Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 2024/ШЦТ/71

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Г.Сарантуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Б.Ариунбаяр,

Улсын яллагч П.Даваасүрэн,

Шинжээч .....,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч .....,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ц.Галтаа, П.Сумъяа,

Шүүгдэгч ......,

Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Батжаргал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар, 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын Прокурорын газраас  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн  2.3-д  заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн .... овог .... ....  холбогдох эрүүгийн ...... тоот хэргийг хянан хэлэлцэв.

 

 Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 Монгол улсын иргэн, .... оны .... дүгээр сарын ....-ний өдөр .... аймагт төрсөн, эрэгтэй, .... настай, дээд боловсролтой, программ хангамжийн инженер мэргэжилтэй, “.....” ХХК-д системийн инженер ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт, ..... аймгийн .... сумын ....-р баг, ....-р байрны .... тоотод оршин суух, .... овогт ............ (РД:................)

 

Холбогдсон хэргийн талаар:

            Шүүгдэгч ...... нь 2021 оны 11 дүгээр сараас 2023 оны  05 дугаар сарын 19-ний хооронд ..... аймгийн .... сумын “...........” .....-ийн цахилгаанаас зөвшөөрөлгүй тог татаж койн олборлох төхөөрөмж буюу miner -ууд байрлуулан 52,376,343 төгрөгийн хохирол учруулан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.  (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

            ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчдын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судлав:

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч ..... нь 2021 оны 11 дүгээр сараас 2023 оны  05 дугаар сарын 19-ний хооронд“..... аймгийн ..... сумын ...............-ийн цахилгаанаас зөвшөөрөлгүй ашиглаж  койн олборлох төхөөрөмж буюу miner -ууд байрлуулан 51,406,0598 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь

1.Хохирогч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ........ шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

Энэ гэмт хэрэг нь анх 2022 оны 05 дугаар 16-17-ны өдрүүдийн үеэр гүйцэтгэх захиралд мэдээлэл ирсэн. Үүний улмаас Захиргаа удирдлагын хэлтэс холбогдох хүмүүст үүрэг чиглэл өгсөн. 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдөр “КИП И А” буюу автомат хэсгийн жижиг өрөөг тусгайлан засаж, тохижуулан койн олборлох төхөөрөмжөөр койн олборлож үйлдвэрийн цахилгааны хулгайлж байсан баримтыг тогтоосон. Улмаар цагдаагийн байгууллагад гомдол гаргасан.  Хэргийг шалгах ажиллагаа эхэлсэн. Тухайн үед гэмт хэрэгт хамтран оролцсон байж болзошгүй үйл баримт болон бусад хүсэлтүүдийг цагдаагийн байгууллагад удаа дараа гаргаж байсан. Гэвч хамтран оролцсон нөхцөл байдал тогтоогдоогүй. ..... тухайн үед хэргээ огт хүлээн зөвшөөрөхгүй байсан. Тухайн тохижуулсан өрөөнд камерын бичлэг суурилуулсан байсан. Тэр нь нууцлалтай байсан. Тухайн  нууцлалыг тусгай мэдлэг бүхий хүмүүсээр  кодыг тайлуулсан. Бичлэг гарч ирсэн. Тухайн бичлэгт ...... суурилуулсан тоног төхөөрөмжөө шалгаж яваа байдал гарч ирсэн. Ингэснээр ..... өөрийн гэм бурууг хүлээж эхэлсэн. Хэргийн аль ч үе шатанд өөрийн санаачлагчаар хохирлыг төлөх талаар илэрхийлэн ярьдаг боловч одоогийн байдлаар хохирлыг төлөөгүй, хохирол барагдуулаагүй байгаа. Тухайн койн олборлох төхөөрөмжийг түрүүн улсын яллагч хэмжээг нь хэлсэн. 16 төхөөрөмж ажиллуулах боломжтой буюу 4  давхар тусгай тавцан засаж хөргөлтийн сэнс, цонх гаргаж хөргөлтийн асуудлыг бэлдсэн байсан.  Анхнаасаа нэг тавцан дээр 5 буюу 20 орчим төхөөрөмж ажиллуулах байдлаар зохион байгуулсан нь илт  харагддаг. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан гэрэл зургийн үзүүлэлтээр хангалттай харагдахаар байгаа. Тухайн өрөөнөөс 18 ширхэг төхөөрөмж олдсон. Зарим нь ажиллахгүй, 15 нь холбоотой ажиллаж байсан нь ...... мэдүүлэгт дурдагдсан байдаг. Цагдаагийн байгууллагаас төхөөрөмжийг хурааж авахад 14 төхөөрөмж нь ажиллаж байсан. Энэ хугацаанд яг хэдэн төхөөрөмж хэзээ нь ажиллаад хэзээ нь ажиллахгүй байсан талаар ...... өөрөө ярьдаг боловч нотлох баримт байхгүй.

Энэ талаар нотлох боломжгүй талаар шинжээчийн дүгнэлтэд дурдагдсан. ....... компаниас хохирлын 70,000,00 гаруй төгрөгийн тооцоог гаргаж өгсөн. Дараа нь 60 гаруй сая төгрөг. Сүүлд Эрчим хүчний зохицуулах хорооны тогтоол, бодит хэрэглээний зөрүү зэргийг харгалзан үзэж 51,366,632 төгрөгийн хохирлыг тооцоолж гаргасан.

Хохирлын тооцоолол нь ..... шинжээчийн 52 сая гаруй төгрөг, өнөөдрийн шинжээчийн дүгнэлтийн 51 сая гаруй төгрөг нь  хохирлын тооцоололтой маш ойролцоо байна.

