Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 08 сарын 06 өдөр

Дугаар 2024/ШЦТ/160

 

2024        8             06                                           2024/ШЦТ/160

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Мөнхсайхан даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Энхтуяа,

Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Догмиддорж,

Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: Д.Э,

Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч: Д.Бунжаа,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: М.Мөнхөө,

Шүүгдэгч: С.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Догмиддоржоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, мөн хуулийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.А-д холбогдох эрүүгийн 2435000570118 дугаартай хэргийг 2024 оны 6 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1999 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Увс аймгийн ************* суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт Увс аймгийн ************************** оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ******** ургийн овогт С.А /РД: ***********/.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч С.А нь 2024 оны 3 дугаар сарын 26-ны өдөр 18 цагийн орчимд Увс аймгийн *********** багийн нутаг дэвсгэрт С.С-н эзэмшлийн ******** улсын дугаартай “Тоёота пробокс” загварын тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцох үедээ Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас хохирогч Т.А-г дайрч, амь насыг нь хохироож, хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, мөн хуулийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг, санал дүгнэлт:

Улсын яллагч шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч С.А нь гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон. Шүүгдэгч С.А-н үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэг мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах санА байна” гэж;

Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: “Миний үйлчлүүлэгч С.А-н хувьд гэм буруугийн маргаангүй шүүх хуралдаанд оролцож байгаа. Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ “Тухайн өдөр эгчийнхээ хүүхдүүдийг ******** төвд тоглуулахаар явж байсан бөгөөд замын хажууд нэг юм дайрчих шиг санагдаад бууж харах гэсэн боловч машин дотор дүү нар нь уйлалдаад байсан учир бууж харахгүйгээр цаашаа яваад ******** төвд очиж дүү нараа үлдээчхээд буцаж хэргийн газарт очиж үзтэл хүн байхгүй байсан учир явсан” гэж мэдүүлсэн. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Эээс уучлалт гуйсан байгаа. С.А нь зам тээврийн осол гаргаж хүний амь насанд хүрсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа. Мөн  зам тээврийн осол гаргаж хэргийн газраас зугтаасан үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа. Хэдийгээр талийгаач архи ууж явдаг байсан ч гэсэн хүүхдүүдийнхээ хувьд аав нь, эхнэрийнхээ хувьд хань ижил нь учир үүнийг хэнээр ч нөхөх боломжгүй гэдгийг ойлгож байгаа. Миний үйлчлүүлэгч С.А нь хохиролд 5,000,000 төгрөг өгсөн гэдэг нь шүүгдэгч, хохирлын мэдүүлгээр нотлогдож байгаа. Мөн талийгаачийн ар гэрт түлээ түлш, мал өгч гэр орны ажилд нь тусалж дэмжиж байсан нь мөнгөн төлбөрөөр үнэлэгдээгүй. Мөн талийгаачийн эхнэрийг дагуулж яваад өрх толгойлсон эх, халамжийн тэтгэвэр тэтгэмжид хамруулж өгсөн байгаа. Гэмт хэрэг гарсан нөхцөл байдлын хувьд шүүгдэгчийн болгоомжгүй байдал байгаа боловч амь хохирогч нь зам дээр хэвтэж байгаа нь замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгсэлд саад учруулсан нөхцөл байдал байгаа. Өөрөөр хэлбэл, амь хохирогчийн буруутай үйлдэл байгаа болох нь хэрэгт авагдсан замын хяналтын камерын бичлэгээр нотлогдож байгаа юм. Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл болон шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт үйлдэлдээ хандаж байгаа хандлага, хохирол төлж барагдуулсан мөн цаашид гаргах хохирлыг төлж барагдуулахаа илэрхийлж байгаа байдлыг харгалзан үзээд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Эийн зүгээс сэтгэл санааны хохиролд нэхэмжилж байгаа 50,000,000 төгрөгийг бууруулж өгнө үү. ...Шүүгдэгч нь эрх зүйн анги төгссөн дээд боловсролтой өөрийгөө илэрхийлэх боломжтой этгээд боловч хэргийн үйл баримтаас хамаарч сэтгэл санааны хувьд өөрийгөө илэрхийлэх боломжгүй нөхцөл байдА шүүх хуралдаанд оролцож байна. Амь хохирогчийн хувьд замын хөдөлгөөнд саад учруулсны улмаас уг гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл үүссэн байдлыг харгалзан үзээд сэтгэл санааны хохиролд нэхэмжилж байгаа 50,000,000 төгрөгийг бууруулж, сэтгэл санааны хохирлыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөх нөхцөл боломжоор хангаж өгнө үү” гэж тус тусын дүгнэлт, саналаа гаргасан болно.

Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Э шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “...Манай нөхөр “Бор хавцал” руу яваад хэзээ ирсэн талаар мэдэхгүй байна. “Бор хавцал” руу яваад 10 гаруй хонож байж ирсэн. Орой ажил тараад гэр рүүгээ явж байтал хүн залгаад “танай нөхөр Гашууны голын зам дээр согтуу хэвтэж байна” гэж хэлсэн. Цагдаад дуудлага өгөөд цагдаа нартай хамт нөхрийгөө гэртээ авч ирсэн. Өглөө босоод ажил руу явах гээд нөхрөө дуудсан боловч хариу өгөхгүй болохоор нь эмнэлэг рүү залгасан. Сэтгэл санааны хохиролд 50,000,000 төгрөг нэхэмжилж байгаа. Оршуулгын зардалд 5,000,000 төгрөг өгсөн. Баримтаар нэхэмжилсэн зардлаа энэ дүнд оруулж тооцно” гэх мэдүүлгийг,

Шүүгдэгч С.А шүүх хуралдаанд хэлсэн эцсийн үгэндээ “Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Шүүхээс гарах хохирлыг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид хэсэгчлэн төлөхөө илэрхийлж байна” гэж тус тус мэдүүлэв.

Эрүүгийн 2435000570118 дугаартай хэргээс талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Улсын яллагч хавтаст хэргээс:

1. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 04-12 дахь тал),

2. Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, замын бүдүүвч зураг, зам тээврийн осол дээр тогтоосон акт, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 13-19 дэх тал),

3. Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн “...Уг 01 дугаартай хяналтын камерын бичлэгийг 2024-03-26 18:46:27 секунтэд гэр хорооллын дундах замаас хар өнгийн хувцастай 2 эрэгтэй хүн гуйвсан байдА алхаж гарч ирэх бөгөөд засмал зам дагуу 18:46:32 секунтын үед хоёулаа засмал зам дагуу зогсож нэг эрэгтэй хүн нь зам хөндлөн гарч, харин нөгөө хүн уг засмал зам дагуу доороо эргэж зогсож байгаад 18:50:21 секунтэд газарт хэвтэх бөгөөд ... гэр хороолол талаас шороон замаар цагаан өнгийн пробокс маркийн тээврийн хэрэгсэл гарч ирэх бөгөөд уг пробокс маркийн тээврийн хэрэгсэл нь туслах замаас 19:16:39 секунтэд гарч ирээд зүүн тийш эргэх үйлдэл хийх бөгөөд тухайн үед газарт хэвтэж байсан амь хохирогчийн дээгүүр нь уг автомашины баруун талын урд болон хойд талын дугуйгаар дайрч гарах бөгөөд тухайн үед уг тээврийн хэрэгсэл нь 2 секунт зогсож цааш төв зам руу нийлж ертөнцийн зүгээр урд зүг рүү асфальтан зам дагуу явав. ...удалгүй цагдаагийн машин ирж 2 алба хаагч бууж ирээд тухайн хүнийг эргэж тойрох бөгөөд нэг хүн нь үлдэж, нэг хүн нь машинтай явж эргэж нэг эмэгтэй хүн авч ирээд уг амь хохирогчийг машинд суулгаж авч явав” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 20-24 дэх тал),

4. Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 25-40 дэх тал),

5. Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 41-44 дэх тал),

6. Эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөгчийн тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл (хавтаст хэргийн 45-48 дахь тал),

7. “***********” шатахуун түгээх станцын 01 дугаарын хяналтын камерын бичлэгийг эд мөрийн баримтаар тооцсон тухай мөрдөгчийн тогтоол (хавтаст хэргийн 64 дэх тал),

8. Шүүгдэгч С.А-н тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн 1366727 дугаартай жолоочийн үнэмлэхийг хураан авч эд мөрийн баримтаар тооцсон тухай тогтоол (хавтаст хэргийн 67 дахь тал),

9. Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Эийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Би ********************** нутаг дэвсгэрт байрлах 16-6 тоотод өөрийн нөхөр, 4 хүүхдийн хамт амьдардаг. Миний нөхөр амь хохирогч Т.А хааяа “Бор хавцал” гэх газарт гар аргаар алт олборлох ажил хийдэг бөгөөд “Бор хавцал”-д ажиллаж байгаад 2024 оны 3 дугаар сарын 25-ны өдөр ирсэн. Тэгээд гэртээ хоночхоод өчигдөр өглөө би ажилдаа гарах гээд явтал гэртээ үлдсэн. Тэгээд би ажлаа тараад 17 цагийн үед гэр лүүгээ алхаад явж байтал миний зүс таних Улаанаа гэх хүн надад “танай нөхөр тасарчихсан согтуу *********** багийн нутаг дэвсгэрт байрлах *********** шатахуун түгээх станцын урд зам дээр хэвтэж байна, би босгох гээд чадсангүй” гэж байсан. Тэгээд би гэр лүүгээ явж байтал нэг цагдаа ирж намайг цагдаагийн машинд суулгаад манай нөхөр дээр аваачсан ба нөгөө хоёр цагдаа манай гэрт биднийг хүргэж гэр лүү оруулж өгөөд газарт ор засаад хэвтүүлчхээд явсан. Тэгээд би гэртээ ирсний дараа удалгүй амь хохирогчийг татаж босгоод 2 аяга цай уулгаад буцааж хэвтүүлсэн. Тэгээд би маргааш нь ажилдаа явчхаад эргээд 10 цагийн үед гэртээ ирээд амь хохирогчийг “одоо босооч” гэтэл амь хохирогч сонин болчихсон байхаар нь эмнэлэг дуудаж эмч нар ирээд нас барсан байна гэж хэлсэн. ...Амь хохирогч нас барснаас хойш хүүхдүүд маань аавыгаа байнга асууж хэзээ ирэх бол гэж надад маш их сэтгэлийн дарамт болж байгаа. Бага насны 4 хүүхэдтэй хүүхдүүдээ хичээл сургууль хоол унднаас нь авхуулаад надад маш хэцүү байна. Би амь хохирогчийг нас барснаас хойш зүрх өвдөж дэлсэх ямар нэгэн юмнаас айх шөнө нойргүйдэж байна. ...Би “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалыг батлах тухай” тогтоол, тушаал, журам, аргачлА танилцлаа. Хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 71-72, 74 дэх тал),

10. Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан маягт (хавтаст хэргийн 75 дахь тал),

11. Гэрч А.Л-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...2024 ны 3 дугаар сарын 26-ны өглөө 8 цагийн үед портер машин дээр шуудайтай нүүрс ачиж гараад зах дээр 18 цаг хүртэл зогсож зарсан. ...18 цагийн үед гахайн байрны ойролцоо байдаг гэр лүүгээ засмал зам дагуу явж байхдаа найз Б-тай таараад бид хоёр нэг хороололд байдаг тул хамт алхаад харьж явах замд буюу захын доод талын *********** шатахуун түгээх станцын урд талын уулзвар замын голд Н нь шавар шавхай болсон хувцастай нүүр хэсэг нь шалбарсан байдА зүүн талаараа хэвтэж байхаар нь очоод татаад “та зам дээрээс бос” гэхэд нилээн согтсон байдА байсан бөгөөд “за, за” гэж хэлээд хэвтээд байхаар нь би өргөөд босгох гэсэн боловч их согтсон байсан тул босож чадаагүй, тухайн үед Б дэргэд зогсож байсан. Тэгээд архи уугаад согтсон юм чинь гэж бодоод өөрийн ********* дугаараас эхнэр нь болох Эгийн ********* дугаар руу Улаанбаатар хотын цагаар 19 цаг 26 минутад нэг удаа залгахад таслаад буцаагаад залгаж 4 минут гаруй ярьсан бөгөөд би анх залгаж ярьж эхлэхдээ тухайн газрыг орхиод гэр лүүгээ алхаж явахдаа ярьсан. Тэгэхдээ би өөрөө “танай нөхөр захын доод талын *********** шатахуун түгээх станцын хажууд зам дээр тасраад хэвтэж байна” гэж ярихад “за, эгч нь гэр лүүгээ харьж байна, яг хаана юм бэ” гэж асуухаар нь байгаа газрыг нь нарийвчлан зааж өгөхөд “миний үгэнд сайн ордоггүй юм” гэхээр нь “та тэгвэл цагдаад мэдэгдээд хүргүүлээд авчих” гэж хэлсэн. Намайг эхнэр нь аваад ир гэх байдлаар гуйгаагүй бөгөөд би нимгэн хувцастай өдөржингөө гадаа зогссон байсан тул яараад харьсан. Түүнээс хойш дахин Н буюу А ах болон эхнэр нь болох Э эгчтэй ярьж уулзаагүй. Харин өнөөдөр цагдаагаас ярьсны дараа тухайн хүн нас барсан гэдгийг нь мэдсэн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 83 дахь тал),

