Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 2024/ШЦТ/321

 

 

2024      07      05                                               2024/ШЦТ/321

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.А даргалж

 

Нарийн бичгийн дарга П.П

Улсын яллагч Н.Д

            Шүүгдэгч Ж.Б х нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.Бхолбогдох эрүүгийн 2425000000311 дугаартай хэргийг тус шүүхийн *** тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт.

Ж.Б

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

 

Шүүгдэгч Ж.Бнь 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Сөүл ресторанаас хохирогч М.У-нHuawei Y91 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 972 000 төгрөгийн хохирол учруулан хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч  бусдын эд хөрөнгийг нууцаар хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Б мэдүүлэхдээ “Мэдүүлэг өгөхгүй.Га утас хулгайлснаа хүлээн зөвшөөрч байна. Согтуудаа авсан байна. Миний буруу. 80 000 төгрөгийг эгч маань төлсөн. Гар утсыг буцааж өгсөн” гэв.

 

Хохирогч М.У, иргэний нэхэмжлэгч И.Г нар “шүүх хуралдаанд оролцохгүй, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэжээ.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

1. Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багт үйл ажиллагаа явуулах Сөүл ресторан хоолны газрын камерын бичлэгт үзлэг хийсэн “2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 17 цаг 14 минут 24 секунтэд текний өмнө сууж байгаа эрэгтэй текэн дээр байгаа гар утас руу харж хоёр тийшээгээ харж байгаад 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 17 цаг 14 минут 42 секунтэд текэн дээр байгаа хар өнгийн гар утсыг урдаа тавиад энгэр рүүгээ хийгээд 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 17 цаг 14 минут 51 секунтэд саарал өнгийн куртиктэй, хар өнгийн малгайтай эрэгтэй хүн босоод гарч байгаа дүрс бичигдсэн байна” гэх тэмдэглэл. /хх-ийн 11- 12-р тал/

2. Хохирогч М.У-н“2024 оны 04 дүгээр сарын 03-ны орой 17 цагийн үед өөрийн ажилладаг Уурхайчин багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Сөүл ресторанд өөрийн Huawei Ү91 загварын гар утсаа хаана тавиад алдсанаа мэдэхгүй байгаа юм. Тухайн үел байгууллагынхаа камерыг шууж үзсэн боловч тодорхой зүйл харагдахгүй байгаа юм. Ийм учраас өөрийн гар утасныхаа емэй кодоор шүүлгүүлэхээр цагдаагийн байгууллагад хандаж байгаа юм. Би гар утсаа өмднийхөө халаасанд хийчихдэг юм. Тухайн өдөр нойл ороод гарч ирэхдээ гар утсаа өмднийхөө халаасанд хийгээд гарч байгаа дүрс бичлэг харагдсан. Тэгээд хаана тавьснаа сайн санахгүй байгаа юм. Миний алдсан гэх гар утас Huawei Ү91 загварын саарал өнгийн гар утас байсан. Гадуураа өнгөгүй кейстэй. Би хулгайд алдсан Huawei Ү91/ загварын гар утсаа эрүүлэн авсан учраас надад гаргах гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг. /хх-ийн 17-18, 20-р тал/

3. Иргэний нэхэмжлэгч И.Г-н“2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр би гар утас худалдаж авахаар Орхон аймаг Баян-Өндөр сум Согоот багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Сонор-Хайрхан төв буюу Теди гар утас худалдааны төв орсон. Намайг Теди рүү орох гэж явахад гадна талын хаалган дээр нэг ах гар утас зарна гэж хэлэхээр нь ямар үнэтэй утас вэ гэж асуухад 800,000 төгрөгөөр өгнө гэж хэлэхээр нь би тэр утсыг нь харчихаад яахаараа 800,000 төгрөг байдаг юм бэ гэж хэлээд Теди төв рүү орж гар утас харчихаад буцаад гарч ирэхэд уг эрэгтэй хүн намайг дуудаад чи энэ гар утсыг 80,000 төгрөгөөр авчих гэж хэлэхээр нь би тэр гар утсыг нь аваад үзэхэд хар өнгийн гар утас байсан ба асааж үзэхэд хэвийн ажиллагаатай би өөрөө гар утсаар тоглоом тоглодог тул арай өргөн дэлгэцтэй байхаар нь тэр хүний хэлснээр 80,000 төгрөгөөр худалдаж авсан. Мөнгөө бэлнээр өгсөн байгаа. Уг гар утсыг зарахдаа манай охины маань гар утас байгаа юм, мөнгөний хэрэг болоод зарах гэсэн юм гэж хэлэхээр нь тухайн үед би тэр ахаас энэ гар утас чинь асуудалгүй биз дээ гэж асуухад асуудалгүй гэж хэлээд зарсан. Надад гар утас зарсан ах 169 см өндөр нуруутай, дээгүүрээ жинсэн як өмссөн. Хар өнгийн саравчтай малгайтай хар өнгийн өмдтэй явж байсан. Уг гар утсыг шалгаж авахад парматалчихсан утас байсан. Би хяналтын камерыг бичлэгийг үзлээ. Надад гар утас зарсан хүн мөн байна” гэх мэдүүлэг. /хх-ийн 23-р тал/

