| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэвээнлхазалын Алтангадас |
| Хэргийн индекс | 171/2020/0356/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/358 |
| Огноо | 2024-08-06 |
| Зүйл хэсэг | 17.1.1., 17.1.2.3., |
| Улсын яллагч | Ж.Батбаатар |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 08 сарын 06 өдөр
Дугаар 2024/ШЦТ/358
2024 08 06 2024/ШЦТ/358
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.А даргалж,
Нарийн бичгийн дарга Д.У,
Улсын яллагч Ж.Б,
Хохирогч Г.З,
Хохирогчийн өмгөөлөгч Ц.Ц,
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Ц.Б, М.Э, М.М, Р.М
Шүүгдэгч Б.Н, Г.С, Б.Б, Э.М, Д.Д, Г.С нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Н, Г.С, Б.Б, Э.М, Д.Д, Г.С нарт холбогдох 2025001760176 тоот хэргийг тус шүүхийн 104 танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт.
1.-Б.Н
2.-Г.С
3.-Б.Б
4.-Э.М
5.-Д.Д
6.-Г.С
Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар.
Шүүгдэгч Б.Н, Д.Д, Г.С нар нь 2019 оны 12 дугаар сарын 15-ны орой 21 цагийн орчим бүлэглэн Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот багийн **** тоотод иргэн Г.З Хаан банк дахь интернет банкинд нэвтэрч ********* данснаас 4 удаагийн гүйлгээгээр 13 850 000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар шилжүүлэн авч, хулгайлсан,
Шүүгдэгч Б.Н, Э.М, Б.Б, Г.С нар нь 2020 оны 02 дугаар сарын 22-23-нд шилжих шөнө бүлэглэн Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот багийн **** тоотод иргэн Г.З Худалдаа хөгжлийн банк дахь интернет банкинд нэвтэрч ********* данснаас 19 удаагийн үйлдлээр 99 000 001 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар шилжүүлэн авч их хэмжээний эд хөрөнгө хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Н, Г.С, Б.Б, Э.М нарыг бүлэглэж, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч их хэмжээний эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт зааснаар,
Шүүгдэгч Д.Д, Г.С нарыг бусдын эд хөрөнгийг нууцаар хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Н мэдүүлэхдээ “хэлэх зүйлгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.С мэдүүлэхдээ “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б мэдүүлэхдээ “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.М мэдүүлэхдээ “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Д мэдүүлэхдээ “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.С мэдүүлэхдээ “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирогч Г.З мэдүүлэхдээ “урьд өгсөн мэдүүлэгтээ нэмж хэлэх зүйлгүй. Хохирлоо нэхэмжилнэ” гэв,
Иргэний нэхэмжлэгч Ж.М, иргэний хариуцагч Ц.Ү нар “шүүх хуралдаанд оролцохгүй” гэсэн байна.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:
2. Хохирогч Г.З “2019 оны 12 дугаар сарын 15-ны өдөр би гэртээ ганцаараа байж байхад Д.Д манай гэрт танихгүй эмэгтэйгийн хамт дайрч орж ирсэн, би “гэртээ оруулахгүй” гэхэд “ганц хундага архи уучихаад гарна” гэж хэлээд хүчээр орж ирээд ойролцоогоор нэг цаг орчим байсан. Би ууж байсан архиндаа согтоод тасраад унтаж байх хооронд Д.Д миний гар утсыг ашиглаж, Б.Н, Г.С нар луу 13,850,000 төгрөг шилжүүлж хулгайлсан. 2020 оны 2 дугаар сарын 22-ны өдөр манай ажлын хүмүүс шинэ байранд орсон гээд намайг гэртээ дуудсан, би олон айлаар орж жаахан архи уучихаад 18 цаг өнгөрч байхад ирсэн. Тухайн үед Улаанбаатар хотоос Г.Х гэх эмэгтэй ирсэн. Миний утас руу У гэх эмэгтэй залгаад /сүүлд санахад У биш Н байсан/ “Монгол кино шинээр гарсан, танай гэрт очиж үзэж болох уу” гэж хэлсэн, 15 минутын дараа М, Б.Б гэх хоёр охин орж ирээд...би Б.Б-гийн надад өгсөн Хаан банкны данс руу 100,000 төгрөг шилжүүлсэн. Б.Б, Г.Х найз эмэгтэй нар пиво авах гээд гараад удалгүй эргэж орж ирэхдээ 2.5л пиво авч ирсэн, би орон дээрээ хэвтээд пиво ууж байхад миний гар утас байхгүй болчихсон байсан, гар утас хаачсан талаар Г.Х найз эмэгтэйгээс асуухад мэдэхгүй байсан, би гар утсаа хайсан, гэрийн утаснаас өөрийнхөө гар утас руу залгахад дуудаад байсан мөртлөө дуу нь сонсогдохгүй байсан. Тухайн үед Б.Б, М хоёр “00”-д орчихсон байсан, би өөрийнхөө гар утсыг хувцасны өлгүүрт байх хувцасны халаасанд үзсэн боловч байгаагүй. Б.Б, М хоёр “00”-ын өрөөнөөс гарч ирээд хэсэг сууж байгаад “явлаа” гээд гэрээс гарсан, тэрний дараа миний гар утас хувцасны өлгүүрт байх хувцасны халааснаас гарч ирсэн, уг халаасанд өмнө нь үзэхэд байхгүй байсан мөртлөө Б.Б, М хоёрыг явсны дараа гарч ирсэн. Би мөнгө шилжүүлэх гээд гар утсаараа цахим банк руу орох гэхэд болохгүй байсан. Нөүтбүүк гаргаж ирээд цахим банк руугаа орж дансаа шалгахад 99,000,001 төгрөг алга болчихсон, олон данс руу шилжүүлчихсэн байсан. Тухайн үед би гар утсандаа нэвтрэхдээ баруун гарын долоовор, зүүн гарын эрхий, долоовор хурууны хээгээр уншуулж нэвтэрч байсан, мөн кодоор нэвтэрдэг байсан. Цахим банк руу нэвтрэхдээ код болон баруун гарын долоовор хурууны хээгээр нэвтэрдэг, 2020 оны 2 дугаар сарын 22-ны орой би Б.Б-гийн надад өгсөн данс руу 100,000 төгрөгийг шилжүүлэхдээ ашигласан цахим банкны кодыг гарын хурууны хээгээр нээсэн” гэх мэдүүлэг /4хх-ийн 192-193-р тал/,
3. Хохирогч Г.З “2020 оны 02 дугаар сарын 23-ны өглөө сэрээд Худалдаа хөгжлийн банкны ********* дугаарын дансанд бүртгэлтэй цахим банкинд гар утсаараа орох гэж оролдоход “нууц дугаар буруу байна, нэвтрэх боломжгүй” гээд байсан. Тэр үед цахим банкны нууц үгийг сольчихсон байна гэдгийг мэдээд Худалдаа хөгжлийн банкны ********* дугаартай дансанд бүртгэлтэй цахим банкны нууц үгийг сэргээж, шинээр нууц үг аваад нэвтэрч ороход 2020 оны 02 дугаар сарын 22-ны орой 21 цагаас хойш 2020 оны 2 дугаар сарын 23-ны өдрийг шилжих шөнө нийт 99,000,001 төгрөгийг Б.Н, Б.Б, Э.М, Г.С, Ц.Ү нарын дансруу шилжүүлсэн байсан. Би 2020 оны 02 дугаар сарын 22-ны орой Б.Н, Б.Б, Э.М, Г.С, Ц.Ү-гийн эгч Ц.У нарт өөрөө, сайн дураараа мөнгө шилжүүлээгүй, ...тухайн шөнө Б.Б, Э.М хоёр манай гэрт орж ирсэн. Худалдаа хөгжлийн банкны ********* дугаарын дансанд бүртгэлтэй цахим банкны нууц үгийг сэргээх дээр нууц үг сэргээх цэсийг сонгож хүсэлтээ явуулдаг. Уг цахим банкинд бүртгэлтэй ******** хаяг руу бүртгэлийн дугаар, миний өөрийн дугаарын утас руу нууц үг нь ирдэг, дээрх хоёр дугаараар цахим банкинд нэвтэрч шинэ нууц үгийг сольдог, 2019 оны 12 дугаар сарын 15-ны өдөр, 2020 оны 02 дугаар сарын 22-ны өдрүүдэд хар өнгийн google маркийн гар утастай байсан, загварыг нь сайн санахгүй байна. Би ******** цахим хаяг руу өөрийн нөүтбүүк ашиглаж ордог бөгөөд цахим хаягнаас бүрэн гаргадаггүй байсан тул нөүтбүүк асаагаад шууд миний цахим хаяг руу нэвтэрч орж болдог” гэх мэдүүлэг /4хх-ийн 195-196-р тал/,