12. Гэрч А.Ц-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Би өчигдөр буюу 2024 оны 3 дугаар сарын 26-ны өдөр 17 цагийн үед гэртээ цай уугаад цахилгааны масс гарсныг янзалчхаад ажил руугаа *********** баг *********** шатахуун түгээх станцын ойролцоо алхаж явахад миний урд амь хохирогч Т.А архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн байдА алхаж яваад газарт унахаар нь би араас нь очиж босгоод таксинд суулгах гэхэд түүний хувцас нь шавар ус болсон байсан учраас такси авахгүй гэсэн. Амь хохирогч Т.А нь “өөрөө алхаад харьчихна, та ажилдаа яв” гэхээр нь би ажил руугаа явах замдаа амь хохирогчийн эхнэр Эгийн ********* дугаар руу залгаж амь хохирогч Т.А-г архи согтууруулах ундаа хэрэглэсэн хувцас нь ус шавар болсон явж байгааг хэлж түүнийг тосоод авчих гэж хэлэх гэхэд утсаа аваагүй. Би ажил дээрээ очоод гал түлээд хэсэг байж байгаад дахин Э рүү залгахад утсаа авсан бөгөөд амь хохирогчийг тосож авах талаар хэлсэн ба Э над руу тухайн өдөр хариу холбогдоогүй. Харин энэ өглөө буюу 2024 оны 3 дугаар сарын 27-ны өглөө 9 цагийн үед амь хохирогч Т.Аийн эхнэр Э над руу өөрийнхөө ********* дугаарын утсаар залгаад “Т.А босохгүй байна, хөл гар нь хөрчихсөн байна” гэхээр нь би “яарА эмч дуудаж үзүүл” гэсэн бөгөөд хэсэг хугацааны дараа Э рүү утсаар холбогдож Т.А нас барсан талаар болон цагдаа нар гэрт нь ирсэн байгаа талаар хэлсэн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 85 дахь тал),

13. Насанд хүрээгүй гэрч Б.Ж-н мөрдөн шалган ажиллагааны шатанд өгсөн “...2024 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 17 цагийн үед хичээлээ тараад гэртээ ирэхэд нагац ах С.А нь бид нарыг “********” төвд байрлах тоглоомын талбай руу авч явж тоглуулахаар гэрээс аваад гарсан. Тухайн үед би хичээлээ тараад шууд гэртээ ороод хувцсаа солиод буцаад гарсан бөгөөд бид гэрээс гарах үед ээж С гэрт хувцас угаагаад үлдсэн. Ээжийн эзэмшлийн цагаан өнгийн пробокс загварын ******** улсын дугаартай тээврийн хэрэгслийг нагац ах А жолоодоод харин би дүү Б, Б нарын хамтаар машины арын суудалд суугаад бид тоглоомын төв явсан. *********** багт байрлах *********** шатахуун түгээх станцын хажуугаар яваад “********” төвд ирсэн бөгөөд би гэрээс гарахдаа машины арын суудалд 2 дүүгийн хажууд гурвуулаа утас үзээд явж байсан учир ямар нэгэн зүйл мэдэхгүй байна. “********” төв дээр очоод 30 минут тоглоод буцаад бид гэртээ ирсэн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 87 дахь тал),

14. Гэрч Б.Г-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Тухайн өдөр 18 цагийн үед жижүүрийн 7045102 дугаарын утсанд “*********** багийн нутаг дэвсгэрт байрлах *********** шатахуун түгээх станцын зүүн талд согтуу хүн хэвтэж байна” гэх дуудлага ирсэн бөгөөд тухайн үед би тус цагдаагийн газрын Тэс сумын сум дундын цагдаагийн хэсгийн жолооч, цагдаагийн дэд ахлагч Б.Б-н хамт уг дуудлага мэдээлэлд очсон. Тухайн дуудлагад очиход төв замын хажуу талд 3 замын уулзвар буюу туслах зам дээр 40 орчим насны эрэгтэй хүн хэвтэж байсан. Тухайн үед цагдаагийн дэд ахлагч Б.Б бид хоёр уг хүнийг харахад шанаа хацар, гарын сарвуу хэсэг нь зулгарсан шархтай хувцас хунар нь нэлэнхийдээ норж шавар болсон байсан бөгөөд уг хүнийг дуудаж нэрийг нь асуухад өөрийгөө “А” гэж байсан ба тухайн үед “та зүгээр үү?” гэж асуухад урдаас “би зүгээрээ, намайг гэрт хүргээд өгөөч” гэж хэлсэн бөгөөд өөр зүйл ярихгүй байхаар нь хажуугаар зөрж байсан цагаан өнгийн Приус-20 загварын тээврийн хэрэгслийг зогсоож тухайн хэвтэж байсан хүний талаар асуухад уг машины жолооч таньж “А гэдэг залуу байна, эхнэр нь сая *********** шатахуун түгээх станцын хажуугаар доошоо гахайн байр руу явж байсан, гэр нь тэнд байдаг” гэж хэлэхээр нь цагдаагийн дэд ахлагч Б.Б явж уг хүний эхнэр болох Э-ийг дагуулж ирсэн юм. Э нь ирээд “манай нөхөр байна, байнга архи уугаад алга болчихоод байх юм, саяхан алтанд явж ирээд мөнгөөрөө архидаад байна” гэж байсан. Э гэх хүн “энэ унаад нүүрээ зулгалсан юм шиг байна, хувцас нь шавар болчихсон байна” гэхээр нь би “эгчээ, та суучих, эмнэлэгт үзүүлнэ” гэтэл Э гэх хүн “та нар гэрт хүргээд өгчихөө, архи уухаараа угаасаа унаж тусаад яваад байдаг, гэрт хүргээд өгчих” гээд байхаар нь ********************** нутаг дэвсгэрт байрлах 26-6 тоот задгай хашаанд хүргэж гэрт нь оруулж өгөөд эхнэр Э-т нь хүлээлгэж өгөөд гарсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 89 дэх тал),

15. Гэрч С.С-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...2024 оны 3 дугаар сарын 27-ны өдөр цагдаа нар миний дүү С.А-ыг цагдаагийн газар авч ирээд энэ талаар мэдсэн бөгөөд А надад хэлэхдээ гэрээс гараад засмал зам дээр хүн хэвтэж байсныг харахгүй дээгүүр нь гараад явсан гэж хэлж байсан бөгөөд би нэг их лавлаж асуугаагүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 93 дахь тал),

