Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 08 сарын 26 өдөр

Дугаар 2024/ШЦТ/175

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж, 

Улсын яллагч: Б.Байгаль,

Нарийн бичгийн дарга: Д.Чимэдцэрэн,

Шүүгдэгч: ******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Байгалиас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2414001570196 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, ******* овгийн *******гийн ******* /РД: *******/,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 03 дугаар сарын 08-ны өдрийн 16 цаг 30 минутын орчимд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 5 дугаар багийн 17-13 тоотод өөрийн гэртээ хамтран амьдрагч *******тэй тавагтай чихэр өгч явуулсан шалтгаанаар маргалдаж, галын төмрөөр зүүн хөлийн тавхай хэсэгт цохин, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эрүүл мэндэд зүүн тавхайн цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

-Үргэлжилсэн үйлдлээрээ мөн дээрх газарт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 20 цагийн орчимд ******* хамт архи согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэж байсан Д., Н. нар хоорондоо маргалдахад боль гэснийг манай найзыг боль гэж хэллээ гэснээр шалтаглан шаазан аягаар хамтран амьдрагч *******ийг цохиж, эрүүл мэндэд зулайн хуйхны шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр /

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж,  хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

1. Шүүгдэгч  *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... Би Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож байгааг хүлээн зөвшөөрч байна. Би уншиж бичиж чадна урьд нь мэдүүлгээ болсон зүйлийн талаар бүгдийг ярьсан болохоор энэ удаа мэдүүлэг өгөхгүй...гэх мэдүүлэг / хх-ийн 62-63 /

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

3. Хохирогч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... 2024 оны 03 дугаар сарын 08-ны өдрийн 22 цагийн орчим Баянхонгор сумын 5 дугаар багийн 17-427 тоотод *******, ******* хоёртой нэг шил Тайга гэх нэртэй 0.5 литрийн архи хувааж уучхаад байж байсан чинь ******* гэрээс гараад явсан. Удалгүй манай хажуу талын айлын 2 хүүхэд ороод ирэхээр нь тавагтай чихрийг өгөөд явуулсан чинь ******* удалгүй орж ирээд намайг тавагтай чихэр өгөөд явуулчихлаа, чи гээд галын төмрөөр миний хөл рүү цохиод байхаар нь янхан хүүхэн минь зүгээр байгаа ч гээд хэлсэн чинь гарч яваад цагдаад дуудлага өгсөн. *******, ******* хоёр байсан....гэх мэдүүлэг / хх-ийн 13-14 /,

.... 2024 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 22 цагийн орчим Баянхонгор сумын 5 дугаар багийн 17-427 тоотод гэх эмэгтэй манай эхнэр *******, гэх хүмүүстэй нэг шил Хамаг монгол гэх нэртэй 0.75 литрийн архи хувааж уугаад сууж байсан чинь , 2 муудалцаад байж байхаар нь би та хоёр болиоч гээд хэлсэн чинь ******* намайг “Чи миний найзыг боль гэж хэлдэг хэн юм” гээд шаазан аягаар миний толгой руу цохиод нөгөө шаазан аяга нь бут үсрээд яваад өгсөн. Тэгээд би тэр үедээ ухаан алдаад унаад өгсөн чинь нэг мэдэхэд эмнэлэг дээр очсон 3 оёо тавиулсан гээд цагдаа зогсож байсан. Тухайн үед намайг эмнэлэг дээрээс цагдаа нар гэр хүргэж өгсөн юм... Тэр аяга мэдэхгүй. Тухайн үед бут үсрээд явсанг л санаж байна. Одоо хаана байгааг нь мэдэхгүй. ******* 2024 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн өглөө босоод ялтан, хоригдол, гуйлгачин минь чи зайл гээд хөөгөөд байсан. Тэгснээ яасан юм гэхээр нь “Чи хагалаа биз дээ гээд хэлсэн чинь нээрээ би цохиод надад нэг шил архи авч өгөхлөөр нь би тэрийг нь хамт уугаад бас л цагдаад намайг бариулсан....гэх мэдүүлэг /хх-ийн 11-12 /,

....Надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 22/,

4. Иргэний нэхэмжлэгч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... Би *******ийн Эрүүл мэндийн даатгалын сангийн хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамрагдсан 207,617 төгрөгийг буруутай этгээдээс нэхэмжилж байна.....гэх мэдүүлэг /хх-ийн 38-39 /,

5. Гэрч Б.н мөрдөн байцаалтын шатанд өгсөн:.... Тэр өдөр над руу залгаад ирж бараашиг уу гэхээр нь би Гантөмөрийнд яваад очсон чинь эхнэртэйгээ байж байсан тэгээд би бараашиг уучхаад байж байсан чинь 1 шил архи задлахаар нь тэр архийг нь , ******* бид гурав хуваагаад уугаад сууж байсан чинь гаднаас ороод ирсэн тэгээд байж байгаад бид хоёр ялихгүй зүйлээс болоод маргасан юм тэгсэн чинь намайг галын төмрөөр цохих гээд байхаар нь би ийн гэрээс гараад яваад гэртээ харьсан. Тэгээд тэдний гэрт , *******, нар үлдсэн тийм л зүйл болсон.Намайг тэдний гэрт байхад , ******* хоёр маргаж зодолдсон зүйл болоогүй намайг гарсны дараа юу болсныг би мэдэхгүй байна...гэх мэдүүлэг / хх-ийн 31-32/,

