Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тогтоол

2021 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 183/ШШ2021/02357

 

 

 

 

 

 

 

 

 

2019 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 183/ШШ2019/02580

 

 

 

 

2021 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 183/ШШ2021/02357

Улаанбаатар хот

 

 

 

 

Дугаар 183/ШШ2019/02580

Улаанбаатар хот

 

 

 

2019 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 183/ШШ2019/02580

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                    

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, шүүгч Д.Хулан, Д.Энхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

  Нэхэмжлэгч: .......... дүүрэг, ... дүгээр хороо, ... дугаар хороо, ..... байр, ... тоотод оршин суух, Х овогт Х.Б /РД:.....ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: .... дүүрэг, .... дүгээр хороо, ... дугаар хэсэг, ....... тоотод оршин суух, Б овогт О.З /РД:......./-д холбогдох,

 

            Нэр төр сэргээлгэх, уучлалт гуйлгаж, худал мэдээлэл тараасан хэлбэрээр няцаалт залруулга хийлгэх тухай иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагч О.З, иргэдийн төлөөлөгч И.О, нарийн бичгийн дарга Т.Нарантүвшин нар оролцов.

 

Нэхэмжлэлийг 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авав.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Х.Бгийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж нэхэмжлэгчийн төлөөлөгч болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хөгжлийн хөтөлбөрийн намын дарга, О.З нь 2020.9.22-ны өдөр улс төрийн намын удирдлага, төлөөлөл, эрдэмтэн судлаач нарын оролцсон арга хэмжээний үеэр тавьсан илтгэлд Монгол улс, нийгэм, эдийн засаг, улс төрийн гүн хямралд орсон. Үүний хамгийн бодит сүүлийн жишээг хэлье. Монгол Улсын санхүүгийн гүн хямралд оруулсан, мөнгөний гүн хямралд оруулсан, олон улсын тавцан дээр саарал жагсаалтаас хар жагсаалт руу оруулсан Сангийн Дэд сайд эмэгтэй, жоохон охин Улсын их хурлын гишүүн болсон. Хөөрхий залуу хүнд эрх мэдэл дутжээ гээд харж байтал ерөөсөө энэ хүн дорвитой юм хийхгүй байна. Би тэр хүнийг танихгүй, муулж байгаа юм биш. Манай улс төрийн систем, улс төр ямар гүнзгий хямралд орсныг харуулах гэж байгаа юм, за ингээд үзэхэд ........ компани тэр хүний сургалтын төлбөрийг төлсөн, дэд сайд болоход нь нэг тэрбум төгрөгийг нь өгсөн ийм эмэгтэйг гадныхны гар хөлөө болгон шургуулж байгаа нь бодит жишээ гэжээ. Энэхүү мэдээллийг олон нийтийг цахим сүлжээний sonin.mn фэйсбүүк хуудасны видео хэсэгт 2020.9.22-ны өдөр байршуулагдсан О.З: Ж.