| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гончигсумын Сарантуяа |
| Хэргийн индекс | 150/2024/0064/Э/ |
| Дугаар | 2024/ШЦТ/70 |
| Огноо | 2024-08-19 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Н.Бадам |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 08 сарын 19 өдөр
Дугаар 2024/ШЦТ/70
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Эрүүгийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Г.Сарантуяа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ариунбаяр,
Улсын яллагч Н.Бадам,
Хохирогч ....,
Иргэний нэхэмжлэгч...... нар,
Шүүгдэгч ..... нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн .... холбогдох эрүүгийн .... тоот хэргийг 2024 оны 08 дугаар сарын 08-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, .... оны .. дугаар сарын ...-ний өдөр .... аймгийн .... суманд төрсөн, .... настай, ...., тусгай дунд боловсролтой, ойн техникч мэргэжилтэй, тэтгэвэрт байдаг, ам бүл 2, эхнэрийн хамт ..... хот .... дүүрэг ....-р хороо .... тоотод оршин суух, урд ... замын шүүхийн 1990 оны 05-р сарын 17-ны өдрийн 47 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 239.3-д зааснаар 01 жил 03 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн, Сэлэнгэ аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 2005 оны 03 дугаар сарын 24-ны өдрийн 36 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.2.1-д зааснаар 07 жил 10 сарын хорих ялаар шийтгүүлж биеэр эдэлж суллагдсан, ... овогт ..... (РД:.....),
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч .... нь 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 19 цаг 00 минутын орчимд .... аймгийн .... сумын ... дүгээр багийн нутаг .... аймгаас .... аймгийн чиглэлийн төв засмал замын ...... дугаар тэмдэгтэд “Тоёота приус” маркийн .... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн “11. Тээврийн хэрэгсэл байрлан явах 11.3. Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчин эсрэг урсгалаар хөдөлгөөнд оролцож явсан ..... жолоодож явсан ..... улсын дугаартай “Тоёота приус” маркийн тээврийн хэрэгсэл, ..... жолоодож явсан lexus СТ200Н маркийн .... улсын дугаартай тээврийн хэрэгсэл, ..... жолоодож явсан “Тоёота приус” маркийн .... улсын дугаартай тээврийн хэрэгслүүдтэй мөргөлдөж зам тээврийн осол гарч хохирогч ..... эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, иргэний нэхэмжлэгч ..... эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд дурдсанаар)
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчдын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судлав:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч ..... нь 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 19 цаг 00 минутын орчимд .... аймгийн .... сумын .... дүгээр багийн нутаг .... аймгаас .... аймгийн чиглэлийн төв асфальт засмал замын .... дугаар тэмдэгтэд “Тоёота приус” маркийн .... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 11. Тээврийн хэрэгсэл байрлан явах 11.3. Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно гэсэн заалтыг зөрчин эсрэг урсгалаар хөдөлгөөнд оролцож явсан
..... жолоодож явсан ..... улсын дугаартай “Тоёота приус” маркийн тээврийн хэрэгсэл, ..... жолоодож явсан lexus СТ200Н маркийн ..... улсын дугаартай тээврийн хэрэгсэл, .... жолоодож явсан тоёота приус маркийн .... улсын дугаартай тээврийн хэрэгслүүдтэй мөргөлдөж зам тээврийн осол гарч иргэний нэхэмжлэгч ..... эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, хохирогч ..... эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтаар тогтоогдож байна. Үүнд:
1.Хохирогч ..... шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би аваарт орчхоод босоод гүйгээгүй. Аваарт ороход эмч хөлд чинь оёдол тавихаар байна гэж хэлж байсан. Би хэдэн оёдол тавих юм бэ гэж асуутал эмч нэг оёдол гэж хэлсэн. Тэгвэл би яах юм бэ, өөрөө үзүүлж байгаад болно гэж хэлсэн. Босоод явах гэтэл хөл гишгэж болохгүй байсан. .... дээр асуудлыг дуусгаад би .... хүүтэйгээ, нөхрийн хамт эмнэлэг ороход таны хөл хугаралтай, хавдартай байна, хавдрыг нь буулгаад ир гэж хэлсэн. Би маргааш нь өвдөөд болохгүй болохоор нь нөхөр, хүүхдийн хамт дахин очиж үзүүлсэн. Тэгтэл наадах чинь удаан явж болохгүй. Та одоо шууд хэвтээд нэгдэх өдөр шууд хагалгаанд ор гэсэн. Шагайн ясны хавчуурга нь хугарсан байна гэж хэлсэн. Би 7 хоног хэвтсэн. Миний нүүр ам халцарсан, шагайн хэсэг урагдаад шалбарчихсан байсан. Тэрнээс биш би босож явж гүйгээгүй. Дугуйны доод талын таван бул тэр чигээрээ цөм үсрээд ороод ирчихсэн байсан. Юу юугүй машин түс нас гээд ороод ирсэн. Би хэсэг ухаан алдаад балартсан байсан. Тухайн үед бид нар ..... сумын наад талаас .... сумын цаад тал руу гэрийг нүүлгэсэн. Буцаж ирж яваад хоол идэх гээд бид нар бөөндөө, аажуухан цуваа үүсгээд зөөлөн явж байсан. Тэгээд л юу юугүй түс нас гээд ороод ирсэн. Манай хүүхэд намайг ээжээ амьд уу гэж хэлсэн. Ээж нь зүгээр гээд ямар ч байсан машинаас буусан. Машины цонх хагараад ямар ч үзэгдэх орчин байхгүй болчихсон байсан. Би сар гаран акттай байж байгаад 06 дугаар сарын 14-ний өдрөөс амралтай авсан. 08 дугаар сарын 02-ний өдөр ажилдаа орсон. Миний ажил 90, 170 градусын налуу хэмтэй газар байдаг. Би өгсүүр өөд явж чадахгүй, шаланкаа татаж чадахгүй байгаа Манайхан намайг богино дамжлага дээр гаргаж байгаа. Би 09 дүгээр сар гаргаад акт авах гэж байгаа. Надад ажил хийхэд маш чанга байна. Сэтгэл санааны хохирол их байна. Би 3 хүүхэдтэй, дээрээс нь өнчин зээтэй. Охиноо алдаад удаагүй байна. Би эрүүл байсан бол ажлаа хийгээд явж байх байсан. Надад одоо хэцүү байна. Аваарын гэмтэл байж магадгүй гэсэн. Одоо толгой дүүрээд байгаа. Намайг тархины хавантай байна гэж хэлсэн. Тархины эм уугаад явж байна. Би 7,015,442 төгрөг болон сэтгэл санааны хохирол төлүүлнэ гэв.
2.Иргэний нэхэмжлэгч ..... шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:
lexus sity 200 гээд ..... маркийн машиныг 2023 оны 06 дугаар сард Банк бусын линзенгээр бид хоёр 28,000,000 төгрөгөөр худалдаж авч байсан. 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдөр найзынхаа гэрийг нүүлгэж өгчхөөд буцаагаад найзындаа хоол идэх гэж явтал энэ асуудал болсон. Шууд л урсгал сөрөөд орж ирсэн. Манай машин зүүн урд талаараа тэр чигээрээ орсон. Дахин засагдахгүй болсон байгаа. Түрүүн зодож нүдсэн гээд байна. Би тэгж айхтар зодож нүдээгүй. Би бага зэрэг уусан байсан. Би ухаанаа алдталаа уугаагүй. Өөрөө уучихсан болохоор машинаа бариагүй. Машин мөргөсний дараа манай хүү ээжийнхээ талын хаалгыг онгойлгоод арай гэж ханийгаа гаргаж авсан. Хоёр хүүхэд айгаад салгалчихсан байсан. Би тухайн үед шоконд ороод уур хүрсэн. Энэ хүн рүү орилоод хашхираад дайрч байхад найзууд дарж авсан. Би “чи одоо өөртөө гай болоод өрөөлд бас гай боллоо, юм аа харж явдаггүй юм уу” гэж хэлсэн. Тэгээд энэ хүнийг өшиглөөд авсан. Өөр юм бол байхгүй. Би машиныхаа эвдрэл гэмтэл гээд бүх хохирлыг гаргасан байгаа. Машинаа ..... руу ачуулсан гэх мэтээр 20,628,000 төгрөг болсон. Үүнийг нэхэмжилж байна гэв.
