Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 2024/ШЦТ/333

 

 

2024     07         22                                          2024/ШЦТ/333

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.А даргалж,

 

Нарийн бичгийн дарга Д.У

Улсын яллагч Т.Д

Шүүгдэгч Б.М нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээс хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн Б.М-тхолбогдох эрүүгийн 2425002170358 дугаартай хэргийг тус шүүхийн *** тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт.

Б.М

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

 

Шүүгдэгч Б.М нь 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрөөс 30-д шилжих шөнийн 00 цагийн орчимд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Вегас баарны гадна С.А-г шат руу хальт гишгэн газарт унах үед нь шалтгаангүйгээр нүүр болон толгойн хэсгүүдэд нь хөлөөрөө өшиглөж, эрүүл мэндэд нь нүдний ухархайн дотор хананы хугарал, хамрын таславчийн муруйлт, тархи доргилт, нүүр, зүүн нүдний алимны салст, баруун гуянд цус хуралт, зүүн хацарт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.М-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.М мэдүүлэхдээ “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Хохирогч С.А“шүүх хуралдаанд оролцохгүй, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байна.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

1. Хохирогч С.А-н “2024 оны 03 дугаар сарын 29-ний орой 20 цагийн үед Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Sugar бааранд үйлчлүүлж байгаад гарах болоод ажлын охин болох О руу залгаад хаана байгаа юм, найз нь Sugar баарнаас гараад явж байна гэхэд О найз нь хэдэн найзуудтайгаа Вегас бааранд сууж байна гэхээр нь за тэгвэл найз нь яваад очьё гэж хэлээд такси бариад Вегас баарны гадаа очоод машинаас буугаад баар руу орох гэхэд үүдний хэсэгт нь хүмүүс тамхи татаад зогсож байхаар нь тамхи татах гээд гал асуугаад шат руу гишгэсэн чинь би хальт гишгээд гэдрэг саваад унасан чинь нэг зүс таних эмэгтэй миний нүүр хэсэгт хөлөөрөө дэвсчихсэн. Тэгэхээр нь чи хүний нүд сохолчихлоо шүү дээ, миний нүднээс цус гараад байна гэсэн чинь дахин толгой руу өшиглөчихсөн. Босох гэсэн чинь толгой эргээд би босож чадахгүй хэвтэж байхад дүү А Вегас бааранд байж таараад намайг аваад босгож суулгасан. Тэгээд намайг өшиглөсөн эмэгтэйг харсан чинь танил дүүгийн эхнэр байхаар нь чи Ц-н эхнэр биз дээ чи хүний нүд ийм болгочхоод өөр залуутай ингээд зогсож байхаасаа ичдэггүй юм уу, би чамайг нөхөрт чинь хэлнээ гэхэд хэлээ хэл гээд инээгээд зогсоод байсан. Тэгээд сууж байхад цагдаагийн алба хаагч нар ирчихсэн байхаар нь цагдаагийн алба хаагчид хандаад би эмэгтэй хүнд зодуулчихлаа гэж хэлсэн чинь цагдаагийн газарт авчирсан. Цагдаагийн газарт ирчихсэн байхад намайг цохисон эмэгтэйн нөхөр нь ирээд надаас уучлалт гуйгаад би танд эмчилгээний зардлыг нь гаргаад өгье гээд гуйд байхаар нь таньдаг болохоороо гомдолгүй гэж хэлээд явчихсан. Харин 2024 оны 03 дугаар сарын 30-ны өдөр манай ээж намайг цохисон эмэгтэйгийн утас руу залгаад чи адилхан эмэгтэй хүн байж адилхан эмэгтэй хүнийгээ цохиж зодоод гэсэн чинь хэзээ би хэнийг цохичхов, хэзээ би хаана хэнийг зодчихов, би санахгүй байна гээд