16. Увс аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн ахлах шинжээч Н.Одбаярын 2024 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 16 дугаартай Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний “...1.Амь хохирогч Т.Аийн биед цээжний баруун талын 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10 дугаар хавирга, зүүн талын 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10 дугаар хавирганы хугарал, хугарлын түвшинд цус хуралт, баруун уушгины цооролт, хагас уналт, элэг, дэлүү, баруун, зүүн бөөрний задрал, зүүн бөөрний артери, венийн судасны тасрал, цээжний баруун хөндий, хэвлийн хөндийд цус хуралдалт, баруун, зүүн бөөрний өөхөн эд, нойр булчирхайд цус хуралт, сээрний 9, 10, 11 дүгээр нугалмын арын босоо сэртэнгийн хугарал, баруун чамархайн хуйханд зулгаралт, цус хуралт, хамар, баруун хацар, эрүүний баруун хэсэгт, баруун чихний дэлбэнгийн ард, баруун шуу, сарвууны ард, зүүн далны хэсэгт, ууц, бүсэлхий, зүүн түнхний харалдаа зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. 2.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Цөм нэг дор үүссэн байх боломжтой. 3.Дээрх гэмтлүүд нь амьд үед үүссэн шинэ гэмтлүүд байна. 4.Цээжний баруун талын 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10 дугаар хавирга, зүүн талын 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10 дугаар хавирганы хугарал, хугарлын түвшинд цус хуралт, баруун уушгины цооролт, хагас уналт, элэг, дэлүү, баруун, зүүн бөөрний задрал, зүүн бөөрний артери, венийн судасны тасрал, цээжний баруун хөндий, хэвлийн хөндийд цус хуралдалт, баруун, зүүн бөөрний өөхөн эд, нойр булчирхайд цус хуралт гэмтлүүд нь амь насанд аюултай гэмтэлд хамаарах тул “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 3.1.10 болон 3.1.12-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарах гэмтэл болно. 5.Дээрх хүнд гэмтлүүд нь үхлийн шалтгаанд шууд нөлөөлсөн байна. 6.Амь хохирогч Т.А нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Түүний цусанд 2.3 процент промилли, ходоодны агууламжид 3.1 процент промилли, шээсэнд 3.4 процент промилли спиртийн агууламж илэрч байна. Амь хохирогч нь нас барах үедээ дунд зэргийн согтолттой байсан байна. Шүүх химийн шинжилгээний №22 дугаартай шинжээчийн дүгнэлтийг хавсаргав. 7.Амь хохирогч Т.А нь их тархины зүүн тал бөмбөлгийн дух, чамархайн суурь хэсэгт хуучин няцралын жижиг голомттой байсан байна. Хэзээ үүссэн болохыг тогтоох  боломжгүй. 8.Уг тархины голомтот архаг өөрчлөлт нь үхэлд хүргэхгүй. 9.Амь хохирогч Т.А нь дээрх цээж, хэвлийн хүнд гэмтлүүдийн улмаас дотуур цочмог цус алдаж амьсгал, зүрх судасны хурц дутагдлаар нас барсан байна. 10.Амь хохирогч Т.А нь цогцсын гадна үзлэг эхлэхээс өмнө нас бараад 15-20 цаг орчим хугацаа өнгөрсөн байх боломжтой ба дээрх гэмтлүүдийг авснаас хойш тодорхой (маш бага) хугацаанд амьд байх боломжтой ч бие дааж ямар нэгэн үйлдэл хөдөлгөөн хийх боломжгүй. 11.Амь хохирогч Т.А нь дээрх хүнд гэмтлүүдийн улмаас эмнэлгийн тусламж авсан ч амь аврагдах боломжгүй...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 100-104 дэх тал),

17. Увс аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн ахлах шинжээч Н.Одбаярын 2024 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 22 дугаартай Шүүх химийн шинжилгээний дүгнэлт (хавтаст хэргийн 107-108 дахь тал),

18. Увс аймгийн Авто тээврийн төвийн ТХТХ-ийн үзлэгийн инженер Б.Болдын 2024 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 02 дугаартай “...1. 06-21ува улсын дугаартай Тоёота Пробокс маркийн тээврийн хэрэгсэлд дараах эвдрэл гэмтэл гарсныг комисс үзэж шалгаж тогтоов. Үүнд: Ослоос шалтгаалсан эвдрэл гэмтэл гараагүй байна. 2. ******** улсын дугаартай Тоёота Пробокс маркийн тээврийн хэрэгсэл зам тээврийн осол гаргахад нөлөөлсөн гол хүчин зүйл, явах эд анги эвдэрч гэмтээгүй...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 115-118 дахь тал),

19. Мөрдөгчийн 2024 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн “...-******** улсын дугаартай, Тоёота Пробокс загварын суудлын автомашины жолооч С.А замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3. “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэх заалтыг,

мөн дүрмийн 10.8. “Жолооч уулзвар, гарцаар нэвтрэхдээ тухайн эгнээнээс өөрийн явах чигийн дагуу хөдөлгөөний эгнээний үргэлжлэлийг заасан 1.7 тэмдэглэлийг баримтлана. Хэрэв тийм тэмдэглэл байхгүй бол дараах байдлаар нэвтэрнэ:

а/ уулзвар, гарцаас гарахдаа тухайн орж буй зорчих хэсгийн эсрэг урсгалыг сөрөхгүйгээр үйлдлийг гүйцэтгэнэ;

Мөн дүрмийн 3.5. Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ:

а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх;

б/ осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт (иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт), тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог, нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх;

г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)-д яарА мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог, нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтанг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авна” гэх заалтуудыг тус тус зөрчсөн байна.

-Явган зорчигч амь хохирогч Тогтохын Алтангэрэл нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.1. “Явган зорчигч нь явган хүний замаар, тийм зам байхгүй бол зорчих хэсгийн хажуугийн хөвөөгөөр явна. Явган хүний зам, хөвөө байхгүй буюу түүгээр явах боломжгүй тохиолдолд явган зорчигч нь унадаг дугуйн зам, эсхүл зорчих хэсгийн захаар (тусгаарлах зурвастай замд зорчих хэсгийн гадна талын захаар) цуварч явна” гэх заалтыг,

Мөн дүрмийн 5.12. “Явган зорчигчид дараах зүйлийг хориглоно:

б/ аюулгүй байдлыг хангахаас бусад шалтгаанаар зорчих хэсэг дээр зогсох, саатах, зам хөндлөн гарч байхдаа алгуурлах, эргэж буцах, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд санаатайгаар саад хийх” гэх заалтуудыг тус тус зөрчсөн үйлдэл гаргасан байна.

-Тухайн осол нь зам тээврийн осол мөн. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.2-т “Зам тээврийн осол” гэж зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь нас, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон зам, замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд хөрөнгийн хохирол учрах явдал; хэмээн тайлбарласан.

-06-21УВА улсын дугаартай, Тоёота Пробокс загварын суудлын автомашины жолооч С.А замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3. “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэх заалтыг, мөн дүрмийн 10.8. а/ “уулзвар, гарцаас гарахдаа тухайн орж буй зорчих хэсгийн эсрэг урсгалыг сөрөхгүйгээр үйлдлийг гүйцэтгэнэ” гэх заалтуудыг тус тус зөрчсөний улмаас уг зам тээврийн осол гарсан байна” гэх магадлагаа (хавтаст хэргийн 121-122 дахь тал),

20. Шүүгдэгч С.А-н жолооны үнэмлэхийн эрх сэргээсэн талаарх Цагдаагийн Ерөнхий газрын жолоочийн лавлагаа, мэдээлэл (хавтаст хэргийн 123 дахь тал),

21. Шүүгдэгч С.А-н мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн “Би 2024 оны 3 дугаар сарын 26-ны өдөр *********** багийн нутаг дэвсгэрт байрлах өөрийн эгчийн гэрт байж байгаад эгчийн хүүхдүүдийг **************** багт байрлах “********” төвд тоглуулахаар төрсөн эгч С-ийн эзэмшлийн ******** улсын дугаартай Тоёота пробокс загварын тээврийн хэрэгсэлтэй явсан. Тэгээд би гэрээс гараад шороон замаар явж байгаад засмал зам дээр гарч туслах замаас төв зам руу гардаг хэсэг рүү гараад төв зам руу нийлэх гэж зүүн гар тийш эргэх гээд зүүн талаас ирж байгаа тээврийн хэрэгслийг харж байгаад эргэтэл миний жолоодож явсан машин нэг юм дайрсан юм шиг савлахаар нь би толиндоо хартал хүн дайрсан байсан. Тэгээд би хажуудаа бага насны жоохон хүүхдүүдтэй явж байгаад айчих байх гээд шууд яваад “********” төвд дүү нараа буулгаад оруулж тоглуулчхаад эргээд яваад тухайн осол болсон газарт очтол ямар нэгэн хүн байгаагүй. Тэгэхээр нь би зүгээр юм байна гээд хаячхаад явсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 136-137 дахь тал) зэрэг нотлох баримтуудыг,

Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч хавтаст хэргээс:

1. Т.А, Д.Э нарын гэрлэлтийн гэрчилгээний хуулбар (хавтаст хэргийн 50 дахь тал),

2. Хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбарууд (хавтаст хэргийн 51-53 дахь тал),

3. Оршуулгын зардА холбоотой баримтууд (хавтаст хэргийн 56-60 дахь тал),

4. Шинжээчийн 16, 22 дугаартай дүгнэлтүүд (хавтаст хэргийн 100-104, 107-108 дахь тал) зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судалсан бол,

Шүүгдэгчийн өмгөөлөгч хавтаст хэргээс:

1. Гэрч Б.Г мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 89 дэх тал),

2. Иргэн Х.С-ийн малын А дансны хуулбар (хавтаст хэргийн 152-154 дэх тал),

3. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын “...С.А амьжиргааны түвшний 409.679 босго шугамаас бага байна” гэх тодорхойлолт (хавтаст хэргийн 160 дахь тал),

4. Гэрч С.С-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Миний дүү С.А нь одоохондоо өрх тусгаарлаагүй байгаа тул ямар нэгэн эд хөрөнгө гээд байх зүйлгүй. Дүү маань дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, зан харилцааны хувьд эелдэг зөөлөн, бусдад тусархуу, ямар нэгэн ажилд тууштай хөдөлмөрч хүн байгаа юм” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 91 дүгээр тал),

5. Гэрч Х.С-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Миний хүү А нь хүүхэд ахуй наснаасаа ээж аавынхаа дэргэд өссөн, хүнлэг энэрэнгүй, эелдэг зөөлөн, бусдад тусархуу, их сайхан сэтгэлтэй, дөлгөөн тайван, хүнтэй хэл ам, хэрүүл маргаан хийгээд байдаггүй хүн юм” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 95 дахь тал),

6. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 145 дахь тал) зэрэг нотлох баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдА холбогдуулан “Ховд” Их сургуульд суралцаж байх хугацаандаа авсан өргөмжлөл, батламж, Увс аймгийн Засаг даргын тэтгэлэгт оюутнаар шалгарч байсан зэрэг 5 хуудас нотлох баримтыг шинээр гарган өгч шинжлэн судалсан болно.

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамаарА, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хохирогч, гэрч, шүүгдэгч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэргийн оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолвол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байх тул дээрх нотлох баримтуудыг үнэлж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Иймд шүүх хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг үнэлж, хэргийн үйл баримтыг тогтоож, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийв.

Шүүхээс хэргийн талаар тогтоосон үйл баримт нотлох баримтын үнэлгээ:

1. Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг шүүх өөр хооронд нь харьцуулан дүгнэж, хэргийн үйл баримтыг сэргээн тогтооход шүүгдэгч С.А нь 2024 оны 3 дугаар сарын 26-ны өдөр 18 цагийн орчимд Увс аймгийн *********** багийн нутаг дэвсгэрт С.С-н эзэмшлийн ******** улсын дугаартай “Тоёота пробокс” загварын тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцох үедээ автозам дээр Т.А-г биеэ хянах чадваргүй согтуурсан байдА хэвтэж байхад нь дайрч, улмаар осол гаргасан гэдгээ мэдсээр байж хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан үйл баримт хэрэгт тогтоогдсон байна.

Тодруулбал, хавтаст хэрэгт авагдсан дараах бичгийн нотлох баримтууд болох

-Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн “...гэр хорооллын дундах замаас хар өнгийн хувцастай 2 эрэгтэй хүн гуйвсан байдА алхаж гарч ирэх бөгөөд 18:46:32 секунтын үед хоёулаа засмал зам дагуу зогсож нэг эрэгтэй хүн нь зам хөндлөн гарч, харин нөгөө хүн /амь хохирогч Т.А/ уг засмал зам дагуу доороо эргэж зогсож байгаад 18:50:21 секунтэд газарт хэвтэх бөгөөд ... гэр хороолол талаас шороон замаар цагаан өнгийн пробокс маркийн тээврийн хэрэгсэл ...туслах замаас 19:16:39 секунтэд гарч ирээд зүүн тийш эргэх үйлдэл хийх бөгөөд тухайн үед газарт хэвтэж байсан амь хохирогчийн дээгүүр нь уг автомашины баруун талын урд болон хойд талын дугуйгаар дайрч гарах бөгөөд тухайн үед уг тээврийн хэрэгсэл нь 2 секунт зогсож цааш төв зам руу нийлж ертөнцийн зүгээр урд зүг рүү асфальтан зам дагуу явав” гэх тэмдэглэл (хавтаст хэргийн 20-24 дэх тал),

-Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Эийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Тэгээд би ажлаа тараад 17 цагийн үед гэр лүүгээ алхаад явж байтал миний зүс таних Улаанаа гэх хүн надад “танай нөхөр тасарчихсан согтуу *********** багийн нутаг дэвсгэрт байрлах *********** шатахуун түгээх станцын урд зам дээр хэвтэж байна, би босгох гээд чадсангүй” гэж байсан. Тэгээд би гэр лүүгээ явж байтал нэг цагдаа ирж намайг цагдаагийн машинд суулгаад манай нөхөр дээр аваачсан ба нөгөө хоёр цагдаа манай гэрт биднийг хүргэж гэр лүү оруулж өгөөд газарт ор засаад хэвтүүлчхээд явсан. Тэгээд би гэртээ ирсний дараа удалгүй амь хохирогчийг татаж босгоод 2 аяга цай уулгаад буцааж хэвтүүлсэн. Тэгээд би маргааш нь ажилдаа явчхаад эргээд 10 цагийн үед гэртээ ирээд амь хохирогчийг “одоо босооч” гэтэл амь хохирогч сонин болчихсон байхаар нь эмнэлэг дуудаж эмч нар ирээд нас барсан байна гэж хэлсэн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 71-72 дахь тал),

-Гэрч А.Л-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...*********** шатахуун түгээх станцын урд талын уулзвар замын голд Ноосоо нь шавар шавхай болсон хувцастай нүүр хэсэг нь шалбарсан байдА зүүн талаараа хэвтэж байхаар нь очоод татаад “та зам дээрээс бос” гэхэд нилээн согтсон байдА байсан бөгөөд “за, за” гэж хэлээд хэвтээд байхаар нь би өргөөд босгох гэсэн боловч их согтсон байсан тул босож чадаагүй, Тэгээд өөрийн ********* дугаараас эхнэр нь болох Эгийн ********* дугаар руу залгахад таслаад буцаагаад залгахаар нь “танай нөхөр захын доод талын *********** шатахуун түгээх станцын хажууд зам дээр тасраад хэвтэж байна” гэж ярихад “за, эгч нь гэр лүүгээ харьж байна, яг хаана юм бэ” гэж асуухаар нь байгаа газрыг нь нарийвчлан зааж өгөхөд “миний үгэнд сайн ордоггүй юм” гэхээр нь “та тэгвэл цагдаад мэдэгдээд хүргүүлээд авчих” гэж хэлсэн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 83 дахь тал),