4. Хохирогч Г.З “Би тухайн үед Google pixel2 загварын хар өнгөтэй гар утас ашиглаж байсан, уг гар утсаараа Худалдаа хөгжлийн банкны “Цахим банк”-ны апликейшн болон gmail хаяг ашиглаж байсан, гар утсандаа өөрийнхөө ашигладаг, бүртгэлтэй gmail хаягийг сануулчихсан болохоор нууц үг хийхгүйгээр шууд нэвтэрч болдог. ...өөрийн бүртгэлтэй gmail хаягт нэвтрэх код ирсний дараа гар утсанд Балгаажих код ирдэг. Би алдсан мөнгөө нэхэмжилж байна” гэх мэдүүлэг /5хх-ийн 127-р тал/,
5. Хохирогч Г.З “Интернет банкинд нэвтэрсний дараа гүйлгээ хийхэд гүйлгээний нууц үг шаардлагатай байдаг. Гүйлгээний нууц үгийг миний бүртгэлтэй утас руу илгээдэг. Тэр өдөр Б Т, М хоёр ирсэн. Б Т-г би гэртээ оруулаагүй гэтэл дараа нь орж ирсэн байсан. Н, С хоёр тэр өдөр ирээгүй. Эд нар худлаа яриад байна” гэх мэдүүлэг. /6хх-ийн 48-р тал/,
6. Гэрч Б.Н “З гэж ахын гэрлүү орсон. Тэдний гэрт ороход нөгөө онигор нүдтэй охиноос гадна бас нэг нүүрээ будсан бүлтгэр нүдтэй 20 гаран насны туранхай охин орон дээр нь хэвтэж байсан. ...Би тэр хоёр охиноос утсаа өгч байгаач хүнтэй яримаар байна гэхэд цааргалж байгаад утсаа өгөхөөр нь Х ********дугаарлуу хэд хэдэн удаа залгасан. Тэгтэл З нөгөө хоёр охиндоо хандаж би та хоёрт 100 мянган төгрөг өгсөн биз дээ гарч архиа авчир гээд уурлаж эхэлсэн. Тэгтэл бүлтгэр нүдтэй охин нь эгчээ хоёулаа шагийн архинд гараад ирэх үү гэхээр нь хамт гарч Төгөл дэлгүүрийн хойд талд очиж нэг хүнээс 2 5 литрийн “Нийслэл” нэртэй пиво, нэг хайрцаг Ченж тамхи зэргийг аваад эргэж З ахын гэрт ирсэн. Авч ирсэн пивоноос З ах л уусан байх би огт амсаагүй тэр хоёр охин ч гэсэн уугаагүй. Энэ хооронд нөгөө хоёр охин ариун цэврийн өрөөнд ороод хэсэг удсан. Тэгж байтал З ах нэг пиво хийгээд өгөөч гэхээр нь пиво хийж өгтөл нөгөө пивыг уучихаад гар утсаа хайсан, намайг олоод өгөөч гэхээр нь тэр хавиар нь хайсан. З ах өөрөө үүдэнд өлгөөстэй байсан гадуур хувцаснууддаа хүртэл үзсэн боловч байгаагүй. Мөн гэрийнхээ суурин утсаар гар утас руугаа залгасан боловч хонх нь гэрт нь сонсогдохгүй боловч утас нь дуудаад байгаа нь сонсогдсон. Тэгж байтал бүлтгэр нүдтэй охин нь жорлонгоос гарч ирснээ яасан утсаа хайгаад олохгүй байгаа юм уу гэж худлаа хайлцаж байгаа юм шиг дүр эсгэж байснаа эргээд жорлон руу орчихсон. Тэгээд төд удалгүй нөгөө хоёр охин хоёулаа жорлонгоос гарч ирснээ за за аниа бид хоёр явлаа шүү гээд үүд рүү очсоноо үүдэнд өлсгөөтэй байсан нэг хувцасны халаас руу юм хийх шиг болохоор нь та хоёр хаачих гэж байгаа юм гэхэд архинд явчихаад ирье гээд гараад явсан. Тэр хоёрыг гарсаны дараа суурин утсаар дахин З ахын утас руу нь залгатал үүдэнд өлгөөстэй байсан бараан өнгийн хэрээсэн оёдолтой куртикны хаалган талын халааснаас нь утасны хонх дугарсан. Тэгэхээр нь би очиж халааснаас гаргаж ирээд утас чинь энд байна ш дээ гэхэд өө тийм байна гээд утсаа аваад хажуудаа тавьж пивоноос 2-3 уучихаад шууд унтаад өгсөн. З ах утсаа олж авснаас хойш бол утсаараа оролдоогүй. Утсаа үзэх тэнхэл ч байгаагүй. Өөрөө өөртөө хийж ууж байгаад унтаад өгсөн. Би Х орж ирэхийг хүлээж тэндээ хоносон. Маргааш нь буюу 02 сарын 23-ны өдрийн үүрээр 05 цагийн үед Х, З ахын утас руу залгаснаа найз нь одоо орлоо гээд 06 цагийн үед орж ирсэн. Тэгээд Х бид хоёр хоол, унд хийж идээд байж байтал З ах босч ирж утсаа шалгаж байснаа “ миний данснаас аймар их мөнгө авчихсан байна ш дээ” гэхэд нь аль данс руу вэ гэхэд Н гэсэн данс байна гээд нөэтбүкээ асааж Жимэйл рүүгээ орж ямар, ямар данс руу мөнгө шилжүүлснийг мэдээд банк руу залгаж данснуудыг хаалгасан. Тэгээд урьд шөнийн Х утас руу залгасан нөгөө бүлтгэр нүдтэй охины гар утасны дугаарлуу залгатал дуудлага авчихаад дугарахгүй яриа чагнаад байсан. Бүлтгэр нүдтэй охины гар утас нь Самсунг маркийн ягаан өнгөтэй утас байсан. Нөгөө охин нь ерөөсөө утсаар оролдоогүй. Самсунг утастай бүлтгэр нүдтэй охин нь оройжингоо утсаараа оролдоод чат бичээд суугаад байсан. 2019 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Г.Х-ыг явсны дараа Д.Д, Г.З нар зэрэгцээд суучихсан, хоорондоо юм яриад байсан, Д.Д Г.З гэрээс гарчихаад эргээд орж ирсэн, Г.З гар утсыг Д.Д барьчихсан байсан, ямар хүнд мөнгө шилжүүлсэн талаар мэдэхгүй байна. 2020 оны 02 дугаар сарын 22-ны орой З-гийн гэрт ороход Э.М, Б.Б гэх хоёр охин байсан. Згийн гэрт орсноос хойш Б Т-гийн хамт “Төгөл” худалдааны төвийн урд байх шаг зардаг хүнээс пиво аваад эргээд Згийн гэрт очсон, тэрнээс хойш 1 цаг орчмын дараа Б Т, М нар “явлаа” гээд гарсан, тэр хоёрыг гарсны дараа З унтсан. Ямар ч байсан Э.М, Б.Б нарыг байх үед З гар утсаа хайгаад олоогүй, гарсны дараа нь хаалганы хажууд байх өлгүүрт байсан хувцасны халааснаас гар утас нь олдсон, миний анзаарснаар тэр хоёр Г.З гар утсыг авчихаад явахдаа хувцасны халаасанд нь хийчихсэн. 2020 оны 2 дугаар сарын 22-ны орой ямар ч байсан 22 цаг өнгөрч байсан, намайг Г.З гэрт ороход Б.Б, Э.М нар байсан. Г.З гэрт намайг орсноос хойш Э.М, Б.Б нар гарснаас өөр хүн орж ирээгүй. Г.З нөүтбүүкийг оролдсон хүн байхгүй, тухайн үед нөүтбүүк харагдаагүй. Харин Г.З ахын гар утсыг Б.Б, Э.М нар аваад “00”-д байж байгаад тэндээсээ гараад шууд хаалгаар гараад явсан, гарч явахдаа Г.З ахын гар утсыг өлгүүрт байх хувцасны халаасанд хийчихсэн байсан” гэх мэдүүлэг. /1хх-ийн 43-44, 4хх-н 198-199, 5хх-ийн 129-р тал/,
7. Гэрч Д.Д-ын “2020 оны 02 дугаар сарын 24-ний өдөр би Г.З захиралтай уулзахдаа “та мөнгө, төгрөгөө алдсан юм биш биз дээ” гэхэд данснаасаа мөнгө алдсан талаар хэлсэн. Тэгээд л бид цагдаагийн байгууллагад хандах болсон юм. Би он, сар, өдрийг нь сайн санахгүй байна, ямар ч байсан хоёр удаа цахим банкнаасаа мөнгөө алдаж байсан, нэг удаа нь Хаан, сүүлийнх нь Худалдаа хөгжлийн банкинд бүртгэлтэй цахим банкны данснаас алдсан. Цахим банкинд нь Г.З гэрт ирдэг охидууд нэвтэрч мөнгийг нь өөрсдийнхөө дансруу шилжүүлсэн байсан” гэсэн мэдүүлэг” гэх мэдүүлэг. /1хх-ийн 50, 4хх-ийн 219-221-р тал/
8. Иргэний нэхэмжлэгч Д.М-с 1550,000 төгрөгийг хохирогч Г.Зд хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл. /2хх-ийн 6-7-р тал/
9. Иргэний хариуцагч Ц.Ү-гийн “2020 оны 02 дугаар сарын 22-23-нд шилжих шөнө унтаж байхад миний санаж байгаагаар 23 цагийн үед байх эгч Ц.У нөгөө өрөөнөөс орж ирээд “дансны дугаараа хэлээч, хүн мөнгө хийх гээд байна” гэхээр нь Хаан банкны дансаа хэлсэн. Өглөө сэрээд утсаа хартал миний дансанд 2,500,000 төгрөгөөр хоёр удаа нийт 5,000,000 төгрөг орсон байсан. Ямар учиртай 5,000,000 төгрөг орж ирснийг мэдэхгүй” гэх мэдүүлэг. /1хх-ийн 55-р тал/,
10. Ц.Ү-гийн Хаан банкны 5217031663 дансны хуулга. /5хх-ийн 67-р тал/