4. Монгол Улсын Мэргэшсэн үнэлгээчин Д.М-н2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 02/59 дугаартай “Huawei Ү91 загварын гар утас 972.000 төгрөг” гэх дүгнэлт. /хх-ийн 29-33/

5. Мобиком корпорац ХХК-ий 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 4/3519 дугаартай “Танай 42/02-2237 тоот албан бичгийн дагуу 863769061581639 емэй кодтой утсанд ашигласан 95009290 дугаарын эзэмшигч И Г ФБ**********” гэх албан бичиг. /хх-ийн 55-р тал/

6. “Скайтел” ХХК-ий 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 24/5437 дугаартай “Танай албан хүсэлтийн дагуу 863769061581639 имей кодыг шалгахад 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдрөөс 04 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэл ********** дугаар бүртгэгдсэн байна. ********** дугаар эзэмшигч И овогтой Г /ФБ**********/ Орхон аймаг Эрдэнэ баг ***** тоот” гэх албан бичиг. /хх-ийн 51-р тал/

7. Яллагдагч Ж.Б-н“тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Миний буруу, тухайн өдөр би Орхон аймгийн Баян-Өндөр сум, Уурхайчин багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Сөүл ресторан руу нэлээн халамцуу орсон. Тэгээд урт хар өнгийн текний ширээний дэргэд очиж суухад нэг утас харагдахаар нь авч энгэрийнхээ дотор талын халаасанд хийгээд гарч явсан. Тэгээд маргааш өдөр нь Сонор хайрхан худалдааны төвийн гадаа зогсож байгаад 40 орчим насны эрэгтэйд 80,000 төгрөгөөр зарсан. Дараа нь би бэлэн 80,000 төгрөгөө авч яваад дэлгүүрээс архи авч уусан. Сүүлд нэг мэдсэн чинь мөнгөө үрээд дуусчихсан байсан. Ер нь бол би тэр мөнгөөр архи аваад тэр өдрөө дууссан” гэх мэдүүлэг. /хх-ийн 39-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.

 

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын санал дүгнэлт:

 

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Н.Ддүгнэлтдээ “Шүүгдэгч Ж.Бнь 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Сөүл ресторанаас хохирогч М.У-нHuawei Y91 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 972 000 төгрөгийн хохирол учруулан хулгайлах гэмт хэрэг үйлсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогчийн мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг, шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулах саналтай байна” гэв.

 

Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

 

1. Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэл, хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:

Шүүх хавтаст хэрэгт авагдсан Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багт үйл ажиллагаа явуулах Сөүл ресторан хоолны газрын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогч М.У-н“2024 оны 04 дүгээр сарын 03-ны орой 17 цагийн үед өөрийн ажилладаг Уурхайчин багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Сөүл ресторанд өөрийн Huawei Ү91 загварын гар утсаа хаана тавиад алдсанаа мэдэхгүй байгаа юм” гэх мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч И.Г-н“өргөн дэлгэцтэй байхаар нь тэр хүний хэлснээр 80,000 төгрөгөөр худалдаж авсан, мөнгөө бэлнээр өгсөн байгаа. Би хяналтын камерыг бичлэгийг үзлээ. Надад гар утас зарсан хүн мөн байна” гэх мэдүүлэг, Мэргэшсэн үнэлгээчин Д.М-н2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 02/59 дугаартай дүгнэлт, Мобиком корпорац ХХК-ийн 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 4/3519 дугаартай албан бичиг, Скайтел ХХК-ийн 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 24/5437 дугаартай албан бичиг, яллагдагч Ж.Б-н“урт хар өнгийн текний ширээний дэргэд очиж суухад нэг утас харагдахаар нь авч энгэрийнхээ дотор талын халаасанд хийгээд гарч явсан” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Ж.Бнь 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Сөүл ресторанаас хохирогч М.У-нHuawei Y91 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 972 000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

            Шүүгдэгч Ж.Бнь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүй, нууцаар, хууль бусаар авч 972 000 төгрөгийн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг нууцаар хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

            Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ж.Б-гяллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

 

            Гэмт хэргийн улмаас хохирогч М.Уд 972 000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд гар утсыг хохирогчид хүлээлгэн өгсөн, хохирогч гомдолгүй нэхэмжлэх зүйлгүй гэсэн байна.

 

            2. Эрүүгийн хариуцлага, хэрэгт хамааралтай бүхий бусад зүйлсийн талаар

 

            Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 6.6 дугаар зүйлд заасан ял шийтгэлийг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан зорчих эрх хязгаарлах ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Ж.Б оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүгдэгч нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулав.

 

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн ширхэг 1 ширхэг CD хуурцгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хавсарган үлдээж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ш овгийн Ж-н Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг нууцаар хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б 6 /зургаа/ сарын хугацаагаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

 

3. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Б цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б оногдуулсан 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүгдэгч нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулсугай.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг CD хуурцгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хавсарган үлдээж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

  6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ц.А