Хохирлыг ..... компанийн мэргэжлийн тооцоологч, эдийн засагч, нягтлан бодогч нар хамтран гаргасан. ..... шинжээч бол хэлтсийн хяналтын ажилтан гэдгээ хэлсэн. Үүнээс мэргэжлийн хүн гэдэг нь тодорхой харагдаж байна. ......... хувьд шүүгдэгч өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй. Удаа дараа томилогдсон шинжээч нарын дүгнэлтүүдээс өөрт ашигтай байдлыг барьж авч байгаад өөрт ашигтай байдлаар хохирлын тооцооллыг гаргаад байна. Компанийн зүгээс койн, miner ашигласан хохирлыг нэхэмжилж байгаа. Бараг 2 жил шахам энэ хэрэг явж байна. Хохирлыг бодитой тооцоолсон учир компанийн зүгээс нэхэмжлэх боломжтой. Бусад тухайн өрөө  тасалгааг эвдэж цонх гаргасан, хана таазыг нь цоолж нүхэлсэн, барилга байгууламжид хохирол учруулсан талаар тусгайлан тооцоолол гаргаж нэхэмжлээгүй болохыг өмнөх шүүх хуралдаанд хэлж ярьж байсан. Интернэтийн тухайд мөн тооцоолох боломжтой.

 Хавтаст хэрэгт авагдсан ........ ....... ..... банк, ...... банкны дансаар орлогууд орж ирсэн байдаг. 20 гаруй сая төгрөгийн орлого орж ирсэн байдаг. Энэхүү орлого нь гэмт хэрэг гарсан хугацааны буюу 2021 оны 12 дугаар сараас 2023 оны 5-6 сард орж ирсэн орлого байдаг. Тэгэхээр энэ нь  гэмт хэрэг үйлдэж олсон орлого гэж үзэх үндэслэлтэй.

............... нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа боловч үнэн санаанаасаа гэмшсэн байдал нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон биеийн хэлэмж зэргээс тодорхой хэмжээнд харагддаг. ........... хувьд аль болох өөрт ашигтай байдлыг хайгаад байгаа болохоос үнэн санаанаасаа гэмшсэн асуудал харагдахгүй байна. Хамтран оролцсон хүмүүсийн талаар компани дотор мэдээллүүд яригддаг боловч энэ байдал  тогтоогдохгүй байгаа.

 ................... хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэж ойлголоо. Хохирол төлбөрийн талаар одоогийн байдлаар барагдуулсан зүйл байхгүй. Тодорхой хэмжээгээр өрөө хүлээн зөвшөөрөхгүй байж болно. Прокурорын шатанд хохирлыг төлье гэж ярьж байсан. Гэвч одоогийн байдлаар төлөгдсөн зүйл байхгүй байна. ........... нь гэмт хэрэг үйлдсэн гэдэг нь нотлох баримтаар хангалттай тогтоогдож байна. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол 51,4 сая төгрөгийг нэхэмжилж байна. Мөн гэм бурууд нь тохирсон ял шийтгэлийг оногдуулах нь зүйтэй байна гэсэн мэдүүлэг,

2.Гэрч ............ мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2022 оны 05 дугаар сараас 08 дугаар сар хүртэлх хугацаанд ......... үйлдвэрийн сантехникийн бригадын инженерээр ажилласан юм  намайг  анх ажил авахад л тэр өрөөний эсрэг талын хаалттай өрөөнөөс аймаар их хэмжээний дуу гардаг тэгсэн хэр нь цоожтой байгаад байдаг байсан тэгээд би it  инженер ....... гэх залуугаас энэ өрөөнд юу байдаг юм бэ их дуу чимээ гарснаас  болоод хүмүүс ажиллаж чадахгүй байна энэ юмаа гаргадаг юм уу эсхүл дууг нь багсгаж болдоггүй юм уу гэхэд ..... надад ..... цахилгааны холболтууд байдаг юм тэгж байгаад авна гэснээ танд wife тавиад өгөх үү гэсэн  гэж хэлээд өнгөрсөн тэр явдлаас хойш 20 хоногийн дараа манай сангийн ажилчдын өрөөнд  Wi-Fi төхөөрөмжтэй саарал өнгийн утас хананаас ороод ирсэн байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 44-45-р хуудас),

3.Гэрч ..... мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2017 оноос хойш ажиллаж байна...тэгээд 2022 оны 08 сард өрөөндөө засвар хийх гээд ороход манай өрөөний нойлын өрөөний өөдөөс  харсан цагаан модон хаалгатай өрөөнөөс их хэмжээний дуу чимээ гараад байсан тэгээд 09 сард дуу чимээ их гараад байна гээд чимээг багсгаж өгнө үү гэж хариуцсан инженер ..... хэлж байсан тэгээд 2022 оны 10 сард нэг өдөр ажилдаа ирэхэд бидний өрөөнд интернэт тавьсан дуу чимээ багассан байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 42-43-р хуудас),

4.Гэрч ..... мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2023 оны 05 дугаар сарын 18-нд Захиргаа удирдлагын дарга ...... намайг дуудаад КИП ийн өрөөнд койн олборлодог төхөөрөмж байна гэнэ  энэ мэдээллийг шалга гэсэн...тэгээд засварчдаар цоожийг нь онгойлгуулаад ороход тухайн өрөөнд койн олборлох төхөөрөмж буюу miner-ууд ажиллаж байсан тавиур байрлуулаад 15 ширхгийг ажиллуулсан газарт бол 3 ширхэг miner байсан 15 ширхэг  miner бол бүгд сүлжээнд холбогдсон байсан... 2021 оны 11 дүгээр сарын 01-нээс эхлэн хандалт хийж байсан түүх бичигдсэн байсан тийм учраас 2021 оны 11 дүгээр сараас байгууллагад учирсан хохирлыг тооцсон байгаа...” гэх мэдүүлэг (хх-ийн 47-р хуудас),

