Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 62

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэдэнпэлжээ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг

Улсын яллагч Ч.Мөнхзул

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Мэндсайхан

Шүүгдэгч Б.Батбилэг нарыг оролцуулан   

Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Буурлууд овогт Балдандоржийн Батбилэгт холбогдох 201711000119 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 04 сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Хэрлэн суманд 1983 оны 12 сарын 04-ний өдөр төрсөн, 34 настай, эрэгтэй, яс үндэс халх, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, ээж, дүү нарын хамт амьдардаг, энэ хэрэгт татагдах үедээ Тайгам Алтай ХХК-нд мужаан ажилтай байсан, Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг, Нуурын 9-7 тотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь Дорнод аймаг дахь Сум дундын шүүхийн 2007 оны 01 сарын 10-ны өдрийн 01 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2-т зааснаар 3 жил, 1 сарын хорих ялаар шийтгүүлж, 2008 оны 05 сарын 26-ны өдрийн шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил, 1 сар, 28 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан, Нийслэлийн Баянгол дүүргийн 2012 оны 03 сарын 14-ний өдрийн  112  тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1-д зааснаар 4 жил, 9 сарын хорих ялаар шийтгүүлж, 2015 оны 03 сарын 06-ны өдрийн шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 11 сар, 26 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн Буурлууд овогт Балдандоржийн  Батбилэг. / РД: ЖД83120479 /

 

Шүүгдэгч Буурлууд овогт Балдандоржийн Батбилэг нь ялтай байдалтай байхдаа согтуугаар 2017 оны 02 сарын 27-ны орой 23 цагийн орчимд хохирогч Д.Мөнхсайхантай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар зүүн мөрөн тус газарт хутгалж бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллагдагчаар татах тухай тогтоолд/

 

                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

  Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

   Шүүгдэгч Буурлууд овогт Балдандоржийн Батбилэг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  Би мөрдөн байцаалтын шатанд үйлдсэн хэргээ үнэн зөвөөр мэдүүлсэн. Би үйлдсэн хэрэгтээ маш ихээр гэмшиж байна. Хохирогч Д.Мөнхсайхан эхлээд агсан согтуу тавиад байхаар нь болгоомжгүйгээр хутгалчихсан юм. Би хохирогчийн эмчилгээний зардалд 500000 төгрөг өгсөн. Гэмт хэрэг үйлдсэндээ маш ихээр гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэжээ.

            Хохирогч Дашнямын Мөнхсайхан хэрэг бүртгэлтэнд  мэдүүлэхдээ:  ...Батбилэг согтуугаар ээж болон бид нарт агсан тавиад байхаар нь би унтуулаад гаръя гэж бодоод орон дээр нь хэвтүүлээд гутлыг нь тайлах гэтэл “намайг банди минь давраад байгаараай би согтоогүй байна шүү” гэж намайг доромжилсон. Тэр үед манай эхнэр Оюунтуяа болон Нэргүй нар хувцасаа өмсөөд гадагшаа гарсан. Би Батбилэгийг гэрт нь орхиод эхнэрийнхээ хойноос гартал Батбилэг миний хоолойноос зуурч намайг гэрийн гадаа газар унагаасан. Тэгэхээр нь би Батбилэгийг газар түлхэж ойчуулаад цохих гэтэл Батбилэг “хацраа тавьж өгөөд манийгаа цохь” гэж хэлсэн. Тэгэхээр нь би хайрлаад цохилгүй чамайг далдагнаад байвал алчихна шүү гэж хэлээд үлдээсэн. Тэгээд би гараад явж байтал Батбилэг миний хойноос хүрч ирээд миний зүүн мөр лүү хутгаар хатгасан. Тэр үед хувцас дотор халуу оргиод би хутгалуулсанаа мэдсэн. Батбилэг надад боолт болон ойр зуурын эмний мөнгө гэж 500000 төгрөг өгсөн. Одоо надад Батбилэгээс нэмж нэхэх мөнгө байхгүй. Би Батбилэгтэй сайн дураараа эвлэрсэн гэх мэдүүлэг. /хх-ийн 30-31/

