| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Батцэнгэл |
| Хэргийн индекс | 162/2024/0176/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/176 |
| Огноо | 2024-08-26 |
| Зүйл хэсэг | 11.6.1., 11.6.2., |
| Улсын яллагч | Б.Байгаль |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 08 сарын 26 өдөр
Дугаар 2024/ШЦТ/176
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,
Улсын яллагч: Б.Байгаль,
Нарийн бичгийн дарга: Б.Ариунболд,
Хохирогч: *******,
Хохирогч: *******,
Шүүгдэгч: *******,
Шүүгдэгч: ******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Байгалиас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 2-т тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2414002110162 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн,******* овгийн *******ын ******* /РД:/,
2. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, ******* овогт *******гийн ******* /РД: / ,
Холбогдсон хэргийн талаар :
Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Мазаалай” зочид буудлын баруун хойд талын хашаанд байрлах авто засварын газарт иргэн *******тэй маргалдаж, түүний нүүр рүү 2-4 удаа цохиж эрүүл мэндэд нь баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, хацар, эрүү, цээжний цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг,
Мөн шүүгдэгч ******* нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3 дугаар баг 9-4 тоотод оршин суух хаягтай // регистрийн дугаартай ******* овгийн *******ын ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдрөөс 20-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3 дугаар баг 9-4 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох өөрийн төрсөн охин *******г “утсаа үзээд дүү нараа харахгүй байна" гэх шалтгаанаар нүүрэн тус газарт 1 удаа алгадсан, улмаар охиныг гарч явахад араас нь очиж 88-75 БНХ улсын дугаартай тээврийн хэрэгслээр авч явж Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байх оршуулгын газарт аваачиж айлган сүрдүүлж нүүрэн тус газарт 1 удаа алгадаж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж биед халдсаны улмаас хамрын таславчийн хугарал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг,
Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Мазаалай” зочид буудлын баруун хойд талын хашаанд байрлах авто засварын газарт иргэн *******тэй маргалдаж, толгой руу нь аягаар цохиж эрүүл мэндэд нь зулайд шарх, дээд уруулд нөсөө бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь :
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
1. Шүүгдэгч мөрдөн байцаалтад шатанд өгсөн:... Би хүлээн зөвшөөрч байна. Алдаа гаргасандаа харамсаж байгаа тул хялбаршуулсан журмаар шийдүүлэх хүсэлтэй байна...гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 111-112 /,
..... Би 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдөр гэртээ байсан чинь манай охин болох гэрт орж ирээд гар утсаа ухаад суугаад байхаар нь би загнаад утсыг нь авсан чинь янз бүрийн хүмүүстэй чат мессеж бичсэн байхаар нь уурлаад утсыг нь аваад шидчихсэн юм. Тэгсэн чинь манай охин гараад гүйчихээр нь араас нь очсон чинь гудамжны үзүүр дээр явж байхаар нь суулгаад аймгийн төвөөс гараад нэг удаа хамар хэсэгт нь алгадсан чинь хамарнаас нь цус гарсан. Тэгээд охинтойгоо юм ярьж сууж байгаад явах гэсэн чинь цастай байсан болохоор хунгар луу ороод машинд суусан. Тэгээд харанхуй болсон байсан болохоор тэндээ хоносон. Тэгээд өглөө нь сэрээд ирсэн. Би өмнө нь нэг удаа 2023 оны 09 дүгээр сарын 07-ний өдөр гэр бүлийн хүчирхийллээр шүүхээс баривчилгаа авч байсан. Өөр ямар нэгэн хүчирхийлэл үйлдсэн зүйл байхгүй. Би 212 дугаартай шинжээчийн дүгнэлтүүдтэй танилцсан. Санал нийлж байгаа...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 245-246/
2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй гэв.
3. Шүүгдэгч *******гийн мөрдөн байцаалтад шатанд өгсөн:... Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ийн биед халдсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Би 85 дугаартай шинжээчийн дүгнэлттэй танилцсан. Санал нийлж байна. Би сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна...гэх мэдүүлэг / хх-ийн 76-77 /,
4. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй гэв.