байхаар нь цагдаагийн газраар явдаг шийддэг газраар нь явна гэхэд ямар ч тоосон шинжгүй тэгээ тэг гэхээр нь цагдаагийн газарт өргөдөл гаргаж байгаа юм. Тэр эмэгтэй бид хоёрын хооронд асуудал үүсээгүй гадаа тамхи татаад зогсож байхаар нь галаа өгчих гэж хэлээд шатан дээр хальт гишгээд газарт унасан чинь шууд миний нүүрэн дээр хөлөөрөө дэвсчихсэн. Манай дүү А ын найз нэг гудамд өссөн болохоор таньдаг юм... Тухайн өдөр болохоор би 4 М миний нүүрэн дээр дэвсүүлээд улбар шар өнгийн саравчны хажууд сууж байхад Цагаанчулуут багийн миний амьдардаг байсан хашааны ард талд байдаг ээж, хоёр ахын хамт амьдардаг байсан охин намайг хүнтэй андуураад үсдээд авсан. Тэр үед тэр охинтой нэлээн олон хүмүүс явж байсан. Тэгэхдээ тэр хүүхэд бол надад гэмтэл учруулаагүй хэрүүл маргаан хийгээд байж байхад цагдаагийн алба хаагч нар ирээд цагдаагийн газарт авчирсан. М намайг үсэдчихсэн байхад намайг хэн нэгэн нүүр рүү өшиглөөгүй. Чи намайг андуураад байна гэж хэлээд бид хоёр салсан. Тэгээд ч цагдаагийн газарт ирээд М гэх охин намайг хүнтэй андуурсан гэдгээ хэлсэн. Бас манай хашааны ард талд амьдардаг гээд таниад, намайг цохиж зодоогүй болохоор би тэр охинд гомдолгүй гэж хэлээд явчихсан. Маргааш нь буюу 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр М нөхөр надаас уучлалт гуйгаад миний Хас банкны данс руу 300,000 төгрөг хийчихсэн байхыг нь нөхөр хараад уурлаад чи яахаараа хүнээс мөнгө авдаг юм гээд уурлаад байхаар нь би буцаагаад 300,000 төгрөгийг нь шилжүүлчихсэн. Намайг бол М л цохисон өөр хэн нэгэн цохиогүй. Баруун гуянд үүссэн цус хуралтыг мэдэхгүй байна. Магадгүй Вегас баар руу орох гээд шатан дээр хальт гишгэж унах үед үүссэн байж магадгүй. М намайг унах үед нүүрэн дээр нэг удаа хөлөөрөө дэвсэж гэмтээсэн. Цагдаагийн газарт ирээд согтолт хэмжих багаж үлээхэд 3,0% согтолттой гарч байсан. Тэгэхдээ бол би бүгдийг санаж байгаа. Надаас дахин мэдүүлэг авч байгаа нь М т цохиулаагүй байж магадгүй гэж бодоод байх шиг байна. Миний хувьд бол архи согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн байсан ч гэсэн намайг хэн цохисон, яаж цохисон гээд бүх зүйлийг санаж байна. Тэр битгий хэл М юу гэж ярьж байсан ч санаж байна... Бид хоёрын хувьд нэг нэгнээ түлхэж унагаасан зүйл бол байхгүй. М миний нүүрэн дээр дэвсэх үед бол О дэргэд байгаагүй. Гэтэл би ажилдаа 3 хоногийн турш яваагүй тэр хооронд ажлын газрын угаагч охинд А манай өндөр найзад алуулах гэж байна лээ мөч хүрэхгүй байсан гэжярьсан байсан. Уг нь тухайн үед би Отай уулзаагүй, маргааш нь лын гадаа М-тэй очоод юм яриад суугаад байсан талаар ярьсан. Тэгээд бүр М-тэй хоолны газрын бараа материалд явсан байсан. Тэгэхээр О бол найзыгаа өмөөрч худлаа ярьж магадгүй” гэх мэдүүлэг. /хх-ийн 8-9, 12-13 дэх тал/

2. Гэрч Б.С-н “2024 оны 03 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Вегас баарны гадна зодоон болоод байна гэх дуудлага, мэдээллийн дагуу очиход эрэгтэй, эмэгтэй хүмүүсийг хамарсан нэлээн олон хүмүүс хэрүүл маргаан хийгээд 2 эмэгтэй хүн нэг нэгнээ үсэдчихсэн байсан. Тухайн хоёр эмэгтэйг салгаад хэрүүл маргаан хийсэн гэх 3 билүү 5 эмэгтэйг цагдаагийн газарт авч ирээд жижүүрийн мөрдөгч, цагдаагийн ахмад Ц-д хүлээлгэж өгсөн” гэх мэдүүлэг. /хх-ийн 16-17 дахь тал/

