| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батнасангийн Мөнхжаргал |
| Хэргийн индекс | 183/2021/03160/И |
| Дугаар | 183/ШШ2021/02506 |
| Огноо | 2021-11-08 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 11 сарын 08 өдөр
Дугаар 183/ШШ2021/02506
| 2021 оны 11 сарын 08 өдөр | Дугаар 183/ШШ2021/02506 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, ***** хороо, ......, 106 тоот хаягт оршин суух Б овогт Х.Б /РД:........../-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, ..... хороо, ..... дугаар байр , ...... хаягт оршин суух Б овогт Б.Н /РД:......./-д холбогдох
Хамтарч ажиллахаар шилжүүлсэн мөнгөний үлдэгдэл 9 300 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Х.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч У.М, хариуцагч Б.Н, нарийн бичгийн дарга Ж.Тэгшжаргал нар оролцов.
Нэхэмжлэлийг 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авав.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х.Бгийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Б.Нын Худалдаа хөгжлийн банкны .......... тоот дансанд 10 000 000 төгрөг шилжүүлсэн бөгөөд тэрээр Бельги улсаас бараа оруулж ирээд Монголд худалдаа наймаа хийж хамтран ажиллая гэсний дагуу уг мөнгийг өгсөн. Мөнгө шилжүүлэн авснаас хойш хариуцагч бараа оруулж ирсэн эсэх нь мэдэгдэхгүй байгаа бөгөөд би маш олон удаа нэхэж байсан ч 2020 оны ..... сарын дундуур 700 000 төгрөгийг шилжүүлснээс өөр мөнгө өгөөгүй байна. Харин надад 4 ширхэг гутал өгсөн нь үнэн боловч тухайн үедээ бэлэг гэж өгсөн. Тэрнээс үнэ тогтоогоод зарж өгөөрэй гэсэн юм байхгүй, тэгээд ч өөрийнх нь хэлээд байгаа шиг тийм үнэ хүрэх гутлууд байгаагүй. Миний хувьд 300 000 төгрөгийг хасаад, одоо Б.Наас 9 000 000 төгрөгийг Иргэний хуулийн 28..... зүйлд заасны дагуу гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Б.Н шүүхэд гаргасан хариу тайлбараа дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Герман улсад олон жил амьдарсан бөгөөд Монгол ирээд найз Х.Бтай уулзаад хамтарч гоёл чимэглэл, жижиг эдлэлийн наймаа хийхээр тохиролцож, 10 000 000 төгрөгийг авсан. Ингээд Герман улмаас жижиг эдлэлүүд хийх материал болон бусад зүйлүүдийг захиалж ........ төв дээр лангуу түрээсэлж ажиллаж эхэлсэн. Энэ хугацаанд биеийн эрүүл мэндийн байдлаас болоод үйл ажиллагаа зогсож саатсан. Миний хувьд өгсөн 4 ширхэг гутлаа 2 000 000 төгрөгөөр тооцоод, мөн 700 000 төгрөг өгснөө хасаад үлдэгдэл 7 300 000 төгрөгийг өгөхөд татгалзахгүй гэв.
Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийннотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х.Б хариуцагч Б.Нд холбогдуулан хамтарч ажиллахаар шилжүүлсэн мөнгөний үлдэгдэл 9 300 000 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардсныг, шүүх хуралдааны явцад 300 000 төгрөгөөр багасгаж, 9 000 000 төгрөгийг гаргуулахаар шаарджээ.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.
Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигчдын тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.
Талуудын хооронд жижиг эдлэлийн наймаа хийж, хамтарч ажиллахаар тохиролцож, улмаар нэхэмжлэгч Х.Б нь 10 000 000 төгрөгийг хариуцагч Б.Нын дансанд 2018 оны 10 сарын 12-ны өдөр шилжүүлж, хариуцагч нь уг мөнгийг авсан болох нь зохигчдын тайлбар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх ба хариуцагч нь дээрх мөнгөнөөс 700 000 төгрөгийг буцаан төлсөн асуудлаар талууд маргаагүй байна.
Харин хариуцагч Б.Н нь ...4 ширхэг гутал заруулахаар өгсөн бөгөөд нийт 2 000 000 төгрөгийг хасаж тооцуулна. гэснийг нэхэмжлэгч нь ...гутлуудыг бэлэг болгож өгсөн бөгөөд тухайн үедээ тийм үнэтэй гуталнууд байгаагүй. ...300 000 төгрөгийг хасаж тооцож болно. гэж тайлбар гаргажээ.
Дээрхээс дүгнэхэд талуудын хооронд хамтарч ажиллах тохиролцоотойгоор зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй байх ба Иргэний хуулийн хуулийн 28..... зүйлийн 281.1-д зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө ...шилжүүлэх, зээлдэгч нь ...мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг хүлээнэ. гэснээр нэхэмжлэгч нь шаардах эрхтэй байна.
Нөгөөтэйгүүр, хариуцагч Б.Н нь ...гутлыг заруулахаар өгсөн бөгөөд 4 ширхэг гутлыг 2 000 000 төгрөгөөр тооцож, хасуулна гэж тайлбар гаргаж маргаж байгаа хэдий ч энэ талаараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу хэрэгт баримтаар нотолж чадаагүй тул шүүх дээрх үйл баримтын талаар дүгнэх боломжгүй юм.
Дээрхийг нэгтгээд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн ба улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 28..... зүйлийн 281.1, 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Наас 9 000 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Х.Бд олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 163 750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Наас улсын тэмдэгтийн хураамжинд 158 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х.Бд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ Б.МӨНХЖАРГАЛ