Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 163

 

 

                               

 

 

 

 

 

 

 

 

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                             

 Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Батжаргал даргалж, шүүгч С.Батгэрэл, Н.Баярмаа нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Оргилтунгалаг, улсын яллагч Ш.Хосбаяр, шүүгдэгч Р.Ганболд, түүний өмгөөлөгч Р.Ганчулуун, иргэдийн төлөөлөгч Д.Алтанцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн “Б“ танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96  дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Чинос овогт Раднаабазарын Ганболдод холбогдох эрүүгийн 201625030721 дугаартай, 186/2016/0064/э индекстэй хэргийг 2017 оны 04 дүгээр сарын 05-ны  өдөр хүлээн авч шүүн  хэлэлцэв.                                                            

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1964 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Хэнтий аймагт төрсөн, 51 настай, эрэгтэй,  буриад, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт, Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 33-667 тоотод оршин суух гэх, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, Чинос овогт  Раднаабазарын Ганболд /РД:ЖЛ64091616/

Холбогдсон хэргийн талаар:                                                                                            

Р.Ганболд нь согтуурсан үедээ 2016 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 22 цагийн  үед Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, сургуулийн 33 дугаар гудамжны 667 тоот хашаанд Ашидтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж байхдаа  түүний төрсөн дүү болох хохирогч Б.Чандманьбаатарыг сүхээр толгой тус газар нь цохиж, түүний биед духны ясны зүүн хэсгийн ил хугарал, тархины зүүн тал бөмбөлгийн духны хэсгийн хатуу хальсан дээрхи цус хураа, духны зүүн дээд хэсгийн няцарсан шарх бүхий хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

 Нэг: Шүүхийн  хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн  мэдүүлэг:

1.1. Шүүгдэгч Р.Ганболд шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:…би гэртээ архи ууж байгаад хөрш айл болох Энхээ ахынд ороход Ашид байсан. Тухайн үед Ашид тэр хэдтэй маргалдаад байхаар нь би “боль” гэж хэлэхэд надтай маргалдсан бөгөөд гэрийн эзэд бид хоёрыг гар гээд гаргасан.  Ашид бид хоёр хашаандаа орж ирээд үргэлжлүүлээд маргалдсан. Тэгтэл Ашидын дүү нь гарч ирээд “яагаад байгаа юм” гэхээр нь би “чамд хамаагүй” гэж хэлэхэд намайг заамдахаар нь зөрүүлээд заамдсан. гэтэл Ашид намайг боогоод зодсон. Би тухайн үед юу барьснаа мэдээгүй бөгөөд зууралдаж байхад сүхэнд цохигдсон байсан. Би цохъё гэж цохиогүй. Тэгээд цагдаа ирээд аваад явсан гэв.

    Хоёр: Шүүгдэгчийг мэдүүлэг өгсний дараа талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

          2.1. Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.Чандманьбаатарын:...2016 оны 03 дугаар сарын 26-ны орой Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, сургуулийн 33-667 тоотод байх байшингийн гадна цонхны дор хүн чанга чангаар орилоод 10-15 минут болсон. Тэгэхээр нь би гэрээсээ гараад хэн болохыг харсан, хэн бэ юун хүн бэ тухайн үед би царайг нь сайн ажиглаагүй, надруу ойртоод ирэхээр нь манай хашаанд гэр бариад түрээслэн суудаг хүн болохыг мэдсэн.  Тэр үед би хүүхэд унтаж байна, та чимээгүй бай гэж хэлэхэд чи юу юм бэ, хаана юу хийхээ би мэдэж байна гээд агсам тавиад байхаар нь 00-руу явж бие засчихаад буцаад ирэхэд манай ах Ашидтай барьцалдаж авсан, бие биетэйгээ ноцолдоод байх шиг байсан. Тэр үед боль гээд хоёуланг нь салгаж чадаагүй, тэгээд би тэр хоёрыг орхичихоод гэрлүү явж орсон. Би аавд Ашидыг урд айлын хүн зодоод байна гэж хэлэхэд аав унтаж байснаа босож ирсэн. Би гэрээсээ буцаж гарах гээд иргээд хартал гэрт орж ирээд жижиг сүхээр миний духанд нэг удаа цохьсон. Тэгээд би ухаан алдаад нэг мэдэхэд түргэн тусламжийн эмч нар ирээд надад эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээ, үзүүлээд, өвчин намдаах эм бичиж өгөөд, өөрсдөө яваад гэмтлийн эмнэлэг дээр оёдол тавиул гэж хэлсэн. Тэгээд би шууд гэмтлийн эмнэлэг орж үзүүлээд 5 ширхэг оёдол тавиулсан.  Маргааш нь томографийн зураг авхуулчихаад гэмтэл орж үзүүлэхэд яаралтай хэвтэх шаардлагатай байна, гавлын яс чинь цууралттай, цус хурсан байна гээд, 2016 оны 03 дугаар сарын 27-ны өдөр гэмтлийн эмнэлгийн  тархи  гавлын тасагт 8 хоног хэвтэж эмчлүүлж, эм тариа үйлчилгээ хийлгэсэн гэх мэдүүлэг. /хх 12-13/,