Ч УИХ-ын гишүүүн болчихоод яриад л явж байна гэх гарчигтай дүрс бичлэгийн 03 минут 4 секундын болон Urantogtoh Nergui нэртэй хөгжлийн хөтөлбөрийн намын дарга гэсэн гарчиг бүхий 2020.09.23-ны өдөр юүтүбэд тавигдсан дүрс бичлэгийн 00.14 секундээс 01.04 секундын хэсгүүдээс тус тус тодорхой харж болно. О.Згийн үйлдэл нь Монгол улсын Үндсэн хуулийн 17.1 дэх хэсгийн 2.-т хүний нэр төр, алдар хүнд, эрх хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх үндсэн үүргээ зөрчиж улмаар Монгол Улсын хууль тогтоомжийн хүрээнд томилогдсон Сангийн дэд сайдын хийгээд сонгогдсон Улсын Их Хурлын гишүүний албан тушаалыг Эрүүгийн хуулиар хориглосон үндэсний аюулгүй байдлын эсрэг болон Авилгалын зэрэг бүлэг гэмт хэргүүдэд ямар нэг албан ёсны хууль шүүхийн байгууллагын хүчин төгөлдөр шийдвэргүйгээр шууд буруутгаснаар Монгол улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан, баталгаатай эдлүүлэхээр заасан үндсэн, эрх чөлөө болох нэр төрийг доромжлохыг хориглосон хийгээд гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болох, халдашгүй эрхэнд халдсан ноцтой зөрчил гэж үзэж байна. Энэхүү бусдын нэр төр, алдар хүндэд халдах нь албан тушаал хашиж буй хүний хувьд сөрөг нөлөөтэй, цаашилбал алдар хүнд, хэргийн нэр хүндэд халдсанаар нийгэмд сөрөг үр дагавар авч ирж болзошгүй асуудал юм. Энэ нь нэг талаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13, 14 дүгээр зүйлд заасан Худал мэдээлэл тараах гэм хэргийн шинжийг агуулж байж болзошгүй. Нөгөө талаараа Иргэний хуулийн 511.1 дэх хэсэгт заасан Бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн н эр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийгээ бодит байдалд нийцэж байгааг нотолж чадахгүй бол эд хөрөнгийн хохирол арилгасныг үл харгалзан, эдийн бус гэм хорыг мөнгөн болон бусад хэлбэрээр арилгах үүрэг хүлээнэ гэсэн, мөн хуулийн 497.1 дэх хэсэгт заасан Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан этгээд гэм хорыг арилгах үүрэгтэй гэсэн эрх зүйн нөхцөл байдал бий болгосон гэж үзэж байна. Иймд О.З иргэн Х.Бгийн талаар дурдсан Монгол Улсын санхүүгийн гүн хямралд оруулсан, мөнгөний гүн хямралд оруулсан олон улсын тавцан дээр саарал жагсаалтаас хар жагсаалт руу оруулсан, ........ компани тэр хүний сургалтын төлбөрийг төлсөн, Дэд сайд болоход нь ........ компаниас нэг тэрбум төгрөгийг нь өгсөн, гадныхны гар хөлөө болгон шургуулж байгаа нь бодит жишээ, мөн цахим сүлжээгээр ярилцлага, нийлэл бичиж, бичүүлж Х.Бг гүтгэн доромжилж байгаа учир нэр төрөө сэргээлгэх, уучлал гуйлгаж, худал мэдээлэл тараасан хэлбэрээр няцаалт залруулга хийлгэхийг О.Зд даалгаж өгнө үү гэв.