   Гэрч Энхбаатарын Оюунтуяа  хэрэг бүртгэлтэнд мэдүүлэхдээ: ... Тэгээд Нэргүй бид хоёр хувцасаа өмсөөд гэрээс түрүүлж гараад хашааны үүдэнд  Мөнхсайханыг хүлээж байсан юм. Тэр үед гэрийн гадаа түжигнэх чимээ гарсан ба Мөнхсайхан, Батбилэг хоёр муудалцаад бие, биеэ хэл амаар доромжилж орилоод байсан. Тухайн үед гэрэлгүй харанхуй байсан учир би гэрийн үүдэнд очоод харахад нөхөр Мөнхсайхан маань Батбилэгийн дээр нь гараад суучихсан байхаар нь би болиулж  Мөнхсайханыг авч гарсан. Тэр үед Батбилэгийн ээж Мөнхцэцэг гарч ирээд Батбилэг хутга аваад гарсан шүү гэж хэлсэн. Яг тэр үед Батбилэг нөхрийн маань мөр лүү цохиод авсан ба нөхөр маань чи намайг хутгалчихаж байгаха юмуу гэж хэлсэн. Тэгээд би Батбилэгийг харахад гартаа хутга барьчихсан байхаар нь би Батбилэгийг алгадаж хүн аллаа гэж загнасан юм. Тэгээд бид нар түргэн тусламж, цагдаа дуудсан юм гэх мэдүүлэг  / хх-ийн 32-33/

   Гэрч Жавын Мөнхцэцэг хэрэг бүртгэлтэнд мэдүүлэхдээ:  ... Мөнхсайхан Батбилэгийг аваад орон дээр хэвтүүлтэл  Батбилэг сэрээд Мөнхсайханыг би согтоогүй байна шүү пизда минь гэж хэлсэн. Тэгээд Мөнхсайхан уурлаад манайхаас гараад явсан. Түүний хойноос Батбилэг гарсан ба ширээн дээрээс нэг юм аваад гарах шиг болсон. Тэгээд гэрийн гадаа Батбилэг Мөнхсайхан хоёр дүнгэнээд хэрэлдээд байсан. Тэр үед би махны тавар дээр байсан хутга байхгүй байгааг мэдээд Батбилэг хутгатай гарсан шүү гэж гэр дотроос хашгирсан. Би гэрээс гарахад  Батбилэг найз Мөнхсайханыгаа хутгалчихсан байсан. Мөнхсайханы эхнэр Оюунтуяа хүн хутгалчихлаа гээд орилоод байсан. Тэгээд би Батбилэгийн хутгыг нь булааж авч гэр лүү загнаж оруулаад цагдаа дуудсан гэх мэдүүлэг  / хх-ийн 35/

 

            Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2017 оны 03 сарын 09-ний өдрийн 133 тоот актын дүгнэлтэд

            1. Д.Мөнхсайханы биед зүүн мөрнөөс урагш суганы урд хэсэг хүрч нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн гүн шарх бүхий гэмтэл тогтоогдлоо.

     2. Дээрх тогтоогдсон гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр  үүсгэгдсэншинэ гэмтэл байх боломжтой байна. 

     3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар тогтоогдсон гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.  

     4. Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд  нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна  гэжээ.

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл / хх-ийн 03/

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, түүний гэрэл зургийн үзүүлэлтүүд / хх-ийн 05-08/

Эмнэлгийн карт / хх-ийн 16-18/

Эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 21/

Эд мөрийн баримтанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 22/

Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол / хх-ийн 25/

Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багийн Засаг даргын шүүгдэгч Б.Батбилэгийн ам бүл, оршин суугаа хаягыг тодорхойлсон тодорхойлолт /хх-ийн 53/

Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 55/ зэрэг нотлох баримтууд болно.

Шүүгдэгч Буурлууд овогт Балдандоржийн Батбилэг нь ялтай байдалтай байхдаа согтуугаар 2017 оны 02 сарын 27-ны орой 23 цагийн орчимд хохирогч Д.Мөнхсайхантай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар зүүн мөрөн тус газарт хутгалж бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хуульд заасан нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан шүүхээс хэргийг шийдвэрлэхэд хамааралтай гэж үзсэн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Д.Мөнхсайханы хэрэг бүртгэлтэнд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, гэрч Э.Оюунтуяа, Ж.Мөнхцэцэг нарын хэрэг бүртгэлтэд өгсөн мэдүүлэг, шүүх эмнэлгийн үзлэг хийсэн  2017 оны 03 сарын 09-ний өдрийн 133 тоот актын дүгнэлт, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, түүний гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 05-08/, эмнэлгийн карт / хх-ийн 16-18/, эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 21/, эд мөрийн баримтанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 22/ зэрэг нотлох баримтуудаар батлагдан тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Батбилэг нь уг үйлдлийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр, ялтай байх хугацаандаа, согтуугаар үйлдэж, бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан, үйлдсэн хэргийн гэм буруу нь тогтоогдсон, Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгчид эрүүгийн ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