11. Иргэний хариуцагч Ө.А “2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Б.Н надаас 1,000,000 төгрөг хүүтэй зээлж авсан, хүү нь нэмэгдээд 1,100,000 төгрөг болсон. 2020 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Б.Н надтай холбогдоод “1,100,000 төгрөгийн өрнөөсөө 800,000 төгрөгийг өгмөөр байна” гээд миний Хаан банкны данс руу 800,000 төгрөг шилжүүлсэн. Одоо 312,000 төгрөгний үлдэгдэлтэй байгаа. 800,000 төгрөг барьцаалан зээлдүүлэх газрын маань үйл ажиллагаанд зарцуулагдсан. 800.000 төгрөгийг Б.Нэс өөрөөс нь гаргуулах хүсэлтэй байна” гэх мэдүүлэг. /1хх-ийн 58-59-р тал/
12. Гэрч Г.Х “2019 оны 12 дугаар сарын 15-ны өдөр байж магадгүй, Б.Н, Д.Д нарын хамт Г.З 6 дугаар микрт байдаг 12 давхар байранд очсон. Намайг явах үед Г.З, Б.Н, Д.Д нар үлдсэн. Г.З “Д.Д, Г.С, Б.Н нар надаас мөнгө авсан, тэд нарыг цагдаад өгнө” гэж ярьж байсан” гэх мэдүүлэг. /2хх-ийн 183-184-р тал/
13. Яллагдагч Б.Н “2019 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Д.Д миний утас руу залгаад Г.З гэрт байна гэж хэлсэн. Би Д.Дд Г.З ахаас аавын эмчилгээнд мөнгөөр туслах боломж байна уу гээд асуугаад өгөөч гэж хэлүүлсэн. Д.Д миний утас руу дахиж залгаад З ахад хэлчихлээ, мөнгө явуулах боломжтой гэж байна, дансаа явуулчих гэхээр нь өөрийн Хаан банкны дансыг Д.Дд утсаар хэлсэн. Ойролцоогоор цагийн дотор миний Хаан банкны данс руу Г.З-гоос 11,000,000 орчим төгрөг шилжүүлсэн, уг мөнгийг аав Болдбаатарын эмчилгээний төлбөр болон өөрийн хувийн хэрэгцээнд зарцуулсан. 2020 оны 02 дугаар сарын 22-ны өдөр ажлаа тараад гэртээ харих гээд ганцаараа явж байхад Б.Б миний утас руу залгаж Г.З ахын гэрт байна, ирэх боломжтой юу, Г.Стай хамт хүрээд ирэх үү гэж хэлсэн. Би Г.С-гийн утас руу залгаад Г.З дуудаж байна, Б.Б, Э.М нар очсон байна, зав байвал хамт очих уу гэж хэлсэн. Г.С-гийн гэрийн гадна уулзаад хамт Г.З гэрт очсон, гэрт нь ороход Б.Б, Э.М, Г.З нар байсан, Г.З бага зэрэг архи уучихсан, бид нарыг элдэв үгээр хараагаад байсан. Одоо санаж байгаагаар Г.З нь Б.Бг оролдсон юм шиг хоорондоо ярьж байсан, мөн орон дээр нь хиймэл бэлэг эрхтэн, эмэгтэй хүн хэрэглэдэг секс тоглоом байсан. Г.З Г.С, Б.Б нарыг оролдох гээд янз бүрийн ааш гаргаж байсандаа санаа зовоод та нар надаас мөнгө авах гэж ирдэг биздээ, мөнгө л гэж намайг зорьж ирдэг биздээ гэж хэлээд дансны дугаараа хэл гэж хэлсэн. Бид нар өөрсдийнхөө дансны дугаарыг Г.З ахад хэлсэн, хэнд, хэдэн төгрөг шилжүүлсэн талаар тухайн үед мэдээгүй. Миний Худалдаа хөгжлийн банкны данс руу 60,000,001 төгрөг шилжүүлсэн байсныг маргааш нь мэдсэн. Г.З гэрт Б.Б, Э.М нар үлдсэн, тухайн үед Г.З өөрийнхөө гар утаснаас мөнгө шилжүүлсэн, ямар өнгө, маркийн гар утастай байсныг нь санахгүй байна. Тухайн үед Г.Згоос бага зэрэг архи үнэртэж байснаас их согтолттой байгаагүй, хийж байгаа үйлдлээ ойлгох чадвартай байсан. Г.З гар утсыг хэн нэгэн хүн авч ашиглаж байсан эсэхийг мэдэхгүй, мөнгөнөөс 10,000,000 төгрөгийг буцааж өгсөн, үлдсэн 40,000,000 гаран төгрөг миний Худалдаа хөгжлийн банкны дансанд битүүмжлэгдсэн байгаа. Мөн гар утасны барьцаалан зээлдүүлэх газар ажиллуулдаг Д.М 1,550,000 төгрөг өгчихсөн байсныг Д.М буцаагаад Г.Зд өгсөн. Б.Б надаас гар утас худалдаж авахаар миний данс руу 2,000,000 төгрөг шилжүүлсэн, гэхдээ Б.Бд гар утас өгөөгүй” гэх мэдүүлэг. /4хх-ийн 238-240-р тал/
14. Г.З Худалдаа хөгжлийн банкны ********* дансанд 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдөр 10,000,000 төгрөг шилжүүлсэн тухай банкны баримт. /1хх-ийн 71, 130-р тал/
15. Б.Нн Худалдаа хөгжлийн банкны ******** дансанд Г.З ********* данснаас 2020 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 21:59 цагаас 2020 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 00:18 цагийн хооронд “beleg”, “hairtai”, “beleg shuu”, “vnsi”, “beleg shuu hairni” гэх утгаар нийт 60,000,001 төгрөг орлогоор орсон банкны баримт. /5хх-ийн 141, 146-р тал/
16. Хохирогч Г.З Хаан банкны ********* данснаас Б.Н Хаан банкны ********** дансанд 2019 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 21:22 цагт “hoorhono sexy” утгаар 10,000,000 төгрөг, 21:23 цагт “belgee” утгаар 500,000 төгрөг, 21:27 цагт “nominjin” утгаар 850,000 нийт 11,350,000 төгрөг орлогоор орсон банкны баримт. /1хх-ийн 227, 244-р тал/
17. Яллагдагч Г.С-гийн “2020 оны 02 дугаар сарын 22-ны орой гэртээ байж байхад миний утас руу Б.Н залгаад Г.З гэрт очих уу, Э.М, Б.Б нар байна гэж хэлсэн. Б.Н манай байрны гадаа ирэхээр нь би гараад машинд сууж Г.З гэрт очсон. Г.З гэрлүү явж байхад Б.Б, Б.Н-н утас руу залгаад архи, согтууруулах ундааны зүйл байвал аваад ирээч гэж хэлсэн боловч олдоогүй. Г.З гэрт ороход Б.Б, Э.М, Г.З нар байсан. Г.З ах би бэлгийн харилцаанд орох дуртай, та нар надаас мөнгө ав гэж хэлээд бид нарын дансны дугаарыг нэг, нэгээр нь дуудаж авсан. Надаас Худалдаа хөгжил, Хаан банкны дансны дугаарыг аваад нийт 16,500,000 төгрөг шилжүүлсэн. 16,500,000 төгрөгөөс 2,500,000 төгрөгөөр цүнх худалдаж авсан. 2,000,000 төгрөг Э.Мд шилжүүлсэн, Э.М 2,000,000 төгрөг өгөөч гэхээр нь өгсөн. 250,000 төгрөгөөр барьцаалан зээлдүүлэх газраас гинжээ авсан, 2,000,000 төгрөг хүмүүст өгөх ёстой байсан өрөндөө өгсөн. Г.З Худалдаа хөгжлийн банкны данс руу 7,250,000 төгрөг шилжүүлсэн, үлдсэн мөнгө нь миний дансанд битүүмжлэгдсэн байгаа. Г.З өөрийнхөө гар утсаа ашиглаж мөнгө шилжүүлсэн” гэх мэдүүлэг. /4хх-ийн 242-244-р тал/
18. Г.З Худалдаа хөгжлийн банкны ********* дансанд 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдөр 7,250,000 төгрөг шилжүүлсэн банкны баримт, Г.З Хаан банкны ********* тоот дансанд 2023 оны 08 сарын 21-ний өдөр 1,550,000 төгрөг, 2023 оны 11 сарын 16-ны өдөр 450,000 төгрөг, 2023 оны 11 сарын 05-ны өдөр 5,385,000 төгрөгийг шилжүүлсэн банкны баримтууд. /1хх-ийн 93, 8хх-ийн 88, 91, 92-р тал/
19. Г.С-гийн Худалдаа хөгжлийн банкны 466001390 дансанд 2020 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 22:00 цагаас 2020 оны 02 сарын 23-ны өдрийн 00:18 цагийн хооронд Г.З ********* данснаас “beleg huurhuduu” утгаар 10,000,000 төгрөг, “beleg” утгаар 5,000,000 төгрөг, “hairtai” утгаар 1,500,000 төгрөг нийт 16,500,000 төгрөг орлогоор орсон дансны хуулга, түүнд үзлэг хийсэн тэмдэглэл. /5хх-ийн 141, 159-р тал/
20. Г.С-гийн Худалдаа хөгжлийн банкны 466001390 данснаас 2020 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 23:00 цагт Э.М-гийн Хаан банкны ********** дансанд 2,000,000 төгрөгийг “zeel” гэсэн утгаар шилжүүлсэн банкны баримт /1хх-ийн 129, 132-р тал/