3.Иргэний нэхэмжлэгч ...... шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:
Тухайн өдөр би ажлаа тараад Улаанбаатар хотод тэмцээнтэй байсан учир багшийн хамт ..... гараад явж байсан. Яг ..... өнгөрөөд энэ хүмүүсийн ард цуваанд ороод явж байсан. Урд талын улаан тэрэг мөргөсөн. Би нэлээн хойно явж байсан. Над руу дагаж орж ирээд мөргөчихсөн. Би байгаагүй бол энэ хүмүүс амьд байх ч юм уу, бүү мэд. Яг тэр хажуу талд усны далан байсан. Өөрийн талын машин тэр чигтэй хамуулсан. Миний машин босох ямар ч аргагүй болсон. Үнэлгээгээр 10 гаруй сая төгрөг гарсан. Машин ачуулсан, нааш цааш явсан гээд 12, 13 сая төгрөг болсон байх. Машин авч өгдөг юм уу, машины мөнгийг төлдөг юм уу, ямар ч байсан хохирлоо нэхэмжилж байна. 10,647,000 төгрөг дээр 1,340,000 төгрөгийг нийлүүлээд нэхэмжилж байна. Машиныг машинаар нь юм уу? Тухайн үеийн ханшаар бодож авна гэсэн байгаа гэв.
4.Иргэний нэхэмжлэгч ...... мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:
Би 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдөр ..... бригадаас сумын төв рүү гэр барьсан. Аавын найзууд нь .... аймгаас гэр бүлийн хамт ирж нүүлгэсэн. ..... гараад ..... бригад чиглэлд том гэр нүүлгэхээр явсан. Хамгийн урд талд аав портер бариад ард талд нь би Тоёота приус маркийн ..... улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон ард талд улаан өнгийн машин явсан. Өөдөөс ирж байсан машин замын голын цагаан зураас даваад портер руу шахаж орсон тэгээд баруун талын толинд хартал тоос манараад явчихсан гэх мэдүүлэг (хх-ийн 35-37-р хуудас),
5.Иргэний нэхэмжлэгч ...... мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:
2024 оны 05 дугаар сарын 10-ны өдөр ..... бригадаас сумын төв рүү гэр барьсан. Аавын найзууд нь .... аймгаас гэр бүлийн хамт ирж нүүлгэсэн юм. ..... гараад ..... бригадын чиглэлд том гэрээ нүүлгэхээр явсан. Хамгийн урд талд аав портер бариад ард талд нь би Тоёота Приус маркийн .... улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон ард талд улаан өнгийн машин явсан. Ар талд явж байсан машинууд явсан. Өөдөөс ирж байсан машин голын цагаан зураас даваад портер руу шахаж орсон. Тэгээд хажуугаар нь зөрөөд чигээрээ ирээд миний машины толийг хамаад хугалсан. Тэгээд баруун талын толинд хартал тоос манараад явсан гэх мэдүүлэг (хх-ийн 37-38-р хуудас),
6.Гэрч ..... мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:
2024 оны 05 дугаар сарын 10 нд ..... аймгийн .... сумын төвөөс Өндөр худаг гэх газар луу портер маркийн...... улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явсан би ард талд нь дагаж хүү .... приус-30 маркийн машиныг жолоодож явсан түүний ард найзын гэр бүл машинтайгаа явж байсан улаан өнгийн машин байсан төв зам ороод гэр лүүгээ салахад 1 км орчим үлдсэн байсан. Би ..... аймаг чиглэлдээ явсан ба замын тойрог хэсэг дээр өөдөөс ирж байсан машин голын тусгаарлах цагаан зураас даваад над руу ойртоод ирсэн тэр үед нь яаг мөргөх нь яасан өвчтэй юм бэ гээд хажуугаар ойрхон өнгөрсөн тэгээд толинд харахад хойд талын хэдийг хартал тоос манан хадаад явчихсан би зогсоод буугаад хартал хойд талын машинуудыг мөргөсөн байсан.... тэр машин голын зураас давж орж ирсэн гэх мэдүүлэг (хх-ийн 193-р хуудас),
7. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 02-04 дүгээр хуудас),
8.Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, осол хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, тээврийн хэрэгслийн хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 06-11 дүгээр хуудас),
9.Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын .... аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч .... 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдөр гаргасан 495 дугаартай
1....... биед зүүн шагайн дотор хавчаар ясны хугарал, тархи доргилт, баруун гуя, баруун тавхай, зүүн шилбэнд цус хуралт баруун зүүн хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2.Уг гэмтлүүд нь зам тээврийн ослын үед мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3.Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3-1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4.Ерөнхий хөдөлмөрийн тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх шинжээчийн дүгнэлт (хх-ийн 110-111 дүгээр хуудас),
10.Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын ..... аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч ..... 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдөр гаргасан 496 дугаартай
1........ биед тархи доргилт гэмтэл тогтоогдоо.