6. Гэрч Д.гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:....2024 оны 03 дугаар сарын 09-ний орой 18 цагийн орчим Баянхонгор сум 5 дугаар баг 17-427 тоот ийнд орсон чинь Баяраа, *******, 3 Их Монгол нэртэй шилтэй архи уугаад сууж байсан тэгээд надад 2 аяга бараашиг хийгээд гөхөөр нь тэрийг нь уучхаад явах гэсэн чинь ******* хөргөгчөөсөө 4 ширхэг боов жаахан мах гаргаад өгөхөөр нь тэрийг нь аваад Баяраа гэх залуу намайг доромжлоод байхаар нь би хэрэлдэж жаахан сууж байгаад гэрээс гараад явах гэсэн чинь Баяраа нэлээд уучихсан согтуу байж байснаа гараад явсан Би тэгээд араас нь гараад явсан өөр зүйл болоогүй. ийн толгой зүгээр байсан Тухайн үед бараг архи нь гарсан байсан , ******* нар гэртээ үлдсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 19/,

7. Шинжээч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:....Зулай хуйхны шарх, зүүн тавхайн цус хуралт гэмтэл нь тус бүрдээ гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дух, баруун мөр, хүзүү, цээж, нурууны зулгаралт гэмтэл нь тус бүрдээ гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-т зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Тухайн цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 41-42/,

8. Баянхонгор аймгийн Шүүхийн Шинжилгээний хэлтсийн 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 169 дугаартай шинжээчийн:

1.2. *******ийн биед зулайн хуйхны шарх, зүүн тавхайн цус хуралт, дух баруун мөр, хүзүү, цээж, нурууны зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

З. Дээрх зулайн хуйхны шарх, зүүн тавхайн цус хуралт гэмтлүүд нь тус бүрдээ гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх бусад дух, баруун мөр, хүзүү, цээж, нурууны зулгаралт гэмтлүүд тус бүрдээ гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-т зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Учирсан гэмтлүүд нь шинэ гэмтэл байна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй....гэх мэдүүлэг /хх-ийн 50-51/ болон зөрчлийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 7/ зэрэг  нотлох баримтуудыг зэргийг шинжлэн судлав.

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 03 дугаар сарын 08-ны өдрийн 16 цаг 30 минутын орчимд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 5 дугаар багийн 17-13 тоотод өөрийн гэртээ хамтран амьдрагч *******тэй тавагтай чихэр өгч явуулсан шалтгаанаар маргалдаж, галын төмрөөр зүүн хөлийн тавхай хэсэгт цохин, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эрүүл мэндэд зүүн тавхайн цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

-Үргэлжилсэн үйлдлээрээ мөн дээрх газарт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 20 цагийн орчимд ******* хамт архи согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэж байсан Д., Н. нар хоорондоо маргалдахад боль гэснийг манай найзыг боль гэж хэллээ гэснээр шалтаглан шаазан аягаар хамтран амьдрагч *******ийг цохиж, эрүүл мэндэд зулайн хуйхны шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан  үйл баримт болсон байна.

Энэ үйл баримт болсон нь  хохирогч *******, гэрч Д., Б. нарын мэдүүлэг, шинжээчийн 169 дугаартай дүгнэлт, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон байна гэж дүгнэлээ.

Шүүгдэгч ******* хохирогч ******* нар нь гэр бүлийн хамаарал бүхий хамтран амьдрагч гэж шүүгдэгч хохирогч нар нь мэдүүлж байгаа тул тэднийг  Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн  3.1.1-д заасан эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд..” гэх заалтад хамаарч байна гэж дүгнэлээ.

Дээрх үйл баримтад эрх зүйн дүгнэлт хийхэд шүүгдэгч *******, хохирогч ******* нар нь гэр бүлийн хамаарал бүхий хамтран амьдрагч нар боловч ахуйн хүрээ буюу гэртээ банйга архидан согтуурч үүний улмаас маргалдаж зодолдож галын төмөр, шаазан аягаар хохирогчийг цохисоны  улмаас хөнгөн хохирол санаатай учруулах үндэслэл болсон байна гэж дүгнэлээ.

Иймд шүүгдэгч *******г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцлоо.

Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч  ******* нь нэхэмжлэх зүйлгүй талаар илэрхийлсэн тул түүнийг хохирогчид төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.

Харин хохирогч ******* нь энэ гэмт хэргийн улмаас эмнэлгийн байгууллагаар үйлчлүүлж Эрүүл мэндийн даатгалын сангаас 207.617 төгрөг гарсан талаар иргэний нэхэмжлэгч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн тул Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч *******гаас 207.617  төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд төлүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгалаа.

Шүүх шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-нийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч *******д зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулахдаа түүнийг  Баянхонгор аймгийн Баянхонгор сумын нутаг дэвсгэр зэргээр зорчих үүргийг хүлээлгэж  уг үүргийг техникийн хяналт тавьж хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

Шүүгдэгч ******* нь энэ хэрэгт хохирогчид төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй  болохыг тус тус дурдав.

Хэргийн үйл баримтад шүүгдэгч нь хохирогчийн галын төмөр болон шаазан аяга зэргээр цохисон талаар мэдүүлж байгаа боловч дээрх зүйлсийг эд мөрийн баримтаар хураан ирүүлээгүй тул эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй гэж шүүх үзсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон   

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овгийн *******гийн *******г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч ******* овгийн *******гийн *******г хоёр  / 02 / сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах   ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******г Баянхонгор аймгийн Баянхонгор сумын  нутаг дэвсгэр зэргээр зорчих үүргийг хүлээлгэж уг үүргийг техникийн хяналт тавьж хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч ******* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тоолцож хорих ялаар солихыг дурдсугай.

5. Шүүгдэгч ******* нь энэ хэрэгт хохирогчид төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч *******гаас 207.617 төгрөг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд төлүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1- д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Д.БАТЦЭНГЭЛ