3. Гэрч С.А-ын “Тухайн өдөр би найз М, Т нарын хамт орой 23 цагийн үед орсон юм. Ингээд бааранд, байж байгаад 00 цаг өнгөрөөд гадна гарч тамхи татахаар баарнаас ганцаараа гарсан чинь баарны үүдний урд хэсэгт төрсөн эгч С.А нь газар хэвтэж байсан. Би эгч С.А-г юу болов гэж асуугаад газраас босгож сандал дээр суулгасан чинь эгчийх нь нүдийг сохолчихлоо, Ц-н эхнэр өшиглөчихлөө шүү дээ гэж хэлсэн. Энэ үед Ц-н эхнэр нь гэх эмэгтэй баарны гадна талд хажууд зогсож байсан ба эгч С.А рүү дайрч хэрүүл, маргаан хийгээд байхаар нь би түүнийг зүгээр байгаач гээд цааш нь түлхсэн. Энэ үед баарнаас эгч А.Ц-тэйхамт ажилладаг Оа гэх эмэгтэй гарч ирээд Ц-н эхнэр гэх эмэгтэйг цааш нь аваад явсан. Тухайн үед эргүүлийн цагдаа нар ирчихсэн байсан ба болсон асуудлын талаар эгч С.А цагдаагийн алба хаагчид хэлсэн. Тухайн үед эгч найзуудынхаа хамт Цагдаагийн газар луу явсан. Би баарнаас гарч ирээд газраас босгосон чинь эгч С.А-н зүүн талын нүд нь хөхөрч хавдаж цус гарсан байсан. Тухайн үед баар луу орох гэж байхдаа гал асуугаад орох гэж байгаад хальт гишгэж газар унасан чинь нүүр лүү өшиглөчихсөн гэж хэлсэн. Цогтоо нь миний багийн найз юм, Ц-г би болон манай эгч С.А сайн танина. Тухайн эмэгтэйг Ц-н эхнэр гэдгийг сайн мэднэ” гэх мэдүүлэг. /хх-ийн 23 дахь тал/

4. Гэрч С.О-н “Тухайн өдөр болохоор найз М, О нарын хамтаар Орхон аймгийн Баян-Өндөр сум, Уурхайчин багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Вегас баараар үйлчлүүлж байсан. Баараар үйлчлүүлж байгаад М, О бид гурав баарны үүдэнд зогсож байхад О нэг үл таних эмэгтэйтэй маргалдаад зогсож байсан. Гадаа А баар руу орох гэж явж байгаад юу болоод байгаа юм гээд М ийг түлхэх үед М яагаад байгаа юм гээд хариу А ийг түлхэж унагаагаад, дахин А Мийг түлхэж унагаагаад дараа нь М мөн адил А ийг түлхэж унагаахаар нь би тэр хоёрыг салгаад, М ийг аваад явах үед А цааш улбар шар өнгийн дээвэртэй нэг төмөр юм руу яваад өгсөн. Тэр үед Алдраа гэх залуу гарч ирээд эгч А ийг өмөөрөөд эхлээд над руу дайраад, тэгээд М рүү бас дайраад байсан. Тэгсэн тэр үед М гэх эмэгтэй Бриллант баарнаас гарч Аийг сууж байхад нь би чамайг алнаа, чи надтай үзэх үү гэж хэлээд дайраад А, М хоёр хоорондоо зодолдож байх үед цагдаагийн алба хаагч нар ирээд аваад явсан. М тэр хоёр зууралдаад зодолдоод байсан. Тэр үед нь л нүд нь хөхөрсөн байх. Тэгэхдээ би сайн мэдэхгүй байна” гэх мэдүүлэг. /хх-ийн 26-27 дахь тал/

5. Гэрч П.О “Тэр өдөр А залгаад хаана байгаа талаар асуухад Вегас бааранд байгаа талаар хэлсэн. Баарнаас М, О бид гурав гарч байх үед би О бэр болох А гэх эмэгтэйтэй маргалдаад, бид хоёр учраа олоод гараад ирэхэд А М гэх эмэгтэйтэй зодолдож байхаар нь би салгах гэсэн боловч А рүү нэлээн олон эмэгтэй дайраад байсан. Тэгээд л цагдаагийн алба хаагч нар ирээд аваад Цагдаагийн газарт ирэхэд А би гомдолгүй гээд өргөдөл бичиж өгөөд М ийн нөхөр рүү залгаад танай эхнэр чинь намайг зодчихлоо гээд утсаар яриад байсан. Би өөрөө А гэх эмэгтэйтэй маргалдаж байсан болохоор мэдэх юм алга, А Мийн нөхөр рүү залгаад танай эхнэр чинь намайг цохичихоод уучлалт ч гуйхгүй яваад өглөө гэж яриад М ийн нөхөр нь Цагдаагийн газарт ирсэн чинь чиний эхнэр юм байна гэж бодоод нэг удаа уучилъя гэж яриад гомдолгүй гэж бичээд байсан. Би М ийн хаана байсныг бол мэдэхгүй байна” гэх мэдүүлэг. /хх-ийн 30-31 дэх тал/