21. Яллагдагч Б.Б-гийн “2020 оны 02 дугаар сарын 22-ны шөнө Г.З ахын гэрээс эхлээд Б.Н, Г.С хоёр гарсан, хэсэг хугацааны дараа Э.М бид хоёр гараад гэр, гэрлүүгээ харьсан. Г.З ахын гэрт байхад хэн нэгэн хүн гар утсыг нь бариад ашигласан зүйл байхгүй. Б.Н, Г.С нарыг гарсны дараа Э.М, Б.Н, Г.З ах бид дөрөв хамт байхад Г.З ах гар утсаа хайгаад байсан, гар утсаа олсон. Г.З ахын цахим банкны кодыг би мэдэхгүй, бид нарыг Г.З ахын гэрт байхад Г.З ах мөнгөө шилжүүлээд дууссан байх. Г.З ах миний данс руу шилжүүлсэн 15,000,000 төгрөгөөс 2020 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Б.Нн Хаан банкны данс руу 2,000,000 төгрөг шилжүүлсэн. “Номин” их дэлгүүрт орж 600,000 төгрөгийн худалдан авалт хийсэн, үлдэгдэл 12,400,000 төгрөг нь миний дансанд байгаа. Б.Нд яагаад 2,000,000 төгрөг өгсөн талаар санахгүй байна” гэх мэдүүлэг. /4хх-ийн 234-236-р тал/
22. Хохирогч Г.З Худалдаа хөгжлийн банкны ********* данснаас Б.Б-гийн Хаан банкны ********** дансанд 2020 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 22:03 цагт “surgaltin tolbor” утгаар 2,500,000 төгрөг, 22:04 цагт “hairtai” утгаар 2,500,000 төгрөг, 2020 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 00:02 цагт “surgalt” утгаар 2,500,000 төгрөг, 00.02 цагт “surgaltin tolbor” утгаар 2,500,000 төгрөг, дахин 00:03 цагт “surgaltin tolbor” утгаар 2,500,000 төгрөг, дахин 00:04 цагт “surgaltin tolbor” утгаар 2,500,000 төгрөг нийт 15,000,000 төгрөг орлогоор орсон банкны баримт. /5хх-ийн 141-р тал/
23. Хохирогч Г.З Худалдаа хөгжлийн банкны ********* дансанд 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдөр 600,000 төгрөг шилжүүлсэн баримт, Г.З Хаан банкны ********* тоот дансанд 2023 оны 11 сарын 16-ны өдөр 1,800,000 төгрөг, 2023 оны 11 сарын 16-ны өдөр 160,000 төгрөг шилжүүлсэн баримтууд. /6хх-ийн 170, 8хх-ийн 89, 90-р тал/
24. Яллагдагч Э.М-гийн “2020 оны 02 дугаар сарын 22-ны өдөр гэртээ байж байхад Б.Б залгаад гэрээсээ гараад ирээч, уулзах уу гэж хэлсэн. Би гэрээсээ гараад 6 дугаар микрт очоод Б.Бтай уулзахад манай хуурай ах байдаг юм, хоол хийж өгнө гэсэн, хоёулаа хоол идчихээд, кино үзээд сууж байгаад гарна гэж хэлсэн. Г.З гэр лүү орох гэхэд Б.Бг оруулахгүй, намайг оруулна гэсэн. Би юу болоод байгаа юм, яагаад Б.Бг оруулахгүй байгаа юм гэж хэлээд хаалгыг нь онгойлгоход Б.Б гаднаас орж ирсэн, бид хоёр сандал дээр сууж байхад Г.З ах надад босоод аяга угаа гэж хэлсэн, би аягыг нь угааж байхад Б.Б бид хоёрыг хэлэх, хэлэхгүй үгээр доромжлоод байсан. Г.З ах БТг найз нарыгаа дууд, охин дууд гээд байсан. Б.Б утсаараа Б.Н, Г.С нарыг дуудсан. Б.Н, Г.С нар 21-22 цагийн үед гаднаас орж ирээд миний Хаан банкны дансруу Г.З ах мөнгө шилжүүлээд архи аваад ир гэж хэлээд Б.Бг гаргасан. Б.Н, Г.С нар ирээд 1-2 цаг болж байгаад гэртээ харина гээд түрүүлээд гарсан. Миний данс руу шилжүүлсэн 2,500,000 төгрөгийн зарцуулалтыг өмнөх мэдүүлэг дээр хэлсэн, мөнгөнөөс эргүүлэн өгсөн зүйл байхгүй, мөнгийг зарцуулаад дуусгасан. Б.Б сүүлд орж ирсэн эмэгтэй нарыг согтууруулах ундааны зүйл худалдаж авах гээд гарсны дараа Г.З ах өөрийнхөө бүх хувцсыг тайлаад орон дээр суучихаад намайг хажууд хэвт гээд байсан. Яагаад надад мөнгө өгсөн талаар би мэдэхгүй миний өгзөг, бөгснөөс базахаар нь эсэргүүцэл үзүүлэхээр дансаа өгчих, мөнгө өгье гэж хэлж байсан. 2,500,000 төгрөгийг Г.З гэх хүн шилжүүлсэн гэж ойлгосон” гэх мэдүүлэг. /4хх-ийн 229-230-р тал/
25. Хохирогч Г.З Худалдаа хөгжлийн банкны ********* данснаас Э.М-гийн Хаан банкны ********** дансанд 2020 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 00:04 цагт “surgaltin tolbor shv” утгаар 2,500,000 төгрөг орлогоор орсон банкны баримт. /5хх-ийн 141, 1хх-ийн 132-р тал/
26. Яллагдагч Д.Д-гийн “2019 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 19 цагийн үед Г.Х, Б.Н бид гурав очиход Г.З ах ганцаараа архи уучихсан байсан. Б.Хыг Улаанбаатар хот явах гэж байгаа гээд Г.З ах 100,000 төгрөг дансаар шилжүүлсэн, 20 цаг өнгөрч байхад Г.Х нь Л.З ахын гэрээс гарсан. Б.Н бид хоёр Г.З ахынд байж байхад миний утас руу Г.С залгаад дүрсээ харж ярьсан. Г.С нь Г.З ахтай дүрсээ харж яриад мөнгө байна уу гэж асуухад чи мөнгөөр яах гээд байгаа юм гээд муухай үг хэлээд Г.Стэй маргалдаж байгаад утсаа салгасан. Тэрний дараа Б.Н миний утас руу залгаад хаана байгаа юм бэ, аавын бие өвдчихсөн, мөнгө хэрэгтэй байна гэж хэлэхээр нь би Г.З ахын гэрт байна гэж хэлэхэд би Г.З ахтай ярьмаар байна гэсэн, Г.З ах ярихгүй гээд байсан. Миний утас руу Б.Н, Г.С нар байнга залгаад Г.З ахаас мөнгө аваад өг гээд байсан. Г.З ах мөнгө өгөх, өгөхгүй нь тодорхойгүй, архи уучихсан согтуу, хоёр өөр утгатай зүйл яриад байсан. Г.З ах Г.Х данс руу 100,000 төгрөг миний хажууд шилжүүлсэн. Би Г.З ахын утсыг аваад Б.Н, Г.С нарын явуулсан данс руу мөнгө шилжүүлэх гээд Г.З ахаас цахим банкны кодыг асуухаар хэлэх гээд байгаа юм шиг тоглоод байсан. Би Г.З ахаас та кодоо хэлээд өгөөч, Г.Нн аавын бие муу байгаа юм байна гэж хэлэхэд хэлэх, хэлэхгүй үгээр харааж байгаад цахим банкны кодоо хийж орсон. Тэр үед би Б.Нн данс руу хуваагаад нийт 11,350,000 төгрөг, Г.С данс руу 2,500,000 төгрөг шилжүүлсэн, Г.С надад 130,000 төгрөг өгөх ёстой байсан, миний данс руу шилжүүлсэн. Б.Н, Г.С хоёр надаас гуйгаад байсан, Б.Н надад З ахын данснаас мөнгө явуулчих, асуудал гарвал би өөрөө хариуцна, мөнгөний яаралтай хэрэг байна гэж хэлсэн, Г.С мөн адил хэлсэн. Би Б.Н, Г.С нарын хэлсэн үгэнд итгээд Г.З ахын цахим банкнаас мөнгө шилжүүлчихсэн. Г.З ах надад цахим банкны кодыг хэлж өгснөөс мөнгө шилжүүл гэж зөвшөөрөөгүй. Б.Н аавын бие муу байна гээд байхаар нь өрөвдөөд, Г.З ахын дансанд 10,000,000 гаран төгрөг байна гэж хэлэхэд “бүх мөнгийг нь надруу шилжүүлчих, би өөрөө арыг нь даана, учраа олно гэж хэлсэн. Г.С болохоор надад 2,500,000 төгрөг хэрэгтэй байна, явуулаач гээд байсан болохоор 2,500,000 төгрөг З ахын данснаас шилжүүлсэн. Б.Н надад хандаж Н.З ахын гар утсыг ашиглаж данснаас нь мөнгө шилжүүлээд өгөөч гэж гуйсан, тэр үед Г.С фэйсбүүкээр чат бичиж Г.З ахаас мөнгө аваад өгөөч гэж хэлсэн. Би Б.Н, Г.С нарт Г.З ахын утсыг ашиглаж данснаас нь нууцаар мөнгө шилжүүлсний дараа Б.Н хамт Г.З ахын гэрээс гарсан. 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Б.Нн хамт гадуур явж байхад Г.З ах миний утас руу залгаж данснаас мөнгө байхгүй болчихсон байна, Б.Нн данс руу шилжүүлсэн байна, чи хамааралтай юу гэхээр нь би танай гэрт яваад очих уу гэхэд чамтай уулзахгүй гээд утсаа салгасан. Б.Н гар утсаа Урт цагааны барьцаалан зээлдүүлэх газарт тавьчихсан байгаа, тэрний хүү мөнгийг өгнө гээд миний данснаас Д.М гэх хүний данс руу 1,500,000 төгрөг шилжүүлсэн” гэх мэдүүлэг. /4хх-ийн 226-227, 6хх-ийн 56-57-р тал/