5. Хохирогч мөрдөн байцаалтад шатанд өгсөн:... 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багт байх ******* гэх хүний машин засварын газар очсон чинь *******, 2 байхаар нь ороод сууж байсан чинь “цэргийн баяраар яагаад ирсэнгүй вэ” гээд ******* ах миний хацар дээр зөөлөн алагдаад надад шилэн аяганд архи хийж өгөхөөр нь уучхаад байж байсан чинь дахиад хийгээд өгөхөөр нь би дахиж уучхаад би ыг “сохор танд туслаад овоо шүү, архи ууж явахаар энэ нь дээр” гээд хэлсэн чинь ******* “чи миний ажилтныг сохор гэлээ” гээд над руу дайраад байхаар нь “би жолооч дуудъя” гээд гэх найзыгаа дуудчихаад байж байсан чинь ******* “чи муу яагаад байгаа юм” гээд гараараа мөр хэсэг рүү цохиод байсан чинь намайг босож ирээд тэврээд авсан чинь ******* ширээн дээр архи аягалж байсан аягаар миний толгой хэсэг рүү нэг удаа цохисон. Тэгсэн чинь миний толгойноос жаахан цус гараад байж байсан чинь миний дуудсан найз болох ирчихсэн “боль, та нар хүн аллаа” гээд зогсож байсан. Тэгсэн чинь *******, 2 намайг түлхээд гражаас гаргаад хаалгаа түгжихээр нь би хаалганы хэсэгт байсан панерийг цөм цохиод жаахан хэрүүл хийж байгаад явсан. Би ******* гэх хүнийг миний толгойг хагалснаа мэдэж байгаа юм чинь цагдаа гэж явахгүй байх гэж бодоод тэгж мэдүүлэг өгсөн байсан. Тэгээд бас хөгшин хүнийг хэрэгт хийгээд яах вэ гэж бодсон байсан юм. Миний толгой хагарсан байсан...гэх мэдүүлэг / хх-ийн 17-18 /,
... Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй..гэх мэдүүлэг /1-р хх-ийн 19/,
6. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч ******* мэдүүлэхдээ: Надад *******гээс нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол саналгүй гэв.
7. Хохирогч *******гийн мөрдөн байцаалтад шатанд өгсөн:... 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдөр ажил дээрээ гэх хамт Надад хохирол барагдуулсан зүйл байхгүй. Би ямар нэгэн эмнэлгийн байгууллагаар явж эмчилгээ үйлчилгээ хийлгэсэн зүйл одоогоо байхгүй. Би нүд хөхөрсний улмаас 14 хоног ажилдаа яваагүй гэртээ байсан. Тухайн хоногийн ажлын хөлс болох 1,500,000-2,000,000 төгрөг нэхэмжилж байна..гэх мэдүүлэг /1-р хх-ийн 13/,
8. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч ******* мэдүүлэхдээ:Надад *******эс нэхэмжлэх зүйл байхгүй мөн Гомдол саналгүй гэв.
9. Насанд хүрээгүй хохирогч *******гийн мөрдөн байцаалтад шатанд өгсөн:......Тухайн өдөр би гадуур явж байгаад гэртээ орж ирсэн чинь манай аав Бат- Эрдэнэ согтуу гэртээ байж байхаар нь би утсаа бариад сууж байсан чинь хэнтэй чат бичээд байгаа юм дүү нараа харахгүй гэж уурлаад миний утсыг булаагаад авчихаар нь би утсаа авах гэсэн чинь өгөхгүй байхаар нь булаацалдаж байсан чинь миний нүүр хэсэг рүү нэг удаа алгадсан. Тэгэхээр нь би гэрээс гараад Баянхонгор сумын 3 дугаар багийн 19 дүгээр гудамжинд байх ээжийн ахынх руу явж байсан чинь араас машинтайгаа ирээд намайг суулгаад оршуулгын газар байдаг газар луу яваад хажууд нь очоод намайг загнаад дахиад миний нүүр хэсэгт 1 удаа алгадсан чинь миний хамарнаас цус гарсан. Тэгээд буцаад явах гэж байсан чинь машинаа жалга руу оруулж суулгачхаад тэгээд унтаад өгөхөөр нь би унтсан. Тэгээд өглөө 09 цагийн үед гэртээ харьсан. Өмнө нь намайг цохиж зодож хэл амаар доромжилж байсан удаа байхгүй. Манай аав ******* бага зэргийн согтуу байсан...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 171-172
10. Гэрч ын мөрдөн байцаалтад шатанд өгсөн:... Тухайн өдөр ажил тараад 1 шил 0,5 литрийн архи *******гийн хамт ууж дуусаад хувцсаа солиод сууж байсан чинь ******* орж ирээд “намайг сохор ” гэсэн чинь ******* ах уурлаад “чи хүнийг сохор гэх юм” гэж уурлаад босож ирээд барилцаж аваад нэгнээ цохиод эхлэхээр нь би ******* ахыг очоод бариад авсан чинь ******* *******гийн нүүр хэсэгт дахин нэг удаа цохиод авсан. Тэгээд ******* гараад явсан. Тухайн үед ******* бид 3 байсан. Би нэлээн согтсон байсан. Тухайн газар хяналтын камер байхгүй...гэх мэдүүлэг / хх-ийн 27-28 /,