6. Гэрч Г.М “Би 2024 оны 03 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Вегас баараар бол үйлчлүүлээгүй. Харин түүний дэргэд байдаг Бриллант баараар үйлчлүүлж байгаад баар хаах үеэр гараад явж байхдаа нэг эмэгтэй хүн маргалдаад хоорондоо бие биенийгээ үсдэлцээд муудалцаж байхад хаанаас ч юм цагдаагийн алба хаагч нар ирчихсэн байсан. Би эхлээд муудалцсан эмэгтэйг таниагүй харин цагдаагийн газарт ирэхэд манай хашааны урд талын хашааны А эгч байж таараад бид хоёр бие биенээ таниад уучлалт гуйгаад цагдаагийн газраас салсан. Бид хоёрыг муудалцах үед А эгчийн аль талийх нь нүдийг нь бол санахгүй байна. Ямар ч байсан хөхрөөд хавдчихсан байсан. Хэн нэгэнтэй маргалдаж зодуулсан талаар хэлээгүй. Цагдаагийн газарт ирчихээд А эгч би энэ охинтой зодолдоогүй зүгээр хоорондоо үсдэлцээд салсан миний нүүр рүү өөр эмэгтэй цохичихсон гээд утсаар яриад байсан. А эгчтэй маргалдаж байхад миний мэдэж байгаагаар О, У нар бол байсан. Бид хоёрын дунд үсдэлцсэнээс өөр зүйл байхгүй. Намайг үсэдчихсэн байхад А эгч чи хүн андуураад байна гээд орилоод байсан. Архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн байсан. Тэгэхдээ ухаан санаагаа алдталаа уугаагүй байсан болохоор юу болсныг санаж байна” гэх мэдүүлэг. /хх-ийн 34-35 дахь тал/

7. Гэрч Б.У гийн “2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрөөс 30-нд шилжих шөнө Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Вегас баараар үйлчлүүлээгүй. Харин Бриллант баараар үйлчлүүлж байсан. Баар хаах болоод гараад явж байхдаа би найзуудтайгаа тараад юм яриад зогсож байсан. Нэг нь зодоон болоод байна гэхээр нь яваад очтол М /М/ нэг эмэгтэй хүнтэй үсдэлдчихсэн зогсож байхаар нь очоод салгаад байж байтал цагдаа нар ирээд М, нөгөө эмэгтэй нарыг аваад явчихсан. Хөл, гараараа бол цохиж байхыг хараагүй нэг нэгнээ үсдэлцээд байсан өөр зүйл анзаараагүй. Тэр эмэгтэйн нүднийх нь доор хөхрөөд, хавдчихсан харагдсан. Тэгэхдээ бол яг сайн хараагүй. Эхлээд юу болсон яасныг нь бол мэдэхгүй намайг очих үед тэр хоёр үсдэлцээд байж байсан. Намайг очоод удаагүй байхад цагдаа ирсэн болохоор хэзээ нь нүд нь хөхөрснийг мэдэхгүй байна” гэх мэдүүлэг. /хх-ийн 38-39 дэх тал/