27. Д.Д-гийн Хаан банкны 5120186560 дансны 2019 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрийг хүртэлх хугацааны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл. /6хх-ийн 74-р тал/
28. Яллагдагч Г.С “би Д.Дд өмнөх өдрүүдэд нь мөнгөний хэрэг байгаа тухайгаа хэлж байсан. 2019 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Г.З ахынд байна гээд надруу залгахаар нь мөнгө асуугаад өгөөч гэж хэлсэн, за мөнгө явуулья, дансны дугаараа явуулчих гэж хэлэхээр нь би өөрийн Хаан банкны дансыг Д.Д-гийн гар утас руу мессежээр явуулж, 2,500,000 төгрөгийг дансаараа шилжүүлж авсан. Би 2,500,000 төгрөгийг Г.Зд эргүүлж төлсөн байгаа. Би Д.Дд З ахад хэлэлгүйгээр нууцаар аваад өгчих гэж хэлээгүй. З ах өөрөө зөвшөөрөөд мөнгө явуулсан гэж ойлгосон. 2019 оны 12 дугаар сарын 15-ны орой гэртээ байж байхад таньдаг эгч Д.Д миний утас руу залгаад юу хийж байна, би Г.З гэрт байна, чамд мөнгөний хэрэг байгаа гэл үү гэж асуухаар нь тиймээ, яасан гэж асуухад би Г.З ахынд байна, Г.З ахаас асууж байгаад өгнө гэж хэлсэн. 10-20 минутын дараа Д.Д миний утас руу залгаад дансны дугаараа явуул гэхээр нь би өөрийнхөө Хаан банкны дансыг явуулсан, 10-20 минутын дараа миний дансанд 2,500,000 төгрөг орж ирсэн. 2,500,000 төгрөг орсны дараа Д.Дд өгөх ёстой байсан 130,000 төгрөгийг цахим банк ашиглаж Д.Д-гийн Хаан банкны данс руу шилжүүлсэн. 30,000 төгрөгийг бэлнээр авч өөртөө ашигласан, үлдсэн 2,340,000 төгрөгийг ашиглаагүй, миний дансанд хориг тавигдсан. 2019 оны 12 дугаар сарын 15-ны өдөр миний дансруу шилжүүлсэн 2,500,000 төгрөгийг Д.Д надад өгсөн. Тэрнээс биш Г.Згоос аваагүй. Д.Д хохирогч Г.З данснаас нууцаар надруу мөнгө шилжүүлсэн талаар тухайн үед мэдээгүй. Хоёр хоногийн дараа буюу 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Д.Д миний утасруу залгаж цагдаа дээр хүрээд ир гэж хэлсэн, цагдаа дээр ирээд Г.З данснаас миний данс руу 2,500,000 төгрөг шилжүүлсэн талаар мэдсэн. 2020 оны 1 дүгээр сард Б.С гэх мөрдөгч миний утасруу залгаад Согоот багт байрлах Хаан банкны АТМ дээр очоод байж бай, одоо дансны чинь битүүмжийг гаргах гэж байна, Г.З данс руу байгаа мөнгөө шилжүүлээд баримтыг нь авч ирж өг гэж хэлсэн. Би АТМ дээр очоод виза картаа ашиглаж дансанд байх мөнгөнөөс 2,230,000 төгрөгийг Г.З данс руу шилжүүлж хуулгыг нь Б.С мөрдөгчид өгсөн. Миний Хаан банкны дансанд 2,500,000 төгрөгийн гүйлгээ орж ирсэн, Д.Д миний утасруу залгаж Б.Нд мөнгө хэрэгтэй байна, чамд боломж байна уу гэхээр нь би Б.Н утасруу залгаж дансны дугаарыг нь авч, 50,000 төгрөг шилжүүлсэн, Б.Нд шилжүүлсэн 50,000 төгрөгийг би өөрөөсөө гаргаж хохирогч Г.Зд өгсөн. Хохирогч Г.Зд нийт 2,500,000 төгрөг буцааж өгсөн” гэх мэдүүлэг. /2хх-ийн 52-53, 4хх-ийн 223-224, 6хх-ийн 59-р тал/
29. Хохирогч Г.З Хаан банкны ********* данснаас 2019 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Г.С Хаан банкны ********* дансанд “utas avarai” утгаар 2,500,000 төгрөг орлогоор орсон банкны баримт. /1хх-ийн 243-р тал/
30. Хохирогч Г.З Хаан банкны ********* дансанд 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 2,230,000 төгрөг, 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 150,000 төгрөг, 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдөр 60,000 төгрөг шилжүүлсэн банкны баримтууд /2хх-ийн 21-22, 6хх-ийн 40-р тал/
31. Таньж олуулах ажиллагаа явуулахад гэрч Б.Н “4 дугаартай Э.М, 1 дугаартай Б.Б нарыг зааж, 1 дугаартай Б.Бг энэ охинтой тэр орой “Төгөл” их дэлгүүрийн гаднаас шаг зардаг хүнээс 2.5л пиво авсан, энэ эмэгтэй тухайн үед юнител дугаартай ягаан өнгийн гэртэй “Samsung” маркийн гар утастай байсан” гэж хэлснийг тэмдэглэсэн тэмдэглэл, гэрэл зургууд. /1хх-ийн 46-47, 48-49-р тал/
32. ********* дугаартай Б.Н, 88135502 дугаартай Б.Б нарын 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрөөс 03 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд хийсэн дуудлага, мессежний лавлагаа. /2хх-ийн 123-176-р тал/
33. Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн шүүх хуралдааны үед өмгөөлөгч М.Г гаргаж өгсөн мөрдөгч Б.С, Г.З нарын харилцсан мессеж гэх 17ш баримт /4хх-ийн 136-152-р тал/
34. Хохирогч Г.З Хаан банкны ********* дансны 2019 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн гүйлгээний IP хаягийн мэдээлэл. /5хх-ийн 43-р тал/
35. Хохирогч Г.З ашиглаж байгаа “Samsung А-52” загварын гар утсанд суулгасан Худалдаа хөгжлийн банкны “Цахим банк” апликейшн кодыг шинээр үүсгэх, шинэ код хэрхэн, яаж авдаг талаар туршилт хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургууд. /5хх-ийн 132-133, 134-138-р тал/
36. Хохирогч Г.З Худалдаа хөгжлийн банкны ********* тоот дансны 2020 оны 02 дугаар сарын 20-24-ний өдрийн дансны хуулга, үзлэг хийсэн тэмдэглэл. /5хх-ийн 141-143-р тал/
37. Хохирогч Г.З Хаан банкны ********* дансанд үзлэг хийсэн тэмдэглэл. /5хх-ийн 151-р тал/
38. Хохирогч Г.З Худалдаа хөгжлийн банкны ********* тоот дансны 2020 оны 02 дугаар сарын 22-23-ны өдрийн хооронд интернет банкинд хандсан /лог/ мэдээллийн хавсралт. /5хх-ийн 164, 165-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч, өмгөөлөгч нарын санал дүгнэлт:
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Ж.Б дүгнэлтдээ “Шүүгдэгч Д.Д, Б.Н, Г.С нар нь 2019 оны 12 дугаар сарын 15-ны орой 21 цагийн орчим бүлэглэн Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот багийн **** тоотод иргэн Г.З Хаан банк дахь интернет банкинд нэвтэрч ********* данснаас 4 удаагийн гүйлгээгээр 13 850 000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар шилжүүлэн авч, хулгайлсан, шүүгдэгч Б.Н, Э.М, Б.Б, Г.С нар нь 2020 оны 02 дугаар сарын 22-23-нд шилжих шөнө бүлэглэн Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот багийн **** тоотод иргэн Г.З Худалдаа хөгжлийн банк дахь интернет банкинд нэвтэрч ********* данснаас 19 удаагийн үйлдлээр 99 000 001 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар шилжүүлэн авч их хэмжээний эд хөрөнгө хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь нотлох баримтаар тогтоогдсон байна. Иймд Б.Н, Э.М, Б.Б, Г.С нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Б.Нд 3 жилийн хорих ял, шүүгдэгч Э.М, Б.Б, Г.С нарт 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Д.Д, Г.С нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тус бүр 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хрих байгуулагад эдлүүлэх, цагдан хоригдсон хоногийг эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй. Шүүгдэгч Э.М, Б.Б, Г.С нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг журамлан ял оногдуулахад татгалзах зүйлгүй” гэв.