-Гэрч А.Ц мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...*********** шатахуун түгээх станцын ойролцоо алхаж явахад миний урд Т.А архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн байдА алхаж яваад газарт унахаар нь би араас нь очиж босгоод таксинд суулгах гэхэд түүний хувцас нь шавар ус болсон байсан учраас такси авахгүй гэсэн. Амь хохирогч Т.А нь “өөрөө алхаад харьчихна, та ажилдаа яв” гэхээр нь би ажил руугаа явах замдаа хохирогчийн эхнэр Эгийн ...дугаар руу залгаж амь хохирогч Т.А-г архи согтууруулах ундаа хэрэглэсэн хувцас нь ус шавар болсон явж байгааг хэлж түүнийг тосоод авчих гэж хэлэх гэхэд утсаа аваагүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 85 дахь тал),

-Гэрч Б.Г мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...*********** шатахуун түгээх станцын зүүн талд согтуу хүн хэвтэж байна гэх дуудлага ирсэн бөгөөд ...цагдаагийн дэд ахлагч Б.Баясгалангийн хамт уг дуудлага мэдээлэлд очсон. Тухайн дуудлагад очиход төв замын хажуу талд 3 замын уулзвар буюу туслах зам дээр 40 орчим насны эрэгтэй хүн хэвтэж байсан. Тухайн үед цагдаагийн дэд ахлагч Б.Б бид хоёр уг хүнийг харахад шанаа хацар, гарын сарвуу хэсэг нь зулгарсан шархтай хувцас хунар нь нэлэнхийдээ норж шавар болсон байсан бөгөөд уг хүнийг дуудаж нэрийг нь асуухад өөрийгөө “А” гэж байсан ба тухайн үед “та зүгээр үү?” гэж асуухад урдаас “би зүгээрээ, намайг гэрт хүргээд өгөөч” гэж хэлсэн бөгөөд өөр зүйл ярихгүй байхаар нь хажуугаар зөрж байсан цагаан өнгийн Приус-20 загварын тээврийн хэрэгслийг зогсоож тухайн хэвтэж байсан хүний талаар асуухад уг машины жолооч таньж “А гэдэг залуу байна, эхнэр нь сая *********** шатахуун түгээх станцын хажуугаар доошоо гахайн байр руу явж байсан, гэр нь тэнд байдаг” гэж хэлэхээр нь цагдаагийн дэд ахлагч Б.Б явж уг хүний эхнэр болох Э-ийг дагуулж ирсэн юм. Э нь ирээд “манай нөхөр байна, байнга архи уугаад алга болчихоод байх юм, саяхан алтанд явж ирээд мөнгөөрөө архидаад байна” гэж байсан. Э гэх хүн “энэ унаад нүүрээ зулгалсан юм шиг байна, хувцас нь шавар болчихсон байна” гэхээр нь би “эгчээ, та суучих, эмнэлэгт үзүүлнэ” гэтэл Э гэх хүн “та нар гэрт хүргээд өгчихөө, архи уухаараа угаасаа унаж тусаад яваад байдаг, гэрт хүргээд өгчих” гээд байхаар нь ********************** нутаг дэвсгэрт байрлах 26-6 тоот задгай хашаанд хүргэж гэрт нь оруулж өгөөд эхнэр Эт нь хүлээлгэж өгөөд гарсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 89 дэх тал)-үүдээс гадна шүүгдэгч С.А-н хэргээ хүлээн мэдүүлсэн яллагдагчийн мэдүүлэг (хавтаст хэргийн 136-137 дахь тал)-ээр тогтоогдож байна.

2. Шүүгдэгчийн гэмт үйлдлийн улмаас амь хохирогч Т.Аийн амь нас хохирсон болох нь шинжээчийн 2024 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 16 дугаартай “Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ”-ний дүгнэлт (хавтаст хэргийн 100-104 дэх тал)-ээр давхар тогтоогдсон болно.

3. Дээрхээс нэгтгэн дүгнэхэд шүүгдэгч С.А нь 2024 оны 3 дугаар сарын 26-ны өдөр 18 цагийн орчимд Увс аймгийн *********** багийн нутаг дэвсгэрт С.С-н эзэмшлийн ******** улсын дугаартай “Тоёота пробокс” загварын тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцох үедээ автозам дээр амь хохирогч Т.А-г биеэ хянах чадваргүй согтуурсан байдА хэвтэж байхад нь дайрч, улмаар осол гаргасан гэдгээ мэдсээр байж хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэх үйл баримт эргэлзээгүй нотлогдон тогтоогдсон байна.

Хэргийн үйл баримтад хийсэн хууль зүйн дүгнэлт:

Прокуророос шүүгдэгч С.Ад холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон”, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуулийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан” гэж зүйлчилсэн нь зөв, тохирчээ.

1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн гэмт хэргийн тухайд:

1.1. Шүүгдэгч С.А Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн болох нь мөрдөгчийн 2024 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн “...Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3. “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэх заалтыг, мөн дүрмийн 10.8. “Жолооч уулзвар, гарцаар нэвтрэхдээ тухайн эгнээнээс өөрийн явах чигийн дагуу хөдөлгөөний эгнээний үргэлжлэлийг заасан 1.7 тэмдэглэлийг баримтлана. Хэрэв тийм тэмдэглэл байхгүй бол дараах байдлаар нэвтэрнэ: а/ уулзвар, гарцаас гарахдаа тухайн орж буй зорчих хэсгийн эсрэг урсгалыг сөрөхгүйгээр үйлдлийг гүйцэтгэнэ;... заалтуудыг тус тус зөрчсөн байна” гэх магадлагаа (хавтаст хэргийн 121-122 дахь тал)-гаар тогтоогдож байна.

Тодруулбал, дээрх мөрдөгчийн магадлагаагаар шүүгдэгч С.А-н үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн объектив талын шинжийг хангана.

1.2. Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг нь жолооч тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал болон ашиглалтын талаар тогтоосон хэм хэмжээг санаатай зөрчихдөө түүний улмаас учирч болох хохирол, хор уршгийг мэдээгүй, эсхүл гаргахгүй гэж өөртөө найдсан гэм буруугийн холимог хэлбэртэй байдаг.

Шүүгдэгч С.А хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэлдээ санаатай, энэ үйлдлийн улмаас хүний амь нас хохирсон нь болгоомжгүйгээр үйлдэгдсэн буюу гэм буруугийн холимог хэлбэртэй байх бөгөөд дээрх гэмт үйлдэл, хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой, энэ гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байна.