            2.2. Мөрдөн байцаалтын шатанд  гэрч Д.Мөнхбаярын:..Р.Ганболд нь манай эхнэр Тунгалагийн хамаатны ах байгаа. Тэрээр манай эхнэртэй, хамаатан харин надтай цусан төрлийн хамаатан садан биш миний хувьд Ганболдыг 1996 оноос эхлэн таньж мэдэх болсон гэх мэдүүлэг. /хх 17-18/,

            2.3. Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Өнөрмайгийн:..2016 оны 03 дугаар сарын 26-ны орой  хадам унтах гэж байсан, тэр үед манай байшингийн цонхны дор чимээ гараад хүүхэд унтуулахгүй байсан. Манай нөхөр гарсан юм уу мэдэхгүй, миний өрөөнөөс гараад явсан, төд удалгүй манай нөхөр газар уначихсан толгойноос нь цус гарсан байдалтай хэвтэж байсан.  Хадам аав тэр үед манай нөхрийг цохьсон хүнийг босгоод сүхийг нь аваад тэр хүнийг болиулсан. Намайг цагдаа дууд гэхээр нь би цагдаа, эмнэлгийн байгууллага дуудсан. Тухайн үед манай хадам ээж, хүн алчихвал яах юм гээд нөгөө ахад хэлэхэд юу билээ гээд гараад явсан, удалгүй цагдаа нар ирээд тухайн хүнийг түр саатуулахаар аваад явсан, сүхийг нь хадам аав цагдаа нарт гаргаж өгсөн. Цагдаа нарыг гарах үед зөрөөд манайд түргэн тусламж ирээд нөхөр Чандманьбаатарт эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлээд яваад өгсөн. Манай гэрийхэн Чандманьбаатарыг аваад ГССҮТ-рүү явсны дарааагаар Ганболд гэдэг хүний эхнэр болох хүн орж ирээд манай нөхөр яах гэж танай нөхрийг сүхээр цохиж байгаа юм бэ, гээд заамдаж аваад өрөөнд байсан хүүхдийн тоглоом, зэргийг өшиглөх үед манай хүү орилоод уйлаад байхад тэр эмэгтэй гэрээс гараад явсан гэх мэдүүлэг. /хх-19/,

2.4. Мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Дуламсүрэнгийн:..2016 оны 03 дугаар сарын 26-ний өдөр би өөрийн багын найз Энхгэрэл Багануур хотоос Улаанбаатар хотод ирчихлээ гэж ярьсан ингээд  бид нар 17 дугаар сургуулийн автобусны буудал дээр уулзаад Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, сургуулийн 33-667 тоотод гэртээ аваачсан. Тэгээд цай, унд хоол идээд, ярьж сууж байгаад ганц шил юм ууя гэж ярилцаад нэг шил 0.5 литрийн Ерөөл архи авч  ирээд гэртээ ууж суугаад дараа нь манай найз Энхгэрэл бид дэлгүүр явж нэг шил архи авч ирээд түүнийг манай нөхөр Ганболд манай найз Энхгэрэл бид хоёр хувааж уугаад нилээд согтсон болохоор талыг нь орхиод найздаа ор засаж өгчихөөд, би өөрийн нөхрийн хамт унтахаар өрөөндөө орсон. Тэгээд нэг сэрэхэд цагдаа нар манай нөхрийг авах гээд ирчихсэн байсан. Тэр үед яасан, юу болсон юм бэ гэж асуухад Чандманьбаатарын ээж нь болох хүн гэрт орж ирээд Ганболд манай хүүг толгойн тус газар нь  цохьсон гэж хэлээд манай нөхрийг цагдаа нар аваад явсан гэх мэдүүлэг. /хх-20/, 