Хохирогчийн өмгөөлөгч Ц.Ц дүгнэлтдээ “Шүүгдэгч нарын гэм буруу нотлогдож тогтоогдсон. Хохирлын хувьд шүүгдэгч Б.Нэс 19 430 000 төгрөг нэхэмжлэнэ” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч М. дүгнэлтдээ “Шүүгдэгч Д.Д, Г.С нарын гэм буруугийн талаар мэтгэлцэхгүй. Шүүгдэгч нар гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдах үндэслэлтэй. Шүүгдэгч нарт 3 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулж өгнө үү” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч М.М дүгнэлтдээ “Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар мэтгэлцэхгүй. Э.М-гийн хувьд ээж, 2 дүү, хүүхдийн хамт амьдардаг хувийн байдлыг харгалзан үзэх нь зүйтэй. Шүүгдэгч Г.С, Э.М нар гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т зааснаар хорих ялын доод хэмжээнээс доогуур ял оногдуулж өгнө үү. Шүүгдэгч Б.Н нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлыг зохих хэмжээгээр төлсөн. Хувийн байдлыг харгалзан хорих ялын доод хэмжээгээр буюу 2 жилийн хорих ял оногдуулж өгнө үү” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Б дүгнэлтдээ “Шүүгдэгч Г.С, Б.Б нар гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлсөн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдал байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирол төлсөн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэж, хорих ялын доод хэмжээнээс доогуур ял оногдуулж өгнө үү” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.М дүгнэлтдээ “Гэм буруугийн талаар мэтгэлцэхгүй. БТ гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2, 1.3-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал байна. Шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол төлсөн учир Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-д зааснаар 1 жилийн хорих ял оногдуулж өгнө үү” гэв.
Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:
1. Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэл, хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:
Шүүх хавтаст хэрэгт авагдсан хохирогч Г.З “2020 оны 02 дугаар сарын 23-ны өглөө сэрээд Худалдаа хөгжлийн банкны ********* дугаарын дансанд бүртгэлтэй цахим банкинд гар утсаараа орох гэж оролдоход “нууц дугаар буруу байна, нэвтрэх боломжгүй” гээд байсан. Тэр үед цахим банкны нууц үгийг сольчихсон байна гэдгийг мэдээд Худалдаа хөгжлийн банкны ********* дугаартай дансанд бүртгэлтэй цахим банкны нууц үгийг сэргээж, шинээр нууц үг аваад нэвтэрч ороход 2020 оны 02 дугаар сарын 22-ны орой 21 цагаас хойш 2020 оны 2 дугаар сарын 23-ны өдрийг шилжих шөнө нийт 99,000,001 төгрөгийг Б.Н, Б.Б, Э.М, Г.С, Ц.Ү нарын дансруу шилжүүлсэн байсан. Би 2020 оны 02 дугаар сарын 22-ны орой Б.Н, Б.Б, Э.М, Г.С, Ц.Ү-гийн эгч Ц.У нарт өөрөө, сайн дураараа мөнгө шилжүүлээгүй, тухайн шөнө Б.Б, Э.М хоёр манай гэрт орж ирсэн. Худалдаа хөгжлийн банкны ********* дугаарын дансанд бүртгэлтэй цахим банкны нууц үгийг сэргээх дээр нууц үг сэргээх цэсийг сонгож хүсэлтээ явуулдаг. Уг цахим банкинд бүртгэлтэй ******** хаяг руу бүртгэлийн дугаар, миний өөрийн ******** дугаарын утас руу нууц үг нь ирдэг, дээрх хоёр дугаараар цахим банкинд нэвтэрч шинэ нууц үгийг сольдог, 2019 оны 12 дугаар сарын 15-ны өдөр, 2020 оны 02 дугаар сарын 22-ны өдрүүдэд хар өнгийн google маркийн гар утастай байсан, загварыг нь сайн санахгүй байна. Би ******** цахим хаяг руу өөрийн нөүтбүүк ашиглаж ордог бөгөөд цахим хаягнаас бүрэн гаргадаггүй байсан тул нөүтбүүк асаагаад шууд миний цахим хаяг руу нэвтэрч орж болдог” гэх мэдүүлэг, гэрч Б.Н: “нөгөө хоёр охин ариун цэврийн өрөөнд ороод хэсэг удсан. Тэгж байтал З ах нэг пиво хийгээд өгөөч гэхээр нь пиво хийж өгтөл нөгөө пивыг уучихаад гар утсаа хайсан, намайг олоод өгөөч гэхээр нь тэр хавиар нь хайсан. З ах өөрөө үүдэнд өлгөөстэй байсан гадуур хувцаснууддаа хүртэл үзсэн боловч байгаагүй. Мөн гэрийнхээ суурин утсаар гар утас руугаа залгасан боловч хонх нь гэрт нь сонсогдохгүй боловч утас нь дуудаад байгаа нь сонсогдсон. Тэгээд төд удалгүй нөгөө хоёр охин хоёулаа жорлонгоос гарч ирснээ за за аниа бид хоёр явлаа шүү гээд үүд рүү очсоноо үүдэнд өлсгөөтэй байсан нэг хувцасны халаас руу юм хийх шиг болохоор нь та хоёр хаачих гэж байгаа юм гэхэд архинд явчихаад ирье гээд гараад явсан. Тэр хоёрыг гарсаны дараа суурин утсаар дахин З ахын утас руу нь залгатал үүдэнд өлгөөстэй байсан бараан өнгийн хэрээсэн оёдолтой куртикны хаалган талын халааснаас нь утасны хонх дугарсан. З ах утсаа олж авснаас хойш бол утсаараа оролдоогүй” гэх мэдүүлэг, гэрч Д.Д-ын “2020 оны 02 дугаар сарын 24-ний өдөр би Г.З захиралтай уулзахдаа “та мөнгө, төгрөгөө алдсан юм биш биз дээ” гэхэд данснаасаа мөнгө алдсан талаар хэлсэн. Тэгээд л бид цагдаагийн байгууллагад хандах болсон юм. Би он, сар, өдрийг нь сайн санахгүй байна, ямар ч байсан хоёр удаа цахим банкнаасаа мөнгөө алдаж байсан, нэг удаа нь Хаан, сүүлийнх нь Худалдаа хөгжлийн банкинд бүртгэлтэй цахим банкны данснаас алдсан. Цахим банкинд нь Г.З гэрт ирдэг охидууд нэвтэрч мөнгийг нь өөрсдийнхөө дансруу шилжүүлсэн байсан” гэсэн мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч Д.М-с 1,550,000 төгрөгийг хохирогч Г.Зд хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, иргэний хариуцагч Ц.Ү-гийн “2020 оны 02 дугаар сарын 22-23-нд шилжих шөнө унтаж байхад миний санаж байгаагаар 23 цагийн үед байх эгч Ц.У нөгөө өрөөнөөс орж ирээд “дансны дугаараа хэлээч, хүн мөнгө хийх гээд байна” гэхээр нь Хаан банкны дансаа хэлсэн. Өглөө сэрээд утсаа хартал миний дансанд 2,500,000 төгрөгөөр хоёр удаа нийт 5,000,000 төгрөг орсон байсан. Ямар учиртай 5,000,000 төгрөг орж ирснийг мэдэхгүй” гэх мэдүүлэг, Ц.Ү-гийн Хаан банкны 5217031663 дансны хуулга, иргэний хариуцагч Ө.А “2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Б.Н надаас 1,000,000 төгрөг хүүтэй зээлж авсан, хүү нь нэмэгдээд 1,100,000 төгрөг болсон. 2020 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Б.Н надтай холбогдоод “1,100,000 төгрөгийн өрнөөсөө 800,000 төгрөгийг өгмөөр байна” гээд миний Хаан банкны данс руу 800,000 төгрөг шилжүүлсэн. Одоо 312,000 төгрөгний үлдэгдэлтэй байгаа. 800,000 төгрөг барьцаалан зээлдүүлэх газрын маань үйл ажиллагаанд зарцуулагдсан. 800.000 төгрөгийг Б.Нэс өөрөөс нь гаргуулах хүсэлтэй байна” гэх мэдүүлэг, гэрч Г.Х: “2019 оны 12 дугаар сарын 15-ны өдөр байж магадгүй, Б.Н, Д.Д нарын хамт Г.З 6 дугаар микрт байдаг 12 давхар байранд очсон. Намайг явах үед Г.З, Б.Н, Д.Д нар үлдсэн. Г.З “Д.Д, Г.С, Б.Н нар надаас мөнгө авсан, тэд нарыг цагдаад өгнө” гэж ярьж байсан” гэх мэдүүлэг, яллагдагч Б.Н мэдүүлэг, Г.З Худалдаа хөгжлийн банкны ********* дансанд 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдөр 10,000,000 төгрөг шилжүүлсэн тухай банкны баримт, Б.Нн Худалдаа хөгжлийн банкны ******** дансанд Г.З ********* данснаас 2020 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 21:59 цагаас 2020 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 00:18 цагийн хооронд “beleg”, “hairtai”, “beleg shuu”, “vnsi”, “beleg shuu hairni” гэх утгаар нийт 60,000,001 төгрөг орлогоор орсон банкны баримт, хохирогч Г.