11. Гэрч ын мөрдөн байцаалтад шатанд өгсөн:...Би 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдөр ажил дээрээ байж байсан чинь ******* залгаад “найз нь архи уучихлаа, ирээд машин аваад хүргээд өгөөч, *******гийн авто засвар дээр байна” гэхээр нь такси барьж очоод таксигаа явуулчхаад засварын газар луу нь яваад орсон чинь *******, *******, нар архи уугаад ******* гэх хүн аягалаад сууж байхаар нь очоод суусан чинь надад ******* гэх хүн архи хийгээд өгөхөөр нь “би уухгүй” гэсэн чинь “сайн байна” гээд буцаагаад авсан. Тэгээд би гараад Бат-Эрдэнийн машин асаалттай байхаар нь гарж унтраачхаад эргээд орсон чинь *******, ******* нар жаахан маргах гээд байсан. тэгэхээр нь би гараад машинд орж үүд тагалсан байхаар нь үүднээс холдуулчхаад эргээд орсон чинь Бат-Эрдэнийн толгойноос цус гарчихсан *******, хоёр 2 талаас нь дарчихсан байж байсан, тэгэхээр нь Бат-Эрдэнийг аваад гарсан. Тэгсэн чинь ******* уурлаад “******* ахаа та намайг яагаад цохиж байгаа юм” гээд үүдэнд байсан панерийг цохиод байсан, тэгээд би Бат-Эрдэнийг аваад явсан. Тухайн үед , *******, ******* нар байсан. Тэд нар согтолт ихтэй харагдаж байсан. Би хэн нь хэнийгээ яаж цохисныг харсан зүйл байхгүй...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 30-31/,
12. Гэрч ын мөрдөн байцаалтад шатанд өгсөн:... Тухайн өдөр ******* гэртээ жаахан архи уучихсан байсан чинь манай охин гаднаас орж ирээд утсаа бариад суугаад байсан чинь манай нөхөр ******* уурлаад чи дүү нараа харахгүй ээждээ туслахгүй байна гээд утсыг нь авсан чинь манай охин утсаа авах гээд булаацалдаад байсан. Тэгсэн чинь манай нөхөр ******* охин г нэг удаа нүүр хэсэгт нь алгадсан чинь охин уурлаад гараад явсан чинь араас нь манай нөхөр ******* араас нь гараад явсан. Тэгээд ирэхгүй утас нь холбогдохгүй болохоор нь би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Бага зэргийн согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Тийм зүйл байдаггүй байсан. Тухайн өдөр гаднаас орж ирэхдээ хүнтэй маргалдаад ороод ирсэн жаахан уцаартай байгаад байсан юм...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 180-181/,
13. Баянхонгор аймгийн Шүүх Шинжилгээний хэлтсийн 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 188 дугаартай шинжээчийн:
.... 1. *******гийн биед баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, хацар, эрүү, цээжний цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр 2-4 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.
3. Дээрх гэмтлүүд нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.
4. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн “хөнгөн” зэрэгт хамаарна...гэх дүгнэлт /1-р хх-ийн 34- 35 /,
14. Баянхонгор аймгийн Шүүх Шинжилгээний хэлтсийн 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 212 дугаартай шинжээчийн:...1. *******гийн биед хамрын таславчийн хугарал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.
3. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн “ХӨНГӨН” зэрэгт хамаарна.
4. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна.
5. Дээрх гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй....гэх дүгнэлт /1-р хх-ийн 191-192/,
15. Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 200 дугаартай:....1. зулайд шарх, дээд уруулд нөсөө гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэн байх боломжтой.
3. Дээрх гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн “хөнгөн” зэрэгт хамаарна... гэх дүгнэлт /1-р хх-ийн 40-41/ зэрэг нотлох баримтуудыг зэргийг шинжлэн судлав.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.
Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Мазаалай” зочид буудлын баруун хойд талын хашаанд байрлах авто засварын газарт иргэн *******тэй маргалдаж, түүний нүүр рүү 2-4 удаа цохиж эрүүл мэндэд нь баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, хацар, эрүү, цээжний цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг,
Мөн шүүгдэгч ******* нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3 дугаар баг 9-4 тоотод оршин суух хаягтай // регистрийн дугаартай ******* овгийн *******ын ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдрөөс 20-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3 дугаар баг 9-4 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох өөрийн төрсөн охин *******г “утсаа үзээд дүү нараа харахгүй байна" гэх шалтгаанаар нүүрэн тус газарт 1 удаа алгадсан, улмаар охиныг гарч явахад араас нь очиж 88-75 БНХ улсын дугаартай тээврийн хэрэгслээр авч явж Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байх оршуулгын газарт аваачиж айлган сүрдүүлж нүүрэн тус газарт 1 удаа алгадаж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж биед халдсаны улмаас хамрын таславчийн хугарал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг,
Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Мазаалай” зочид буудлын баруун хойд талын хашаанд байрлах авто засварын газарт иргэн *******тэй маргалдаж, толгой руу нь аягаар цохиж эрүүл мэндэд нь зулайд шарх, дээд уруулд нөсөө бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт болсон байна.
Энэ үйл баримт болсон нь хохирогч *******, ******* , насанд хүрээгүй хохирогч *******, гэрч , , нарын мэдүүлэг, шинжээчийн 188, 200, 212 дугаартай дүгнэлт, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон байна гэж дүгнэлээ.
Дээрх үйл баримтад эрх зүйн дүгнэлт хийхэд шүүгдэгч ******* нь *******, нартай архидан согтуурч шүүгдэгч нь ыг “сохор” гэж дуудсанаас болж хохирогч ******* маргалдаж шүүгдэгч *******, ******* нар харилцан зодолдож бие биенийхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,
Мөн шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ гэр бүлийн хамаарал бүхий төрсөн охин *******г утас оролдоо гэх шалтгаанаар оршуулгын газар аваачин хутгаар айлган сүрдүүлж түүнийг алгадаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан байна гэж дүгнэлээ.
Шүүгдэгч *******, ******* нарыг бие биенийхээ буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн нотлох баримт хүрэлцээтэй байх тул тэднийг гэм буруутайд тус тус тооцож шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Харин шүүгдэгч ******* нь гэр бүлийн хамаарал бүхийн төрсөн охин *******г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан тул түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 4-д заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдлээр хангасан гэж дүгнэж хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцож, хүндрүүлсэн зүйл хэсгээр нь нэг удаа эрүүгийн хариуцлага хүлээлгэлээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч *******, ******* нар нь нэхэмжлэх зүйлгүй талаар илэрхийлсэн тул тэднийг бие биедээ төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.
Харин насанд хүрээгүй хохирогч ******* нь шүүгдэгч ******* зодуулсаны улмаас эмнэлгийн байгууллагаар үйлчлүүлж эрүүл мэндийн даатгалынх сангаас 280.500 төгрөг нэхэмжилж байгаа талаар иргэний нэхэмжлэгч мэдүүлсэн тул Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12.1.1-д заасан “…гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлнэ…” гэснийг баримтлан шүүгдэгч *******эс 280.500 төгрөг гаргуулж эрүүл мэндийн даатгалын санд нөхөн төлүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгалаа.
Иймд шүүгдэгч хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэнд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар эрүүгийн хариуцлагыг нэг удаа оногдууллаа.
Шүүх шүүгдэгч *******, ******* нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-нийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанарыг харгалзан торгох ялыг тус тус оногдуулж шийдвэрлэлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шүүгдэгч нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хохирол санаатай учруулахдаа ашигласан хутга 1 ширхэг хураан авсан Прокурорын тогтоолыг хүчингүй болгож дээрх зүйлсийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газарт даалгаж шийдвэрлэв.
Шүүгдэгч *******, ******* нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овгийн *******ын *******, ******* овогт *******гийн ******* нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах,
Шүүгдэгч ******* овогт *******ын Бат-Эрдэнийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******гийн *******г дөрвөн зуун тавин / 450 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянга / 450.000 / төгрөгөөр торгох ялаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******ын Бат-Эрдэнийг дөрвөн зуун тавин / 450 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянга / 450.000 / төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч *******, ******* нарт оногдуулсан торгох ялыг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш дөрвөн сарын дотор хэсэгчлэн төлүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч *******, ******* нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5. Шүүгдэгч *******, ******* нар нь энэ хэргийн учир хохирогч нарт төлөх төлбөргүй, хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч *******эс 280.500 төгрөг гаргуулж эрүүл мэндийн даатгалын санд нөхөн төлүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-д зааснаар шүүгдэгч гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан хутга 1 ширхэгийг эд мөрийн баримтаар хураан авсан Прокурорын тогтоолыг хүчингүй болгож уг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийнх тамгын газарт даалгасугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч *******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1- д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