2.5. Мөрдөн байцаалтын шатанд гэрч В.Мягмарсүрэнгийн:..2016 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Чингэлтэй дүүргийн 13, 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр Согоотын 113 дугаар чиглэлд цагдаа жолооч, цагдаагийн ахлах ахлагч Нямбаатарын хамт авто эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан. Тухайн үед Согоот 10-с Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, сургуулийн 33-667 тоотод 22 цаг 40 орчим минутанд уг тоотод сүхээр толгойдоо цохиулсан хүн байна гэсэн дуудлагын дагуу очсон. Тухайн үед өөр дуудлагаар согтуу хүн авчихсан байсан болохоор би машиндаа уг хүнийг хараад байж байсан,  дуудлагаар уг айлруу жолооч, цагдаа Олон нийтийн  цагдаа нар явж орсон. Тэгээд уг дуудлагаас иргэн Р.Ганболдыг авч ирээд түр саатуулахаар цагдаагийн хэлтэст хүлээлгэн өгсөн гэх мэдүүлэг. /хх-21/,

2.6. Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Нямбаатарын:...2016 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Чингэлтэй дүүргийн 13, 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр Согоотын 113 дугаар чиглэлд цагдаа жолооч, цагдаагийн ахлах ахлагч Нямбаатарын хамт авто эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан. Тухайн үед Согоот 10-с Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо,  сургуулийн 33-667 тоотод сүхээр цохиулсан хүн байна гэсэн дуудлага, мэдээлэл хүлээн аваад  олон нийтийн цагдаа ажилтан Гомбодорж нарын хамт уг хаяг дээр очсон. Тухайн үед ахмад Пүрэвдорж нь өөр дуудлагаас авсан согтуу хүн хараад машиндаа үлдсэн. Гомбодоржийн хамт гэрлүү нь явж ороход хохирогч нь сүхээр цохиулж, ухаан балартсан байдалтай байсан,  юу болсон талаар асуухад манай урд айлын настай хүн манай хүүгийн толгойруу сүхээр цохьчихлоо, тэгэхээр нь би гэрлүү нь явж ороход тус тоот хашаанд түр оршин суух хаягийн бүртгэлтэй Р.Ганболд нь согтуу иргэний толгойг хагалсан байдалтай байсан. Тухайн үед би олон нийтийн цагдаагийн ажилтны хамт очоод уг хүнийг гэрээс аваад түр саатуулахаар Согоот      10-ийн жижүүрийн бүрэлдэхүүнд хүлээлгэн өгсөн. Тухайн иргэнийг манай автомашиныг хариуцан ажилласан офицер Пүрэвдорж тэмдэглэл үйлдэн хүлээлгэн өгсөн. Намайг харахад уг хувцас хунар нь шороо тоостой, биеийн гар хөл, зулгарсан улайсан байдалтай байсан гэх мэдүүлэг. /хх-22/,  

2.7. Мөрдөн байцаалтын шатанд гэрч Г.Баярбатын:..2016 оны 03 дугаар сарын 26-ны өдөр би гэртээ унтах гээд хэвтэж байтал манай бага дүү Чандманьбаатар орж ирээд урд талын ах Ганболд нь манай ах Ашидтай муудалцаад байна гэж хэлээд манай хүү цаашаа эргээд явтал бэр Өнөрмай дуу алдаад орилсон. Би тэр үед хувцсаа өмсөхгүй босоод очиход манай хашаанд байх урд айлын Ганболд гэх хүн гартаа сүх бариад миний хүүг цохиод унгаачихсан, дахин цохих гэж байхад нь ирээд сүхтэй гарнаас биетэй нь цуг тэвэрч аваад дараад унагаах үед манай эхнэр Дуламсүрэн хүрч ирээд гарнаас нь сүхийг нь салгаж авсан. Манай хүү Ашид чи яахаараа манай дүүг сүхээр цохьдог юм бэ гээд 2-3 удаа цохьсон. Тухайн үед Ганболд нь орилж, чарлаад байхаар нь би Ганболдыг гэрээсээ гаргасан. Тэгээд би өөрийн хүү Чандманьбаатарт анхаарлаа хандуулсан, газарт шалан дээр цус тунасан, цус нь тогтохгүй байсан. Бид нар хүүдээ анхан шатны тусламж үзүүлж  байхад манай бэр цагдаа, түргэн тусламж дуудсан, түргэн тусламж ирэхийг зам дээр хүлээж байтал цагдаа нар ирсэн, би  өөрийн гэрээ зааж өгсөн. Цагдаа  нар Ганболдыг аваад явсан. Ганболдын эхнэр болох хүн нь цагдаа болон бид нарлуу агсараад байсан. Түргэн тусламж ирээд анхан шатны тусламж үзүүлсэн. Ингээд  ГССҮТ-рүү авч явж үзүүлээд оёдол тавиулж, маргааш нь томографийн зураг авхуулаад эмнэлэгт үзүүлтэл гавлын яс цуурсан байна хэвт гэж хэлсэн, 10 гаруй хоног хэвтэж, эмчилгээ хийлгэсэн гэх мэдүүлэг  /хх 23-24/,