 

Хариуцагч О.З шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Х.Бгаас гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг өгч байна. Иргэн О.З би Соён гэгээрүүлэгч телевизээс зохион байгуулсан Эрдэм шинжилгээний хуралд оролцох үедээ тавьсан илтгэлдээ зарим хүмүүсийн нэрээр жишээ авсан. Энэ нь хүний нэр хүндийг зориудаар унагах гэсэн гутаан доромжилсон, гүтгэн гүжирдсэн санаа агуулаагүй болно. Би энэ хүнтэй хувийн ямар нэг зөрчилдөөн, ашиг сонирхол байхгүй. Илтгэлийн явцад Баянзүрх дүүрэгт УИХ-д өрсөлдөж байсан зарим хүмүүсийн талаар уншиж, сонсож байснаа эмоциндоо хөтлөгдөж жишээ авснаас тэр даруйд нь хэвлэл мэдээллээр гаргаж болохгүй гэдгээ Соён гэгээрүүлэгч телевизийн дарга Хишигсүрэнд хүсэлт гаргаж жишээ авсан хүмүүсийн нэрийг хасуулсан. Соён гэгээрүүлэгч телевизээр гараагүй болно. Гэтэл Х.Б нэхэмжлэлдээ Энэхүү мэдээллийг олон нийтийн цахим сүлжээний Sonin.mn фэйбүүк хуудасны видео хэсэгт 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр байршуулагдсан О.З: Ж.Ч УИХ-ын гишүүн болчихоод эм яриад л явж байна гэх гарчигтай дүрс бичлэгийн 03 минут 04 секундын болон Urangoo Nergui нэртэй Хөгжлийн хөтөлбөр намын дарга гэсэн гарчиг бүхий 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр youtube-д тавигдсан дүрс бичлэгийн 00 14 секундээс 01 минут 04 секундын хэсгүүдээс тус тус тодорхой харж болно гэсэн нь надад хамаагүй бөгөөд би буруугүй. Иргэн Х.Б нэхэмжлэлийнхээ дараагийн хэсэгт О.Згийн үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2-т заасан хүний нэр төр, алдар хүнд, эрх хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх үндсэн үүргээ зөрчиж улмаар Монгол Улсын Их хурлын гишүүний албан тушаалыг Эрүүгийн хуулиар хориглосон Үндэсний аюулгүй байдлын эсрэг болон Авилгалын зэрэг бүлэг гэмт хэргүүдэд ямар нэг албан ёсны хууль, шүүхийн байгууллагын хүчин төгөлдөр шийдвэргүйгээр шууд буруутгаснаар Монгол улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан, баталгаатай эдлүүлэхээр заасан үндсэн, эрх чөлөө болох нэр төрийг доромжлохыг хориглосон хийгээд гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болох, халдашгүй эрхэнд халдсан ноцтой зөрчил гэж үзэж байна гэжээ. Иргэн Х.Б нь 2016-2020 оны сонгуульд өрсөлдөх хүртлээ Монгол Улсын сангийн сайдаар ажиллаж байсан нь өөрийн нэхэмжлэлдээ өгсөн баримт Өөдлөх ирээдүйн зүг тэмүүлнэ Нэг хаалга хаагдахад нөгөө нь нээгддэг ярилцлагадаа өөрөө баталсан байдаг. Энэ хугацаанд Монгол Улсын эдийн засаг, мөнгө санхүүгийн байдалд дээрдээгүй дордож саарал жагсаалтаас хар жагсаалтад орсныг Монгол орон даяар телевизээр мэдээллэснийг бүгд мэдэж байгаа. Гэтэл хуулийн заалтад хамааруулж, намайг буруутгаж байгаад харамсаж байна. Би бодохдоо тухайн үед өндөр албан тушаалд ард түмнийг итгэлийг хүлээж татвар төлөгчдийн мөнгөөр цалинжиж байгаа хүмүүсээс зөв хөгжил, зөв бодлого, зөв хандлага, зөв шийдвэр нааштай үр дүнг хүлээж байдаг жирийн нэгэн иргэний хувьд үндсэн хуулиар олгогдсон эрхийн үндсэн дээр үзэл бодлоо илэрхийлсэн болно. Дахин хэлэхэд Улсын Их хурлын эрхэм гишүүний нэр төрд санаатай халдсан зүйлгүй билээ. Би үүнийг худал мэдээлэл тараасан гэж үзэхгүй байна. Нэхэмжлэгч эцэст нь дараах 4 зүйлийг гүтгэлэг болохыг тогтоож өгнө үү гэж шүүхээс хүсжээ. Үүнд: Монгол Улсын санхүүгийн гүн хямралд оруулсан мөнгөний гүн хямралд оруулсан, олон улсын тавцан дээр саарал жагсаалтаас хар жагсаалт руу оруулсан гэдэгт Монгол Улсын эдийн засаг санхүүгийн өнөөгийн байдал ямар байгааг олон жишээ баримтаар нотолж болно. Жишээ нь 1. Гадаад өрийн хэмжээ МУ-н 1 хүнд өнөөдрийн байдлаар 30 000 000 байгааг УИХ гишүүд өөрсдөө мэдээллэсэн. 