5. Гэрч.............. мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2023 оны 05 дугаар сарын 18-нд Захиргаа удирдлагын дарга .......... намайг дуудаад КИП ийн өрөөнд койн олборлодог төхөөрөмж байна гэнэ  энэ мэдээллийг шалга гэсэн...тэгээд засварчдаар цоожийг нь онгойлгуулаад ороход тухайн өрөөнд койн олборлох төхөөрөмж буюу miner-ууд ажиллаж байсан тавиур байрлуулаад 15 ширхгийг ажиллуулсан газарт бол 3 ширхэг miner байсан 15 ширхэг  miner бол бүгд сүлжээнд холбогдсон байсан... 2021 оны 11 дүгээр сарын 01-нээс эхлэн хандалт хийж байсан түүх бичигдсэн байсан тийм учраас 2021 оны 11 дүгээр сараас байгууллагад учирсан хохирлыг тооцсон байгаа...” гэх мэдүүлэг (хх-ийн 47-р  хуудас),

6.Гэрч ......... мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...одоо санаж байгаагаар 2023 оны 05 дугаар сарын сүүлээр ажил тарах дөхөж байхад захиргаа удирдлагын газрын дарга ........ надтай уулзахаар манай өрөөнд ирээд .......... үйлдвэрийн гуанзны харанхуй өрөө гэдгийг заагаад өгөөч гэхээр нь би ........... бид 2  ......... үйлдвэр лүү яваад кипиа цех нэг давхарт байрлах шохойн  үйлдвэрийн гуанзанд очиход цоожтой байсан.... гаднаас  шууд орж ирдэг төмөр хаалганы хажууд жижиг цоожтой хаалга байсан...тэр өрөөнөөс хүнгэнэсэн сэнсний дуу гарч байсан...тэгээд .......... гар утсаараа бичлэг хийгээд сантехникч нараар эвдүүлж онгойлгосон...тэгтэл өрөөний нэг талд тавиур засаад баахан дөрвөлжин юмнууд дугараад сэнс ажиллаад байсан газарт нэг цэнхэр сэнс ажиллаж байсан тэгээд ......... дарга цахилгааныг нь салгасан...” гэх мэдүүлэг (хх-ийн 51-р  хуудас),

7. Гэрч .......... мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2023 оны 05 дугаар сарын дундуур захирал үйлдвэр дотор хулгайгаар цахилгаан хулгайлж койен үйлдвэрлэх төхөөрөмж ажиллаж байгаа талаар мэдээлэл ирсэн тэгээд засварын нэгдсэн цехийн хүн ашигладаггүй  жижиг өрөөнд 17 ширхэг төхөөрөмж ажиллаж байгааг илрүүлсэн таслан зогсоох арга хэмжээ авсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 53-р  хуудас),

8.Гэрч ............. мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2020 оны 10 дугаар сараас одоог хүртэл үйлдэрийн цахилгааны хэсэгт цахилгааны инженерээр ажиллаж байна... 2021 оны өвөл хуваарийн дагуу өвлийн сул зогсолт хийгээд 2022 оны 02 сарын сүүлээр цагаан сарын дараа ажил цуглах үеэр цахилгаан эрчим хүчний хэрэглээ өссөн байсан тэгээд ......... надаас цехийн эрчим хүчний хэрэглээ яагаад өндөр гараад байгаа талаар асуухад... ......... гуанзны жижиг өрөөнд мэдээлэл технологийн хэсгээс серверийн өрөө байрлуулсан  гэж байсан тэгээд удалгүй тэр серверийн өрөөнд цахилгаан тоолуур байрлуулсан...үйлдвэр бол төвийн бүсийн цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ компанийн .......... салбараас  6000 кв вольт аваад үүнийгээ 5 хувиарлах байгууламжаар  үйлдвэрийн бүсэд цахилгааныг түгээж хэрэглэдэг...” гэх мэдүүлэг (хх-ийн 55-56-р  хуудас),

9.Гэрч ............ мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2022 оны цагаан сарын дараа ажил цуглах үеэр цахилгаан эрчим хүчний хэрэглээ өссөн байсан .......... надаас цехийн эрчим хүчний хэрэглээ яагаад өндөр гараад байгаа  юм гээд тоолуур тавихаар болоод цагаан өнгийн тоолуур өгсөн...тухайн тоолуурыг тавихаар заасан газар нь очиход цагаан өнгийн модон хаалгатай цоожтой өрөөнөөс дотор талд нь ямар нэгэн төхөөрөмжийн сэнсний дуу гараад байсан тоолуурыг  тухайн өрөөний шитний дотор тавих гэхэд багтахгүй байхаар нь гадна тавьсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 69-р  хуудас),

10.Гэрч ........... мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “............ ах КП-н байранд нэг буланд харанхуй цоожтой өрөөнөөс ........... орж гараад байдаг гэж хэлсэн ... би койн олборлох төхөөрөмжүүдийн талаар мэднэ цахилгаан хэрэглээ өндөр гардаг гэртээ ажиллуулах боломжгүй дуу чимээ ихтэй байдаг цахилгаан зарцуулалт өндөр байдаг  би тэр газар очиж үзээгүй...” гэх мэдүүлэг (хх-ийн 70-р  хуудас),