1.3. Иймд шүүгдэгч С.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, мөн дүрмийн 10.8 а-д “Уулзвар гарцаас гарахдаа тухайн орж буй зорчих хэсгийн эсрэг урсгалыг сөрөхгүйгээр гүйцэтгэнэ” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн гэмт хэргийн тухайд:

2.1. Шүүгдэгч С.А нь зам тээврийн осол гаргасан гэдгээ мэдсэн атлаа хэргийн газрыг зориуд орхиж явсан болох нь хэрэгт нотлох баримтаар авагдаж шинжлэн судлагдсан хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 20 дахь тал), шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 136-137 дахь тал) зэргээр нотлогдож байгаа тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлд заасан “Авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч зугтаах” гэмт хэргийн үндсэн шинжийг хангаж байна гэж дүгнэлээ.

Шүүгдэгчийн энэхүү хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан үйлдэл нь идэвхтэй, шууд санаатай үйлдэл юм.

2.2. Тиймээс шүүгдэгч С.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуулийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирол, хор уршгийн талаар

1. Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Э оршуулгын зардалд нийт 1,245,000 төгрөгийн баримтыг хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн бөгөөд шүүгдэгч С.А амь хохирогчийн оршуулгын зардалд 5,000,000 төгрөгийг нөхөн төлсөн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Э болон шүүгдэгч С.А нарын мэдүүлгээр нотлогдож байхаас гадна амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс 1,245,000 төгрөгийг шүүгдэгчээс өгсөн мөнгөн дүнд оруулан тооцно гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийг гэмт хэргийн улмаас учирсан шууд хохирлыг нөхөн төлсөн гэж үзлээ.

2. Шүүх хуралдаанд улсын яллагчаас “амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Эийн зүгээс сэтгэл санааны хохиролд 50,000,000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд уг сэтгэл санааны хохирлыг Иргэний хуульд заасны дагуу нээлттэй үлдээх санА” гэж,

Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон түүний өмгөөлөгч нараас “...Шүүгдэгч С.А нь амь хохирогчийг нас барсны дараа түүний гэрт ирж ар гэрт нь, амьдрал ахуйд нь тус дэм болж байгааг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч илэрхийлж байгаа. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн хувьд бага насны 4 хүүхэдтэй үлдсэн бөгөөд өөрөө шөнийн захад үйлчлэгчийн ажил хийдэг боловч амьдрал ахуйгаа авч явж хүүхдүүдийнхээ хичээл сургуулийн бэлтгэл хангах, хоол цай, амьдралаа авч явахад хүнд хэцүү байгаа талаараа илэрхийлж байгаа. Шүүгдэгч С.А-н талийгаачийн буяны ажилд зориулж өгсөн 5,000,000 төгрөг нь талийгаачийн буяны ажилд хүрэхгүй шахуу дууссан талаар хэлж байсан. Талийгаачийн хүүхдүүд нь аавыгаа нэхэж асуугаад байгаа талаар мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч хэлж байгаа. Хэдийгээр авто ослын хэрэг санамсар болгоомжгүйгээр үйлдэгддэг боловч осол гаргаад эмнэлгийн тусламж үзүүлэхгүйгээр хаяад явж байгаа үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байгаа юм. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн хувьд шүүгдэгчид гомдолтой байгаа боловч талийгаачийг нас барсны дараа ар гэрт нь ирж амьдрал ахуйд нь тус дэм болж байсан учир сэтгэцэд учирсан хохирлыг багасгаж 50,000,000 төгрөгөөр тохирсон байгаа. Хэдийгээр хохирогч мэдүүлэгтээ сэтгэл санааны хохирлыг хууль дүрэм журмын дагуу нэхэмжилнэ гэж мэдүүлэг өгсөн боловч өнөөдрийн байдлаар сэтгэл санааны хохиролд 50,000,000 төгрөг нэхэмжилж байгаа” гэж,

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...Шүүгдэгч С.А нь амьжиргааны түвшин доогуур өрхийн гишүүн боловч шууд хохиролд 5,000,000 төгрөгийг төлж барагдуулсан. Мөн цаашид гарах хохирлыг төлж барагдуулахаа илэрхийлж байгаа. Энэ хэрэг үйлдэгдэх болсон шалтгаан нөхцөлийг шүүх анхаарч үзнэ үү. Болгоомжгүйгээр үйлдэгддэг гэмт хэрэг. Амь хохирогч тээврийн хэрэгсэл зорчих хэсэгт согтуу хэвтэж саад учруулсан нөхцөл байдал байдаг. Өөрөөр хэлбэл, хохирогчийн буруутай үйл ажиллагаа байгаа. Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1-д “Гэм хор учрах буюу түүнээс үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэл нөлөөлсөн бол уг нөхцөл байдлыг харгалзан хариуцах гэм хорын хэмжээг багасгаж болно” мөн хуулийн 514 дүгээр зүйлийн 514.2-д санаатай гэмт хэргийн улмаас учруулснаас бусад гэм хорыг нөхөн төлөх хэмжээг тогтоохдоо гэм хор учруулагчийн эд хөрөнгийн байдлыг харгалзан шүүх багасгаж болно” гэж заасныг харгалзан үзээд сэтгэл санааны хохирол 50,000,000 төгрөгийг багасгаж өгнө үү” гэж тус тус саналаа гаргасан.

3. Мөрдөгчийн 2024 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн магадлагаагаар амь хохирогч Т.А-г Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.1. “Явган зорчигч нь явган хүний замаар, тийм зам байхгүй бол зорчих хэсгийн хажуугийн хөвөөгөөр явна. Явган хүний зам, хөвөө байхгүй буюу түүгээр явах боломжгүй тохиолдолд явган зорчигч нь унадаг дугуйн зам, эсхүл зорчих хэсгийн захаар (тусгаарлах зурвастай замд зорчих хэсгийн гадна талын захаар) цуварч явна” гэх заалтыг, мөн дүрмийн 5.12. “Явган зорчигчид дараах зүйлийг хориглоно: б/ аюулгүй байдлыг хангахаас бусад шалтгаанаар зорчих хэсэг дээр зогсох, саатах, зам хөндлөн гарч байхдаа алгуурлах, эргэж буцах, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд санаатайгаар саад хийх” гэх заалтуудыг зөрчсөн үйлдэл гаргасан байна” (хавтаст хэргийн 121-122 дахь тал) гэж дүгнэсэн.

4. Хэргийн үйл баримтаас дүгнэхэд хэдийгээр амь хохирогч Т.А Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөн байх боловч шүүгдэгч С.А-н явах чигийн эсрэг урсгалын зам дээр хэвтэж байсан нь хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 20 дахь тал)-ээр тогтоогдсон.

Өөрөөр хэлбэл, осол гарах болсон үндсэн шалтгаан нь шүүгдэгч С.А Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3. “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг, 10.8. “Жолооч уулзвар, гарцаар нэвтрэхдээ тухайн эгнээнээс өөрийн явах чигийн дагуу хөдөлгөөний эгнээний үргэлжлэлийг заасан 1.7 тэмдэглэлийг баримтлана. Хэрэв тийм тэмдэглэл байхгүй бол дараах байдлаар нэвтэрнэ: а/ уулзвар, гарцаас гарахдаа тухайн орж буй зорчих хэсгийн эсрэг урсгалыг сөрөхгүйгээр үйлдлийг гүйцэтгэнэ гэснийг тус тус зөрчсөн учраас зам тээврийн осол гарсан нь тодорхой байна.