2. Улс орон, ард түмэн компанийн төлөө 20 гаруй жил баялаг бүтээж буй олон компаниуд эргэлтийн мөнгөгүй банкны өр зээлээс болж үүд хаалгаа хааж дампуурч байгааг Худалдаа аж үйлдвэрийн танхимаас гаргасан судалгаагаар нотлогдсон. 3. Ард түмний амьдрал, ядуурал, ямар байгааг статистикийн хорооноос гаргасан олон баримтуудаар нотолно. ........ компани тэр хүний сургалтын төлбөрийг төлсөн гэдэгт Х.Б нь 2007-2008 онд АНУ-н Yeli-н их сургуулийн эдийн засгийн 1 жилийн хөтөлбөрт хамрагдсанаа Yeli-н их сургуулийг төгссөн гэж ярьж, бичиж мэдээлдэгийг сайн ойлгохгүй байна. Энэ нэг жилийн хөтөлбөрт хүссэн хэн ч хамрагдаж болох бөгөөд мастер хамгаалж болдог. Сургалтын төлбөр нь ойролцоогоор 40 гаруй мянган америк доллар суралцах 9 сарын байрны төлбөр ойролцоогоор 20 гаруй америк доллар байдаг бөгөөд дээрээс нь хэрэглээний мөнгө орох байхдаа Yale их сургууль зээл өгдөггүй бөгөөд энэ хөтөлбөрт ямар нэг санхүүгийн туслалцаа байдаггүй. Сургалтын төлбөрийг 3 чиглэлээр төлөхийг зөвшөөрдөг. Гэтэл Х.Б тэтгэлэг авч сурсан гэдгээ нотлох хэрэгтэй гэж үзэж байна. Америкаас ирээд Оюутолгойд төслийн менежер худалдааны асуудал эрхэлсэн зөвлөхөөр ажилласныг Оюутолгой компани сургалтын төлбөрийг нь төлж дээ гэж би бодсон. Дэд сайд болоход нь ........ компаниас 1 000 000 000 төгрөгийг нь өгсөн гэдэгт Засгийн газрын болон төрийн албан хаагчид намдаа хандив өгч ажил албан тушаалд очдог нь МАН-ын 60 тэрбумын схем-гэгчээр батлагдаж шүүхээр шийдэгдсэнээр нотлогдоно. Тухайн үеийн дэд сайдын суудлын ханш 1 тэрбум байсныг би мэднэ. Тиймээс хардах эрх надад байгаа. Гадныхны гар хөлөө болгон шургуулж байгаа нь бодит жишээ гэдэгт 1981 онд төрсөн энэ залуу эмэгтэй улс төрийн карьерт хэт шунаж маш хурдацтайгаар 32 насандаа эрх баригч том намын нарийн бичгийн дарга болтлоо улс төрийн карьераа өсгөж байгааг нь хараад ард нь ямар нэг түлхэц, дэмжлэг нуугдаж байна гэж би хардсан. Хардах эрх надад байгаа гэж үзэж байна. Х.Б бичихдээ: Цахим сүлжээгээр ярилцлага, нийтлэл бичиж, бичүүлж иргэн Х.Бг гүтгэн доромжилж байгаа учир нэр төрөө сэргээлгэх, уучлалт гуйлгах худал мэдээлэл тараасан хэлбэрээр няцаалт залруулга хийлгэхийг О.Зд даалгаж өгнө үү гэжээ. Иргэн О.З би цахим сүлжээгээр ярилцлага энэ талаар өгөөгүй, ямар нэгэн нийтлэл бичсэн тохиолдол байхгүй, хэнээр, хэдийд, ямар нийтлэл бичүүлснийг нотлох хэрэгтэй бичсэн хүнтэй нүүрэлдүүлнэ үү. Худал мэдээлэл тараасан хэлбэрээр няцаалт, залруулга хийлгэхийг О.Зд даалгаж өгнө үү гэснийг бүр ойлгохгүй байна. Иргэн Х.Б УИХ-ын гишүүний зүгээс шүүхийн шийдвэрт үүрэг өгч байгаа биш байлгүй. Дахин хэлэхэд эрхэм гишүүний нэр төрд санаатай халдсан зүйл байхгүй бөгөөд цахим орчноор явагдсан өөрт хамааралтай зүйлүүдийг надад хамаатуулж байгааг нь буруу бөгөөд аливаа асуудалд улс төрч хүний ноён нуруу, хатуужил, уужуу тайвуу ухаанаар хандаж байхыг хүсч байна. Уучлалт хүсч болно гэв.