2.Уг гэмтлүүд хатуу зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3.Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана.
4.Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй." гэх дүгнэлт (хх-ийн 127-128 дугаар хуудас),
11...... ХХК-ны 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 1119 дугаартай lexus СТ200Н маркийн ......улсын дугаартай тээврийн хэрэгсэлд техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан, нийт 18,900,000 төгрөг гэх үнэлгээний тайлан, (хх-ийн 76-82 дүгээр хуудас),
12....... ХХК-ны 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн ...... улсын дугаартай тоёота приус маркийн тээврийн хэрэгсэлд техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан, нийт 410,000 төгрөг гэх (хх-ийн 87-90 дүгээр хуудас),
13...... ХХК-ны 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 1067 дугаартай .... жолоодож явсан тоёота приус 30 маркийн ...... улсын дугаартай техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан, нийт 10,647,500 төгрөг гэх үнэлгээ (хх-ийн 96-101 дүгээр хуудас),
14..... аймгийн ..... сумын сум дундын цагдаагийн хэлтсийн замын цагдаагийн зохицуулагч цагдаагийн ахмад .....
“... .... нь 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдөр 19 цаг 00 минутын орчимд .... аймгийн .... сумын .... дүгээр багийн нутаг ..... аймгаас .... аймгийн Чиглэлийн төв асфальт засмал замын 95-96 дугаар тэмдэгтэд тоёота приус маркийн ..... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 11. Тээврийн хэрэгсэл байрлан явах 11.3. Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээ зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно гэсэн заалтыг ..... зөрчсөн гэх мөрдөгчийн магадалгаа (хх-ийн 136 дугаар хуудас),
15. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ..... өгсөн ... 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдөр миний бие ..... суманд тэмцээнд орохоор ..... сум руу явж байгаад өөрийн болгоомжгүй үйлдлээс болж зам тээврийн осол гаргасан. Ямар учиртай яагаад осол гаргасан гэдгээ ойлгоогүй явж байна. Миний буруу гэдгээ ойлгож байна. Хэргийн материалтай танилцаад хүндэвтэр гэмтэл учирсан талаар сүүлд би мэдсэн. Үүнийг би үгүйсгэхгүй. Надад эргэлзээтэй байна. Осол болсон үед анхны тусламж үзүүлэхэд ..... сумаас эмч ирж үзлэг хийсэн. Миний бие хохирогч ..... хамт байсан. Бид хоёр эмнэлгийн машинд орж үзлэг хийлгэсэн. Тэр үед эмч ..... талаар ямар нэгэн хугарал, гэмтлийн талаар хэлээгүй. Харин та согтуу байна, даарсан байна гэж хэлж байсан. Би тэр үед ноцтой гэмтэл гараагүй юм байна гэж бодсон. Сүүлд энэ хэргээс хойш 05 дугаар сарын хорин хэднээс хойш хүндэвтэр гэмтэл гарсан гэсэн. Би үүнд эргэлзэж байна. .... тухайн үед машинаас мөлхөөд бууж байхыг харсан. Нөхөр нь над руу согтуу дайрсан. Намайг зодож, нүдсэн. Би өшөө сайн ойртож харж чадаагүй. Хохирогч ..... босчихсон над руу дайрсан. Хэл амаар доромжилсон, гүйж явсан. Сүүлд энэ гэмтэл гарсанд жаахан эргэлзээтэй байна гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтууд болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, хэрэгт нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэт тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хамааралтай, ач холбогдолтой гэж үзэж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.
Нэг. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:
Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцох үйлдэл, эс үйлдэхүйг тусгайлан заана” гэж,
Мөн хуулийн 2.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.” гэж тус тус заажээ.
.... жолоодож явсан ..... улсын дугаартай Тоёота приус маркийн тээврийн хэрэгсэл, ..... жолоодож явсан lexus СТ200Н маркийн ..... улсын дугаартай тээврийн хэрэгсэл, ..... жолоодож явсан Тоёота приус маркийн ..... улсын дугаартай тээврийн хэрэгслүүдтэй мөргөлдөж зам тээврийн осол гарч хохирогч ..... эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Иймд шүүгдэгч ...... “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.