11.Гэрч ................ мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...тайланг 2022 оны 02 дугаар сарын 01 ний өдөр гаргаж байхад засварын нэгдсэн цех одоо энэ койн ажиллаж байсан хэсгийн цахилгаан эрчим хүчний хэрэглээ урьд жилүүдээс анхаарал татах хэмжээнд огцом өссөн байсан би ......... уулзаад хэлсэн... мэдээлэл технологийн хэлтсээс .......... юм хийж байгаа сүлжээ татаж байгаа тэдний цахилгааны төлбөр манай цех дээр гараад байна гэхээр нь ......... уулзаж асуухад сүлжээний өргөтгөл хийж байгаа гэсэн тэгээд тоолуур тавьсан байсан тоолуурын заалт орж ирэхгүй байхаар нь асуухад .......... сүлжээний өргөтгөл хийж байгаа би авчихсан байгаа өргөтгөл хийж дуусаад буцаагаад тавина гэж байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 75-р  хуудас),

12. 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцыг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 5-7,8-9-р хуудас)

13. 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдөр эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцыг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 10-12-р хуудас)

14. 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцыг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 14-16-р хуудас)

 15. Хэргийн газрын үзлэгээр... ........... хашаанд байх үйлдвэрийн төв постын  хашааны хаалгаар дотогш орж үйлдвэрийн урд  байх хуучны 2 давхар байрны хаалгаар ороод.... 2,30 метр урт, 1,70 метр өргөн 3 метрийн өргөнтэй жижиг өрөөнд 4 давхар тавиур дээр суурилуулсан 13х13х41 см хэмжээтэй саарал өнгийн төхөөрөмжүүд байрлуулан цахилгаан болон интернэтэд холбогдсон байх тул гэрэл зургаар бэхжүүлэв гэсэн.... үзлэгийн тэмдэглэл,гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 36-46-р хуудас)

16. Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл,гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 57-67-р хуудас)

17. Хохирол тодорхойлсон шинжээчийн дүгнэлт (2 дугаар хавтаст хэргийн 237-247-р хуудас)

18. 2023 оны 10 дугаар сарын 17-ны 3016 дугаартай дүгнэлт (хх-ийн 99-109-р хуудас /

19. 2023 оны 10 дугаар сарын 17-ны 3019 дугаартай дүгнэлт (хх-ийн 113-119-р хуудас /

20. 2023 оны 10 дугаар сарын 13-ны 3018 дугаартай дүгнэлт (хх-ийн 124-130-р хуудас /

21. 2023 оны 10 дугаар сарын 13-ны 3017 дугаартай дүгнэлт (хх-ийн 134-143-р хуудас)

22. Шинжээч ......... мэдүүлэг (хх-ийн 154-155-р хуудас)

24. 2024 оны 01 дүгээр сарын 02-ний өдрийн Эрчим хүчний зохицуулах хорооны шинжээчийн  дүгнэлт (2 дугаар хх-ийн 134-143-р хуудас /

25............... цахилгаан түгээх сүлжээ ХК-ний дотоод хяналтын хэлтсийн ахлах мэргэжилтэн ........... “..................... КИП и-А-д 19.27 квт цагийн суурилагдсан чадалттай тоног төхөөрөмжөөр койн үйлдвэрлэхэд зарцуулсан цахилгаан эрчим хүчний тооцоо (3 дугаар хх-ийн 84-128-р хуудас)

