Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 24 өдөр

Дугаар 150/ШШ2021/00142

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.5, 14.6-д зааснаар нэхэмжлэгч Шаргалжуут овогт ******* /РД:МЙ00000000/, хариуцагч Түмэн овогт ******* /РД:МК00000000/ нарын 0000 оны 00 дугаар сарын 00-ний өдрийн 0000000 дугаартай гэрлэлтийг цуцалж, 2000 оны 00 дугаар сарын 00-ны өдөр төрсөн охин Г.Г-а, 0000 оны 00 дугаар сарын 00-ны өдөр төрсөн охин Г.М-н, 2000 оны 00 дугаар сарын 00-ны өдөр төрсөн хүү Г.Б-н нарыг эх *******гийн асрамжид үлдээсүгэй.

2.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т зааснаар охин Г.Г-г 11-16 нас суралцаж байгаа бол 18 настай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түшингийн хэмжээгээр, охин Г.М-н, хүү Г.Б-н нарыг 11 нас хүртэл  тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны  доод түшингийн 50 хувиар, 11-16 нас суралцаж байгаа бол 18 настай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түшингийн  хэмжээгээр сар бүр эцэг ******* тэжээн тэтгүүлсүгэй.

3.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д зааснаар хүүхдийн тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх *******д даалгасугай.

4.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 5 өдрийн дотор шийдвэрийн хувийг гэрлэлтийг бүртгэсэн Сэлэнгэ  аймгийн Орхон сумын Иргэний бүртгэлийн ажилтанд, энэ хуулийн 38 дугаар зүйлийн 38.4-т зааснаар хүүхдийн тэтгэлэг тогтоосон шийдвэрийн хувийг Иргэний бүртгэлийн төв байгууллагад тус тус хүргүүлсүгэй.

5.Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.2-т  зааснаар нэхэмжлэгч Д.Г-а, хариуцагч Ш.Г-р нарын тохиролцсоноор Сэлэнгэ аймгийн, Орхон сумын 2-р баг, Бэлэндалай Жимстэй 5-18 тоотод байрлах 19.259.324 төгрөгийн үнэ бүхий 70.4 кв.м талбайтай амины орон сууцыг нэхэмжлэгч *******, охин Г.Г-а, охин Г.М-н, хүү Г.Б-н нарт олгосугай.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч *******гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 306.310 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 1.2-т зааснаар хариуцагч Ш.Гантөмөрөөс гэрлэлт цуцлах нэхэмжлэлд оногдох улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөлийн дундын эд хөрөнгө хуваахад оногдох улсын тэмдэгтийн хураамж 236.110 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэгчээс хүүхдийн асрамж тогтоолгох нэхэмжлэлд оногдох 70.200 төгрөг гаргуулан төрийн сангийн орлогод оруулж, хариуцагч Ш.Гантөмөрөөс хүүхдийн асрамж тогтоох нэхэмжлэлд оногдох 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох, хүүхдийн тэтгэлэг тогтоосон нэхэмжлэлийн шаардлагад оногдох 109.540 төгрөгийг хариуцагчаас  гаргуулж төрийн сангийн орлогод оруулсугай.

8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4 дэх  хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд 14 хоногийн дотор шийдвэр бүрэн эхээр бичигдэх ба үүнээс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг гардан авахыг мэдэгдсүгэй.

9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

  

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        А.НАРАНТУЯА