Тиймээс шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэл нөлөөлсөн” гэж маргасан нь үндэслэлгүй юм.

5. Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолын хавсралт “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ын 3.3-т “Хохирогч нас барсан бол Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5-д заасны дагуу гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно” гэж заажээ.

Мөн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”, 508 дугаар зүйлийн 508.5-д “Гэмт хэргийн улмаас нас барсан иргэний хамт амьдарч байсан гэр бүлийн насанд хүрсэн гишүүн, эсхүл насанд хүрээгүй гишүүний хууль ёсны төлөөлөгчөөр томилогдсон этгээд нь өөрийн сэтгэцэд учирсан гэм хорыг арилгуулахыг шаардах эрхтэй” гэж заасны дагуу амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч өөрийн сэтгэцэд учирсан хор уршгийг шүүгдэгчээс нэхэмжилсэн нь хууль зүйн үндэслэлтэй юм.

6. Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс сэтгэцэд учирсан хор уршгийг 50,000,000 төгрөгөөр тооцож нэхэмжилсэн нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулаагүй, Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолын хавсралт “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ын 3.3, 3.4-т заасантай нийцэж байх тул амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн зүгээс нэхэмжилсэн 50,000,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгуулахаар шийдвэрлэсэн болно.

Хоёр. Шүүгдэгч С.Ад эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

1. Шүүгдэгч С.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

2. Улсын яллагчаас “...Шүүгдэгч С.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн 6 жилийн хугацаагаар хасаж, 3 жил 6 сарын хорих ял оногдуулах санА байна. Хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлд заасны дагуу нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх санА байна. Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна. Дээрх ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ялуудыг тус тусад нь эдлүүлэх саналтай байна” гэж,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчөөс: “...Шүүгдэгч С.А нь дөнгөж сургууль төгсөж ирээд амьдралд хөл тавиагүй байхдаа гэмт хэрэгт холбогдсон байгаа. Шүүгдэгч С.А нь гэмт хэргийн улмаас учирсан шууд хохирлыг төлж барагдуулсан бөгөөд шүүхээс гарах хохирлыг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид төлж барагдуулна гэдгээ илэрхийлж байгаа байдал, мөн талийгаачийн ар гэрийн амьдрал ахуйд тусалж дэмжиж байгаа нөхцөл байдлыг харгалзан үзээд хорих ял оногдуулахгүйгээр нийгмээс тусгаарлахгүйгээр ял оногдуулж өгнө үү. Ингэснээр шүүгдэгч ажил хөдөлмөр эрхэлж хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах бүрэн боломжтой” гэж,

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: “...Хуульд заасан энэрэнгүй ёсны зарчмын дагуу амь хохирогчийн талаас хүндэтгэл үзүүлж ял шийтгэлийг хөнгөрүүлэх байр суурь илэрхийлж байгаад баярлалаа. Миний үйлчлүүлэгч С.А нь сэтгэцэд учирсан хохирлыг хэсэгчлэн төлж барагдуулна гэдгээ илэрхийлж байгаа. Хэдийгээр С.А нь санамсар болгоомжгүй байдлаар гэмт хэрэгт холбогдсон ч гэсэн дээд боловсролтой, өөрийгөө илэрхийлэх чадвартай, цаашид хохирогчийн амьдралд тус дэм болж явах бүрэн боломжтой, дахин гэмт хэрэг зөрчилд холбогдохгүй байдлаа илэрхийлсэн гэдэг нь хувийн нөхцөл байдлаас нь харагдаж байгаа. Хувийн нөхцөл байдлын хувьд 57 настай аав, ээжийн хамт дүү нартайгаа амьдардаг. Анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэндээ чин санаанаасаа гэмшиж байгаа нөхцөл байдал, хохирол төлж барагдуулахыг хичээж байгаа нөхцөл байдал зэргийг харгалзан үзээд хорих ялыг тэнсэж хянан харгалзах эсвэл хуульд зааснаар хорих ялыг зорчих эрх хязгаарлах ялаар сольж өгнө үү” гэж тус тус саналаа гаргасан болно.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзэх нь зүйтэй. Ийнхүү дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэхэд дараах байдлууд тогтоогдсон болно.

-Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарахаар байна;

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь гэм буруугийн холимог хэлбэрээр үйлдэгддэг буюу гэмт үйлдэлдээ санаатай, хор уршигт болгоомжгүйгээр хандсан байдаг. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг санаатайгаар зөрчихдөө хүний амь насыг санаатайгаар хохироох санаа зорилго агуулаагүй байдаг, Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь санаатайгаар үйлдэгддэг гэмт хэрэг;

-Шүүгдэгч нь амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид эдийн болон эдийн бус байдлаар сэтгэл санааны дэмжлэг, туслалцаа үзүүлж байсан, цаашид ч тусалж дэмжихээ илэрхийлсэн;

-Гэмт хэргийн улмаас учирсан шууд хохирлыг нөхөн төлсөн, сэтгэцэд учирсан хор уршгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн;

-Урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 145 дахь тал)-аар тогтоогдсон;

-Үйлдсэн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй;

-Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан шүүгдэгчид заавал хорих ял оногдуулж, нийгмээс тусгаарлах шаардлагагүй гэж шүүх дүгнэлээ.

4. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.А-н тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 2 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг тус тус оногдуулж шийдвэрлэв.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил 6 сарын зорчих эрхийг хязгаарлах ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 сарын зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 жил 9 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоов.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчид оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг эрх бүхий байгууллагын хяналтад Увс аймгийн Улаангом сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох мөн эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газар өөрчлөх, зорчин явах үүргийг хүлээлгэж, Эрүүгийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-д зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсан болно.

Бусад асуудлын талаар:

1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулсан үеэс эхлэн тооцож, ялтны эдлэх ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй.

2. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан жолоочийн 1366727 дугаартай үнэмлэхийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, хэрэгт 1 ширхэг CD /сиди/  хураагдан ирснийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хугацаагаар хэрэгт хадгалахаар шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******** ургийн овогт С.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон”, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуулийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан” гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч С.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 5 (тав) жилийн хугацаагаар хасаж, 2 (хоёр) жил 06 (зургаа) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 (гурав) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил 6 сарын зорчих эрхийг хязгаарлах ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 сарын зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 (хоёр) жил 9 (ес) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчид оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг эрх бүхий байгууллагын хяналтад Увс аймгийн Улаангом сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох мөн эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газар өөрчлөх, зорчин явах үүргийг хүлээлгэсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 (нэг) хоногийг хорих ялын 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулсан үеэс эхлэн тоолж, ялтны эдлэх ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.5, 511 дүгээр зүйлийн 511.5-д зааснаар шүүгдэгчээс 50,000,000/ тавин сая/ төгрөг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Эт олгосугай.

8. Шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учирсан шууд хохирлыг нөхөн төлсөн, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

9. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан жолоочийн 1366727 дугаартай үнэмлэхийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, хэрэгт 1 ширхэг CD /сиди/  хураагдан ирснийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хугацаагаар хэрэгт хадгалсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

11. Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                             

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  А.МӨНХСАЙХАН