2.8. Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Дуламсүрэнгийн:.. 2016 оны 03 дугаар сарын 26-ны орой 21 цагийн орчим би гэрээсээ гараад бие засах гээд 00 орох  үед Ганболд нь гэрийнхээ үүдэн дээр тамхи татааад зогсож байсан. Намайг 00 орчихоод гараад иртэл Ганболд гэрт ор гэж хэлэхээр нь би тэдний гэрт ороход гадны эмэгтэй зочинтой байсан. Тухайн үед уг хүмүүс нилээд согтолттой уучихсан байсан. Нэг шил архи уугаад дуусчихсан, дахиад нэг шил архи талаас доогуур нь ортол уучихсан байсан. Тэгээд надад нэг хундага хийж өгчихөөд, гал дээр хоол хийж байсан шөлнөөсөө хийж өгөхөөр нь түүнийг нь уусан, тэгээд бид нар архиа тойруулаад уугаад дууссаны дараа намайг  Энхээ эгч сайн хүн шүү гэж  ярьж байснаа гэнэт пизда, ална гээд хашигчиж эхэлсэн. Би Ганболдын юм нь хөдөлчихсөн байна гэж хэлээд гараад гэртээ орсон. Би гэртээ ороод унтаад байж байтал хүү Чандманьбаатар урд айлын Ганболд гээд нойрон дунд юм хэлсэн, нөхөр турсиктэйгээ босоод өрөөнөөс гарсан. Би түүний араас 2-3 минутын дараа унтлагын хувцсаа өмсөөд гал тогооны өрөөнд яваад ороход миний хүү Чандманьбаатар толгой дээр нь нүүр гарын алчуур тавчихсан, хажуугаар нь цус гоочсон, шалан дээр зөндөө цус асгарсан байсан. Чандманьбаатарын эхнэр нь зэвхий царайлсан чичирсэн зогсож байсан. Би үүдний тампар луу ороход манай нөхөр Баярбат Ганболдын араас нь тэвэрч аваад 2 гарыг нь барьчихсан зогсож байхад нь Ганболдын гарт нь нэг төмөр иштэй сүх байсан. Тухайн үед би тэр сүхийг нь аваад хоолны өрөөлүү шидсэн. Тэр үед ноцолдож байгаад тогоотой хоолон дээр унаад боссон. Манай хүү Ашид та яах гэж манай дүүг зодож байгаа юм бэ гэж хэлэхийг нь би сонссон.  Чи ор гээд гал тогооны хаалгыг нь хаасан. Би Ганболдод хандаж хүн амны хэрэг хийх гээ юу гэж хэлэхэд за за ойлголоо гээд манайхаас гараад явсан. Би Чандманьбаатараас энэ талаар асуухад би юу болсон талаар мэдэхгүй байна гээд бие нь чичирч байсан. Тэгээд манайхаас хэн нэг нь цагдаа, эмнэлэг дуудсан байх гэх мэдүүлэг. /хх 25-26/,

2.9. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 4270 тоот актын:

1. Р.Ганболдын биед тархи доргилт, баруун бугалга, хэвлийн баруун зүүн, гуяны цус хуралт, баруун бугалга, цээж баруун тохой, баруун шуу, нуруу баруун гуяны зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

2,3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой.

4. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.

6. Дээрх гэмтлийг авсны дараа бие даан үйлдэл хийх боломжтой, шинжээч эмч Б.Долгормаа гэсэн дүгнэлт. /хх-32/, 

2.10. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 4415 тоот актын:

1. Б.Чандманьбаатарын биед духны ясны зүүн хэсгийн ил хугарал, тархины зүүн тал бөмбөлгийн духны хэсгийн хатуу хальсан дээрхи цус хураа, духны зүүн дээд хэсгийн няцарсан шарх бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх  гэмтэл  нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.1,   3.1.2-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Шинжээч эмч А.Амгаланболд гэсэн дүгнэлт. /хх-33/,

2.10.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 4270 тоот актын:

1. Б.Чандманьбаатарын биед духны ясны зүүн хэсгээс зулай яс руу үргэжилсэн хугарал, тархины зүүн тал бөмбөлөгийн духны хэсгийн хатуу хальсан дээрх цус хураа, духны зүүн дээд хэсгийн няцарсан шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.1,   3.1.2-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтнад нөлөөлөх нь эмчилгээ эдгэрэлтээс хамраана.

4. 2016.03.30-ны өдрийн ¹4415 тоот дүгнэлт үндэслэлтэй байна. Тэргүүлэх зэргийн шинжээ эмч С.Одончимэг, ахлах зэргийн шинжээч эмч Ө.Сарангэрэл, шинжээч эмч С.Чулуунсүх гэсэн  дүгнэлт. /хх 198-199/,

Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд

3.1. Эд мөрийн баримтаар хэрэгт хавсаргах тогтоол, эд мөрийн  баримтын фото зургууд /хх 10-11/, шинжээч  эмч А.Амгаланболдыг  байцаасан тэмдэглэл         /хх-34/, Р.Ганболдыг  сэжигтнээр тооцсон тогтоол, яллагдагчаар татсан тогтоол мэдүүлгүүд /хх 50-60/, Р.Ганболдын  иргэний үнэмлэхний лавлагаа /хх-64/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-67/, хохирогч  Б.Чандманьбаатарын өвчтний түүхийн хуулбар / хх 69-77/ болон  хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Р.Ганболд нь согтуурсан үедээ 2016 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 22 цагийн  үед Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, сургуулийн 33 дугаар гудамжны 667 тоот хашаанд Ашидтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж байхдаа  түүний төрсөн дүү болох хохирогч Б.Чандманьбаатарыг сүхээр толгой тус газар нь цохиж, түүний биед духны ясны зүүн хэсгийн ил хугарал, тархины зүүн тал бөмбөлгийн духны хэсгийн хатуу хальсан дээрхи цус хураа, духны зүүн дээд хэсгийн няцарсан шарх бүхий хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн  болох нь хохирогч Б.Чандманьбаатарын:...2016 оны 03 дугаар сарын 26-ны орой Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, сургуулийн 33-667 тоотод байх байшингийн гадна…би гэрээсээ буцаж гарах гээд иргээд хартал гэрт орж ирээд жижиг сүхээр миний духанд нэг удаа цохьсон. Тэгээд би ухаан алдаад нэг мэдэхэд түргэн тусламжийн эмч нар ирээд надад эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээ, үзүүлээд, өвчин намдаах эм бичиж өгөөд, өөрсдөө яваад гэмтлийн эмнэлэг дээр оёдол тавиул гэж хэлсэн…гэх мэдүүлэг. /хх 12-13/, гэрч Б.Өнөрмайгийн:..2016 оны 03 дугаар сарын 26-ны орой  хадам унтах гэж байсан, тэр үед манай байшингийн цонхны дор чимээ гараад хүүхэд унтуулахгүй байсан. Манай нөхөр гарсан юм уу мэдэхгүй, миний өрөөнөөс гараад явсан, төд удалгүй манай нөхөр газар уначихсан толгойноос нь цус гарсан байдалтай хэвтэж байсан.  Хадам аав тэр үед манай нөхрийг цохьсон хүнийг босгоод сүхийг нь аваад тэр хүнийг болиулсан. Намайг цагдаа дууд гэхээр нь би цагдаа, эмнэлгийн байгууллага дуудсан…гэх мэдүүлэг. /хх-19/, гэрч Д.Дуламсүрэнгийн:..2016 оны 03 дугаар сарын 26-ний өдөр...би өөрийн нөхрийн хамт унтахаар өрөөндөө орсон. Тэгээд нэг сэрэхэд цагдаа нар манай нөхрийг авах гээд ирчихсэн байсан. Тэр үед яасан, юу болсон юм бэ гэж асуухад Чандманьбаатарын ээж нь болох хүн гэрт орж ирээд Ганболд манай хүүг толгойн тус газар нь  цохьсон гэж хэлээд манай нөхрийг цагдаа нар аваад явсан гэх мэдүүлэг. /хх-20/, гэрч В.Мягмарсүрэнгийн:..2016 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Чингэлтэй дүүргийн 13, 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр Согоотын 113 дугаар чиглэлд цагдаа жолооч, цагдаагийн ахлах ахлагч Нямбаатарын хамт авто эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан. Тухайн үед Согоот 10-с Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, сургуулийн 33-667 тоотод 22 цаг 40 орчим минутанд уг тоотод сүхээр толгойдоо цохиулсан хүн байна гэсэн дуудлагын дагуу очсон. Тухайн үед өөр дуудлагаар согтуу хүн авчихсан байсан болохоор би машиндаа уг хүнийг хараад байж байсан,  дуудлагаар уг айлруу жолооч, цагдаа Олон нийтийн  цагдаа нар явж орсон. Тэгээд уг дуудлагаас иргэн Р.Ганболдыг авч ирээд түр саатуулахаар цагдаагийн хэлтэст хүлээлгэн өгсөн гэх мэдүүлэг, гэрч Б.Нямбаатарын:...2016 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Чингэлтэй дүүргийн 13, 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр Согоотын 113 дугаар чиглэлд цагдаа жолооч, цагдаагийн ахлах ахлагч Нямбаатарын хамт авто эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан. Тухайн үед Согоот 10-с Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо,  сургуулийн 33-667 тоотод сүхээр цохиулсан хүн байна гэсэн дуудлага, мэдээлэл хүлээн аваад  олон нийтийн цагдаа ажилтан Гомбодорж нарын хамт уг хаяг дээр очсон. Тухайн үед ахмад Пүрэвдорж нь өөр дуудлагаас авсан согтуу хүн хараад машиндаа үлдсэн. Гомбодоржийн хамт гэрлүү нь явж ороход хохирогч нь сүхээр цохиулж, ухаан балартсан байдалтай байсан,  юу болсон талаар асуухад манай урд айлын настай хүн манай хүүгийн толгойруу сүхээр цохьчихлоо, тэгэхээр нь би гэрлүү нь явж ороход тус тоот хашаанд түр оршин суух хаягийн бүртгэлтэй Р.Ганболд нь согтуу тухайн иргэний толгойг хагалсан байдалтай байсан…гэх мэдүүлэг. /хх-22/,  гэрч Г.Баярбатын:..2016 оны 03 дугаар сарын 26-ны өдөр би гэртээ унтах гээд хэвтэж байтал манай бага дүү Чандманьбаатар орж ирээд урд талын ах Ганболд нь манай ах Ашидтай муудалцаад байна гэж хэлээд манай хүү цаашаа эргээд явтал бэр Өнөрмай дуу алдаад орилсон. Би тэр үед хувцсаа өмсөхгүй босоод очиход манай хашаанд байх урд айлын Ганболд гэх хүн гартаа сүх бариад миний хүүг цохиод унгаачихсан, дахин цохих гэж байхад нь ирээд сүхтэй гарнаас биетэй нь цуг тэвэрч аваад дараад унагаах үед манай эхнэр Дуламсүрэн хүрч ирээд гарнаас нь сүхийг нь салгаж авсан….гэх мэдүүлэг  /хх 23-24/, гэрч Б.Дуламсүрэнгийн:.. 2016 оны 03 дугаар сарын 26-ны орой 21 цагийн орчим... би түүний араас 2-3 минутын дараа унтлагын хувцсаа өмсөөд гал тогооны өрөөнд яваад ороход миний хүү Чандманьбаатар толгой дээр нь нүүр гарын алчуур тавчихсан, хажуугаар нь цус гоочсон, шалан дээр зөндөө цус асгарсан байсан. Чандманьбаатарын эхнэр нь зэвхий царайлсан чичирсэн зогсож байсан. Би үүдний тампар луу ороход манай нөхөр Баярбат нь  Ганболдын араас нь тэвэрч аваад 2 гарыг нь барьчихсан зогсож байхад нь Ганболдын гарт нь нэг төмөр иштэй сүх байсан. Тухайн үед би тэр сүхийг нь аваад хоолны өрөөлүү шидсэн…гэх мэдүүлэг. /хх 25-26/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 4415, 4270 тоот дүгнэлтүүд болон шүүгдэгч  Р.Ганболдын шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд хэргээ  хүлээн мэдүүлж  байгаа  мэдүүлгүүд зэрэг хавтаст хэрэгт авагдсан  нотлох баримтуудаар нотлогдож, тогтоогдов.