Прокуророос шүүгдэгч ...... яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, хуульд заасан үндэслэл бүхий байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол нөхөн төлүүлэхээр хохирогч ...... эмчилгээний зардалд 715.442 төгрөг, хөдөлмөрийн чадвар алдсанаас дутуу авсан цалин хөлс гаргуулах (х.х-ийн 15-рт )
Иргэний нэхэмжлэгч .... өөрийн хүү ..... жолоодож явсан lexus СТ200Н маркийн ..... улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан хохирол болон бусад зардалд нийт 20,628,000 төгрөг гаргуулах ,(х.х-ийн 44-рт )
Иргэний нэхэмжлэгч ..... “Тоёота приус” маркийн ..... улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан хохирол болон бусад зардалд нийт 12,038,543 төг гаргуулахаар (х.х-ийн 24-рт )
Иргэний нэхэмжлэгч ..... ..... улсын дугаартай “Тоёота приус” маркийн тээврийн хэрэгсэлд учирсан хохирол болон бусад зардалд нийт 410,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ. (х.х-ийн 87-91-рт )
Иргэний нэхэмжлэгч ...... эрүүл мэндэд гэмт хэргийн улмаас хөнгөн хохирол учирсан нь гэмт хэргийн бүрэлдэхүүнийг дангаараа бий болгохгүй бөгөөд мөрдөн байцаалтын шатанд иргэний нэхэмжлэгчээр тогтоосон боловч нэхэмжлэл гаргаагүй болно.
Иргэний нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг шүүгдэгч хүлээн зөвшөөрч маргахгүй байна.
Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4-д “ Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй.” гэж заажээ
Гэмт хэрэг гарах үед шүүгдэгч ..... унаж явсан ..... улсын дугаартай “Тоёота приус” маркийн тээврийн хэрэгсэл нь иргэний хариуцагчаар тогтоогдсон иргэн ..... эзэмшлийн тээврийн хэрэгсэл тул бусдыг эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан хохирлыг хариуцан арилгах үүрэгтэй байна.
Иймд иргэний хариуцагч ..... хохирогч иргэний нэхэмжлэгч нарт учирсан эрүүл мэнд, эд хөрөнгийн хохирлын тал хувийг хариуцуулж дараах байдлаар шийдвэрлэлээ.Үүнд:
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.4, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар ..... 357,721 төгрөг гаргуулж хохирогч ....., 10,314,000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч ......, 6,019,000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч ....., 205,000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч ..... олгож, иргэний хариуцагч ..... 357,721 төгрөг гаргуулж хохирогч ......, 10,314,000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч ....., 6,019,000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч ....., 205,000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч ..... олгов.
Хохирогч ..... нотлох баримт бүрдүүлэн хөдөлмөрийн чадвар алдсанаас дутуу авсан цалин хөлсийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй.
Иргэний хариуцагч ..... иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар ..... өөрт учирсан хохирлыг нэхэмжлэх эрхтэй болно.
Хоёр. Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлт:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэсэн зарчмын дагуу шүүгдэгч .... шүүхээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуулийн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч ..... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд шүүгдэгч ..... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, зорчих эрхийг хязгаарлах ялын хязгаарлалтын бүсийг Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээр тогтоож, зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.
Бусад асуудлын талаар:
Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг шийтгэх тогтоолд тус тус дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1...... овогт ....... тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ...... тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсугай.
3.Зорчих эрхийг хязгаарлах ялын хязгаарлалтын бүсийг .... хотын дэвсгэрээр тогтоож, зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.4, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар ...... 357,721 төгрөг гаргуулж хохирогч ....., 10,314,000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч ......, 6,019,000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч ....., 205,000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч ..... олгож, иргэний хариуцагч ..... 357,721 төгрөг гаргуулж хохирогч ...., 10,314,000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч ....., 6,019,000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч ....., 205,000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч ...... тус тус олгосугай.
5.Хохирогч ........ хөдөлмөрийн чадвар алдсанаас дутуу авсан цалин хөлстэй холбоотой нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гаргаж нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
6.Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
7.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ...... авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.САРАНТУЯА