шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч  ..... мэдэгдэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдаж, хэргийн хамт ирсэн дүрс бичлэгийн СД-1 ширхгийг хэрэгт хавсаргах нь зүйтэй байна.  

Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч .... авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.

 Шүүгдэгчийн өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд оролцох хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүх шүүгдэгчийн өөрөө өөрийгөө өмгөөлөх эрхийг хангасан болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4,  36.6, 36.7, 36.8-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1..... овогт ...... тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож хүний биед хүнд хохирол учруулсан  буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т заасан гэмт хэргийг,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн этгээд болох ..... нь хэргийн газрыг зориуд орхин зугтаасан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан  гэмт хэргийг үйлдсэн  гэм буруутайд тус тус тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар ........ тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 05 жилийн хугацаагаар хасаж, 02 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсугай.

3.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, ..... 06 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ..... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар оногдуулсан 02 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 06 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг  нэмж нэгтгэн ..... нийт эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялын 02 жил 06 сарын хугацаагаар тогтоож, хязгаарлалтын бүсийг ..... аймгийн .... сумын нутаг дэвсгэрээс гаргахгүй байхаар тогтоосугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ..... мэдэгдсүгэй.

6.Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдаж, хэргийн хамт ирсэн дүрс бичлэгийн СД-1 ширхгийг хэрэгт хавсаргасугай.

7.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ..... авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч  тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг дурдсугай.

 

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                      Г.САРАНТУЯА