З Хаан банкны ********* данснаас Б.Нн Хаан банкны ********** дансанд 2019 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 21:22 цагт “hoorhono sexy” утгаар 10,000,000 төгрөг, 21:23 цагт “belgee” утгаар 500,000 төгрөг, 21:27 цагт “nominjin” утгаар 850,000 нийт 11,350,000 төгрөг орлогоор орсон банкны баримт, яллагдагч Г.С-гийн мэдүүлэг, Г.З Худалдаа хөгжлийн банкны ********* дансанд 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдөр 7,250,000 төгрөг шилжүүлсэн банкны баримт, Г.З Хаан банкны ********* тоот дансанд 2023 оны 08 сарын 21-ний өдөр 1,550,000 төгрөг, 2023 оны 11 сарын 16-ны өдөр 450,000 төгрөг, 2023 оны 11 сарын 05-ны өдөр 5,385,000 төгрөгийг шилжүүлсэн банкны баримтууд, Г.С-гийн Худалдаа хөгжлийн банкны 466001390 дансанд 2020 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 22:00 цагаас 2020 оны 02 сарын 23-ны өдрийн 00:18 цагийн хооронд Г.З ********* данснаас “beleg huurhuduu” утгаар 10,000,000 төгрөг, “beleg” утгаар 5,000,000 төгрөг, “hairtai” утгаар 1,500,000 төгрөг нийт 16,500,000 төгрөг орлогоор орсон дансны хуулга, түүнд үзлэг хийсэн тэмдэглэл, Г.С-гийн Худалдаа хөгжлийн банкны 466001390 данснаас 2020 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 23:00 цагт Э.М-гийн Хаан банкны ********** дансанд 2,000,000 төгрөгийг “zeel” гэсэн утгаар шилжүүлсэн банкны баримт, яллагдагч Б.Б-гийн мэдүүлэг, хохирогч Г.З Худалдаа хөгжлийн банкны ********* данснаас Б.Б-гийн Хаан банкны ********** дансанд 2020 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 22:03 цагт “surgaltin tolbor” утгаар 2,500,000 төгрөг, 22:04 цагт “hairtai” утгаар 2,500,000 төгрөг, 2020 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 00:02 цагт “surgalt” утгаар 2,500,000 төгрөг, 00.02 цагт “surgaltin tolbor” утгаар 2,500,000 төгрөг, дахин 00:03 цагт “surgaltin tolbor” утгаар 2,500,000 төгрөг, дахин 00:04 цагт “surgaltin tolbor” утгаар 2,500,000 төгрөг нийт 15,000,000 төгрөг орлогоор орсон банкны баримт, хохирогч Г.З Худалдаа хөгжлийн банкны ********* дансанд 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдөр 600,000 төгрөг шилжүүлсэн баримт, Г.З Хаан банкны ********* тоот дансанд 2023 оны 11 сарын 16-ны өдөр 1,800,000 төгрөг, 2023 оны 11 сарын 16-ны өдөр 160,000 төгрөг шилжүүлсэн баримтууд, яллагдагч Э.М-гийн нь мэдүүлэг, хохирогч Г.З Худалдаа хөгжлийн банкны ********* данснаас Э.М-гийн Хаан банкны ********** дансанд 2020 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 00:04 цагт “surgaltin tolbor shv” утгаар 2,500,000 төгрөг орлогоор орсон банкны баримт, яллагдагч Д.Д-гийн мэдүүлэг, Д.Д-гийн Хаан банкны 5120186560 дансны 2019 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрийг хүртэлх хугацааны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл, яллагдагч Г.С мэдүүлэг, хохирогч Г.З Хаан банкны ********* данснаас 2019 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Г.С Хаан банкны ********* дансанд “utas avarai” утгаар 2,500,000 төгрөг орлогоор орсон банкны баримт, хохирогч Г.З Хаан банкны ********* дансанд 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 2,230,000 төгрөг, 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 150,000 төгрөг, 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдөр 60,000 төгрөг шилжүүлсэн банкны баримтууд, таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургууд, ********* дугаартай Б.Н, 88135502 дугаартай Б.Б нарын 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрөөс 03 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд хийсэн дуудлага, мессежний лавлагаа, мөрдөгч Б.С, Г.З нарын харилцсан мессеж гэх 17ш баримт, хохирогч Г.З Хаан банкны ********* дансны 2019 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн гүйлгээний IP хаягийн мэдээлэл, хохирогч Г.З ашиглаж байгаа “Samsung А-52” загварын гар утсанд суулгасан Худалдаа хөгжлийн банкны “Цахим банк”-д туршилт хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургууд, хохирогч Г.З Худалдаа хөгжлийн банкны ********* тоот дансны 2020 оны 02 дугаар сарын 20-24-ний өдрийн дансны хуулга, үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогч Г.З Хаан банкны ********* дансанд үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогч Г.З Худалдаа хөгжлийн банкны ********* тоот дансны 2020 оны 02 дугаар сарын 22-23-ны өдрийн хооронд интернет банкинд хандсан /лог/ мэдээллийн хавсралт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад дараах үйл баримт тогтоогдо байна.Үүнд:
-Шүүгдэгч Д.Д, Б.Н, Г.С нар нь 2019 оны 12 дугаар сарын 15-ны орой 21 цагийн үед Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот багийн **** тоотод иргэн Г.З Хаан банк дахь интернет банкинд нэвтэрч ********* данснаас 4 удаагийн гүйлгээгээр 13 850 000 төгрөгийг шилжүүлэн авсан үйл баримт,
-Шүүгдэгч Б.Н, Э.М, Б.Б, Г.С нар нь 2020 оны 02 дугаар сарын 22-23-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот багийн **** тоотод иргэн Г.З Худалдаа хөгжлийн банк дахь интернет банкинд нэвтэрч ********* данснаас 19 удаагийн үйлдлээр 99 000 001 төгрөгийг шилжүүлэн авсан үйл баримт тогтоогдож байна. Нотлох баримтаар тогтоогдсон үйл баримтад дүгнэлт хийхэд:
-Шүүгдэгч Б.Н нь 2 удаагийн үргэлжилсэн, шууд санаатай үйлдлээр бусадтай бүлэглэн, эзэмшигч, өмчлөгчийн зөвшөөрөлгүй, нууцаар хууль бусаар бусдын эд хөрөнгийг авч их хэмжээний буюу 112 850 000 төгрөгийн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан бусдын их хэмжээний эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийн шинжийг,
-Шүүгдэгч Г.С, Б.Б, Э.М нар нь бүлэглэн шууд санаатай үйлдлээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүй, нууцаар хууль бусаар бусдын эд хөрөнгийг авч их хэмжээний буюу 99 000 001 төгрөгийн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан бусдын их хэмжээний эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийн шинжийг,
-Шүүгдэгч Д.Д, Г.С нар нь бүлэглэн шууд санаатай үйлдлээр бусдын эд хөрөнгийг нууцаар хууль бусаар авч 13 850 000 төгрөгийн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийн шинжийг тус тус хангаж байх тул шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч нараас хэргийн үйл баримт, шүүгдэгч нарын гэм буруугийн талаар зөрүүтэй санал дүгнэлт гараагүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал бүрэн нотлогдож тогтоогдсон, Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Н, Г.С, Б.Б, Э.М, Д.Д, Г.С нарыг яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгч нарын гэм буруу нотлогдсон байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Гэмт хэргийн улмаас хохирогч Г.Зд 112 850 001 төгрөгийн хохирол учирсан бөгөөд Б.Н 71 350 001 төгрөг, Э.М 2 500 000 төгрөг, Б.Б 15 000 000 төгрөг, Г.С 16 500 000 төгрөг, Г.С 2 500 000 төгрөг тус тус авч иргэний хариуцагч Ц.Ү-гийн дансруу 5 000 000 төгрөг шилжүүлсэн болох нь тогтоогдож байх тул шүүгдэгч нарын хариуцах хохирлын хэмжээг дээрхи мөнгөн дүнгээр тооцох нь зүйтэй.