26.Шүүгдэгч ................ шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Өмнө нь мэдүүлгээ тодорхой өгсөн байгаа. Гурван шинжээчийн дүгнэлттэй холбоотойгоор нэмж ярих зүйл  байна. Эрчим хүчний зохицуулах хорооноос 2023 оны 12 дугаар сард шинжээч ............, ........ нар ирж дүгнэлт хийсэн. Шинжээчийн дүгнэлтээр 14 ширхэг төхөөрөмж, 2 хүргэлтийн сэнс, нийт хүчин чадал нь 19,3 киловатт цагаар тооцсон байгаа юм. 2021 оны 12 дугаар сараас 2023 оны 05 дугаар сарыг хүртэл хугацаанд 14 төхөөрөмж бүгд ажиллаж байсан эсэх нь  тодорхойгүй буюу 2021 оны 12 дугаар сараас ажиллуулсан гэх төхөөрөмжүүд нь анх хэдэн төхөөрөмж суурилуулсан юм, хэдэн цаг ажилласан юм, хэдэн цаг тасралтгүй ажилласан нь тодорхойгүй учраас мөнгөн дүнгээр тооцох боломжгүй гэсэн  дүгнэлт гарсан байгаа. Миний бие анх төхөөрөмж суурилуулахдаа 14 төхөөрөмж суурилуулаагүй. Хоёр, дөрөв гээд ер нь бол бага хэмжээгээр нэмэгдүүлж суурилуулсан ........... ............ компани нарийн хэмжүүр хийсэн буюу кипа хэсгийн тоолуурын заалтын зөрүүг үндэслэн тооцоог хийх нь  зүйтэй гэсэн байр суурьтай байгаа. Өмнө нь  давтан шинжээч ............. дүгнэлтэд яг энэ тооцооллоор хийсэн боловч гурван тарифт тоолуурын заалт болон чадлын төлбөрийг үйлдвэрийн нэхэмжлэлээр ................ нэхэмжлэлийн тооцооллоор биш Уул уурхайн хүнд үйлдвэрийн гэдэг чадлын төлбөрөөр бодож дутуу тооцоо гаргасан байсан. Шинжээч .............. тооцоо 14 төхөөрөмж, 2 сэнсний нийт чадлын суурилагдсан хүчин чадлаар тооцоо хийсэн гэж харагдсан. Хүснэгтээс харахад нийт 19,27 киловатт цаг суурилагдсан хүчин чадлыг харж байхад 2021 оны 12 дугаар сард хэмжүүлсэн төлбөр гэхэд 13,874 киловатт цаг гэж гарч ирж байгаа. Миний хийсэн тооцоо буюу үйлдвэрээс хийсэн тоолуурын заалт нь  бол 11,12 сарын тоолуурын заалт нь 10,356 киловатт цаг гэсэн  бага хэмжээний зөрүүтэй заалт байгаа. Ерөнхийдөө тоонд шилжүүлээд хэчнээн тоног төхөөрөмж ажиллуулсан юм бэ гэхээр 5, 6 тоног төхөөрөмж гэх мэтээр хүснэгтээс харах боломжтой байгаа. Шинжээч ............ тооцооллоор ерөнхийдөө өөрийн тооцоолол хийж үзэхэд 37,947,301 төгрөгийн  цахилгааны зарцуулалт хийсэн гэж урьдчилсан тооцоолол гаргасан. Кипи хэсгийн тоолуурын заалтын зөрүүг ашиглан тухайн сард хэдэн төхөөрөмж ашиглаж байсан нь тогтоогдох боломжтой байхад 2021 оны 11 дүгээр сараас 2023 оны 05 дугаар сар хүртэл тасралтгүй 14 төхөөрөмж, 2 хүргэлтийн сэнс ажилласан мэтээр тооцоо хийсэн нь үндэслэлгүй дүгнэлт гаргасан гэж үзэж байна. Иймд давтан шинжээч дахин томилж өгнө үү гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогч талуудын эрхийг хязгаарласан байдал тогтоогдоогүй тул  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон байна гэж дүгнэв.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар улсын яллагч Өнөөдрийн шүүх хуралдаанд миний бие Монгол улсын Прокурорын байгууллагын тухай хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан гэмт хэрэг үйлдсэн ............ холбогдох хэргийн шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцож байна. Шүүгдэгч .............. нь 2021 оны 11 дүгээр сараас 2023 оны 05 дугаар сарын 19-ний хооронд .......... аймгийн ......... сумын Ц............... компанийн цахилгаанаас зөвшөөрөлгүй татаж, койн олборлож, 51,406,058 төгрөг буюу  их хэмжээний хохирол  учруулсан буюу хулгайлах гэмт хэргийг санаатай үйлдсэн. Шүүгдэгчийн гэм бурууг нотолсон баримтууд хэрэгт авагдсан. Гэрч, хохирогч нарын мэдүүлэг, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээсэн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлон тогтоогдож байна. Иймд шүүгдэгч ........... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар хулгайлах гэмт хэргийг бусдад ноцтой хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцох саналыг шүүхэд оруулж байна. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 17 ширхэг койн олборлох төхөөрөмж, 9 ширхэг эд анги, 2 ширхэг шитийн хайрцаг, цахилгаан утас, сүлжээний утас, төхөөрөмжийн сэнс 1, гагнуурын багажтай хайрцаг 1 ширхэг, хяналтын камерын хар  хайрцаг 1 ширхэг зэргийг улсын орлого болгох саналыг шүүхэд оруулж байна. Мөн 201914240164 дугаартай цагаан өнгийн төхөөрөмж 1 ширхгийг Ц........... буцааж олгох саналыг шүүхэд оруулж байна. Хохирогчийн нэхэмжилсэн 51,406,058 төгрөгөөс бусдаар төлөх төлбөргүй байна. Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдэж олсон түүний дансны хуулгаар тогтоогдсон 20,000,000 төгрөгийг хураах саналыг оруулж байна гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Миний үйлчлүүлэгч ............. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэж улсын яллагч дүгнэж байна.  Хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэдэгт миний үйлчлүүлэгч маргах зүйл байхгүй. Мөрдөн байцаалт, шүүх хуралдааны шатанд үнэн зөвөөр мэдүүлэг өгдөг. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэгт маргах зүйл байхгүй.

Гагцхүү хохирлын хэмжээг зөв тогтоосон уу, үгүй юу. Үүний улмаас ноцтой хохирол учруулж үйлдсэн гэдгээр хүндрүүлж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар гэж байгаад өмгөөллийн үгээ хэлнэ. Энэ хэрэгт 3 шинжээчийн дүгнэлт гарсан. Эхний дүгнэлт ........... нарын шинжээчийн дүгнэлтээр тухайн үед хэргийн газарт үзлэг хийх үед ажиллаж байсан 14 тоног төхөөрөмж, 2 сэнс, нийт 16 төхөөрөмжийн суурилагдсан хүчин чадал 19,3 киловатт цаг гэж тогтоосон. Нэг өдөрт бүгд ажиллаж байсан тохиолдолд ийм хэмжээний киловатт цаг зарцуулна. Нэг сард ийм хэмжээний зарцуулна гээд цаашид дүгнэлт гаргах боломжгүй гээд орхичихсон. Дүгнэлт гаргах боломжгүй гэх үндэслэл нь 14 тоног төхөөрөмж, хэрэг үйлдэгдсэн хугацаанд буюу 2021 оны 12 дугаар сараас 2023 оны 05 дугаар сарыг хүртэл хугацаанд бүгд ажиллаж байсан уу, үгүй юм уу гэдгийг тогтоох боломжгүй учир бидний зүгээс дүгнэлт гаргах боломжгүй гэдэг. Тэгээд нэмэлт шинжээчийн дүгнэлт гаргасан. Шинжээч ........... нь 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр дүгнэлт гаргасан. Тоолуурын заалтыг зөрүүг ашиглаж дүгнэлт гаргасан. Хохирогч байгууллага эрх бүхий албан тушаалтнууд, инженер техникийн ажилчид гаргасан тооцоолол, тэмдэглэл зэргийг үндэслэж байгаад гаргасан. ........... шинжээч 52,376,434 төгрөгийн НӨАТ-тай дүгнэлт гаргасан. Гурван шатлалт тооцооллоор тооцоолсон юм уу, ердийн тооцооллоор тооцоолсон юм уу, чадлыг нь яагаад өндрөөр гаргасан гэдгийг тайлбарлаж чадаагүй.