 Шүүгдэгч Б.Батбилэг урьд нь Нийслэлийн Баянгол дүүргийн 2012 оны 03 сарын 14-ний өдрийн  112 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1-д зааснаар 4 жил, 9 сарын хорих ялаар шийтгүүлж, Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 03 сарын 06-ны өдрийн 495/А тоот шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 11 сар, 26 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан хугацаа нь 2015 оны 08 сарын 11-ний өдрийн Өршөөл үзүүлэх тухай Монгол Улсын хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2-д зааснаар хугацааны өмнө тэнсэж, хянан харгалзсан хугацаанаас үлдсэн хугацаа нь хэрэгсэхгүй болсон тул шүүгдэгчийг  ялтай байх хугацаандаа дахин гэмт хэрэг үйлдсэн гэж Прокуророос яллаж ирүүлсэн нь үндэслэлтэй байна.

Хохирогч Д.Мөнхсайхан нь эмний мөнгө 500000 төгрөг өгсөн, одоо надад Батбилэгээс нэмж нэхэх мөнгө байхгүй гэсэн тул шүүгдэгч Б.Батбилэгийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэж, түүний эзэмшлийн эд хөрөнгөнөөс 320000 төгрөгний үнэ бүхий LG LU 6800 маркийн ухаалаг гар утсыг битүүмжилсэн 2017 оны 04 сарын 04-ний өдрийн мөрдөн байцаагчийн “Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”-ыг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Б.Батбилэг нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдаж түүний бичгийн баримтаар хурагдаж ирсэн  ЖД83120479 тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхний лавлагааг Дорнод аймгийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх албаны Цагдан хорих байранд хүргүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Батбилэгийн гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн шар өнгийн бариултай, 26,5 см урттай хутгыг Эрүүгийн Байцаан Шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-д зааснаар устгахаар заалаа.

Шүүгдэгч Б.Батбилэг нь эрхэлсэн тодорхой ажилгүй, тогтмол орлогогүй тул торгуулийн ял оногдуулах боломжгүй бөгөөд баривчлах ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Б.Батбилэг нь үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.3, 55.1.9-д заасан ял хөнгөрүүлэх, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн, ялтай байхдаа гэмт хэрэг дахин үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.10, 56.1.12-т заасан ял хүндрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290-р зүйлийн 290.3, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Буурлууд овогт Балдандоржийн Батбилэгийг  бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар шүүгдэгч Балдандоржийн Батбилэгийг  2 /хоёр/ сар, 15 /арван тав/ хоногийн хугацаагаар баривчлах ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар ялтан Б.Батбилэгийн эдлэх 2 /хоёр/ сар, 15 /арван тав/ хоногийн  баривчлах ялыг нийгмээс тусгаарлан тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан байлгасугай.

 4. Ялтан Б.Батбилэг нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн ялтан Б.Батбилэгийн ЖД 83120479 тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхний лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх албаны Цагдан хорих байранд нэн даруй хүргүүлсүгэй.

5. Эрүүгийн Байцаан Шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн, ялтан Б.Батбилэгийн гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн шар өнгийн бариултай, 26,5 см урттай хутгыг устгасугай.

 6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар ялтан Б.Батбилэгийн эзэмшлийн эд хөрөнгөнөөс  320000 төгрөгний үнэ бүхий LG LU 6800 маркийн ухаалаг гар утсыг битүүмжилсэн 2017 оны 04 сарын 04-ний  өдрийн мөрдөн байцаагчийн “Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”-ыг хүчингүй болгосугай

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан Б.Батбилэгт урьд нь авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэрэглэн, эдлэх ялыг 2017 оны 05 сарын 08-ны өдрөөс эхлэн тоолсугай.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг ялтан, түүний өмгөөлөгч, хохирогч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүх энэ тухай талуудад нэн даруй мэдэгдэн тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ялтан Б.Батбилэгт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                       

 

                                    ДАРГАЛАГЧ                               Д.ЦЭДЭНПЭЛЖЭЭ