Мөрдөх ажиллагааны явцад шүүгдэгч Б.Н Худалдаа хөгжлийн банкны дансанд байгаа 40 370 001 төгрөг, шүүгдэгч Б.Б-гийн Хаан банкны дансанд байгаа 12 440 000 төгрөг, шүүгдэгч Г.С-гийн Хаан банкны дансанд байгаа 2 500 000 төгрөг, Худалдаа хөгжлийн банкны дансанд байгаа 1 410 000 төгрөг, иргэний хариуцагч Ц.Ү-гийн Хаан банкан дахь дансанд байгаа 5 000 000 төгрөг нийт 61 720 001 төгрөгийг битүүмжлэн, дансны гүйлгээг хязгаарласан байна. Үүнээс Б.Н Худалдаа хөгжлийн банкны дансанд байгаа 40 370 001 төгрөгийг, шүүгдэгч Б.Б-гийн Хаан банкны дансанд байгаа 12 440 000 төгрөгийг, шүүгдэгч Г.С-гийн Хаан банкны дансанд байгаа 2 500 000 төгрөгөөс 1 465 000 төгрөгийг, иргэний хариуцагч Ц.Ү-гийн Хаан банкан дахь дансанд байгаа 5 000 000 төгрөг нийт 59 275 001 төгрөгийг хохирогч Г.Зд олгуулах үндэслэлтэй байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Б.Н 16 980 000 төгрөгийн хохирол, Э.М 2 500 000 төгрөгийн хохирол, Б.Б 2 560 000 төгрөгийн хохирол, Г.С 15 035 000 төгрөгийн хохирол, Г.С 2 500 000 төгрөгийн хохирол төлсөн байна. Иймд шүүгдэгч Б.Нэс 14 000 000 төгрөг гаргуулан хохирогч Г.Зд олгох нь зүйтэй. Шүүгдэгч Г.С, Б.Б, Э.М, Г.С нар учруулсан хохирлоо нөхөн төлсөн, шүүгдэгч Д.Д хохирогчид төлөх төлбөргүй байх тул дээрхи шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Иргэний нэхэмжлэгч М 1 550 000 төгрөг, Ариунаа 800 000 төгрөг нэхэмжилсэн боловч шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдэхээс өмнө хуульд заасан журмын дагуу зээлийн гэрээ байгуулж, мөнгө шилжүүлэн авсан байх тул энэ хэрэгт хамааралгүй бөгөөд иргэний журмаар шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж үзэж хэлэлцэлгүй орхив.
2. Эрүүгийн хариуцлага, хэрэгт хамааралтай бүхий бусад зүйлсийн талаар
Шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа шүүгдэгч Г.С, Б.Б, Э.М, Г.С нар учруулсан хохирлоо нөхөн төлснийг ял шийтгэлийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзлээ. Гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, хохирлын хэр хэмжээг харгалзан үзвэл шүүгдэгч Э.М нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үндэслэлтэй байна. шүүгдэгч Б.Н үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял шийтгэлийг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн оролцоо зэргийг харгалзан шүүгдэгч Б.Н, Г.С, Б.Б, Э.М нарт хуульд заасан хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгч Д.Д, Г.С нарт зорчих эрх хязгаарлах ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч Г.С, Б.Б, Э.М нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасан журмаар хорих ялын доод хэмжээнээс доогуур ял оногдуулах боломжтой гэж үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н цагдан хоригдсон 152 хоног, Г.С-гийн цагдан хоригдсон 152 хоног, Б.Б-гийн цагдан хоригдсон 152 хоног, Э.М-гийн цагдан хоригдсон 18 хоногийг тус тус эдлэх ялд нь оруулан тооцож, Д.Дий цагдан хоригдсон 18 хоног, Г.С цагдан хоригдсон 4 хоногийг тус тус эдлэх ялаас хасч тооцох нь зүйтэй.
Шүүгдэгч нар нь нөхөргүй, бага насны хүүхдүүдтэй болох нь иргэний бичиг баримтын хуулбараар тогтоогдож байх тул Гэр бүлийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.5, 63 дугаар зүйлийн 63.1.3, 67 дугаар зүйлийн 67.1.1, 71 дүгээр зүйлийн 71.1.1-д зааснаар хорих ял оногдуулсан шүүгдэгч Б.Н 2014 оны 5 дугаар сарын 14-ний өдөр төрсөн хүү Б.Б-И, 2021 оны 12 дугаар сарын 5-ний өдөр төрсөн хүү С.Анхбаяр, шүүгдэгч Г.С-гийн 2015 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр төрсөн охин М.Жамила, шүүгдэгч Б.Б-гийн 2017 оны 5 дугаар сарын 2-ны өдөр төрсөн охин Ц.Э, шүүгдэгч Э.М-гийн 2023 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр төрсөн хүү Ө.А нарт асран хамгаалагч томилохыг Орхон аймгийн Баян-Өндөр сумын засаг даргад даалгах нь зүйтэй.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн эд зүйлгүй, шүүгдэгч Г.С, Б.Б, Э.М, Г.С Д.Д нар бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч У овгийн Б Н, Алаг адуут мангалам овгийн Г С, Б овгийн Б-Э БТ, Б овгийн Э М нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан бусдын их хэмжээний эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр , нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Ө овгийн Д Д , Баяндүүрэн овгийн Г С нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр , нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч Б.Нг 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч Г.Сг 1 /нэг/ жилийн хугацагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч Б.Бг 1 /нэг/ жилийн хугацагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч Э.Мг 1 /нэг/ жилийн хугацагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Дг 6 /зургаа/ сарын хугацаагаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, зорчих эрхийг хязгаарлах ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.С 6 /зургаа/ сарын хугацаагаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Нд оногдуулсан 2 жил 6 сарын хорих ял, Г.Сд оногдуулсан 1 жилийн хорих ял, Б.Бд оногдуулсан 1 жилийн хорих ял, Э.М-д оногдуулсан 1 жилийн хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д-гийн цагдан хоригдсон 18 хоногийг түүнд оногдуулсан 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас хасч эдлэх ялыг 5 /тав/ сар 12 /арван хоёр/ хоногийн хугацаагаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, зорчих эрхийг хязгаарлах ялаар, шүүгдэгч Г.С цагдан хоригдсон 4 хоногийг түүнд оногдуулсан 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас хасч эдлэх ялыг 5 /тав/ сар 26 /хорин зургаа/ хоногийн хугацаагаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус тогтоож, Б.Н цагдан хоригдсон 152 хоног, Г.С-гийн цагдан хоригдсон 152 хоног, Б.Б-гийн цагдан хоригдсон 152 хоног, Э.М-гийн цагдан хоригдсон 18 хоногийг тус тус эдлэх ялд нь оруулан тооцсугай.
5. Шүүгдэгч Б.Н, Г.С, Б.Б, Э.М, Г.С Д.Д нарт авсан Монгол улсын хилээр гарахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгож, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.С Д.Д нарт авсан хувийн Балгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгч Б.Н, Г.С, Б.Б, Э.М нар авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Нэс 14 000 000 /арван дөрвөн сая/ төгрөг гаргуулан хохирогч Г.З /РД:************, Орхон аймаг Баян-Өндөр сум Согоот баг ***** тоот/-д олгож, иргэний нэхэмжлэгч Д.М, Ө.А нарын нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэхгүй орхисугай.
7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Б.Н Худалдаа хөгжлийн банкны ******** дугаартай дансны, шүүгдэгч Б.Б-гийн Хаан банкны ********** дугаартай дансны, шүүгдэгч Г.С-гийн Хаан банкны *********** дугаартай дансны, шүүгдэгч Г.С-гийн Худалдаа хөгжлийн банкны ******** дугаартай дансны, иргэний хариуцагч Ц.Ү-гийн Хаан банкан дахь ************ дугаартай дансны гүйлгээг хориглосон шийдвэрийг хүчингүй болгож, шүүгдэгч Б.Н Худалдаа хөгжлийн банкны ******** дугаартай дансаас 40 370 001 төгрөгийг, шүүгдэгч Б.Б-гийн Хаан банкны ********** дугаартай данснаас 12 440 000 төгрөгийг, шүүгдэгч Г.С-гийн Хаан банкны ********* дугаартай данснаас 1 465 000 төгрөгийг, иргэний хариуцагч Ц.Ү-гийн Хаан банкан дахь ********** дугаартай данснаас 5 000 000 төгрөгийг нийт 59 275 001 төгрөгийг гаргуулан хохирогч Г.Зд олгохыг Худалдаа хөгжлийн банк, Хаан банканд тус тус даалгасугай.
8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Дд оногдуулсан 5 /тав/ сар 12 /арван хоёр/ хоногийн зорчих эрхийг хязгаарлах ял, шүүгдэгч Г.Сд оногдуулсан 5 /тав/ сар 26 /хорин зургаа/ хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүгдэгч Д.Д, Г.С нар нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулсугай.
9. Гэр бүлийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.5, 63 дугаар зүйлийн 63.1.3, 67 дугаар зүйлийн 67.1.1, 71 дүгээр зүйлийн 71.1.1-д зааснаар хорих ял оногдуулсан шүүгдэгч Б.Н 2014 оны 5 дугаар сарын 14-ний өдөр төрсөн хүү Б.Б-И, 2021 оны 12 дугаар сарын 5-ний өдөр төрсөн хүү С.А, шүүгдэгч Г.С-гийн 2015 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр төрсөн охин М.Ж, шүүгдэгч Б.Б-гийн 2017 оны 5 дугаар сарын 2-ны өдөр төрсөн охин Ц., шүүгдэгч Э.М-гийн 2023 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр төрсөн хүү Ө.А нарт асран хамгаалагч томилохыг Орхон аймгийн Баян-Өндөр сумын засаг даргад даалгасугай.
10. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Г.С, Б.Б, Э.М, Г.С Д.Д нар нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.
11. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.А