Өөрөөр хэлбэл өөрийнхөө гаргасан дүгнэлтийг хамгаалж чадаагүй. Эргэлзээтэй байдал тогтоогдож хэргийг шүүхээс прокурорт буцаасан. Шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй байсан тул дахин шинжээч томилох ёстой байсан. Мөрдөгч дахин шинжээч томилоогүй. Харин нэмэлт шинжээч томилсон. Нэмэлт шинжээч томилохдоо асуултыг маш тодорхой тавьсан. .................... гаргаж өгсөн тоолуурын заалтыг үндэслэж койн олборлох тоног төхөөрөмжийг ажиллуулж зарцуулсан цахилгаан хэрэглээг тооцоолох боломжтой эсэх гэсэн асуулт тавихад шинжээч хариулт өгөөгүй.

Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.9-д “шинжээчид тавьсан асуулт тус бүрд өгсөн хариултгэсэн  заалтыг зөрчсөн. Мөн энэ хуулийн 18.1 дүгээр зүйлд заасан бүх шаардлагыг хангаагүй. Зүгээр л 3 хуудас баримт гаргаж өгсөн. Энэ 3 хуудас баримтаар Шинжээч мөрдөгчийн асуултаас өөр байдлаар дүгнэлт гаргасан. Тоног төхөөрөмжүүдийн суурилагдсан хүчин чадлаар тооцоолж дүгнэлт гаргасан. Энэ нь  Шүүхийн шинжилгээний хуулийг зөрчиж байна. Энэ шинжээчийн дүгнэлтийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болж чадахгүй гэж үзэж байна. Хоёрдугаарт: Шинжээч суурилагдсан хүчин чадлыг тооцохдоо нийт 14 тоног төхөөрөмжөөр тогтмол шинжээчийн дүгнэлт гаргасан. Ер нь бол шинжээч сая хэлэхдээ би дүгнэлт гаргаагүй, би тооцоолол хийсэн гэж хэлж байна. Хэрэв энэ 14 төхөөрөмж тасралтгүй ажиллаж байсан бол маргах зүйл байхгүй. Гэтэл эргэлзээтэй нөхцөл байдал үүсээд байна. Шүүгдэгч мөрдөн байцаалтын шатанд шүүхийн шатанд хэлдэг. Би 14 төхөөрөмжийг нэг мөр ажиллуулаагүй. Заримдаа тэд, заримдаа тэд гээд 14-өөс бага ажиллаж байсан гэж хэлдэг. Шүүгдэгчийн мэдүүлэг бол дангаараа нотлох баримт болохгүй. Шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримт бол хавтаст хэрэгт авагдсан. Энэ нь хохирогчоос гаргаж өгсөн өөрийнх нь тооцоо байгаа. Тоолуурын зөрүүг харуулсан журналын хуулбар байгаа. Тухайлбал 2021 оны 12  дугаар сард 10,356 киловатт цагийн тооцоолол буюу биткойн ашиглахад ийм зөрүү гарсан байна гэдэг. Шүүгдэгчийн мэдүүлгийг давхар нотлоод байх тул  нотлох баримтаар үнэлэх боломжтой болж байна.

 Шүүгдэгч үүнээс хүчин чадлаар тооцоход 2021 оны 12 дугаар сард 30 хоногоор тооцоход 13,874 киловатт цагийн эрчим хүч хэрэглэсэн байдаг юм бол. 10,356 байхад хэдэн тоног төхөөрөмж ажилласан гэдгийг бодоход 10 төхөөрөмж, 2022 оны 06 дугаар сард 6 тоног төхөөрөмж ажилласан байна гэх мэт маш энгийн тооцоо гарч ирж байна. Үүнийг тооцоолоход математикийн бага ангийн боловсрол  хангалттай байхад заавал цахилгааны тусгай мэдлэгтэй мэргэшсэн байх огт шаардлага байхгүй.

........... гэдэг шинжээчийн дүгнэлт 14 гэдэг байдлаар тооцоолоод гаргавал бодит байдал дээр ийм их хэмжээний хохирол байна. Шүүгдэгчид ашиггүй эргэлзээтэй нөхцөл байдал үүсэж байна. Эргэлзээтэй бол шүүгдэгчид ашигтай байдлаар шийдэх ёстой. Яагаад ч хохирлын хэмжээ 50,000,000 төгрөгөөс дээшээ гарахгүй гэдэг нь харагдаж байна. ............. өөрөө ............. шинжээчтэй адилхан аргаар бодох юм бол 34,152,571 төгрөгийн шууд хохирол, НӨАТ-тай бол 37,947,301 төгрөгийн хохирол гарчхаад байна.

Хэргийн зүйлчлэлд нөлөөлөхөөр эргэлзээтэй нөхцөл байдал яалт ч үгүй үүсээд байна.  Үүнийг шүүхээс шийдвэр гаргахдаа анхаарч үзэх байхаа. Шүүхээс давтан шинжээчийн дүгнэлт гаргаж өгнө үү гэж хүсэж байна. Миний саналыг хүлээн зөвшөөрөх эсэх нь мэдэгдэхгүй учир зүйлчлэлийн асуудлыг яръя. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д ноцтой хохирол учруулж, их хэмжээний эд хөрөнгийг хулгайлж гэж байдаг. Ноцтой хохирол учруулж гэдэг нь .......... хамаарахгүй гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд хохирол, хор уршиг хоёрыг ялгаж өгсөн. Шууд учирсан хохирол нь шинжээчийн дүгнэлтээр авч  үзвэл 46,830,026 төгрөг, НӨАТ-тай авч  үзвэл 51 сая болчхоод байна. НӨАТ нь хохирол учруулснаас үүссэн үр дагавар юм. Иймд шүүгдэгчид ашигтайгаар буюу НӨАТ-гүйгээр хохирлыг тооцож өгөхийг шүүхээс хүсэж байна   гэсэн байр суурьтай мэтгэлцэж байна.

Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  “Энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцох үйлдэл, эс үйлдэхүйг тусгайлан заана”  гэжээ.

Шүүгдэгч ............. нь 2021 оны 11 дүгээр сараас 2023 оны  05 дугаар сарын 19-ний хооронд“........... аймгийн ........... сумын ............-ийн байранд койн олборлох төхөөрөмж буюу miner-ууд байрлуулан  зөвшөөрөлгүйгээр,   нууц  далд аргаар цахилгаан хууль бусаар авч    51,406,058,02 төгрөгийн хохирол учруулан   үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан  хулгайлах гэмт хэргийг  их хэмжээний хохирол учруулан үйлдсэн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг бодитой гаргуулах үүднээс мөрдөн байцаалтын шатанд 2 удаа шүүхийн шатанд нэг удаа нийт 3 удаа хохирлын үнэлгээ  гаргуулахаар шинжээч томилсон байна.

Эхний удаа Эрчим хүчний зохицуулах хорооноос томилогдсон шинжээчийн дүгнэлтийг талууд эргэлзээтэй гэж үзэн  дахин шинжээч томилуулах хүсэлт гаргасан байна.

Мөрдөгч хүсэлтийг хүлээн авч ......... Цахилгаан түгээх салбарын инженер ............  шинжээчээр томилжээ.(2-р х.х-ийн 176-177-рт)

Шинжээч .............. 2024 оны 04-р сарын  21-ны өдөр хохирогчид 52,376,343 төгрөгийн хохирол учирсан гэж дүгнэлт гаргасан байна. (2-р х.х-ийн178-рт)

Шүүх хуралдаанд оролцсон шинжээч ...........  өөрийн гаргасан дүгнэлтийн үндэслэлээ тайлбарлаж чадалгүй  Шүүх шинжилгээний тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-д “ шинжээч гаргасан дүгнэлтийнхээ үндэслэлийн хариуцна. “ гэсэн заалт зөрчигдсөн тул шүүх хуралдааныг хойшлуулж нэмэлт шинжилгээ хийлгэхээр шийдвэрлэжээ.

 Мөрдөгч  ................... Цахилгаан түгээх салбарын инженер ...........  шинжээчээр томилжээ. (3-р х.х-ийн 81-83-рт)

Шинжээч ...........  хохирогчид 51,406,058,02 төгрөгийн хохирол учирсан гэж дүгнэлт гаргасан байна. (3-р х.х-ийн  86-рт)

Шүүх хуралдаанд оролцсон шинжээч .............. гаргасан дүгнэлтийнхээ үндэслэлийг өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд тайлбарлаж дүгнэлт гаргасан гэж шүүх дүгнэж дээрх шинжээчийн дүгнэлтийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болголоо.

Шүүгдэгч түүний өмгөөлөгчийн хүсэлтээр өөрсдийнх гаргасан үнэлгээ тооцоог баримталж  хохирогч байгууллагад  34,152,571 төгрөгийн шууд хохирол, НӨАТ-тай бол 37,947,301 төгрөгийн хохирол учирсан гэж дүгнэж хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөх хуулийн үндэслэлгүй ба нотлох баримтаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үнэлэхэд болон хуулийг тайлбарлан хэрэглэхэд эргэлзээ гараагүй болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан “Хулгайлах” гэмт хэрэг нь өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг бөгөөд бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан идэвхтэй үйлдэл байдаг.

Хулгайлах гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын өмчлөх эрхэд бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулж, бусдын эд хөрөнгийг захиран зарцуулснаар эсхүл захиран зарцуулах боломж бүрдүүлснээр хангагддаг материаллаг бүрэлдэхүүнтэй тул хохирлын хэмжээ нь хэргийн зүйлчлэлд нөлөөлнө.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн  2.3 -т “Хулгайлах гэмт хэргийг  их хэмжээний эд хөрөнгө хулгайлж  үйлдсэн бол хүндрүүлэн зүйлчлэхээр заасан бөгөөд мөн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д “их хэмжээний хохирол” гэж тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг түүнээс дээш хэмжээг ойлгоно гэжээ.

Хулгайлах гэмт хэргийн улмаас “.............. тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг түүнээс дээш хэмжээний буюу  51,406,058,02 төгрөгийн хохирол учирсан байна. Иймд .............. Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар их хэмжээний эд хөрөнгө хулгайлсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 Шүүгдэгч  ............. нь бусдын эд хөрөнгийг авах үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр атал хүсэж үйлдсэн, уг үйлдлээрээ хохирол, хор уршигт зориуд хүргэсэн  гэм буруугийн санаатай хэлбэр гэж үзнэ.

Прокуророос  .............. үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн   17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдсэн нь хуулийн шаардлагад нийцжээ.

Иргэний нэхэмжлэлийн хувьд:

Шүүгдэгч ............ нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт бүхий хохирол болох 51,406,058.02 төгрөгийг  хохирлыг төлж барагдуулсан байна. (3 дугаар хх-ийн 176-180 хуудас),

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 Шүүгдэгч ........... Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар их хэмжээний эд хөрөнгө хулгайлсан гэмт хэргийг  үйлдсэн гэм буруутай тул  Эрүүгийн туулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн  2.3-д заасан ялын төрөл  хэмжээний дотор ял шийтгэл оногдуулах хуулийн үндэслэлтэй байна.

Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагч:  Шүүгдэгч ............. холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд улсын яллагчийн зүгээс оролцож байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар шүүгдэгч ............ 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар нээлтэй хорих ангид эдлүүлэх саналыг шүүхэд оруулж байна гэв.

Эрүүгийн хариуцлагын талаар шүүгдэгчийн өмгөөлөгч: Энэ хэрэгт шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад ............ хувийн байдлыг харгалзан үзэхийг хүсэж байна. ........... нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тасралтгүй ажил хийж байсан. Нийгмийн шимтгэл төлсөн талаар баримт хавтаст хэрэгт авагдсан байгаа. Түүнээс гадна хоёр хүүхэдтэй. 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр төрсөн 5 настай, 2014 оны 09 дүгээр сарын 08-ний өдөр төрсөн 9 настай хоёр бага насны хүүхэдтэй. Энэ баримт хавтаст хэрэгт авагдсан. Түүний хувийн байдлыг харгалзан үзнэ үү гэж шүүхэд хүсэлт гаргаж байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн; өмнө нь ямар нэгэн гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байгаагүй, шүүх хуралдаанаас өмнө хохирол төлбөрийг бүрэн төлсөн. ............... ........-иас хохирлыг бүрэн төлсөн тодорхойлолтыг гаргаж өгсөн.  Сая энэ баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Баримт нь 51,000,000 төгрөгт хүрэхгүй байгаа. Үүний учир нь .............. ........ нь ............. иргэний хэргийн шүүхийн талаар 15,000,000 төгрөгийн авлагатай байсныг харилцан тооцож 35,000,072 төгрөгийн нэмж төлсөн. Хохирол төлбөрийг бүрэн барагдуулсан.  Нэгэнт хохирол төлбөр төлөгдсөн. Гэм буруугийн талаар ........... маргадаггүй учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасны дагуу ............... холбогдсон хэрэг 2-8 жилийн хорих ялтай байгаа. Энэ гэмт хэрэгт холбогдсон этгээд нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол ялыг хуульд зааснаас доош нь татаж болно гэсэн хуулийн заалт байдаг. Ялын хамгийн доод хэмжээ болох 2 жилийг доош нь татаж 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж өгнө үү гэсэн байр суурьтай байна.

Шүүгдэгч ............ нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, учруулсан хохирлоо нөхөн төлсөн байдлыг харгалзан хорих ялыг хөнгөрүүлж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан хоёроос найман жил хүртэл хугацаагаар хорих ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүй, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй буюу нэг жилийн хугацаагаар  хорих ял оногдуулсан болно.

Шүүгдэгч ................ ял  шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн, байдлыг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзсэн ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

................ оногдуулсан 01 жилийн хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих ангид эдлүүлэх нь зүйтэй.

Шүүгдэгч ................ дансанд үзлэг хийхэд түүний ............. 2022 оны 01 сараас 2023 оны 10-р сарын 11өдөр хүртэлх ............ тоот дансанд .................. тоот данснаас TRADE.MN .............. гэсэн утгатай 30 удаагийн гүйлгээгээр  7,117,926 төгрөгийн орлогын гүйлгээ,

.............. банкны ........... тоот дансанд ........... тоот данснаас ................. 6 удаагийн үйлдлээр 13,161,555 төгрөгийн орлогын гүйлгээ бүртгэгдсэн байх боловч  гэмт үйлдэж олсон орлого гэдэг нь тогтоогдоогүй тулд хөрөнгө орлого хураах албадлагын арга хэмжээ хэрэглэх хуулийн үндэслэлгүй байна.(1-р х.х-ийн 249-рт)

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, эд хөрөнгө хураагдаагүй  болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ............. урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэлээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 17  ширхэг койн олборлох төхөөрөмж, 9 ширхэг эд ангийг устгаж,  201910240164 дугаартай цагаан өнгийн төхөөрөмж 1 ширхэг, шитний хайрцаг  2 ширхэгийг  “............ буцаан олгож, цахилгааны утас, сүлжээний утас, төхөөрөмжийн сэнс, гагнуурын багаж, хяналтын камерын хар хайрцаг 1 ширхэгийг тус тус улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

Хэрэгт ............ .............. улсын дугаартай “Тоёота Харьер” маркийн суудлын  авто машиныг битүүмжилсэн  Прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг,  36.6, 36.7, 36.8 дахь хэсэгт  заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. ............. овогт .............. их хэмжээний эд хөрөнгө хулгайлах  гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар ............ нэг жилийн хугацаагаар хорих ял оногдуулсугай.  

3.Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ...............  оногдуулсан нэг жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих  байгууллагад эдлүүлсүгэй.

4.Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, эд хөрөнгө хураагдаагүй  болохыг тус тус дурдсугай.

5.Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ................ урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хуурагдаж ирсэн 17  ширхэг койн олборлох төхөөрөмж, 9 ширхэг эд ангийг устгаж,  201910240164 дугаартай цагаан өнгийн төхөөрөмж 1 ширхэг, шитний хайрцаг  2 ширхэгийг  “............ буцаан олгож, цахилгааны утас, сүлжээний утас, төхөөрөмжийн сэнс, гагнуурын багаж, хяналтын камерын хар хайрцаг 1 ширхэгийг тус тус улсын орлогод оруулсугай.

7.Хэрэгт .............. ................ улсын дугаартай “Тоёота Харьер” маркийн суудлын  авто машиныг битүүмжилсэн  Прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

8.Шүүхийн шийдвэр уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч  тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж  заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг дурдсугай.

 11.Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Г.Цолмонбаатарт авсан цагдан хорих  таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Г.САРАНТУЯА