 Шүүгдэгч Р.Ганболд нь хэргийн  талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээсэн  нь шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар батлагдаж байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 82 дугаар зүйлийн 82.2 дахь хэсэгт зааснаар яллах үндэслэл болж байгааг тэмдэглэж байна.

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Р.Ганболдод холбогдуулан   Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт  зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн нь хэргийн бүрдэл хангагдсан, хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Р.Ганболдыг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн  хуулийн хууль ёсны, шударга  ёсны, эрүүгийн  хариуцлага гарцаагүй  байх зарчмуудыг тус тус баримтлан ял, эрүүгийн  хариуцлага хүлээлгэн ял оногдуулах  хууль зүйн үндэслэлтэй  байна гэж  шүүх дүгнэв.

Хохирогч Б.Чандманьбаатар нь хохирлоо бүрэн барагдуулж  авсан, цаашид гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэж байх тул  шүүгдэгчийг  бусдад  учруулсан  хохирлыг  нөхөн төлсөн гэм хорыг  арилгасан  байна гэж  шүүх үзлээ.

Шүүх шүүгдэгчийг  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохдоо үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын  шинж чанар, гэмт хэрэг  үйлдсэн нөхцөл  байдал, учруулсан хор уршиг, хохирлын хэр хэмжээ, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  55 дугаар зүйлийн 55.1.3., 55.1.9 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгааг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд авч үзсэнээс гадна түүний хувийн байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг тус тус харгалзан үзэж шүүгдэгч Р.Ганболдод  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551 .1-ийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ялыг оногдуулах мөн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан жирийн дэглэмтэй хорих ангид ял эдлүүлэх нь зүйтэй  байна гэж үзлээ.

Шүүгдэгч Р.Ганболд нь, бусдад төлөх төлбөргүй, түүний цагдан хоригдсон хоногийг  эдлэх ялд нь оруулан тооцож,  энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн төмөр сүхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, хэрэгт  битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус  дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290, 294, 297, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон                                                                                                                                                             

                                                                                                            ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Чинос овогт Раднаабазарын Ганболдыг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1-ийг журамлан тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Ганболдыг   3 /гурван/ жил, 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялаар  шийтгэсүгэй.          

           3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсгийг журамлан мөн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Р.Ганболдод оногдуулсан 3 /гурав/ жил, 6 /зургаан/ сарын хугацаагаар  хорих ялыг  жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.                        

           4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт заасныг журамлан хэрэгт эд мөрийн  баримтаар  хураагдаж ирсэн 31.5 см, ишний урт 25 см, сүхний ир хэсгийн урт 8 см, хойд мөр хэсэг нь 3.4х3.4 см урттай бариулын өнцөгт цэнхэр өнгөөр боосон, төмөр сүхийг  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц  устгасугай.

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Ганболдын цагдан хоригдсон 53 /тавин гурав/ хоногийг нь түүний ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

           6. Шийтгэх тогтоолыг танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Р.Ганболдод урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьж, эдлэх ялыг  2017 оны 05 дугаар сарын 03-ны өдрөөс  эхлэн тоолсугай. 

           7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

      8. Давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол  биелүүлэх  хүртэл шүүгдэгч Р.Ганболдод авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлсүгэй.   

 

 

                     ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                              С.БАТЖАРГАЛ            

                                            ШҮҮГЧ                              С.БАТГЭРЭЛ

 

                                            ШҮҮГЧ                              Н.БАЯРМАА