Иргэдийн төлөөлөгч И.О шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтэндээ: Хариуцагч О.З нь эрдэм шинжилгээний хурал дээр санамсаргүй ярьсан зүйлээсээ болж иргэн Х.Бгийн нэрийг дурдсан мэдээлэл тараасан нь иргэний нэр төрд халдсан гэсэн нэхэмжлэл нь үндэслэлтэй, уучлалт гуйх нь зөв байна гэв.

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад,

                                                ҮНДЭСЛЭХ нь:

 

  Нэхэмжлэгч Х.Б нь хариуцагч О.Зд холбогдуулан нэр төр сэргээлгэх, уучлалт гуйлгаж, худал мэдээлэл тараасан хэлбэрээр няцаалт залруулга хийлгэхээр шаарджээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Монгол улсын Үндсэн хуулийн 17.1 дэх хэсгийн 2-т хүний нэр төр, алдар хүнд, эрх хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх үндсэн үүргээ зөрчиж улмаар Монгол Улсын хууль тогтоомжийн хүрээнд томилогдсон Сангийн дэд сайдын хийгээд сонгогдсон Улсын Их Хурлын гишүүний албан тушаалыг Эрүүгийн хуулиар хориглосон үндэсний аюулгүй байдлын эсрэг болон Авлигалын зэрэг бүлэг гэмт хэргүүдэд ямар нэг албан ёсны хууль шүүхийн байгууллагын хүчин төгөлдөр шийдвэргүйгээр шууд буруутгаснаар Монгол улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан, баталгаатай эдлүүлэхээр заасан үндсэн, эрх чөлөө болох нэр төрийг доромжлохыг хориглосон хийгээд гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болох, халдашгүй эрхэнд халдсан ноцтой зөрчил гэж үзэж байна. Энэхүү бусдын нэр төр, алдар хүндэд халдах нь албан тушаал хашиж буй хүний хувьд сөрөг нөлөөтэй, цаашилбал алдар хүнд, хэргийн нэр хүндэд халдсанаар нийгэмд сөрөг үр дагавар авч ирж болзошгүй асуудал юм... гэх тайлбар гаргаж, холбогдох баримтуудыг ирүүлсэн байна.

Харин хариуцагч О.З ...Соён гэгээрүүлэгч телевизээс зохион байгуулсан Эрдэм шинжилгээний хуралд оролцох үедээ тавьсан илтгэлдээ зарим хүмүүсийн нэрээр жишээ авсан. Энэ нь хүний нэр хүндийг зориудаар унагах гэсэн гутаан доромжилсон, гүтгэн гүжирдсэн санаа агуулаагүй болно. Би энэ хүнтэй хувийн ямар нэг зөрчилдөөн, ашиг сонирхол байхгүй. Дахин хэлэхэд эрхэм гишүүний нэр төрд санаатай халдсан зүйл байхгүй бөгөөд цахим орчноор явагдсан өөрт хамааралтай зүйлүүдийг надад хамаатуулж байгаа нь буруу бөгөөд аливаа асуудалд улс төрч хүний ноён нуруу, хатуужил, уужуу тайвуу ухаанаар хандаж байхыг хүсч байна. Уучлалт хүсч болно... гэх тайлбарыг гаргажээ.

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигчдын тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Х.Б нь дээрх нэхэмжлэлийн шаардлагаа Монгол Улсын иргэний хувиар гаргасан гэж тайлбарлаж байх боловч нэхэмжлэлийн шаардлагад түүний ажил хэргийн нэр хүндийг гутаасан гэх агуулга орсон байх бөгөөд дээрх шаардлагын Монгол Улсыг санхүүгийн гүн хямралд оруулсан, мөнгөний гүн хямралд оруулсан олон улсын тавцан дээр саарал жагсаалтаас хар жагсаалт руу оруулсан, гадныхны гар хөлөө болгон шургуулж байгаа нь бодит жишээ болсон. Сангийн Дэд сайд эмэгтэй, жоохон охин Улсын их хурлын гишүүн болсон. гэх хэсгийг хангах үндэслэлгүй байна.

Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт Иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотолж чадахгүй бол эрх нь зөрчигдсөн этгээдийн шаардлагаар уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгсэл, эсхүл өөр хэлбэр, хэрэгслээр няцаах үүрэг хүлээнэ, мөн хуулийн 511 дүгээр зүйлийн 511.2 дахь хэсэгт ...мэдээ тараасан уг хэлбэр болон бусад аргаар няцаалт хийхийг гэм хор учруулсан этгээдэд үүрэг болгоно... гэж заажээ.

Тодруулбал, хариуцагч О.З нь Соён гэгээрүүлэгч телевизээс зохион байгуулсан Эрдэм шинжилгээний хуралд оролцох үедээ тавьсан илтгэлдээ зарим хүмүүсийн нэрээр жишээ авч ярьсан үйл баримтын талаар маргаагүй бөгөөд дээрх илтгэлээр бусдын ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ, мэдээлэл тараасан гэх үндэслэлгүй байна.

Харин хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын ........ ХХК тэр хүний сургалтын төлбөрийг төлсөн, Дэд сайд болоход нь ........ ХХК-иас нэг тэрбум төгрөгийг өгсөн гэх мэдээлэл хийснийг хүлээн зөвшөөрч, хувь хүнийх нь хувьд уучлалт гуйх агуулгаар тайлбар гаргасан бөгөөд ........ ХХК-иар сургалтын төлбөрөө төлүүлсэн гэдэг мэдээлэл, мөн дэд сайд болоход 1 тэрбум төгрөг өгсөн гэдэг мэдээллийг Х.Бгийн өөрийнх нь хэлсэн зүйл дээр үндэслэсэн гэж тайлбарлах хэдий ч энэ талаар нотолсон баримт хэрэгт авагдаагүй байх тул нэхэмжлэлийн дээрх шаардлагын хүрээнд хариуцагч О.Зг мэдээллийг тараасан хэлбэр, хэрэгслээр залруулга хийхийг даалгах нь зүйтэй байна.

Нөгөөтэйгүүр хариуцагчийн дээрх үйлдэл нь бусдын нэр хүндийг гутаан доромжилсон, ямар нэгэн байдлаар харлуулж дордуулсан гэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Түүнчлэн тус шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч И.О нь О.З нь ...уучлалт гуйх нь зөв байна. гэх дүгнэлтийг гаргасан байна.

Дээрхийг нэгтгээд нэхэмжлэлийн шаардлагаас ........ ХХК тэр хүний сургалтын төлбөрийг төлсөн, Дэд сайд болоход нь ........ ХХК-иас нэг тэрбум төгрөгийг өгсөн гэсэн мэдээллийг бодит мэдээлэл үндэслэж, үнэн зөвийг нотлолгүйгээр тараасан хэлбэр хэмжээгээр няцаалт болон залруулга хийхийг даалгах хэсгийг хангаж, үлдэх хэсгийг шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

                                                 ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 511 дүгээр зүйлийн 511.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч О.Зд ........ ХХК нь Х.Бгийн сургалтын төлбөрийг төлсөн, Дэд сайд болоход нь ........ ХХК-иас нэг тэрбум төгрөгийг өгсөн гэсэн мэдээллийг бодит мэдээлэлд үнэн зөвийг нотлолгүйгээр тараасан хэлбэр хэмжээгээр няцаалт болон залруулга хийхийг даалгаж, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.Згаас улсын тэмдэгтийн хураамжинд 35 100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х.Бд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай. 

                                  

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХЖАРГАЛ

 

ШҮҮГЧИД Д.ХУЛАН

 

Д.ЭНХЦЭЦЭГ