8. Гэрч Б.Б “2024 оны 03 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих би Орхон аймгийн цагдаагийн газарт А эгч над руу залгаад танай эхнэртэй маргалдаад нүд рүү өшиглөсөн би одоо цагдаагийн газарт ирчихсэн өргөдөл бичиж өгөх гэж байна гэхээр нь би эхнэр лүү залгаад хоёулаа цуг цагдаагийн газар очьё гэхэд би явахгүй, чи өөрөө яв гэхээр нь цагдаагийн газарт ирээд А эгчтэй уулзаад, та яг яах юм бэ эгчээ гэхэд эгчдээ 200,000 төгрөг өгчих гэхээр нь за за би танд 300,000 төгрөг өгье та гомдолгүй гээд салчих гэсэн чинь за гэж хэлээд цагдаагийн газарт гомдолгүй гэж өргөдөл бичээд өгье гээд өргөдөл бичиж өгөөд салсан. Тухайн оройноо би 300,000 төгрөгийг нь А ийн данс руу хийчихсэн. Тэгсэн маргааш нь өглөө нь А ийн нөхөр нь залгаад чи яасан овоо пизда вэ энэ мөнгөө буцааж ав гэхээр нь дансаа өгсөн чинь миний явуулсан 300,000 төгрөгийг над руу буцаан явуулсан” гэх мэдүүлэг. /хх-ийн 42-43 дахь тал/

9. Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 358 дугаартай “С.А-н биед зүүн нүдний ухархайн дотор хананы хугарал, хамрын таславчийн муруйлт, тархи доргилт, нүүр, зүүн нүдний алимны салст, баруун гуянд цус хуралт, зүүн хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хатуу зүйлийн, олон удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүсгэгдсэн, шинэ гэмтлүүд байхаар байна. Зүүн нүдний ухархайн дотор хананы хугарал, хамрын таславчийн муруйлт, тархи доргилт, нүүр, зүүн нүдний алимны салст, баруун гуянд цус хуралт гэмтэл нь тус бүрдээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Зүүн хацарт зулгаралт эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн шинжээчийн дүгнэлт. /хэргийн 46-48 дахь тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн санал дүгнэлт:

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Т.Д дүгнэлтдээ “Шүүгдэгч Б.М нь 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрөөс 30-д шилжих шөнийн 00 цагийн орчимд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Вегас баарны гадна С.А-г шат руу хальт гишгэн газарт унах үед нь шалтгаангүйгээр нүүр болон толгойн хэсгүүдэд нь хөлөөрөө өшиглөж, эрүүл мэндэд нь нүдний ухархайн дотор хананы хугарал, хамрын таславчийн муруйлт, тархи доргилт, нүүр, зүүн нүдний алимны салст, баруун гуянд цус хуралт, зүүн хацарт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-т 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна гэв.

 

Шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

1.Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэл, хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан хохирогч С.А-н “би хальт гишгээд гэдрэг саваад унасан чинь нэг зүс таних эмэгтэй миний нүүр хэсэгт хөлөөрөө дэвсчихсэн. Тэгэхээр нь чи хүний нүд сохолчихлоо шүү дээ, миний нүднээс цус гараад байна гэсэн чинь дахин толгой руу өшиглөчихсөн” гэх мэдүүлэг, гэрч Б.С-н “2024 оны 03 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Вегас баарны гадна зодоон болоод байна гэх дуудлага, мэдээллийн дагуу очиход эрэгтэй, эмэгтэй хүмүүсийг хамарсан нэлээн олон хүмүүс хэрүүл маргаан хийгээд 2 эмэгтэй хүн нэг нэгнээ үсэдчихсэн байсан. Тухайн хоёр эмэгтэйг салгаад хэрүүл маргаан хийсэн гэх 3 билүү 5 эмэгтэйг цагдаагийн газарт авч ирээд жижүүрийн мөрдөгч, цагдаагийн ахмад Ц-д хүлээлгэж өгсөн” гэх мэдүүлэг, гэрч С.А ын “баарны үүдний урд хэсэгт төрсөн эгч С.Ань газар хэвтэж байсан. Би эгч С.А-г юу болов гэж асуугаад газраас босгож сандал дээр суулгасан чинь эгчийх нь нүдийг сохолчихлоо, Ц-н эхнэр өшиглөчихлөө шүү дээ гэж хэлсэн” гэх мэдүүлэг, гэрч С.О-н“А баар руу орох гэж явж байгаад юу болоод байгаа юм гээд М ийг түлхэх үед М яагаад байгаа юм гээд хариу А ийг түлхэж унагаагаад, дахин А М ийг түлхэж унагаагаад дараа нь М мөн адил А ийг түлхэж унагаахаар нь би тэр хоёрыг салгаад, М ийг аваад явах үед А цааш улбар шар өнгийн дээвэртэй нэг төмөр юм руу яваад өгсөн. Тэгсэн тэр үед М гэх эмэгтэй Бриллант баарнаас гарч А ийг сууж байхад нь би чамайг алнаа, чи надтай үзэх үү гэж хэлээд дайраад А, М хоёр хоорондоо зодолдож байх үед цагдаагийн алба хаагч нар ирээд аваад явсан” гэх мэдүүлэг, гэрч П.О “А М гэх эмэгтэйтэй зодолдож байхаар нь би салгах гэсэн боловч А рүү нэлээн олон эмэгтэй дайраад байсан” гэх мэдүүлэг, гэрч Г.М “А эгчийн аль талийх нь нүдийг нь бол санахгүй байна. Ямар ч байсан хөхрөөд хавдчихсан байсан.” гэх мэдүүлэг, гэрч Б.У гийн “М /М/ нэг эмэгтэй хүнтэй үсдэлдчихсэн зогсож байхаар нь очоод салгаад байж байтал цагдаа нар ирээд М, нөгөө эмэгтэй нарыг аваад явчихсан. Хөл, гараараа бол цохиж байхыг хараагүй нэг нэгнээ үсдэлцээд байсан өөр зүйл анзаараагүй. Тэр эмэгтэйн нүднийх нь доор хөхрөөд, хавдчихсан харагдсан” гэх мэдүүлэг, гэрч Б.Б: “А эгчтэй уулзаад, та яг яах юм бэ эгчээ гэхэд эгчдээ 200,000 төгрөг өгчих гэхээр нь за за би танд 300,000 төгрөг өгье та гомдолгүй гээд салчих гэсэн чинь за гэж хэлээд цагдаагийн газарт гомдолгүй гэж өргөдөл бичээд өгье гээд өргөдөл бичиж өгөөд салсан. Тухайн оройноо би 300,000 төгрөгийг нь А ийн данс руу хийчихсэн. Тэгсэн маргааш нь өглөө нь А ийн нөхөр нь залгаад чи яасан овоо пизда вэ энэ мөнгөө буцааж ав гэхээр нь дансаа өгсөн чинь миний явуулсан 300,000 төгрөгийг над руу буцаан явуулсан” гэх мэдүүлэг, Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 358 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Б.М нь 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрөөс 30-д шилжих шөнийн 00 цагийн орчимд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Вегас” нэртэй баарны гадна С.А-гшат руу хальт гишгэн газарт унах үед нь шалтгаангүйгээр нүүр болон толгойн хэсгүүдэд нь хөлөөрөө өшиглөж, эрүүл мэндэд нь нүдний ухархайн дотор хананы хугарал, хамрын таславчийн муруйлт, тархи доргилт, нүүр, зүүн нүдний алимны салст, баруун гуянд цус хуралт, зүүн хацарт зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

            Шүүгдэгч Б.М нь хүний эрүүл мэндэд санаатай үйлдлээр халдаж, хөнгөн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

            Гэмт хэргийн улмаас хохирогч С.А-н эрүүл мэндэд “нүдний ухархайн дотор хананы хугарал, хамрын таславчийн муруйлт, тархи доргилт, нүүр, зүүн нүдний алимны салст, баруун гуянд цус хуралт, зүүн хацарт зулгаралт” бүхий хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь “гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, ажилгүй байсан хугацааны цалин орлогоо захирлууд ирэхээр нотлох баримт бүрдүүлж нэхэмжлэнэ” гэсэн байна. Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч дүгнэлтдээ “хохирогчийн эрүүл мэндэд хамрын хугарал, таславчийн муруйлт гэмтэл учирсан тул цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжлэх эрхийг хангаж өгөх нь зүйтэй” гэсэн санал гаргасан нь үндэслэлтэй байна.

 

            2. Эрүүгийн хариуцлага, хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдлын талаар:

 

            Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт улсын яллагчаас шүүгдэгчид санал болгосон 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500 000 төгрөгөөр торгох ял оногдуулах тухай саналыг шүүгдэгч сайн дураар хүлээн зөвшөөрсөн, уг санал нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, учруулсан хохирол, хор уршиг, хувийн байдалд нь тохирсон бөгөөд хуульд нийцсэн байна.

 

            Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.М-тавсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч О овгийн Б М ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.М-тавсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 15 нэгжийг хорих ялын нэг хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулсугай.

 

5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн арвандолдугаар бүлэгт зааснаар торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй бөгөөд хохирогч С.А нь ажилгүй байсан хугацааны цалин орлого болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурьдсугай.

 

7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн үндэслэлээр шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ц.А